Ном, гарын авлага »
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Олон нийтийн єргєн
нэвтрvvлэг/Хууль боловсруулагч, тогтоогчдод зориулсан гарын
авлага 2001 он/
( Хууль боловсруулагч, тогтоогчдод зориулсан гарын
авлага)
АГУУЛГА
1.
Оршил
2. Єргєн нэвтрvvлэгтэй
холбогдолтой нэр томъёонууд
3. Олон нийтийн
єргєн нэвтрvvлгийн загвар хууль (Европын зєвлєл)
4. Олон
нийтийн єргєн нэвтрvvлгийн тухай хуулийн танилцуулга, олон
нийтийн єргєн нэвтрvvлгийн ойлголт, тvvний vvрэг
5.
Олон нийтийн
єргєн нэвтрvvлгийн загвар хууль
6.Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн загвар хуулийн зvйл бvрт
хийсэн тайлбар санал
7. Олон
нийтийн єргєн нэвтрvvлгийн зохицуулалтын асуудалд
8. Олон
нийтийн єргєн нэвтрvvлгийн зохицуулалтын тухай тодорхой улс
орнуудад зориулсан хуулийн тєсєл (ННХ, Соросын сан)
9. Монголын
Vндэсний Радио Телевизийн хуулийн тєсєлд оруулах олон улсын
шинжээчийн зєвлємж
10.
Хавсралт
С.
Загварын хуулийн зvйл бvрт хийсэн тайлбар санал
Энэхvv гарын авилгын танилцуулгад
дурьдснаар Загвар хуульд зохих ач холбогдол єгєх нь зvйтэй.
Батлагдах хамгийн боломжтой хувилбараар боловсруулалт хийхийн
тулд зохицуулах шаардлагатай зvйлсийн vндсийг бvрдvvлэх,оновчтой
vг хэллэг санал болгох хэрэгтэй. Аливаа тохиолдолд Загвар
хууль нь хууль тогтоогчийг зоригжуулах vндэс болон vйлчилж,
удирдамж болно.
Эрх зvйн тогтолцоо, хууль
тогтоомжийн уламжлалын хувьд ихээхэн ялгаатай дэлхийн олон
оронд vйлчлэхдээ загвар хууль бvгдэд нь ижил тохирохгvй байж
болно.
Нэгэн євєрмєц жишээ авъя: Зарим эрх зvйн тогтолцоонд
Хуулиуд нь дагалдах зvйл ангиудад агуулагдсан ихээхэн чухал
нэр томьёонуудын оновчтой тодорхойлолт єгєхийг зорьдог. Эрх
зvйн єєр бусад тогтолцоонд хууль тогтоомжийн ийм уламжлал
огт байхгvй буюу байвал маш бага туссан байдаг. Гурван шалтгаанаар
энэхvv загвар хууль нь эхэн хэсэгтээ тодорхойлолт санал болгоогvй
(гэхдээ зvйл ангийн олонх нь тодорхойлолттой адилхан, заримдаа
vнэхээр vндсэн нэр томъёог оновчтой тодорхойлдог vг хэллэгийг
дотроо агуулж байдаг гэдгийг тэмдэглэе):
-нэгдvгээрт, ОНЄН-ийн хуульд орж болохоор
тодорхойлолтуудаас нэлээдийг агуулсан, ийм учраас дараа хялбархан
єєрчлєн шинэчлэх боломжтой, оруулж болох, хэрэглэж болохоор
тийм Єргєн нэвтрvvлгийн хуультай тэр улс орнууд ОНЄН-ийн хууль
батлахыг зорьж байж болох юм.
-хоёрдугаарт, холбогдох нэр томьёонууд (“єргєн
нэвтрvvлэг”, “зар сурталчилгаа”, “vндэсний vйл явдлын сурвалжлага”,
“кабелийн тvгээлтийн систем”, ”хvчирхийлэл”, “порнограф”,
” биеэ даасан уран бvтээлч” зэрэг) –ыг тусгасан бол энэ нь
vндэсний шинж байдал, мэдрэмжийг илvv нягт нямбай, нарийвчлан
илэрхийлнэ.
-Гуравдугаарт, хууль нь хувь хvмvvсийн эрхийг
хязгаарласан буюу ашиг сонирхлын зєрчлийг зохицуулсан бол
ерєнхийдєє тэнд нарийн тодорхойлолт хэрэгтэй байж болно. Эсрэгээрээ,
радио болон (эсвэл телевзийн салбар дахь олон нийтийн ашиг
сонирхолд vйлчлэх ерєнхий vvрэг зорилготой ашгийн тєлєє бус
байгууллага байгуулахаар гарсан хуульд тодорхойлолтын хэрэгцээ
илvv бага гэдэг нь маргаантай зvйл юм.
Эхнээс нь тэмдэглэбэл зохих єєр нэг чухал хvчин зvйл нь ОНЄН
–ийн Хууль хэзээ ч тусгаар бус харин ч зарим талаараа давхцдаг
бvхэл бvтэн хууль тогтоомжийн бvрэлдэхvvн хэсэг нь юм. Иймээс
ерєнхий єргєн нэвтрvvлгийн хууль тогтоомж дээр нэмэхэд хэвлэл
мэдээлэл, сонгуулийн кампани, хvний нэр тєр, алдар хvндийг
хамгаалах ,нотлох баримт гаргаж єгєхєєс татгалзах, олон нийтийн
мэдээлэл олж авах зэрэгтэй холбогдож болно.
Ямар ч ОНЄН-ийн хууль нь хууль тогтоомжийнхоо хувьд олон нийтийн
єргєн нэвтрvvлгийн зарим онцгой асуудал (бvхлээр нь буюу хэсэгчлэн)-д
хэрэглэхийг хvлээн зєвшєєрєхєєр буюу тvvнийг єєрчлєн сайжруулах,
нийцvvлэн шинэчлэх боломжийг тооцон vзэх хэрэгтэй. Дахин хэлэхэд,
энэ бvгд нь загвар хуульд утга учиртай тусгах боломжгvй цэвэр
vндэсний асуудал юм.
Эцэст нь ч vндэсний эрх зvйн соёл нь нарийвчилсан зохицуулалтын
хэмжээгээрээ тєдийгvй, мєн практикт хэрхэн биелж байгаагаараа
заримдаа ихээхэн ялгагддаг бєгєєд єєрєєр хэлбэл, Парламентаас
илvvтэйгээр єєрєє vндсэн асуудал нь илvv танин доод тvвшин
зарим нарийвчлалын зохицуулалтын эрх олгогддог. Загвар хуульд
сонгосон арга зам нь нэг талаар, хууль зvйн зохицуулалтын
vзvvлж байгаа бvрэн эрхийг олгохгvй (жишээ нь, Засгийн газарт),
гэхдээ нєгєє талаар, Удирдах Зєвлєлд (энэ Єргєн Нэвтрvvлгийн
Зєвлєл нь олон нийтийг, хvн амын бvхэлд нь тєлєєлдєг) зарим
онцгой хэрэг асуудлыг илvv нарийвчлан тогтоол, дvрэм, журмаар
зохицуулах бvрэн эрх олгоно.
Нэгдvгээр зvйл
1. Хууль тогтоогчийн vvрэг
зорилго нь улсын єргєн нэвтрvvлгийн байгууллагыг хараат бус
ОНЄН-ийн байгууллага болон єєрчлєх бус, харин тийм байгууллага
бий болгохыг эрмэлзэх хэрэгтэй гэсэн 1-р зvйлийн найруулгыг
тийнхvv єєрчлєн найруулах шаардлагатай.
2. Хууль тогтоомжийн анхаарлаа хандуулж буй зvйл нь одоогийн
улсын єргєн нэвртvvлгийн байгууллагыг хараат бус радио, телевиз
гэсэн 2 тусдаа нэгж болгон (эсвэл арай єєр байдлаар: тухайлбал,
єргєн нэвтрvvлгийн техник дамжуулалтаар нь) хуваахад адилхан
хамаарна. Аль нэг шийдлийг нь илvv сайн гэж зєвлєх аливаа
тvгээмэл,тєгс тєгєлдєр шалгуур байдаггvй. Гэсэн хэдий ч улсын
радио,улсын телевиз нь аль хэдийн хоёроос олон буюу цєєн тусгай
компаниуд (єєрийн гэсэн байр, єєрийн албан хаагчид, єєрийн
удирдагатай) болсон нєхцєл тухай хоёр тусдаа байгууллагуудыг
vргэлжлvvлэх нь зєв зvйтэй.
3. Шинэ байгууллага (ууд)-ын тодорхой эрх зvйн хэлбэр нь хуулийн
этгээдэд хамаатай vндэсний эрх зvйн тогтолцоогоор илэрхийлэгдсэн
боломж ёсоор vндэсний сонголтын асуудал юм.
Олон нийтийн коррупцийн хуулийн категори vйлчилж буй газарт
энэ нь туйлын нийцтэй болох нь мэдээж. Єєрєєр хэлбэл, vйлчилж
байгаа Иргэний хуулийн дагуу (тухайлбал: хуулийн этгээдийн
нэгдэл, хувьцаат компани) хvчинтэй категориудын хамгийн тохиромжтойг
нь сонгож авах шаардлагатай. Энэ нь энэхvv Загвар Хуульд санал
болгосон байгууллагын дотоод бvтэц тодорхой байдлаар тохируулна.
4. Бvс нутгийн студийн
тухайд заасан (4s) энэ хэсэгт нэмж илvv нарийвчилсан зохицуулалт
шаардаж, хэрэв vгvй бол бvс нутгийн студиуд байгуулах боломжийг
Єргєн Нэвтрvvлгийн Зєвлєл, Захиргааны Зєвлєлийн эрх мэдлийн
асуудал хэмээн дурьдаж болно.
Хоёрдугаар зvйл
1. Хоёрдугаар зvйлд заасан
гол vйлчилгээг (жишээ нь: хамгийн багад тооцогдох нэвтрvvлэг
хєтєлбєр vйлчилгээг хамран бvхэлдээ олон нийтэд зориулан нэвтрvvлэх
vйлчилгээг хангах) vйлчилгээ бvрийн єдєр тутмын дамжуулалтын
хамгийн бага хугацаа (vргэлжлэх хугацаа)-г хамааруулан ангилах
хэрэгтэй.
2. Бvс нутгийн, эсвэл орон нутгийн нэвтрvvлэг хєтєлбєрийн
тусгай vйлчилгээг санал болгохын тулд оронд байгууллага нь
vvнд тусгайлан зориулан бvсийн /орон нутгийн нэвтрvvлэг хєтєлбєрєєс
тодорхой цаг гаргаж єгєх (жишээ нь: єдєрт 2 цаг, 17.00 –19.00
цагийн хооронд ч юмуу) vvрэг хvлээх хэрэгтэй.
3. Нєхцєл байдлын дагуу, байгууллага нь гадаадын радио болон
эсвэл телевизийн vйлчилгээг санал болгох vvрэг хvлээж болно.
Vvнийг зарим талаар мєн хоёрдугаар зvйлээр зохицуулж болох
юм. Ийм нєхцєлд vндэсний vзэгчдэдээ, тодруулбал хураамжийн
тєлбєр тєлєгчдийг нэвтрvvлэг хєтєлбєрєєр хангах єргєн нэвтрvvлгийн
байгууллагын гол vйл ажиллагаанаас ийм vйлчилгээ (ялангуяа
тvvний санхvvжилтээр)-г нарийн тусгаарлах нь маш чухал юм.
Гадаад єргєн нэвтрvvлгийн vйлчилгээ нь сvvлийн vеийн гадаад
бодлогын нэг хэсэг учир Засгийн газраар тєлvvлдэг нь зvйтэй.
4. Техник дамжуулалтын хувьд (3s), тухайн байгууллага, ялангуяа,
улсын тєсвєєс vндсэн санхvvжилт авдаг бол энэ мєнгє нь байгууллагад
орохгvй шууд санхvvжилт гэдэг нь тодорхой юм гэсэн бодол тєрvvлдэг.
Єєрєєр хэлбэл, тухайн байгууллагын vндсэн санхvvжилт нь хураамжийн
тєлбєр байдаг бол байгууллага хvсвэл єєрийн дамжуулалтын сvлжээг
бий болгох, ажиллуулах нь чєлєєтэй байх ёстой.
5. Олон нийтийн єргєн нэвтрvvлэг цаг хугацааны явцад хєгжих
ёстой учраас энэ нэвтрvvлэг хєтєлбєрийн нэмэлт vйлчилгээг(жишээ
нь: дагнасан /сэдэвчилсэн суваг) техникийн тvгээлтэт арга
(жишээ нь: он-лайн), эсвэл санхvvжих хэлбэр (жишээ нь: тєлбєртэй
нэвтрvvлэг)-ээс vл хамааран нэвтрvvлэг хєтєлбєрт нэвтрvvлэх
боломжтой байх ёстой. Хэдий тийм боловч олон нийтийн нэмэлт
санхvvжилт шаардлагатай бол урьдчилсан зєвшєєрєл олгох нь
Захиргааны Зєвлєлийн (s7) эрх мэдлийн асуудал юм.
Гуравдугаар зvйл
1. Заавал, эсвэл хvслээрээ
авч хэлэлцэх, эсвэл Олон Улсын конвеци (телевизийн дамжуулалтын
Европын конвеци шиг) –ийн vvрэг хvлээх шаардлагатай бол хууль
боловсруулагч vндэсний буюу бvс нутгийн (жишээ нь: Африк,
Арабын) нэвтрvvлгийн материалын дамжуулалтанд зориулсан хувь
хэмжээт хэсгийг энэ хэсэгт нэмж болно. Энэ нь ажлын тусгай
ангиллаар (жишээ нь: дэлгэцийн киног телевизээр vзvvлэх, эсвэл
радиогоор хєгжим явуулахад) хязгаарлалт тогтоож мєн болно.
2. Мєн тvvнчлэн биеэ даасан уран бvтээл, vйлдвэрлэлийн салбарыг
бэхжvvлэхийг эрэмэлзэж буй тэр газарт биеэ даасан уран бvтээлчдийн
нийтлvvлэх бvх нэвтрvvлгийн хамгийн бага хувийг тогтоох зvйл
ангийг энд нэмж болно. Гэхдээ энэ нь бодит байх ёстой бєгєєд
тодорхой жилvvдэд энэ нь нэмэгдэж байхаар тусгахыг зєвлєх
нь зvйтэй.
Дєрєвдvгээр зvйл
1.Парламентын хурлыг дамжуулах
(s1) нь vvрэг бус, эрх юм. Єєрєєр хэлбэл, энд Парламентын
єргєн нэвтрvvлэг (улсын єргєн нэвтрvvлгийн єєр хэлбэр) байж
болох бєгєєд харин мэдээж Загвар Хуульд зааснаар олон нийтийн
єргєн нэвтрvvлэг энэ vvргийг хvлээхгvй.
2.s5-д телевиз ажиллаж эхэлсэн цагаас хvн амын сонирхлыг ихэд
татдаг гол vйл явдлууд (спортын болон бусад)-ыг шууд хvлээн
авч, ямар нэгэн онцгой (нэмэлт) vнэ тєлбєргvй vзэх нь амьдралынх
нь хэвшил болсон сонсогч, иргэд, vзэгчдийг хамгаалдаг. Ялангуяа
vндэсний баг оролцсон, тєрийн дуулал эгшиглэсэн, тєрийн далбааг
мандуулсан тохилдолд тийм ашиг сонирхлыг шууд хvлээн авах
ёстой.
S5 заагдсан спортын арга хэмжээний жагсаалтыг эцэслэн дуусгахдаа
хууль боловсруулагч нь vндэсний vзэгч, сонсогчдод (хиймэл
дагуул болон кабель) зориулан хєрш орнуудын радио, телевизийн
хєтєлбєрт хохирол учруулахаас сэргийлэх эрх зvйн онцлогийг
анхаарах хэрэгтэй. Нэмж хэлэхэд, олон улсын (бvс нутгийн)
конвеци, буюу хєрш орнуудтай хоёр талын гэрээ байгуулахдаа
кабелийн тvгээлтийг аль аль нь сэтгэл хангалуун байхаар зохицуулж
єгєх нь зvйтэй. S5-д дараахь заалтыг хавсаргаж болно.
“Энэхvv s5-д заасан гадаадын (спортын) хєтєлбєрийг кабелийн
шугамаар тvгээхийн хориглоно. Заалтыг зєрчсєн тохиолдолд цагт
доод тал нь … торгууль тєлнє”.
Тавдугаар зvйл
1.Vндэсний зарим хуульд
хvн амд аюул учруулахуйц гамшиг, сvйрэл, бусад нєхцєл байдлын
тухай радио, телевизээр мэдээлэх эрхийг Засгийн газарт олгосон
байдаг. Тавдугаар зvйлд тийм нєхцєлийг заагаагvй хоёр шалтгаан
байна.
Vvнд:
.нэгдvгээрт, Засгийн газар ийм vйл явдлын
талаар радио, телевизээс олж мэддэг, харин радио, телевиз
Засгийн газраас бус
.хоёрдугаарт, энэ тохиолдолд Засгийн газраас
боломжийн хирээр их мэдээлэл /тайлбар санал/ зєвлєгєє олж
авах сэтгvvлийн мэдээж тодорхой сонирхол байдаг. Ийм учраас
хуульд vvнийг тусгах шаардлагагvй юм.
2.Гэвч хэрэв ОНЄНБ-аас
Засгийн газарт “албан ёсны мэдээлэл” хийх боломж олгох хvсэлтэй
бол хариу єгєх боломжийг сєрєг хvчний тэргvvнд бас олгох ёстой
(s1). Энэ нь Засгийн газрыг нэг талыг барьж єєрєє дагуу байх
боломжоор хангаж, ятган vнэмшvvлэх гэсэн эрсдлийг арилгана.
Хэрэв олон нийтийн албан тушаалтнууд (тухайлбал Ерєнхийлєгч
буюу хаан) радио, телевизээр олон нийтэд хандан мэдэгдэл хийх
(жишээ нь: шинэ жилийг тохиолдуулан) таатай боломжийг хvсвэл
энэ нь ОНЄНБ-ын зорилгод нийцэх тул хvсэлтийг шууд биелvvлнэ.
Дахиад, хэрэв уг мэдэгдэл нь илт улс тєрийн давхар агуулгатай
бол ОНЄНБ нь тэнцвэр байдлыг хангах vvднээс янз бvрийн сєрєг
vзэл бодлыг илэрхийлэх боломжийг бусдад олгох эрхтэй тєдийгvй,
ийм vvрэгтэй болно.
3.Сонгуулийн кампанид радио, телевизийг татан оролцуулахтай
холбогдсон тусгай хууль шаардагддаг. Энэ нь ерєнхийдєє шударга
бєгєєд адил байх тэгш боломжийг баталгаажуулах, тvvнчлэн дор
дурьдсан зvйлvvдийг нэг бvрчлэн зохицуулах шаардлагатай.
Vvнд
.кампанийн нэвтрvvлгийн эхний болон сvvлчийн єдєр
.намын улс тєрийн нэвтрvvлгийн єдєрт, нам тус бvрт ноогдох
тоог (радио болон телевизээр тус тусад нь)
.намын улс тєрийн нэвтрvvлгийн vргэлжлэх хугацаа
.тєлбєр, єєрєєр хэлбэл, намын улс тєрийн нэвтрvvлэг бэлтгэх,
дамжуулах тєлбєр
.намын улс тєрийн нэвтрvvлэгт зориулсан нийт цагийн тухайн
нам, нэр дэвшигчид оногдох дээд хэмжээ, хувь
.нам буюу нэр дэвшигчид бvрийн (аливаа ялгаваргvйгээр) нэвтрvvлгийн
єдєр цаг
.улс тєрчдєєс олон нийтэд зориулсан кампант ажлыг хамарсан
(мэдээ, цэнгээнт нэвтрvvлэг, цаг vеийн vйл явдал, спорт г.м)
ерєнхий хєтєлбєр
Уг хуулийн агуулга болон зохицуулалтын нарийвчлалаас vл хамааран
ОНЄНБ нь кампанийн vйл явцад оролцох нарийвчилсан дvрэм, практик
журмыг єєрєє цаашид боловсруулж мєрдєх ёстой. Энэ нь тухайн
байгуулгын дvрэм, журмаар зохицуулагдана. (s6) Vvнийг урьд
ємнєєс хангалттай хийж єгєх нь зvйтэй. Цаашилбал, тухайн байгууллага
нэвтрvvлэг хєтєлбєрийнхєє тухай эртнээс мэдэгдэж, мэдээлэхийг
зєвлєж байна (жишээ нь: гол нэр дэвшигчдийг оролцуулсан мэтгэлцээн
хийх, хєндєх сэдэв, нэр дэвшигч бvрт ногдох цаг, бичлэг хийх,
нэвтрvvлэг гэх мэт ).
Зургадугаар зvйл
1. Хариу єгєх эрх бол
хэвлэл мэдээлэл (хэвлэл болон єргєн нэвтрvvлэг) –ийн эсрэг
эрх зvйн онцгой арга юм. Энэ нь зєвхєн баримт (факт) –тай
холбоотой “худал” баримтанд єртсєн хvн “vнэн зєв” хувилбарыг
боломжийн хэрээр эрт тvгээх эрхтэй. Залруулга хийх нь бас
л хэн нэгний сєрєг мэдэгдэл тул мэдээлэл нь vнэн хэрэгтээ
худал байсан, харин хариулт нь vнэхээр зєв гэж нотлох шаардлагагvй
байдаг (7 дугаар зvйлд холбогдолтой). Энэ нь уншигч /vзэгч
/ сонсогчийг хvндэтгэх vvднээс хийж байгаа зvйл юм. Хариу
єгєх эрхийн давуу тал бол бараг ижил цаг хугцаанд ижил зэвсэг
ашиглан тэмцэхийг зєвшєєрдєгт байгаа билээ. Ялгаа нь гэвэл
залруулга хийхийн тулд (ОНЄНБ тухайн мэдээлэл буруу байсныг
албан ёсоор хvлээн зєвшєєрєхєд) хэдэн жилээр бус гэхэд хэдэн
сарын хугацаа зарцуулах болж магадгvй бєгєєд vйл явдал нь
залруулгыг нэвтрvvлэх хvртэл мартагдаж ч болно.
2. Дээр єгvvлсэнчлэн хариу єгєх эрхийн зорилготой уялдуулан
(жишээ нь: “хуулийн дагуу бид энэ хариу нэвтрvvлэх ёстой,
гэвч тухайн баримтын талаар бидэнд єєрийн vзэл бодол бий”
гэх мэт ) ЄНБ-ын тайлбар хийж болохгvй тухай єєр нэг заалт
нэмэх нь тохиромжтой гэж vзэж болно.
Нєгєє талаар, олон нийт залруулга хийх болон хариу єгєхийн
хоорондын ялгааг ойлгохгvй байж болох бєгєєд ЄНБ-ын мэдэгдэл
нь vнэндээ худал байжээ гэсэн буруу ташаа дvгнэлт гаргахад
хvрч болно. Ийм учраас ЄНБ-ын хувьд “хариу нь хэрэг дээрээ
зєв, эсвэл vгvйгээс vл хамааран” тvvнийг нэвтрvvлэх эрх зvйн
vvрэг хариуцлагад vндэслэж vvнтэй эвлэрэх ёстой болно. Гэсэн
хэдий ч хуульд vvнийг суулгаж єгєх шаардлагагvй юм.
Долдугаар зvйл
1. Хариу єгєх эрх, залруулга
хийх эрхийн хоорондын ялгааны талаар дээрх 6-р зvйлд заасан
тайбарыг vзнэ vv.
2. 2-р зvйл нь єєрєє тайлбар юм. Гэхдээ нэгэнт олон нийт нь
ОНЄН-ийг санхvvжvvлдэг, мєн нэвтрvvлэг хєтєлбєрийг олон нийтэд
зориулдаг тул нэвтрvvлгээс татгалзах буюу цаашид нэвтрvvлэгт
зєвєлгєє єгєх эрхийг олон нийтэд єгєх нь тохиромжтой. Аливаа
ийм эсэргvvцэл буюу зєвєлгєєний алинд ч их, бага хэмжээгээр
нарийвчилсан хариу єгєх ёстой єргєн нэвтрvvлгийн албан ёсны
vvргийг урьдчилан тохиролцох нь илт хэтрvvлэг болохын зэрэгцээ,
энэ ЄНБ санал гомдлыг судалж, vндэслэлтэй бол тэдгээрийг анхааралдаа
авч, хэрэгжvvлбэл зохино.
Наймдугаар зvйл
1. Анх харахад ОНЄН-ийн
хуульд зар сурталчилгааны талаарх заалт хамгийн урт байгаад
гайхаж болох юм. Гэхдээ учир нь олон нийтийг /янз бvрийн харилцааны
хувьд / хамгаалах, нэвтрvvлгийн зар сурталчилгаа хийлгэгчдийн
зvгээс нэвтрvvлэгт нєлєєлєхєєс сэргийлэх, нэвтрvvлэг хєтєлбєрийг
тасалдуулахаас хамгаалах,ЄНБ зар сурталчилгааны орлогоос хараат
болохоос хамгаалах, эсвэл тодорхой тєрлийн нэвтрvvлгээс, эсвэл
єдрийн тодорхой цагаас зар сурталчилгааг бvхэлд нь хасах,
ерєнхийдєє мєн энэ салбар дахь арилжааны єргєн нэвтрvvлэг,
ОНЄН хоёрын хоорондын ялгааг мэдэгдэхvйц байлгах зэрэг энд
зохицуулбал зохих олон талт зvйл байдаг юм.
2. Эдийн засгийн ерєнхий тєлєв байдал, ялангуяа зар сурталчилгааны
зах зээлийн байдлыг ОНЄНБ-ын олон нийтэд vйлчлэх vvргээ бvрэн
биелvvлэхэд тvvнд шаардлагатай орлогын нийт хэмжээ, мєн олон
нийтийн санхvvжих орлогын урьдчилсан тєлєвийг тvvний авч vзснээр
ерєнхийдєє зорилтыг хэрэгжvvлэх vvднээс хууль боловсруулагч
нь ялангуяа 6,7,8,19 дvгээр хэсэгт зайлшгvй хэрэгцээтэй сонголтыг
хийх vvрэгтэй. Энэ утгаар бол ОНЄНБ-ын (болон ялангуяа ойрын
ирээдvй) єнєєгийн сонсогч, vзэгчдийн зах зээлийн хуваарилалт
чухал элемент болох ёстой.
3. Телевизийн зар сурталчилгааны нийт хэмжээ (s6)-ний тухайд
гэвэл ОНЄНБ-ын нэвртvvлэг, vйлчилгээний тоо бол хамгийн анхны
шийдвэрлэх хvчин зvйл мєн.
Цорын ганц vндэсний сувагтай
бол олон сонголт байддаггvй. Зар сурталчилгааны бvх хэрэгцээг
зєвхєн энэ суваг тєвлєрнє. Гэсэн хэдий ч зар сурталчилгааны
дээд хэмжээ нь єдрийн нийт эфирийн цагийн 10%-иас хэтэрэхгvй,
єгєгдсєн цагуудад 9 минутаас илvvгvй байна. Цаашилбал, ер
нь боломжтой бол ОНЄН-ийг арилжааны нэвтрvvлгээс ялгахын тулд
зарим нэмэлт хязгаарлалт байж болно. Ийм учраас,17s-д заасан
нэвтрvvлгийн зэрэглэлийн жагсаалтыг єргєжvvлбэл зохино. Єєр
нэг боломж бол спортын нэвтрvvлгийнхээс бусдад нь завсарлагаар
нь vзvvлэхийн эс тооцон, 20 цаг 30 минутаас хойш зар сурталчилгаа
явуулахыг хориглож болно. Vvнээс спортын нэвтрvvлгvvдэд зар
сурталчилгааг блок болгож, яг ємнє нь эсвэл яг хойно, мєн
тэмцээний vеийн завсарлагын vеэр оруулж болно. Энэ нь доорхи
шалтгаанаар vндэслэгддэг.
Vvнд:
Нэгд, хvмvvс спорттой холбогдолтой зар сурталчилгаанд
дасал болсон учраас тасалдаж буй сэтгэлдэл тєрдєггvй.
Хоёрт, спортын vйл явдлыг зохион байгуулагчаас
шаарддаг эрхийн тєлбєрийн хэмжээ байнга нэмэгддэг нь энэхvv
орлого шаарддаг. Єєрєєр хэлбэл, ОНЄНБ нь арилжааны ЄНБ єрсєлдєж
чадахгvй тул нийт хvн амын vндсэн ашиг сонирхолд нийцсэн нэвтрvvлэг
хєтєлбєрєєр хангах vvргээ биелvvлж чадахгvйд хvрч болзошгvй
юм.
4.Радио (s7) –гийн хувьд,
нэг сувгийн зар сурталчилгааны дээд хэмжээг, тухайлбал, хоногт
(24цаг) 150 минут бєгєєд єгєгдсєн (цаг) нэг цаг тутамд 9 минут
гэх мэтээр хязгаарлалт тогтоохыг зєвлєж болно. Мэдээжийн хэрэг
ЄНБ тэр сувагтаа нийтийг хамарсан нэвтрvvлэг хєтєлбєртєє тєвлєрvvлж,
бусад сувгаар соёл, боловсрол, бусад нэвтрvvлэг хєтєлбєрєє
тvлхvv оруулж болох юм.
5.Орон нутгийн /бvс нутгийн нэвтрvvлэг (s8)-ийн хувьд хууль
боловсруулагч дээрх 1-4 дvгээрт заасан ерєнхий vзэл санаанд
нийцvvлэн тохиромжтой заалт боловсруулах ёстой.
6.согтууруулах ундааны зар сурталчилгаа явуулах (s19) тухайд,
19 дvгээр зvйлд санал болгосон хувилбар, єєрєє тайлбар байж
болно. Энэ нь хууль боловсруулагчид хориглох боломжийг хамааруулна.
Тухайлбал, пиво, ижил тєрлийн ундаа сурталчлахыг зєвшєєрч,
хатуу дарсыг хоргилох, спиртийн агуулах хэмжээний хvрээнд
адил ундааг хориглох зэргээр хязгаарлалт хийх боломж олгож
байна.
7.Тухайн улсаас хамааран хууль боловсруулагч зарим бусад бараа,
vйлчилгээний зар сурталчилгааг хоргилож болно. Ийм хориглолт
нь олон оронд байдаг бєгєєд тэд олон янзын шалтгаанаас vvдсэн
байдаг. Тvvнчлэн гэр бvлийн товчоо нь, их дэлгvvр /сонины
зар сурталчилгааг хамгаалахын тулд/, бэлгэвч гэх мэт єєр бусад
хориглох зvйлсийг 8 дугаар зvйлд заасан жагсаалтад нэмж оруулж
болно.
8. 22 дугаар зvйл нь дотоод дvрэм, журмаар цааш нарийвчлан
зохицуулахад хамаатай. Ийм зохицуулалт шаардлагатай тусгай
хэсэг бол (s11-ийн цар хvрээнд) бvтээгдэхvvн байршуулалт юм.
Фирмийн барааны тэмдгийг онцлон харуулахгvй, vйлдлийн нэг
хэсэг болон сурталчлагдаж буй /машин,эсвэл гудамжны зар сурталчилгаа/
бvтээгдэхvvн болон тухайн vйлдлийн хvрээнд онцын шаардлагагvй
зальжин оруулж, анхаарал татахуйц зургийг нь авсан бvтээгдэхvvн
хоёрын хооронд ялгааг зааглахад тєвєгтэй юм.
Есдvгээр зvйл
Энэхvv зvйлийг хэрэгжvvлэх
зарчмуудыг багтаасан дотоод дvрэм, журам нь чухам ямар “тохирсон”
шалгууруудтай (s2) байхыг онцлон заана.
Аравдугаар зvйл
Нэг талаар,ОНЄНБ бол хувь
нийлvvлэгчдээс илvv олон нийтэд vйлчилж буй нэвтрvvлэг хєтєлбєр
бэлтгэхийн тулд мєнгє олж байгаа болохоос нэвтрvvлэг хєтєлбєр
бэлтгэж мєнгє олдоггvй ашгийн тєлєє бус байгууллага юм. Нєгєє
талаар ОНЄНБ нь зайлшгvй хэрэгцээтэй хєрєнгє мєнгєний асуудлыг
тvргэн шийдвэрлэх шаардлагатай (спортын vйл явдал сурталчлах
онцгой эрх, эсвэл уран сайхны кино, алдартай одод, мэдээллийн
хєтєлбєрийн хєтлєгч, чадварлаг ажилтнуудад зориулсан) єндєр
єрсєлдєєн бvхий ертєнцєд оршин тогтнодог. Иймд,байгууллагад
арилжааны єрсєлдєгчтэйгээ тэгш талбарт єрсєлдэхvйц боломж
олгох дотоод бvтэц, зохион байгуулалт шаардлагатай. Vvний
урьдчилсан нєхцєл бол єєрийгєє удирдах эрх /1 дvгээр зvйлийн
1дэх хэсэг/ болох нь мэдээжийн юм.
Ихээхэн нєлєє бvхий шийдвэр гарах бvрэн эрхтэй гvйцэтгэх,
удирдах албан тушаалтан /ерєнхий захирал / нь Захиргааны Зєвлєл
болон Єргєн Нэвтрvvлгийн Зєвлєлийн хамт байхад байгууллагын
санал болгож буй дотоод бvтэц, зохион байгуулалт шаардлагад
тохирох нь зvй юм.
Арван нэгдvгээр
зvйл
1.Энэ загвар хуульд санал
болгосноор Єргєн Нэвтрvvлгийн Зєвлєл нь єєрєє єргєн нэвтрvvлгийн
байгууллагын удирдах байгууллагын нэг юм. Нэг талаар, энэ
нь хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн ерєнхий хуралд
ижил vvрэгтэй бєгєєд эрх мэдлийн хувьд харьцангуй адил байдаг.
Огт єєр нэг хувилбар бол Єргєн Нэвтрvvлгийн Зєвлєлийг тухайн
єргєн нэвтрvvлгийн байгууллагын гадна єргєн нэвтрvvлгийн (олон
нийтийн болон арилжааны) бvх байгууллагад хяналт хийх, зохицуулах
эрх мэдэл бvхий тусгай, хараат бус байгууллагаар оруулж болно.
Энэ хандлагыг илvvтэйд vзэж байвал s1,2-ыг дараах байдлаар
єєрчилж болно.
Vvнд:
“s1: Єргєн нэвтрvvлгийн захиргаа бол єєрийгєє захирах, єргєн
нэвтрvvлгийг зохицуулах, хянах эрх бvхий, хараат бус хуулийн
этгээд юм.
S2:Єргєн нэвтрvvлгийн захиргаа нь хэвлэл мэдээллийн салбарт,
эсвэл энэхvv байгуулагын vйл ажилгааны хvрээнд холбогдох бусад
салбарт дадлага туршлага бvхий 12 гишvvнээс бvрдэнэ.
Цаашилбал, 14 дvгээр зvйлд тусгайлан заасан бvрэн эрхvvдийг
эргэж нягтлах шаардлагатай. Ялангуяа, 14 дvгээр зvйлийн (а),(б),
(в) дэх хэсгvvдийн авч хаях хэрэгтэй. Vvнтэй зэрэгцvvлж тэнд
заасан буюу нэвтрvvлэг хєтєлбєртэй холбоотой зарим vvрэг,
vйл ажиллагааг гvйцэтгэх єєр нэг нэгж /байгууллагыг vvсгэн
бий болгож болно. Энэ нэгж / байгууллага буюу Нэвтрvvлгийн
Зєвлєлийг загвар хуульд заасан Єргєн Нэвтрvvлгийн Зєвлєлтэй
адил маягаар бvрдvvлж, томилж болно. Дотоод дvрэм, журам (s14(е))
–ын хувьд тэдгээрээр зохицуулагдах зvйлс нь Єргєн Нэвтрvvлгийн
захиргааны эрх мэдлийн хvрээнд орж болно.
Нэмж хэлэхэд, хуулиар Єргєн Нэвтрvvлгийн захиргааны арилжааны
єргєн нэвтрvvлэгт гvйцэтгэх vvрэг, хэрэгжvvлэх бvрэн эрхvvд
(лицензийн зєвшєєрєл, хяналт, шалгалт, гvйцэтгэлийн хяналт,
зохицуулалт)-ийг тодорхойлох ёстой. Vнэн хэрэгтээ зєвхєн Єргєн
Нэвтрvvлгийн захиргаатай холбоотой тусгай хууль байх, эсвэл
энэ байгууллагын олон нийтийн єргєн нэвтрvvлгийн холбогдох
vvрэг, бvрэн эрхvvдийг тусган багавтар дэд бvлгийг арилжааны
єргєн нэвтрvvлгийн хуульд оруулж єгч болно.
Энэхvv Гарын авлагын Танилцуулгад дурьдсан шалтгаанаар нэвтрvvлэг
хєтєлбєрийн хувьд єргєн нэвтрvvлгийг нийт олон нийтийн ашиг
сонирхлыг тєлєєлж буй тул ОНЄНБ-ын єєрийнх нь нэгж байх нь
зvйтэй гэсэн Загвар хуулийн саналыг дагахыг зєвлєж байна.
Энэ нь илvv тогтвортой бєгєєд батлагдах боломжтой юм.
2.Єргєн Нэвтрvvлгийн Зєвлєлийн хараат бус байдлын баталгаажуулах
дараахь заалтуудыг оруулах хэрэгтэй.
Vvнд:
.Нэвтрvvлэг хєтєлбєрийн хувьд Зєвлєл нь олон нийтийн ашиг
сонирхлыг тєлєєлнє (s1).
.Зєвлєлийн гишvvд нь иргэний нийгмийг бvрдvvлж буй (s2) янз
бvрийн бvлэг давхаргаас гарч ирнэ.
.Зєвлєлийн гишvvн нь Засгийн газарт, ОНЄНБ-д харьяалагддаг
буюу ажилладаг, эсвэл Парламентийн гишvvн (s6) байж vл болно.
.Зєвлєлийн гишvvд нь Парламентаас дийлэнх олонхи (дєрєвний
гурав)-ийн саналаар сонгогдоно(s3).
.Хоёр жил тутам зєвлєлийн гуравны нэг нь шинэчилэгдэнэ(s4).
.Зєвлєлийн гишvvд нь бvрэн эрхийнхээ хугацаанд єєрчлєгдєхгvй
(s7).
3.Дийлэнх олонхи (дєрєвний гурав)-ийн саналыг шаардах (s3)
нь улс тєрєєс хол, нєгєє талд Парламент доторхи єргєн зєвшилцєл
нь илт улс тєрийн хандлага бvхий нэр дэвшигчдэд сонгогдох
боломж олохгvй байхад чиглэгдэж байгаа юм.
Єргєн Нэвтрvvлгийн Зєвлєлийн гишvvдийг томилохдоо Парламент
хууль тогтоох байгууллагынхаа хувьд vндсэн vvрэг ролио гvйцэтгэдэггvй
гэдгийг санавал зохино. Тийм учраас Парламентын єєрийн тогтоосон
дийлэнх олонхи журам энд vйлчлэх ёсгvй.
ОНЄН-ийн хууль нь Vндсэн хуульд заасан дийлэнх олонхоор батлагдах
шаардлагатай. Дийлэнх олонхитойгоо Парламент нь Єргєн Нэвтрvvлгийн
Зєвлєлийн хараат бус байдлыг баталгаажуулах онцгой аргыг хамруулах
аливаа зохимжтой гэснээ хэлэлцэж тохирох нь чєлєєтэй.
4.Зєвлєлийн арван хоёр гишvvний дєрєв нь хоёр жил тутамд шинэчлэгдэж
буй (дахин томилогдох эрхтэй) нь гагцхvv зєвлєлийн бvтэц,
бvрэлдэхvvнийг тэнцвэржvvлж, тvvний улс тєрийн хараат бус
байдалд тус дєхєм vзvvлэх тєдийгvй, мєн аливаа хамтач байгууллагын
амжилттай vйл ажиллагааны амин чухал угтвар нєхцєл болсон
тасралтгvй залгамж халааг баталгаажуулж єгдєг.
Арван хоёрдугаар
зvйл
1.Энэхvv хуульд Захиргааны
Зєвлєлийн чиг vvрэг, эрх мэдлийн талаар тусгах ёстой заалтууд
орсон. Иймд энд ямар нэг тусгай тайлбар шаардлагагvй.
2.Хэдий тийм боловч уг хуулийн s12 (sа)-ийн практик ач холболдлыг
энд онцлон vзэх нь зvй ёсны юм.
Нэг талаар, Ерєнхий Захирлын хувьд (уг хуулийн s11(б)) бусад
Захирлууд болон зарим бусад гол ажилтнууд бодитой, зах зээлд
тохирсон цалин хєлс олгох нь туйлын чухал зvйл юм.
Эс тэгвэл байгууллага нь тєдийгvй, аль ч байгууллагад зохих
ёсоор ажиллах угтвар нєхцєлд тєдийгvй мєн арилжааны хvчтэй
єргєн нэвтрvvлэг эрхлэгчдын хурц єрсєлдєєнийг давж гэтлэх
зайлшгvй шаардлагатай орчинд єндєр мэргэшсэн боловсон хvчнийг
єєртєє татах боломжгvй юм. Цаашилбал, гvйцэтгэх албан тушаалтнууд
зах зээлд тохирсон цалин хєлс олгох нь авилгын эсрэг тэмцэх
хамгийн шилдэг арга болдог.
Нєгєє талаар, бvрэн эрхээ хэтрvvлэхээс нь сэргийлэхийн тулд
олон нийт vvн дээр хатуу хяналттай байх ёстой. Иймд Зєвлєлд
гэрээ хэлэлцээр байгуулах зєвшєєрєл олгох шаардлагатай.
Арван гуравдугаар
зvйл
Ерєнхий Захирал бол байгууллагын
хамгийн гол хvн. Ерєнхий захирал нь бvх зvйлийн тєлєє эцсийн
хариуцлага хvлээж , гол шийдвэр гаргах эрх бvхий гvйцэтгэх
ахлах ажилтан. Гэвч практик дээр шийдвэр гаргах эрх мэдлийг
хэсэгчлэн зааж єгєх, эсвэл /байгууллагын дотоод дvрмийн хvрээнд/
єгєх шаардлагатай бєгєєд тэрээр эцсийн хариуцлага хvлээж vлддэг.
Энэхvv vvрэг.роль нь энэ чухал албан
тушаалд нэр дэвшигчдэд тохирох ажил vvргийн хуваарийг тодорхойлно.
2.Нэгэнт таван жилийн хугацаагаар томилогдсон Ерєнхий захирал
нь ажлаасаа халагдахаас айх эрсдэлээс чєлєєтэйгээр байгууллагынхаа
дээд ашиг сонирхлын тєлєє vйл ажилгагаагаа чєлєєтэй явуулах
ёстой. Ялангуяа “хууль зєрчсєн,”байгууллагын ашиг сонирхлын
эсрэг vйдэл хийсэн”, эсвэл “мэргэжлийн ноцтой алдаа гаргасан”
гэх мэт ажлаас халагдах vндэслэлийг хэтрvvлэн ашиглах тал
гардаг. Иймээс Ерєнхий захирал (энэ хуулийн s6)нь бvрэн эрхийнхээ
хугацаанд ажлаас халагдахгvй гэсэн зарчим байх нь зvйтэй.
Нєгєє талаар,зарим онцгой тохиолдолд Ерєнхий захирлыг ажлаас
халах vндэслэл бvхий бодит шалтгаан байж болно. Тийм шалтгаануудыг
тэр бvр нарийвчлан тодорхойлох шаардлагагvй юм. Иймээс Ерєнхий
захирал шvvхэд маргаан vvсгэж чадахгvй. Хэрэв Єргєн Нэвтрvvлгийн
Зєвлєлийн гишvvдийн гуравны хоёрт нь Ерєнхий захирлыг халах
шалтгаантай гэж vзвэл тэр нь юу ч байсан тэд тvvнийг мєн ижил
хувийн саналаар халж, шинэ Ерєнхий захирлыг зэрэг томилж болно.
Арван дєрєвдvгээр зvйл
1.Хураамжийн тєлбєр бол энгийн, ойлгоход хялбар бєгєєд єєр
єєр сонголт хийх боломжтой. Иймээс энэ хуулийн 14 дvгээр зvйл
дэх хэд хэдэн заалтыг тухайн улсын эдийн засгийн бодит байдалд
нийцvvлэн єєрчлєх шаардлагатай.
2.Иймд уг хуулийн s3-ийг хоёр чиглэлээр дэлгэрэнгvй болгож
болно.
Vvнд: Нэгдvгээрт, єєрийн хувийн орлоготой
хоёр буюу тvvнээс дээш хvн нэг байранд амьдардаг бол хvн тус
бvр хураамжийн тєлбєр тєлєх (гэрлэсэн хосыг нэг хvнд тооцно)-єєр
урьдчилан зааж болно.
Хоёрдугаарт,хураамжийн тєлбєрийг (тарифийг
бууруулж болно) хоёр дахь байр, мєн, тухайлбал, авто машинд
тусад нь тєлєхєєр оруулж болно.
3.Хураамжийн хєнгєлєлтийн хувилбарууд, эсвэл бvрмєсєн чєлєєлєх
асуудал олон аргаар хандаж болно. S7 нь зєвхєн нэг л жишээг
санал болгосон. Гэхдээ эцэст нь аль ч хувилбарыг сонгож авсан
ч єргєн нэвтрvvлгийн байгууллагын орлогод алдагдал гаргахгvйн
тулд тєрєєс нєхєн тєлбєр хийх хэрэгтэй. Хэрэв тєрєєс ядуу
хvмvvс /эмзэг бvлэг / -т зориулан тvрээсийн тєлбєр, эрvvл
мэндийн даатгал, хувцас болон бусад зvйлсийн дэмжлэг vзvvлдэг,
эсвэл сарын тэтгэлэг олгох замаар єргєн хvрээнд тусалдаг (эн
тэргvvнд радио , телевизийн тєхєєрємжийн vнийг тєлдєгтэй адил)
бол тэдэнд радио, телевизийн нэвтрvvлэг хєтєлбєр vзэж таашаал
авахад нь мєн дэмжлэг vзvvлж болно.
4.Хураамжийн тєлбєрийг
цахилгааны тооцоо (s12)-той хамт хураахыг санал болгож буй
нь боломжгvй мэт санагдаж болох хэдий ч мєн бусад єєр сонголт
(єргєн нэвтрvvлгийн байгууллага нь єєрєє данс тооцоогоор дамжуулан
хураамжаа цуглуулдаг гэх мэт) бас бий.
5.s13-д цахилгаан компанийг улсын компани гэж vзсэн. Эс тэгвэл,
хураамжийн тєлбєрийг хураах, шилжvvлэх vйлчилгээнд тогтмол
тариф тогтоох vvрэг ноогдуулахад хvндрэлтэй.
6.Инфляцийн шууд индексжvvлэлт s14, мєн (сонгомол 14 дvгээр
зvйлийн s3) хангалтгvй, бєгєєд єргєн нэвтрvvлгийн зардал нь
инфляциас тvрvvлж єсдєг тул удаан хугцаанд явц муутай. Илvv
тохиромжтой индекс нь хувийн vйлчилгээний салбар дахь хєдєлмєрийн
хєлсний єсєлт, эсвэл vндэсний хэмжээнд жижиглэн худалдааны
vнийн индекс дээр нэмэх /жишээ нь: жилд 0.5 хувиар / арга
байж болох юм.
7.Улсын тєсвєєр дамжуулан олон нийтээс санхvvжих тухай сонгомол
14-р зvйлд аливаа тусгай тайлбар шаардлагагvй.
Арван тавдугаар
зvйл
Энэ зvйл нь єєртєє тайлбартай.
Арван зургадугаар
зvйл
1.Дотоодын хяналтын болон
хяналт шалгалтын онцгой бvрэн эрхтэй дотоод хяналтын хоёр
байгууллага /тодруулбал, Єргєн Нэвтрvvлгийн Зєвлєл, Захиргааны
Зєвлєл/ байна. Энэхvv хоёр хяналтын байгууллага нь єєрєє єргєн
нэвтрvvлгийн байгууллагын нэгж юм. Иймд, тэд байгууллагын
дээд ашиг сонирхлыг тєлєєлж хамгаалах ёстой.
Онолын хувьд Єргєн Нэвтрvvлгийн Зєвлєл, эсвэл Захиргааны Зєвлєл
нь энэ явцдаа єргєн нэвтрvvлгийн хуулийн аль нэг заалтыг зєрчиж
болохгvй. Иймээс хяналт шалгалтын механизм нь Хуулийн зєрчлийг
таслан зогсоох зайлшгvй шаардлагатай. Засгийн газраас хянагчдын
хянах асуудал нь гагцхvv эрх зvйн хяналт шалгалтаар хатуу
хязгаарлагдах ёстой.
2.”Эрх зvйн шалгалт” гэсэн нэр томъёогоор чухам юу илэрхийлж
буйг аль хэдийн s2-д тодорхой дурьдсан. Тодруулбал, Засгийн
газрын аливаа хяналт шалгалтын арга хэмжээ нь байгууллагын
мэдээллийн болон vзэл бодлын эрх чєлєєг боогдуулах ёсгvй.
Єєрєєр хэлбэл, Засгийн газар нь нэвтрvvлэг хєтєлбєрийн асуудалд
хєндлєнгєєс оролцох, энэ оролцоо нь нэвтрvvлэг хєтєлбєрт шууд
нєлєєлєх ёсгvй.
Арван долдугаар зvйл
Нєхцєл байдлаас шалтгаалан
эрх,vvрэг, ємч, боловсон хvчин, архив, техник, тоног тєхєєрємж,
байр бусад зvйлийг шилжvvлэх талаархи заалтуудыг энд тусгана.
|