Ном, гарын авлага »
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
"СЭТГYYЛЧ БА
ХУУЛЬ" ЦУВРАЛ № 03" ГЛОБ ИНТЕРНЕЙШНЛ" ТББ
Yзэл бодлоо чєлєєтэй
илэрхийлэх эрх чєлєє
АГУУЛГА
- Уншигчдад
- Шведийн олон
нийтийн мэдээллийн хэрэгслийн ёс зvйн зарчим
- Сэтгvvлчдийн
мэргэжлийн дvрэм
- Хэвлэлийн
эрх чєлєє бол ардчиллын нэг гол vнэт зvйл мєн
- Олон нийтийн
мэдээллийн хэрэгслийн ёс зvйн зарчмын тайлбар
- Сэтгvvлчдийн
мэргэжлийн дvрмийн тайлбар
- Бичвэрийн
зар сурталчилгаа хийх дvрэм
- Шведийн радио,
телевизийн нэвтрvvлгийн хууль, гэрээ
- Хавсралт:
Сэтгvvлчдийн хамт олны гэрээ
УНШИГЧДАД
Эрх мэдэл самууруулдаг.
Онцгой эрх мэдэл онцгой самууруулдагІ Томчуул муу хvмvvс байх
нь олонтоо <…>. Албан тушаал хvнийг єєд нь татдаг мэтээр
тунхаглахаас илvv хамгийн балай хуурамч шинжлэх ухаан гэж
байхгvй”.
Энэ vнэнийг Британийн
либерал нийтлэлч Жон Эдвард (1832-1902) айлдсан билээ.
Буурь суурьтай сэтгvvл зvй нь єєрєє тэнцвэржvvлэгч, хянагч
засаглалын хувьд эрх мэдэл болон тvvнийг амьдралд ашиглах
асуудлаар ажилладаг.
Парламент бол тєрийн нэг
дэх, засгийн газар хоёр дахь засаглал бєгєєд гурав дахь засаглал
нь бие даасан шvvх, жишээ нь Умардын орнуудад эрх баригчдын
зоргоороо явдлаас олон нийтийн эрх ашгийг хамгаалдаг нэрт
ардын тєлєєлєгчид мєн.
Єєрийн ёс зvйн дvрэм –
зарчмын тогтолцоо бvхий хэвлэл, бие даасан сэтгvvлчид бол
дєрєв дэх засаглал мєн. Гэхдээ…
· Бvрэн тєгс дvрэм гэж байхгvй.
· Дvрмийг ухаалгаар ашигла.
· Yг хэлэх, мэдээлэх єргєн эрх чєлєєг хамгаалахыг чухалчил.
· Таг чиг байгаа сэтгvvл зvй нь хоосон vгээр тоглодог сэтгvvл
зvйн нэг адил аюултай.
· Санал бодлоо илэрхийлэх эрх чєлєєний хил зааг хаагуур байгааг
шударга сэтгvvлч бvр тогтоох эрхтэй.
Энэ ном нь хэвлэлийн ёс
зvйн асуудлын талаар маргах vндэс болж єгєх учиртай юм. Миний
ном мэтгэлцээний vндэс болохоос єєр зvйл бишээ.
Би гол vнэт зvйлсийн тухай
бичиж байна. Миний бичсэн зvйл хэтэрхий ёсорхог, эгэл бааз
мэт санагдаж болох л доо. Гэвч бид, тvvний дотор Умардын ардчилсан
улсууд ч эдгээр vнэт зvйл нь хэрэг дээрээ чухам юу вэ гэдгийг
vе vе бодож байх хэрэгтэй гэдэгт би итгэдэг.
Ном маань эстон, орос
хэлээр хэвлэгдэж байна. Гар бичмэл нь тvvхэн vvднээс Эстон
улсад харьд эс тооцогдох хэлээр бичигдсэн юм. Энэ бол швед
хэл. Уг номыг тэрлэгч миний бие єєрєє фин гаралтай швед хvн
л дээ.
Уул нь би Швед улсын уламжлалын
тухай бичихдээ Финляндын зан заншлаас заримыг нь жишээ болгон
дурдсан юм. Ардчилсан нийгэм нь хэвлэлийн эрх чєлєє, ёс зvйн
vндсэн нийтлэг зарчимтай байдаг боловч зарим зvйл ялгаатай
байж болно. Миний бие хэвлэлийн ёс зvйн асуудлыг нэлээд нарийн
тайлбарлаж бичсэн нь уншигч авхай танд шведийн нийгмийн тухай
боломжийн хэрээр илvv нарийн тодорхой ойлгуулах гэсэнтэй холбоотой
хэрэг. Швед хvмvvс бид хэвлэлийн ёс зvйн зарчмыг мєрдєхийг
эрмэлзэж байдаг гэдгийг уншигч авхай та эндээс мэдэж авах
болно. Бидэнтэй хамтран ажиллахыг эрмэлзэж буй хvмvvс манай
нийгэмд хэвлэл ямар vvрэг гvйцэтгэдэг, бид ёс зvйн ямар хэм
хэмжээг баримтлахыг эрмэлзэж байдгийг мэдэж байх vvрэгтэй.
Эстоны сэтгvvлчид vйл ажиллагааныхаа загвар, ёс зvйн зарчмыг
боловсруулна гэдэгт би итгэж, найдаж байна. Харин би vvний
дэвсгэр суурийг нь л санал болгож байгаа хэрэг. Уншигч авхай
та vvнийг єєрєє л илvv сайн хийж чадна! Надад энэ номыг бичих
урам хайрласан олон хvнд би талархаж байна. Тэдний тус дэмээр
би ардчилал, ёс зvйн vндсэн зарчмын тухай мэдлэгээ зузаалж
чадсан. Дээрх сайн санаат хvмvvс зєвлєгєє, ажил тєрлєєрєє
надад тусласан хэдий ч миний энэ бичсэн ном учир дутагдалтай
болсон бол би єєрєє л тvvнийг бvрэн хариуцах болно.
Эрик Багерстам |