Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Tєсєл болон хєтєлбєрvvд
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хууль
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
Соёл урлаг
Хууль
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Хvний эрх ба хэвлэл мэдээлэл
Урлагийн боловсрол
Худалдаж буй номнууд
Гарын авлага
Холбоо барих
 

Ном, гарын авлага » Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах

"СЭТГYYЛЧ БА ХУУЛЬ" ЦУВРАЛ № 03" ГЛОБ ИНТЕРНЕЙШНЛ" ТББ

Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє

АГУУЛГА

- Уншигчдад
- Шведийн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ёс зvйн зарчим
- Сэтгvvлчдийн мэргэжлийн дvрэм
- Хэвлэлийн эрх чєлєє бол ардчиллын нэг гол vнэт зvйл мєн
- Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ёс зvйн зарчмын тайлбар
- Сэтгvvлчдийн мэргэжлийн дvрмийн тайлбар
- Бичвэрийн зар сурталчилгаа хийх дvрэм
- Шведийн радио, телевизийн нэвтрvvлгийн хууль, гэрээ
- Хавсралт: Сэтгvvлчдийн хамт олны гэрээ

БИЧГЭЭР ХИЙХ ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ДYРЭМ

Шведийн бичгэн рекламын хороо нь чухам юуг бичгэн реклам юмуу, редакцийн реклам гэх тухай асуудлаар шийдвэр гаргадаг. Эдийн засгийн бvхий vйлдвэр, бvтээгдэхvvн, vйл явдлын тухай учир холбогдол багатай єгvvлэл, сурвалжлага рекламын ийм тєрєл байж болно. Yйлдвэрvvд єєрийн зарлалыг хэвлvvлж, хариуд нь сонинд мєнгє тєлж, тvvнчлэн єєрийн зар сурталчилгаандаа худалдааны мэдээг нуухыг оролдохгvй байх нь сонинуудад чухал. Редакцийн бичвэр болон рекламыг нэг дор хольж хутгаж болохгvй. Дор нийтэлсэн дvрэм нь 1991 онд боловсруулсан санал бєгєєд одоогоор энэ дvрмийг албан ёсоор батлаагvй байгаа юм.

YНДСЭН ДYРЭМ

Хэвлэл болон радио, телевизийн єргєн нэвтрvvлгийн найдвартай байдлыг хамгаал. Хэн нэг нь хэвлэлийн агуулга, тєлєвлєлтєнд жигшvvртэйгээр нєлєєлж байгаа мэт бодлыг олон нийтийн мэдээллийн хэрэгслийг хэрэглэгчдэд тєрvvлэхгvйн тулд бvхнийг хий. Хэрвээ сэтгvvл зvйгээс шалтгаалаагvй бол, редакцийн нийтлэлийн дунд дэлгэрэнгvй материал бvv нийтэл. Нийтэлсэн материал нь vнэт мэдээ, мэдээлэл агуулсан байх ёстой. Энэ материал нь уран сайхны хувьд ч vнэ цэнтэй, эсвэл зугаа цэнгээний шинжтэй байж болно. Гэхдээ рекламд зориулсан талбайн гадна нийтлэгдсэн материал нь реклам болох ёсгvй.

ХАВСАРГА ДYРЭМ

1. Нийтэлж байгаа юмуу, долгионоор цацаж байгаа материал нь сэтгvvл зvйн хувьд ч, нэвтрvvлгийн тєлєвлєлтийн хувьд ч vндэслэлтэй байх ёстой. Нийтлэл юмуу, радио, телевизийн нэвтрvvлэг нь єєртєє бvтээгдэхvvн, vйлчилгээг сурталчлах зорилго тавих ёсгvй. Уншигч (сонсогч), vзэгч сонсогчид зар гэж vзэхээргvйгээр єгєх хэрэгтэй.
Яарснаасаа болоод мэдээллийн зарлалыг єгvvлэлтэй Зар сурталчилгааг эндvvрэхгvйн тулд анхааралтай бай.

2. Хэрвээ рекламтай ямар нэг байдлаар холбоотойгоор єєрєєс чинь хариу маягийн vйлчилгээг шаардвал нийтлэл, тєлєвлєлтєд хамаарах бvх санаа бодлоос зарчмын хувьд татгалз. Хэрвээ vнэ тєлбєргvй юмуу, сэжиглэмээр бага vнээр аялахыг санал болговол, ийм аялалд явахыг бvv зєвшєєр. Бэлэг ч бvv ав.
Материалыг хэвлэх, цацах арга зам, хугацааг урьдчилж бvv амла.

3. Хэрэглэгчдэд мэдээлэл єгєх чиглэлтэй єгvvлэл, нэвтрvvлэг нь сэтгvvлчийг vнэнч шударга байхыг шаарддаг. Тиймээс сурталчилгаанд бvтээгдэхvvн /vйлчилгээ/-ийг хэрхэн сонгосноо нийтлэлдээ тайлбарла. Барааны тухай шvvмж бичихдээ дээд зэргээр нягт нямбай бай. Хязгаарлагдмал нэр тєрлийн бараа юмуу, зарим vйлдвэрлэл, vйлчилгээг санал болгож буй хvмvvс, их дэлгvvр, худалдааны байгууллага, ресторанд єрєєсгєл мэдээ бvv єг.

4. Та мэдээний материалаа жирийн vнэлж цэгнэдэг шигээ театрын тоглолт, концерт, спортын vйл явдал зэргийн тухай урьдчилсан мэдээг vнэлж цэгнэ. Мэдээг шvvмжлэлтэй судлаж, тvvнийг сэтгvvл зvйн vндэслэлтэй нийтэлсэн эсэхийг ажигла.
Шинэ vйлдвэр, барилга байгууламжийн гэрэл зураг, мэдээ лавтай эсэхийг бас шалга.

5. Хэрвээ vйлдвэр, албан байгууллага бэлэг єгч, шагнаж урамшуулж, эсвэл єєр ямар нэг байдлаар ивээн тэтгэж байгаа юмуу уралдаан тэмцээн, буяны vдэшлэг зэргийг зохион байгуулахад оролцож байгаа бол, тэдгээрийн нэрийг бvv мэдээл. Ийм тохиолдолд тухайн мэдээнд шинэ зvйл байгаа vед л нэрийг нь нийтлэх хэрэгтэй.

6. Жишээ нь тєрийн юмуу, орон нутгийн эрх баригчдын шаардаж, зєвлємж болгосон хувь хvний эрх, vvргийн тухай албан ёсны мэдээг редакцийн материалтай хамт нэг хуудсанд бvv нийтэл. Радио, телевиз нь радио єргєн нэвтрvvлэг юмуу телевиз, улсын хооронд байгуулсан гэрээнд, тvvнчлэн vйлдвэрийн боловсруулсан зааварт заасан мэдээллийг “албан ёсны сувгаар” авсан тухай тэр шийдвэрийг санаж байх ёстой. Хэрвээ сэтгvvл зvйн vндэслэлгvй бол, ямар нэг vйлдвэрийн ажил, хvлээн авах цаг, уралдаан тэмцээний тухай зарлалыг єгvvлэл /нэвтрvvлэг/-т бvv оруул.

7. Хэрвээ сонин, радио юмуу телевиз єєрийн бvтээгдэхvvнийг худалдаалах, явуулж байгаа арга хэмжээгээ зарлан сурталчлахыг хvсч байгаа бол тvvнийгээ зарлалын тодорхой хэлбэртэй болгох хэрэгтэй.

8. Барааны (автомашин, завь, хувцас, гал зуухны хэрэгсэл, тавилга зэргийн) зургийг авахдаа, сэтгvvл зvйн хувьд vндэслэлтэй vед л vйлдвэрлэгч юмуу, худалдаалагчийн нэрийг нийтэлж болно гэдгийг анхаарах хэрэгтэй.

9. Сонины тусгай болон нэмэлт хуудас нь сэтгvvл зvйн хувьд vндэслэлтэй байх ёстой.
“Хєдєлмєрийн зах”, “зуны байшингийн зах”, “завины зах”, “автомашины зах” зэрэг тоймыг бvтээгдэхvvн, vйлчилгээний тухай сурталчилгаа гэж хялбархан ойлгож болно. Ийм тоймыг зарлалийн хэлбэртэй болгох хэрэгтэй.

10. Барилгын байгууллага болон хангамжийнхны нийтэлж буй нэрсийн жагсаалт зарлалын хэлбэртэй байх ёстой.

ДYРМИЙН ТАЙЛБАР

Хэрвээ vндсэн болон хавсарга дvрмийн 2, 3, 6-д заасан тайлбар сєрєг хариулт авбал, vйл ажиллагааны нь арга хэлбэр дvрэмд нийцэхгvй байна гэсэн vг юм:

а) СОНГОЛТ: Хэд хэдэн бvтээгдэхvvнийг харьцуулж байна уу? Сонголт олон хувилбартай байна уу? Харьцуулалт нь илvv дэлгэрэнгvй нийтлэл юмуу, цуврал нэвтрvvлгийн хэсэг болж байна уу?

б) YНЭЛГЭЭ: Бvтээгдэхvvн /бvтээгдэхvvнvvд/-ийг шалгаж туршсан уу? Бvтээгдэхvvн /бvтээгдэхvvнvvд/-ийг (объектив юмуу, субъектив байдлаар) авч хэлэлцсэн vv? Энэ бvхэн нь тухайн єгvvлэл /нэвтрvvлэг/-ээс харагдаж байна уу?

в) ШИНЭ ЗYЙЛИЙН YНЭ ЦЭНЭ: Бvтээгдэхvvний тухай мэдээлэл олон нийтэд сонирхолтой байна уу?

г) ОЙЛГОЛТ: Мэдээллийн єгvvлэл /нэвтрvvлэг/-т далд сурталчилгаа байхгvй гэдгийг уншигч (сонсогч, vзэгч) тодорхой тєсєєлж байна уу?

д) YЙЛДВЭРЛЭГЧ, ХУДАЛДАГЧ YНИЙН ТУХАЙ МЭДЭЭ: Хэрэглэгчид энэ тухай мэдээ авахад хэцvv юу? Yнэ нь мэдээ мєн vv? Yнийг харьцуулж байна уу?

Хэвлэл, радио юмуу телевизид зар сурталчилгаа бичгээр гарсан эсэх тухай асуудлыг Хэвлэлийн бичгэн рекламны хороо шийдвэрлэнэ. Энэ хороо нь гомдол гаргах болсон материалыг нийтэлснээс хойш гурван сарын дотор ирсэн асуудлыг авч шийдвэрлэнэ. Сонин тус Хорооны буруушаасан шийдвэрийг нийтлэх vvрэгтэй. Радио, телевизийн нэвтрvvлгийг мєн энэ байдлаар Радио нэвтрvvлгийн хороо авч хэлэлцэнэ.

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.