Ном, гарын авлага »
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
"СЭТГYYЛЧ БА
ХУУЛЬ" ЦУВРАЛ № 03" ГЛОБ ИНТЕРНЕЙШНЛ" ТББ
Yзэл бодлоо чєлєєтэй
илэрхийлэх эрх чєлєє
АГУУЛГА
-
Уншигчдад
- Шведийн олон
нийтийн мэдээллийн хэрэгслийн ёс зvйн зарчим
- Сэтгvvлчдийн
мэргэжлийн дvрэм
- Хэвлэлийн эрх чєлєє бол ардчиллын нэг гол vнэт зvйл мєн
- Олон нийтийн
мэдээллийн хэрэгслийн ёс зvйн зарчмын тайлбар
- Сэтгvvлчдийн
мэргэжлийн дvрмийн тайлбар
- Бичвэрийн
зар сурталчилгаа хийх дvрэм
- Шведийн радио,
телевизийн нэвтрvvлгийн хууль, гэрээ
- Хавсралт:
Сэтгvvлчдийн хамт олны гэрээ
ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧЄЛЄЄ
БОЛ АРДЧИЛЛЫН НЭГ ГОЛ YНЭТ ЗYЙЛ МЄН
ЧЄЛЄЄТ ХЭВЛЭЛГYЙГЭЭР АРДЧИЛАЛ БАЙЖ
ЧАДАХГYЙ
“Хэвлэл” гэдэг vгийг олон
утгаар тайлбарладаг: Тодруулбал энэ нь сонин, сэтгvvл, радио,
телевиз юм. Бичдэг сэтгvvлчдэд тавьж болох шаардлага нь радио,
телевизид тавих шаардлагаас нэлээд ялгаатай. Гэвч зарчмууд
нь олон нийтийн мэдээллийн хэрэгслvvдтэй ямар нэг байдлаар
холбоотой бvх хvний хувьд адилхан. Эдгээр зарчим нь хууль
тогтоомж, гэрээ, тvvнчлэн бичигдсэн болон бичигдээгvй (сайн
дураараа батласан) дvрмээр баталгааждаг. Нийтлэг шинжтэй “бичигдээгvй
тохиролцоо” ч байдаг. Нэг ч хууль, эсвэл дvрмийн эмхэтгэл
нь зvй ёсны оюун ухаан болон хvнлэг ёсыг орлож чадахгvй. Тиймээс
санал бодлоо илэрхийлэх эрх чєлєєний зааг хаагуур байх тухай
байнгын мэтгэлцээн хэвлэлийн эрх чєлєєг дагалдаж байдаг. Тодруулбал
ардчилсан нийгэмд санал, vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє,
тvvнчлэн мэдээлэх эрх чєлєє дээд зэргээр єргєн байх ёстойг
умартаж болохгvй. Швед, Финляндын хууль тогтоомжид (1734 оны
шvvхийн номонд) шvvгч шийтгэл ногдуулахаасаа наана цагаатгахыг
эрхэмлэх vvрэгтэй гэж тунхагласан байдаг. ХIХ зуунд энэ хууль
хаант Орост Финляндын хувьд хамгаалалтын сайхан алба болж
байсан юм. Хэвлэлийн ёс зvйн зарчим бол ёс суртахууны тушаа
чєдєр биш, харин ч хувь хvн, ажил тєрлєє хийж буй сэтгvvлчийн
аль алиныг нь хамгаалах хэрэгсэл мєн. Хэвлэлийн ёс зvйн хvрээ
нь голдуу “нvгэл”, хуулийн хvрээ нь “гэм, зэм” мєн. Хууль
тогтоогчид ёс зvйг зохицуулах боломж олгохгvй байх vvднээс
эдгээр хvрээг нарийн ялгаж салгах хэрэгтэй.
ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧЄЛЄЄ БОЛ ТYYХЭН ХЄГЖЛИЙН YР ДYН МЄН
Хэвлэлийн эрх чєлєєг ганцхан
шєнє л бий болгочих аргагvй. Энэ бол тvvхэн хєгжлийн vр дvн
мєн. Карлебийн (Karleby) сvмийг тєлєєлж байсан нэг ламтан
1765 онд Финляндын умард нутгаас Риксдагт (парламент) сонгогдож
Стокгольмд иржээ. (Тэр vед Риксдагт тайж, сvм хийдийн лам
хуварга, иргэд болон тариачид гэсэн дєрвєн давхаргын тєлєєлєгчид
орж байсан юм. Энэ нь бvрэн тєгс ардчилал биш байсан хэдий
ч чухамхvv энэ ардчиллын ачаар ард тvмний янз бvрийн давхаргын
тєлєєлєгчид хууль тогтоомж болон нийгмийн хєгжилд нєлєєлж
чаддаг байв). Карбелийн ламтныг Андерс Хюдениус гэдэг бєгєєд
тэрбээр Шведэд “эрх чєлєєний vе” гэж нэрлэгдэж байсан vед
санваартан байжээ. Андерс Хюдениус тэр vеийн нийтлэлчдийн
нийгэм, эдийн засгийн асуудлыг хариуцаж байсан зvтгэлтнvvдээс
лавтай хамгийн радикал vзэлтэн нь байжээ. Тэр vvний зэрэгцээгээр
хэвлэлийн эрх чєлєєний vндсэн зарчмын тухай меморанду.мыг
ч боловсруулж, 1766 онд Шведэд (тэр vед Шведийн нэг хэсэг
байсан Финляндад) уг меморандумыг баталсан юм. Yг хэлэх, хэвлэн
нийтлэх эрх чєлєє бол чєлєєт засаглалын даацын гол тулгуур
мєн бєгєєд учир нь чєлєєт бус байдал нь хууль тогтоогчдыг
хангалттай мэдээлэлгvй, хууль тайлбарлагчдыг хяналтгvй, ард
тvмнийг хуулийн шаардлагын тухай ойлголтгvй, эрх мэдлийн хил
зааггvй, єєрийнх нь vvрэггvй болгодог гэж Хюдениус меморандумынхаа
оршилд тэмдэглэжээ. Швед болон Финляндад нэн чухал зарчим
болсон санааг “засаглалын хил зааг” гэсэн vгээр магадгvй анх
тvрvvнд гаргаж тавьсан бєгєєд тодруулж хэлбэл, албан ёсны
баримт бичгvvд олон нийтэд хvртээмжтэй байх ёстой. Хvн бvр
эрх баригчдыг шалгаж, зарим нэг тохиолдлоос бусад нєхцєлд
албан ёсны баримт бичиг, протокол, бvртгэлтэй танилцах боломжтой
байх ёстой. Хюдениус цааш нь бичихдээ, “Гэвч нэг талаас, энэ
эрх чєлєєг нухчин дарж болохгvй байх, нєгєє талаас, эрх чєлєє
нь єєрєє хийрхдэггvй байх vvднээс эрх чєлєє юунд тулгуурлах
ёстой вэ? гэдгийг сайн бодож vзэх хэрэгтэй” гэжээ. Тийнхvv
хэвлэлийн эрх чєлєє бол ардчиллын тулгуур мєн. Андерс Хюдениус
хяналт цагдалтыг эсэргvvцэх учир шалтгааныг дурдахдаа vvнийг
тэмдэглэж байжээ. Нухчин даруулахгvй байх, vvний хамт “дур
зоргын галзуурал” гаргуулахгvй байхын тулд эрх чєлєєг хэрхэн
ашиглах вэ?
ЭРХ МЭДЭЛ САМУУРУУЛДАГ
ТУХАЙД
Эрх мэдэл самууруулдаг.
Онцгой эрх мэдэл онцгой самууруулдаг. Тиймээс ардчилсан нийгэмд
янз бvрийн эрх мэдлийг харилцан тэнцвэржvvлж, хянаж шалгаж
чаддаг тогтолцоо бий болгох хэрэгтэй. Олон нийтийн мэдээллийн
хэрэгсэл нь шалгадаг, гэхдээ єєрєє ч хяналтад байх учиртай.
Хэрвээ сэтгvvл зvй єєрийгєє хянадаг бол илvv сайн байхсан
билээ. Сонин, бусад олон нийтийн мэдээллийн хэрэгсэл бие биедээ
шvvмжлэлтэй хандаж, єєрсдєє хэвлэлийн ёс зvйн зарчмыг бий
болгодог.
АРДЧИЛАЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Ардчиллын тулгуур болдог
зарим зарчмыг тайлбарлая.
* Парламентыг бvх нийтээр, эрх тэгш, нууцаар санал єгч сонгох
ёстой. Yvнийг “хуулийн ємнє адил тэгш байх” гэж нэрлэдэг.
* Ардчиллын хоёр дахь зарчим
нь тvvний тєлєєлєл, єєрєєр хэлбэл шийдвэр гаргах эрх болон
сонгогдсон тєлєєлєгчдєд хууль тогтоох vйл ажиллагааг найр
тавин єгєх (шилжvvлэх) боломж юм. “Бvх хvн” нийтийн асуудлыг
шийдвэрлэхээр цугларч байсан Афины зах юмуу Новгородын вечийн
зарчмыг бид дахин хэрэглэж болохгvй.
* Засгийн газар, тvvний
гишvvдийг парламент ямар нэг аргаар баталдаг. Тэд парламентын
итгэлийг хvлээх ёстой. Засгийн газар олонхийн намын тєлєєлєгчийн
газар байх ёсгvй, засгийн газар єєрт нь vл итгэж байгаагаас
хаацайлагдаж болохгvй. Засгийн газар итгэл хvлээж байгаа эсэх
тухай асуудлыг єєрєє тавьж, засгийн эрхэнд vлдэхийн тулд олонхи
болохыг зорьж болно. (*1990 онд Шведэд ийм явдал болж Засгийн
газар итгэл хvлээж байгаа тухай асуудал тавьсан юм. Хоёр долоо
хоногийн дараа vvрэгт ажилдаа дахин орсон тvрvvчийн ерєнхий
сайд шинэ засгийн газар эмхлэн байгуулж, тvvний бvрэлдэхvvнд
шалихгvй єєрчлєлт оруулсан билээ). Yvнийг “парламентын ёс”
гэж нэрлэдэг.
* Тєрийн тэргvvний байр суурийг янз бvрийн аргаар зохицуулж
болно. Финлянд бол Франц, АНУ-ын адил ерєнхийлєгчийн бvгд
найрамдах улс. АНУ-ын ерєнхийлєгч хамгийн их эрх мэдэлтэй,
тэр парламентаас (конгресс) шууд хамааралгvй засгийн газрыг
тэргvvлдэг. АНУ-д сонгодог парламентын ёс байхгvй. Финляндын
ерєнхийлєгч Францын ерєнхийлєгчийг бодвол, нэлээд бага эрх
мэдэлтэй. Исландад ерєнхийлєгч намуудаас ангид байж, нийт
ард тvмнийг тєлєєлдєг. Гэхдээ тvvнд Засгийн газрыг эмхлэн
байгуулах эрхээс єєр улс тєрийн эрх мэдэл байдаггvй. Шведийн
тєрийн тэргvvн нь хаан байдаг бєгєєд улс тєрийн асуудлаар
єєрийн бодол санааг ард тvмэндээ хэлэх ч эрхгvй.
* Хуулийг хараат бус шvvх тайлбарладаг. Шvvгчдийн чадвар,
туршлагыг харгалзан тэднийг томилно. Хуульчдын дэргэд хуульч
бус мэргэжлийн хvмvvс байх ёстой бєгєєд тэд шvvхийг сэлбэж,
шалгадаг. Эрх баригчид, vйлдвэрийн удирдлага болон хэвлэлээс
хvмvvсийн эрх ашгийг хамгаалдаг Ардын тєлєєлєгчдийн институт
бас шаардлагатай.
* Ардчилсан улсад хэвлэл,
мэдээллийн эрх чєлєє зайлшгvй чухал. Эс тэгвэл тєр ажиллаж
чадахгvй. Хэвлэл бол хууль тогтоох, гvйцэтгэх болон шvvх засаглалын
зэрэгцээгээр тєрийн дєрєв дэх засаглал мєн.
Тийнхvv хэвлэлийн эрх
чєлєє бол ардчиллын уг мєн чанарын vндсэн зvйл юм. Хэвлэлийн
эрх чєлєє, vг хэлэх эрх чєлєєнд эргэлзэх нь ардчилалд єєрт
нь эргэлзэнэ гэсэн vг.
ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧЄЛЄЄ. ЭНЭ
НЬ ЮУ ВЭ?
* Хэвлэлийг хянаж
цагдахыг vндсэн хуулиар хориглох ёстой.
Хяналт цагдалт бол хэтрvvлж болохгvй зандралт мєн. Хэвлэлийн
хяналт цагдалт гэдэг нь эрх баригчид бvх олон нийтийн мэдээллийн
хэрэгслийн ажлыг редакциас гадуур vзэж танилцах, нийтлэл юмуу,
нэвтрvvлгийн агуулгыг зєвшєєрєхгvй бол эдгээрийг хориглох
эрх гэсэн vг юм. Редактор ямар нэг засвар оруулах (материалын
ямар нэг хэсгийг єєрчлєх юмуу хасах) нь хяналт цагдалт биш.
Швед, Финляндад хяналт цагдалт бий. Энэ бол киноны бvтээгдэхvvнд
тавьдаг хяналт цагдалт юм. Телевиз нь киноны бvтээгдэхvvний
хяналт цагдалтаар хориглосон киног ч vзvvлж болдог. Шведэд
чухамхvv киноны хяналт цагдалтын тухай маргаан шvvмжлэлтэй
холбогдон ийм явдал болж байсан юм.
* Эх сурвалж хамгаалуулах
эрхтэй.
Энэ нь сонин, сэтгvvл,
радио, телевизид материал єгч байгаа хvмvvс нэрээ нууцлана
гэж найдаж болно гэсэн vг юм. Сэтгvvлч vvнийг удирдлага болгох
албагvй, гэхдээ тэр цаашид материал олж авахад тодорхой бэрхшээлтэй
тулгарч мэднэ гэдгээ тодорхой ойлгох учиртай. Хэрвээ тэр эх
сурвалжийнхаа нэрийг хэлэхгvй гэж амлаад, амласнаа биелvvлэхгvй
бол, шvvх тvvнд шийтгэл хvлээлгэж болно. Энэ нь редакцийн
бvх ажилтан, тvvний дотор телефоны тєв станц, сонины кассын
ажилтанд хамаатай. Шведэд эрх баригчид мэдээний эх сурвалжийг
лавлаж асуувал хуулиар шийтгэдэг. Олонхи тохиолдолд хэрвээ
лавлагаа нь нууц гэж зарласан материалд хамаатай тохиолдолд
ч ийм лавлагааг хууль бус гэж vздэг. Хэвлэл “нууц” материалыг
нийтэлж болох нь мэдээж. Хvнийг дуугvй байхыг албадаж, хэвлэлд
мэдээлэхгvй байх нь хувь хvний vг хэлэх эрх чєлєєг хязгаарлана
гэсэн хэрэг. Олон нийт болон олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
нь янз бvрийн тvвшинд харилцаатай байж болно. Ийм хэлхээ холбоо
тогтоохоор урьдчилан тохирч болно. Сэтгvvлч тохиролцоогоо
баримтлах vvрэгтэй.
“O n t h e r e c o r d”.
“Протоколдож болно”. Энэ нь хэлсэн зvйлийг иш татах юмуу агуулгыг
нь тайлбарлаж болно гэсэн vг юм. Энэ нь хамгийн энгийн тvвшин.
“O f f t h e r e c o r
d”. “Протоколоос гадна”. Энэ нь эх сурвалжийг мэдэх боломж
олгож буй илэрхий, эсвэл тойруу замаар эх сурвалжийг заахыг
хориглосон нєхцєлд иш татах, агуулгыг тайлбарлах боломж юм.
“Ф о н“, “Дэвсгэр”. Энэ
нь баримтыг тайлбарлах нєхцєл байдлын тухай єгvvлэхдээ олж
авсан мэдээг шууд иш татаж ч, агуулгыг нь тайлбарлаж ч болохгvй
гэсэн хэрэг юм.
Эх сурвалжийг хуульд зааснаар хамгаалах. Энэ зарчмыг зєрчсєн
хvн, єєрєєр хэлбэл, мэдээний эх сурвалжийг нийтлэсэн сэтгvvлч
шийтгэл хvлээж болно. Туйлын ховор, онцгой тохиолдолд л шvvгч
эх сурвалжийг зарлахыг сэтгvvлчээс шаардах эрхтэй. Хэлж байгаа
vгнийх нь санааг иш татах юмуу, агуулгыг нь тайлбарлаж болох
юм гэсэн vvднээс олон нийтийн зvтгэлтнvvд санаа бодлоо тайлбарлах
дадлыг єєртєє бий болгох ёстой.
* Баримт бичгvvд
олон нийтэд хvртээмжтэй байх ёстой.
Хэрвээ ямар нэг акт (*Акт
гэдэг нь тусдаа баримт бичиг болон зохих багц баримт бичгvvд
юм) нь нууц шинжтэй бол, нууцлах шалтгааныг эхний хуудсанд
юмуу, тогтмол хэвлэлийн хавтсанд тайлбарласан байх ёстой.
Тєрийн аюулгvй байдал, гадаад бодлогод хамаатай актууд, тvvнчлэн
хувь хvнийг олон нийтээс хамгаалах учиртай нийгэм, эдийн засгийн
гэх мэт мэдээ нь ерєєс нууц байдаг. Ядуурлын тэтгэлэг авах,
євчлєх юмуу, тvрvvнд нь гэмт хэрэгт холбогдож байсан зэрэг
баримтыг задруулах ёсгvй. Хувь хvний зєвшєєрснєєр сэтгvvлч
тvvнд єгєхєєр амласан актыг vзэх эрхтэй. Сэтгvvлчид тєдийгvй,
ер нь бvх хvн нийтийн шинжтэй баримт бичгийг vзэх эрхтэй.
Зарчмын хувьд хvн бvр тєр засгийн аливаа тєлєєлєгчид бараалхаж,
эрх баригчдын албан ёсоор хийсэн юмуу, олж авсан бvх протокол,
тэмдэглэл болон бичиг захидлыг уншиж болно. Ингэхэд биеийн
байцаалт ч, ингэж унших vндэслэлээ гаргах ч шаардлагагvй.
Ерєнхий сайдын тамгын газарт хэн нэгэн хvн ирж, ирж байгаа
бичиг захидал, тэдгээрт єгсєн хариуг vзvvлэхийг хvсч байна
гэх хvн єєрийгєє танилцуулаад л болоо.
Жишээ:
Энэ акт ажил дээр байгаа учир єгч чадахгvй нь гэж тvшмэлийг
тайлбар єгвєл, хvсэлт гаргагч дараа нэг ирье гэж хэлж болно.
Хэрвээ тvшмэл vзvvлэхийг шаардаж буй акт байхгvй гэвэл, тvvнийг
єєр газраас лавлаж болно. Хэрвээ эрх баригчид гадаад бодлогын
нууц гэдгээр шалтаглан, олон улсын баримт бичгийг (НYБ, Европын
хамтын нийгэмлэг юмуу, Европын зєвлєлийн баримт бичиг) єгєхєєс
татгалзвал, тvvнийг хєрш улсаас хэзээ ч авч vзэж болно. Хэрвээ
эрх баригчид баримт бичгийг vзvvлэхээс татгалзаж, ингэхдээ
нууц гэж vзсэн баримт бичгvvд байлаа ч гэсэн, энэ тухай хэргийг
шvvхэд шилжvvлж болно. Харин эрх баригчид шvvхэд хандах vндэслэлтэй
эсэхийг шvvх шийдвэрлэх ёстой.
Жишээ:
Орон нутгийн янз бvрийн асуудалд хамаатай бєгєєд сонинуудад
сонирхолтой баримт бичгvvдийг хайн, эрх баригч байгууллагуудаар
явдаг мэргэжилтэй гэх нэгэн чєлєєт сэтгvvлч Шведэд бий. Тэр
биедээ телефакс авч явж, баримт бичгvvдийн хуулбарыг янз бvрийн
редакцид зvгээр л явуулчихдаг. Эрх баригчид ингэхэд нь тvvнд
татгалзаж болохгvй.
Ирж байгаа бvртгэгдсэн
захидал, баримт бичгийн бvх жагсаалтыг гvйлгэн vзэх нь мэдээ
олж авах ердийн арга мєн. Компьютер хэрэглэдэг болсон нь зєндєє
олон асуудал vvсгэсэн юм. Хэрэг дээрээ сэтгvvлчид, олон нийтийн
аль аль нь баримт бичиг эрж хайж, тvvний хуулбарыг єгєхийг
шаардахын тулд мэдээллийн санд орох боломжтой байх ёстой.
* Хууль зvйн хариуцлага
хvлээдэг хариуцлагатай хэвлэгч шаардлагатай.
Энэ бол Швед, Финляндад
хэвлэлийн эрх чєлєєний vнэхээрийн даацын тулгуур мєн. Хариуцлагатай
хэвлэгчийн хувиар бvртгэгдсэн хvн сонин, сэтгvvлийн єгvvлэл,
радио, телевизийн нэвтрvvлгийн агуулгыг хариуцна. Ингэснээр
хэн хариуцлага хvлээж, жишээлбэл, нэр тєр доромжилсны хохирлыг
хэн нєхєн тєлєх ёстой вэ? гэдэг нь ямагт тодорхой. Урьд нь
энэ нєхцєл байдлыг хувь хvнийг хамгаалах хэрэг гэж vзэж байсан
юм. Харин одоо сэтгvvлчид, редакци, телевиз-радиогийн нэвтрvvлгийн
ажилтнууд, тvvнчлэн баримт бичиг олгодог хvмvvсийг хамгаалж
байна. Баримт бичиг олгодог хvн ч, сэтгvvлч ч биш, харин хууль
зvй хариуцсан хvн л хариуцлага хvлээнэ. Тvvний зєвшєєрєлгvйгээр
юуг ч тарааж болохгvй. Харин хэрэг дээрээ хариуцлага нь хэд
хэдэн хvний хооронд хуваагдана. Хариуцлагатай хэвлэгчид (энэ
бол vргэлж биш ч гэсэн заримдаа ерєнхий редактор) бvх материалыг
нийтлэгдэх юмуу, нэвтрvvлэхээс ємнє vзэх цаг зав, бодит боломж
ч байдаггvй. Гэхдээ л эцсийн хариуцлагыг чухам хэнд хvлээлгэхийг
мэдэж байх хэрэгтэй.
Жишээ:
Хэн нэгэн хvн ярилцлагадаа нєгєє хvнийг доромжилсон єнгє аястай
хэлж гэж бодъё. Сэтгvvлч тvvний хэлснийг иш татаж, редакцийн
нарийн бичгийн дарга vvнийг нь харалгvй єнгєрч, хэвлэх vйлдвэр
хэвлэчихэж. Тийнхvv хариуцлага хvлээж, хvний доромжлуулсны
хохирлыг нєхєн тєлєх хvн нь хариуцлагатай хэвлэгч мєнєєс мєн.
Радио, телевизид хэд хэдэн
хариуцлагатай гаргагч байдаг бєгєєд тэд тус бvрдээ єєрийн
гэсэн нэвтрvvлэг хариуцна. Хариуцлагатай гаргагчийн зєвшєєрєлгvйгээр
нэг ч нэвтрvvлгийг эфирт гаргаж болохгvй. Радиогийн дээд удирдлага
жишээ нь, ямар нэг хvнийг доромжилсон шинжтэй зvйлийг нэвтрvvлэхийг
зєвшєєрєх ёсгvй. Хариуцлагатай гаргагч нь нєхцєл байдлаас
шалтгаалан албан тушаалаасаа хэсэг хугацаагаар юмуу, бvрэн
явж болно. Радио, телевизид шууд нэвтрvvлэг явуулахад оролцож
буй хvмvvс хувийн хариуцлага хvлээдэг гэдгийг тэдэнд бичгээр
мэдэгдэнэ. Yvнийг туйлын ховор хэрэглэж байсан бєгєєд учир
нь нэвтрvvлгийн хєтлєгч эрс хатуу vг хэллэгийг зєєлрvvлж,
уучлал эрж чаддаг байх ёстой.
Эрэгцvvлэн бодох мэдээлэл:
Зарим улсад єгvvлэл бичигч юмуу, ярилцлага хийдэг хvмvvс хариуцлага
хvлээж болдог. Нэг талаас, энэ нь сэтгvvлч хvнд их эрх чєлєє
олгож, нєгєє талаас, тvvнд их хариуцлага ногдуулдаг гэж хэлж
болно. Хариуцлагатай гаргагчийн тогтолцоо нь нэг хvнд хэт
их эрх мэдэл єгч болно. Гэвч энэ тогтолцоо нь ямар ч байсан
сэтгvvлч болон редакцийн ажилтнуудад эрх чєлєє олгодог. Гэхдээ
тодорхой єгvvлэл юмуу, бодол санаа нь хэвлэлийн эрх чєлєєний
тухай хуульд харшилж байгаа эсэхийг ганц л хvн шийдвэрлэнэ
гэж Швед, Финляндад vзэцгээдэг. Энэ хvн л (зєвхєн тэр) хариуцна.
Учир нь хариуцлагатай гаргагч нь ерєнхий редакторын vvргийг
хавсарч байдаг бєгєєд тэрээр vг хэлэх, мэдээлэх эрх чєлєєг
хамгаалахыг эрмэлзэж байдаг нь лавтай.
Швед улсад хэвлэлийн эрх
чєлєєтэй холбоо бvхий маргаантай хэргийг хэлэлцэх vед шvvхэд
шvvгчид /“жюри”/ байдаг. Энэ нь тvрvvнд тогтсон журмын дагуу
нутгийн эрх баригчдын сонгодог тангаргийн шvvгчдээс бvрдэнэ.
Шинэ тангаргийн шvvгчдийг тухай бvр шодож сонгодог. “Жюри”
нь “гэм буруутай” юмуу, “гэм буруугvй” гэдгийг зарлах ганцхан
зорилтыг л гvйцэтгэнэ. Эхний тохиолдолд прокурор, шvvгчийн
аль аль нь хэргийг vргэлжлvvлэн хэлэлцэж болохгvй. Шvvхийн
хэрэг дууссан. Харин хэрвээ жюри “гэм буруутай” гэж шийдвэрлэвэл,
шvvгч нь яллагдагч хариуцлагатай хэвлэгчийг ямар ч байсан
цагаатгаж болно. Шvvгч нь “техникийн ажилтны” vvрэг гvйцэтгэдэг
бєгєєд хууль болон хууль тогтоогчдын санааг идэвхийлэн дагах
нь тvvний зорилго мєн. (Шведэд хуулийн vг vсэг, хуулийн vзэл
санааны тухай ярьцгаадаг). Хуулийн эх бичигт (vг vсэг) “хэрвээ
чи хулгай хийвэл, баруун гарыг чинь тас огтлоно“ гэж бичиж
болно. Гэхдээ хуулийн vзэл санаа нь гарыг тас огтлохыг хvсэх
биш, харин хvмvvс хулгай хийхээ болиосой гэж хvсдэг. Энэ бол
Халлики Мялькийн тайлбар). Шvvхэд энгийн оюун ухааныг татах
нь жюрийн энгийн зорилт мєн. Энэ нь хэвлэлийн эрх чєлєєг vр
нєлєєтэй хамгаалах хэрэгсэл бєгєєд юу гэвэл “жюри“ нь цагаатгах
шийдвэрийг илvvтэйд vздэг.
* Хvн бvр урьдчилан зєвшєєрєл
авалгvйгээр сонин юмуу сэтгvvл хэвлэн гаргах эрхтэй. Гэвч
сонин юмуу, тогтмол хэвлэлээ хариуцлагатай хэвлэгч бvртгvvлсэн
байхыг хууль шаардаж болно. Энэ хvний єнгєрсєн vеийг дампуурал,
тэр ч байтугай тэнсэн шийтгэлийн аль аль нь харлуулах ёсгvй.
Энэ нь хэлбэрийн тєдий зvйл. Шведэд тогтмол хэвлэлийн хариуцлагатай
хэвлэгч юмуу, эсвэл радио, телевизийн нэвтрvvлгийг хариуцдаг
хvн (хариуцлагатай гаргагч) нь Шведийн иргэн ч байх албагvй.
Тэр хvн энэ улсад оршин суудаг байхад л болоод явчихна.
* Хэн ч гэсэн хэвлэл,
радио, телевизтэй хамтран ажиллаж болно. Зохих баримт бичиггvй
(хэвлэлийн картгvй), сэтгvvлчдийн нийгэмлэгийн гишvvн биш
хvн ч байлаа гэсэн сэтгvvлчээр ажиллаж болно. Гэхдээ нєгєє
талаас, зарим газарт хэвлэлийн бага хуралд оролцогчдыг хэвлэлийн
карт эзэмшигчээр, эсвэл бvртгэгдсэн болон томилолт авсан сэтгvvлчдээр
хязгаарлах нь зvйтэй.
*Хэвлэл єєрєє ёс зvйн зарчмаа
боловсруулж, энэ зарчмыг сэтгvvлчид єєрсдєє ч, хувь хvмvvс
ч хамгаалах учиртай. Эдгээр зарчмыг баримтлаж байгаа эсэхийг
хэвлэлийн єєрийнх нь тєлєєлєгчид, нэр хvндээ барчихаагvй сэтгvvлчийн
бус мэргэжлийн тєлєєлєгчидтэй хамтран шалгадаг. Ийм байхад
л болно.
Єєрєєр хэлбэл, парламент
цагдан хяналтыг хориглож, хэвлэлийн эрх чєлєєг баталгаатай
болгох ёстой.
ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧЄЛЄЄГ БАЙНГА
ДАХИН ДАХИН БАЙЛДАН АВЧ БАЙВАЛ ЗОХИНО.
Бvх юм тийм ч амар хялбар
бишээ. Шvvмжлэлд єртсєн юмуу нийтлэлээс болж хохирсон хvмvvс
хэвлэлийн эрх чєлєє дэндvv хэмээс хэтэрч байгаа юм биш биз?
гэсэн асуулт байнга тавьж байдаг. Албан ёсны акт, баримт бичгvvд
олон нийтэд хvртээмжтэй байх ёстой боловч эрх баригчид шvvмжлэгдэхээс
болгоомжлохдоо эдгээрийг нууж дардаг. Эдийн засгийн хvчин
зvйлvvд нь олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хvч тэнхээ,
тvvний тараалт, тархалтад нєлєєлдєг. Сэтгvvлчид санаатай,
санаандгvй алддаг. Эзэд нь олон нийтийн мэдээллийн хэрэгслийн
чиглэл, агуулгад нєлєєлєх гэхдээ “таарч тохирох” сэтгvvлчдийг
хєлсєлж авах сонирхолтой байдаг. Улс тєр, эдийн засгийн хувьд
сонирхолтой хvмvvсийн бvлгvvд сэтгvvлчдэд нєлєєлєх сайтар
зохион байгуулагдсан тогтолцоотой байж болно. Гаргасан алдаагаа
шvvн хэлэлцэх замаар хэвлэлийн эрх чєлєєг єдєр бvр байнга
боловсронгуй болгож, байлдан авах хэрэгтэй. Умардын орнуудад
сvvлийн хорин жилд олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд ажиллах
зарчмууд урьдын адил хэвээр байгаа ч, болзол чангарч тэдгээрийг
хэрэгжvvлэх нь улам хатуу болсон юм. Энэ нь жараад онд Шведийн
Риксдагт явагдсан цагдан хяналт тогтоохыг уриалсан vг яриа,
санал шvvмжлэлтэй холбоотой. Yvний хариуд хэвлэл єєрєє єєртєє
хатуу хандах болж, олон нийтийг хамгаалан тэмцдэг хvнийг дэвшvvлэн
гаргаж ирсэн бєгєєд энэ нь хэвлэлийн албан ёсны тєлєєлєгч
юм. Сєрєг vр дагавартай бєгєєд ил тод байдлаас юуны ємнє хувь
хvмvvс хамгаалагдаж байдаг бол, харин албан тушаалтнуудыг
ялангуяа, эдийн засгийн гэмт хэргийн шинжтэй юмуу, эргэлзээтэй
vйл ажиллагаанд сэжиглэх vндэслэл байгаа бол тэдний vйл ажиллагаа
онцгой анхаарал татдаг.
СЭТГYYЛЧДЭД ЗОРИУЛСАН
ХЄНГЄЛЄЛТИЙН ТУХАЙД
Сэтгvvлчидтэй сайн харилцаатай
байхыг хvсч буй vйлдвэр, байгууллага тэдэнд юу санал болгож
байдаг тухай маргаан зєндєєн єрнєдєг билээ. Жишээ нь: Финлянд,
Шведийн хооронд явдаг гатлага хєлєг онгоцны тийзний хєнгєлттэй
vнэд хамаг учир оршиж байж болох талтай. Финляндыг бодвол
Шведэд ийм хєнгєлєлт vзvvлдэггvй. Нэг талаас, семинар, бага
хуралд сэтгvvлчдийг урих нь сэтгvvлчдэд мэдээлэл солилцох,
мэтгэлцэх боломж олгодгоороо vндэслэлтэй ч, гэхдээ энэ семинар,
бага хурал нь хэрэгтэй тус дэмжлэг vзvvлэх боломж олгодог.
Эрэгцvvлэн бодох мэдээлэл:
Шведийн нэг барилгын пvvс Эстонд барилгын ажил хийж гvйцэтгэх
санал тавьж байна гэж бодъё л доо. Тус пvvс ажлынхаа чанарыг
vзvvлж, сайн vнэлгээ сонсохын тулд Эстоны тодорхой тооны сэтгvvлчийг
Шведэд аялахыг урьжээ. Тэд vйлдвэртэй танилцаж, улс тєрчидтэй
уулзан, ер нь ганц-нэг єдєр зvгээр амрах юмуу, юухан хээхэн
vзэж болно. Ийм саналыг хэрхэн хvлээж авах вэ? Энэ саналыг
ганц нэг сэтгvvлч хvлээж авч болох уу, эсвэл єєрийн тєлєєлєгчийг
илгээх редакци, тєлєєлєгчдийг сонгож явуулах сэтгvvлчдийн
холбоо уг саналыг хvлээж авах ёстой юу? Хэрвээ олон пvvсээс
нэг нь сэтгvvлчдийн аялал, зугаацлын мєнгийг гаргаж байгаа
бол, энэ пvvсэд тэд яаж шvvмжлэлтэй хандаж чадах билээ? Тэгээд
ч єрсєлдєгч vйлдвэрийн ажлын чанарын тухай ямар мэдээлэл олж
авч болох вэ? Гадаадын элчин сайдын яам, мэдээллийн конторууд
сургалт болон зочилох зорилготой аялалд байнга урьж байдаг.
Ингэхдээ сайхан сэтгэлийн угаас урьдаг тєдийгvй, энэ нь ирээдvйд
сайхан харилцаа тогтоох бодолтой байгаа аргын нэг хэсэг юм.
Гэвч дараа нь энэ аялал ямар нєлєє vзvvлж болох тухай ч бид
бодож vздэг. Сэтгvvлч урилгыг єєрийн биеэр хvлээн авч болох
эсэх, эсвэл уг урилгыг дарга нь авах ёстой юу?
СЭТГYYЛЧ ХЭВЛЭЛИЙН
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БАЙХ ТУХАЙД
Олон сэтгvvлч ажлаасаа
гарч, тєр засгийн болон худалдааны байгууллагад хэвлэлийн
нарийн бичгийн дарга, эсвэл зєвлєх болдог. Єндєр ёс суртахуунтай,
ямар ч нєхцєлд лавтай мэдээлэл єгєхийг эрмэлздэг хэвлэлийн
нарийн бичгийн дарга нар байдаг. Гэвч єєр жишээ ч тааралддаг.
Хэвлэлийн нарийн бичгийн даргын, ялангуяа тєрийн аппарат,
нийтийн аж ахуйн албанд ажилладаг хvмvvсийн ёс зvйн зарчмын
талаар маргаан шvvмжлэл эдvгээ єрнєж байна. Эдгээр нарийн
бичгийн дарга олон нийтийн тусын тулд хvчин зvтгэж, мэдээллийн
эрх чєлєєг хамгаалах vvрэгтэй. Хувийн vйлдвэр, сонирхогчдын
байгууллагад ажилладаг хэвлэлийн нарийн бичгийн дарга нар
єєрийн vйлдвэр, байгууллагын эрх ашгийн тєлєє ажиллах vндэслэл
илvvтэй байдгийг сэтгvvлчид мэднэ. Янз бvрийн нєхцєл байдалд
байгууллагынхаа эрх ашгийн тулд санал бодлоо илэрхийлдэг чухам
тийм хvмvvс, тийм хэвлэлийн нарийн бичгийн дарга цєєнгvй бий.
Тєр засгийн байгууллага, vйлдвэрт ажиллаж байгаа шилдэг сайн
хэвлэлийн нарийн бичгийн дарга нь урьд нь сэтгvvлч байсан
хvн байх албагvй. Амьдралд хаа сайгvй байдагтай адил энд ч
vнэмлэхvй vнэн шийдвэр, ганц утгатай хариулт байхгvй.
НЭР ТЄР, АЛДАР
ХYНДИЙГ ДОРОМЖЛОХЫН ТУХАЙД
Эрх чєлєєг хамгийн их
зєрчдєг ихэд дэлгэрсэн зєрчил нь хувь хvний нэр тєр, алдар
хvндийг доромжлохтой холбоотой байдаг. Олон нийтийн мэдээллийн
хэрэгслээр гарсан баримт нь хэн нэг хувь хvнд хамаатай мэдээ
уг бичсэн зvйл бодитой, vнэн гэдгийг огтхон ч нотлохгvй нь
мэдээж. Хэвлэлийн мэдээлж байгаа баримт нь олон нийтэд чухал
учир холбогдолтой байх ёстой. Зєвхєн энэ л тvvнийг мэдээлэх
vндэслэл болно. Шvvмжлэлтэй, ерєєс єєрсдєд нь, тvvний дотор
хувийн амьдралд нь хэвлэлийнхний зvгээс тавьж байдаг онцгой
анхааралтай эвлэрэхээс єєр аргагvй байдаг албан тушаалтнуудыг
бодвол хувь хvмvvс илvv найдвартай хамгаалагдсан байдаг. Жишээлбэл,
хэн нэгэн хvн гэмт хэрэгт орооцолдсон, эсвэл єєр зохисгvй
зан авир гаргасан тухай мэдээ нь доромжлол мєн. Хохирогчдод
учруулсан хохирлыг шvvхээс нєхєн тєлvvлэх эд материалын тєлбєр
Шведэд их биш. Шvvх энэ тэр гэлгvйгээр зєвшилд хvрэх нь олонтаа
байдаг. Сонин (эсвэл бусад олон нийтийн мэдээллийн хэрэгсэл)
учруулсан хохирлыг зvгээр л тєлчихдєг юм. Гэмт хэрэг vйлдсэн
мэтээр vндэслэлгvй гvтгvvлсэн хvн ємгєєлєгчтэйгээ хамт энэ
тэр газраар хэсэн, эд материалын тєлбєр цуглуулдаг тохиолдол
байдаг байсан.
ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧЄЛЄЄ,
СЭТГYYЛ ЗYЙН САЙХАН УЛАМЖЛАЛЫГ ХЭРХЭН ЗЄРЧСЄНИЙГ ХЭН ТОГТООН
ШИЙДВЭРЛЭХ ВЭ?
Yг хэлэх, хэвлэн нийтлэх,
мэдээлэх эрх чєлєєг дээд зэргээр хамгаалах нь ардчилсан нийгэм
дэх хэвлэлийн эрх чєлєєний тухай хуулийн vндсэн зарчим юм.
Ингэснээрээ Риксдаг єєрийгєє хэвлэлд vнэлэлт дvгнэлт єгєх
боломжийг хуульчлан хасч, ил тод байх зарчмыг vндсэн хуульд
бататгаж єгсєн юм. Энэ нь засгийн газар, эрх баригчдыг хэвлэлээр
шvvмжлэх єргєн боломжтой гэсэн vг. Гэхдээ улс тєрчид, эрх
баригчид ч хэвлэлийн ажлын тухай тайлбар хийж, шvvмжлэх эрхтэй.
Гэвч vvгээр хэвлэлийн талаарх “хориг арга хэмжээ” нь дуусдаг.
Тухайлбал, хууль зvйн хариуцлага хvлээдэг хэвлэгчдийн тогтолцоо
байдаг учир, улс тєрчид, эрх баригчид хэн нэг сэтгvvлчийг
шvvхэд єгч чадахгvй. Шведэд хэвлэлийн эрх чєлєєтэй холбоотой
шvvх хурал хийх нь ховор (жилд гуч орчим).
Жишээ:
Оройн “Expressen” сонин болон хоккейн багуудын хооронд хэвлэлийн
эрх чєлєєний талаар дайнаас хойшхи Шведэд нэн чухалд орох
нэхэмжлэлийг 1991 оны хавар хэлэлцсэн юм. Энэ шvvх хурал хэвлэлийн
эрх чєлєєг хамгаалах vйл ажиллагааг тулгамдсан шинжтэй болгосон
билээ. “Expressen” сонин хоёр шилэгдмэл багийг спортын мафийнхантай
хуйвалддаг гэж буруутгаад, энэ багууд зориудаар хожигдож,
vvнийхээ хариуд мафийнхны санхvvгийн луйврын аргаар олсон
орлогын тодорхой хэсгийг авсан гэж мэдээлэхээс нэг жилийн
ємнє бvх хэрэг эхлэсэн юм. Багуудын гишvvд ч бооцооны мєнгийг
биечлэн тавьсан мэтээр мэдээлжээ. Чухамхvv эдгээр тэмцээний
ємнє яагаад ийм ер бусын том бооцоо тавьж байсныг “Expressen”
сонин бас нотолж амжаагvй байна. Наад зах нь багийн нэг гишvvн
мэдээлэл єгснийхєє хариуд бооцоонд оролцогч нэг хvнээс мєнгє
авсан нь харин шvvх хурал дээр тодорхой болжээ.
Энэ шvvх хурал зарим чухал
зарчмыг илтгэн харуулж єгч байна. Нэгдvгээрт, хэвлэлийн эрх
чєлєєний тухай Швед, Финляндын хуулийн тулгын чулуу болох
хариуцлагатай хэвлэгчийн статус энд тодоос тод харагдаж байна.
Энэ нь зєвхєн хэвлэгч л хариуцлага хvлээхээс єєр хэн ч хариуцлага
хvлээхгvй. Энэ нь сэтгvvлчид, редакцийн ажилтнууд болон мэдээллийн
эх сурвалжийг хамгаалдаг. Мэдээллийн эх сурвалжууд (хэвлэлд
мэдээлэл єгч байгаа хvмvvс) хамгаалуулах хууль ёсны эрхтэй
бєгєєд энэ нь хоёр дахь нэн чухал зарчим юм.
“Expressen” сонины мэдээ vнэн vv? Энэ асуулт ач холбогдолтой
биш. “Expressen” сонин єєрийнх нь мэдээ vнэн гэдгийг нотлох
албагvй. Тус сонин vнэндээ яг л тийм байж дээ гэдэгт итгэх
vндэслэл єєрт нь vнэхээр байсан гэдгийг нотлох ёстой.
Багийн нэг ч гишvvний
нэрийг зааж хэлээгvй нь байдлыг хууль зvйн vvднээс тvвэгтэй
болгож байгаа юм. Багуудын нэрийг л дурдсан байна. Хамт олны
нэр тєр, алдар хvндийг гутааж болохгvй. Хууль тогтоомжид “эдийн
засгийн гvтгэлэг” гэсэн нэр томъёо байхгvй. “Expressen” сонины
єгvvллvvдэд биднийг чичилсэн гэж хоёр багийн гишvvд нотлож
байв. Дээр дурдсан шvvх хурал дээр хууль зvйн канцлер* прокуророор
оролцсон нь сонин юм (*энэ канцлер нь хууль зvйн яамны сайдын
зэрэгцээгээр дээд албан тушаалтан юм. Тэр єєрийнхєє захиргаанд
байдаг хvмvvсийн хамт прокурорын vvрэг гvйцэтгэж эхлэнэ. Шvvхийн
танхимд тэр ємгєєлєгчтэй адил, шvvгчид захирагдана). Тэр энэ
хэргийг дараах байдлаар vндэслэлтэй гэж тайлбарлахдаа: “Спорт
бол ард олны нэн чухал хєдєлгєєний нэг. Бvхий л vеийн туршид
спортын эрхэм дээд зорилго нь эрvvл аж тєрєх ёс, шударгаар
єрсєлдєх зарчмын адилаар ялангуяа, залуучуудын хувьд нэн чухал
vнэт зvйл байсаар ирсэн юм. Гарамгай тамирчид ямагт олны анхаарлын
тєвд байж, спортод итгэх итгэл, тvvний эрхэм дээд зорилгын
тєлєє хvлээх асар их хариуцлага тэдэнд ногддог.
Тэд спортын амжилтаараа
нийгэмд ихээхэн дэмжлэг шаардагддаг спортын vйл ажиллагааг
дэмжиж байгаа юм. Ингэснээр тэдний нэр тєрд халдсаныг албан
тушаалтны нэр хvндэд халдсантай зvйрлэж болно” гэжээ. Хууль
зvйн канцлер тамирчдыг бодлогогvйгээр дайрч давшилж болохгvй
гэсэн санал бодлоо ийнхvv илэрхийлсэн байна. Хэвлэлийнхэн
vvний хариуд сэргээш хэрэглэх, мєнгєн орлогоо нуун дарагдуулах,
арилжаа наймаа хийх зэрэг нь мєн л спортын хvрээнд явагдаж,
хууль ёсны мєнгєєр, мєн хууль бус бооцоо, мєрийтэй тоглоомоор
хєллєж байгаа шvv гэжээ. Канцлерынх зєв болсон тохиолдолд
олон нийтийн хєдєлгєєнvvд, тvvний дотор спортынхон шvvмжлэл
єрнvvлж болох болов уу? Ардын хєдєлгєєн, “Konsum” ардын vйлдвэр
юмуу хувийн “ICA” vйлдвэрийн (хоёулаа олон дэлгvvртэй vйлдвэр)
алийг нь их хамгаалсан бэ?
Олж авсан мэдээнийхээ
vнэн гэдэгт итгэх vндэслэл “Expressen” сонинд байсан уу? Yvнийг
vнэн гэдгийг дам гэрчлэх баримт байсан хэдий ч, мэдээ vнэн
гэдэг нь нотлогдоогvй. Бооцоо тавьж гvйлгээ эрхлэдэг мафийнхан
Tipstjast-аар (энэ нь бооцооны гэрээ байгуулдаг хууль ёсны
байгууллага) дамжуулан єєрийн мєнгийг хууль ёсны болгох болов
уу? Нотлох баримт байхгvй, гэвч ер бусын их мєнгє тавьж гайхмаар
мєнгє хожсон юм. Энэ шvvх хурлын дунд спортын хєдєлгєєн ялж
болох боловч, олон нийтэд энэ хєдєлгєєний нэр хvнд нэлээд
муудсан юм. Цаанаа “Expressen” сонины эсрэг шvvхийн хэрэг
нь хууль зvйн канцлерын хувьд сэрэмжлvvлэх хийгээд олон тvмний
ёс суртахууны талаар нийтийг хамарсан маргаан шvvмжлэлийг
хязгаарлах гэсэн vvдэлтэй. “Гэм буруугvй” гэж “жюри“ мэдэгдсэн
ч шvvхийн хурал шийдвэрийнхээ vндэслэлийг гаргалгvйгээр дууссан
юм. “Expressen” сонин цагаадаж, харин тамирчид шvvхийн зардлыг
тєлєхєд хvрсэн байна. Хюдениус бvр 1765 онд vvнийг бvхнээс
илvv сайн илэрхийлсэн байдаг. “Энэ хэргийг нэг хvний гарт
шилжvvлж, улмаар тvvнийг нийт ард тvмний санаа бодол, оюун
ухааны шvvгчээр тавих нь эрх чєлєєнд туйлын аюултай болохсон
билээ гэдгээс єєр зvйлийг би хэлж огт чадахгvй... / Хvмvvсийн
тийм тєгс гэх бодолд найдан маргалдаж, дэмий єєрчлєх гэх нь
тэнэг хэрэг. Хэрвээ санал бодол хууль бус бол, тvvнийг няцаах
хvмvvс тєдєлгvй гарч ирнэ. Хэрвээ санал бодол vнэн бол тэр
ялагдашгvй”).
Сэтгvvлчдийн ажилд юу
нь зєв, юу нь буруу вэ гэдгийг гол тєлєв хэвлэлийн байгууллагууд
єєрсдєє, эсвэл дараах байгууллагууд шийдвэрлэдэг:
* Олон нийтийн хэвлэлийн албан ёсны тєлєєлєгч
* Сэтгvvл зvйн ёс зvйн комисс
* Сэтгvvлчдийн эвлэлийн мэргэжлийн ёс зvйн комисс
* Бичвэр зар сурталчилгааны хороо
* Радиогийн нэвтрvvлгийн хороо.
1990 онд хэвлэлийн албан
ёсны тєлєєлєгч буюу Сэтгvvл зvйн ёс зvйн комисст 331 гомдол
иржээ. Албан ёсны тєлєєлєгч 75 хувьд нь сониныг тэр дор нь
цагаатгаж, 14 хувьд нь сониныг буруутай гэж vзэж, олон тохиолдолд
уучлал эрж, хариу нийтлvvлсний дараа сониныг цагаатгасан байна.
Бvхэлдээ санал гомдлын 20 хувь нь ямар нэг зэмлэл хvртжээ.
Оройн сонинууд 27 удаа, єдрийн бусад сонин 42 удаа, долоо
хоног тутмын сонинууд 9 удаа, бусад тогтмол хэвлэл нэг удаа
буруутжээ.
Телевиз радиогийн нэвтрvvлгийн
талаархи шийдвэрийг засгийн газраас томилсон Радиогийн нэвтрvvлгийн
комисс гаргана. (YIII бvлэгт дэлгэрэнгvй vз). Энэ комисс радио,
телевизийн эсрэг чиглэсэн засгийн газар болон янз бvрийн шатны
эрх баригч хvмvvсийн vйлдлийг тэнцвэржvvлэгч юм. Хяналт цагдалтыг
хориглосны ачаар Радиогийн нэвтрvvлгийн комисс нэвтрvvлгийг
эфирт гарсны дараа л сонсож болно. Радиогийн комиссын гишvvд
засгийн газраас бvрэн эрхээ авдаг учир уламжлал ёсоор тэд
нийгмийн янз бvрийн бvлгийг тєлєєлсєн байх ёстой. Тэд ямар
ч сэвгvй нэр хvндтэй байх учиртай. Радиогийн нэвтрvvлгийн
комисс нь улсын радио, орон нутгийн радио, ТВ 1, ТВ 2-ын удирдлагыг
шvvмжилж болох боловч шийтгэх юмуу, цаашдын ажлын талаар заавар
зєвлєлгєє єгч болохгvй. Орон нутгийн радио (явцуу хvрээний)
єєрийн комисстой байна. Хэрвээ засгийн газрын гишvvнд радио,
телевизийн ажлын тухай асуулт тавибал, тэрбээр хувь хvнийхээ
хувьд єєрийн санаа бодолтой байж болно. Гэхдээ нэвтрvvлгийн
vйл ажиллагаанд хутгалдан орох эрхгvй гэдгээ тэр албан ёсоор
заавал хэлэх vvрэгтэй.
Засгийн газар vзэгч, сонгогчдын
татвар, санхvvгийн хvрээг тодорхойлж, улмаар ямар нэг даралт
шахалт vзvvлэх боломжтой байдаг. Радио, телевиз нь телевизор
бvхий айл єрх бvрийн тєлдєг жилийн татварын зарим хэсгээр
санхvvждэг юм. Радиогийн удирдлагад улс тєрчид ч байж болно.
Намын нарийн бичгийн дарга телевиз, радиогийн захирал болдог
нь Финляндад бол жирийн хэрэг. Тийнхvv сонин, сэтгvvл нь радио,
телевизийг бодвол илvv эрх чєлєєтэй. Гэвч нийгэм бvрт албан
ёсны бус сонирхол, холбоо харилцаа байдаг.
ГАДААДЫН ХЭВЛЭЛ,
ТЕЛЕВИЗТЭЙ ХЭРХЭН АЖИЛЛАХ ВЭ?
Гадаадын нэвтрvvлэгтэй холбоотой асуудал байнга олширсоор
байна. Олон улсын хиймэл дагуулын телевиз нь аль нэг орны
радио, телевизийн дvрэм журам, тохиролцоонд захирагддаггvй.
Хэрвээ хиймэл дагуулаар цацсан телевизийн нэвтрvvлгээр таны
нэр тєрийг доромжилсон, эсвэл та ямар нэг няцаалт єгєх юмуу
засвар хийхийг хvсвэл яах вэ?
Орон тус бvрт єєрийн хууль дvрэм, тэгэхдээ тэр бvр єєр хоорондоо
тохирдоггvй ёс зvйн зарчим vйлчилдэг. Жишээ нь: зарим англо-саксоны
улсад гэр бvл салах тухай хэргийг ихэд мэдээлж, харин Умардын
орнуудад гэр бvл салах нь нэр цуутай хvмvvст хамаатай тохиолдолд
л анхаарал татдаг.
Жишээ:
Тун саяхан єглєєний “Dagens Nyheter” сонин Энэтхэгийн нэг
томоохон худалдаачны нэр тєрийг гутаасныхаа тєлєє тvvнд учруулсан
хохирлыг нєхєн тєлєхєд чамгvй мєнгє тєлжээ. Тэр Лондонд нэхэмжлэл
гаргана гэж сvрдvvлсэн байна. Шведийн шvvх сонины хариуцлагатай
хэвлэгчийг гэм буруутай хэмээн vзэхгvй гэж таамаглацгааж байжээ.
Сонины газар Лондонд яах нь эргэлзээтэй болж мэдэх шvvх хуралд
оролцохын оронд овоохон мєнгє тєлчихсєн нь дээр гэж vзсэн
юм.
Тунгаан бодох мэдээлэл:
Хэрвээ Эстоны ямар нэг сонин Таллины бааранд биеэ vнэлэгч
бvсгvйчvvдтэй тодорхой харилцаатай байдаг Шведийн худалдаачны
тухай бичиж, ингэхдээ энэ єгvvллийг vндэслэн Шведэд тєрєл
тєрєгсєд, танилууд тvvнийг тэр байна гээд таньчихвал юу болох
вэ?
Хэрвээ Шведэд энэ худалдаачны
танилууд эстон хэл мэддэг, тухайн єгvvллийг уншчихаад тvvнд
юу гэж бичсэнийг тєрєл тєрєгсєд болон найз нєхдєд нь дуулгачихвал
юу болох вэ?
Хэрвээ энэ худалдаачин
сониныг шvvхэд єгвєл яах вэ? Харин ингэхийн оронд тэр зуун
мянган кроны нєхєн тєлбєр єгчихвєл боллоо гэж хэлбэл юу болох
вэ? Шведэд энэ нь боломжийн мєнгє боловч тийм ч их тєлбєр
биш юм. |