Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Tєсєл болон хєтєлбєрvvд
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хууль
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
Соёл урлаг
Хууль
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Хvний эрх ба хэвлэл мэдээлэл
Урлагийн боловсрол
Худалдаж буй номнууд
Гарын авлага
Холбоо барих
 

Ном, гарын авлага » Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах

"СЭТГYYЛЧ БА ХУУЛЬ" ЦУВРАЛ № 03" ГЛОБ ИНТЕРНЕЙШНЛ" ТББ

Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє

АГУУЛГА

- Уншигчдад
- Шведийн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ёс зvйн зарчим
- Сэтгvvлчдийн мэргэжлийн дvрэм
- Хэвлэлийн эрх чєлєє бол ардчиллын нэг гол vнэт зvйл мєн
- Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ёс зvйн зарчмын тайлбар
- Сэтгvvлчдийн мэргэжлийн дvрмийн тайлбар
- Бичвэрийн зар сурталчилгаа хийх дvрэм
- Шведийн радио, телевизийн нэвтрvvлгийн хууль, гэрээ
- Хавсралт: Сэтгvvлчдийн хамт олны гэрээ

ОЛОН НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙН ЁС ЗYЙН ЗАРЧМЫН ТАЙЛБАР

Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ёс зvйн зарчмыг Шведийн хэвлэлийн тэргvvлэх байгууллага болох Нийтлэлчдийн клуб, Шведийн сэтгvvлчдийн холбоо, Шведийн хэвлэлийн хэрэгслийн хэвлэгчдийн нийгэмлэг боловсруулсан юм. Анхны дvрмийг 1929 онд боловсруулж, харин одоогийн багц хуулиуд нь 1978 оноос эхтэй. 1990 онд нэмэлт болгож зарим єєрчлєлт оруулсан юм. Угтаа нэр тєрийн шvvх болох Сэтгvvл зvйн ёс зvйн комисс 1916 онд байгуулагдаж, комиссын одоогийн дvрмийг 1969 онд боловсруулж, 1990 онд нэмэлт хийсэн юм.

Багц хууль боловсруулж, практикт хэрэгжvvлэх нь багагvй цаг хугацаа шаардана.
Сэтгvvлч, нийтлэлчдийн сонирхлын байгууллага болон нийтлэлчдийн клуб нь хэвлэлийн ёс зvйн асуудлаар маргаан єрнvvлж мэтгэлцээн зохион байгуулдаг. Сэтгvvлчдийн холбоо бол юуны ємнє гишvvдийнхээ эдийн засгийн болон мэргэжлийн бусад асуудлыг эрхэлдэг vйлдвэрчний эвлэл юм. Хэвлэгчдийн нийгэмлэг бол хэвлэгчдийн байгууллага мєн.

Энэ гурван байгууллага хэвлэлийн эрх чєлєє, ёс зvйн асуудлын талаар хэвлэлийн хамтын ажиллагааны комиссын хvрээнд хоорондоо хамтран ажилладаг. Уламжлал ёсоор нийтлэлчдийн клубын дарга нь хамтын ажиллагааны комиссын дарга байдаг. Yйлдвэрчний эвлэлийн асуудлаар сэтгvvлчид, хэвлэгчид эсрэг тэсрэг байр суурь баримталдаг боловч ёс зvй, хэвлэлийн эрх чєлєєний асуудлаар хамтран ажилладаг.

Сэтгvvлчдийн холбоо болон хэвлэгчдийн холбооны хамт олны гэрээнд сэтгvvлчдийг басамжилсан даалгавар биелvvлэхийг шаардахыг хориглохын нэг адил, тэднийг єєрсдийнхєє vзэл бодлын эсрэг бичихийг албадахыг хориглосон байдаг. Ажил олгогчид нь эдгээр ёс зvйн зарчмыг ч, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ажилтнуудын ажилтай шууд холбоотой зарчмыг ч зєрчих ёсгvй. Финляндад нийтлэлчдийн клуб байхгvй. Харин фин гаралтай швед нийтлэлчдийн нийгэмлэг байдаг бєгєєд тvvний эрх зvйн баталгаа нь Шведийн нийтлэлчдийн клубийнхтэй адил.

Тунгаан бодох мэдээлэл:
Эстонд нийтлэлчдийн клуб хэрэгтэй юу? Эсвэл Эстоны сэтгvvлчдийн холбоо ёс зvйн асуудлаар хэвлэгчид, нийтлэлчидтэй хамтран ажиллах хэвлэлийн ёс зvйн хороо байгуулж болох уу? Шведэд хэвлэлийн ёс зvйн хууль (зарчим) нь НК-ийн (НК – нийтлэлчдийн клуб гэсэн нэрээр) хууль (зарчим) гэж нэрлэгддэг бєгєєд гол нь хувь хvнийг хэвлэл, радио, телевизээс хамгаалах зорилготой. Гэвч эдгээр хууль нь шударга сэтгvvл зvйг дэмждэг учир сэтгvvлчдийн хєдєлмєрийг ч, ажиллах боломжийг нь ч хамгаалдаг юм.

Хэвлэлийн ёс зvйн хуулиуд нь сайн дурын хэлэлцээрээс vvдэлтэй учир хууль зvйн баталгаагvй. Хэвлэлийн албан ёсны тєлєєлєгч бол прокурор биш. Сэтгvvл зvйн ёс зvйн комисс санал гомдлыг авч хэлэлцдэг нь vнэн, гэхдээ л уг комисс нь шvvх биш, сайн дурын байгууллага юм. Сэтгvvлчдийн байгууллагууд комиссын гишvvдийг томилж, тvvний vйл ажиллагаатай холбоотой зардлыг гаргадаг. Ёс зvйн хуулийг зєрчсєн хvн хуулиар шийтгэгддэггvй, гэхдээ асуудлыг авч хэлэлцсэний тодорхой татвар, тамганы (тэмдгийн) татвар гэгчийг л тєлнє. Энэ татварын хэмжээ нь шvvмжлэгдэж буй сонины хэвлэгддэг хувиас шалтгаалж ойролцоогоор сэтгvvлчийн нэг сарын цалинтай тэнцvv учир тийм ч их биш. Сэтгvvл зvйн ёс зvйн комисс нь одоо байгаа хэлбэрээрээ 1969 онд байгуулагдсан юм. Риксдагийн зvгээс хэвлэлийг шvvмжилсний дvнд зарим єєрчлєлт орсон бєгєєд харин хэвлэл єєрєє єєрийнх нь эсрэг чиглэсэн шvvмжлэлд хэтэрхий их нєлєє vзvvлдэг байв. Шvvмжлэгчдийн дотор сэтгvvлч биш хvмvvс байгаасай гэж шvvмжлvvлэгчид хvссэн юм.

Сэтгvvл зvйн ёс зvйн комисст дарга, таван гишvvн, даргын гурван туслах, тvvний арван хоёр орлогч ордог. Гурван байгууллага – Нийтлэлчдийн клуб, Сэтгvvлчдийн холбоо болон Хэвлэгчдийн нийгэмлэг тус бvрдээ нэг гишvvн, гурван орлогчийг томилно. Шvvхийн тєлєєлєгч болон Шведийн ємгєєлєгчдийн нийгэмлэгийн дарга хоёр гишvvн, зургаан орлогчийг хамтран томилдог. Гишvvд болон орлогч дарга нар зарим талаар “олон нийттэй, юуны ємнє ардын боловсролын хєдєлгєєн, vндэсний бусад хєдєлгєєн, хєдєлмєрийн зах зээлийн vйлдвэрчний эвлэлvvд, хэрэглэгчид болон vйлдвэрлэгчдийн байгууллагуудтай холбогч” байх ёстой бєгєєд харин олон нийтийн мэдээллийн хэрэгслээс єєрєєс нь ч, тэдгээрийн харьяат байгууллагуудаас хараат бус байх ёстой”. Сэтгvvл зvйн ёс зvйн комисс, єєрєєр хэлбэл тvvний гишvvд, орлогч дарга нар єєрсдєє даргаа болон тvvний туслахуудыг сонгодог. Ажиллаж байгаа юмуу хуучин шvvгч нар туслах байх ёстой. Саяхан болтол дарга нь Дээд шvvхийн гишvvн байсан юм.

Хэвлэлийн албан ёсны тєлєєлєгч нь Сэтгvvл зvйн ёс зvйн комиссын ажилд оролцдоггvй боловч ажил тєрлийн бvх асуудлыг хэлэлцэхэд бэлэн байх ёстой. Тийнхvv, Сэтгvvл зvйн ёс зvйн комисс нь албан ёсны тєлєєлєгчийн бичиг, энэ бичигт хамаатай сэтгvvлчийн тайлбар болон хэвлэлийн албан ёсны тєлєєлєгчийн єєрийнх нь санаа бодлыг хvлээж авдаг.

Хэвлэлийн албан ёсны тєлєєлєгч нь хэлэлцvvлэхээр ирvvлсэн сонины асуудлыг хэлэлцэхгvй байх шийдвэр гаргаж болох бєгєєд ингэсэн тохиолдолд гомдол гаргагч нь Сэтгvvл зvйн ёс зvйн комисст шууд хандах эрхтэй. Хэрвээ хэвлэлийн албан ёсны тєлєєлєгч буруушаасан шийдвэр гаргавал, тухайн сонин Сэтгvvл зvйн ёс зvйн комисст давж заалдах эрхтэй. Албан ёсны тєлєєлєгчийн буруушаасан шийдвэрийг Сэтгvvл зvйн ёс зvйн комисс авч vзэж уг шийдвэрт зохих дvгнэлт єгдєг практик бий болсон юм.

Хэвлэлийн албан ёсны тєлєєлєгчийг гурван хvнээс бvрддэг коллеги гурван жилийн хугацаагаар томилно. Энэ нь Риксдагийн шvvхийн албан ёсны тєлєєлєгч, Шведийн ємгєєлєгчдийн хурлын дарга, хэвлэлийн салбарт хамтран ажиллах комиссын дарга юм. Хэвлэлийн албан ёсны тєлєєлєгч нь хуульч байх ёсгvй, гэвч одоогоор хэвлэлийн албан ёсны гурван тєлєєлєгч нь энэ хугацаанд мэргэжлийн ажлаасаа чєлєєлєгдсєн мэргэжлийн шvvгчид байсан юм. Хэвлэлийн албан ёсны тєлєєлєгч нь хэвлэлийн ёс зvйн асуудлыг мэддэг, сэтгvvлчийн хєдєлмєрийн зарим туршлагатай байвал зvгээр. Тийнхvv хэвлэлийн байгууллагууд єєртєє зориулж ёс зvйн дvрэм боловсруулсан бєгєєд гэхдээ эдгээр байгууллага нь дvрмээс гажсан зvйл байгаа эсэх талаар шийдвэр гаргах учиртай хvмvvсийг сонгоход онцгой нєлєєгvй юм. 1990 онд дvрэмд оруулсан єєрчлєлтєд Хэвлэлийн ёс зvйн комисс нь юуны ємнє хувь хvнийг хамгаалах учиртай гэж онцлон тэмдэглэжээ. Єєрчлєлтєд “Асуудлыг зарим /хувь/ хvмvvс гаргаж болно. Хэрвээ асуудалд засвар оруулах юмуу, няцаахад хамаатай тэр тохиолдолд л vйлдвэр, байгууллага болон эрх баригчдаас асуудлыг хэлэлцэхээр хvлээн авна” гэж єгvvлсэн байдаг. Энэ нь хэвлэлийн албан ёсны тєлєєлєгч болон Сэтгvvл зvйн ёс зvйн комисс нь сонины газраас зєвтгєх юмуу, няцаах материалыг нийтлvvлэх талбай єгєхєєс татгалзах нєхцєлд л vйлдвэрийн газрын асуудлыг хэлэлцэхээр хvлээн авна гэсэн хэрэг юм. Yйлдвэр, байгууллага болон эрх баригчид єєр арга олж болно. Энэ ажил тєрлийн шинжтэй биш учраас тєрєєс тєлбєр хийдэггvй. Yйлчилгээний татвар нь ойролцоогоор зарлагын дєрєвний нэгийг нєхєж, бусад зардлыг Хэвлэгчдийн нийгэмлэг, Сэтгvvлчдийн холбоо, Нийтлэлчдийн клуб гаргана. Yнэлэлт дvгнэлт гаргадаг байгууллагууд єєрсдєє энэ дvгнэлтийнхээ тєлбєрийг хийдэг нь аль хэр ухаалаг вэ? гэж эсэргvvцэж байсан юм. Гэвч нєгєє талаас, шvvгчдийг томилж ажиллуулах зарчмыг тєр биш, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн байгууллагууд томъёолсон нь ашигтай гэж баталж болно. Шведийн радио энэ зарчмыг боловсруулахад оролцож, радиогийн сэтгvvлчид бvгдээрээ Шведийн сэтгvvлчдийн холбооны гишvvн гэдгээрээ энэ зарчмыг мєрдєхєєр амласан юм. Шведийн радио, єєрєєр хэлбэл улсын радио, орон нутгийн радио болон боловсролын радио, тvvнчлэн ТВ 1, ТВ 2 сувгууд улстай гэрээ байгуулдаг учраас Шведийн радиод тавих гомдлыг Сэтгvvл зvйн ёс зvйн комисст биш, харин Радиогийн нэвтрvvлгийн комисст явуулдаг.

Тунгаан бодох мэдээлэл:
Эстонд Сэтгvvл зvйн ёс зvйн комисс болон Радиогийн нэвтрvvлгийн комисс гэж хоёр тусдаа байх хэрэгтэй юу, эсвэл Финляндад байдаг шиг ёс зvйн зарчмын нэг алба болон хэвлэл, радио єргєн нэвтрvvлэг, телевизийн хувьд нийтлэг сэтгvvл зvйн ёс зvйн ганц комисс байгуулах нь хялбар уу? Эстонд мэргэжлийн ёс зvйн комисс болон рекламын хороо хэрэгтэй юу, эсвэл энэ хоёрыг нэгтгэн “Эстоны хэвлэлийн ёс зvйн хамтын ажиллагааны комисс” гэсэн нэг нэртэй болгож болох уу?

Эстонд хэвлэлийн албан ёсны тєлєєлєгч хэрэгтэй юу? Хэвлэлийн ёс зvйн комисс, Хэвлэлийн албан ёсны тєлєєлєгч хоёрын харилцаа ямар байж болох вэ?

Сэтгvvл зvй мэдээг тал бvрээс нь vзvvлж, хувь хvний нэр тєр, хувийн амьдралд хvндэтгэлтэй хандах vvрэгтэй байтал Ёс зvйн хуулийг мєрдєхєд хэвлэлийн хараат бус байдал зарим талаар гарцаагvй хязгаарлагдана. Харин хууль болон хэвлэлийн албан ёсны тєлєєлєгч байх нь сэтгvvлчид єєрсдєє дvрмээ боловсруулж, цєєнхийн эрхтэйгээр vнэлэлт дvгнэлт єгєхєд оролцож хэвлэлийг бэхжvvлдэг. Хэрвээ ёс зvйн зарчмуудыг хууль тогтоомж болгочихвол улс тєрчид болон хуульчид хэвлэлийн эрх чєлєєнд хязгаар тогтоож, тухайн vед олон нийтийн санаа бодол ямар байх ёстойг шийдвэрлэх боломжтой болохсон билээ. Энэ бол эрсдэлтэй зvйл.

Хувь хvн (жишээ нь нэр тєр, алдар хvндээ доромжлуулсны нєхєн тєлбєрийг авахын тулд) тэр дор нь юмуу, Сэтгvvл зvйн ёс зvйн комиссоос буруушаасны дараа шvvхэд хандаж болно. Ингэхдээ гомдлоо сонин юмуу, сэтгvvлийг хариуцагч, эсвэл радио, телевизийн нэвтрvvлгийг хариуцан гаргагчид єгч болно. Хувь хvнийг ёс суртахууны талаар зєв хэмээн хvлээн зєвшєєрч, няцаалт юмуу лавлагаа нийтлvvлэх боломж олж авах тийм шийдвэрийг л Сэтгvvл зvйн ёс зvйн комисс гаргаж болно. Сэтгvvл зvйн ёс зvйн комисс нь нєхєн тєлбєрийг тогтоодогггvй; vйлчилгээний тєлбєр нь гомдол гаргагчид биш, харин комисст ногддог.

Хэвлэлийн албан ёсны тєлєєлєгч юмуу, тvvний ажилтнуудын хэн нэг нь ямар нэг асуудлыг хэлэлцэхээр сонинд хандах нь цєєнгvй байдаг. Ингэхдээ албан ёсны бичиг шаардахгvй амаар ч хандаж болно. Хэвлэлийн албан ёсны тєлєєлєгч нь хэвлэлтэй харилцах асуудлаар хvмvvст зєвлєгєє єгч туслах vvрэгтэй. Хэвлэлийн албан ёсны тєлєєлєгч нь хуулийн тухай мэдээлж, нийтийн мэтгэлцээнд санал бодлоо илэрхийлнэ. Тийнхvv тэр хэвлэлийн эсрэг ард тvмний ємгєєлєгчийн хувиар ажиллана.

“Sbenska DagbIadet” сонин єєрийн уншигчдын тєлєєлєгчтэй бєгєєд тэр нь уншигчдаасаа санал гомдлыг нь хvлээж авдаг. Гомдол нь vг хэллэгээс аваад няцаалт гэх мэт ямар ч асуудлыг хєндєж болно. Энэ сонины албан ёсны тєлєєлєгч нь мэдээний зурваст шvvмжлэл болон сонины агуулга, чимэглэлийн талаар санаа бодлоо нийтлvvлдэг.

Стокгольмд хэвлэгддэг “Dagens Nyheter” сонины нэг гол vvрэг нь хэлний асуудал байдаг. Сонин хэлний асуудлаар сэтгvvлчдэд зєвлєгєє єгч, заримдаа уншигчдын захидлын санааг удирдлага болгон єєрийн зарим зурвасыг хэлний асуудалд зориулдаг.

Тунгаан бодох мэдээлэл:
Уншигчдын захидлыг Эстоны хэвлэл, радио, телевиз хэрхэн тусгах ёстой вэ? Эдгээр захидалд сурвалжлагатай холбоотой мэдээ, шинэ санаа, бодол байх нь цєєнгvй байдаг.

Хэвлэл, радио, телевиз хэлний соёлыг хариуцдаг. Хэл тєлєв тvвшин, амьд байх ёстой. Эстоны олон нийтийн мэдээллийн хэрэгслvvд хэлийг хамгаалах ажлыг хэрхэн зохион байгуулж чадах вэ? Их сургуультай хамтран ажиллах боломжтой юу?

Зарим дvрмийг жишээгээр vзvvлье.

Хэвлэл, радио, телевиз хэвлэлийн эрх чєлєєний тухай, радиогийн єргєн нэвтрvvлгийн хариуцлагын тухай хуулиудын хvрээнд мэдээ дамжуулах болон нийгмийн амьдралыг ажиглах боломжийн талаар хангалттай их эрх чєлєєтэй байх ёстой. Ингэхдээ ямар нэгэн мэдээллийг бодлогогvйгээр тарааж болоод гэм зэмгvй хvмvvсийг хэлмэгдvvлэхгvйн тулд тэднийг хамгаалах хэрэгтэй. Ёс зvй нь хуулийг зvгээр нэг ёс тєдий мєрдєнє гэсэн хэрэг биш, харин нийтлэлийн ажилд хариуцлагатай чиглэлийг зааж єгнє гэсэн хэрэг юм. Хэвлэл, радио, телевизийн хувьд ёс зvйн хил зааг нь тийм чиглэлийн тулгуур болж єгєх ёстой.

Дээр дурдсан хуулийн оршлыг тун саяхан 1990 онд бичсэн юм. Хуулийг зvгээр нэг дагаж мєрдєх хэрэггvй, “нийтлэлийн сайхан ёс горим” гэж олонтоо нэрлэдэг тэр “хариуцлагатай чиглэлийг” vндэс болгон, хуулийг ухаалгаар ашиглах хэрэгтэй” гэж уг оршилд онцлон тэмдэглэсэн юм.

ТОДОРХОЙ МЭДЭЭГ САНАЛ БОЛГО

* Нийгэмд олон нийтийн мэдээллийн хэрэгслийн гvйцэтгэж буй vvрэг, тvvнд ард тvмний итгэх итгэл нь мэдээг тєв тvвшин, бодитой (бvх талаар) єгєхийг шаарддаг.

Угаасаа зvй ёсны мэт санагдах энэ зарчим нь хэрэг дээрээ хамгийн тvвэгтэй бєгєєд учир нь мэдээг “тєв тvвшин”, “бvх талаар” єгєх гэдэг ойлголтыг тайлбарлах нь тун амаргvй юм. Ийм зорилт нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд олон тvмний итгэх итгэл зэрэг туйлын тодорхой бус зvйлvvдтэй ч холбоотой.

"Мэдээг дэлгэрэнгvй" дамжуулах гэдэг юу гэсэн vг вэ? Бvх талын гэдэг нь юугаар хэмжигддэг вэ?
Намайг энэ номыг бичиж байхад 1991 оны нэгдvгээр сард радиогийн мэдээний нэвтрvvлгээр ерєнхийлєгч Горбачев олон нийтийн мэдээллийн хэрэгслийн бодит байдалд найдаж байлаа гэж мэдээлж билээ. Энэ нь тєр, засгийн удирдагчдын хувьд онцлог байдаг зvйл. Ингэхдээ бодит байдал гэдгийн юу нь vнэн, юу нь худал гэдэг талаар улс орны удирдагчийн тєсєєлєл, хэвлэлийн зохих тєсєєлєлтэй тохирч байхыг хэлнэ. Зохиолч Улоф Лагеркранцын оптикийн зvйрлэлийг ашиглан, энэ хоёрын нэгийг нь хэрхэн сонгохыг дараах байдлаар vзvvлж болно.

БАРУУНЫХАН                                                                                                                       ЗYYНИЙХЭН

Хэрвээ шулуун шугамын хэрчлээсийг (барууныхан болон зvvнийхний улс тєрийн vзэл бодлын хэмжvvр) харвал, барууны улс тєрчдийн vзэл бодлын vvднээс бол тєв нь баруун тийшээ болж; зvvний байр сууринаас харвал тєв нь зvvн тийшээ болно. Тийнхvv тєв нь харж байгаа хvний vзэл бодлоос хамаарна.

Бvх талаас нь харуулсан юмуу, эсвэл бодит байдал гэж юу вэ?
Шведийн профессор Ёрген Вестерсталь ойролцоогоор ийм бvдvvвчийг хэрэглэжээ.

Б о д и т б а й д а л (vнэн, лавтай байдал) нь хэмжигддэг. Баримтыг нь шалгаж болно. Сэтгvvлч хvн баримтыг дахин дахин шалгах ёстой. Тєдийлєн ач холбогдолтой биш мэдээллийг гурван эх сурвалжаар нь шалга гэсэн сайхан дvрэм байдаг. Гэвч нийтлэгдэж буй бvх баримт ямагт vнэмлэхvй vнэн байхыг шаардах нь цаг хугацаатай уралдаж байдаг сэтгvvлчдийн практик ажлыг бvрэн зогсооно гэсэн vг юм. Гэвч мэдээллийн ач холбогдлыг хангахад мэдээлэл нь гагцхvv ил vнэн байхыг шаардах нь хангалттай биш. Мэдээлэл нь бас зохистой байж, олон нийтийн эрх ашиг, хэрэгцээ шаардлагад нийцэж байх ёстой. Yнэмшвээс зохилтой баримтыг бvхэл бvтэн хуудас дvvрэн бичиж болно, гэхдээ эдгээр баримт нь зохистой биш бол, ажил хэрэгч байх шаардлагыг биелvvлээгvй хэрэг болно. Нийгэмд єдий тєдий хvсэл эрмэлзлэл, єдий тєдий эрх ашиг байдаг. Єєрийнх нь vзэж байгаагаар юу зохистой хийгээд чухал гэдгийг хvн бvр єєрєє шийдвэрлэх ёстой. Сэтгvvлч хvн мэдээллийн єргєн цар хvрээ, vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг харгалзан, нийгмийн хэрэгцээ шаардлагад дvн шинжилгээ хийж байх vvрэгтэй.

Хэлж байгаа vг, бичиж байгаа мэдээнийхээ тэнцвэрийг секундээр юмуу сантиметрээр хэмжиж болно. Гэвч vvнийг хэтрvvлж болохгvй. Мэдээний нэг хэсэг нь бусад хэсгээс илvv чухал байдаг. Шинэ хандлага, ердийнхєєс ялгаатай бодол санаа нь бичиж буй зvйлийн шаардаж байгаа чухал чанараас илvv их зай эзэлдгийг ч ойлгох хэрэгтэй.

Улс тєрийн сонгуулийн ємнєх ёслолын шинжтэй мэтгэлцээн, янз бvрийн хєтєлбєрийг тайлбарлахад хугацааг тэгш (минутын нарийвчлалтайгаар) тэнцvv хуваахыг шаарддаг. Нам бvр адил тооны тєлєєлєгчидтэй байна. Мэтгэлцээнийг сэтгvvлч хєтлєн явуулна. Зарим нам илvv олон гишvvнтэй, нєлєєтэй юмуу, зарим намын тєлєєлєгчид шинэ, vvнтэй холбогдон сонирхолтой санааг тайлбарлаж байгааг иш vндэс болгож, тал бvрээс нь мэдээлэх ёстой. Тийнхvv зохистой болон тэнцвэрт байдал хоорондоо зєрчилддєг нь тодорхой байна.

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дэх улс тєрийн намын тооны тєлєєлєл болон сонгуулийн vе дэх тус намын найдвартай байр суурь харилцан шvтэлцээтэй байдаг тухай улс тєрчдийн илэрхийлдэг санаа бодолд итгэх хэрэггvй. Тухайлбал, Умардын орнуудад социал-демократ хэвлэл зонхилох байр суурь эзэлдэггvй ч, эдгээр орны улс тєрийн бодлогод социал-демократуудын нєлєє нь дорвитой, заримдаа зонхилох шинжтэй ч байсан юм. Тvvхэн шалтгааны улмаас Умардын улсуудын тэргvvлэх сонинууд либерал юмуу, тодорхой хэмжээгээр консерватив уламжлалыг баримталдаг бєгєєд харин угаас либерал намууд нь нэн цєєн тоотой, зарим тохиолдолд (Норвеги, Финляндад) ерєєс мєхєхийн ирмэг дээр байгаа юм. Финляндад хэвлэгддэг Умардын улсуудын єглєєний “HeIsinkin Sanomat” гэдэг томоохон сонин тогтвортой либерал бодлоготой байдаг. Гэтэл парламентад либерал намын тєлєєлєл байхгvй. Тийнхvv намын гишvvдийн тоо, тэднийг дэмжиж буй хэвлэлийн цар хэмжээний хооронд зєрvv байдаг болов уу. Ардчилсан нийгэм дэх олон нийтийн санаа бодлын єрнєл нь тооны vзvvлэлтээс биш, харин огт єєр, илvv нарийн хvчин зvйлсээс шалтгаалдаг. Гэхдээ л хууль vйлчилж, тvvний дагуу мэдээлж, янз бvрийн санаа бодлыг илэрхийлэхдээ ухаалгаар тэнцвэржvvлэхийг эрмэлзэх хэрэгтэй. Ганцхан гол сонин гардаг тэр газарт л энэ нь онцгой тулгамдсан шинжтэй болдог.

Тунгаан бодох мэдээлэл:
Эстоны хэвлэл цаашдаа нам-улс тєрийн шинжтэй байж, сонинууд тус бvрдээ єєрийн нам юмуу, ямар нэг бvлгийн ашиг сонирхлыг єрєєсгєлєєр хамгаалах ёстой юу? Тодорхой томхон олон хувиар хэвлэгддэг сонинууд улс тєрийн хувьд бие даасан хэвээр байж чадах уу? Уншигчид єєрийн сониноос юу шаардаж болох вэ? Мэргэжлийн сэтгvvл зvй нь мэдээг тал бvрээс нь, лавтай єгч чадах уу, эзэд нь єєрийн улс тєрийн болон бусад эрх ашигтай байх хэдий ч, сэтгvvл зvйн дундажийг барьж чадах уу?

Мэдээ тайлбарлахдаа тєвийг сахих нь дараах нєхцєлийг шаарддаг: Сэтгvvлчид олон талын vзэл санааг тайлбарлахдаа єєрийн сайшаасан юмуу буруушаасан дvгнэлт хийхгvй байх учиртай. Баримтыг єєрийн санаа бодолтой хольж хутгаж болохгvй. Аль нэгэн мэдээ илvv гоё сайхан санаа тєрvvлж болохоор байвал, уг мэдээг эмнэлгийн vгээр “маш сайтар ариутгаж” єгєх хэрэгтэй гэсэн дvрэм байдаг. Yvний зэрэгцээгээр мэдээнд аль нэг байр сууринаас тоглох гэсэн эрмэлзлэлийг боловсролтой уншигч дор нь ажиглаж мэднэ. Олон нийтийн санаа бодолд нєлєєлєх ийм оролдлого нь сєрєг нєлєє vзvvлдэг жамтай. Мэтгэлцээн болон уншигчдын захидалд зориулсан хуудсууд нь олон нийтийн санаа бодлыг мэдээлэхэд чухал vvрэг гvйцэтгэдэг. Мэтгэлцээнд оролцогчдын тоо нь сонины гаргаж буй орон зайн талбайд эсрэг пропорционал байдаг. Бvх vгийг нийтэлж, маргаан шvvмжлэлийг дуусах хvртэл нь vргэлжлvvлээд байхыг єєрийн vvрэг гэж vздэг сонинууд байдаг (жишээ нь Финляндын “VasabIadet). Гэвч олонхи сонин мэтгэлцэж буй асуудлын тухай єгvvлэл болон уншигчдын захидлаас тvvвэр хийдэг. Сонинууд бvх талд vг хэлэх эрх олгосноор мэтгэлцээн дууссаныг зарладаг. Томхон сонинууд ирvvлсэн єгvvлэл, мэдээний єчvvхэн хэсгийг л нийтлэж болно. Шударга, бодитой сэтгэдэг хvний мэдээ, тvvний vгийг сонгож, редакторлах нь чухал. Мэтгэлцээний редактор нь идэвхи санаачлага гаргаж, хvн амын хамгийн янз бvрийн бvлгийг тєлєєлсєн мэтгэлцээний асуудлаарх єгvvлэл, захидлыг эрж хайх ёстой. Yгvй бол редактор хvн шударга ёсны vvднээс одоогийн юмуу, дараачийн дугаарт нийтлэхийн тулд эсрэг талын хариултыг єєрєє лавлах ёстой.

Уламжлал ёсоор нэргvй материалыг нийтэлдэггvй. Харин хувь хvнд vнэхээр осолтой байгаа тохиолдолд нийтэлж болно. Ийм тохиолдолд “гvнзгий судласны дараа, нєхцєл байдлын улмаас” захидлыг зохиогчийнх нь нэрийг заалгvйгээр хэвлэхээр шийдвэрлэв гэж сонинууд мэдээлдэг. Нууц нэрийн цаана хэн байгааг хэвлэлийн эрхлэгч мэдэж байх ёстой нь зvйн хэрэг. Ямар нэг хvнийг дайрч давшилсан нэргvй материалаас татгалзах хэрэгтэй. Мэдээний дор нэрээ тавьсан хvн чухам хэн болохыг шалгах хэрэгтэй. Уншигчид захидалдаа нэрээ худал бичих, бусдын нэр хvндийг гутаах гэхдээ єєр хvний нэрээр гарын vсэг зурах нь бий. Нэгэн хvн ерєнхий сайдын нэрээр янз бvрийн сонинд бичиж байсан тохиолдол Шведэд гарсан юм. Хэд хэдэн сонин энэ єгєєшинд орж, дараа нь уучлал гуйхад хvрч байсан. Дээр дурдсан загвараар бол бодитой юмуу тал бvрээс нь vзvvлэх гэдэг нь ажил хэрэгч, алагчилж vзэхгvй байх хэрэгтэй гэсэнтэй утга нэг юм. Ийнхvv бид нийтлэлийн хамгийн ээдрээтэй асуудалд орж байна. Энэ нь ажил хэрэгч, алагчлахгvй байх харилцаа зєрчилт шинжтэй байдагт оршино. Шведийн сэтгvvлч Херберт Сёдерстрёмын онож хэлснээр бол ажил хэрэгч чанар нь алагчлахгvй байх vзлийн дайсан мєн хэмээн нотлож болно. Маргаантай асуудлууд байдаг бєгєєд тэдгээрийг судалж vзэхэд vнэхээрийн болсон баримтыг туйлын vнэн зєв тайлбарлах нь аль нэг талд ашигтай байдаг. Гэвч нийтлэгдсэн баримтууд тэмцэлдэгч талуудын нэгэнд таалагдахгvй байх олонхи тохиолдолд сэтгvvлчийг худлаа юмуу, нэг талыг барьж бичлээ хэмээн зэмлэдэг. Ингэж шvvмжлэхийн шалтгаан нь редакцийн удирдлагаас шалтгаалах болох талтай. Нэг сэтгvvлч асуудлын нэг талыг судлах даалгавар авч, тvvнийгээ амжилттай гvйцэтгэж, хоёр дахь сэтгvvлч нєгєє талыг нь судлавч лавтай баримт, учир шалтгааныг олж чаддаггvй. Тиймээс энд хариуцлагыг сэтгvvлч биш, харин редакци хvлээнэ.

Хоёр талын санаа бодлыг сонссон тохиолдолд л єгvvллийг нийтлэх хэрэгтэй юу? Энэ асуултад заримдаа тэгэх хэрэгтэй гэж хариулдаг ч, олонхидоо vгvй гэсэн хариулт єгдєг. Хоёр талын нэг нь хариу єгєхийг зориуд санаатайгаар удаашруулж, мэдээг гаргахад саад хийж, улмаар олон нийтийн санаа бодолд нєлєєлдєг. Гэвч єєр нєхцєлд, ялангуяа материал ямар нэг хvний эсрэг шууд чиглэсэн vед уг материалын мєн чанарыг тайлбарлах юмуу, тvvний зохиогчтой мэтгэлцэх боломжийг эсрэг талд олгож хvлээзнэх нь зvйтэй. Маргаанд оролцогчдын нэгэнд байр сууриа тайлбарлах боломжийг олгох зорилгоор тvvнийг эрж хайх ажил ямар ч vр дvнд хvргэсэнгvй гэж яг энэ мєчид Шведийн радиогоор ярьж байх юм. Редакци руу шууд утасдаж, єєрийг нь шvvмжилснийг хэрхэн vзэж байгаагаа тайлбарлана уу гэж тvvнээс хvссэн ч, одоогоор утасдаагvй л байна. Нєгєє талыг заавал тайлбар хийхийг шаардсан тохиолдлыг зохицуулдаг vнэмлэхvй журам байхгvй. Тодорхой тохиолдол бvрт шийдвэрийг жичид нь гаргах хэрэгтэй. Мэтгэлцээн хичнээн ч єдєр, хичнээн ч долоо хоног vргэлжилнэ гэж хэлж болно. Дурдагдсан талууд санал санаачлагаа єєрийн хэлэх vгийг сонсгох гэж шаардаж болно. Гэхдээ хэрэг явдал их маргаантай юмуу, материал нь хувийн шинжтэй байгаа бол тайлбар хийхийг сэтгvvлч єєрєє хvсэх ёстой. Радио, телевизийн єргєн нэвтрvvлгийн хэрэгсэлд алагчлахгvй байх шаардлага хэвлэлийнхнээс илvv хатуу байна. Янз бvрийн сонин єєр єєрийнхєєрєє єрсєлдєж, бие биеэ тэнцвэржvvлж болно. “Мэдээг дайрч давшилсан зvйлгvй, vvний хамт тал бvрээс нь нарийн бодож єгєх” тухай юмуу, бодитой мэдээлэх тухай ярих нь амархан. Харин жинхэнэдээ бол тун хэцvv. Yvнтэй холбоотойгоор хэвлэлийн албан ёсны тєлєєлєгчид ирсэн гомдол тун ховор байдаг. Би 1989, 1990 онд тийм гомдол нэгийг ч олж хараагvй.

* Мэдээний эх сурвалжид шvvмжлэлтэй ханд. Тоо, баримт ємнє нь нийтлэгдэж байсан ч гэсэн тэдгээрийг нарийн нягт шалгаж бай. Уншигч, сонсогчид баримтыг тайлбар єгvvллээс тодорхой байдлаар ялган салгаж чадах ёстой. Тэдэнд ингэх боломж олго.

Ардчилсан нийгэмд мэдээний эх сурвалж уламжлал ёсоор хамгаалалтад байдаг. Тvvнийг хуулиар хамгаалах нь цєєнгvй. Энэ нь хэвлэл, радио, телевизид материалаа санал болгож буй хvн нэрээ хэлэхгvй байх бvрэн эрхтэй байна гэсэн vг юм. Єєрсдєє хэвлэлд ингэж хандаж буй тэр хvмvvст ингэх шалтгаан байгаа хэрэг л дээ. Энэ нь ялангуяа нэрээ хэлэхийг хvсэхгvй байгаа хvмvvст хамаатай. Yvнийг тайлбарлаж цєхєєд байх явдалгvй бєгєєд тэр хvн єєрийнх нь дарга итгэл хvлээлгэж даалгаж єгсєн vйлдвэр, албан газрын дутагдал доголдлын тухай чухам хэн мэдээлээд байгааг мэдээсэй хэмээн хvсэхгvй. Тухайн хvн олон нийтийн санаа бодлыг єєртєє ашигтайгаар єєрчлєхийг хvсч байж ч болох талтай.

Нэргvй эх сурвалжууд зарим талаар сэжигтэй байх нь олонтаа.
Єгч байгаа мэдээллийг заавал нухацтай шалгаж vзэх хэрэгтэй. Ингэх нь эх сурвалж нэрээ хэлэхгvй байхыг хvсч буй тэр тохиолдолд хурцаар тавигддаг. Нэг сонин мэдээ єгєхєд хvргэсэн шалтгааныг олохын тулд нєгєє сонины мэдээний ямар нэг нууц эх сурвалжийг илчлэхийг оролддог тохиолдол америкийн сэтгvvл зvйд заримдаа тааралдаж байдаг. Шведэд энэ асуудлыг шvvн хэлэлцэж байсан бєгєєд гэхдээ мэргэжил нэгтнvvд болон єрсєлдєгчдийн эх сурвалжийг хєндєхгvй орхих хэрэгтэй гэж ерєнхийдєє vзэж байна. Тиймээс мэдээг шалгаж бай. Гэхдээ зvгээр нэг vнэн биш, лавтай баримт шаардлагатайг бvv март. Мэдээ нийтлvvлсэн сэтгvvлч баримтыг vнэхээр шалгахыг бодож байсан гэдгээр єєрийгєє хамгаалж болно. Ямар нэг зvйлийн тухай мэдээ юмуу, ишлэлийг аль нэг сонинд нийтэлсэн нь эдгээр мэдээ, ишлэл vнэн гэсэн хэрэг бас бишээ. Уг сонины хайчилбарын архив алдаанд хvргэх нь олонтаа. Жишээлбэл, худал мэдээг жилээс жилд дамжуулан байнга тайлбарлан бичиж байдаг юм. Энэ нь хувь хvмvvсийн тухай мэдээнд тохиолдох нь цєєнгvй байдаг. Нєхцєл байдал нь тайлбар єгvvллээс тодорхой ялгагдах ёстой. Тайлбарыг тэргvvн єгvvлэл, зохиогчийн мэдээ, тvvнчлэн сурвалжлагч болон хувийн шинжтэй ярилцлагад нийтэлдэг. Мэдээ, реферат бичихдээ тvvнд хамаатай баримтыг цуглуулж, тvvнийгээ шударгаар тайлбарлаж, vvнийг сонирхогч бvх талын санаа бодлыг тусгах гэж эрмэлзэх хэрэгтэй.

Жишээ:
Урьд нь нэр цуутай явсан барын дуучин эмэгтэй тайзнаа дахин гарахыг хvсч байгаагаа мэдэгджээ. Нэр цуутай хvмvvсийн тухай байнга бичдэг эмэгтэйчvvдийн нэг сэтгvvлд: “Мальмё хотод бvх ажил тєрєл нь нэлээд бvтэмжтэй байсан ч, Гётеборг хотод тэр бvтэлгvйтэв. Хуучин анд, рестораны захирал Пелле Лундбергтэй зад маргалджээ. Анита євчтэй гэдгээр шалтаглан гэрээгээ цуцлаад, чемодандаа юм хумаа чихээд Франц руу буцаж, тэнд Ривьерийн харшдаа суусан байна” гэж бичжээ.

Сvvлчийн єгvvлбэрт бичихдээ:
“Жараад онд “Амьдрал гэж ийм байдаг” гэдэг дуу дуулж, гялалзаж явсан секс-одыг огтхон ч vл санагдуулах тун гутарсан Анита одоо Францад гав ганцаараа сууж байна. Гэвч шvтэн бишрэгчид нь тvvнийг мартахгvй” гэжээ.

Жvжигчин энэ єгvvллийг хэвлэлийн албан ёсны тєлєєлєгчид явуулсан байна. Дашрамд хэлэхэд, хэвлэлийн албан ёсны тєлєєлєгч тэмдэглэхдээ, “олон тvмэн жvжигчний ажлыг шvvмжлэлтэй юмуу, сєргєєр vнэлж буй vед ч сэтгvvлч тэдэнд хvлээцтэй хандах ёстой” гэжээ. Тийнхvv гомдлыг хэрэгсэхгvй vлдээсэн байна. Сэтгvvл зvйн ёс зvйн комисс мєн ингэж байгаагаа илэрхийлжээ.

* Эх бичвэр нь зар сурталчилгааны, гарчиг болон оршилд тохирч байх ёстой.

Зар нь хvмvvсийг сонин худалдаж авахыг уриалдаг бол гарчиг, ємнєх vг нь уншигчдыг татах ёстой. Тийнхvv рекламын зураг, гарчиг, ємнєх vг нь хурц, боломжийн хэрээр сонирхол татсан байх ёстой. Гарчиг нь бичвэрийн тухай тодорхой санаа бодолд уншигчийг зориудаар хандуулахгvй байх нь чухал, Уншигч бичвэрийг уншаад, тvvний гарчиг vнэн эсэхийг цэгнэн vзэх ёстой. Сайн гарчиг юмуу, ємнєх vг нь жvжгийн зохиолын арга болж, нэг ёсондоо бvх бичвэрийг уншиж, радиогийн нэвтрvvлгийг сонсох юмуу, телевизийн бvх нэвтрvvлгийг vзсэн юм шиг тийм сэтгэгдлийг уншигчид (сонсогчид) нэг ёсондоо тєрvvлдэг. Гэхдээ бичвэр гарчигандаа тохирохгvй байгаагаас болоод уншигчид (сонсогчид)-ийн урам хугарах биш, харин ч vнэхээр жинхэнэ шагнал болох ёстой. Эрс хурц шинжтэй гарчгийг мєлийлгєж засварлах нь бичвэрийн зорилт биш. Рекламын зураг нvдэнд тусч, сонин уншдаггvй хvмvvст харагддагт тvvний онцлог шинж оршино. Зурагтай бичвэр нь маш vнэ цэнтэй. Чухал санаа мэдээлэхийг хvссэн хvн vvнийгээ зургаар тайлбарлавал, ухаалгаар ажиллаж байгаа нь тэр. Гэхдээ зургийн (гэрэл зургийн г.м.) доорхи нэр ус нь материалын мєн чанарт тохирч байх ёстой. Гарчиг хийгээд зурагт материалын доорхи нэр, ємнєх vгийг заримдаа зохиогч биш, харин редактор бичдэг нь бас бэрхшээлтэй асуудал байдаг. Тиймээс жишээлбэл, хэрvvл маргааны тухай єгvvлэл бичигч нь тvvнд гарчиг єгєхєд оролцож, эсвэл наанадаж гарчигтай танилцсан байх нь онцгой чухал. Сурвалжлагч /зохиогч/ нь редакторыг бодвол бичиж буй зvйлийнхээ тухай илvvтэй мэддэг бєгєєд харин редактор нь цагт хавчигдаж, техникийн байдлаас хамааралтай байдаг.

Жишээ:
Хувь хvмvvсийн тухай бичих сонирхолтой долоо хоног тутмын нэг сэтгvvл: “Гадаадын мэдээ… Єєр бvсгvй сугадаад… Бьёрн, Лоренда хоёр салах дээрээ тулаад байна” гэсэн гарчиг бvхий зураг гаргажээ. Энэ зургийг Бьёрн Борг, Лоренда Берти хоёр vзчихжээ. Сэтгvvл “Гадаадын мэдээ: БЬЁРН, ЛОРЕНДА ХОЁРЫН ХАРИЛЦАА ТАСРАХ ДЄХЄЄД БАЙНА!... Yнэхээр тийм гэж vv?“ гэсэн гарчиг єгчээ. Єгvvлэлд англи, италийн хэвлэлийн мэдээний тухай бичсэн байна. Нэг зургийнх нь дор “Бьёрн, Лоренда хоёрын харилцаа шувтарч байх шиг байна. Сонин энэ явдлыг мэдэж байгаа бололтой” гэж бичжээ. “Лоренда єєр эртэй зугаалж байна” гэж єгvvлэлд бас бичжээ. Энэ нь теннисчин Бьёрн Борг, тvvний сvйт бvсгvй Лоренда Берти нар юм. Гэтэл тэд долоо хоногийн дараа хуримлажээ. Сэтгvvл єєрийгєє хамгаалаад, гадаадын сонинуудын мэдээг ашигласан, ингэхдээ мэдээнд шvvмжлэлтэй хандаж байсан гэжээ. Гэвч “салах гэж байгаа” тухай мэдээ худал байсан бєгєєд гомдол гаргагчдад хор хvргэсэн байна. Энэ тохиолдолд сэтгvvл нийтлэл зvйн сайхан уламжлалыг мєрдсєнгvй гэж хэвлэлийн албан ёсны тєлєєлєгч тэмдэглэсэн байна. Хатагтай Борг суух гэж байгаа залуугаа араар нь тавьсан гэх мэдээг хэвлэлийн албан ёсны тєлєєлєгч хэлэлцвэл зохино гэж гомдол гаргагчид дараа нь хvссэн байна. “Энэ дурдсан мэдээ нь vнэн ч бай, худал ч бай миний бодлоор, уг мэдээг нийтэлсэн сониныг буруушаах тийм хэмжээгээр хувийн амьдралын халдашгvй дархан байдлыг зєрчєєгvй байна” гэж хэвлэлийн тєлєєлєгч тэмдэглэжээ. Сэтгvvл зvйн ёс зvйн комисс мєн ийм бодол баримталсан байна.

МЭТГЭЛЦЭХЭЭС БYY ЗАЙЛСХИЙ

* Эмзэглэл тєрvvлсэн мэдээг засч залруулах ёстой. Ямар нэг мэдээг няцаахыг хvсэгч хvн ийм боломжтой байх ёстой. Засвар, няцаалтыг аль болох шуурхай, ингэхдээ ємнєх мэдээг уншсан хvмvvсийн нvдэнд тусахуйцаар нийтлэх хэрэгтэй. Редакци тэр бvр тайлбар хийх албагvй.

Тийнхvv хэвлэл, радио, телевизийн ёс зvйн зарчим нь худал мэдээг няцааж, улмаар бодитой мэдээ гаргуулах боломжийг олон нийт болон тэдний тєлєєлєгчдєд олгодог. Бvх хvн алдаа гаргадаг. Мэргэжлийн єєр хэн ч сэтгvvлчид шиг хєдєлмєрийнхєє vр шимийг олон нийтэд тэгж илээр vзvvлж, олон нийтийн яриа єрнvvлэхэд уриалан дууддаггvй. Єгєємєр сэтгэлээр засвар хийж, эсэргvvцэгчдэд орон зай дуртайяа гаргаж єгєх нь сэтгvvлчийн хєдєлмєрт итгэх итгэлийг тєрvvлдэг. Энэ зарчмын дагуу засах, лавлагаа гаргаж єгєх гэсэн хоёр ойлголт гарч ирнэ. Алдааг засч залруулж, анхны мэдээнд тодорхой засвар хийх хэрэгтэй. Гэхдээ “шаардлагатай нєхцєлд” л ингэх нь зvйтэй. Жижиг сажиг зvйлийг няцаах хэрэггvй. Боловсон хvн тэр бvхнийг анзаардаггvй гэдэг.

Гэвч мэдээ маргаан дэгдээж мэдэх учир єчvvхэн баримтыг ч мэдээлэхэд онцгой нарийн нягт хандах хэрэгтэй. Уншигчийн анхаарлыг ямар нэг шалихгvй алдаа дутагдал руу татах нь єгvvлэлд vл итгэх санаа тєрvvлэх нь тун олонтаа. Єгvvлэл юмуу, сурвалжлагч тэр чигээрээ алдаа дутагдлаар дvvрчээ гэх санаа vvнээс vvдэлтэй. Он, сар, єдрийг буруу тавих, ишлэл буруу авах зэрэг аар саархан зvйлийг эрх баригчид юмуу маргаанд оролцогч нєгєє тал ашиглан, шударга шvvмжлэлийг хавчих боломж олж авдаг. Иш татахдаа алдаа гаргахгvй байх нь онцгой чухал. “Бид хэзээ ч ингэж хэлж, бодож байгаагvй” гэж эсэргvvцдэг. Эсэргvvцэж буй талын vг vнэ цэнэгvй ч гэсэн тvvнийг нийтлэх нь байдлыг тэнцвэртэй болгодог. Зарчмын хувьд хvн бvр лавлагаа авах боломж олгохыг шаардаж болно. Тэгвэл нийтлэлд нэр нь гарсан тэр хvн л сонинд хариулт єгєх зай гаргаж єгєхийг шаардах эрхтэй байдаг. Маргаантай асуудал байгаа нєхцєлд хvссэн хvн бvрт эсэргvvцлээ илэрхийлэх боломж олгож болно (гэхдээ албагvй). Ёс зvйн зарчмын дагуу vйлдвэр, байгууллага болон эрх баригчид залруулга хийх юмуу, эсэргvvцэл илэрхийлэх тухай хvсэлтийг хэвлэлийн албан ёсны тєлєєлєгчид єгч болно гэдгийг дурдсан билээ.

Жишээ:
Нэг сонинд гарсан зарим шvvмжлэлтэй материалыг сайн нягтлан шалгаагvй учир шашны “Амьдралын vг” гэдэг байгууллага тэр дугаарт нь хариулт єгєх боломжгvй болсон гэж гомдолложээ. Уг гомдолд эсэргvvцэл илэрхийлсэн зvйл байгаагvй бєгєєд хэрвээ “Амьдралын vг” байгууллага хvссэн бол тус байгууллагад энэ сониноор дамжуулан санаа бодлоо илэрхийлэх боломж олгохоос татгалзахгvй байх байсан гэж Сэтгvvл зvйн ёс зvйн комисс тэмдэглэсэн юм. Тийнхvv гомдлыг хvлээж аваагvй байна.

Жишээ:
Улсыг аюулаас хамгаалах байгууллагын зарим нууцыг vйлдвэрийн аюулгvй байдлыг хангах газар хэрхэн тайлбарласан тухай мэдээ Стокгольмын “Svenska Dagbladet” гэдэг хєрєнгєтний єглєєний сонинд нийтлэгджээ. Сонинд бичсэнээр бол нууц мэдээллийг “компьютерын мэдээллийн сан“-гаас авсан байна. Энэ мэдээллийн сангийн кодыг 200 хvн мэддэг байсан гэж сонинд нотлон бичжээ. Yйлдвэрийн аюулгvй байдлыг хангах албаны дарга тэр сонинд нийтлvvлсэн тайлбартаа хэрэг ноцтойгоор эргэж, тvvнийг шалгасан гэж мэдээлсэн байна. Дараа нь Yйлдвэрийн аюулгvй байдлыг хангах газар шvvмжлэлийг няцаагаад, “Svenska Dagbladet” сонинд няцаалт нийтлvvлэх боломж олгохыг хvссэн боловч бvх мэдээг сайтар сонгон авч, шалгасан гэдгийг дурьдаад, сонин энэ хvсэлтийг хvлээн авахаас татгалзжээ.

Сэтгvvл зvйн ёс зvйн комисс тэмдэглэхдээ:
Нууц кодыг 200 гаруй хvн мэддэг байсан бєгєєд энэ код дугтуйнд байжээ гэж эх бичвэр болон єгvvллийн ємнєх vгэнд бичсэн байна. Гарчиг нь улсыг аюулаас хамгаалах байгууллагад хамаатай нууц мэдээ байсан мэт сэтгэгдэл тєрvvлсэн юм. Гэвч сонины дурдсан шалтаг огт vндэслэлгvй байсан учраас Аюулгvй байдлыг хангах газар лавлагаа гаргаж, хариулт єгєх эрхтэй байжээ. Мєн сонины газрын єгсєн хариултад анхны єгvvлэл vнэн байсан гэдгийг дахин баталж, єєрийнхєє vндэслэлийг танилцуулсан байна. “Svenska Dagbladet” сонин vйлдвэрийн аюулгvй байдлыг хангах газрын хариултыг хvлээн аваагvй тєдийгvй тvvний гол агуулгыг товч нийтлэснээр нийтлэлийн сайхан уламжлалыг зєрчжээ.

Жишээ:
Компьютерын пvvсийн ажил олгогч нэг жил хагасын туршид залуу хvмvvст маш бага цалин єгч байсныг эндхийн нэг сонин мэдээлсэн байна. Єгvvлэл “Нэг жил ажиллаад 20 000 крон” гэсэн гарчигтай нийтлэгджээ.
Єгvvлэлд буруу бичсэн байна гэж ажил олгогч гомдоллоод, єєрийн байдлыг санхvvгийн хvндрэлтэй холбоотой байсан гэж тайлбарлажээ. Єгсєн тайлбар нь голлон хуучин ажилтнуудынхаа эсрэг чиглэсэн байна гэдгээр сонин тайлбарыг хvлээж аваагvй байна.

Хэвлэлийн албан ёсны тєлєєлєгч мэдэгдэхдээ:
“Хэвлэлийн ёс зvйн зарчим нь мэдээлэл дамжуулах, санал бодлоо илэрхийлэх, тvvнчлэн нийгэмд болж буй vйл явдлыг шvvмжлэлтэй мэдээлэх чамгvй эрх чєлєєг сэтгvvлчдэд олгодог. Ажил тєрлийнхєє дагуу олон нийтэд хандсан хvмvvс хэвлэлийнхэнд шvvмжлэлтэй хандаж буйд хvлээцтэй байх ёстой. Энэ цаад учрыг анхаарч vзэхдээ, танайд ажиллаж байсан хоёр хvнтэй таныг маргалдсан тухай бичлээ гэж сониныг буруушааж болохгvй. Энэ єгvvллийн хvрээнд санал бодлоо илэрхийлэх боломжийг танд ч, хоёр ажилтанд ч олгож байжээ. Єгvvлэлд санаа бодлоо бас илэрхийлсэн vйлдвэрчний эвлэлийн тєлєєлєгчдєєс тэдний хэлснийг гуйвуулсан гэсэн гомдол ирээгvй. Хэвлэлийн дагаж мєрддєг ёс зvйн зарчмын дагуу та хариулт єгєх эрхтэй байсан. Сонин ч таны хариултыг нийтлэхэд бэлэн байгаагаа нотлосон байна. Сонинд нийтлvvлэхээр таны єгсєн хариултыг зохистой хариу гэж vзэж болохгvй нь. Ингэснээр сонин хэвлэлд vйлчилдэг ёс зvйн зарчмыг анхааралдаа авахдаа, таны хариултыг нийтлэх албагvй байжээ” гэсэн байна. Тийнхvv сониныг буруушаан зэмлээгvй байна. Сэтгvvл зvйн ёс зvйн комисс ийнхvv хэвлэлийн тєлєєлєгчийн шийдвэртэй санал нийлжээ.

Жишээ:
Эндхийн социал-демократ намын орон нутгийн сонин vйлдвэрчний эвлэл, голын усан цахилгаан станц, цємийн хvчний тухай бичсэн уншигчийн захидлыг нийтлээгvй байна. Уншигчийн гомдолд хэвлэлийн албан ёсны тєлєєлєгч хариулахдаа, хэрвээ редакци хувь хvн хийгээд тvvний ажил тєрлийн тухай материалыг урьдчилан олж аваагvй бол, уншигчдын захидлыг нийтлэх боломжгvй гэж мэдэгджээ.

Жишээ:
Оройн “Aftonbladet” сонин “Бид цаашид ч сvvлийг нь тайрах бодолтой байна” гэсэн гарчигтай сурвалжлагадаа тодорхой vvлдрийн нохойны сvvлийг тайрахыг хориглосныг эсэргvvцсэн жагсаал зохион байгуулсан нохой тэжээдэг хvмvvсийн нийгэмлэгээс хийсэн сурвалжлагыг нийтэлжээ. Сонин єєрийнхєє шинжээч Ким Эрландсонаас ярилцлага авсан байна. Тэр хэлэхдээ:
“Миний харахад тэдэнд плейбей (яг vнэнээр нь хэлбэл, зоргоороо шvvх санаа) сэргэсэн юм шиг байна. Тэд дайрахаар зэхэж буй ноход шиг байсан <…>. Би ажиллах хугацаандаа олон хачирхалтай сvрдvvлгийг сонсож байсан. Yvнийг ерєєс тоох хэрэггvй” гэжээ. Нохой тэжээдэг хvмvvсийн нийгэмлэг уг сэдвийн тухай энэ болон бусад иймэрхvv “дэмий балай” єгvvлэлд єгєх хариулт, тvvнчлэн “дайрахаар завдаж буй айсан ноход” гэж жагсагчдыг ул vндэсгvйгээр зэмлэснийг эсэргvvцсэн зvйлийг нийтлэх зай гаргаж єгєхийг хvссэн байна. “Aftonblated” сонин хоёр сэтгvvлчийн мэргэжлийн нэр тєрийг доромжилсон гэж заагаад, хоёр хуудас хариултыг нь нийтлэхээс татгалзжээ. Єгvvллийг Ким Эрландсон єєрєє бичээд, нєхрєєрєє гарын vсэг зуруулахаар єгчээ.

Бичиг цаас удтал шидэлцсэний эцэст Сэтгvvл зvйн ёс зvйн комисс нохой тэжээгчдийн нийгэмлэг сонины тайлбарыг эсэргvvцэх эрхгvй гэж vзсэн байна. Харин сонин жагсагчдын талаархи доромжилсон шинжтэй битvv тvншсэн vгэнд хариулт єгєх боломжийг нийгэмд олгох ёстой байсан юм. Сонин дэлгэрэнгvй хариултыг ухаалгаар товчилж болох байжээ. Учир нь “Aftonbladet” сонин эхлээд хариултыг vл тоож, дараа нь тvvнийг ерєєс нийтлэхээс татгалзсан учир нийтлэлийн сайхан уламжлалыг зєрчжээ гэж vзсэн байна. Хариулт юмуу лавлагааг ємнєх єгvvллийг хэвлэсэн тэр тэмдэгтээр хэвлэх албагvй. Гэхдээ vvний хамт залруулга юмуу, хариултыг жижиг тэмдэгтээр хэвлэх, уншигчийн нvдэнд єртєхгvй далд, vзэгдэхгvй газарт тавьж болохгvй. Єгvvллийг эсэргvvцсэн юмуу, асуудлыг єєрєєр авч vзэж тайлбарласан хариулт нь vнэ цэнэтэй материал байх нь олонтаа байдаг. Энэ бол сонины материалд єгсєн хариултыг нийтлэх нь зvйтэй гэсэн бас нэг учир шалтгаан юм. Нийтлэгч хvн бvр vгvйсгэсэн тайлбарт хариулт заавал єгєх хvсэлтэй байдаг. Гэхдээ биеэ барьж байх хэрэгтэй.

* Сэтгvvл зvйн ёс зvйн комиссын зэмлэлийг нэн даруй нийтэл. Хэрвээ хэвлэлийн олон нийтийн тєлєєлєгчийн шийдвэрийг энэ комисс хэлэлцэхгvй бол, энэ шийдвэрийг нь ч нийтэл.

Энэ зарчим нь хэвлэл єєрийг нь шvvмжилсэн Сэтгvvл зvйн ёс зvйн комисс болон хэвлэлийн албаны тєлєєлєгчийн шvvмжлэлийг нийтлэхээр амлана гэсэн vг юм. Тэдний буруушаасан шийдвэр маш нуршуу, хуулийн хэцvv хэлээр бичигдсэн байх нь олонтаа байдаг. Ийм шvvмжлэлийг жижиг тэмдэгтээр єрж, тийм ч vзэгдэхээр биш газарт тавьдаг. Буурьтай сонин, шvvмжлэлийн нийтлэлийн ємнє тайлбар гарчиг юмуу, єєрийн ємнєтгєл vгийг тавьдаг. Энэ нь дэлгэрэнгvй, тvвэгтэй байдлыг хялбар болгоно. Радио, телевиз нь радиогийн нэвтрvvлгийн комиссын шvvмжлэлийг хянан тохиогоод гол агуулгыг нь илэрхийлсэн албан мэдээг єєрсдєє гаргах эрхтэй. Зарим сонин Сэтгvvл зvйн ёс зvйн комиссын зэмлэлийг нийтэлдэггvй. Сонин бvр агуулгынхаа асуудлыг єєрєє шийдвэрлэдэг учир, энэ сонинууд ингэх эрхтэй. Ингэж орхигдсон шvvмжлэлийг хэвлэлийн албан ёсны тєлєєлєгчийн жил тутмын рапортад нийтэлдэг.

ХУВЬ ХYНИЙГ ХYНДЭТГЭ

* Хvний нэрийг сэвтээсэн мэдээ тараах нь нийгмийн эрх ашгаас vvдэлтэй биш бол, ийм мэдээг нийтлэн зарлаж хvний хувийн амьдралын халдашгvй байдлыг бvv зєрч. Гэр бvлийн будлиан, асран хамгаалагчтай холбоотой маргааныг мэдээлэх хэрэгтэй эсэхийг шийдэхдээ, бvх шалтаг шалтгааныг нарийн тунгааж бод, эс тэгвэл ойр орчмынхонд нь хор хvргэж мэднэ.

Хvний хувийн амьдралыг хvндэтгэх нь нийгэмд ноёрхож буй уур амьсгал болон нийгмийн бvлгvvдийн ертєнцийг vзэх vзлээс шалтгаалдаг. Энд дэг тогтоох боломжгvй. Умардын орнуудын хэвлэл хvний нэр тєрийн талаар (сэжигтэн юмуу гэмт хэрэг vйлдсэн буруутай хvмvvсийг хэлж байна) эв зvйгий нь олдог. Хvний нэрийг тарааж задруулахыг нэмэлт шийтгэл гэж vздэг. Гэвч улс тєрчид, vйлдвэрийн удирдах хvмvvс, vйлдвэрчний эвлэлийн гол гол зvтгэлтэн зэрэг нийтэд танил хvмvvс єєрсдийнх нь амьдралд илvv бvдvvлгээр халдахыг тэвчих ёстой. Эгэл хvн дэлгvvрээс ямар нэг шалихгvй зvйл хулгайлах нь олон нийтэд онцгой сэтгэгдэл тєрvvлэхгvй. Харин Риксдагийн гишvvний vйлдсэн vйлдэлд хэн ч хайрхамжгvй хандаж чадахгvй.

Жишээ:
1990 оны намар Хельсинкид зугаалгын уурын хєлєг онгоцны багийн бvх гишvvн баривчлагдсан байна. Хєлгийн гишvvдийг архи тээвэрлэж явсан гэж сэжиглэжээ. Багийн гишvvдийн нэг нь насанд хvрээгvй хvvхэд байсан байна. Энэ нь Финляндын олон нийтийн анхаарлыг татав. Энэ тухай их ч бичсэн. Финляндад багийн гишvvдийн нэрсийг нийтлээгvй ч, эстоны сонинууд тэдний нэрийг хэлэхгvй байх учиртайг тоогоогvй ажээ. Финляндад хvний нэр усыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг хориглосон юм. Гэвч энэ тохиолдолд архи тээвэрлэж явсныг мэдэх нь ард тvмэнд чухал. Харин зарим хvний нэр усыг учир холбогдол багатай гэж vзэж болно. Тиймээс тэднийг суллан тавьсан байна. Олонхи хvний тоохгvй байгаа тухайн хvний vйлдлийг тvvний харилцдаг явцуу хvрээний хvмvvс буруушааж болно. Жишээ нь, шашны явцуу бvлгийнхний хувьд илvv хатуу чанд ёс суртахуун онцлог шинжтэй байдаг учраас vvнийг харгалзан vзэх шаардлагатай.

Жишээ:
Нэлээд хэдэн жилийн ємнє шиг санагдаж байна, Шведийн телевиз морин тойруулгын уралдааны тухай сурвалжлага нэвтрvvлж, самбар дээр бооцоог нь гаргасан байв. Толгойгоо унжуулан, газраар нэг хєглєрєх цаасыг хєлєєрєє онгичиж яваа нэг хvнийг киноны тєгсгєлд vзvvлжээ. Жирийн vзэгчдэд энэ нь юуг ч эс єгvvлнэ. Харин энэ хvн туршлагагvй тоглогчдын хаячихсан бага хонжвортой тасалбарыг эрж байжээ. Мэргэжлийн тоглогчдын хувьд vvнийг шударга бус явдал гэж vздэг. Тэр хvний харьцдаг орчинд эвгvй хэмээн vздэг зvйл хийж байгаагий нь дэлгэцнээ гаргаснаар тvvний хувийн амьдралд хор хvргэсэн учир тэр хvн телевизид гомдол гаргажээ. Хэсэг хугацаанд ярилцсаны эцэст тэрээр кинонд “оролцсоныхоо” хєлсєнд бага зэргийн мєнгє авсан байна.

Жишээ:
Бvжиг хийдэг ресторанд, эсвэл бусад иймэрхvv газарт гэрэл зураг юмуу киноны зураг авах гэвэл хэзээ ийм зураг авахаа урьдчилан мэдэгдэх ёстой. Энэ vед єєр газарт байхыг илvvтэйд vзэх хосууд ямагт гардаг.

Гэр бvл салахтай холбогдсон эхнэр, нєхрийн хоорондын маргаан нь асран харгалзахтай холбоотой маргаанд хамаарна. Хvvхэд хэн дээрээ байх вэ? гэдэг нь маргааны зvйл мєн. Заримдаа талуудын нэг нь олон нийтэд ханддаг. Гэвч нєгєє нэг тал гэж бий, хvvхэд ч гэж бий, тэдний хувийн амьдралыг бас хvндэтгэвэл зохино. Заримдаа эндээс зохистой шийд олоход хэцvv. Теннисний од Бьёрн Борг єєрийг нь гэр бvлээсээ салах гэж байгаа тухай болон vvнтэй холбоотой асран харгалзах асуудлын тухай бичсэн зvйлийг Шведийн зарим сонин, сэтгvvлээс олж уншжээ. 1990 онд тэр эдгээр сонин, сэтгvvлийг буруушаахыг Сэтгvvл зvйн ёс зvйн комиссоос долоон удаа хvссэн байна. Нэртэй хvмvvс архинд орж, эсвэл согтуугаар машин барьж явсныг нь олон нийт мэдвэл тэвчиж байхаас єєр аргагvйд хvрдэг. Нэг нэр цуутай хvн хов живийг эцэс болгохын тулд єєрєє олон нийтийн ємнє гарч байсан явдал ч бий.

Жишээ:
Бьёрн Боргийг кокаин хэрэглэдэг гэж зэмлэсэн тvvний хуучин сvйт бvсгvйн ярьсныг нэг сэтгvvл иш татжээ. Борг єєрєє болон тvvний гэргий шvvхээр явж, тэдний хvvхэд хэнд нь очих тухай асуудал шийдвэрлэгдсэн тэр шалтгаанаар дэмжлэг vзvvлэхийг хvсч хэвлэлийн тєлєєлєгчид хандан сэтгvvлийн талаар гомдол гаргасан байна.

Сэтгvvл зvйн ёс зvйн комисс тэмдэглэхдээ:
“Хэн нэгэн хvн мансууруулах бодис хэрэглэж байгаа тухай мэдээлэхгvй байх байсан юм гэдгийг хэлэх хэрэгтэй. Энэ нь гэмт хэрэгтэй ч холбоотой. Гэхдээ энэ дvрмийн дагуу жич зvйл ч бий.

Бьёрн Боргт ард тvмэн vнэхээр сайн байсан бєгєєд энэ хандлага нь олон жил vргэлжилж, тvvнийг спортын идэвхитэй амьдралаас хєндийрсний дараа ч хэвээр байсан юм. Спортоор хичээллэдэг залуучуудын нэлээд хэсэг нь одоо хvртэл тvvнийг єєрийн шvтээн гэж vздэг. Борг шинэ ажил – наймааны ажилдаа ч нэр хvндээ ашиглаж байна. Нийтээр мэдэх тохиолдлуудад тэр гадаадад Шведийн эрх ашгийг тєлєєлж байсан юм.

Бьёрн Борг шиг тийм зиндааны хvний тухайд гэвэл, тvvнийг олон нийтийн хувьд санаандгvй байдлаар vзvvлж болох элдэв баримтыг нийтлэх нь туйлын хэцvv. Мансууруулах бодис хэрэглэгч хvний тухай бичихийн тулд баримтыг нягтлан шалгах хэрэгтэй. Мансууруулах бодис хэрэглэдэг гэсэн зэмлэлээс дараа нь салах гэдэг бараг боломжгvй гэж хэвлэлийн албан ёсны тєлєєлєгч тэмдэглэжээ. Урьд нь Бьёрнтай суух байхын хооронд байж, асран харгалзах тухай хэрэгт эсрэг тал болж буй эмэгтэйн хэлсэн зvйл нь уг баримт vндэслэлтэй хэмээн vзэх тийм зvйл огт биш. Энэ сэтгvvл мєн тэр дугаартаа тvрvvнд нь Боргийн єєрийнх нь хэлж байсан зvйлийг нийтэлсэн хэдий ч, энэ шийдвэр хvчинтэй хэвээр байгаа юм. Доромжилсон шинжтэй зэмлэлийг нийтэлсэн нь (Бьёрн Боргийг мансууруулах бодис хэрэглэдэг гэж зэмлэснийг хэлж байна) нийтлэл зvйн сайхан уламжлалыг зєрчсєн хэрэг юм гэж Сэтгvvл зvйн ёс зvйн комисс vзэж байна” гэжээ. Гэвч Бьёрн Борг сэтгэл дундуур vлдэж цааш нь сэтгvvлийг хариуцагчийн талаар шvvхэд нэхэмжлэл гаргаж, єєрийнх нь 100 єдрийн цалинтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулж, Боргт хохирол учруулсны хариуд 75 000 кроны нєхєн тєлбєр тєлvvлэхээр болсон байна (сэтгvvлд материал єгсєн Бьёрны хуучин сvйт бvсгvй энэ зэмлэлийг нийтэлсний дараа хариуцлага хvлээгээгvйг анзаарагтун).

Тvвэгтэй асуудлын нэг бол жvжигчин, зохиолчид нэрд гарахыг эрмэлздэгтэй холбоотой юм. Тэд хувийнхаа амьдралын тодорхой зvйлийг ярьж нэрд гардаг. Нэртэй жvжигчид ярилцлага єгєхдєє мєнгє нэхэх явдал байдаг. Жишээ нь єєрийнхєє хуримыг мэдээлэх онц эрхийг нэг сэтгvvлд “худалдаж” болно. Буурьтай сэтгvvлчид иймэрхvv “тvрийвчний” сэтгvvл зvйг нэг их сонирхдоггvй. Ярилцлага єгєхєєс татгалзсан нэрд гарсан хvмvvс архивын материалаар єєрсдийнх нь тухай бичсэн єгvvллийг олоод л уншчихна. Долоо хоног тутмын сэтгvvл болон нэрд гарсан хvмvvс цуг байдаг мэт сэтгэгдэл тєрж байна. Энэ нь хувь хvний тайван байдлыг зєрчиж байна гэж нэг хэсэг нь vзэж байхад, бусдын хувьд энэ нь сурталчилгаа болж байна.

Жирийн хvний хувийн амьдрал албан тушаалтан юмуу, нэр цуутай хvмvvний амьдралаас илvv сайн хамгаалагдсан байх ёстой гэсэн гол дvрэм бий. Тэгээд ч нэр тєрийг гутаах боломж байхгvй болсон. Албан тушаалтан эрхлэж буй албаа хашиж байхад тvvний хэлсэн аливаа vгийг иш татах юмуу тайлбарлаж мэднэ гэдэг талаар сэтгэл санааны хувьд бэлэн байх ёстой. Тэгэхдээ албан тушаалтан хvн хvндэтгэвэл зохих хувийн амьдралтай байдаг. Тvvний хувийн, халдашгvй дархан амьдрал болон нийтийн дундах амьдралын хоорондын зааг чухам ямар байх нь нийгэмд ноёрхож буй хэм хэмжээ, vнэлгээнээс шалтгаалдаг. Албан тушаалтан биш, олон нийтийн vл таних хvн онцгой тохиолдолд (жишээ нь золгvй явдалтай холбогдон) нийтийн ємнє гарч болно. Хувийн амьдралын хvрээнд хувь хvн хамгийн сайн хамгаалагдсан юм. “Банкны хажууд жимсний чанамал барьчихаад” улаан цайм баригдсан албан тушаалтан хvн нэлээд эвгvй анхаарал татах ёстой. Харин ямар ч гэм зэмгvй тvvний гэр бvл энд буруугvй.

Жишээ:
Сэтгvvлч шvvхийн тэмдэглэлийг уншиж байхдаа, Шведийн нэг томоохон банкийг тэргvvлж байсан захирал албан ажлынхаа єрєєний хєлсєнд бага мєнгє тєлж байснаасаа болоод татварын албатай зєрчилддєг байсныг олж мэджээ. Сэтгvvлч захирал руу утасдаж, энэ баримтыг тайлбарлаж єгєхийг хvссэн байна. Захирал би єєрийн мэдэхийн хэрээр зах зээлийн хєлс тєлдєг (Албан ажлын єрєє хямд байж болно. Ийм єрєєг татварын албаны тvшмэдvvд татвар тєлбєл зохих хєнгєлєлт гэж vздэг) гэж хариулжээ. Нэг элчин сайдын яаманд нэлээд илvv єндєр vнээр тvрээслvvлсэн мєн ийм нэг байшин банкны захиралд байсныг сэтгvvлч сууц эзэмшигчдийн бvртгэлээс мэдэж авсан байна. ”Зах зээлийн vнийн” тухай хайхрамжгvй тайлбар нь бодит байдалд огтхон ч нийцсэнгvй. Энэ бvхэн нь орлогын татварын тєлєвлєлт (орлогын татварын луйвар бєгєєд энэ нь гэмт хэрэг биш) байж болох юм. Банкны захиралд итгэх итгэл тэр даруй алдагдаж, тэгээд тэр халагдах єргєдлєє єгєхєєс єєр замгvй болсон байна. Хэсэг хугацааны дараа энэ захирлыг нийтлэлчдийн клубт мэтгэлцээнд урьжээ. Тэнд тэр сэтгvvлчдэд тун ч болгоомжтой дvгнэлт єгч байв. Тэр хуулиар шийтгэл хvлээгээгvй бєгєєд нэг жилийн дараа тэр єрсєлдєгч банкны ерєнхий хорооны гишvvн болжээ.

Жишээ:
Шведийн хууль зvйн яамны сайдын татвар ногдуулалтын хvрээн дэх тун алс хэтийн зорилготой тєлєвлєгєєний тухай мэдээ хэвлэлд нийтлэгдсэнээр энэ сайд огцрох ёстой байжээ. Сайд єєрийн хувьцааг худалдсан байна. Тэр хууль зєрчєєгvй ч, их хэмжээний татвар тєлєхєєс бултах гэж овсгоотой оролдож байгаа сайдад ард тvмэн итгэхээ больжээ.

Жишээ:
Риксдагийн нэг гишvvн жижиг хулгай хийгээд баригджээ. Нэг их онц юм болоогvй ч, энэ хvн намынхаа гишvvнээс хасагдаж, тvvнд хилийн чанадад хvн нэг их атаархаад баймааргvй ажил санал болгосон байна.

Жишээ:
Шведийн голдуу умард нутагт уншдаг коммунист сонин шведийн зураачдын амьдралаас нийтэлжээ. “Yндэсний цєєнхийн бvлгvvдийн тухай элдэв vг яриа тун ч чадамгай тарааж байдаг сурвалжлагч Ёран Шютте хэрвээ зураач, зохиолчид эхлээд ганц-нэг хундага татчихвал аль хэр сайн бvтээл туурвихыг мэдэхийн тулд телевизийн нэг нэвтрvvлгийг ашиглажээ“ гэж уг сонинд бичсэн байна. Ёран Шютте бол телевизийн нэртэй ажилтан бєгєєд сониныг ингэж бичлээ гэж хэвлэлийн албан ёсны тєлєєлєгчийг нь шvvхэд єгєєд, олон нийтийн дунд арьсны vзэл хийгээд цагаачдад дайсагнан хандах vзэл тарж байгаагийн эсрэг олон арван жил тэмцэж ирсэн гэдгээ дурдсан байна.

Хэвлэлийн албан ёсны тєлєєлєгч Ёран Шюттед бичихдээ:
“Сэтгvvл зvйн ёс зvйн зарчим нь мэдээлэл єгєх, санал бодлоо илэрхийлэх, нийгмийн байдлыг шvvмжилсэн тойм бичих талаар их эрх чєлєє олгодог. Олны ємнє гарч, нийтийн мэтгэлцээнд оролцож байгаа хvмvvс єєрсдийн нь санаа бодол, хэлсэн vгийг шvvмжилж байгааг бодолцох хэрэгтэй. Ямар ч vнэлэлт дvгнэлт, тvvний дотор туйлын эмзэг дvгнэлт хийж болно. Шvvмжлэлд єртсєн хvн энэ шvvмжлэлд хариулах боломжтой байх ёстой. Таны мэдээлж байгаа тэр єгvvлбэр хурц єнгє аястай, зvй бусаар хэтрvvлсэн хэдий ч, миний бодлоор vvнийг сонинд бичсэнээр илэрсэн нєхцєл байдалтай холбон vзвэл байж болох л зvйл. Танд учруулсан хохирлыг та єєрийн хариултаар бvрэн юмуу, зарим талаар нєхєж болно. Хэрвээ би таныг зєв ойлгосон бол, та нийтлэхээс татгалзсан гэх єєрийн магадлагааг сонинд санал болгоогvй байна” гэжээ. Ёран Шютте тэгэхлээр нь Сэтгvvл зvйн ёс зvйн комисст шууд хандаж, уг комиссын санаа бодол хэвлэлийн албан ёсны тєлєєлєгчийн санаа бодолтой нийлээгvй гэдгийг мэдэгдсэн юм. Шютте “vндэсний цєєнхийн бvлгvvдийн тухай элдэв яриаг тун ч чадамгай тарааж байдаг” хэмээн бичих эрх сонинд байгаагvй гэж комисс vзжээ. Тиймээс сонин нийтлэлийн сайхан уламжлалыг зєрчжээ. “Norrskenflamman” сонин энэ зэмлэлийг нийтлээгvй байна.

Жишээ:
Шведийн ємнєд нутгийн “Sydsvenska Dagbladet” гэдэг томхон сонин Хятадын тухай номын шvvмж нийтэлжээ. Шvvмж бичигч дурдахдаа, “Карпентье (номын зохиогч) урьд ємнєх колоничлогчдын адилаар арьсны vзэлд гvнзгий шигдэж, эцэст нь арьсны vзлийг секстэй хольж хутгасан ёроолгvй ангалд оржээ” гэсэн байна. Зохиолч сонинд гомдол гаргаж, иш татсан єгvvлбэрийг маш бvдvvлэг, басамжлан доромжилсон шинжтэй, vvний хажуугаар худал болжээ гэсэн байна. Сонин хэвлэлийн албан ёсны тєлєєлєгчид бичсэн захидалдаа тодорхой хариулт єгєх зайг зохиолчид гаргаж єгсєн гэж тэмдэглэсэн байна. Тиймээс хэвлэлийн албан ёсны тєлєєлєгч сониныг буруушаах vндэслэл байхгvй гэж vзжээ.

Тэгэхлээр зохиолч Сэтгvvл зvйн ёс зvйн комисст хандсаны хариуд комисс мэдэгдэхдээ:
“Карпентье шиг єєрийн орны нийгмийн тухай, эсвэл бусад орны нийгмийн тухай ном бичиж байгаа хvн сонины хурц шvvмжлэлд єртєхєд бэлэн байх ёстой бєгєєд сонины нийтлэл нь тун эвгvй, тэр ч байтугай зєв ч, буруу ч гэсэн эмзэг байж болох юм. Бичсэн энэ зvйл нь хувь хvнийг дайрч байгаа бєгєєд тvvний нэр тєрд халдсан явдал ч байж болох. Гэхдээ vvнд шvvмж бичигч хилэгнэн зэвvvцэж, номондоо єєрийн бичсэн байж болшгvй зvйлээс єєрєє хєндийрсєн хэмээн vзэх хэрэгтэй. Yvнийг тэрчлэн сонин Карпентьегийн дэлгэрэнгvй хариултыг нийтэлснийг Сэтгvvл зvйн ёс зvйн комисс анхааралдаа авахдаа, Сэтгvvл зvйн ёс зvйн дvрмээс няцлаа хэмээн сониныг буруушаах vндэслэлийг бас олоогvй юм” гэжээ.

Тунгаан бодох мэдээлэл:
Эстоны нийгэмд хувь хvний халдашгvй байдлыг хэрхэн тодорхойлох вэ? Хvний нэр усыг нийтэлбэл хорих шийтгэл нэг, хоёр жил, гурван жил байх уу? Ямар байх ёстой вэ?

* Амиа хорлосон тухай юмуу, амиа хорлохоор завдсан тухай мэдээлэхдээ єнгє аясыг нь туйлын сайн ол. Тєрєл тєрєгсдийнх нь сэтгэл санаа, хувийн амьдралын халдашгvй байдлыг бvv март.

Сэтгvvлчид амиа хорлосон нэртэй хvмvvсийн тухай урьд нь хэтэрхий тодорхой зvйлийг ч хэлэхээс эмээлгvй бичиж л байсан. Ингэхдээ тэд энэ баримт нийгэмд чухал гэдэгт итгэх итгэлийг удирдлага болгож байсан юм. Элдэв хов жив (жишээ нь амь насанд халдсан, амь насыг нь бvрэлгэсэн тухай цуу яриа) гарахаас зайлсхийх гэсэн эрмэлзлэл ч ингэж нийтлэх шалтгаан болж болох юм.

Жишээ:
Олон нийтийн анхаарлыг ихэд татаж байсан нэгэн залуу бvсгvй дууны бичлэгтэй хуурцаг vйлдвэрлэж, борлуулахаар шийджээ. Энэ оролдлого нь бvтэлгvй болж, vйлдвэр нь дампуурч, дахиад л анхаарал татах болжээ. Тэр vйлдвэр нээгдсэнээс хойш найман жилийн дараа оройн “Aftonbladet” сонин “Санхvvгийн мэргэжилтэй эмэгтэй эмгэнэлтэйгээр нас барав” гэсэн гарчигтай єгvvлэл нийтлэхдээ энэ эмэгтэй дєрвєн жилийн ємнєхийн адил цэцэрлэгт хvрээлэнд ороод, “бие рvvгээ бензин цацан, єєрийгєє шатаасан байна” гэж бичжээ. Сонинд эмэгтэйн болон тvvний амиа хорлосон гэх цэцэрлэгт хvрээлэнгийн том зургийг тавьсан байна.

Энэ эмэгтэйн эгч уг єгvvллийн талаар гомдол гаргажээ.
Нийгмийн эрх ашгийн vvднээс энэ явдлыг мэдээлэхэд хvрсэн юм гэж сонин нотолсон байна. Шинэ vйлдвэр нээгдэхэд vvнийг сvржин гэгч зарлан сурталчилж байжээ. Yйлдвэр дампуурч, ингэснээр 50 хvн ажилгvй болсон баримт анхаарал их татсан байна. Єєр хоёр vйлдвэрийн дарга амиа хорлосон баримтыг олон нийтэд бас мэдээлж байсныг ч “Aftonbladet” сонин бас цохон заажээ.

Хэвлэлийн албан ёсны тєлєєлєгч тэмдэглэхдээ:
“Дєрвєн жил єргєрчээ (дампуурснаас хойш). Энэ хугацаанд эмэгтэй зожигдуу байдалтай аж тєрж, олон нийтийн сонирхол татахаар юу ч хийгээгvй байна. Амиа хорлосноор олон нийтийн сэтгэлийг маш их тvгшээж, харин сонинд дурдагдсан хvмvvс нь хорвоогоос явахынхаа ємнє улсын томоохон пvvсvvдэд дажгvй байр суурьтай байжээ. Энэ явдлууд болон тэдгээрийн далд шалтгаан нь олон нийтийн хувьд тун их учир холбогдолтой юм. Гэвч эдгээрийг энэ тохиолдолтой харьцуулшгvй“ гэжээ. ““Aftonbladet” сонин А-гийн амиа хорлосон тухай єгvvлэл нийтэлснээр, нийтлэлийн сайн уламжлалыг зєрчжээ” гэсэн байна. Сэтгvvлчийн ёс зvйн комисс энэ санааг дэмжжээ.

*Гэмт vйлдлийн золиос бологсдын тухай мэдээ нийтлэхдээ, туйлын болгоомжтой ханд. Тэдний байдал хvнд байгааг бvv март.

Тун золгvй явдал болсон юмуу, эсвэл бvх нийтийн анхаарал нэг гэмт хэрэгт татагдсан vед Умардын орнуудын хэвлэл хохирогчдын гэрэл зургийг нийтлэх нь цєєнгvй байдаг. Шведэд гэрэл зургийг нээлттэй байдаг паспортын бvртгэлээс авч болно. Сэтгvvлчид хохирогчдын зургийг олж авахын тулд ойр дотны хvмvvстэй нь уулзах даалгавар авах тохиолдол байдаг. 1991 оны хавар Литва, Латвийн мєргєлдєєний vед Рига, Вильнюс хотод хэлмэгдэгсдийн туйлын эмгэнэлтэй зургийг Шведийн хэвлэлд нийтэлсэн юм. Хэрвээ амь vрэгдэгсдийн тєрєл тєрєгсєд нь ойрхон амьдарч байсан бол ийм зургууд олон нийтэд хvрэхгvй байсан нь тодорхой. Одоо бол vvнээс илvv эмгэнэлт шинжтэй гэрэл зургийг нийтлэн, бодит байдлыг мэдээлэх гэж эрмэлзэх нь тодорхой. Гэсэн ч ёс зvй нь амь vрэгдсэн юмуу, алагдсан хvнийг хувь хvн гэдгийнх нь хувьд хvндэтгэж, ойр дотнын хvмvvс болон тєрєл тєрєгсдийнх нь сэтгэл санааны зовлонг харгалзан vзэх шаардлагатайг сануулж байна.

Жишээ:
1991 оны нэгдvгээр сард Таллинд Шведийн vйлдвэрчний эвлэлийн хоёр зvтгэлтний амь насыг бvрэлгэсэн тухай, тэд зочид буудалд vл таних хоёр эмэгтэйтэй хэрхэн уулзаж байсан тухай Шведийн сонинууд дэлгэрэнгvй бичиж байв. Дараа нь бvгд энэ хоёр эмэгтэйтэй уулзахаар очжээ. Тэдний ойр дотнын хvмvvст эвгvй байсан нь мэдээж. Таллинд албан ёсоор айлчилж байсан ихээхэн нэр хvндтэй хоёр хvнд ийм явдал тохиолдсон юм. Тэд албан ёсоор айлчилж байсан хvмvvс байв. Хэрвээ асуудал жирийн нэг захирал, ємгєєлєгч юмуу, жуулчинтай хамаатай байсан бол ойр дотнын хvмvvсийнхээ тухай хэн ч хувийн шинжтэй зvйлээр хєєцєлдєхгvй байх байсан бизээ. Оройн сонин нэг яллагдагч эмэгтэйн гэрэл зургийг нийтэлсэн боловч гэрэл зургаас энэ хэн болохыг таних аргагvй байжээ.

Жишээ:
Гётеборгийн оройн “IDAG” сонин нэг алагдсан эмэгтэйн тухай мэдээ нийтэлсэн байна. Эмэгтэйн ємсєж явсан хувцас болон “тэрээр нэг машинд суухыг урих хvртэл ганцаараа тэнэж явсныг маш тодорхой бичжээ. Ингэж бичсэн нь биеэ vнэлэгч нэг эмэгтэй золиос болсон хvн амины єєр нэг хэрэгтэй адилхан юм гэсэн санаа тєрvvлсэн байна. Yvнийг vндэслэн энэ алагдсан эмэгтэй бас биеэ vнэлэгч байжээ гэсэн дvгнэлт хийж болох байжээ. Энэ эмэгтэйн нас, Гётеборгийн захад тvvний тєрсєн нутгийн тухай бичсэн учир энэ эмэгтэйг таних боломжтой тvvнийг танилууд нь таньжээ. Хэвлэлийн албан ёсны тєлєєлєгч єєрийн санаачлагаар эрvvгийн хэрэг vvсгэж, эхлээд алагдсан эмэгтэйн ахаас зєвшєєрєл хvссэн байна. Цагдаагийнхны хvсэлтийг биелvvлэх гэж л ємссєн хувцасных нь тухай нарийн бичсэн гэдгийг сонин цохон заажээ. Ингэснээр цагдаагийнхан гэрчийн этгээдvvдийг эрж олно гэж бодож байжээ. Энэ эмэгтэйг биеэ vнэлэгч гэж єгvvлэлд бичээгvй юм.

Сэтгvvл зvйн ёс зvйн комисс тэмдэглэхдээ:
“Сонин дургvйцэл тєрvvлсэн vг єгvvлбэр, эргэлзээтэй гэрэл зургийг ашиглан, єєрийн зорилгыг мєрдлєг болгосон хэдий ч, єгvvлэлд гэрэл зургийг туйлын болгоомжтой хавсаргаж, vvнийг сонинд гомдол гаргагчийн vзэж байсан шигээр тайлбарлах боломж олгохгvй байх нь нас барсан эмэгтэйд болон тvvний тєрєл тєрєгсдєд туйлын чухал юм. Сонин зураг тавихдаа, нас барсан эмэгтэй, тvvний тєрєл тєрєгсдийг харгалзаж vзээгvй, ингэснээрээ нийтлэлийн сайхан уламжлалыг зєрчжээ” гэж vзсэн байна.

Ингэхдээ сонинд хэргийн зарим тодорхой нарийн ширийн зvйлийг нийтлvvлэхийг цагдаагийн байгууллага хvссэн нь сониныг ёс зvйн хариуцлагаас чєлєєлєхгvй юм.

* Хэрвээ учир холбогдол багатай юмуу сааралдуу єнгє аястай бол тодоор єрєх зар сурталчилгаа, гарчиг зэрэгт єєрийн мэдээллийн “баатруудын” уг гарвал, арьсны єнгє, яс vндэс, хvйсийг бvv онцлон тэмдэглэ. Эрхлэж буй албан тушаал, улс тєрийн vзэл бодол болон шашин шvтлэгийн тухайд ч мєн энэ зарчмыг мєрд.

Энэ асуудалд Умардын орнуудын хэвлэл учир начрыг нь олохдоо онцгой сайн. Заримдаа эерvv vг хэллэг хэрэглэдэг. Тухайлбал, сэтгvvлчийн анхаарлыг татсан ямар нэг зодоонд цыганууд холбогдсон бол “хуримын найр” болов, эсвэл тийм “vндэсний хувцастай” хvмvvс байв гэх мэтээр бичдэг боловч энэ нь байдлыг огт єєрчлєхгvй.

Одоо бvх зvйлийг єєрийнх нь нэр хаягаар (жишээ нь яс vндэс) нэрлэж байна. Ямар нэг бvлэг цагаачдын эсрэг ард тvмнийхээ дургvйцлийг хандуулахгvйн тулд зарим vед “швед хvн” гэдэг vг хэрэглэдэг. “Шведийн иргэн” юмуу “Швед vндэстэн” (буруу) гэсэн холбоо vгийг хэрэглэснээр Шведийн харъяалалтай болсныг харуулна. Таллин хотод болсон дээр дурдсан дээрэм, хvн амины хэрэгтэй холбогдуулан Шведийн хэвлэлд ”энэ хэрэгт холбогдсон яллагдагчид нь “орос хэлээр ярьдаг хvмvvс байсан” гэж бичсэнээр, тэд эстончууд биш гэдгийг нэг ёсондоо хэлээд байгаа юм.

Хувь хvний насыг заах нь тvvний тухай бичих хvний анхны алхам юм. Улоф Пальмегийн амь насыг бvрэлгэсэн хэрэгт цагдаагийнхны удтал сэжиглэж байсан хvнийг голдуу “ЗЗ настай” гэж тvvний нэрийг гадаадын хэвлэл, тvvний дотроос харин туйлын эгзэгтэй vед Шведийн хэвлэлд ч гаргасан юм. Тэгэхдээ энэ хvний намтар тvvхийг бичсэн боловч энэ нь тийм ч vлгэр жишээ болоогvй билээ. Сvvлд нь 43 настай нэг эрэгтэйг эхлээд саатуулж, дараа нь баривчилсан боловч тvvний нэр хэвлэлд гараагvй юм. Тvvнийг анхан шатны шvvх шийтгэсэн боловч дээд шатны шvvх тэр дор нь сулласан билээ. Хоёр хvн хоёулаа хохирлыг нєхєн тєлєхийг шаардсан юм. Шведэд тодорхой мэргэжлийг буруугаар ойлгох нь нэлээд олон байдаг. Гэмт хэрэг vйлдсэн гэж сэжиглvvлж саатуулагддаг хvмvvсийн тухайд “телевизийн хvн” юмуу “телевизийн ажилтан” гэж олонтаа ярьцгаадаг боловч хэрэг дээрээ тэд телевизийн дэлгэцнээ ганц удаа л хальт vзэгдээд нэрд гарсан байдаг юм. Ийм нєхцєлд телевизэд ажилладаг хvмvvс vvнд дургvйцэж байгаагаа илэрхийлж, ийм тодорхойлолт авсанаар энэ мэргэжлээр ажилладаг хvмvvс нэр муутай болдог. Бусад мэргэжлийн хvмvvс (“захирал”, “ємгєєлєгч”, “санваартан” г.м.) єєрсдийнх нь мэргэжлийг гэмт vйл ажиллагаатай ямар нэг байдлаар холбон vзэхэд цухалддаг. Заримдаа хvний мэргэжил нь хэрэгт шууд хамаатай байдаг учир, зарлах ёстой бєгєєд бусад тохиолдолд ингэх нь зохисгvй.

ЗУРАГ ЧИМЭГЛЭЛД ХЯНУУР ХАНД

* Зургийг шилж сонгохдоо дээр тайлбарласан нийтлэлийн зарчимд vнэнч бай. Хvнийг гомдоох юмуу, гутралд оруулж болзошгvй зургаас зайлсхий.

Жишээ:
Долоо хоног тутам гардаг консерватив чиглэлийн “Svenska Dagbladet” сонин консервативчуудын улс тєрийн жагсаалын зургийг тавьж, тvvнд нь нарны шил зvvсэн нэг бvдvvн эр гарчээ. Энэ зураг намын нэр хvндэд хор хvргэлээ, жагсагчдыг доромжилсон хэрэг гэж олон хvн vзсэн байна. Сонины ерєнхий эрхлэгч зурагчин-сэтгvvлчийг зэмлэвч гэрэл зургийг тавих шийдвэр гаргасныхаа хувиар тийм ч эрс хатуу шvvмжлээгvй ажээ. Сонинуудын дунд ширvvн мэтгэлцээн єрнєж, улмаар тэр сонины ерєнхий эрхлэгчийг хэсэг хугацааны дараа сольсон байна. Энэ зургийг нийтэлсэн нь угтаа онц сvртэй зvйл биш юм. Зураг тавьсан тухай маргаан нь зураг дээр байгаа хvнийг хэдийгээр нэрийг нь хэлээгvй боловч ёс суртахууны талаар эвгvй байдалд оруулж гэдгийг тун цєєхєн хvн мэддэг байжээ. Хэрэг явдал цаашид даамжирсан бол зураг дээр байгаа хvнийг бvр ч эвгvй байдалд оруулах байсан учир энэ хэргийг Сэтгvvл зvйн ёс зvйн комисс ч, шvvх ч хэлэлцээгvй юм.

* Эвлvvлж зvйх аргаар гэрэл зургийн агуулга, утга санааг бvv гуйвуул. Хуурамч зургийг жинхэнэ зураг мэтээр бvv vзvvл. Хvмvvс болон vйл явдлыг харуулсан хуучин зургийг бараг л одоо юм шиг гаргадаг. Хуучин зургийг одоогийнх мэтээр vзvvлж болохгvй. Зургийг тайрах гэх мэтээр засч жинхэнэ байдлыг єєрчилж болохгvй.

Жишээ:
Эрчvvдийн гэгдэх нэг сонин Лоренда Берте-Боргийн садар самууны киноны нэг дvрд тоглож байсан хорин жилийн ємнєх зураг, тvvнчлэн тvvний шалдан байхдаа авахуулсан зургийг нийтэлсний учир Сэтгvvл зvйн ёс зvйн комиссын шvvмжлэлд хоёр ч удаа єртжээ. Энэ зургуудыг Италийн нэг сонин нийтэлжээ. Сvvлчийн тохиолдолд зураг нь эрэгтэйчvvдийн сонины эхний нvvрэнд, мєн шведийн орон даяар тардаг оройн хоёр сонинд нийтлэгджээ. Yvнийг хэвлэлийн албан ёсны тєлєєлєгч хувь хvний халдашгvй байдлын зарчмыг ноцтой зєрчсєн хэрэг гэж vзсэн юм.

Жишээ:
Хамгийн олон хувиар гардаг Шведийн єглєєний “Dagens Nyheter” сонин томхон vйлдвэрийн байдал хэцvvдсэнтэй холбогдуулан нэг тэргvvлэх бизнесийн гэрэл зургийг эхний нvvрэндээ нийтэлжээ. Тvvнийг буйдан дээр лаглайн сууж байгаагаар гаргасан зураг нь луйвар муйврын хэрэгтэй огт холбоогvй бєгєєд тэрбээр ерєнхийлєгч Миттераны тухай ярьж байхдаа ерєнхийлєгч зочин хvлээн авч байгааг дvрсэлсэн нь тэр ажээ.
Зураг нь тун дажгvй болсон юм. Нэлээд хугацааны дараа энэ сонин vvнийг нийтлэхдээ тайлбарыг ярианы хэлбэртэй болгосон байна. Гэсэн ч Сэтгvvл зvйн ёс зvйн асуудлаар мэтгэлцээн болоогvй юм.

НЄГЄЄ ТАЛЫГ Ч СОНС

* Шvvмжлэлд єртсєн хvмvvст шvvмжлэлд тэр дор нь хариулах боломж олгохыг эрмэлз. Албан тушаалтнууд (шvvхийн албан тушаалтан, хэрэглэгчдийн албан тушаалтан, vйлдвэрлэгчдийн албан тушаалтан), ємгєєлєгчийн хурал болон олон нийтийн бусад байгууллагад асуулгыг онцгой болгоомжтой илгээ. Ирсэн бичиг цаас, санал гомдол нь яллагдагчид хор хvргэх зорилготой байж болохыг санаж яв.

Албан ёсны тєлєєлєгчид єгсєн бичиг, эсвэл шvvхэд гаргасан гомдол дотор заримдаа сонирхолтой зvйл байдаг. Шведэд эрх баригчдын vйл ажиллагааг ажиглаж, шаардлагатай бол тэднийг шvvмжилдэг шvvхийн албан ёсны тєлєєлєгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалдаг хэрэглэгчийн албан ёсны тєлєєлєгч, vйлдвэрлэгчдийн эрх чєлєєний манаанд зогсдог хэрэглэгчдийн бvрэн эрхт тєлєєлєгч, тvvнчлэн хуульчдын ёс зvйг ажиглаж байдаг ємгєєлєгчийн хурал байдаг. Энэ жагсаалтад олон нийтийн хэвлэлийн албан ёсны тєлєєлєгчийг нэмж болно. Єргєн барьсан бичиг, шvvхийн нэхэмжлэлд эсрэг талын нэр тєрийг доромжилсон зvйлийг агуулсан байж болох, зєвхєн нэг талын байр суурийг тайлбарлах нь ховор бус эдгээр бичиг, нэхэмжлэлийн цаана єєрийн ашиг сонирхолд хvрэхээр санаархаж буй хvмvvс, эрх зvйн тогтолцоог єєрийн эрх ашгийн vvднээс ашиглахыг эрмэлзэж буй далдуур vймvvлэгчид зэрэг этгээд байнга байдаг. Бичиг захидлыг нийтлэхийн ємнє тvvний vнэн мєнийг ултай шалгах шаардлагатай.

Буруушаасан зvйлийг сонинд нийтлэхийг шаардахын ємнє хэвлэлийн албан ёсны тєлєєлєгч нь гомдол гаргагчаас зєвшєєрєл хvсдэг бєгєєд эс тэгвэл тухайн нийтлэл тvvнд их хор уршиг хvргэж мэднэ. Шведэд “эдийн засгийн гvтгэлэг”-ийн тухай хууль байхгvй учраас шударга бус шvvмжлэлийн уршгаар арилжааны vйл ажиллагаанд эд материалын хохирол учруулсан бол, нєхєн тєлбєр нэхэх боломжгvй. Хэрэглэгчийн албан ёсны тєлєєлєгч бодитой биш бичиг захидал авбал жижиг vйлдвэрийн хувьд эдийн засгийн туйлын ноцтой уршигтай байж болно. Жижиг vйлдвэр нь эзэнтэйгээ байнгын нягт холбоотой байдаг. Энэ нь vндэслэлгvй шvvмжлэл тvvний ємчид хор хvргэнэ гэсэн vг юм. Тийнхvv, бичиг захидлыг нийтлэхдээ дээд зэргээр болгоомжтой байж, шvvмжлэгдэж буй этгээдийн vзэл бодлыг тайлбарлан шvvмжлэлийг саармагжуулж бай. Хэрвээ бичиг захидлыг нийтэлсэн бол, vр дагаврыг ч нийтлэх хэрэгтэй.

Жишээ:
Готландын арлын орон нутгийн хоёр сонин зочид буудлын дарга халагдсан тухай мэдээлжээ. Тэр шалгалтаар халагдсан бєгєєд “илэрсэн зvйл нь мєсєн уулын зєвхєн оройн хэсэг байж болох юм” гэж бичсэн байна. Тvрvvчийн захирал ажил тєрлєє тааруухан явуулж байсан учир халагдсан юм гэж шинэ эзний тєлєєлєгч нэг сонины сурвалжлагчид мэдэгджээ. Зочид буудлын захирал хэвлэлийн албан ёсны тєлєєлєгчид єгсєн бичигтээ єєрийн хvсэлтээр халагдсан, шинэ эзэн ажил тєрлєє муу явуулж байсныг минь нотлох ямар ч баримт єгч огт чадсангvй гэж дурдсан байна. Харин энэ мэдээг нийтэлсэн нь эртэдсэн хэрэг байлаа гэж шинэ эзэд vзжээ. Аливаа сонин надтай утсаар ярьж, баримтыг тодруулж болох байсан гэж зочид буудлын захирал бас мэдэгдсэн байна.

Хэвлэлийн албан ёсны тєлєєлєгч тэмдэглэхдээ:
“Дээрх хоёр сонинд нийтлэгдсэн мэдээ нь зочид буудлын захирал тэр дугаарт эсэргvvцэл бичих хэрэгтэй байжээ. Yvний зэрэгцээ, наад зах нь “Gotlgnds Allehgnda” болон “Gotlands Tidningar”-д нийтлэгдсэн сонины єгvvллийн гарчиг нь агуулгадаа нийцээгvй бєгєєд учир нь гарчигт зочид буудлын захирал “халагдсан” гэж тvс тас биччихсэн байтал єгvvлэлд vvнийг буудлын ажил олгогч єєрєє няцаасан байна. Єгvvллийг хэвлэлд явуулахаас наана буудлын захиралтай уулзах боломж vнэхээр байгаагvй ч гэсэн ялангуяа тэрбээр гэмт хэрэг vйлдсэн гэж яллагдагчаар татагдсаныг харгалзан тvvнээс тайлбар єгєхийг заавал шаардах хэрэгтэй байсан юм. Тэр єєрєє сонинуудтай их хожуу холбоо барьсан ч гэсэн эдгээр сониныг зэмлэлээс чєлєєлєхгvй” гэжээ. “Gotlands Allehanda”, “Gotlands Tidningar” сонин энэ тухайд нийтлэлийн сайхан уламжлалыг зєрчжээ гэж Сэтгvvл зvйн ёс зvйн комисс vзсэн байна.

* Бичсэн баримтаа vнэн зєв гэдэгт итгэлгvйгээр гэмт хэргийн тухай мэдээ бvv нийтэл. Гэмт хэрэгтэй холбогдон нэр дурдагдсан хvмvvсийн тухай мэдээг бvv нийтэл, бvv мэдээл.

Шvvхэд гомдол гаргах юмуу, ямар нэг гэмт хэргийн тухай шvvхийн байгууллагуудад мэдээлэх нь яллагдагчийг шийтгэгдэхэд тэр бvр хvргэдэггvй. Цагдаа, прокурор, татварын алба зэрэг нь єєрсдийнхєє таамаглалыг олон нийтэд танилцуулахыг сонирхох нь олонтаа байдаг. Цагдаагийн зарим хvн хэвлэлд баримт єгєхдєє эх сурвалжийг нууцлахыг шаардаж болно.

* Дvгнэлт хийх гэж бvv яар. Шvvх юмуу, засгийн байгууллагууд таслан шийдвэрлэх тогтоол гаргаагvй байхад ийм шийдвэр бvv гарга. Шvvхээр шийдвэрлэсэн хэргийн тухай бичихдээ, ялын шийдвэрийг л мэдээл.

Хууль, шударга ёсонд vндэслэсэн нийгмийн нэг зарчим нь шvvхээс таслан шийдвэрлэх тогтоол гаргах хvртэл хvнийг гэм буруутай гэж vздэггvйд оршино. Цагдаа нарын саатуулсан, баривчилсан юмуу, прокурорын яллагчаар татсан хvн ердєє л саатуулагдсан, баривчлагдсан, яллагдагчаар татагдсан хvн юм. Шvvхийн шийдвэр гарах хvртэл хэнийг ч гэмт хэрэгтэн гэж vзэж болохгvй.

Гэвч чєлєєт нийгэмд энэ хуулийг маргаангvй гэж vзэж болохгvй. Эрх зvйт чєлєєт нийгэмд шvvхийн шийдвэрийг шvvмжлэхийн нэг адил хуулийн агуулга болон гэм буруутай тухай асуудлыг эсэргvvцэх vндэслэл байж болно. Шvvгч хуулийг, тvvний дотор ард тvмний vзэж байгаагаар, хуучирсан, хэрэггvй тийм хуулийг ч дагах vvрэгтэй. Цагдаа нар, прокурор, шvvгчид, тvvнчлэн хууль тогтоогчид бол нэгэн адил хvмvvс учраас тэдний байр суурийг эсэргvvцэж болно. Дэг журам, эрх зvй нь хувь хvнийг хамгаалах vvрэгтэй гэдэгт хуулийн гол санаа оршино. Яллагдагчийг шvvх хэрэгт зориулагдсан єдий тєдий єгvvлэл (нэвтрvvлэг) тvvний шийтгэлийг зєєлрvvлдэг эсэхийг Шведэд хэлэлцэж байсан юм.

Жишээ:
Гётеборгийн “GT” гэдэг оройн сонин “зэвсгийн хєвєгч агуулах” байсан гэх нэг дарвуулт хєлєг онгоцны тухай єгvvллийг том тэмдэгтээр нийтлэжээ. Уг єгvvлэлд бичихдээ:
“Лхагва гарагийн орой Гибралтарын цагдаа нар долоон хvнтэй дарвуулт хєлєг онгоцыг саатуулсан байна. Уг хєлєг онгоцноос 15 буу, 25 пулемет (автомат зэвсэг) болон их хэмжээний сум хэрэгсэл гарчээ. Эзэн нь болох олон саяын хєрєнгєтэй хvний єв залгамжлагч, 45 настай шведийг мєнгє барьцаалан сулласан бєгєєд тэрбээр арлаас гарч явах эрхгvй” гэсэн байна.

Мальмё хотын “Kvallsposten” гэдэг оройн сонин энэ явдлын тухай бичихдээ:
“Их хєрєнгєтэй хvний єв залгамжлагч, шведийн саятан Британийн колони Гибралтард зэвсэг тээвэрлэсэн хэрэгт сэжиглэгдэж байна. 25 пулемет, 15 буу болон их хэмжээний сум хэрэгсэл ачсан хєлєг онгоцыг хойгоос гарч явах гэж байхад нь цагдаа нар саатуулжээ. Энэ зэвсгийг Ирландын бvгд найрамдах улсын арми юмуу баскчуудад хvргэхээр тээвэрлэж явсан хэмээн цагдаагийн байгууллага vзэж байна” гэжээ. Энэ хєлєг онгоцыг кокаин тээвэрлэхэд бас хэрэглэж байсныг Испанийн сонинд цохон заажээ гэж энэ єгvvлэлд бас дурдсан байна. Эзэн нь (тvvний нэрийг хэлээгvй)… нэртэй дvvрэгт суудаг, “тэрбээр “нийгмийн хувьд тєлєв тvвшин, жинхэнэ дээдсийн хvрээлэнгийн хvн бєгєєд ”Шведийн нэртэй дуучин бvсгvйтэй” гэрлэх ёслолд нь уригдагсдын дотор тэр vеийн хан хvv Карл Густав байсан ажээ.

Энд ”А” гэж нэрлэгдсэн тэр нь швед хvн мєн хэмээн єєрийгєє нотлосон нэг хvн захидалдаа хєлєг онгоцонд ангийн 12 буу, тvvний дотор дєрвєн автомат буу байсан гэж мэдээлжээ. Гибралтар орох замд далайн шуурганы vеэр олдсон автомат бууны тухай би єєрєє юу ч мэдэхгvй гэж тэр бас мэдээлсэн байна. Єгvvлэл хэвлэгдэхээс таван долоо хоногийн ємнє зэвсгийг Гибралтарын цагдаагийн эрх баригчдад сайн дураараа єгсєн байна. Наад зах нь тvvний танилууд юун тухай яриа болоод байгааг нийтлэлээс мэдэж авчээ. ”А” мэдэх аргагvй, энэ мэдээний эх сурвалж нь хэвлэл, тvvнчлэн Испанийн цагдаагийн болон гаалийн алба байсан юм гэж “GT” сонин нотложээ. Сэжиг тийм ч ноцтой биш болоод ирэхэд сонинууд хоёр сарын дараа хэргийн тухай бичсэн байна. “Kvallsposten” сонин бичихдээ, “Саятны хvv гэртээ байна. Би зэвсэг зєєгєєгvй” гэсэн гарчигтай єгvvлэл нэг сарын дараа сонинд нийтлэгдэж, энд А сэжигийн талаар єєрийн vгийг хэлсэн байна лээ гэж “Kvallsposten” сонинд мэдээлжээ. Цааш нь тvvнд тулгасан таван зэмлэлээс дєрвийг нь хэрэгсэхгvй болгосон тухай мэдээг ч сонин нийтлэсэн байна. (Дараа нь “А“-гийн хэлснээс vзвэл, тав дахь зvйлийг хэрэгсэхгvй болгож, ингэснээр тvvнийг гэм буруугvй гэж vзжээ).

Сэтгvvл зvйн ёс зvйн комисс vvнтэй холбогдуулан мэдэгдэхдээ:
“GT” болон “Kvallsposten” сонинд нийтлэгдсэн хоёр єгvvлэлд хэд хэдэн худал мэдээ, vндэслэлгvй дvгнэлт нийтэлж, Гибралтарт болсон байдлыг мушиган vзvvлсэн учраас ”А” эрvvгийн ноцтой хэрэгт холбогдсон мэт сэтгэгдэл тєржээ. ”А”-гийн санаа бодлыг нийтлээгvй байна. Ийм тохиолдолд сонинууд ”А”-г буруутгахгvй байх талаар санаа тавих vvрэгтэй байсан юм. Єгvvллvvдэд нийтлэгдсэн ”А”–гийн тухай мэдээ нь тvvнийг гэмт хэрэг vйлдсэн хэмээн огт сэжиглэж байгаагvй танил хvмvvст нь тvvнийг таних боломж олгосон байна. Тиймээс Сэтгvvл зvйн ёс зvйн комисс “GT” болон “Kvallsposten” сонин нийтлэлийн сайхан уламжлалыг зєрчжээ гэж vзжээ.

Нэр усыг дэмий бvv дурд

* Хvний нэр усыг дурдах нь тvvнд хор хvргэх эсэхийг нарийн нягт цэгнэ. Нэр усыг зарлах нь олон нийтийн эрх ашигтай холбоогvй бол нэрийг орхи. Энэ нь гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа болон тvvнчлэн шийтгvvлсэн хvмvvст ч хамаатай.

Сэтгvvл зvйн ёс зvйн зарчим нь хэрвээ хvнд хор хvргэж болох бол хангалттай vндэслэлгvйгээр тvvний нэрийг заахыг эрс буруушаадаг. Энд зааг тогтооход хэцvv. Нэрд гарсан хvн гэж хэн бэ? Юуг нийтлэг тохиолдол гэх вэ? Хувийн амьдралын хvрээнд хvний эрх ямар байх вэ? Хvн нийгмийн vйл явдалд холбогдолтой ч, тvvнийг ямар тохиолдолд хувь хvн гэж vзэх вэ? Гэм зэмгvй хvмvvс сэжиглэлд єртєхгvй байх vvднээс vйл явдалд оролцогчийн нэрийг заримдаа нийтлэх хэрэгтэй.

Хvний нэр усыг нийтлэхдээ “vр дагаварыг нь сайтар нягтлан бодох хэрэгтэй” гэсэн нэмэлтээр 1990 онд зєєлрvvлсэн юм. Сэтгvvл зvйн ёс зvйн комисс vvнийг vндэс болгон, ДОХ євчний вирус тээгч бєгєєд албадан эмчилгээг дур мэдэн тасалсан нэг эрэгтэйн нэр ус, гэрэл зургийг хэвлэсэн оройн сониныг зєвтгєсєн байна. Энэ хvн хариуцлагад удаа дараа татагдаж, бага насны хєвгvvдийг садар самуунд уруу татаж байсан буруутайг шvvх тогтоожээ. Тvvний нэр усыг зарласан нь энэ хvнд хор хvргэсэн хэдий ч, ингэлээ гээд сониныг буруушаах учиргvй гэж Сэтгvvл зvйн ёс зvйн комисс vзсэн байна. Єєр нэг тохиолдолд нэг гэмт бvлгийн толгойлогчийн хоригдож байсан шоронгийн тасалгаанаас царцаамал маягийн тэсрэх бодис олдсоны дараа тvvний гэрэл зургийг нийтэлсэн байна. Сонинуудыг мєн зєвтгєжээ.

Жишээ:
Шведийн аюулаас хамгаалах цагдаагийн байгууллагын тухай шvvмжлэлтэй єгvvлэлд нэртэй дипломатч байгаад дараа нь жараад онд аюулгvй байдлын асуудлаар ажиллах болсон нэг хvнийг ЗХУ-ын талд тагнуул хийсэн гэж буруутгасныг тэмдэглэжээ. Гэхдээ тэр дипломатчид нийтийн ємнє тайлбар хийх боломж олгосон байна. Дипломатч хэвлэлийн албан ёсны тєлєєлєгчид єгсєн бичигтээ Стокгольмын єглєєний “Dagenns Nyheter”, оройн “Expressen” сонин намайг гутамшигтайгаар гvтгэсэн байна гэж мэдэгджээ.

Сэтгvvл зvйн ёс зvйн комисс мэдэгдэхдээ:
“SAPO (Аюулаас хамгаалах цагдаагийн байгууллага) мэтийн байгууллага хvнийг сэжиглэдэг боловч дараа нь хvмvvс гэм буруугvй болдог. Аюулаас хамгаалах цагдаагийн байгууллага ажил тєрлєє мэддэггvй юмуу, буруу чиглэлээр ажиллаж буй нь ийм алдаанд хvргэж байгааг нийгмийн эрх ашгийн vvднээс судлах шаардлагатай учир, уг нєхцєл байдлыг зарлах нь нийгмийн эрх ашигт нийцнэ.

Хэн нэгэн хvнийг эх орноосоо урвагч хэмээн vндэслэлгvйгээр нотлох нь хэмээс хэтэрсэн доромжлол мєн. Яллагдагчийн мэргэжлээс шалтгаалаад ийм маягаар учруулсан хохирол нь жирийн хvнд учруулсан хохирлоос харьцуулшгvй их байх бєгєєд тvvнийг доромжилсон явдал нь ч бас илvv зарчмын шинжтэй байдаг. Тиймээс ийм нийтлэл нь олон тvмний эрх ашигт нийцэж буйг харгалзан vзвэл, яллагдагчийг хамгаалах гэж мэрийх нь сонины vvрэг мєн. Ийм єгvvллээс vндэслэлгvй зэмлэл, огт єєр чиглэлийн шvvмжлэл нь шууд хасахыг шаардаж болно.

Ингэхдээ “Dagnes Nyheter” сонин “Sverker Astrkmi” байгууллагын эрх ашгийг сайтар бодолцож vзээгvй, бодолцож vзсэн юмаа гэхэд сонины vvрэг байх тийм хэмжээгээр бодолцож vзээгvй байх шиг санагдаж байна. Гэхдээ SAPO шиг нууц байгууллагууд хэвлэлийн анхааралд байдаг нь бас чухал юм. Ийнхvv буруутгаснаас хойш олон жил єнгєрч, уг хоёр сонин “Sverker Astromi” байгууллагын цаашдын хувь заяа, тvvнд итгэх итгэлийн тухай бичсэнийг харгалзан, Сэтгvvл зvйн ёс зvйн комисс дээр авч vзсэн єгvvллийг “Dagens Nyheter”, “Exspressen” сонин нийтлэлээ хэмээн буруушаах хангалттай vндэслэл байхгvй гэж vзжээ.

Жишээ:
Шведийн ємнєд нутгийн хоёр сонин нэг сурагчийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг нь яг тэмцээний ємнє албадан шалгахад архи уусан нь илэрсэнтэй холбогдон сурагчдад зориулан тусгайлан зохиодог морин спортын тэмцээнд тvvнийг оролцуулаагvй тухай мэдээ нийтэлсэн байна. Тvvний нэрийг ч бичжээ. Нэг сонин єєрийгєє зєвтгєхдєє, морин тойруулгын талбайд байгаа олон мянган хvн vvнийг тэртэй тэргvй мэдэх л байсан хэмээн нотолж, нєгєє нь болсон явдалд харамсаж байгаагаа илэрхийлээд, гэхдээ шинжилгээний дvнг морин тойруулгын замын хажуу дахь самбар дээр гаргасныг тэмдэглэжээ. Харин сурагч тэр морьдыг арчилдаг байсан бєгєєд сурагчдын тэмцээн нь нэг их дээгvvр зиндааны тэмцээн биш гэж єєрийгєє хамгаалсан байна. Тэр нэлээд хэдэн жилийн ємнє моринд єшиглvvлж, тvvнээс хойш толгой нь тэсэхийн аргагvй байнга шахуу євддєг болсон учраас архи балгаж л євчнєє намдаадаг гэж хэлжээ. Тvvний нэр усыг бичсэн нь євчинд нь тодорхой хэмжээгээр нєлєєлж, тэр дахин эмнэлэгт хэвтсэн байна. Морин уралдаанд оролцдог энэ сурагчийн спортын тvвшин нь олон нийтэд нэрийг нь зарлаад байхаар тийм хэмжээнийх биш гэж хэвлэлийн албан ёсны тєлєєлєгч vзжээ. Хэрвээ тvvнийг тэмцээнд оролцохыг хориглож, ингэж хориглох болсон шалтгааныг хэлэх тухай бичих нь vнэхээр тийм чухал байсан юм бол, морин уралдаанд оролцогчдын хэнийг нь ч ингэж сэжиглэхгvй байх тийм байдлаар бичих хэрэгтэй байсан юм. Нэг сонин нь Сэтгvvл зvйн ёс зvйн комисстой бичиг захидлаар харилцахдаа, энэ морин тойруулгын тамирчид бvгдээрээ адилхан гэж бичжээ. Морин спорт болон бооцоонд олон нийтийн vvрэг их чухал байдгийг хэвлэлийн албан ёсны тєлєєлєгч мартжээ гэж энэ сонин vзсэн байна. Гэсэн ч сонин хvний нэр усыг бичсэнээр нийтлэлийн сайхан уламжлалыг зєрчжээ гэж Сэтгvvл зvйн ёс зvйн комисс vзсэн байна.

Жишээ:
“Хууль зvйн яамны хоёр ажилтны эрхэлж байсан vнэт цаасны арилжаа vнэхээр єргєн хvрээтэй байсан уу, vvнийг тус яамны нэр хvндийг муутгасан гаднын ажил хэмээн vзэж болохыг тодруулахыг засгийн газар уг яаманд даалгасныг олон сонин нийтэлсэн байна. Энэ “наймаачдын” нэг нь яамны зєвлєх, нєгєє нь товчооны зєвлєх гэдгийг олонхи сонин тэмдэглээд, тэдний нэр ус, гэрэл зургийг нийтлэжээ. Энэ асуудал их л шуугиан тарьсан байна. Дээр дурдсан хvмvvсийн нэг нь сонинд гомдол мэдvvлээд, сонинууд намайг “захын дамчин”, “олон саяыг хамагч” хэмээн нэрлэж, намайг гvтгэлээ гээд, бурууг єєрийн ажилтанд тохжээ. Гомдол гаргагчийн асуудлыг дараа нь тєрийн хариуцлага тооцдог комисс хэлэлцээд, тvvний vйлдлийг “болгоомжгvй явдал”, гэм бурууг нь “шалихгvй” зvйл гэж vзсэн байна. Олон нийтийн эрх ашигт нийцсэн цуврал нийтлэл гарсанд асуудлын учир оршиж байна гэж Сэтгvvл зvйн ёс зvйн комисс vзээд “Зохих няцаалт, лавлагаа нийтлэн, зарим эвгvй, хэтэрхий тас тvс vг хэллэгийг зєєлрvvлэхийг” сонинуудад зєвлємж болгосон байна. Сэтгvvл зvйн ёс зvйн комисс хэвлэлийн тєлєєлєгчийн шийдвэртэй санаа нэг байгаагаа илэрхийлээд, сонинуудыг буруушаах хангалттай vндэслэл олдсонгvй” гэжээ.

Жишээ:
“Орон нутгийн эрх баригчдын нэг дээд албан тушаалтан ХАЛАГДАЖ, ТЭТГЭВРИЙН НАСАНД ХYРТЛЭЭ ЦАЛИНГАА АВНА” гэсэн мэдээг орон нутгийн нэг сонин нийтэлсэн байна. “Стрёмсундын” дээд албан тушаалтан, захиргааны дарга К.Г.Лёвдаль халагджээ гэж уг мэдээнд бичжээ. Тvvний хэргэм зэрэг єєрт нь vлдсэн ч, тэр vvрэгт ажлаасаа чєлєєлєгдєж, ажлынхаа албан тасалгаанд суух эрхгvй юм. Лёвдаль болон орон нутгийн эрх баригчдын хооронд байгуулсан гэрээнд ингэж заажээ. Энэ єндєр албан тушаалтан ирvvлсэн бичигтээ єєрийг нь доромжилж, нэр тєрийг нь бузарлалаа гэж мэдэгдсэн байна. Тэр огцрохоосоо хагас жилийн ємнє єєрийн vvрэгт ажлын зарим хэсгийг тvvний оронд ажиллах хvнд шилжvvлсэнд гайхах зvйл огт байхгvй юм. Орон нутгийн эрх баригчидтай хийсэн хэлэлцээний протоколын чухал чухал зvйлийг уншигчдын сонорт vнэн зєв хvргэсэн ч єгvvллийн ажил хэрэгч байдал хангалтгvй гэж буруутгасан нь зохисгvй юм гэж сонинд бичжээ. “Халагдсан байна” гэсэн vгээр нийтлэлийн сайхан уламжлалыг зєрчжээ гэж хэвлэлийн албан ёсны тєлєєлєгч мэдэгдсэн байна.

Сэтгvvл зvйн ёс зvйн комисс тэмдэглэхдээ:
“Орон нутгийн эрх баригчид болон Лёвдалийн хооронд байгуулсан гэрээ нь Лёвдаль эрхлэж буй албан тушаалаасаа vнэхээр огцорсон бєгєєд ингэхдээ коммуны хvсэлтээр ингэжээ гэсэн дvгнэлт хийх боломж олгож байгааг тогтоожээ. Энэ гэрээний агуулгыг нийтэлж, халагдсан хvний нэрийг мэдээллээ гэж сониныг буруушааж болохгvй. Болсон явдлыг тайлбарлах боломжийг Лёвдальд санал болгосон бєгєєд дараа нь сонин Лёвдаль хэрвээ хvссэн бол, тvvний няцаалтыг нийтлэхээс татгалзсан тухай мэдээ байхгvй байна. Гэвч “халагдсан байна” гэсэн vг нь тодорхой утгаар vндэслэлтэй биш, тиймээс Лёвдалийн хувьд доромжилсон шинжтэй болжээ. Сvvлд нь сонин орон нутгийн эрх баригчдын няцаалтыг нийтлэсэн хэдий ч, хэрэглэсэн хэллэгээрээ сонин нийтлэлийн сайхан уламжлалыг зєрчсєн байна.

* Хvний нэр усыг мэдээлэхээс татгалзахдаа, тvvний гэрэл зургийг бvv гарга. Тvvний ажилладаг газар, нас, яс vндэс, хvйс болон тvvнийг таньж болох бусад шинжийн тухай мэдээг олон нийтэд бvv єг.

Жишээ:
Оройн “Aftonbladet” сонины рекламын зарлалд “Тодорхой нэг мэргэжлийн их эмч СЕКСИЙН ШИНЖТЭЙ ГЭРЭЛ ЗУРАГ авах санаатайгаар СУВИЛАГЧИД халдав” гэж бичсэн байна. “Их эмч сувилагчийг шалдлаад зургийг нь авах гэжээ” гэсэн гарчигтай єгvvлэлд тvvний нэрийг ч, ажилладаг газрыг нь ч хэлээгvй байна.
Ерєнхий эмч нарын нэг нь ирvvлсэн бичигтээ манай эмнэлгийн эмч нарын нэг нь сексийн холбогдолтой хэргээр шvvхэд татагдах болж байна гэж эндхийн нэг сонинд мэдээлжээ гэж бичжээ. Ерєнхий эмчийн зэрэгцээгээр уг эмнэлэгт бас зургаан их эмч ажилладаг байсан байна. “Aftonbladet” сонинд энэ єгvvлэл нийтлэгдсэний дараа тэд бvгдээрээ сэжиглэгдэж “Aftonbladet” сонины єгvvлэл нь гомдол гаргагчид эргэлзээгvй хохирол учруулжээ гэж мэдэгдсэн байна.

Сэтгvvл зvйн ёс зvйн комисс тэмдэглэхдээ:
“Єргєдєл гаргагч нь орон нутгийн “Aftonbladet” сонинд нэг єдрийн ємнє нэр заан бичсэн тодорхой мэргэжлийн эмч нарын бvлэгт хамаарагдаж байгаа учир, єєрт хохирол учруулсан гэж vзэж байна. Yvнийгээ “Aftonbladet” сонинд тайлбарлан бичиж болох байсан юм. “Aftonbladet” сонин няцаалтыг нийтлэхээс татгалзах байсан гэж vзэх vндэслэл алга. Тийнхvv энэ єгvvлэл нь “Aftonbladet” сониныг буруушаах vндэслэл болохгvй байна гэж Сэтгvvл зvйн ёс зvйн комисс vзэж байна” гэжээ.

Жишээ:
Районы нэг сонин нэлээд том хотын 22 настай нэг бvсгvй зуслангийн байшин эвдэж орох гэсэн хэрэгт сэжиглэгдэн цагдаад баривчлагдсан тухай “22 настай бvсгvй шуудагтаа мансууруулах бодис нуужээ” гэсэн гарчигтай мэдээг нийтэлсэн байна. Хотын нэрийг бичжээ. Єгvvлэлд бичсэнээр бол зуслангийн байшин нь тvvний нэг хамаатных байсан байна. Аль хэр ойрын садан болохыг нь хэлжээ. Энэ эмэгтэйн эх, мєн дээрх садангийн хvн ирvvлсэн бичигтээ сонин сэжигтэн эмэгтэй болон тvvний ойр дотны хvмvvсийг тодорхой хэлсэн байна гэж мэдэгджээ. Олон хvн эндээс сэжигтэн эмэгтэй болон тvvний садангийн аль алиныг мэдсэн байж болох юм гэж хэвлэлийн албан ёсны тєлєєлєгч мэдэгдсэн байна.

Сэтгvvл зvйн ёс зvйн комисс тэмдэглэхдээ:
“Нийтлэгдсэн єгvvлэл дэх баримт (зуслангийн байшинг эвдсэн тосгоны нэр, сэжигтэн эмэгтэй болон зуслангийн байшингийн эзний тєрєл садангийн харилцаа) нь аль алиныг нь таних боломж олгож байна. Энэ нь олон нийтийн эрх ашигт нийцэхгvй. Сонин нийтлэлийн сайхан уламжлалыг зєрчжээ хэмээн Сэтгvvл зvйн ёс зvйн комисс vзэж байна” гэжээ.

* Эрvvгийн хэрэг vйлдсэн тодорхой хvн тvрvvнд нь шийтгэгдэж байсныг онц шаардлагагvй бол бvv мэдээл.

Жишээ:
Yдээс хойш хэвлэгддэг сонин нэг хvний нэрийг бичиж, гэрэл зургийг нь тавьжээ. Энэ хvн нь Улоф Пальмегийн амь насыг бvрэлгэсэн хэмээн сэжиглэгдэж буй 33 настай эрэгтэйд нєхєн тєлбєр авахад нь дэмжлэг vзvvлэх ёстой байжээ. Ємнє нь энэ хvн Дээд шvvхээр шийтгvvлж, жил хагас хоригдох ял сонссоныг сонинд тэмдэглэсэн байна. Тиймээс энэ хvн єєрийн туршлагад тvшиглэн “33 настай нєгєє хvнд туслахад бvрэн” тохирсон ажээ. Єгvvллийг бичихдээ ярилцлагыг vндэс болгосон байна. Сонин тvрvvнд нь шийтгvvлж байсныг дурдах ямар ч шаардлагагvй байсан гэж Сэтгvvл зvйн ёс зvйн комисс vзжээ. Сонин нийтлэлийн сайхан уламжлалыг зєрчсєнийхєє хариуд зэмлэлээс мултарч чадаагvй байна.

* Албаны мєрдєн шалгалттай холбоотой эрэн сурвалжилж буй хvмvvсийн тухай баримтыг анхааралтай шалга.

Заримдаа эрх баригчид, цагдаа нар болон тєрєл тєрєгсєд нь эрэн сурвалжилж байгаа хэн нэгийг эрж олохыг хvсдэг. Энэ нь олон нийтэд ямар ч хамаагvй хувь хvнтэй холбоотой байж болох юм. Гэнэт алга болохыг хэн ч хориглохгvй шvv дээ.

* Нэр усыг зарлаж, гэрэл зураг нийтэлсний бvх бурууг нь уг материалыг нийтэлж буй тэр хvнд ногдоно гэдгийг санаж яв.

Сэтгvvлч юмуу, хэвлэлийг хариуцагч нь ашигласан мэдээгээ олон тvмнээс, эсвэл цагдаа юмуу, шvvгчээс авсан гэдгээр єєрсдийгєє зєвтгєж чадахгvй. Yvнийг хэвлэгч л хариуцна. Сэжигтэн хvн єєрийнхєє нэрийг нийтлэхийг зєвшєєрсєн хэмээн нотлох нь утгагvй. Нэрийг нь бичсэнээр тvvнд хор хvргэж болно. Хэвлэлээс хол хєндий байдаг хувь хvн ийм нийтлэлээс учирч болох vр дагаварыг тэр бvр ойлгодоггvй. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлтэй хамтран ажиллаж сурсан нэртэй хvмvvс бол єєр хэрэг. Хэрвээ “хэн нэг” ямар нэг гэм буруутай байгаад тvvнийг нь ил дэлгэвэл энэ нь давхар шийтгэл – баалах шийтгэлд хvргэж болдгийг санах хэрэгтэй. Шийтгvvлэгч нь анх удаа тэнсэн авах нь олонтаа байдаг. Энэ нь тэр хvн цаашид гэмт хэрэг vйлдэхгvй бол хоригдохгvй байх боломж олдож байна гэсэн vг юм. “Баалж шийтгэх” нь тvvнийг нийгэмд буцаж орж ирэхэд тvвэг учруулж болно. Бид гэмт хэрэгтнvvдийг мєргєлчдийн элэг доог болгох гэж сvмийн vvдний шонд хvлж шившгийг нь хутгадаггvй биз дээ.

Жишээ:
Мансууруулах бодис хэрэглэдэг эмэгтэйтэй хийсэн ярилцлага телевизээр гарчээ. Тэр цаашаа харан сууж, дуу хоолойг нь єєр болгосон байна. Гэвч ээж нь тvvнийг хvзvvнийх нь ороолтоор таньжээ. Эх нь єєрєє ороолтны нь цоорхойг нєхєж єгсєн байжээ.

Тунгаан бодох мэдээлэл:
Єрнєдийн сурвалжлагчид зєвлєлтийн хvмvvстэй ярилцахдаа онцгой болгоомжтой байдаг. Ил тод байдал, єєрчлєн байгуулалт энэ салбарт ч єєрчлєлт оруулсан юм.

Гэвч асуудал их ээдрээтэй. Єргєн олон нийтэд танил болох нь тухайн хvнд ашигтай байж мэднэ. Нисэх онгоц барьцаалан 1990 онд Финлянд, Шведэд гарах гэсэн оролдлого нь vvний жишээ мєн. Бусад тохиолдолд шvvмжлэл нь эрх баригчдын зvгээс хувь хvнд таагvй vр дагавар хvргэж болох юм.

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.