Ном, гарын авлага »
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
"СЭТГYYЛЧ БА
ХУУЛЬ" ЦУВРАЛ № 03" ГЛОБ ИНТЕРНЕЙШНЛ" ТББ
Yзэл бодлоо чєлєєтэй
илэрхийлэх эрх чєлєє
АГУУЛГА
-
Уншигчдад
- Шведийн олон
нийтийн мэдээллийн хэрэгслийн ёс зvйн зарчим
- Сэтгvvлчдийн
мэргэжлийн дvрэм
- Хэвлэлийн
эрх чєлєє бол ардчиллын нэг гол vнэт зvйл мєн
- Олон нийтийн
мэдээллийн хэрэгслийн ёс зvйн зарчмын тайлбар
- Сэтгvvлчдийн
мэргэжлийн дvрмийн тайлбар
- Бичвэрийн
зар сурталчилгаа хийх дvрэм
- Шведийн радио,
телевизийн нэвтрvvлгийн хууль, гэрээ
- Хавсралт: Сэтгvvлчдийн хамт олны гэрээ
ХАВСРАЛТ: СЭТГYYЛЧДИЙН
ХАМТЫН ГЭРЭЭ
Шведийн
сонины ажил олгогчдын нийгэмлэг, сэтгvvлчдийн холбоо єєр хоорондоо
хамтын гэрээ байгуулсан бєгєєд уг гэрээ нь хєдєлмєр, цалин
хєлсний нєхцєлийг гол тєлєв зохицуулдаг юм.
Хамт олонд:
· сэтгvvлчид
· гол нь редакцид ажилладаг (гэхдээ рекламын редакцид биш)
зураач, гэрэл зурагчид
· хянагчид
· vсэг єрєгчид
· орон нутгийн редакторууд
· утсаар авч байгаа мэдээг бие даан тайлбарладаг телефон утасны
ажилтнууд
· сэтгvvл зvйн бие даасан даалгавар авсан архивын ажилтнууд
(жишээ нь, архивын материалыг зарчмын дагуу байрлуулж, тvvнийг
сонгож, редакцид єгєх) орно.
Зарлалын хэлтсийн ажилтан, захиргааны ажилтан болон хэвлэлийн
ажилтнууд энэ хамтын гэрээнд хамрагдахгvй бєгєєд учир нь тэд
єєр гэрээ бvхий єєрийн vйлдвэрчний эвлэлтэй юм. Тэд хувийн
гэрээтэй ч байж болно.
Удирдах албан тушаалын сэтгvvлчид (ерєнхий редактор, редакцийн
эрхлэгч нар болон бусад)-д тусгайлан зориулсан гэрээтэй бєгєєд
энэ гэрээнд тэднийг халах юмуу, ажлаасаа халагдах нєхцлийг
заасан байдаг. Ийм гэрээ нь тvр зуурын шинжтэй байх нь цєєнгvй
боловч гэхдээ сунгаж болно. Удирдах албан тушаалтай сэтгvvлчид
vндсэндээ Шведийн сэтгvvлчдийн холбоонд vлддэг бєгєєд тэд
vйлдвэрчний эвлэлийн асуудалд идэвхи гаргах ёсгvй.
Шведийн радиод сэтгvvлчдийн олонхи нь Сэтгvvлчдийн холбооны
гишvvн байдаг ч, тэдний зарим нь уламжлал ёсоор Шведийн аж
vйлдвэрийн албан хаагчдын холбоонд багтдаг. Энэ хоёр холбоонд
хоёуланд нь ч орж болно. Бид энд дvрэм, цалин, хєдєлмєрийн
нєхцєл, илvv цагаар ажилласны хєлсний тухай яриагvй, харин
хэвлэлийн ёс зvйд хамаатай гэрээний тэр хэсгvvдийг л товч
дурдаж байна.
Гол дvрэмд заахдаа:
* Сэтгvvлчийн хувийн итгэл
vнэмшилд харш зvйлийн тухай бичих юмуу тvvний хувьд доромжилсон
шинжтэй даалгавар биелvvлэхийг сэтгvvлчид албадаж болохгvй.
Чухам юуг “басамжилсан шинжтэй” гэж vзэхийг тодорхойлохдоо,
хэвлэл, радио, телевизид зориулж хамтын ажиллагааны комиссын
гаргасан дvрмийг баримжаалах хэрэгтэй.
Энэ нь ажил олгогч гэрээний
дагуу сэтгvvл зvйн ёс зvйн зарчмыг бvр анхнаас нь хvндэтгэх
vvрэгтэй гэсэн vг юм.
Жишээ:
Районы сонины ерєнхий редактор уншигчид болон vйлдвэрлэл эрхлэгчид
шинэ бараа таваарын тухай мэдээлэх, “сайн бараа худалдаж авсан”
талаар ашигтай зєвлєгєє хуваалцах булан нээхийг хvсчээ. Тэгвэл
уг сонин зарлал сурталчилгааны сонин шиг болно гэж Сонины
сэтгvvлчдийн клуб vзээд, сониныг Зар сурталчилгааны хороонд
танилцуулжээ. Энэ хороо сониныг шvvмжилж, тэр ерєнхий редакторын
шинэ санаа хэрэгжээгvй байна.
Хамтын гэрээ нь сэтгvvлчдийн санал бодлоо илэрхийлэх эрх чєлєє
болон бусад сонинд тэдний хамтран ажиллах боломжийг зохицуулна.
Ажлын цагаар ажилтан хvн
гагцхvv єєрийн байгууллагын тусын тулд ажиллаж, байгууллагынхаа
зохих зєвшєєрєлгvйгээр бусад сонин, долоо хоног тутмын хэвлэл,
радио, телевизид ажиллахыг хориглосон байна. Бусад олон нийтийн
мэдээллийн хэрэгсэлтэй хамтран ажиллах зєвшєєрєл бичгээр хийгдсэн,
тvр шинжтэй байна.
Гэвч хэрвээ ажилтан эдийн
засаг, улс тєр, соёлын амьдралын асуудлаар vзэл бодлоо илэрхийлэхийг
хvсч, харин vvнийгээ ямар нэг шалтгаанаар єєрийн сонинд гаргаж
болохгvй байгаа бол, тvvнийг єєр сонинд санал бодлоо илэрхийлэхийг
хориглогдоггvй. Єєрєєр хэлбэл, тухайн ажилтны санаа бодлыг
тvvний ажиллаж буй сонинд тусгах боломжгvй бол, тэр олон нийтийн
мэдээллийн єєр хэрэгсэлд хандах эрхтэй. Хэрвээ нийтлэл бичигч
уншигчдын єєр орчинд хандаж байгаа бол сониноосоо зохих зєвшєєрєл
авалгvйгээр єєр сонинд материалаа нийтлvvлж болно. Харин аль
нэг байгууллагын ажилтан єєр сонин, радио, телевизид мэдээ
єгч болохгvй нь мэдээж.
Ажлын vндсэн байранд хохирол
учруулахаар даалгавар авах, ийм vйл ажиллагаа эрхлэхийг зєвшєєрдєггvй.
Ажилтан илvv чухал даалгавар юмуу, ерєєс гаднын ажлыг єєртєє
авахыг хvсвэл, тэр vvнийгээ єєрийн байгууллагын удирдлагатай
тохиролцох ёстой гэсэн байдаг. Янз бvрийн байгууллага єєрийн
дvрэмтэй байж болно. Жишээ нь, ажилтнууд нь радио, телевизийн
нэвтрvvлэгт оролцох нь сонинд ч тус болдог гэж зарим сонин
vздэг. Єєр сонинууд ингэж vзэхгvй байж болох юм. Сэтгvvлч
хvлээцтэй байж ажлынхаа тухай, мєн єєрийн ажилтнуудын ажил
болон сонины ажил тєрлийн байдлын тухай элдэв олон vг ярих
ёсгvй. Гэхдээ тэр сэдвийнхээ vзэл санааны асуудалд хамаатай
vйлдвэрчний эвлэл, улс тєрийн болон бусад асуудал, тvvнчлэн
єєрийн байгууллагын мэдээний єдєр тутмын тухай асуудлыг хэлэлцэж
болно.
Тийнхvv сэтгvvлч єєрийнх нь хєдєлмєрийн нєхцєлд хамаатай асуудлыг
хэлэлцэж, маргах эрхтэй. Оросын “Журналист” сэтгvvлд ч ийм
байдаг.
Сэтгvvлчдийн улс тєрийн
идэвхи гаргах, улс тєрийн сонгуульд оролцохыг нь огтхон ч
хязгаарлаж болохгvй. Сэтгvvлчид улс тєрд шууд оролцдоггvй,
эс тэгвэл уншигчдын итгэлийг алдаж мэднэ. Энэ сурвалжлагч
vнэхээр бие даасан сурвалжлагч уу гэж ард тvмэн асуудаг. Риксдагийн
юмуу, орон нутгийн засаг захиргааны байгууллагын гишvvн байгаа
хvн эрх баригчдынхаа vйл ажиллагаа, нийгмийн амьдралыг ухаалгаар,
шvvмжлэлтэй vнэлэн цэгнэж чадахгvй. Шведийн радио сонгуульд
оролцож байгаа сэтгvvлчдийг “хєл хорьж” нэвтрvvлэг бэлтгэж
гаргахад оролцохыг хэрэг дээрээ тvр хориглодог юм. Сэтгvvлч
хvн “Rotory” клуб юмуу, єєр ямар нэг ийм клубын гишvvн байж
болох эсэхийг шvvн хэлэлцэж байсан билээ. Нэг талаар, тэндээс
маш vнэ цэнэтэй мэдээ байнга авч болно, гэхдээ нєгєє талаар,
сэтгvvлчийн ажилд шууд юмуу шууд бусаар нєлєєлж болох “барилдлага”
тогтох эрсдэл байдаг. Сэтгvvлчид бие даасан ажиглагчийн vvрэг
илvvтэй гvйцэтгэж, улс тєрийн болон нийгмийн бусад байгууллагын
vйл ажиллагаанд цєєн оролцдогийг амьдрал харуулж байна.
Чєлєєт сэтгvvлчид хэвлэл,
радио, телевизид ажиллахдаа хамтын гэрээтэй байдаг бєгєєд
энэ гэрээ нь тодорхой дvрэм сахихыг л зєвлємж болгодог нь
vнэн. Чєлєєт сэтгvvлч байх гэдэг нь даалгавар бvрээр нэг бvрчлэн
гэрээ байгуулна гэсэн vг юм. Энэ гэрээ нь янз бvрийн хэд хэдэн
заалтыг, жишээ нь, материалын болон хєдєлмєрийн бусад хувь
нэмрийг хэрхэн томъёолж тодорхойлох тухай заасан байна. Шведийн
сэтгvvлчдийн холбоо л чєлєєт сэтгvvлчдэд бичлэгийн шагнал
олгох, материал нийтлvvлэх эрхийг зєв тайлбарлах тухай зєвлємж
боловсруулсан юм.
Чєлєєт сэтгvvлчид хэвлэлийн
ёс зvйн зарчмыг мєрдєх ёстой нь мэдээж. |