Ном, гарын авлага »
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
"СЭТГYYЛЧ БА
ХУУЛЬ" ЦУВРАЛ № 03" ГЛОБ ИНТЕРНЕЙШНЛ" ТББ
Yзэл бодлоо чєлєєтэй
илэрхийлэх эрх чєлєє
АГУУЛГА
-
Уншигчдад
- Шведийн олон
нийтийн мэдээллийн хэрэгслийн ёс зvйн зарчим
- Сэтгvvлчдийн
мэргэжлийн дvрэм
- Хэвлэлийн
эрх чєлєє бол ардчиллын нэг гол vнэт зvйл мєн
- Олон нийтийн
мэдээллийн хэрэгслийн ёс зvйн зарчмын тайлбар
- Сэтгvvлчдийн мэргэжлийн дvрмийн тайлбар
- Бичвэрийн
зар сурталчилгаа хийх дvрэм
- Шведийн радио,
телевизийн нэвтрvvлгийн хууль, гэрээ
- Хавсралт:
Сэтгvvлчдийн хамт олны гэрээ
СЭТГYYЛЧДИЙН МЭРГЭЖЛИЙН
ДYРМИЙН ТАЙЛБАР
СЭТГYYЛЧДИЙН
ИТГЭЛ ДААХ ЧАДВАР
Сэтгvvлчдийн мэргэжлийн
дvрмийн чухал чанар нь олон нийт болон олон нийтийн мэдээллийн
тодорхой хэрэгсэлтэй харилцахад сэтгvvлч бvрийн бие даасан
байдлыг хамгаалахад оршино. Ийм дvрэмтэй байх нь сэтгvvлчид
даралт шахалт vзvvлэх тохиолдолд нарийн дvрэм байдгийг хэлэх
боломжийг тvvнд олгодог. Дvрэм нь Шведийн сэтгvvлчдийн холбооны
гишvvний нэр тєрийн кодекстай адил юм. Гишvvнээр элсэж буй
хvн энэ дvрмийг сахих vvрэгтэй. Шведийн сэтгvvлчдийн холбооны
дэргэд Мэргэжлийн ёс зvйн комисс ажиллаж, сэтгvvл зvйн хєгжлийг
ажиглаж байдаг. Комиссын нарийн бичгийн дарга зарим сэтгvvлчийг
бичгээр шvvмжилж болно. Харин холбооны даргын захидал нь хамгийн
хатуу шvvмжлэл юм. Тухайн сэтгvvлчийн хувьд ийм захидал нь
тvvнийг холбооны гишvvнээс хасах хvртэл нэн ноцтой vр дагавартай
байж болох бєгєєд гэхдээ одоо болтол ийм арга хэмжээ хэрэглэж
байгаагvй юм. Гаргасан алдааг тийнхvv “шvvмжлэлээр” гэсгээн
цээрлvvлдэг боловч энэ тухай олон нийтийн сонорт хvргэхгvй
байх нь нэлээд их байдаг. Yvний зэрэгцээгээр хэвлэлийн ёс
зvйн асуудлаар мэтгэлцээн явуулдаг. Сэтгvvлчийн гаргасан ямар
нэг алдааг хэлэлцэж шийдвэр гаргахаасаа ємнє энэхvv алдаа
нь хэн нэгний гадны нєлєєнєєс болоогvй биз гэдгийг тодруулдаг.
* Редакцидаа ажилладаггvй
хvмvvсээс албаны журмаар даалгавар бvv ав. (Ийм даалгаврыг
ажлаас гадуур гvйцэтгэхээр авч болно).
Зарим сэтгvvлчтэй хувийн
харилцаа тогтоох нь тvvнд даралт шахалт vзvvлэх ердийн арга
нь юм. Олон хvнтэй харилцаатай байх нь сэтгvvлчдэд ашигтай,
тэр ч байтугай зайлшгvй шаардлагатай. Гэвч авилга, тэр ч байтугай
“нєхєр журмын авилга” ч гэсэн нэн эрсдэлтэй зvйл мєн. Аятайхан
эелдэг зєвлєгєєг редакцийн шийдвэрийг эс тоох гэсэн оролдлогоос
ялгахад хэцvv. Мэргэжлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга нар
редакцийн нарийн бичгийн дарга, эсвэл тэр єдрийн ажлыг удирдаж
байгаа хvнд ханддаг. Ямар даалгаврыг биелvvлбэл зохих тухай
асуудлыг редакцийн удирдлага шийдвэрлэнэ.
Жишээ:
Нэг сонины хамгийн залуу редактор гэнэт пvрэв гараг бvр л
vнэ ихтэй ресторанд хоол иддэг болжээ. Спортын нэг нийгэмлэгийн
хєл бємбєгийн секц Ням гарагт болох тэмцээний тухай сонинд
нь бичvvлэхийн тулд ийм тэмцээний талаар тvvнд мэдээлэхийг
хvсдэг байжээ. Ингэснээрээ орон нутгийн спортын бvх арга хэмжээний
тухай алагчлалгvй бичих уламжлалыг зєрчихєд хvрсэн. Энэ дvрмийг
бичгээр реклам хийхтэй (ердийн сонин (сэтгvvлд)-д эсвэл хавсралт
хуудсанд нийтлэдэг реклам) холбогдуулан Шведэд онцгой нарийн
нягтлан хэлэлцсэн юм.
Жишээ:
Мужийн сонины нэг сэтгvvлч зарлалын хэлтсийн даалгавраар “Hot
Rod Show” гэсэн гарчигтайгаар хєдєлгvvр болон машиныг удаа
дараа рекламдаад шvvмжлvvлжээ. Сэтгvvлч рекламыг єєрєє бичиж,
нийтлvvлдэг байсан* (Сэтгvvлч нэрээ худалдаж, ашиг олох ёсгvй.
Реклам бол новшийн зvйл. Тоглоомонд их мєнгєтэй хvмvvс оролцож,
харин мєнгє авч байгаа хvмvvс ерєєс итгэл тєрvvлдэггvй гэж
шведvvд vздэг юм) нь “сэтгvvлчдийн итгэл даах чадварт хор
хvргэж”, “сэтгvvлчдийн байгууллагын нэр тєрд халдсан хэрэг
болж байна”.
Сэтгvvлч рекламтай биш, материалтай ажиллах ёстой. Зарлал,
рекламын хэсгийг сонин сэтгvvлийн бусад хэсгээс тов тодорхой
тусгаарлах ёстой. Зарлал єгье гэсэн vйлдвэрvvдийн амин хувиа
бодсон хvсэлтийг хvлээж авахгvй байх хэрэгтэй. Сэтгvvлч рекламд
оролцох нь сайн биш. Сэтгvvлчийн зєвшєєрєлгvйгээр аль нэг
vйлдвэр тvvний нэр, бичсэн зvйлийг нь рекламын зорилгоор ашиглах
эрхгvй. Кино болон жvжгийн шvvмж энд хамаагvй. Нэгэн сэтгvvлч
ямар нэг загварын машин юмуу, компьютерыг яагаад илvvтэй vздэг
тухай єгvvлэл бичиж болно. Гэхдээ тэр мєнгєний тєлєє хэн нэгний
санаа хvслээр биш, єєрийнхєєрєє бичих ёстой.
* Редакцид ажилладаггvй
хvмvvсээс захиалга (тэр тусмаа) бэлэг, vнэгvй аялах урилга
зэрэг бусад ямарваа vнэт зvйл бvv ав. Тэгвэл та хараат бус
байдал, эрэгцvvлэн бодох эрх чєлєєгєє алдаж мэднэ.
Yнэхээрийн зочломтгой
зан болон хээл хахуулийн хоорондын зааг чухамдаа ямар байдаг
вэ? Yйл явдлыг єргєн мэдээлvvлэх, рекламын зорилгоор vзэсгэлэн
юмуу, театрын тоглолтын урилга єгдєг нь мэдээж. Сэтгvvлч vнэгvй
тасалбарыг тайван хvлээн авч, тэр ч байтугай vзэгчийн танхимд
сайн суудал єгєхийг шаардаж болно. Тэр єєрєє тасалбар худалдаж
авч болно. Харин хувь хvн мєртлєє хэвлэлийн vнэмлэхээ vзvvлж,
эсвэл нийтлэл бичиж болох юм гэдгээ битvv сануулбал тэр нь
зохисгvй явдал юм. Олонхи тохиолдолд сонины газар сэтгvvлчиддээ
тасалбар авч єгєх мєнгєтэй байдаг. Хvнээс авсан бэлэг гэж
юу вэ? Аяга кофе, єдрийн хоолны алиныг зєвшєєрєгдсєн зvйлийн
хязгаар гэж vзэж болох вэ? Єртєг нь тодорхой бичигдээгvй заасан
хэмжээнээс vнэтэй бэлгийг эргvvлж єгєх хэрэгтэй юу? Бэлэглэгч
хvний хувьд ялихгvй гэмээр бэлгийг єєрт нь буцааж єгєх нь
заримдаа хэцvv байдаг.
Жишээ:
Стокгольм хот дахь нэг элчин сайдын яам телевизийн мэдээний
нэвтрvvлгээс нэг хэсгийг vзvvлж єгєхийг сэтгvvлчээс хvсчээ.
Элчин сайдын яамны ажилтан мэдээнд єєрийнх нь улсыг шvvмжилсэн
зvйл байгаа эсэхийг vзэх гэж бодсон бєгєєд харин дашрамд хэлэхэд,
тийм зvйл байгаагvй байна. Энэ нь яг Зул сарын баярын ємнє
болжээ. Зул сарын баяраар сэтгvvлч тэднээс талархлын ил захидал,
хоёр лонх виски хvлээж авсан байна. Энэ нь тийм шалихгvй зvйлийн
тєлєє єгсєн ер бусын том бэлэг байв. Ажилтнууд нь вискийг
гаалийн татваргvйгээр авч болдог элчин сайдын яамны хувьд
энэ бэлэг гуанзанд єдрийн хоол идvvлэхээс бvр хямд тусчээ.
Гэтэл дэлгvvрт ийм виски арав дахин vнэтэй байдаг. Бэлгийг
буцааж єгєх нь элчин сайдын яамны ажилтны хувьд эвгvй байдал
гаргасан хэрэг болно. Редакцийнхаа эрхлэгчтэй ярилцсаны эцэст
сэтгvvлч Зул сарын баярыг тохиолдуулан бэлгийг авчээ.
Жишээ:
Нэг сэтгvvлч цацагт хяруулын шинэ фермийн эзний тухай том
гэгчийн сурвалжлага бичсэн байна. Фермийн эзэн сэтгvvлчид
шувууны мах єгч талархлаа илэрхийлжээ. Энэ бол найрсаг, бvрнээ
хvлээн авч болох бэлэг юм.
Таны идсэн хоолны мєнгийг
тєлєх нь бvрнээ байж болох зvйл. Хэрвээ жирийн зочломтгой
зан юмуу, найрсаг сэтгэлийн талархлын хязгаараас хэтрээгvй
бол, жижиг сажиг бэлгийг бас авч болно. Шинэ бvтээгдэхvvн
vйлдвэрлэж эхлэж байгаа томхон vйлдвэр бvтээгдэхvvнээ хэрэглэгчдэд
танилцуулах гэхдээ сэтгvvлчдэд зориулж хэсэг хэсгээр нь аялал
зохион байгуулдаг. Нэлээд хэдэн жилийн ємнє “Вольво” компани
шинэ загварын машин vйлдвэрлэхдээ, сэтгvvлчдийг єєрийн мєнгєєр
Францын Ривьерт аялуулжээ. Ийм тохиолдолд томхон сонинууд
ажилтнуудынхаа зардлыг єєрсдєє тєлєх vvрэгтэй. Харин жижиг
сонинууд ийм аятайхан боломжоос татгалзахад хэцvv. Заримдаа
мэдээ сэлт авч, юм vзэж, тvvнчлэн танилын холбоо тогтоох нь
ийм саналыг хvлээн авах эсэхээс бvрэн шалтгаалдаг.
Жишээ:
Шведийн нисэхийн нэг компани орон нутгийн хэд хэдэн шугамд
“Боинг” нисгэж эхэлжээ. Эндхийн сурвалжлагчид энэ пvvсийн
мєнгєєр АНУ-д (Сиэтл хот) очиж, “Боинг” нисэх онгоц vйлдвэрлэдэг
vйлдвэрээр орж, дараа нь ийм нэг шинэ нисэх онгоцоор буцаад
ирэх саналыг пvvсээс хvлээж авчээ. Зарим сэтгvvлч энэ саналыг
хvлээн авсныхаа тєлєє сvvлд нь Сэтгvvлчдийн холбооны Мэргэжлийн
ёс зvйн комисст шvvмжлvvлсэн байна. Сэтгvvлчдийн нэг нь даргынхаа
даалгавраар тийшээ очоод ирсэн, тvvний ажилладаг сонин уламжлал
ёсоор ийм саналыг хvлээж авдаг гэж мэдээлжээ. Харин Мэргэжлийн
сэтгvvл зvйн комисс vvнийг буруушаагаад, тус сонинд тогтсон
уламжлал нь Мэргэжлийн ёс зvйн дvрмийг мєрдєхєд нь сэтгvvлчдэд
саад хийж болох юм гэж дvгнэсэн байна.
Гадаад улсуудын элчин
сайдын яам, тэдгээрийн мэдээллийн албад заримдаа сэтгvvлчдэд
зориулан аялал зохион байгуулдаг. Ийм аялал ашиг тустай байж
болох боловч нєгєє талаас, ийм аялал зохион байгуулж буй хvмvvсийн
хувийн сонирхол цаана нь байгаа нь харагддаг. Сэтгvvлчдэд
зориулж семинар, бага хурал хийх нь мэдээлэл єгєх нэг арга
юм. Ийм семинар, бага хуралд оролцох нь сэтгvvлчдэд туйлын
ашигтай боловч vvнд ингэж оролцох зардлыг сэтгvvлчид єєрсдєє
даах ёстой.
Жишээ:
Сэтгvvлчдийн олон улсын цанын клуб байдаг бєгєєд тус клуб
жил бvр аль нэг улсад цанын уралдаан зохион байгуулдаг. Сэтгvvлчид
зардлаа єєрсдєє гаргаж, харин тэднийг хvлээн авч байгаа орон
тэндхийн арга хэмжээг хариуцаж, зочид буудалд vнэ тєлбєргvй
байрлуулдаг байна. Мэргэжлийн ёс зvйн комисс энэ практикийг
буруушаажээ. Єєрийнхєє єгvvлэлд бичиж болох объектаас эд материалын
тусламж авч байгаа сэтгvvлч онцгой итгэл тєрvvлэхгvй гэж комисс
vзсэн байна. Мэргэжлийн vvрэгт ажлаа хийж байгаа сэтгvvлчид
тvvнд тавьсан саналаас татгалзах нь тэр бvр аятайхан байдаггvй.
Гэвч энэ нь албан ажлаас гадуур бол тэр энэ боломжийг алдахгvй
байх эрхтэй.
* Сэтгvvлчийн статусыг
vнэт зvйл авахын тєлєє юмуу, хэн нэгний эрх ашгийн vvднээс
дарамт шахалт vзvvлэх зорилгоор бvv ашигла.
Жишээ:
Шведийн сэтгvvлчдийн холбооны гишvvн байдаг Хэвлэлийн тэтгэврийн
касс хєрєнгийнхєє нэг хэсгийг vл хєдлєх хєрєнгє болгожээ.
Сэтгvvлчдийн холбооны дарга болон тvvний туслах Тэтгэврийн
кассны байшинд сууц авсан гэж нэг сонинд мэдээлсэн байна.
Зарчмын хувьд vvнд хууль бус зvйл огт байсангvй. Байшингийн
эзэн єєрийн vзэмжээр сууц єгч болно. Гэвч сул чєлєєтэй байгаа
сууцны тухай мэдээг сууцны зуучлал хариуцсан олон нийтийн
албанд мэдээлэх ёстой дvрэм байдаг. Сэтгvvлчдийн нэр хvндтэй
байгууллагад хохирол учруулсан учир онц их хурал хуралдуулж,
дарга болон тvvний туслахыг шинээр сонгожээ.
* Тєр, орон нутгийн эрх
баригчид, байгууллага, vйлдвэр юмуу хувь хvмvvсийн vйл ажиллагаа,
эдийн засгийн байдлын тухай нийтлэгдээгvй материалыг хувийн
юмуу бусад хэн нэгний ашиг сонирхлын vvднээс бvv ашигла.
Ажлынхаа явцад сэтгvvлч
єєрт нь юмуу найз нєхєд, танилуудад нь эдийн засгийн хувьд
сонирхол татсан мэдээлэл олныг цуглуулдаг нь мэдээж хэрэг.
Жишээ нь орон нутгийн эрх баригчид орон сууцны шинэ хороолол
барихаар тєлєвлєж байна гэж бодъё. Ингэхдээ зохих нийтлэл
бичихээс ємнє томхон гэрээ хэлцэл байгуулах єргєн боломж vл
хєдлєх хєрєнгийн маклерт нээгдэж байгааг тvvнд битvv сануулмаар
хорхой тєрєх нь зєндєє. Сэтгvvлчид хувьцаа эзэмшиж болох уу?
гэсэн асуудлыг хэлэлцэж байсан. Хувьцааны ханш єсєх юмуу унах
vед хувьцааг ашигтайгаар худалдаж авах, эсвэл худалдах хvсэл
тэдэнд шууд юмуу тойруугаар гарцаагvй тєрнє. Учир нь vнэ дахин
єсєхийн ємнє vнэ нь унасан хувьцаа нэлээд хямд байдаг билээ.
Энд нарийн дvрэм байхгvй. Сэтгvvлчид хувьцаа эзэмших эрхтэй
гэж зарим сонин нотолдог, гэхдээ тэд vvнийгээ хэвлэл хариуцагчид
мэдэгдэх vvрэгтэй бєгєєд сэтгvvлч єєрийн мэдээллийг хэтрvvлэн
ашигласан эсэхийг хэвлэл хариуцагч шийдвэрлэх ёстой.
* Ажилтны єєрийнх нь итгэл
vнэмшилд харшилсан мэдээллийг бичгээр юмуу амаар хийх, эсвэл
єєрийг нь хувьд басамжилсан шинжтэй гэж vзэж буй даалгавар
авахыг тvvнд албадахыг хориглосон сэтгvvлчидтэй байгуулдаг
гэрээний заалтыг хvндэтгэ.
Энэ дvрэм нь Шведийн Сэтгvvлчдийн
холбоо болон ажил олгогчдын хооронд байгуулдаг хамтын гэрээнд
тусгагдсан байдаг. Энэ нь сэтгvvлчийг итгэл vнгэмшлээ сєрєн
бичихийг ажил олгогч албадах эрхгvй гэсэн vг юм. Yvний хамт
энэ нь шvтлэг ихтэй сэтгvvлчийг сvсэг бишрэлгvй нэр тєртэй
хvнээс ярилцлага аваад ир гэж явуулж болохгvй гэсэн vг юм.
Жишээ:
Мужийн сонины хянагчийг мєн тэр хэвлэх vйлдвэрт хэвлэдэг хэдэн
сониныг хянаж уншихыг vvрэг болгосон тохиолдлыг манайд байнга
эргэн санадаг. Энэ хэвлэх vйлдвэрт садар самууны шинжтэй сэтгvvлvvд
ч хэвлэгддэг байжээ. Их шvтлэгтэй энэ хянагч садар самууны
тухай бичсэн зvйл уншихыг басамжлагдсан хэрэг гэж vзжээ. Сэтгvvлчдийн
холбоо тvvнийг энэ даалгаврыг гvйцэтгэхээс чєлєєлсєн байна.
Жишээ:
Гэр бvлийн амьдралын булан хариуцсан редакторууд эмгэнэлийн
бичиг бичих болохдоо талийгаачийн тухай хувийн шинжтэй зарим
мэдээлэл авахаар тэднийх рvv утасдах тохиолдол гардаг. Энэ
бол бvрнээ жирийн даалгавар юм. Гэвч зарим сэтгvvлчдэд талийгаачийн
бэлбэсэн гэргийгээс элдэв зvйл шалгаах нь эвгvй санагддаг.
Ингэж шалгаах нь тэр хvний санаа сэтгэлийг хямрааж, шархыг
нь сэдрээж болно. Ийм даалгавар нь басамжилсан шинжтэй биш
ч, хэрвээ сэтгvvлч vvнийг хvлээн авах аргагvй бол тvvнээс
татгалзаж болно.
Харин хэвлэлийн ёс зvйн
зарчим болон сэтгvvлчдийн мэргэжлийн ёс зvйн дvрмийг зєрчин
бичихэд хvрвэл єєрєє доромжлуулсан хэрэг болохсон билээ. Рекламын
тайлбарыг аргагvй бичихэд хvрэх, ярилцлагын хариуг мушгин
гуйвуулах, хоёр талын санаа бодлыг сонсолгvйгээр цагдаагийн
байгууллагын ажлын тухай бичихэд хvрвэл энэ нь доромжлогдсон
хэрэг болно. Yvнээс гадна, сэтгvvлч бvр нэр тєрийнхєє тухай
єєрийн гэсэн тєсєєлєлтэй байж, байр сууриа хамгаалдаг. “Доромжилсон
даалгавар” гэж тайлбарласан дvрмийн талаар гомдолловол ажил
олгогчийг хэвлэлийн ёс зvйн зарчим болон ёс зvйн мэргэжлийн
дvрмийг мєрдєж буй сэтгvvлчийг угтан тосоход хvргэж болно.
Тийнхvv энэ дvрэм нь бvх сэтгvvлчийн “найдвартай ємєг тvшиг”
мєн.
МАТЕРИАЛ ЦУГЛУУЛАХ НЬ
* Єєрсдийнх нь санаа бодлыг
хаана, ямар хэлбэрээр нийтлэхийг урьдчилан мэдэхийг хvссэн
хvмvvсийг боломжийн хэрээр угтан тос.
Мэдээллийн эх сурвалжийг
хамгаалах тухай бvлэгт бид олон нийттэй тогтоох харилцааны
тухай ярьсан билээ. Сэтгvvлч авч байгаа мэдээг иш татах, агуулгыг
нь тайлбарлах эсэх, vгvй бол энэ мэдээг хэрэг явдлын цаад
учрыг мэдэхэд хэрэглэнэ гэдгээ ярилцлага єгч байгаа хvнд урьдчилан
мэдээлэх ёстой. Зарчмын хувьд ярилцлагын материалыг єєрєєр
тайлбарлаагvй бол тэр нь сэтгvvлчийн ємч мєн. Сэтгvvлч ярилцлагыг
нийтлэх хvртэл гар бичмэлээ vзvvлэх vvрэггvй. Нєгєє талаас,
баримтыг шалгах шаардлагатай. Ярилцлага єгсєн хvндээ утасдаж,
тvvний ишлэлээс уншиж єгєх нь бvхнээс хялбар байдаг. Ийм урьдчилсан
тохиролцоо нь чєлєєтэй ярилцлага хийхэд байдалд тус дєхєм
болдог. Ярилцлага єгч байгаа хvн тодорхой шаардлага тавьж,
жишээ нь ярилцлагыг нийтлэгдэхээс ємнє єєртєє vзvvлэхийг шаардаж
болно. Асуудлыг ингэж тавихаас зайлсхийхийг эрмэлз. Албан
тушаалтнууд болон улс тєрчид сэтгvvл зvйн ёс зvйн салбарын
тоглоомын зарчим, нєхцлийг мэдэж байх vvрэгтэй.
Жишээ:
Нэрт зураачаас тєрсєн єдрийнх нь яг ємнє ярилцлага авчээ.
Тэр ертєнцийг vзэх шашны гvнзгий vзэл бодолтой, єндєр ёс суртахуунтай
хvн гэсэн нэр хvндийг олсон бєгєєд нийтийн ємнє ярилцахдаа
энэ тухайгаа байнга ярьдаг байжээ. Yvний зэрэгцээгээр хэвлэлд
нэг зохиолчийн тухай маргаан шvvмжлэл єрнєх vед тэр нэг номондоо
Бурханыг муучилсан гэнэ. Ярилцлагын сэдэв нь санаа бодлоо
илэрхийлэх, тvvний дотор бурхан шvтээнийг бузарлах тийм онцгой
тохиолдолд шинэ хэлбэр эрж хайх зураач, зохиолчийн эрх vvргийг
хєнджээ. Асуулт vнэхээр ийм байсан. Ярилцлага єгч буй хvн
асуудлыг ингэж тавихыг зєвшєєрсєн байна. Сэтгvvлч ярилцлагыг
утсаар уншиж єгєєд, хэд хэдэн аар саар зvйлийг засварлажээ.
Гэтэл ярилцлага єгсєн зураач сvvлд нь сэтгvvлчийг дахин эрж
олоод, “нийгэм дэх єєрийнх нь байр суурийг харгалзан”, шvтээнийг
бузарласан гэсэн тэр хэсгийг хасахыг хvссэн байна. Ярилцлага
єгч байгаа хvн бол нийгмийг хvн тєлєєлсєн учраас єєрийн бодлыг
хамгаалах vvрэгтэй гэдгийг сэтгvvлч хэлээд татгалзсан хариу
єгсєн байна.
* Ярилцлага єгч дадаагvй
хvмvvст анхааралтай бай. Нийтлэх юмуу, мэдээлэл цуглуулахын
алин болохыг ярилцах гэж байгаа хvндээ мэдээл.
Олон асуултад хариулж
сураагvй “ярилцагч хvмvvстэй” болгоомжтой байх хэрэгтэй нь
мэдээж. Энэ нь золгvй явдлын тухай ярьж байгаа vед бидэнд
онцгой чухал бєгєєд тэр vед хvн сэтгэл хямрахдаа хожим нь
харамсаж мэдэхээр ямар нэг зvйл хэлчихэж болох юм. Нэр хvндтэй
хvн юмуу, албан тушаалтан хvний хэлсэн аливаа vг олон нийтийн
сонорт хvрнэ гэдэгт тэд ямагт бэлэн байх ёстой. Хэрвээ урьдчилан
тайлбарлаагvй бол хэлсэн бvхнийг нь иш татах юмуу тайлбарлаж
болно.
Жишээ:
“Apropa Roda Korset” (“Улаан загалмайн тухай”) сэтгvvлд нэг
чєлєєт сэтгvvлч Эритрейгээс ирсэн улс тєрийн цагаачийн тухай
єгvvлэл нийтлvvлжээ. Ярилцлагын зарим хэсгийг номонд оруулах
бодолтой хийсэн байна. Ярилцлага єгсєн хvн гэтэл энэ материалыг
сэтгvvлд нийтлэхийг зєвшєєрєєгvй гэж нотложээ. Уг єгvvлэл
эх оронд нь ч тэр, Шведэд ч тэр тvvнд хор хvргэж, тvvний амь
насанд халтай байдал бий болгох байжээ* (Сэтгvvл нь номоос
ємнє хэвлэлээс гарсан байна). Энэ єгvvллийн агуулгад онцгой
болгоомжтой хандах ёстой байжээ гэж Сэтгvvл зvйн ёс зvйн комисс
vзсэн байна. Гэсэн ч сэтгvvлч ярилцлага єгсєн хvн нийтлэхийг
зєвшєєрсєн эсэхийг шалгах гэж цаг зав гаргаагvй ажээ. Ийм
нєхцєлд “Apropa Roda Korset” сэтгvvл нийтлэлийн сайхан уламжлалыг
зєрчсєн учир уг сэтгvvлийг буруушаахгvй байж болохгvй юм.
* Ярилцлага болон гэрэл
зургийг хуурамчаар бvv хий.
* Зураг єєрєє авах, эрж
олохдоо, ялангуяа золгvй явдал, гэмт хэрэгтэй холбоотой зураг
авахдаа нягт нямбай шалга.
* Yндэслэлтэй мэдээг ил
тодоор тавихад саад хийх юмуу, тvvнийг тайрч танахыг хvсч
буй этгээдvvдийн дарамт шахалтад бvv бууж єг.
* Зохиогчийн эрх, иш татах
эрх болон гэрэл зургийн материал ашиглах эрхийг хvндэтгэ.
Энэ нь бусад зохиогчид
байгаа гэрэл зургийн материал, бичвэрийг хулгайлахыг хориглосноос
ч илvv чухал юм. “Оюуны эрхийг” ч хvндэтгэх хэрэгтэй бєгєєд
энэ нь зохиогчийн болон тухайн зохиолын нэрийг заан, эх сурвалжийг
заавал дурдах хэрэгтэй гэсэн vг юм. Уран сайхны юмуу, уран
барилгын бvтээлийн талаар шvvмж бичихдээ зураач, уран барилгачны
нэрийг хэлэх хэрэгтэй.
* Хэрвээ таны мэдээ бусдын
мэдлэг, баримтад vндэслэсэн бол эх сурвалжийг бvv нуу.
Иш татахыг буруушаадаггvй.
Ишлэл нь єєрийн тань бодлыг улам жинтэй болгож єгнє.
Шинэ мэдээ хамгаалагдаагvй байдаг. Хэрвээ шинэ мэдээ ганцхан
сонинд нийтлэгдэж, энэ тухай бусад нь мэдээлэхдээ, анхны эх
сурвалж болох сонин, сэтгvvлийг дурдах хэрэгтэй.
МЭДЭЭЛЭЛ ГАРАХ
ЦАГ ХУГАЦАА
*Материалыг нийтлэхээр тохирсон хугацааг баримтал.
Мэдээллийн эх сурвалжийн
тогтоосон нийтлэлийг хэвлэх хугацааг заавал баримтлах шаардлагагvй.
Одоо намайг ингэж бичээд сууж байхад, “... ерєнхий сайд дараахи
зvйлийг хэлэх тєлєвтэй байна...” гэж радиогоор мэдээлж байв.
Тэгэхлээр, сэтгvvлч хэлэх vгийн нь товчийг олж аваад албан
ёсоор vг хэлэхээс нь ємнє агуулгыг нь мэдчихлээ гэсэн vг юм.
Мэдээ нэвтрvvлэхийг хvлээзнэхээр
амлах нь гаднын нєлєєнд орсонтой адил.
Мэдээний эх сурвалжууд нь энэ тухай мэдэж, хэвлэлд бага хурал
хийхээр товлох, сонин гарахаас ємнє сэтгvvлчид амжсан байхаар
албан мэдээгээ тараадаг. Тухайлбал, мэдээг оройн сонинуудаар
мэдээлэхэд тусгvй бол, хэвлэлийн бага хурлын vдээс хойш дараа
хийнэ. Мэдээ “олборлогчид” сэтгvvлчдэд баримтыг шалгах, дvн
шинжилгээ хийх цаг олгохгvйн тулд радиогоор нэвтрvvлэх, сонинууд
гарахын ємнєхєн хэвлэлийн бага хурлаа зохион байгуулж болно.
Хэвлэлээр юмуу, долгионоор мэдээг цацах хугацааны талаар мэргэжил
нэгтэн юмуу, мэдээлэл єгсєн хvнтэй тохирсон тохиролцоог баримтлах
хэрэгтэй. Сэтгvvлчид бичих, гэрэл зураг эрж олох хугацаа олгохын
тулд тvvнд утга зохиолын шагналыг хэн авах гэж байгааг мэдээлдэг
тохиолдол бий. Харин гашуудлын шинжтэй мэдээ нийтлэхийг хvлээзнэх
хэрэгтэй (жишээ нь тохиолдсон эмгэнэлт явдлыг тєрєл тєрєгсєд
болон ойр дотны хvмvvст нь мэдээлэх хvртэл). Иймэрхvv нууц
мэдээнээс зайлхийхийг зєвлєж байна. Учир нь шахалтад орох
эрсдэл ийм мэдээтэй байнга холбоотой байдаг юм.
Жишээ:
Нэгэн телевиз киноны зураг авалтад зориулсан хэвлэлийн бага
хурал хийлгэжээ. Хичээл зvтгэлтэй нэгэн залуу сэтгvvлч ємнє
нь зураг авалтыг ажиглаж, найруулагч, жvжигчидтэй ярилцаад,
хэвлэлийн бага хурлаас бvр ємнє материалаа сониндоо явуулчихсан
байна. Бусад сэтгvvлч айван тайван бичихийн тулд нийтлэх цаг
хугацаагаа тохиролцох болоод ирэхэд нэг єрсєлдєгч єєрсдєєс
нь ємнє амжуулчихсныг мэджээ. Гэхдээ нийтлэх цаг хугацааны
тухай ямар ч урьдчилсан тохиролцоо байгаагvй ажээ.
Жишээ:
Телевизийн киноны зураг авч байх явцад нэг хvн нас барсан
эмгэнэлт явдал болжээ. Орон нутгийн радиогийн ажилтнууд цагдаагийн
радиогийн мэдээг сонсоод, болсон явдлыг мэдэж, хариуцлагатай
даргадаа утасдсан байна. Хvн нас барсан тухай мэдээг ойр дотнын
бvх хvн, аль болох олон ажилтан биечлэн хvлээн авах хvртэл
мэдээг хойшлуулахыг хариуцлагатай удирдагч хvсчээ. Орон нутгийн
радио энэ хvсэлтийг хvлээж авсан байна.
ХЭЭЛ ХАХУУЛЬ,
АВИЛГА
Сэтгvvлчдийн мэргэжлийн
ёс зvйн дvрэмд мэргэжлийн ёс суртахуун, шударга ёсны тухай
бичсэн байдаг. Энэ дvрэмд гэм, зэмийн тухай биш, харин алдааны
тухай єгvvлдэг. Эдгээр хуулийг зєрчсєн хvн мэргэжил нэгт нєхдийнхєє
шvvмжлэлд єртєнє. Цаанадвал тэр сэтгvvлчдийн холбооноос хєєгдєж
болно. Дvрэмд хээл хахуулийн тухай тайлбарласан заалтад сэтгvvлчид
ч захирагдана. Хахууль єгєх гэх нь тvvнийг авсантай адил бєгєєд
шийтгэвэл зохино. Шведийн хуулиар, ямар нэг ажил гvйцэтгэгчид
хээл хахууль єгєх, зєвшєєрєгдєєгvй хєнгєлєлт vзvvлэх, эсвэл
ийм санал гаргаж амласан хvнд мєнгєн торгууль ногдуулах юмуу
(цаад тал нь) хоёр жил хорьж шийтгэх ял оноодог. Хахууль авч
байгаа, хахууль авна гэж тооцоолж байсан юмуу, хахууль єгєхийг
шаардсан гvйцэтгэгчид мєнгєн торгууль ногдуулах юмуу эсвэл
энэ тохиолдолд хэрэглэдэг ялын дээд хэмжээ болох хоёр жил
хорьж шийтгэх ял онооно. Хvндрvvлэх шалтгаантай ийм гэмт хэрэг
vйлдвэл зургаан жил хорьж шийтгэх ял оноох хэрэгтэй.
Ажил гvйцэтгэгчдэд хамаатай
энэ бvх зvйл захиргаа, дум, засгийн газрын байгууллага, тєрийн
болон нийтийн аж ахуйн комисс, сvм хийдийн зєвлєлд ч хамаарна.
Хууль тогтоогчийн vздэгээр бол тvнш байхгvй хувийн vйлдвэрийн
эзэн хахууль авдаггvй. Хєлсний ажилтнууд, тvvнчлэн даалгавар
гvйцэтгэж шагнал авдаг хvмvvсийг хахуульдаж болно. Хєлсний
ажилтныг бодвол, чєлєєт сэтгvvлч хахууль авдаггvй гэж хэлж
болно. Чєлєєт сэтгvvлч мэргэжлийн дvрэмд захирагдах vvрэгтэй,
тиймээс гаднын нєлєєнд автаж болохгvй. Нийгмийн салбар дахь
авилга, хахууль бол гэмт хэрэг мєн. Ийм тохиолдолд прокурор
эрvvгийн хэрэг vvсгэдэг. Хувийн салбарт бол ажил олгогч єєрийнх
нь захиргаанд байгаа хэн нэгнийг хахууль авчихлаа хэмээн сэжиглэж
шvvхэд ханддаг. Хэрвээ хувийн салбарт ширvvн єрсєлдєєн илэрвэл,
прокурор хэргийг шийдвэрлэнэ. Ажил олгогчид ойр байдаг хvнд,
эсвэл ажиллахаа больж байгаа хэн нэгэн хvнд дараа нь єгсєн
бэлгийг хахуультай адил гэж vздэг. Хахуульд доод хязгаар гэж
байдаггvй болохоор аливаа бэлгийг хахууль гэж vзэж болно.
Гэхдээ дээр тэмдэглэж байснаар авч болох бэлэг ч байдаг. Энэ
нь жишээлбэл нэг их vнэ єртєгтэй биш рекламын єгvvлэл юм.
Хэрвээ ресторанд даах зардал нь гайгvй бол урьсан хvний мєнгєєр
ресторанд нэг удаа орж болно. Жижиг хувийн vйлдвэрийн ажилтан
бусдын мєнгєєр сургалтын шинжтэй гайгvй аялалд оролцож болно.
Тєрсєн єдєр юмуу, Зул сарын баяраар нэг их vнэтэй биш бэлэг
авч болно. |