Ном, гарын авлага »
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
"СЭТГYYЛЧ БА
ХУУЛЬ" ЦУВРАЛ № 03" ГЛОБ ИНТЕРНЕЙШНЛ" ТББ
Yзэл бодлоо чєлєєтэй
илэрхийлэх эрх чєлєє
АГУУЛГА
-
Уншигчдад
- Шведийн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ёс зvйн зарчим
- Сэтгvvлчдийн
мэргэжлийн дvрэм
- Хэвлэлийн
эрх чєлєє бол ардчиллын нэг гол vнэт зvйл мєн
- Олон нийтийн
мэдээллийн хэрэгслийн ёс зvйн зарчмын тайлбар
- Сэтгvvлчдийн
мэргэжлийн дvрмийн тайлбар
- Бичвэрийн
зар сурталчилгаа хийх дvрэм
- Шведийн радио,
телевизийн нэвтрvvлгийн хууль, гэрээ
- Хавсралт:
Сэтгvvлчдийн хамт олны гэрээ
ШВЕДИЙН ОЛОН НИЙТИЙН
МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙН ЁС ЗYЙН ЗАРЧИМ
Шведэд vйлчилж буй хэвлэлийн
эрх чєлєєний тухай болон радиогийн нэвтрvvлгийн хариуцлагын
тухай хуулийн хvрээнд хэвлэл, радио, телевизид аль болох их
эрх чєлєє шаардлагатай байж магадгvй. Сэтгvvлч хvн ийм эрх
чєлєєтэй баймааж нь мэдээ цуглуулж, дамжуулах талаар хамгийн
их єгєєжтэй ажиллаж, нийгэмд болж буй vйл явдал, vзэгдлийг
тоймлон бичиж чадна. Yvний хамт сэтгvvлчдийн учруулдаг эвгvй
зовлон шаналлаас хувь хvнийг хамгаалан, тvvнийг хараанаасаа
салгахгvй байх шаардлагатай.
Ёс зvй гэдэг нь хууль
дvрмийг зvгээр л нэг дуулгавартай нь аргагvй дагаж, ёс зvйн
зохих зарчмуудыг нэг бvрчлэн сахих явдлаар биш, харин олон
нийтийн ємнє хvлээх хариуцлагаар илэрдэг. Хэвлэл, радио, телевизийн
ёс зvйн хэм хэмжээний хил зааг нь энэ vндэслэлийг бататгаж
єгєхєд vйлчлэх учиртай.
ТОДОРХОЙ МЭДЭЭГ
САНАЛ БОЛГО
* Нийгэмд олон нийтийн
мэдээллийн хэрэгслийн гvйцэтгэдэг vvрэг болон тvvнд итгэх
ард тvмний итгэл мэдээг шударгаар, тал бvрээс нь мэдээлэхийг
шаарддаг.
* Мэдээний эх сурвалжид
хянуур ханд. Тоо баримт урьд нь нийтлэгдсэн ч гэсэн тэдгээрийг
нарийн нягт шалга. Уншигч, сонсогч хvн баримтыг тайлбараас
нь тодорхой ялган салгахаар байх ёстой. Тэдэнд ингэх боломж
олго.
* Эх бичвэр нь зар сурталчилгааны
зураг, гарчиг болон оршилд нийцэж тохирч байх ёстой.
МЭТГЭЛЦЭХЭЭС БYY
ЗАЙЛСХИЙ
* Буруу ташаа мэдээг засч
залруулах ёстой бєгєєд тодруулбал ямар нэг мэдээг няцаахыг
хvссэн хvн тийм боломж олж авах ёстой. Залруулга, эсэргvvцлийг
дээд зэргээр шуурхай, тэгэхдээ ємнєх мэдээг уншсан тэр хvмvvсийн
нvдэнд тусахуйц газар нийтлэх хэрэгтэй. Редакцийн тайлбар
єгvvлэл заавал байх албагvй.
* Сэтгvvл зvйн ёс зvйн
комиссоос Ієєрийн тань сонинд (сэтгvvлд) єгсєн зэмлэлийг нэн
даруй нийтэл. Хэрвээ энэ шийдвэрээ сэтгvvл зvйн ёс зvйн Комисст
явуулахгvй бол хэвлэлийнхээ албан ёсны тєлєєлєгчийн шийдвэрийг
мєн адил ингэж нийтэл.
ХУВЬ ХYНИЙГ ХYНДЭТГЭ
* Нэр хvндийг нь сэвтээсэн
мэдээг нийтэлж, тараах нь нийгмийн эрх ашгаас vvдэлтэй л биш
бол, ийм мэдээг нийтэлж хvний хувийн амьдралын халдашгvй байдлыг
бvv зєрч. Гэр бvлийн будлиан, асран хамгаалах асуудалтай холбоотой
будлианы тухай мэдээлэх хэрэгтэй эсэхийг шийдвэрлэхдээ бvх
шалтаг шалтгааныг нь нарийн тунгааж бод. Учир нь будлианд
холбогдсон хvмvvст олон нийтээс тvмэн хор хvргэж мэднэ.
* Амиа хорлосон тухай юмуу,
амиа хорлохоор завдсан тухай мэдээлэхдээ туйлаас болгоомжтой
бай, тєрєл тєрєгсдийнх нь сэтгэл санааны байдал болон хувийн
амьдралын халдашгvй байдлыг бvv март.
* Гэмт vйлдлийн золиос
бологсдын тухай мэдээ нийтлэхдээ маш болгоомжтой ханд. Тэдний
байдал хэцvv байгааг бvv март.
* Хэрвээ учир холбогдол
багатай юмуу, тэгсхийсэн єнгє аястай бол рекламны зураг, гарчиг
зэрэгт мэдээнийхээ “баатруудын” уг гарвал, арьсны єнгє, яс
vндэс юмуу хvйсийг бvv онцлон тэмдэглэ. Эрхэлж буй албан тушаал,
улс тєрийн итгэл vнэмшил болон шашин шvтлэгийн талаар ч мєн
энэ зарчмыг мєрд.
ЗУРАГТАЙ БОЛГООМЖТОЙ
ХАРЬЦ
* Зурагтай материалыг
шилж сонгохдоо ч дээр тайлбарласан зарчмыг дагаж мєрд. Хvнийг
гомдоох юмуу сэтгэл санааны гутралт оруулж мэдэх зургаас зайлсхий.
* Эвлvvлж зvйх аргаар, эсвэл худал гарын vсгээр гэрэл зургийн
агуулгыг бvv гуйвуул. Хуурамч зургийг жинхэнэ мэтээр бvv vзvvл.
Нєгєє талыг ч сонс
* Шvvмжлэгдсэн хvмvvст
болон шvvмжлэлд тэр дор нь хариулах боломж олгохыг эрмэлз.
Албан ёсны тєлєєлєгчид (шvvхийн албан ёсны тєлєєлєгч, хэрэглэгчдийн
албан ёсны тєлєєлєгч, vйлдвэрлэгчдийн албан ёсны тєлєєлєгч),
ємгєєлєгчийн хурал болон олон нийтийн бусад байгууллагад асуулга
илгээхдээ онцгой болгоомжтой бай. Яллагдагчид хор хvргэх нь
ирvvлсэн бичиг цаасны юмуу, гомдлын зорилго байж болохыг санаж
яв.
* Тайлбарлаж бичсэн баримт
vнэн зєв гэдэгт итгэлгvйгээр гэмт хэргийн тухай мэдээ бvv
нийтлэ. Yйлдсэн гэмт хэрэгтэй холбогдон дурдагдсан хvмvvсийн
тухай мэдээг бvv нийтэл, бvv мэдээл.
* Дvгнэлт хийх гэж бvv
яар, шvvхийн юмуу, тєр засгийн байгууллагууд тогтоол шийдвэр
гаргаагvй байхад ийм шийдвэр бvv гарга. Шvvхээр шийдвэрлэгдсэн
хэргийн тухай мэдээлэхдээ ялын шийдвэрийг мэдээл.
НЭР УСЫГ БYY ДУРД
* Хvний нэр усыг дурдахдаа
тvvнд хор хvргэх эсэхийг нарийн нягт цэгнэж vз. Хэрвээ хvний
нэр усыг зарлах нь олон нийтийн эрх ашигтай холбоогvй бол
нэрийг орхи. Энэ нь гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа хvмvvс,
тvvнчлэн шийтгэгдсэн хvмvvст ч хамаатай.
* Хvний нэр усыг мэдээлэхгvй
юм бол, тvvний гэрэл зургийг бvv гарга. Тvvний ажилладаг газар,
нас, яс vндэс, хvйс болон тvvнийг мэдчихэж болох бусад шинжийн
тухай мэдээг олон нийтэд бvv мэдээл.
* Тодорхой хvн эрvvгийн
хэрэг vйлдээд тvрvvнд нь шийтгэгдэж байсныг онц шаардлагагvй
бол бvv мэдээл.
* Албаны мєрдєн шалгалт
явуулж байгаатай холбогдон цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж
буй хvмvvсийн тухай мэдээг анхааралтай шалга.
* Нэр усыг зарлаж, гэрэл
зургийг тавьсаны бvх буруу нь энэ материалыг нийтэлж байгаа
хvнд ногдоно гэдгийг санаж яв.
|