Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Tєсєл болон хєтєлбєрvvд
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хууль
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
Соёл урлаг
Хууль
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Хvний эрх ба хэвлэл мэдээлэл
Урлагийн боловсрол
Худалдаж буй номнууд
Гарын авлага
Холбоо барих
 

Ном, гарын авлага » Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах

"СЭТГYYЛЧ БА ХУУЛЬ" ЦУВРАЛ № 03" ГЛОБ ИНТЕРНЕЙШНЛ" ТББ

Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє

АГУУЛГА

- Уншигчдад
- Шведийн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ёс зvйн зарчим
- Сэтгvvлчдийн мэргэжлийн дvрэм
- Хэвлэлийн эрх чєлєє бол ардчиллын нэг гол vнэт зvйл мєн
- Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ёс зvйн зарчмын тайлбар
- Сэтгvvлчдийн мэргэжлийн дvрмийн тайлбар
- Бичвэрийн зар сурталчилгаа хийх дvрэм
- Шведийн радио, телевизийн нэвтрvvлгийн хууль, гэрээ
- Хавсралт: Сэтгvvлчдийн хамт олны гэрээ

ШВЕДИЙН РАДИО ЄРГЄН НЭВТРYYЛЭГ, ТЕЛЕВИЗИЙН ХУУЛЬ, ГЭРЭЭ

Олон орон радио, телевизийн нэвтрvvлэг хийх концесс юмуу зєвшєєрєл байж болох юм гэж vздэг. Ємнє нь энэ нь цэвэр техникийн нэвтрvvлгийн долгион хуваарилах vvрэгтэй байсан юм. Нэвтрvvлэг дамжуулах сvлжээ байгуулах нь єртєг ихтэй, тvвэгтэй байв. Эрх баригчид телевиз, радиогийн нэвтрvvлгийг нийгэмд vйлчилдэг байлгахыг эрмэлзэж байв. “Public service” гэсэн хэллэгийг бvр хориод онд Их Британийн радио-телевизийн Би-Би-Си корпорацид хэрэглэсэн юм. Шведэд олон нийтийн радио буюу нийтийн радио гэж ярьдаг. Финляндад нийт улсын радиог “Yleisradio” (нийтийн радио) гэж нэрлэдэг.

Радио єргєн нэвтрvvлгийн тухай Шведийн хуулийн зарчмын талаар цєєн vг хэлье. Ингэхдээ телевизийн нэвтрvvлгээр санал бодлоо илэрхийлэх эрх чєлєєнд хамаатай дvрмийг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Санал бодлоо илэрхийлэх эрх чєлєєг зохицуулах зорилгоор Риксдаг хэвлэлийн эрх чєлєєний тухай хуультай адил радиогийн нэвтрvvлгийн хариуцлагын тухай хууль гаргасан юм. Хэвлэлийн эрх чєлєєг зєрчсєний нэг адилаар, санал бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрхийг зєрчвєл шvvхэд гомдол мэдvvлнэ. Нэвтрvvлэг бvр хариуцлагатай гаргагчтай байх ёстой. Шvvхэд шvvгчид байна. Тэд мэдээллийн эх сурвалжийг хамгаалах ёстой. Эрх баригчид юмуу, єєр ямар нэг олон нийтийн байгууллага чухам хэн радио нэвтрvvлэгт материал єгсєн, уг нэвтрvvлгийг хэн бэлтгэсэн, нэвтрvvлэгт хэн оролцож, нэвтрvvлгийн баримтыг олж цуглуулсныг тодруулах гэж оролдох ёсгvй гэж радиогийн нэвтрvvлгийн хариуцлагын тухай хуульд бичжээ. Санал бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрхийг зєрчсєн хэрэг шvvхэд очсон нь маш цєєхєн юм.

Нэвтрvvлгийг алагчлалгvйгээр, ажил хэрэгч хийх ёстой гэж Риксдагийн баталсан Радиогийн нэвтрvvлгийн тухай хуульд байдаг. Радио, телевизийн аль алинд нь vг хэлэх, мэдээлэх єргєн эрх чєлєє байх ёстой. Хяналт цагдалтыг бас хуулиар хориглосон бєгєєд тєрийн болон бусад тvвшингийн эрх баригчид нэвтрvvлгийг гаргахын ємнє vзэх, vзvvлэхийг шаардах, тvvнчлэн агуулгыг нь зєвшєєрєхгvй байгаагаас болоод нэвтрvvлгийг гаргахыг хориглох эрхгvй. Шведэд радио нэвтрvvлгийн ажлыг гэрээгээр зохицуулах бєгєєд, тvvнийг нэг талаас гол газар болох Шведийн радио (Улсын радио, Шведийн телевизийн хоёр суваг, орон нутгийн радио болон сургалтын радио гэсэн салбартай), нєгєє талаас, тєр, засгийн газар хамтран гэрээ хийдэг. Гаргасан зєрчлийн талаар шvvхэд гомдол гаргаж болохгvй, харин сvvлд нь Радиогийн нэвтрvvлгийн комисс авч хэлэлцдэг. Энэ тухай дор єгvvлнэ.

Нэвтрvvлгийн хєтєлбєр зохиогчид товч заалтыг удирдлага болгоно. Гол газар болох Шведийн радио хєтєлбєрийг бие даан боловсруулж, тєр, эрх баригчдын холбогдох бvлгийнхний нєлєєнд оруулахгvй байхыг хариуцна. Хэрвээ Шведийн радио тєрєєс хараат байгаа бол гэрээ зєрчсєн хэрэг болно. Шvvмжлэлт нэвтрvvлэг явуулж байгаа vед энэ нєхцєл байдлыг заадаг. Нэвтрvvлгээр мэдээ, тайлбар єгvvлэл нэвтрvvлэхдээ vйл явдал, асуудлыг аль болох олон талаас нь мэдээлэх хэрэгтэй гэж заасан байдаг. Ингэхдээ нэвтрvvлэг нь нийгмийн болон соёлын асуудлаар ард тvмнийг чиг баримжаатай болгож, vзэл бодлоо тєлєвшvvлэх боломж олгохын тулд бvх талын мэдээлэл єгєх ёстой.

Тийнхvv тайлбарлах, бvх талаас нь мэдээлэх гэсэн хоёр зорилго тавигдаж байна. Нийгэм, соёлын амьдралын нэн чухал асуудлуудыг анхааралтай авч vзэж, тэдгээрийг хэлэлцэхийг хєхиvлэн дэмжих шаардлагатай. Зарим хvн vvнийг бvх талыг хамарсан алагчлалгvй нэвтрvvлэг, мэтгэлцээн явуулахад тvлхэц єгдєг мэтээр тайлбарладаг. Радио нь “Иргэдэд хамаатай шийдвэр гаргахад нєлєєлдєг эрх баригчид, байгууллага, vйлдвэрийг хэлэлцэж, шvvмжлэх, тvvнчлэн энэ байгууллагууд болон бусад бvлэг, нэгдлийн vйл ажиллагааг мэдээлэх vvрэгтэй” гэж гэрээнд бичсэн байдаг.
Дарааллыг анзаарч vзээрэй:
нэгдvгээрт, хэлэлцэн шvvмжлэх,
хоёрдугаарт, мэдээлэх гэсэн vvргээ ажил хэрэг болгож байна.

Соёлын амьдралыг олон талаас нь мэдээлэх тухай ч гэрээнд заасан байдаг. Сvсэг бишрэл, соёл, шинжлэх ухаантай холбоотой янз бvрийн эрх ашгийн шаардлагыг биелvvлэх хэрэгтэй. Ингэхдээ хэлний болон vндэсний цєєнх, тvvнчлэн биеийн болон оюуны согогтой хvмvvсийг орхигдуулж болохгvй. Нэвтрvvлгийг эфирт гаргахын ємнє бvх мэдээ, баримтыг боломжийн хэрээр нарийн нягт (энэ нь байгаа нєхцєлд аль хэр боломжтой байна) шалгах хэрэгтэй гэж гэрээнд дурдсан бий. Энд “тухайн нєхцєлд боломж аль хэр байна” гэдгийг нарийн ялгаж салгах нь чухал. Тийнхvv хэвлэлийн ёс зvйн хуулиудад байгаа зvйл ч, єєрєєр хэлбэл хэрвээ олон нийтийн сонирхол єєрєєр шаардаагvй бол, хувь хvний хувийн амьдралыг хvндэтгэх эрх гэрээнд бас бий.

Эрх баригчид чухал мэдээг нэвтрvvлэгт оруул гэж шаардах эрхгvй. Телевизийн хєтєлбєрт vvнийг “Зарлалын самбар” гэсэн нэртэй таван минутын нэвтрvvлэг хийх журмаар шийдвэрлэдэг. Энэ нэвтрvvлэгт эрх баригчид хууль, тогтоолын дагуу сэрэмжлvvлж, мэдээлэх (жишээ нь, замын хєдєлгєєний тухай мэдээ юмуу, зам бага зэрэг хальтиргаатай байгаа тухай сэрэмжлvvлэг) ихэнхдээ иргэдийн эрх, vvрэгт хамаатай товч мэдээ оруулж болно. Ийм тохиолдолд бичгийн сурталчилгаа гаргахгvй. Эдгээр мэдээний хариуцлагыг телевиз хvлээнэ. Тєр засгийн мэдээнд ажил хэрэгч, алагчлалгvй байдал байхгvй бол, ийм мэдээг хvлээж авахгvй байх тохиолдол байдаг. Телевиз мэдээгээ гаргахын ємнє тvvнд засвар хийхийг шаардаж болно. Гар бичмэл юмуу шvvмжийн бичвэрт ийм явдал гардаг. Мэдээ нь суртал нэвтрvvлгийн шинжтэй бус, харин нийгэмд учир холбогдолтой, мэдээллийн хувьд сонирхолтой байх ёстой гэдэг зарчим баримтална. Эрх баригчид иргэддээ тэдний vvргийн тухай мэдээлэхийг хvсч байж болох боловч ганц энэ нь хангалттай биш. Энэ тохиолдолд иргэдийн эрх юунд оршиж байна, тэд хаанаас нэмэлт мэдээлэл авч болох тухай ч дурдах хэрэгтэй. “Зарлалын самбар” нь хоёр сувгаар долоо хоногт нэг юмуу, хоёр удаа гарахдаа дєрєв, таван хэсгээс бvрдэх бєгєєд хэсэг тус бvр нь нэг минутаас хэтрэх нь цєєн байдаг. Яаралттай мэдээг (жишээ нь, замын байдал муудсан тухай юмуу, зам-тээврийн ослын тухай) бусад нэвтрvvлгийн хооронд, тэр ч байтугай нэвтрvvлгийн дунд ч уншиж болно. Yvнийг радиод, ялангуяа орон нутгийн радио нэвтрvvлэгт хэрэглэдэг. Эрх баригчид нэвтрvvлэгт мэдээг оруулахыг хvсч болох боловч, ингэж оруул хэмээн тушаах эрхгvй байдалт vндсэн зарчим оршино.

Буруу ташаа баримтыг шалгах, татгалзах, зєвтгєх болон няцаах цаг гаргаж єгєх vvрэг тєрийн гэрээнд ч байдаг. Тийнхvv радиогийн нэвтрvvлэгт тавих шаардлага хэвлэлийнхээс хатуу. Учир нь Сэтгvvл зvйн дvрэм сайн дурын зарчимд vндэслэдэг билээ. Єргєдєл гомдлыг зєв шийдвэрлэсэн эсэхийг Радиогийн нэвтрvvлгийн комисст шалгуулахын тулд татгалзсан болон няцаасан тухай уг комисст мэдээлэх хэрэгтэй. Татгалзсан юмуу, няцаасныг мэдээлэхгvй байж ч болно. Гэхдээ сvvлд комисс энэ шийдвэрийг эргэн авч vздэг. Нэвтрvvлэг гарснаас хойш зургаан сарын дотор бичгээр татгалзсан болон няцаасан тохиолдолд Радиогийн нэвтрvvлгийн комисст мэдээлнэ.

Радиогийн нэвтрvvлгийн комисс нь Сэтгvvл зvйн ёс зvйн комисстой тєстэй учир холбогдолтой байдаг. Улс тєрийн янз бvрийн чиглэлийг тєлєєлсєн радиогийн нэвтрvvлгийн комиссын гишvvдийг засгийн газар томилдог. Комисс нь нэвтрvvлгийг гарсных нь дараа vнэлэн дvгнэх боловч заавар єгєх эрхгvй. Хувь хvн юмуу, байгууллага зохих хvсэлт гаргасан тэр тохиолдолд ч комисс єєрийн санаачлагаар радиогийн нэвтрvvлгийг хэлэлцэнэ. Хэрвээ нэвтрvvлгийн редакци зэмлvvлэх юмуу буруушаалгахад хvрвэл vvнд бичгээр хариу єгч болно. Хэрвээ гэрээг зарим талаар зєрчсєн гэж нэвтрvvлгийг буруутгавал, энэ тухай албан мэдээг мэдээ дуусмагц унших нь цєєнгvй байдаг. Ингэлээ гээд шийтгэл хvлээлгэхгvй хэдий ч, буруушаах нь нєлєє vзvvлдэг. Тодруулвал салангид тусдаа тохиолдлыг курс, семинараар авч хэлэлцдэг. Радиогийн нэвтрvvлгийн комисс нь редакцийг тогтвортой горимоор ажиллах боломж олгодог нэг ёсны аянга зайлуулагч юм гэж уг комиссын тухай бичсэн байдаг. Маргаан vvсгэсэн нэн хурц нэвтрvvлгийг комисс бас хэлэлцэж болно. Ингэхдээ комисс vг хэлэх, мэдээлэх єргєн эрх чєлєєг vндэс болгоно. (Финляндад радиогийн нэвтрvvлгийн комисс байдаггvй. Тус комиссын оронд улс тєрийн янз бvрийн тєлєєлєгчдєєс бvрддэг программын зєвлєл зайлшгvй шаардлагатай шvvмжлэлийг нийтэлдэг. Шведийн хэвлэлийн ёс зvйн комисстой адил радио, телевизийн нэвтрvvлгийг хэлэлцдэг олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ёс зvйн комисс Финляндад байдаг).

Гэрээний заалтуудыг єргєнєєр тайлбарладаг бєгєєд ажил хэрэгч, алагчлахгvй байхыг чухалчилдаг нэвтрvvлгийн байгууллагуудын дvрэм эдгээр заалтад нэмэлт болдог. Нэвтрvvлэг бvр нь алагчлалгvй байх ёсгvй, тэгвэл vг хэлэх, мэдээлэх єргєн эрх чєлєє ерєєс байх боломжгvй хэмээн зарим хvн ярьдаг. Урилгаар оролцогчид болон зохиогчид олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ажилтнуудыг бодвол хувийн санал бодлоо илvv чєлєєтэй илэрхийлж болно. Нэвтрvvлгийн удирдах хvмvvс онцгой тєвийг сахисан байдалтай байх ёстой бєгєєд учир нь тэд байгууллагын тєлєєлєгчид юм. Асуудлыг бvх талаас нь мэдээлэхийн тулд нэвтрvvлгийн хєтлєгч маргалдагч талуудын байр суурийг тодруулахаар заримдаа єрєєсгєл vзэл бодол илэрхийлэх ёстой.

Ямар нэг салбарын тусгай мэдлэгтэй хєлсний орон тооны ажилтан адил тэгш байх нєхцєлд гаднаас урьж оролцуулсан хvний нэг адил мєн тийм эрх чєлєєтэй байж болно. Гэвч ийм тохиолдолд тvvнийг шинжээчээр оролцож байгаа гэдгийг тайлбарлах хэрэгтэй. Хэрвээ ямар нэг vйл явдлыг янз бvрийн vзэл бодлын vvднээс тайлбарлаж, уг нэвтрvvлгийг онцгой нєхцлєєр бэлтгэсэн бол, vvнийг нэвтрvvлгийн танилцуулгад мэдээлэх хэрэгтэй. Энэ нь уг нэвтрvvлгийг сэтгvvл зvйн хязгаарлагдмал эрх чєлєєтэй оронд хийсэн тэр тохиолдолд ч хамаатай.

Ардчилсан улсын vндсэн зарчим хvмvvсийн тэгш эрх, эрх чєлєє, нэр алдрын vндсэн зарчимд зориулагдсан vед алагчлалгvй байх шаардлагагvй. Арьсны vзэл, хvчирхийлэл, зэрлэг балмад явдал, эрэгтэйчvvд, эмэгтэйчvvдийн тэгш бус байдлыг зэмлэн буруушаах замаар хvний vнэ цэнэ илэрдэг. Энэ нь нэвтрvvлэгт арьсны vзэл, бvдvvлэг явдал, хvчирхийлэл зэрэг нь сонирхол татахуйц байх ёсгvй гэсэн vг юм. Тийнхvv радиогийн нэвтрvvлгийн тухай хууль нь хэвлэлийн эрх чєлєєний тухай хууль болон хэвлэлийн ёс зvйн зарчимтай нэлээд тєстэй юм. Гэвч тєрийн гэрээнд хэвлэлийг бодвол, илvv ажил хэрэгч, алагчлалгvй байхыг Шведийн радиогоос шаарддаг.

Бэрхшээлтэй асуудлууд бий нь мэдээж. Радиогийн нэвтрvvлгийн тухай хуулийн дагуу Шведийн радио, телевизийг арилжааны зар сурталчилгаа явуулахыг хориглодог нь эдгээр асуудлын нэг юм. Харин хиймэл дагуулын телевиз швед хэлээр зар сурталчилгаа нэвтрvvлдэг. Рекламаар єєрийгєє бvрэн санхvvжvvлдэг бие даасан, гурав дахь суваг бий болгох тухай ярьдаг. Байгуулагдаад тийм их удаагvй байгаа улсын хоёр суваг ивээн тэтгэгчдийн vйлчилгээг хэрэглэх зєвшєєрєл авсан юм. Жишээ нь автомашины “Вольво” пvvс гольфийн тухай нэвтрvvлгийг ивээн тэтгэж байсан билээ. Харин одоо “Вольво” тогтоосон vнэлгээний дагуу цаг худалдан авч, харин телевиз гольфийн тухай нэвтрvvлэг хийх vv, vгvй юу гэдгийг єєрєє шийдвэрлэвэл дээр биш vv гэсэн маргаан єрнєж байна. Нэвтрvvлгvvдийн бие даасан байдлыг хэрхэн хадгалж vлдэх тухай эцэс тєгсгєлгvй шvvн хэлэлцсээр байна.

Хууль, гэрээ, хэвлэл, радио, телевизийн ёс зvйн зарчим, тvvнчлэн реклам явуулах дvрэм нь олон нийтийн мэдээллийн хэрэгслийн бие даасан байдлыг хангахад туслаж байна. Чухамхvv эдгээрийн тусламжтайгаар хэвлэл, радио, телевиз тєрийн дєрєв дэх засаглал болж байгаа юм.

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.