Энэхvv гарын авлагыг
ЮНЕСКО-гийн санхvvжилтээр "Ардчилсан сонгууль ба
хэвлэл мэдээлэл""тєслийн хvрээнд "Глоб
Интернейшнл" ТББ-аас эрхлэн гаргав.
АГУУЛГА
-Оршил
-Чєлєєтэй,
шударга, ардчилсан сонгуулийн vеэр хэвлэл мэдээллийн
хэрэгслийн баримтлах зарчмуудын харьцуулсан судалгаа
Зарим улс
орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслийн баримтлах зарчмууд
-Ємнєд
Африк
-Канад
-Австрали
-Их Британи
-Шинэ
Зеланд
-Эстони
-Македони
-Камбож
-Молдав
-Унгар
Чєлєєтэй, Шударга,
Ардчилсан сонгуулийн vеэр мэдээллийн хэрэгслийн баримталдаг
зарчмуудын харьцуулсан судалгаа
Танилцуулга
Сонгуулийг чєлєєтэй
бєгєєд шударга явуулахад хэвлэл мэдээллийн хэрэгсэл
голлох vvрэг гvйцэтгэдэг. Иймд “Глоб Интернэшнл” ТББ-аас
ардчилал хєгжсєн болон хєгжиж буй орнуудад сонгуулийн
vеэр хэвлэл мэдээллийн хэрэгслийн баримтлан ажилладаг
ерєнхий зарчмуудыг судлан, харьцуулалт хийхийг зорив.
Энэхvv судалгаандаа бид Ємнєд Африк, Австрали, Их Британи,
Канад, Шинэ Зеланд, Македони, Камбож, Молдав, Эстони,
Унгар зэрэг 10 гаруй улс орнуудыг сонгон авсан.
Судалгаандаа єргєн нэвтрvvлгийн байгууллагыг хувийн,
олон нийтийн, эсвэл тєрийн гэсэн статусаар нь ангилан
авч vзсэнгvй. Учир нь аль ч хэлбэрийн хувьд олон нийтийн
хязгаарлагдмал нєєц баялаг болох агаарын орон зай, долгионыг
ашиглаж байгаа гэдэг утгаараа тэд ямагт олон нийтийн
ашиг сонирхолд vйлчилж байх ёстой юм.
Нэг. Тэнцвэртэй
байх
1.1. Тэнцвэртэй
бєгєєд шударга мэдээлэх
Хэвлэл мэдээллийн
хэрэгсэл нь сонгуулийг мэдээлэхдээ тэнцвэртэй, хараат
бус байх, эфирийн цаг, хэвлэлийн зай талбайг олгохдоо
аливаа улс тєрийн нам, нэр дэвшигчдийг ялгаварлан гадуурхахгvй
байх vvрэгтэй. Сонгуулийг улс тєрийн нам, нэр дэвшигчдийг
тоо болон чанарын хувьд тэнцвэртэй, аль нэг талыг барилгvй
мэдээлэх нь шударга бусаар мэдээлэх буюу олон нийтийг
тєєрєгдvvлэхээс урьдчилан сэргийлэх зєв алхам юм.
Судалгаа хийсэн 10 гаруй улс орнуудад бvгдэд нь сонгуулийн
vеэр хэвлэл мэдээллийн хэрэгсэл /ХМХ/-ийн баримталбал
зохих “vндсэн зарчим”-ыг “тэнцвэртэй, шударга мэдээлэх”
мєн хэмээн хvлээн зєвшєєрч тусгасан байна.
Эдгээр улсад сонгуульд зориулан vйл ажиллагаа явуулж
буй єргєн нэвтрvvлгийн байгууллага аль нэг талыг барьж,
зєвхєн нэг нэр дэвшигч юмуу, аль нэг нам, сонгуулийн
кампани явуулж буй хэн нэгэн этгээдэд vйлчилж болохгvй
бєгєєд сонгуульд оролцогч бvх талуудын ялгаатай байр
суурь, vзэл бодлыг олж мэдэх, тvгээх ёстой гэж vздэг
байна.
Судалгаа хийсэн улс орнуудаас Их Британи, Ємнєд Африк,
Македони, Унгар зэрэг орнуудад нэн тэргvvнд шударга
ёсны зарчмыг баримтлах тухай тусгажээ. Мэдээ сурвалжлага
нь сонирхогч бvх талуудад шударга хандсан байх, нэр
дэвшигчдийн улс тєрийн бус vйл ажиллагаа (тухайлбал,
спортын болон бусад арга хэмжээ г.м)–г харуулахдаа тэнцвэртэй
байдлыг хангахад ихээхэн анхаарах хэрэгтэй байдаг. Сонгуульд
оролцогч зарим байгууллагууд сурталчилгааныхаа эрч хvчийг
бууруулахаар шийдсэн тохиолдолд тэнцвэрт байдал алдагдахад
хvрвэл vvний хариуцлагыг ХМХ хvлээх ёсгvй юм.
1.2. Тэнцвэртэй
хуваарилалт хийх
Сонгуулийн vеэр ХМХ-vvд
нь “тэнцвэртэй, шударга мэдээлэх” vндсэн зарчмаа хэрэгжvvлэхийн
тулд эфирийн цагаа тэнцвэртэй, шударгаар хуваарилахаас
эхэлдэг. Улс тєрийн сурталчилгааны vргэлжлэх хугацааг
тогтоохын зэрэгцээ, нэвтрvvлэг цацах цагийг зохистой
шийдэх нь онцгой нєлєєтэй юм. Нэвтрvvлгийг сонгогчдын
хамгийн их vзэж, сонсдог цагт, эсвэл сонгуулийн кампаний
аль vед явуулах вэ гэдгийг шударгаар тогтоох нь тэнцвэрт
байдлыг хадгалах хамгийн гол vндэс нь болдог гэж олон
улсын тvвшинд vздэг. Тухайн улс оронд сонгууль явагдаж
байгаа тохиолдолд эрх тэгш байдлыг хангах vvднээс эфирийн
цагийг ялгаварлан гадуурхахгvйгээр хуваарилах ёстой
билээ. Улс тєрийн намууд, сонгогчдын бvлгvvд болон нэр
дэвшигчдэд мєрийн хєтєлбєрєє vнэ тєлбєртэй болон тєлбєргvй
сурталчлахад адил тэгш бололцоо олгож, эфирийн цаг хуваарилах
янз бvрийн шалгууруудыг бий болгох ёстой ажээ. Уг зарчмыг
судалгаанд хамрагдсан орнуудаас Их Британи, Молдав,
Македон, Эстони, Австрали зэрэг улс орнууд тусгасан
байна.
Тухайлбал, Их Британийн єргєн нэвтрvvлгийн корпорацид
гол гол намуудын сонгуулийн сурталчилгааны тэнцвэртэй
байдлыг тэдгээрийн парламентад эзэлж буй суудлын харьцаагаар
тодорхойлдог. Ингэхдээ парламентын гишvvдийн тvрvvчийн
сонгуулиар бий болсон хvчний харьцааг баримтлан сонгуулийн
сурталчилгааг явуулахаар тусгажээ.
Молдавт орон нутгийн сонгуулийн кампаний vеэр сонгуульд
єрсєлдєх намуудад нийгэм-улс тєрийн байгууллага, бие
даан нэр дэвшигч, сонгуулийн блок бvрт vнэ тєлбєргvй
болон тєлбєртэй цагийг тэгш хуваарилан, сонгуулийн сурталчилгааг
тогтмол цагт явуулдаг байна.
Тэгвэл Македоний Радио Телевиз болон орон нутгийн олон
нийтийн єргєн нэвтрvvлэг эрхлэгчид улс тєрийн намуудын
vнэ тєлбєргvй сурталчилгааны цаг болон дарааллыг зоос
хаяж тогтоодог байна.
Эстонид бол нэр дэвшигч бvр нэг халз ярилцлагад оролцож
болох бєгєєд vvнд оролцох сонирхлоо илэрхийлсэн нэр
дэвшигчдэд нэвтрvvлгийн цагийг сугалаагаар шийдвэрлэн
олгодог.
Харин Австралид том намуудад адил хэмжээний цаг тогтоон
олгодог ч жижиг намуудыг сурвалжлахдаа тэдний сонгуульд
гvйцэтгэх vvрэг ролийг алдагдуулах ёсгvй гэж vздэг.
Канадад vнэ тєлбєргvй нэвтрvvлгийн эрх тэгш байдал алдагдаж
байгааг мэдмэгц нэвтрvvлгийн цагийг Єргєн нэвтрvvлгийн
Корпораци нь нэмэх эрхтэй байдаг.
1.3. Эсрэг
тэсрэг байр суурийг сонсох
Сонгогчдод бодит
мэдээлэл хvргэхийн тулд эсрэг тэсрэг байр суурийг сонсож,
єєрийн гэсэн vнэлэлт дvгнэлт хийх боломжийг тэдэнд олгох
нь нэн чухал. Судалгаанд хамрагдсан улс орнуудаас зєвхєн
Ємнєд Африкт эсрэг тэсрэг байр суурийг мэдээлэх тухай
заалтыг зарчимдаа тусгасан байна. Цаг vеийн холбогдолтой
нэвтрvvлгvvд нь бvх намуудад эрх тэгш хандсан байх ёстой.
Нэвтрvvлэгт намын тєлєєлєгчдийг оролцуулахаар бол єрсєлдєж
буй намуудад зохих хугацааны ємнє урьдчилан мэдэгдэж
тухайн нэвтрvvлэгт буюу цуврал нэвтрvvлэгт урьж оролцуулах
ёстой ажээ. Єргєн нэвтрvvлэг эрхлэгчид эсрэг тэсрэг
байр суурийг сонсох боломж олгох ёстой гэсэн зарчмыг
аливаа нэг асуудлаар бvх намуудыг сонсох ёстой гэж ойлгож
болохгvй, харин бvх vзэл бодлыг сонсоно гэсэн vг юм.
Гэхдээ нэг нэвтрvvлгээр бvх байр суурийг харуулна гэж
ойлгож болохгvй.
Эсрэг тэсрэг байр суурийг хэлэлцэх зохистой боломж олгох
хvрээнд хэлэлцvvлэг болон мэдээ сурвалжлагад сонгуульд
оролцоогvй улс тєрийн намууд болон эвсэлд харъяалагдах
байгууллагуудыг оролцуулдаг. Энэ нь сэтгvvл зvйн хэвшсэн
туршлагад vндэслэн хийгдэх бєгєєд эдгээр байгууллагуудын
хувьд vндсэн ашиг сонирхлын асуудлыг хэлэлцэх vед оролцуулах
ёстой. Гэхдээ дээрх байгууллагуудыг оролцуулах давтамж
нь, сонгуульд оролцохоор бvртгvvлэн єрсєлдєж буй намуудын
хооронд эрх тэгш байдлыг хангах ерєнхий зарчмыг гажуудуулахгvй
байх гэсэн зарчмыг баримталдаг байна.
1.4. Редакцийн
хараат бус байдал:
Сонгуультай холбоотойгоор
зарим улс оронд тєрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл,
мєн тvvнчлэн тєрийн байгууллагын зvгээс дарамт шахалт
vзvvлэх байдал ажиглагддаг. Тухайлбал, гvтгэлгийн хэрэгт
холбогдож болзошгvй гэсэн vндэслэлээр сєрєг хvчний сурталчилгааг
хязгаарлах, эсвэл нийтлэл, нэвтрvvлгийг урьдчилан хянах,
цаашлаад улс тєрийн намуудад сурталчилгаа хийх эрх олгохгvй
байх, ХМХ-ийг хаахаар сvрдvvлэх, редакци, сэтгvvлч,
сурвалжлагчдийг ажлаа хийхэд нь дарамтлах буюу дарамт
сvрдvvлгээс хамгаалахгvй байх, сэтгvvлчдийг єєрийн цензуртэй
болгоход хvргэх зэрэг байдал ажиглагддаг байна.
Сонгуулийн аливаа нийтлэл, нэвтрvvлэгт тєрийн цензур
байж болохгvй юм. ХМХ-vvд сонгуулийн холбогдолтой хєтєлбєрийг
нэвтрvvлэхийг дэмжих, засгийн газар, тvvний бодлого
буюу эрх баригч намыг шvvмжилсэн нэвтрvvлэг явуулсан
гэдэг дан ганц vндэслэлээр ХМХ-д хариуцлага хvлээлгэдэггvй
байх хэрэгтэй юм. Нэвтрvvлгийг vл зєвшєєрєх шийдвэр
нь зайлшгvй шаардлагатай байв уу, эсвэл цензур байв
уу гэдгийг хараат бус байгууллагаар заавал шалгуулах
ёстой. Бодитой, шууд хvчирхийллийг єдєєснєєс бусад тохиолдолд
сонгуулийн кампаний явцад нэр дэвшигч болон улс тєрийн
намын тєлєєлєгчдийн хийсэн хууль бус мэдэгдлийн тєлєє
ХМХ-д хариуцлага хvлээлгэхгvй, харин намууд болон илтгэгч
нь хариуцлага хvлээх ёстой юм.
Судалгаанд хамрагдсан орнуудаас ганцхан Македони л зарчимдаа
сонгуулийг мэдээлэхдээ редакцийн хараат бус байдлыг
єндєр тvвшинд авч vзнэ хэмээн тусгасан байна.
1.5. Сэтгvvлчийн
ёс зvй
Сэтгvvлчид нь “олон
нийтийн хоточ нохой” байх эрхэм vvргээ ухамсарлан, ёс
зvйтэй ажиллах нь сонгуулийн vр дvнд ихээхэн нєлєєтэй
байдаг. Иймд олон улсын жишигт ёс зvйгээ эрхэмлэн ажиллахыг
сэтгvvлчиддээ уриалдаг. Судалгаанд хамрагдсан улс орнуудын
дотор ёс зvйтэй холбоотой заалтыг зєвхєн Камбож, Эстонийн
сонгуулийн vеэр баримтлах зарчимд тусгагджээ.
Сэтгvvлчид бэлэг сэлт, тусгай хангамжийн нєлєєнд автаж
єєрийн байр суурь, ёс зvйн хэм хэмжээг умартах ёсгvйг
Камбожийн сонгуулийн vеэр баримтлах зарчимд тусгасан
байна. Мєн сэтгvvлч, сурвалжлагч, идэвхтэн бичигч нар
єєрийн дуу хоолойны єнгє буюу бусад онцгой vйлдлээр
аливаа улс тєрийн талыг талархсан буюу жигшсэн, vл хvндэтгэсэн
байдлыг харуулахаас зайлсхийх ёстой.
Эстоний зарчимд сэтгvvлчид парламентын сонгуульд нэр
дэвшвэл тэд (эсвэл тэдний нам) Vндэсний Сонгуулийн Хороонд
бvртгvvлсэн єдрєєс эхлэн санал хураалт дуусах хvртэл
ТВ, радиогоор сэтгvvлчийн хувьд гаргадаггvй. Энэ хугацаанд
тэд бусад нэр дэвшигч, намтай адил эрх эдлэх тухай заасан
байдаг.
Хоёр. Улс
тєрийн сурталчилгаа
Радио, телевизийн
алинд ч нэвтрvvлэг явуулахад зардал гарна. Улс тєрийн
намуудын шууд сурталчилгааны vнийг тєр, єргєн нэвтрvvлгийн
байгууллага, улс тєрийн нам, эсвэл нэр дэвшигч єєрєє
тєлдєг байна.
2.1. Улс
тєрийн тєлбєргvй сурталчилгаа
Сонгуульд єрсєлдєгчид
єєрсдийн мєрийн хєтєлбєрийг танилцуулах, єрсєлдєгчидтэйгээ
шударгаар єрсєлдєх боломжийг бvрдvvлэхийг тулд ХМХ-vvд
нь нэр дэвшигчид, улс тєрийн намуудад тодорхой хэмжээний
тєлбєргvй нэвтрvvлгийн цагийг олгодог. Ийнхvv тєлбєргvй
нэвтрvvлэг байх нь нэр дэвшигчдийн мєрийн хєтєлбєрєє
сонгогчдод хvргэх адил тэгш боломжийг шууд олгодог.
Хэрэв vнэ тєлбєргvй ийм цаг байхгvй бол эфирийн цагийг
худалдан авах чадвар муутай сєрєг хvчнийг улс тєрийн
амьдралд оролцуулахгvй, тэдэнд vгээ хэлэх боломж олгогдохгvй
байх магадлал єндєртэй юм. Vнэ тєлбєргvй сурталчилгаа
хийх боломж олгох тухай бvх улсууд зарчимдаа тусгаж
єгсєн байна.
Молдав, Македон, Канадад сонгуульд єрсєлдєгчдєд vнэ
тєлбєргvй сурталчилгааг явуулах тэгш боломж олгох зарчим
баримталдаг. Энэ тєрлийн хєтєлбєрvvд нь нэвтрvvлгийн
эхэнд буюу тєгсгєлд vнэ тєлбєргvй улс тєрийн нэвтрvvлэг
гэдгээ тодорхой (дуу авиагаар буюу бичгээр, график хэлбэрээр)
мэдэгдэх ёстой ажээ.
Молдав, Канадын зарчимд тусгаснаар vнэ тєлбєргvй нэвтрvvлэх
хєтєлбєрийг сонгуульд єрсєлдєгчид єєрсдийн арга хэрэгслээр
єєрсдєє бэлтгэх явдлыг дэмждэг. Тэд ТВ сувгуудаас туслалцаа
авч болохын зэрэгцээ ТВ сувгуудыг шууд нэвтрvvлэгт ашиглаж
болно.
Харин Канадын Єргєн нэвтрvvлгийн корпораци нь нь эрх
бvхий улс тєрийн намуудад л vнэ тєлбєргvй нэвтрvvлгийн
цаг олгохоос бие даан нэр дэвшигч иргэнд ийм цаг олгодоггvй
байна.
Эстонийн Vндэсний телевизээр нэр дэвшигч хувь хvмvvсийн
хооронд улс тєр, эдийн засаг, нийгмийн ерєнхий асуудлаар
явуулах халз ярилцлага нь vнэ тєлбєргvй хийгдэх бєгєєд
халз ярилцлагыг тухайн сэдвээр мэргэшсэн хvмvvс болон
Эстонийн Vндэсний телевизийн сэтгvvлчид хєтлєх тухай
бvр тусгайлан заасан байна.
2.2. Улс
тєрийн тєлбєртэй сурталчилгаа
Єргєн нэвтрvvлэг
эрхлэгчид улс тєрийн нам, сонгогчдын бvлэг болон нэр
дэвшигчдэд тєлбєртэй сурталчилгаа хийхэд нь эфирийн
цагийг тэгш олгоно. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь сонгуульд
єрсєлдєгч бvх талуудад эфирийн цаг худалдаж авахад нь
адил тэгш бололцоог олгон, єрсєлдєгчдєд худалдах эфирийн
цагийн vнэлгээ, улс тєрийн сурталчилгааны видео клипийг
бэлтгэх, хийх болон цацах vнэ зэргийг багтаасан vнийн
жагсаалтыг нийтэд ил тод байлгах vvрэгтэй нь арилжааны
сурталчилгааны ердийн vнэлгээнээс их байж болохгvйг
Молдав, Македони Улсын зарчмуудад тусгасан байна.
Тєлбєртэй сурталчилгааны нэг онцгой хэлбэр бол улс тєрийн
нам эфирийн цагийг худалдаж аваад єєрийн зохион байгуулсан
хурал, цуглаан болон нэр дэвшигч, намын тєлєєлєгчдийн
оролцсон олон нийтийн арга хэмжээг шууд буюу бичлэгээр
нэвтрvvлэх явдал юм. Сонгуулийн тєлбєртэй сурталчилгаа
нь тvvнд тусгайлан зориулсан цагт цацагдах ёстой бєгєєд
бусад зар сурталчилгаанаас ангид явагдахаас гадна тєлбєртэй
улс тєрийн сурталчилгаа гэдэг нь дуу, дvрс, авиа зэрэг
ямар нэг хэлбэрээр тодорхой ойлгогдохуйцаар мэдээлж
байхыг Шинэ Зеланд, Македоний зарчимд тусгагдсан.
Македонид улс тєрийн тєлбєртэй сурталчилгааг мэдээ буюу
мэдээллийн бусад нэвтрvvлгийн дотор, тvvнчлэн шашны,
спортын, соёлын, цэнгээнт шууд нэвтрvvлгийн vеэр цацах,
боловсролын болон хvvхдэд зориулсан нэвтрvvлэгт оруулахыг
хориглодог. Мєн эдгээр нэвтрvvлгийн яг ємнє буюу залгуулан
цацахыг хориглох бєгєєд нийт хєтєлбєрт тєлбєртэй улс
тєрийн сурталчилгааны нийт эзлэх хувийг мєн тогтоож
єгч байхаар тусгасан байна. Тєлбєртэй улс тєрийн сурталчилгаанд
хvvхдийн жvжигчдийг ашиглах, сонгуульд єрсєлдєгч бусад
этгээдийн оролцсон ТВ хэлэлцvvлэг болон бусад нэвтрvvлгийн
цагаар явуулж болохгvй гэжээ.
Эстони, Македонид тєлбєртэй сурталчилгааг тогтмол цагт,
тогтоосон хугацаагаар єдєрт нэгээс дээшгvй удаа явуулах
боломж олгогдсон байна.
Молдавт тєлбєртэй нэвтрvvлгийн vргэлжлэх хугацааны дээд
хязгаар, рекламны vргэлжлэх хугацааны доод хязгаарыг
тогтоож єгсєн. Сонгуулийн видео материал нь сурталчилгааны
нэвтрvvлгийн цагийн хуваарийн дагуу цацагддаг байна.
2.3. Сурталчилгааны
агуулга
Сонгуульд єрсєлдєгчид
єєрт оногдсон эфирийн цагаар нэвтрvvлэх видео материалын
сэдэв, хэлбэрийг єєрсдєє тогтооно. Сонгуулийн хуулийн
дагуу хуваарилсан эфирийн цагаар хийсэн мэдэгдэл, vзэл
бодлынхоо хариуцлагыг тэд тухайн цаг vедээ даган мєрдєж
байгаа хуулийн дагуу бvрэн хvлээх ёстой.
Улс тєрийн сурталчилгаа захиалсан сонгуульд оролцогч
этгээд агуулгаа хариуцна. ХМХ нь Vндсэн Хууль болон
бусад хууль тогтоомжийг зєрчсєн эсвэл хvчирхийлэл, эмх
замбраагvй байдалд хvргэх тодорхой, шууд аюул учруулах
тєлбєртэй болон тєлбєргvй сурталчилгааг нэвтрvvлэхгvй
байх эрхтэй.
Энэхvv зарчмыг Канадад vнэ тєлбєргvй нэвтрvvлгийн цагаар
цацагдах материалын агуулгыг улс тєрийн нам бvрэн хариуцахаар
заасан бол Молдавт сонгуульд єрсєлдєгчид єєрсдийн хэвлvvлсэн
буюу, радио телевизээр нэвтрvvлсэн материалын агуулгыг
бvрэн хариуцна хэмээн тус тус заажээ.
2.4. Сурталчилгаанд
техник, тоног тєхєєрємж ашиглуулах
Єргєн нэвтрvvлгийн
байгууллагууд нь нэр дэвшигчдэд сурталчилгааны нэвтрvvлгээ
хийхэд нь зориулан тусгайлан техник, тоног тєхєєрємжєє
тєлбєртэй болон тєлбєргvйгээр ашиглуулж болох юм.
Бидний судалгаанд хамрагдсан улс орнуудаас зєвхєн Эстони,
Молдавт энэхvv зарчмыг тусгажээ. Эстоний Vндэсний телевиз,
радио нь зар сурталчилгааны техникийн чанар нь єєрийн
стандартад нийцэх ёстой гэсэн бодлого баримталдаг. Иймд
нэр дэвшигч хувь хvмvvст нийт 3 хvртэлх минутын сурталчилгааны
бичлэг хийж нэвтрvvлэхэд тоног тєхєєрємжийг (дvрс бичлэгийн
5 камертай студийг 1 цагийн турш ашиглах) vнэгvй ашиглах
эрх олгодог байна. Нэвтрvvлгийн хэлбэр чєлєєтэй юм.
Молдавт телевизийн студиудыг шууд нэвтрvvлэгт ашиглаж
болохоор зарчимдаа тусгасан байна. Сонгуульд єрсєлдєгчид
єєрийн сонгуулийн сурталчилгааны нэвтрvvлэг, рекламыг
бичvvлэх, найруулах, компьютер графикийг хийлгэхэд телевизийн
сувгуудыг тєлбєртэйгээр хєлсєлж болдог ажээ.
2.5. Сурталчилгаанд
тавих хязгаарлалт
Улс тєрийн намууд,
нэр дэвшигчид єєрийн vзэл бодол, хєтєлбєрийг олон нийтэд
танилцуулах єргєн боломжтой байх нь нэн чухал. Сонгуулийн
сурталчилгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн
бvхий л хугацаанд явагддаггvй. Vvнийг улс бvр зарчим
болон хуулиараа тусгайлан зохицуулж єгдєг. Судалгаанд
хамрагдсан улс орнуудаас Македон, Молдав, Эстони, Шинэ
Зеландын сонгуулийн vеэр баримтлах зарчмаараа зохицуулсан
байна.
Молдавт сонгуулийн ємнєх болон сонгуулийн єдєр ХМХ сонгуулийн
сурталчилгааны материал нийтлэхийг хориглоно.
Эстонид парламентын болон ерєнхийлєгчийн сонгуулийг
зарласан єдрєєс нэр дэвшигч, намуудын нэрийн жагсаалтыг
сонгуулийн хороо бvртгэж дуусах хvртэл, мєн сонгуулийн
ємнєх болон санал єгєх єдєр vндэсний радио, телевизээр
сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглоно.
Македонд сонгуулийн сурталчилгааг хориглосон vед сонгуулийн
кампаний аливаа оролцогчийн тухай бvх мэдээлэл ХМХ-ээр
зогсох ёстой.
Мєн тvvнчлэн сонгуулийн сурталчилгаанд зарим нэг хvмvvсийг
оролцохыг хориглож болдог байна. Судалгаанд хамрагдсан
улс орнуудаас Македоний зарчимд Мужийн захирагч, Иргэдийн
хурлын тєлєєлєгчид нэр дэвшигчид, Сонгуулийн Хорооны
гишvvд болон сонгуулийн кампанид идэвхтэй оролцож буй
хvмvvс нь ХМХ-ийн сонгуультай холбоотой нэвтрvvлгийг
бэлтгэн явуулахад шууд оролцож болохгvй. Орон нутгийн
сонгуулийг сурвалжилж буй редактор, сэтгvvлч, хєтлєгч
нар сонгуулийн кампаний vйл ажиллагаанд оролцож болохгvй
гэж тусгайлан заасан байдаг.
Шинэ Зеландад “сонгуулийн нэвтрvvлэг” нь бусад тогтоосон
нэвтрvvлэг, тэдгээрийн хэлбэр буюу олонд танил телевизийн
хувь хvнийг /хєтлєгч г.м/ дууриасан байж болохгvй.
Камбожид эмэгтэйчvvд болон тахир дутуу хvмvvсийг гадуурхсан
мэдээ сурвалжлага нийтлэхээс ХМХ зайлсхийх хэрэгтэй
гэсэн зарчим баримталдаг.
Гурав. Мэдээ,
мэдээллийн болон бусад хєтєлбєрvvд
3.1. Мэдээ,
мэдээллийн хєтєлбєр
Сонгуулийн ємнєх vед ХМХ нь улс тєрийн намууд, нэр дэвшигчид,
сонгуулийн кампаниар дэвшvvлж буй асуудлууд, санал хураах
зэрэг сонгуультай холбоотой бvх асуудлыг олон нийтэд
мэдээлэх vvрэгтэй. Тэнцвэртэй бєгєєд шударга, хараат
бус байх зарчмыг хангах vvргийн дагуу ажиллах ёстой.
Редакцийн vзэл бодлыг мэдээтэй андуурч ойлгох явдлаас
зайлсхийхийн тулд ХМХ-vvд редакцийн vзэл бодлыг огт
нэвтрvvлэхгvй байвал зохино. Єргєн нэвтрvvлэг эрхлэгч
єєрийн хувийн vзэл бодлыг танилцуулж байгаа бол ингэж
буйгаа тодорхой хэлэх хэрэгтэйгээс гадна мэдээний цагаар
нэвтрvvлэхгvй байхыг олон улсын жишгээр зєвлєдєг байна.
Судалгаанд хамрагдсан улс орнуудаас Македони, Их Британи,
Молдав, Эстони, Камбожид ХМХ-vvд нь мэдээ, мэдээллийн
хєтєлбєрєє сонгуулийн сурталчилгаанаас ялган зааглахыг
удирдлага болгодог ажээ.
Македонийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх журамд
зааснаар мэдээ, мэдээллийн хєтєлбєрт сонгуулийн тухай
(тvvний эрх зvйн тал, сонгуулийн кампаний явц, мужийн
захирагч, иргэдийн тєлєєлєгчийн суудалд нэр дэвшигчдийн
тухай, санал хураалтын дvн зэрэг) vнэн зєв, цаг хугацаанд
нь, ойлгомжтой мэдээлэх ёстой. Орон нутгийн сонгуулийг
сурвалжилж буй мэдээ, мэдээллийн хєтєлбєрvvд нь сонгуульд
оролцогч бvх талуудын хувьд тэдний сонгуулийн кампанийн
эрч хvчинд тохируулан тэнцвэрт байдал, нэг талыг барихгvй
байх зарчмыг хvндэтгэн ажиллах ёстой. Мэдээ, мэдээллийн
хєтєлбєр гаргаж буй ХМХ нь vйл явдлын тухай vнэн бодит
ойлголт бий болгоход сєргєєр нєлєєлєхгvй байдлаар мэдээллийн
агуулгыг хvргэх ёстой. Мэдээ, мэдээллийн хєтєлбєр нь
зарчмын хувьд сэтгvvлчийн болон редакцийн тайлбар хийх,
єєр ХМХ-ийн тайлбарыг нэвтрvvлэхээс зайлсхийх ёстой.
Ийм тайлбарыг нэвтрvvлгийн тусгайлан зориулагдсан хэсэгт
тайлбар буюу хувь хvний байр суурь болохыг нь тодорхой
зарлаж нэвтрvvлбэл зохихыг дурдсан.
Их Британид улс орныг хамарсан асуудлаар мэдээллийн
нэвтрvvлэгт оролцсон парламентын гишvvдэд идэвхтний
шагнал олгохгvй байх зарчим баримталдаг бєгєєд мэдээний
болон цаг vеийн vйл явдлын программуудаар сонгуулийн
мэдээллийг олон нийтэд хvргэдэг.
Молдавт сонгуулийн кампаний тухай мэдээллийг “Сонгууль”
нэртэй тусгай нэвтрvvлгээр мєн явуулдаг. Vvнд сонгуулийн
бэлтгэл ажил болон сонгуулийн кампаний тухай, мєн сонгуулийн
тєв комисс, тойргийн хороодын тайлан, мэдээлэл ордог.
Эстонид нэр дэвшигчид сонгуулийн vеэр Засгийн газар,
Дээд Зєвлєл, орон нутгийн буюу бусад тєрийн байгууллагын
ажлыг vргэлжлvvлэн хийсээр байгаа тохиолдолд тэдний
тухай ажил vvргийн хуваарийн дагуу мэдээ, тєрийн мэдээллийн
нэвтрvvлэгт мэдээлэх ёстой бол шаардлагатай хэмжээнд
хамгийн бага мэдээлэхийг зєвлєхєєс гадна тэднийг шууд
оролцуулахаас (ярилцлага єгєх, тайлбар хийх буюу бусад
байдлаар) зайлсхийх хэрэгтэйг чухалчилдаг байна.
Камбожийн баримтлах зарчимд ХМХ нь сэтгvvл зvйн хамгийн
єндєр хэм хэмжээг илтгэх ёстой бєгєєд сонгуульд єрсєлдєгч
бvх улс тєрийн намуудын эрх тэгш байдлын зарчимд тулгуурлан
шударга, тэнцвэртэй байдлаар мэдээ, цаг vеийн асуудлыг
vнэн зєв, нэг талыг барилгvй сурвалжлан, сонгуульд оролцогч
бvх талуудын ялгаатай байр суурь, vзэл бодлыг олж мэдэх,
тvгээх ёстойг заасан байна.
3.2. Хэлэлцvvлэг
болон тусгай шоу, хувь хvний байр суурь, vзэл бодлыг
харуулсан ярилцлага, шоу.
Сонгуулийн vеэр маш
олон тооны хэлэлцvvлэг, тусгай шоу, хувь хvний байр
суурь, vзэл бодлыг харуулсан ярилцлага, тоглолтууд явагддаг.
Энэ нь мєн сонгогчдын сэтгэл зvйд ихээхэн нєлєєлдєг
тул ХМХ-vvд нь анхааралтай хандах ёстой. Македони, Молдавын
сонгуулийн vеэр ХМХ-ийн баримтлах зарчимд энэ тухай
заасан байна.
Македонд телевизийн хэлэлцvvлэг, ярилцлага хийх замаар
улс тєрийн нам, сонгогчдын бvлгvvд болон нэр дэвшигчдийн
мєрийн хєтєлбєрийг олон нийтэд танилцуулах, тэдгээрийн
хєтєлбєрийн талаар асууж, нэр дэвшигчдийн дэвшvvлсэн
асуудлуудыг хооронд нь хэлэлцvvлэх бололцоо олгох боломжтой.
Улс тєрийн нам, нэр дэвшигчдийг эрх тэгш, шударга vзvvлэх,
тэдгээрийн мєрийн хєтєлбєрийг нэг талыг барилгvй танилцуулах
ХМХ-ийн vvрэг нь энэ тєрлийн нэвтрvvлгvvдэд ч гэсэн
хамаарна. Хэлэлцvvлэг, шоу зохион байгуулж улс тєрийн
намын тєлєєлєгчид, нэр дэвшигчдэд иргэд биечлэн асуулт
тавих бололцоо олгох хэрэгтэй. Хэлэлцvvлгийг хєтлєхдєє
сэтгvvлчид мэргэжлийн ёс зvйн зарчмыг баримталж, аядуу,
нэг талыг барихгvй, vнэн бодитой байж єєрийн vзэл бодлыг
тулгахаас зайлсхийх хэрэгтэй. Хэлэлцvvлэгт оролцогчдын
болон хэлэлцvvлгийн єєрийнх нь нэр хvндийг унагахгvй
байх шударга нєхцєлийг сэтгvvлчид хангах ёстой. Сэтгvvлчид
нь сонгогчдын хувьд чухал улс тєрийн асуудлуудад анхаарлыг
тєвлєрvvлж, нэр дэвшигч, улс тєрийн намуудын мєрийн
хєтєлбєрийн гол ялгааг харуулах хэрэгтэйг чухалчилдаг.
Молдавт сонгуулийн холбогдолтой шоу болон мэдээллийн
сэтгvvлийг бэлтгэхдээ Сонгуулийн хууль, Аудио-визуалийн
тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцvvлэн бэлтгэж,
шоуг суваг, цагийг vл харгалзан тусгайлсан дуу авиагаар
ялгана. Сонгуулийн шоу нэвтрvvлгийн vеэр арилжааны зар
сурталчилгаа явуулахыг хориглодог. Сонгуульд єрсєлдєгчдийн
сурталчилгааны чанартай материалд продюсер буюу сэтгvvлчдийн
зvгээс аливаа хэлбэрээр тайлбар хийж болохгvй. Мєн сонгуульд
єрсєлдєгчид мэдэгдэлгvйгээр тvvний зураг, дvрс бусад
материалыг нийтлэхийг хориглоно гэсэн байна.
3.3. Сонгуулийн
vеэр нэвтрvvлэх бусад хєтєлбєр
Сонгуулийн бvхий
л хугацаанд сонгуулийн vнэ тєлбєртэй болон тєлбєргvй
сурталчилгаа хэмээн хаяглагдсанаас бусад хєтєлбєрvvд
нь аливаа сурталчилгааны агуулга, зорилгогvй явагдах
нь олон нийтийн ашиг сонирхолд илvv нийцдэг. Энэ нь
бидний судалгаа хийсэн улс орнуудаас ганцхан Эстонийн
баримтлах зарчимд л тусгагджээ. Эстонийн Vндэсний радио,
телевизийн бусад аль ч нэвтрvvлгээр улс тєрийн ухуулга
явуулахыг хориглон, сонгуультай шууд холбоогvй сэдвээр
явуулах нэвтрvvлэгт нэр дэвшигчдийг хэлэлцэх буюу нэр
дэвшигчдийг биеэр оролцуулах, тоймчоор оролцуулахаас
зайлсхийхийг зєвлєдєг. Мєн сонгуульд шууд хамаарахгvй
хєтєлбєрт сонгуульд нэр дэвшигчид оролцох болбол тэд
vvнийгээ сонгуулийн сурталчилгаанд ашиглаж болохгvй.
Кино, театрын найруулагч, жvжигчин хєгжимчин, дуучин
зэрэг нь сонгуульд нэр дэвшсэн бєгєєд тэдний оролцоотой
нэвтрvvлэг нь сонгуулийн кампани албан ёсоор зарлагдахаас
ємнє тєлєвлєгдєж хєтєлбєрт орсон бол нэвтрvvлгvvдийг
vргэлжлvvлэн гаргаж болно. Харин сонгуулийн кампаний
vеэр тэдэнтэй шинээр гэрээ байгуулж болохгvй. Энэхvv
зарчим нь нэр дэвшигчид эфирээр гарах бусад арга хэлбэрт
ч мєн хамаарна (тухайлбал, мэдээний нэвтрvvлэгч буюу
шоу хєтлєгч г.м) гэдгийг хатуу зааж єгсєн байдаг.
3.4. Засгийн
газрын болон парламентын vйл ажиллагааг мэдээлэхдээ
сонгуулийн кампанит ажлаас ялгах
Сонгуулийн vеэр тєр,
засгийн албан тушаалтнууд єєрийн эрх мэдлийг ашиглан
сонгуульд давуу байдал олох боломжтойг єргєн нэвтрvvлэг
эрхлэгчид ухамсарласан байх ёстой. Сонгуулийн vеэр эрх
баригч намын албан тушаалтны аливаа мэдэгдэл, vйлдэлд
єргєн нэвтрvvлэг эрхлэгчид туйлын анхааралтай хандах
ёстой. Тухайлбал, эрх баригч намын бодлогыг тухайн нам
эрх бариагvй тохиолдолд харуулахаас илvvтэйгээр сонгуулийн
vеэр тодотгож vзvvлэхгvй байх нь чухал юм.
Иймд єргєн нэвтрvvлгийн байгууллагууд сонгуулийн кампаний
vеэр тєрийн албан тушаалтны албаны vйл ажиллагааг улс
тєрийн нам буюу нэр дэвшигчийн нэрийн ємнєєс явуулж
буй сонгуулийн кампаний vйл ажиллагаанаас ялгаж салгах
ёстой гэсэн зарчмыг Камбож, Ємнєд Африк улсад баримталдаг.
Баримт, тайлбар хоёрыг ялгах нь нэлээд ярвигтай асуудалд
тооцогддог. Баримтыг шууд мэдээлбэл зохих байтал оронд
нь хувь хvний санаа бодол, тайлбарыг оруулах нь єргєн
нэвтрvvлэг болон хэвлэлийн аль алинд элбэг тохиолддог
алдаа юм гэж Унгарын баримталдаг зарчимд бичжээ.
Дєрєв. Сонгогчдод
боловсрол олгох
Бодитой, шударга
бєгєєд тэнцвэртэй мэдээлэлтэй иргэн нь зєв сонголт хийх
чадвартай байдаг. Иймд ХМХ-ээр иргэний эрх, vvргийг
сурталчлан, єргєн нэвтрvvлгийг ашиглан идэвх султай
сонгогчдод хvрч, тэднийг сонгуульд хамруулах, бvхий
л шатны сонгууль болон олон нийтийн санал асуулга явуулахад
онцгойлон анхаарах хэрэгтэй.
ХМХ нь хамгийн олон сонгогчдод хvрэх хvртээмжтэй хєтєлбєрvvдийг
нэвтрvvлж, мєн vндэсний цєєнхийн хэл дээр нэвтрvvлэг
явуулах, vндэсний болон шашны цєєнх, эмэгтэйчvvд гэх
мэт улс тєрийн vйл явцаас таслагдсан бvлгvvдэд чиглэсэн
хєтєлбєр явуулах ёстой.
Сонгогчдод тэднийг бvртгэх, хаана, хэзээ, хэрхэн саналаа
єгєх, саналаа нууцаар, хэнээс ч хараат бусаар хэрхэн
гаргах, сонгуульд оролцохын ач холбогдол, сонгууль явагдаж
буй албан тушаалтны vvрэг, функц зэрэг мэдээллийг єргєн
нэвтрvvлгээр vнэ тєлбєргvйгээр цацах ёстой. Саналын
нууцлал болон сонгуульд санал єгєхийн ач холбогдлын
талаар боловсрол олгоход єргєн нэвтрvvлэг нь хамгийн
vр ашигтай хэрэгсэл болдог.
Сонгогчдын боловсролд хувь нэмэр болох єєр арга зам
нь сонгуульд дэвшигдэж буй асуудлууд, улс тєрийн намуудын
мєрийн хєтєлбєр, сонгуулийн кампани болон нэр дэвшигчдийг
танихад шаардлагатай мэдээллийг хvргэх явдал юм. Энэ
нь улс тєрийн сурталчилгаа, мэдээллийн тусгай хєтєлбєр
болон мэдээний нэвтрvvлгээр дамжин хэрэгждэг.
Бидний судалсан Камбож, Молдав, Эстони, Македони зэрэг
улсын ХМХ-ийн баримтлах зарчимд сонгуулийн vеэр Сонгуулийн
Хороотой нягт хамтран ажиллаж, иргэд сонгогчдын боловсролд
зориулан сонгууль зохион байгуулахтай холбоотой гаргасан
мэдээлэл, албан ёсны мэдэгдэл зэргийг сонгогчдод ойлгоход
хялбар хэлбэрээр vнэ тєлбєргvйгээр нийтэлж, нэвтрvvлэн,
сонгуулийн хуулийг сурталчлахаар тухайлан заасан байна.
Македоний зарчимд сонгогчдод саналаа єгєх арга, техникийн
талаар мэдээлэхэд зориулагдсан хєтєлбєрvvд явуулахыг
Македоний Олон Нийтийн радио телевиз болон орон нутгийн
олон нийтийн єргєн нэвтрvvлэг эрхлэгчдийн онцгой vvрэг
хэмээн тодотгосон байдаг. Vvнд: сонгогчдын болон нэр
дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг баталж гаргах, сонгуулийн
кампаний явц, сонгуулийн єдрийн санал хураалт, сонгогчдын
санал тооллого, санал хураалтын урьдчилсан болон эцсийн
дvнг мэдээлэх зэрэг сонгуулийн бvх талыг хамарсан мэдээллийг
цацах ёстойгоос гадна, сонгуулийн хууль эрх зvй, улс
тєр, социологи, мэдээлэл харилцааны болон бусад талуудыг
хэлэлцсэн шинжээчдийн хэлэлцvvлгийг зохион байгуулах
ёстой. Сурвалжлага нь vзэл бодлыг тулгах, санал болгох
хэлбэрээр хийгдэх ёсгvй, харин олон тvмэнд (иргэд-сонгогчдод)
єєрийн байр суурийг тодорхойлоход шаардлагатай єргєн
хvрээний, мэргэжлийн тvвшинд бэлтгэгдсэн мэдээлэл єгєх
хэрэгтэй. Мєн тvvнчлэн сонгогчдын боловсролд зориулсан
тусгай шоугоор сонгуулийн хууль эрх зvйн зохицуулалтын
талаар бvрэн, дэлгэрэнгvй, практик мэдлэг олгохоос гадна
орон нутгийн єєрєє удирдах ёсны эрх мэдлийн талаар,
сонгуулийн мєрийн хєтєлбєрийн агуулга, саналаа єгєх
арга техникийн талаар мэдлэг олгох нь орон нутгийн болон
vндэсний хэмжээний олон нийтийн єргєн нэвтрvvлэг эрхлэгчдийн
онцгой vvрэг гэж vздэг байна.
Тав. Санал
асуулгыг мэдээлэх
Сонгуулийн кампанийг
сурвалжлахад олон нийтийн санал асуулга чухал хvчин
зvйл болдог. Санал хураалтыг мэдээлэхийн сацуу санал
хураалт дуусах хvртэл сонгогчдын шийдвэр гаргах vйл
явцад нєлєєлж болох мэдээлэл, мэдэгдэл, хэвлэлийн мэдээ
болон бусад хэлбэрийн сурвалжлагыг явуулахгvй байхад
ХМХ онцгой анхаарах ёстой.
Олон нийтийн санал асуулгын дvнг нэвтрvvлэхдээ санал
асуулга явуулсан байгууллага, хувь хvмvvсийн нэр, хугацаа,
хэрэглэсэн аргачлал, хамарсан хvний тоо, санал асуулгыг
захиалсан байгууллагын нэр зэрэг холбогдох мэдээллийг
заавал оруулж єгєх ёстой. Олон нийтийн санал асуулгыг
сонгуулийн єдрийг хvртэл нийтэлж, нэвтрvvлэх нь зvйтэй
эсэх асуудал дээр улс орнууд саналын зєрvvтэй байдаг
байна. Зарим ажиглагчдын vзэж байгаагаар сонгуулийн
єдєрт ойрхон байх тусам тvvний нєлєє хvчтэй болдог гэдэг.
Иймд зарим улс оронд сонгуулийн єдрєєс тодорхой хугацааны
ємнє санал асуулгын дvнг нийтэлж, нэвтрvvлэхийг хориглодог
байна. Судалгаанд хамрагдсан улс орнуудаас Македони,
Их Британий зарчимд тусгагджээ.
Македонд сонгуулийн єдрєєс 15 хоногийн ємнє санал асуулгын
дvнг мэдээлж болно гэсэн бол Канадад холбоо, муж буюу
орон нутгийн бvх нийтийн сонгуульд баримталдаг бодлогын
зарчмуудынхаа дагуу улсын хууль тогтоомжийг мєрдлєг
болгон ажиллахаар заасан байдаг.
Их Британийн зарчимд олон нийтийн санал асуулгын дvнг
ашиглахдаа аль нэг намд давуу байдал олгохгvйг зорин,
зохих тайлбар єгєх шаардлагатай гэж vздэг. Олон нийтийн
санал асуулгын дvнд гагцхvv тухайн vед сонгогчид ямар
санаа бодолтой буйг тусгасан байдгийг санавал зохино
гэсэн байна.
Зургаа. Сонгуулийн
дvнг мэдээлэх
Єргєн нэвтрvvлэг
эрхлэгчид, ялангуяа олон нийтийн радио телевиз нь сонгуулийн
дvн гарсан тухай бvрд нь сонгогчдод мэдээлэх vvрэгтэй
байдаг. Сонгуулийн дvнг мэдээлэхдээ тойм, тайлбар єгєх,
шинжилгээ хийх зэрэг тєрлийг оруулж болно. Мэдээлж буй
дvн vнэн зєв байх тал дээр ихээхэн анхаарвал зохино.
Судалгаанд хамрагдсан улс орнуудаас Эстони, Молдав,
Македоний баримтлах зарчимд сонгуулийн дvнг хэрхэн мэдээлэхийг
тусгасан бол бусад улс орнууд энэ тухай ямар нэг зохицуулалт
хийгээгvй байна.
Эстоний vндэсний радио, телевизээр сонгуулийн дvнг мэдээлэхдээ
тvvнийг гаргаж нийтлэх vеэр мэдээлдэг. Сонгуулийн дvнг
мэдээлэх хамтарсан сурвалжлага зохион байгуулна гэсэн
байна.
Молдавт сонгуулийн єдєр сонгогчид хэний тєлєє саналаа
єгсєн талаархи судалгааны аливаа дvнг санал авах байр
хаагдахаас ємнє ХМХ нийтэлж болохгvй гэж заасан байна.
Македонд сонгуулийн урьдчилсан болон эцсийн дvнг мэдээлэх
нь радио, телевизийн vvрэг гэж vздэг. Иймд Санал хураалтыг
мэдээлэхийн сацуу санал хураалт дуусах хvртэл сонгогчдын
шийдвэр гаргах vйл явцад нєлєєлж болох мэдээлэл, мэдэгдэл,
хэвлэлийн мэдээ болон бусад хэлбэрийн сурвалжлагыг явуулахгvй
байхад онцгойлон анхаарахаар тусгасан байдаг.
Долоо. Хариу
єгєх, залруулга хийх, гомдлыг шийдвэрлэх
7.1. Хариу
єгєх, залруулга хийх эрх
Сонгуулийн vеэр дамжуулагдсан
мэдээлэл нь тэнцвэртэй, vнэн зєв, бодит баримтад тулгуурласан
байх ёстой юм. Сонгуулийн vеэр хууль, дvрэм, журмууд,
ялангуяа нэр тєр гутаах, гvтгэлгийн эсрэг хуулиуд vйлчилсэн
хэвээр байдаг. Энэ vед гvтгэлгийн холбогдолтой хэрэг
маргааны тоо єсєх хандлагатай байдгийг ХМХ-vvд онцгой
анхааран, бусдын нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр
тєрд халдаж, гутаан доромжлосон аливаа зvйл хийхгvй
байх vvрэгтэй юм.
Сонгуулийн хугацаа богино болж єнгєрдгийг харгалзан
тухайн улсын хууль тогтоомж, зарчмуудын хvрээнд хариу
єгєх, залруулга хийх эрх бvхий нэр дэвшигч буюу улс
тєрийн намууд энэ эрхээ сонгуулийн кампаний vеэр эдлэх
ёстой.
Судалгаанд хамрагдсан улс орнуудаас Эстони, Молдавт
сонгуулийн кампанид оролцогчид сєрєг нэр дэвшигчидтэйгээ
зvй ёсоор харьцахыг чухалчлан vздэг бєгєєд бусдын нэр
тєрийг гутаасан мэдэгдэл хийхийг хориглосон байдаг.
Мєн хариу єгєх, залруулга хийх тухай зохицуулалтыг Македони,
Камбож, Ємнєд Африкийн баримтлах зарчимд оржээ.
Нэвтрvvлгээр гvтгэгдсэн буюу аливаа нэгэн байдлаар хохирсон
тухай vндэслэлтэй гомдол гаргаж буй аль ч нэр дэвшигч
буюу намд хариу єгєх эрх олгох, эсвэл гvтгэлгийн чанартай
гэгдэх мэдэгдлийг хийсэн хувь хvн буюу єргєн нэвтрvvлэг
эрхлэгч байгууллагаар залруулга хийлгэх буюу уучлал
гуйлгах эрхтэй. Хариу єгєх буюу залруулгыг хийхаль болох
тvргэн нэвтрvvлэх ёстой.
Хариу єгєх, залруулга хийх нь гvтгэсэн буюу эрх ашгийг
нь зєрчсєн гэж vзсэн мэдэгдэлтэй хэмжээний хувьд ижил
байж, нэвтрvvлсэн цагтай ойролцоо цагт дамжуулагдах,
дараагийн эфирийн цагийн тогтсон журмын дагуу эфирт
цацах ёстой гэсэн нийтлэг удирдамж байдаг. Тухайлбал,
Македоний баримталдаг зарчимд энэ тухай дурдахдаа:
- Vндсэн хуулийн эрхийн дагуу аливаа нэр дэвшигч буюу
байгууллагын талаар бодит байдалд буюу радио, телевизийн
нэвтрvvлэгт дурдагдсан зvйл нь vнэнд нийцээгvй гэж vзсэн
тохиолдолд хариу єгєх, залруулга хийх эрхтэй. ХМХ нь
хариу єгєх, залруулга хийх нэвтрvvлгийг аль болох тvргэн
(дараа єдєр нь, мєн нэвтрvvлэгт буюу ижил тєстэй нэвтрvvлгээр,
ижил цагт) явуулах vvргээ ухамсарлах vvрэгтэй. Долоо
хоног тутмын нэвтрvvлгээр буруу мэдээлэл цацагдсан бол
хариу буюу залруулгыг дараа єдєр нь, ижил тєстэй нэвтрvvлгээр,
ижил цагт нь нэвтрvvлэх ёстой. Сонгуулийн сурталчилгааг
хориглосон vеэр хариу буюу залруулга єгєх боломжгvй
тул ийм байдалд хvргэж болзошгvй агуулгатай мэдээллийг
нэвтрvvлэхгvй байхад ХМХ анхаарвал зохино.
Тэгвэл Камбожид єргєн нэвтрvvлгээр гvтгэгдсэн буюу ямар
нэг байдлаар гутаагдсан аливаа нэр дэвшигч, улс тєрийн
нам гvтгэлгийн хэргээр шvvхэд хандах эсвэл залруулга
хийлгэх, єргєн нэвтрvvлэг эрхлэгчийн vйл ажиллагааг
зогсоох хатуу хязгаарлалт байдаг байна. Энэ тохиолдолд
гvтгэлгийн чанартай мэдэгдэл хийсэн єргєн нэвтрvvлэг
эрхлэгч, эсвэл хувь хvн нь аль болох богино хугацаанд
нэр дэвшигч буюу улс тєрийн намд хариу єгєх, мэдэгдэлд
залруулга хийх ёстой.
Молдавт сонгуульд єрсєлдєгч єєр нэгэн этгээдийн мэдэгдэлд
хариу єгєх бол тvvнийгээ Сонгуулийн Тєв Комиссоос хуваарилсан
эфирийн цагт л нэвтрvvлэх зохицуулалттай байдаг.
Ємнєд Африкт єргєн нэвтрvvлэг эрхлэгчдээс тухайн єргєн
нэвтрvvлгээр цацагдсан шvvмжлэлд зохих ёсоор хариу єгєх
боломжийг бvх улс тєрийн намуудад олгож буй цаг нь редакцийн
нэвтрvvлгvvдийг хариулт, хариултын-хариулт гэсэн цуврал
нэвтрvvлэг болгон єєрчлєхєд хvргэхгvй байх ёстой. Шvvмжлэлд
хариу єгєх эрхийг шаардах гэдгийг дотор нь ялгаж салгаж
vзэх хэрэгтэй. Нэг талаас улс тєрийн эрvvл саруул єрсєлдєєнийг
бvрдvvлдэг зєєлєн, аядуу шvvмжлэлд хариу єгєх, нєгєє
талаас улс тєрийн намд илэрхий, шууд хохирол учруулахуйц
шvvмжлэлд хариу єгєх хоёрыг ялгаж салгах хэрэгтэй. Аядуу
шvvмжлэлийн хувьд хариуг нь єєрийн ердийн мэдээ сурвалжлагадаа
багтаах уян хатан боломж єргєн нэвтрvvлэг эрхлэгчдэд
байх ёстой. Харин хохирол учруулахуйц шvvмжлэлд єртсєн
намд хариу єгєх бололцоо олгох ёстой. Ингэхдээ тухайн
намд аль болох тvргэн бєгєєд хамгийн зохимжтой байдлаар
хариу єгєх боломж олгоно. Гэхдээ, улс тєрийн намуудаас
шvvмжлэлд хариу єгєх эрхээ эрх тэгш байдлын ерєнхий
зарчмыг гуйвуулах буюу буруугаар ашиглахыг єргєн нэвтрvvлэг
эрхлэгчдийн зvгээс зєвшєєрч болохгvй гэдэг байна.
7.2. Гомдлыг
хянан шийдвэрлэх
Сонгуулийн vеэрх
нийтлэл, нэвтрvvлэгт бие даасан, хараат бус байгууллагаас
мониторинг болон зохицуулалт хийхийг олон улс оронд
зєвлєдєг. Эцсийн шийдвэр гаргуулахаар шvvхэд хандах
нь чухал боловч сонгуулийн vеийн улс тєрчдийн шахалт
шаардлага нь гомдлыг шийдвэрлэх шуурхай бєгєєд хvртээмжтэй
байгууллагатай байхыг шаарддаг. Энэ байгууллага нь намууд
болон нэр дэвшигчдэд сурталчилгааны цаг хуваарилах,
єргєн нэвтрvvлэгтэй холбоотой ХМХ, улс тєрийн намууд,
нэр дэвшигчдээс гаргасан зєрчлvvдийн талаар гомдлыг
хvлээн авч шуурхай арга хэмжээ авах vvрэгтэй байдаг.
Гомдлыг шийдвэрлэх тухай зохицуулалт судалгаанд хамрагдсан
улс орнуудаас Македони, Молдав, Шинэ Зеландын зарчимд
орсон байна.
Македоний ХМХ-ийн сонгуулийн vеэр баримтлах зарчимд
хэрэв vндэслэлгvй буруутгагдсан нэр дэвшигч буюу байгууллага
хариу єгєх, залруулга хийхийг ХМХ татгалзсан тохиолдолд
буруутгагдсан тал Єргєн нэвтрvvлгийн Зєвлєлд гомдол
гаргадаг бол, Молдавт сонгуульд єрсєлдєгч болон аудио-визуаль
байгууллагын хоорондох маргааныг тухайн vед vйлчилж
буй Молдавын хууль тогтоомжийн дагуу Сонгуулийн Тєв
Комисс болон Аудио-визуаль зохицуулах Зєвлєл шийдвэрлэх
тухай шууд заасан байдаг.
Шинэ Зеландад сонгуулийн нэвтрvvлэгтэй холбоотой гомдлыг
эхлээд єргєн нэвтрvvлэг эрхлэгчид гаргах бєгєєд тvvнээс
гаргасан дvгнэлтийг vндэслэлгvй гэж vзвэл Єргєн нэвтрvvлгийн
удирдах газарт гомдлоо гаргана. Гомдлыг хvлээн авснаас
хойш 48 цагийн дотор шийдвэр гаргахаар зохицуулалт хийгдсэн
байдаг байна. Єргєн нэвтрvvлгийн Удирдах газар бvх нийтийн
болон нєхєн сонгуулийн vеийн "Сонгуулийн нэвтрvvлэг"-тэй
холбоотой гомдлыг хvлээн авч, баргдуулах цорын ганц
эрх бvхий байгууллага мєн. Єргєн нэвтрvvлгийн Удирдах
газар нь мєн орон нутгийн сонгуулийн сурталчилгааны
хувьд бvрэн эрх эдэлнэ гэж заасан байна.
Аль ч тохиолдолд эдгээр бvх улс оронд сонгуулийн нэвтрvvлгийн
зохицуулах байгууллагын шийдвэр болон vйлдлийг эс зєвшєєрвєл
шvvхэд давж заалдах эрх нь нээлттэй байдаг байна.
7.3. Эх сурвалжаа
хамгаалах
Олон улсын эрх зvйн
дагуу vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєний тулгуур
асуудал бол олон нийтийн мэдээлэл хvлээн авах эрх байдаг.
Сэтгvvлчид мэдээллийн чєлєєт урсгалыг хангах замаар
дээрх эрхийг хангахын тєлєє ажилладаг учраас тусгайлан
эх сурвалжаа нууцлах эрхээ хамгаалуулах ёстой юм. Энэ
нь сонгуулийн vеэр улс тєрийн намууд, нэр дэвшигчид
болон сонгуулийн кампаний талаар аливаа нэгэн ноцтой
далд баримтыг илчилсэн бол тэрхvv эх сурвалжаа хамгаалах
тухай асуудал юм.
Бидний судалсан улс орнуудаас зєвхєн Македоний ХМХ-ийн
баримталдаг зарчимд л мэдээллийг олж авах, хvлээж авах
болон тvгээх, мєн эх сурвалжаа хамгаалах эрх нь хангагдсан
байхаар тусгасан байна.
Найм. Дvгнэлт
Ардчилал тогтсон
болон шилжилтийн vедээ яваа улс орон бvр єєр єєрийн
гэсэн хэв маягийг хадгалсан зохицуулалтыг хийдэг ч гэлээ
тvгээмэл зарим зарчмыг удирдлага болгодог нь харагдлаа.
Тvvнчлэн эдгээр улс орнуудын заримынх нь баримтлах зарчимд
тусгагдаагvй ч vр нєлєєгєєрєє тэдэнд бvгдэд нь байвал
зохих зарчмуудыг энд мєн хамааруулсныг тэмдэглэе.
Уг судалгааг хийсний vр дvнд сонгуулийн vеэр ХМХ-vvдийн
баримталбал зохих нийтлэг зарчмуудыг томъёолохыг эрмэлзлээ.
Хэвлэл мэдээллийн
хэрэгсэл нь сонгуулийн vеэр:
1. Олон талт эх сурвалжийг
ашигласан, тэнцвэртэй, шударга, цаг vеэ олсон мэдээллээрээ
бvрэн, vнэн зєв мэдээлэл єгєх vvргээ ухамсарлаж ажиллах,
2. Мэдээ, сурвалжлагууд нь иргэд, сонгогчдод єєрийн
байр суурийг тодорхойлоход шаардлагатай єргєн хvрээний,
мэргэжлийн тvвшинд бэлтгэгдсэн боловсрол олгоход чиглэсэн
мэдээлэл єгнє. Єєрийн vзэл бодлыг тулгахгvй, аль нэг
нам, нэр дэвшигчийн тєлєє саналаа єгєх, эс єгєхийг уриалахгvй
байх,
3. Олон нийтийн vзэл бодолд хvчтэй нєлєєлдєг хэрэгслийн
хувьд намуудад адил тэгш боломжийг хангаж, тэнцвэртэй
бєгєєд ялгаварлахгvй байх зарчмыг баримтлах,
4. Єргєн нэвтрvvлгийн байгууллага нь мэдээ буюу мэдээллийн
нэвтрvvлэг, боловсролын болон хvvхдэд зориулсан нэвтрvvлгийн
дундуур улс тєрийн тєлбєртэй болон тєлбєргvй, дагнасан
сурталчилгаа цацахгvй байх ийм нэвтрvvлгийн цагийг багасгахгvй
байх,
5. Улс тєрийн намын болон нэр дэвшигчийн сурталчилгаа
нь тєлбєртэй бол тvvний тєлбєртэй улс тєрийн сурталчилгаа
гэдэг нь олон нийтэд мэдэгдэхээр тодорхой хаягтай байна.
Улс тєрийн нам, нэр дэвшигчийн сурталчилгаа тєлбєргvй
бол тєлбєргvй болохыг нь зааглан илт ойлгогдохуйц байдлаар
/дvрс, дуу авиа, тодотгосон бичвэр гэх мэт/ илэрхийлэх,
6. Сонгуулийн сурталчилгааны vед гvтгэлгийн шинжтэй
мэдэгдэл нийтлэгдсэн, нэвтрvvлэгдсэн бол гvтгэлгийг
цаг тухайд нь засч залруулах, гvтгэлэгт няцаалт єгєх
аль болох шуурхай vр дvнтэй арга хэмжээ авч мэргэжлийн
алдаагаа залруулах ёстой. Олон нийтийн санал асуулгын
дvнг ашиглахдаа санал асуулга явуулсан байгууллага,
хувь хvмvvсийн нэр, хамарсан хугацаа, хvрээ, хэрэглэсэн
арга, аргачлал, захиалсан байгууллагын нэр зэргийг тодорхой
дурдах,
7. Тухайн нийтлэл, нэвтрvvлгийг бичсэн, бvтээсэн сэтгvvлч
нэрээ тавих,
8. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь олон нийтийн санаа
бодлыг аль болох тэнцвэртэй тусгасан булан, нэвтрvvлэгтэй
байх,
9. Сонгуулийн vр дvнд нєлєєлєхvйц шударга бус vйлдлийг
нуун дарагдуулахгvй байх,
10. Баримт нь vндэслэлтэй, нотолгоотой байх. Ноцтой,
далд баримтыг илчилсэн тохиолдолд эх сурвалжаа хамгаалах
гэсэн зарчмуудын дагуу ажиллаж чадвал олон нийтэд vйлчлэх
vндсэн vvргээ биелvvлж байна гэж vзэх бvрэн боломжтой
юм байна.
Энэхvv
судалгааг МННХ-Соросын сангийн санхvvгийн дэмжлэгээр
“Чєлєєтэй бєгєєд шударга байх нь” тєслийн хvрээнд хийв.
|