Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Tєсєл болон хєтєлбєрvvд
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хууль
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
Соёл урлаг
Хууль
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Хvний эрх ба хэвлэл мэдээлэл
Урлагийн боловсрол
Худалдаж буй номнууд
Гарын авлага
Холбоо барих
 

Ном, гарын авлага » Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах

Сонгуулийн vеэр хэвлэл мэдээллийн хэрэгслийн баримтлах зарчим

Энэхvv гарын авлагыг ЮНЕСКО-гийн санхvvжилтээр "Ардчилсан сонгууль ба хэвлэл мэдээлэл""тєслийн хvрээнд "Глоб Интернейшнл" ТББ-аас эрхлэн гаргав.

АГУУЛГА

-Оршил
-Чєлєєтэй, шударга, ардчилсан сонгуулийн vеэр хэвлэл мэдээллийн хэрэгслийн баримтлах зарчмуудын харьцуулсан судалгаа

Зарим улс орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслийн баримтлах зарчмууд
-Ємнєд Африк
-Канад
-Австрали
-Их Британи
-Шинэ Зеланд
-Эстони
-Македони
-Камбож
-Молдав
-Унгар

Ємнєд Африк

Удирдамж

1. Оршил

Єргєн нэвтрvvлгийн лиценз эзэмшигчид 2004 оны бvх нийтийн сонгуулийг мэдээлэхэд баримталбал зохих ерєнхий зарчмуудыг энэхvv удирдамжаар тогтоосон болно. Бvх нийтийн сонгууль нь олон нийтийн чухал арга хэмжээ бєгєєд мэдээ, цаг vеийн нийтлэлд багтах нь ойлгомжтой. Олон нийтийн сонирхлын vvднээс єргєн нэвтрvvлгийн лиценз эзэмшигчид сонгуулийг бvрэн, нэг талыг баримтлалгvй, хараат бусаар мэдээлбэл зохино.

Єргєн нэвтрvvлгийн удирдах газар нь єргєн нэвтрvvлэг эрхлэгчдийн мэдээ болон программын vйл ажиллагаанд хєндлєнгєєс оролцохгvй. Єргєн нэвтрvvлэг эрхлэгчдийн сонгуулийн vеэр гvйцэтгэх vvрэг нь сонгуулийн бус vеийн тэдний сэтгvvл зvйн хэвийн vvргээс ялгарахгvй. Ёс зvйн хэвийн зарчмууд vйлчилсэн хэвээр байна. Сонгуулийн vеийн онцлог зvйл нь мэдээний vнэлэмжийг гажуудуулалгvйгээр улс тєрийн намуудын тухай аль болох эрх тэгш мэдээлэх vvрэгтэй байдагт оршино.

2. Редакцид хамаарах асуудлууд


……. Хуулийн 61-р зvйлд єргєн нэвтрvvлгийн редакцийн программын бодлогод улс тєрийн намуудад хандах хандлагыг тогтоосон тодорхой заалтууд орсон.

Эдгээрийг дурдвал:
(1) “Сонгуулийн vеэр єргєн нэвтрvvлэгт сонгууль, улс тєрийн намууд болон эдгээртэй холбогдсон асуудлууд мэдээлэгдэх аваас тухайн єргєн нэвтрvvлгийн лиценз эзэмшигч эсрэг тэсрэг байр суурийг зохих ёсоор хэлэлцэх боломж олгож улс тєрийн бvх намд эрх тэгш хандах ёстой.

(2) Аливаа єргєн нэвтрvvлгийн байгууллагын тухайн нэвтрvvлэгт аль нэгэн улс тєрийн намд оролцох бололцоо олгоогvй буюу байр суурийг нь харуулалгvйгээр тухайн намын эсрэг ямар нэгэн шvvмжлэлтэй зvйл мэдээлэгдсэн тохиолдолд єргєн нэвтрvvлгийн лиценз эзэмшигч нь тэрхvv шvvмжлэлд хариу єгєх зохистой боломжийг тухайн намд олгох vvрэгтэй.

(3) Санал хураалт эхлэхээс 48 цагийн ємнє буюу санал хураалтын vеэр явуулах нэвтрvvлэгтээ аль нэгэн намыг шvvмжилсэн зvйл оруулах бодолтой байгаа бол єргєн нэвтрvvлгийн лиценз эзэмшигч нь тэрхvv шvvмжлэлд хариу єгєх зохистой боломжийг тухайн намд мєн нэвтрvvлгээр олгох эсвэл нэвтрvvлгээс хойш боломжтой хамгийн богино хугацаанд олгох vvрэгтэй”.

Єргєн нэвтрvvлэг эрхлэгчид сонгуулийн єдрийн ємнєх сvvлийн 48 цагт онцгой анхааралтай ажиллахыг єргєн нэвтрvvлгийн удирдах газраас зєвлєж байна. Энэ хугацаанд улс тєрийн намуудын хариу байр сууриа илэрхийлэх эрхийг хvндэтгэн баталгаажуулахад єргєн нэвтрvvлэг эрхлэгчдийн хувьд цагийн хязгаар байх юм. Иймээс єргєн нэвтрvvлэг эрхлэгчид энэ хугацаанд шаардлагатай бол мєн нэвтрvvлгээр намуудад хариу байр сууриа илэрхийлэх цаг єгєх ёстой.

3. Эрх тэгш хандах

Эрх тэгш байдлын гурван зарчим:
3.1. Эрх тэгш хандах гэдэг нь адил тэгш хандана гэсэн vг биш
Єргєн нэвтрvvлгийн байгууллагууд тєв болон орон нутгийн засаглалын сонгуульд єрсєлдєж буй жижиг буюу нэг хvний намуудыг дорвитой єрсєлдєгчидтэй адил хэмжээнд аваачиж vйл явц, мэдээний vнэлэмжийг гажуудуулах ёсгvй юм хэмээн єргєн нэвтрvvлгийн удирдах газар vзэж байна.

3.2. Эрх тэгш хандах гэдэг нь шударга хандана гэсэн vг
Єргєн нэвтрvvлгийн байгууллага бvр намуудад шударга хандах ёстой. Ганц нэвтрvvлгээр эрх тэгш байдлыг хангах боломжгvй, харин цуврал нэвтрvvлгээр энэ байдлыг хангаж болно. Єргєн нэвтрvvлгийн байгууллага бvр єрсєлдєгч намууд болон эсрэг тэсрэг байр суурийг харуулахдаа тууштай хандах ёстой.

3.3. Єргєн нэвтрvvлгийн байгууллага єєрєє мэдээлэл хайж олох ёстой
Єргєн нэвтрvvлэг эрхлэгчид vйл явдал болон vйл явцын єрнєлийн талаар сонгогчдод бvрэн, vнэн зєв мэдээлэл хvргэх vvргээ ухамсарлах ёстой. Иймээс єргєн нэвтрvvлгийн байгууллагууд улс тєрийн намуудаас мэдээллээр хангана гэж найдалгvй єєрсдєє мэдээллийг идэвхтэй хайж олох ёстой юм. Ингээгvй тохиолдолд нєєц бололцоо ихтэй намууд ижил тэгш бусаар мэдээлэгдэх болно.

4. Баримтлах зарчмууд


Єргєн нэвтрvvлэг эрхлэгчид хуулийн шаардлагыг хэрэгжvvлэхдээ дараах зарчмуудыг баримталбал зохино.
Vvнд:
4.1. Шударга байх
Мэдээ сурвалжлага нь сонирхогч бvх талуудад шударга хандсан байх ёстой.
- Нэр дэвшигчдийн улс тєрийн бус vйл ажиллагаа (тухайлбал, спортын болон бусад арга хэмжээ г.м)–г харуулахдаа тэнцвэртэй байдлыг хангахад анхаарах хэрэгтэй.

- Цаг vеийн холбогдолтой нэвтрvvлгvvдэд бvх намуудад эрх тэгш хандсан байх ёстой. Нэвтрvvлэгт намын тєлєєлєгчдийг оролцуулахаар бол, сонгуульд єрсєлдєж буй намуудад зохих хугацааны ємнє урьдчилан мэдэгдэж тухайн нэвтрvvлэгт буюу цуврал нэвтрvvлэгт урьж оролцуулах ёстой.

- Єргєн нэвтрvvлэг эрхлэгчид эсрэг тэсрэг байр суурийг сонсох боломж олгох ёстой гэсэн зарчмыг аливаа нэг асуудлаар бvх намуудыг сонсох ёстой гэж ойлгож болохгvй, харин бvх vзэл бодлыг сонсоно гэсэн vг. Мєн нэг нэвтрvvлэгт бvх байр суурийг харуулна гэж ойлгож болохгvй.

4.2. Єргєн нэвтрvvлгээр цацагдсан шvvмжлэлд хариу єгєх эрх
Єргєн нэвтрvvлэг эрхлэгчдээс тухайн єргєн нэвтрvvлгээр цацагдсан шvvмжлэлд зохих ёсоор хариу єгєх боломжийг бvх улс тєрийн намуудад олговол зохино. Гэхдээ, хариу єгєхєд гаргаж єгч буй цаг нь редакцийн нэвтрvvлгvvдийг хариулт, хариултын-хариулт гэсэн цуврал нэвтрvvлэг болгон єєрчлєхєд хvргэхгvй байх ёстой. Шvvмжлэлд хариу єгєх эрхийг шаардах гэдгийг дотор нь ялгаж салгаж vзэх хэрэгтэй. Нэг талаас улс тєрийн эрvvл саруул єрсєлдєєнийг бvрдvvлдэг зєєлєн, аядуу шvvмжлэлд хариу єгєх, нєгєє талаас улс тєрийн намд илэрхий, шууд хохирол учруулахуйц шvvмжлэлд хариу єгєх хоёрыг ялгаж салгах хэрэгтэй. Аядуу шvvмжлэлийн хувьд хариуг нь єєрийн ердийн мэдээ сурвалжлагадаа багтаах уян хатан боломж єргєн нэвтрvvлэг эрхлэгчдэд байх ёстой. Харин хохирол учруулахуйц шvvмжлэлд єртсєн намд хариу єгєх бололцоо олгох ёстой. Ингэхдээ тухайн намд аль болох тvргэн бєгєєд хамгийн зохимжтой байдлаар хариу єгєх боломж олгох ёстой. Гэхдээ, улс тєрийн намуудаас шvvмжлэлд хариу єгєх эрхээ эрх тэгш байдлын ерєнхий зарчмыг гуйвуулах буюу буруугаар ашиглахыг єргєн нэвтрvvлэг эрхлэгчдийн зvгээс зєвшєєрч болохгvй.

4.3. Тєр, засгийн vйл ажиллагааг мэдээлэх нь
Сонгуулийн vеэр тєр, засгийн албан тушаалтнууд єєрийн эрх мэдлийг ашиглан сонгуульд давуу байдал олох боломжтойг єргєн нэвтрvvлэг эрхлэгчид ухамсарласан байх ёстой. Сонгуулийн vеэр эрх баригч намын албан тушаалтны аливаа мэдэгдэл, vйлдэлд єргєн нэвтрvvлэг эрхлэгчид туйлын анхааралтай хандах ёстой. Тухайлбал, эрх баригч намын бодлогыг тухайн нам эрх бариагvй тохиолдолд харуулахаас илvvтэйгээр сонгуулийн vеэр тодотгож vзvvлэхгvй байх нь чухал.

4.4. Сонгуульд оролцоогvй талуудыг мэдээлэх нь

Эсрэг тэсрэг байр суурийг хэлэлцэх зохистой боломж олгох хvрээнд хэлэлцvvлэг болон мэдээ сурвалжлагад сонгуульд оролцоогvй улс тєрийн намууд болон эвсэлд харъяалагдах байгууллагуудыг оролцуулах ёстой. Энэ нь сэтгvvл зvйн хэвшсэн туршлагад vндэслэн хийгдэх бєгєєд эдгээр байгууллагуудын хувьд vндсэн ашиг сонирхлын асуудлыг хэлэлцэх vед оролцуулах ёстой. Гэхдээ дээрх байгууллагуудыг оролцуулах давтамж нь сонгуульд оролцохоор бvртгvvлэн єрсєлдєж буй намуудын хооронд эрх тэгш байдлыг хангах ерєнхий зарчмыг гажуудуулахуйц байж болохгvй.

4.5. Сонгуулийн дvнг мэдээлэх нь
Єргєн нэвтрvvлэг эрхлэгчид, ялангуяа олон нийтийн радио телевиз нь сонгуулийн дvн гарсан тухай бvрд нь сонгогчдод мэдээлэх vvрэгтэй байдаг. Сонгуулийн дvнг мэдээлэхдээ тойм, тайлбар єгєх, шинжилгээ хийх зэргийг оруулж болно. Мэдээлж буй дvн vнэн зєв байх тал дээр ихээхэн анхаарвал зохино.

5. Дvгнэлт

Намын сонгуулийн єргєн нэвтрvvлэг болон улс тєрийн сурталчилгааны системийн vйл ажиллагаа явагддаг сонгуулийг мэдээлэхэд єргєн нэвтрvvлэг эрхлэгчдийн баримтлах зарчмуудыг дээрх удирдамжаар ерєнхийд нь тогтоосон болно.

 

 

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.