Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Tєсєл болон хєтєлбєрvvд
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хууль
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
Соёл урлаг
Хууль
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Хvний эрх ба хэвлэл мэдээлэл
Урлагийн боловсрол
Худалдаж буй номнууд
Гарын авлага
Холбоо барих
 

Ном, гарын авлага » Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах

Сонгуулийн vеэр хэвлэл мэдээллийн хэрэгслийн баримтлах зарчим

Энэхvv гарын авлагыг ЮНЕСКО-гийн санхvvжилтээр "Ардчилсан сонгууль ба хэвлэл мэдээлэл""тєслийн хvрээнд "Глоб Интернейшнл" ТББ-аас эрхлэн гаргав.

АГУУЛГА

-Оршил
-Чєлєєтэй, шударга, ардчилсан сонгуулийн vеэр хэвлэл мэдээллийн хэрэгслийн баримтлах зарчмуудын харьцуулсан судалгаа

Зарим улс орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслийн баримтлах зарчмууд
-Ємнєд Африк
-Канад
-Австрали
-Их Британи
-Шинэ Зеланд
-Эстони
-Македони
-Камбож
-Молдав
-Унгар

Шинэ Зеланд

Сонгуулийн нэвтрvvлэг болон сурталчилгааны хэм хэмжээ Бvх радио болон телевизийн єргєн нэвтрvvлгийн хэрэгсэлд хамаарна 1996 оны 8-р сард шинэчлэн гаргав.

1989 онд батлагдсан Єргєн нэвтрvvлгийн тухай хуулийн дагуу єргєн нэвтрvvлгийн стандартыг “сонгуулийн нэвтрvvлэгт” хамааруулан мєрдvvлэх асуудлыг Єргєн нэвтрvvлгийн Удирдах газарт хариуцуулсан болно. Єргєн нэвтрvvлгийн стандартыг “сонгуулийн нэвтрvvлэгт” хамааруулан дагаж мєрдєхєд туслах зорилгоор энэхvv хэм хэмжээг баталсан болно.

1993 онд батлагдсан Сонгуулийн хуульд сонгуультай холбоотой сурталчилгаанд тавигдах шаардлагууд орсон байдаг бєгєєд тэдгээрийн заримыг энэхvv хэм хэмжээнд хавсаргасан хэдий ч тэрээр энэ хэм хэмжээний бvрэлдэхvvн болохгvй.

Ойлголтууд /Єргєн нэвтрvvлгийн тухай хуулийн заалтуудаас/
- “Сонгууль” гэж бvх нийтийн сонгууль буюу нєхєн сонгуулийг хэлнэ.
- “Сонгуулийн нэвтрvvлэг” гэдэг нь:

а) сонгуульд улс тєрийн нам буюу хувь хvнийг сонгохыг уриалсан буюу
ятгасан, эсвэл уриалсан буюу ятгасан гэж ойлгогдох тєсєєлєл бий
болгосон,
б) сонгуульд улс тєрийн нам буюу хувь хvнийг сонгохгvй байхыг уриалсан
буюу ятгасан, эсвэл уриалсан буюу ятгасан гэж ойлгогдох тєсєєлєл бий
болгосон,
в) Нэр дэвшигч буюу улс тєрийн намыг дэмжихийг уриалсан,
г) Нэр дэвшигч буюу улс тєрийн намыг эсэргvvцсэн,
д) Сонгуультай холбогдуулан зохион байгуулсан буюу зохион байгуулах гэж
буй уулзалт, цуглааныг мэдээлсэн нэвтрvvлгvvдийг хэлнэ.

Е1. “Сонгуулийн нэвтрvvлэг” нь 1989 онд батлагдсан Єргєн нэвтрvvлгийн тухай хууль, Радио Телевизийн Єргєн нэвтрvvлэгт баримтлах Хэм хэмжээ болон Зар сурталчилгааны стандартын Удирдах газраас гаргасан Зар сурталчилгаанд баримтлах хэм хэмжээ /тэнцвэртэй байх шаардлагыг орлцуулалгvй/ зэрэг стандартын шаардлагад нийцсэн байх ёстой. / Єргєн нэвтрvvлгийн тухай хуулийн 79-р зvйлийн s4(1)(d) зааснаар єргєн нэвтрvvлэг эрхлэгч нь нэвтрvvлгийг тэнцвэртэй байлгах шаардлага нь “сонгуулийн нэвтрvvлэгт” хамаарахгvй.

E2. Тухайн асуудлыг дэмжихийг сурталчилсан нэвтрvvлэгт vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх явдал нь зєв зvйтэй бєгєєд ардчилсан нийгмийн чухал бvрэлдэхvvн хэсэг бєгєєд илэн далангvй хэлбэртэй байж болно. Гэхдээ "Сонгуулийн нэвтрvvлэгт" нэр дэвшигч, улс тєрийн нам буюу намын бодлогыг харлуулан харуулсан материал орж болохгvй.

E3. “Сонгуулийн нэвтрvvлэгт” нь бусдын тогтоосон нэвтрvvлэг, тэдгээрийн хэлбэр буюу олонд танил ТВ хувь хvнийг /хєтлєгч г.м/ дууриасан байж болохгvй.

E4. Улс тєрийн нэвтрvvлгийн эхэнд болон тєгсгєлд "Энэ бол тийм улс тєрийн намын /намын захиалгаар хийгдсэн/ мэдээлэл/ нэвтрvvлэг гэх зэргээр буюу ямар нэгэн байдлаар тодорхой нэр хаягийг зарласан байх ёстой.

1. 1993 оны Сонгуулийн тойрогт нэр дэвшигчтэй холбогдон єргєн нэвтрvvлгээр дамжих "сонгуулийн нэвтрvvлэг" нь дараах шаардлагыг хангасан байх ёстой.
Vvнд:
I ) нэр дэвшигч буюу тvvний итгэмжлэгдсэн хvний бичгээр баталгаажуулсан,
II ) нэвтрvvлгийн эзний бодит нэр болон тvvний гэр буюу ажлын хаяг. Улсад бvтргэлтэй улс тєрийн намын холбогдох єргєн нэвтрvvлгээр дамжих сонгуулийн нэвтрvvлэг" нь дараах шаардлагыг хангасан байх ёстой.
Vvнд:
I ) намын нарийн Бичгийн дарга буюу тvvний итгэмжлэгдсэн хvний бичгээр баталгаажуулсан,
II ) нэвтрvvлгийн эзний бодит нэр болон тvvний гэр буюу ажлын хаяг.

2. Зар сурталчилгааны стандартын Удирдах газраас гаргасан ”Зар сурталчилгаанд баримтлах хэм хэмжээ”-нд заасан зарчмуудыг Єргєн нэвтрvvлгийн Удирдах газраас хvлээн зєвшєєрдєг бєгєєд “сонгуулийн нэвтрvvлэг”-т хэрэгтэй удирдамжуудыг агуулсан байна. Тухайн асуудлыг дэмжихийг сурталчилсан нэвтрvvлгийн хэм хэмжээ vvнд онцгой хамаарна. Тухайн асуудлыг дэмжихийг сурталчилсан нэвтрvvлэгт vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх явдал нь зєв зvйтэй бєгєєд ардчилсан нийгмийн чухал бvрэлдэхvvн хэсэг бєгєєд илэн далангvй хэлбэртэй байж болно. Хэм хэмжээний амин сvнс нь vг єгvvлбэрээсээ илvv чухал хэдий ч баримтат мэдээллийг vзэл бодлоос ялгаж салгах ёстой. Олон тvмний ашиг сонирхол буюу улс тєрийн ач холбогдол бvхий асуудлаар сурталчилгаа хийж байгаа эзний нэр хаяг аш тодорхой байх ёстой.

3. Єргєн нэвтрvvлгийн Удирдах газар нь бvх нийтийн болон нєхєн сонгуулийн vеийн "Сонгуулийн нэвтрvvлэг"-тэй холбоотой гомдлыг хvлээн авч барагдуулах цорын ганц эрх бvхий байгууллага юм. Єргєн нэвтрvvлгийн Удирдах газар нь мєн орон нутгийн сонгуулийн сурталчилгааны хувьд бvрэн эрх эдэлнэ.

4. 1989 онд батлагдсан Єргєн нэвтрvvлгийн тухай хуульд ямар намууд, хэзээ болон хэдий хэмжээний "сонгуулийн нэвтрvvлэг" явуулахтай холбоотой хязгаарлалтууд тусгагдсан байдаг.

5. "Сонгуулийн нэвтрvvлэг"-тэй холбоотой гомдлыг эхлээд єргєн нэвтрvvлэг эрхлэгчдэд гаргах бєгєєд тэр нь 1989 онд батлагдсан Єргєн нэвтрvvлгийн тухай хуулийн шаардлагын дагуу 48 цагийн дотор номдол vндэслэлтэй эсэх талаар єєрийн дvгнэлтийг гаргана. Тэрхvv дvгнэлттэй санал нийлэхгvй буюу хугацаандаа хариу єгєєгvй бол гомдол гаргагч Єргєн нэвтрvvлгийн Удирдах газарт хандаж болох бєгєєд тэр нь гомдлыг хvлээн авснаас хойш 48 цагийн дотор шийдвэр гаргана.
Анх 1990 оны 8-р сард батлагдаж, 1993 оны 10-р сар, 1996 оны 8-р сард нэмэлт єєрчлєлт оруулсан болно.

 

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.