Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Tєсєл болон хєтєлбєрvvд
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хууль
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
Соёл урлаг
Хууль
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Хvний эрх ба хэвлэл мэдээлэл
Урлагийн боловсрол
Худалдаж буй номнууд
Гарын авлага
Холбоо барих
 

Ном, гарын авлага » Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах

Сонгуулийн vеэр хэвлэл мэдээллийн хэрэгслийн баримтлах зарчим

Энэхvv гарын авлагыг ЮНЕСКО-гийн санхvvжилтээр "Ардчилсан сонгууль ба хэвлэл мэдээлэл""тєслийн хvрээнд "Глоб Интернейшнл" ТББ-аас эрхлэн гаргав.

АГУУЛГА

-Оршил
-Чєлєєтэй, шударга, ардчилсан сонгуулийн vеэр хэвлэл мэдээллийн хэрэгслийн баримтлах зарчмуудын харьцуулсан судалгаа

Зарим улс орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслийн баримтлах зарчмууд
-Ємнєд Африк
-Канад
-Австрали
-Их Британи
-Шинэ Зеланд
-Эстони
-Македони
-Камбож
-Молдав
-Унгар

Их Британи

"БИ-БИ-СИ" Радио, Телевизийн корпорацийн мэдээллийн программын зарчмуудаас

Бvх нийтийн сонгуулийн vеэр “Би-Би-Си” нэвтрvvлэгтээ тэнцвэртэй байдлыг хадгалахыг зорино.

- “Би-Би-Си” сонгуулийн кампанийн бvхий л хугацаанд тэнцвэртэй байдлыг хадгалах vvргээ хvлээн зєвшєєрнє.

- Дээрх зарчим нь нэвтрvvлгийн бvх хэлбэрт хамаарна.

- Гол гол намуудын сонгуулийн сурталчилгааны тэнцвэртэй байдлыг тэдгээрийн Парламентад эзэлж буй суудлын харьцаагаар тодорхойлно. /1987 оны сонгуулийн байдлаар Консерватив намд-5, Хєдєлмєрийн намд-5, Эвсэлд-5 нэвтрvvлэг оногдож байжээ/.

Олон нийтийн санал асуулга /OHCA/

- Сонгуулийн кампанийг сурвалжлахад олон нийтийн санал асуулга /ОНСА/ чухал хvчин зvйл болдог. Би-Би-Си ОНСА-гийн дvнг ашиглахдаа аль нэг намд давуу байдал олгохгvйг зорино.

- ОНСА-гийн дvнг мэдээлэхдээ зохих тайлбар єгєх шаардлагатай.

- ОНСА-гийн дvнд гагцхvv тухайн vед сонгогчид ямар санаа бодолтой буйг тусгасан байдгийг санавал зохино.

Улс тєрчдийг нэвтрvvлэгт оролцуулах нь

- Тухайн нэвтрvvлэгт бvх намын тєлєєлєгчдийг заавал урьж оролцуулах ёстой гэсэн хєдєлшгvй зарчим байх ёсгvй.

- Нэвтрvvлгийг бэлтгэгчид нь эн тэргvvнд шударга ёсны зарчмыг баримтална.

-Нэвтрvvлгийн бvтэц, хэлбэр, зорилгоос хамааран оролцуулах хvмvvсээ сонгоно. Гэхдээ редакторуудаас сонгуулийн кампанийн явцад намуудын тэнцвэрийг хадгалахыг шаардана.

- Парламентын гишvvдийн сонгуулийн сурталчилгааг явуулахдаа тvрvvчийн сонгуулиар бий болсон хvчний харьцааг баримтална. Парламентын гишvvн нэвтрvvлэгт оролцохоос татгалзсан, эсвэл хvндэтгэх шалтгаанаар оролцож чадаагvй бол тухай бvрд нь нийтэд мэдээлнэ.

- Аль нэг нам нэвтрvvлэгт оролцохоос татгалзсан буюу оролцож чадаагvй бол энэ нь нєгєє намыг нэвтрvvлэгт оролцуулахгvй байх шалтгаан болох ёсгvй. Гэхдээ дээрх шаардлагыг биелvvлээгvй байх тодорхой нєхцєл байдал бий болохыг vгvйсгэхгvй.

- Улс орныг хамарсан асуудлаар мэдээллийн нэвтрvvлэгт оролцсон Парламентын гишvvдэд идэвхтний шагнал олгохгvй.

 

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.