Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Tєсєл болон хєтєлбєрvvд
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хууль
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
Соёл урлаг
Хууль
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Хvний эрх ба хэвлэл мэдээлэл
Урлагийн боловсрол
Худалдаж буй номнууд
Гарын авлага
Холбоо барих
 

Ном, гарын авлага » Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах

Сонгуулийн vеэр хэвлэл мэдээллийн хэрэгслийн баримтлах зарчим

Энэхvv гарын авлагыг ЮНЕСКО-гийн санхvvжилтээр "Ардчилсан сонгууль ба хэвлэл мэдээлэл""тєслийн хvрээнд "Глоб Интернейшнл" ТББ-аас эрхлэн гаргав.

АГУУЛГА

-Оршил
-Чєлєєтэй, шударга, ардчилсан сонгуулийн vеэр хэвлэл мэдээллийн хэрэгслийн баримтлах зарчмуудын харьцуулсан судалгаа

Зарим улс орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслийн баримтлах зарчмууд
-Ємнєд Африк
-Канад
-Австрали
-Их Британи
-Шинэ Зеланд
-Эстони
-Македони
-Камбож
-Молдав
-Унгар

Камбож Улс
ХМХ-д зориулсан удирдамж

I. Зорилго:

  • Vндэсний Ассамблейн гишvvдийн сонгуулийн хууль, ардчиллын зарчмын дагуу сонгуулийг чєлєєтэй, шударга, эрх тэгш явуулахын тулд,
  • Сонгогчдын боловсролоор дамжуулан сонгуулийн асуудалд хvн амын анхаарлыг хандуулахын тулд,
  • Vндэсний Ассамблейн гишvvдийн сонгуулийн хуулийн VII бvлгийн 74, 75-р зvйлийг хэрэгжvvлэхийн тулд,
  • Сонгуулийн холбогдолтой мэдээллийг тvгээхэд тєрийн болон хувийн ХМХ хараат бус байдлыг хангахын тулд Сонгуулийн Vндэсний Хороо (СVХ)-ноос тєрийн болон хувийн ХМХ зориулж удирдамж гаргасан болно.

    II. Ерєнхий удирдамж

Vндэсний Ассамблейн гишvvдийн сонгууль чєлєєтэй, шударга, эрх тэгш явагдаж дvн нь хvлээн зєвшєєрєгдєхvйц байхын тулд олон улсын болон дотоодын (тєрийн болон хувийн) сурвалжлагчид мэдээллийг цуглуулж сонгуулийн vйл явцыг улс орон даяар мэдээлэхэд гол vvрэгтэй.

Vндэсний Ассамблейн гишvvдийн сонгуулийг ардчилсан, ил тод байдлаар явуулахын тулд СVХ-ноос сонгуулийн бvх шатыг мэдээлэх хvсэлтэй бvх ХМХ-д зориулж дараах удирдамжийг гаргалаа:

1. ХМХ vнэн зєв, нэг талыг бариагvй, тэнцвэртэй мэдээлэх ёстой.

2. Сонгуулийг сурвалжилж буй ХМХ нь эх сурвалжаа нягталж, баримт, vйл явдлыг vнэн зєв мэдээлэх ёстой.

3. ХМХ нь сонгуулийн талаар ойлгоход хялбар хэлбэрээр мэдээлж, сонгогчдод боловсрол олгох ёстой.

4. Иргэний эмх замбараагvй байдал, хvчирхийллийг єдєєж болзошгvй асуудлыг сурвалжлахдаа єдєєн хатгасан, доромжилсон vг хэллэг хэрэглэхээс зайлсхийж мэдээллийг тvгээхээсээ ємнє эргэцvvлж vзэх ёстой.

5. ХМХ-ийн эзэд болон менежерvvд сонгуулийн тухай мэдээлж, сонгуулийн асуудалд илvv ач холбогдол єгєх замаар чєлєєт, шударга сонгуулийн vйл явцад хувь нэмэр оруулах эрмэлзэлтэй байх ёстой.

6. Сэтгvvлчид бэлэг сэлт, тусгай хангамжийн нєлєєнд автаж, єєрийн байр суурь, ёс зvйн хэм хэмжээг умартах ёсгvй.

7. Улс тєрийн тогтвортой байдал, нийгмийн хэв журмыг хадгалахын тулд ХМХ сонгуультай холбоотой асуудлыг vнэн зєв сурвалжилж мэдээлэх vvрэг хариуцлага хvлээх ёстой.

8. ХМХ нь сонгуульд оролцогч бvх талуудын ялгаатай байр суурь, vзэл бодлыг олж мэдэх, тvгээх ёстой.

9. ХМХ нь сонгуулийн vйл явцад оролцогч бvх талуудын нэгэн адил Сонгуулийн хууль, СVХ-ны дvрэм, журмыг дагаж мєрдєх ёстой.

10. Сонгогчдын боловсролын чиглэлээр ХМХ-ийг иргэний нийгэм болон СVХ-тай хамтын ажиллагаанд татан оролцуулах явдлыг СVХ-ноос дэмжих ёстой.

11. Эмэгтэйчvvд болон тахир дутуу хvмvvсийг гадуурхсан мэдээ сурвалжлага нийтлэхээс ХМХ зайлсхийх хэрэгтэй.

12. Олон тvмний анхаарлыг татахын тулд ХМХ нь эмэгтэйчvvд болон тахир дутуу хvмvvс нийгэм, улс тєрийн амьдралд оролцохын ач холбогдлыг харуулсан мэдээллийг тvгээх хэрэгтэй.

13. Сонгуулийн кампаний vеэр тєрийн ХМХ нь тєрийн албан тушаалтны албаны vйл ажиллагааг улс тєрийн нам буюу нэр дэвшигчийн нэрийн ємнєєс явуулж буй сонгуулийн кампаний vйл ажиллагаанаас ялгаж салгах ёстой.

14. Тєрийн ХМХ-ийн сэтгvvлч, сурвалжлагч, идэвхтэн бичигч нар єєрийн дуу хоолойны єнгє буюу бусад онцгой vйлдлээр аливаа улс тєрийн талыг талархсан буюу жигшсэн, vл хvндэтгэсэн байдлыг харуулахаас зайлсхийх ёстой.

15. Єргєн нэвтрvvлгээр гvтгэгдсэн буюу ямар нэг байдлаар гутаагдсан аливаа нэр дэвшигч, улс тєрийн нам гvтгэлгийн хэргээр шvvхэд хандах эсвэл залруулга хийлгэх, єргєн нэвтрvvлэг эрхлэгчийн vйл ажиллагааг зогсоох эрхтэй. Энэ тохиолдолд гvтгэлгийн чанартай мэдэгдэл хийсэн єргєн нэвтрvvлэг эрхлэгч, эсвэл хувь хvн нь аль болох богино хугацаанд нэр дэвшигч буюу улс тєрийн намд хариу єгєх, мэдэгдэлд залруулга хийх ёстой. Залруулга нь гvтгэлгийн чанартай мэдэгдэлтэй хэмжээгээр ойролцоо байх бєгєєд ойролцоогоор нэвтрvvлсэн цагт нь цацагдах ёстой.

16. Тєрийн ХМХ нь сэтгvvл зvйн хамгийн єндєр хэм хэмжээг илтгэх ёстой бєгєєд сонгуульд єрсєлдєгч бvх улс тєрийн намуудын эрх тэгш байдлын зарчимд тулгуурлан шударга, тэнцвэртэй байдлаар мэдээ, цаг vеийн асуудлыг vнэн зєв, нэг талыг барилгvй сурвалжлах ёстой.

Пномпень, 2003 оны 4-р сарын 24.
Сонгуулийн Vндэсний Хороог тєлєєлж
Им Суосди

 

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.