Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Tєсєл болон хєтєлбєрvvд
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хууль
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
Соёл урлаг
Хууль
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Хvний эрх ба хэвлэл мэдээлэл
Урлагийн боловсрол
Худалдаж буй номнууд
Гарын авлага
Холбоо барих
 

Ном, гарын авлага » Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах

Сонгуулийн vеэр хэвлэл мэдээллийн хэрэгслийн баримтлах зарчим

Энэхvv гарын авлагыг ЮНЕСКО-гийн санхvvжилтээр "Ардчилсан сонгууль ба хэвлэл мэдээлэл""тєслийн хvрээнд "Глоб Интернейшнл" ТББ-аас эрхлэн гаргав.

АГУУЛГА

-Оршил
-Чєлєєтэй, шударга, ардчилсан сонгуулийн vеэр хэвлэл мэдээллийн хэрэгслийн баримтлах зарчмуудын харьцуулсан судалгаа

Зарим улс орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслийн баримтлах зарчмууд
-Ємнєд Африк
-Канад
-Австрали
-Их Британи
-Шинэ Зеланд
-Эстони
-Македони
-Камбож
-Молдав
-Унгар

Унгар улс

Сонгуулийг сурвалжлах нь

Мэргэжлээ хvндэтгэдэг бvх сэтгvvлч сонгуулийг чєлєєтэй, шударга, хараат бусаар сурвалжлах хvсэл эрмэлзэлтэй байдаг. Улс тєрчид, намууд, засгийн газар, сєрєг хvчин, цэргийнхэн, олон нийт, редактор буюу эздийн алины зэмлэлээс ч айж эмээлгvй сонгуулийн кампаний хуйвалдааны талаар мэдээлэх нь тэдний зорилго байх ёстой.
Дээрх эрх чєлєєг эдлэхтэй холбогож гарч ирдэг хариуцлагыг тэд мєн vvрэх ёстой бєгєєд хууль тогтоомж, дvрэм, журмыг даган мєрдєх ёстой. Гэвч бvх улс орны бvх сэтгvvлчдийн хувьд дээрх эрх чєлєєг эдлэх буюу vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх боломж бvрдээгvй байна. Иймээс хэвлэлийн эрх чєлєєг дэмжих нь бvх сэтгvvлчдийн vvрэг юм.
2001 оны Визеградын чуулган дээр онцлон тэмдэглэхдээ, сэтгvvлчдийг хєндлєнгийн оролцоогvй, айж эмээлгvй нийтэлж, нэвтрvvлэх эрх чєлєєтэй байлгах нь мєн улс тєрчид, албан тушаалтнуудын vvрэг байх ёстой гэжээ. Бvх улс тєрчид энэ байр суурийг ямагт зєвшєєрдєг боловч тус чуулганд оролцсон орон нутгийн орон нутгийн телевизийн сэтгvvлчдийн мэдэгдсэнээр тэднийг айлган сvрдvvлж, заналхийлсэн хэвээр байгаа ажээ.
Кискунхалаши Вароши телщвизийн ерєнхий эрхлэгч Имре Криштофын хэлснээр, дээрх байдал сонгуулийн кампаний vщэр улам илэрхий мэдэгддэг гэнэ. “Орон нутагт намын зохион байгуулсан хэвлэлийн бага хурал дээр орон нутгийн телевиз байгаагvй бол энэ нь сонинуудын эхний нvvрэнд бичигдэнэ. Ач холбогдолгvй хэвлэлийн бага хурлын тухай мэдээлэхгvй бол биднийг жигшээх болов уу. Орон нутгийн телевизийг хэн санхvvжvvлж байгааг хар л даа. Тэд бvгд улс тєрчид. Аль нэг намын арга хэмжээг мэдээлээгvй бол тєсєв хэлэлцэх vе ирэхэд бид vvний vр дагаврыг амсдаг. Мэдээллийн хєтєлбєрийг хvртэл улс тєрчид засч найруулдаг”.
Орон нутгийн телевизээр сонгуулийг мэдээлэх асуудал Будапешт дахь Хараат бус Сэтгvvл зvйн тєвийн захирал Шандор Орбаны сэтгэлийг мєн зовоож байна. Тvvний хэлснээр “Унгарт орон нутгийн телевизэд маш их дарамт шахалт vзvvлж байна. Жижиг радио станцуудын ихэнх нь хараат бус буюу хувийн хэвшилд байхад телевизийн станцуудын дийлэнх олон нь орон нутгийн захиргааны мэдэлд байх буюу тvvнээс ихээхэн хэмжээний санхvvжилт авдаг. Орон нутгийн телевизийн редакторууд юу ч хийсэн тэр нь улс тєрчдийн санаадн хvрдэггvй. Улс тєрчдийн гар хєл болж байсан хvмvvс хvртэл ажлаасаа халагдсан. Тэд ханана гэж байхгvй. Улам ихийг шаарддаг. Энд ямар ч жор байхгvй. Миний бодлоор, ийм нєхцєлд ажиллах боломжгvй”.
Вилмош Бозын vзэж байгаагаар Унгарын ХМХ-ийн тухай хууль єргєн нэвтрvvлэг эрхлэгч болон улс тєрчдийн хоорондын харилцааг зvй зохистой зохицуулах чадваргvй єнєєгийн байдлаар байх юм бол цаашдын хувь заяа нь сайнаар харагдахгvй байна гэжээ.
“Унгарын орон нутгийн ХМХ-ийн єрєвдєм байдлыг нэмэх юм бол дээрх байдал бvр ч єєдрєг бишээр тєсєєлєгдєнє. Гэвч нєгєє талаар орон нутгийн болоод vндэсний хэмжээний ХМХ-д єрнєдийн жишгээр сэтгvvл зvйг мэргэжлийн тvвшинд сурсан хvмvvсийн тоо улам нэмэгдэж, тэдгээр нь авъяас чадлынхаа хvчээр улс тєрийн дарамтаас зайлж чадна гэдэг бага ч болов итгэл тєрvvлэх юм” гэж тэрбээр хэлэв.
Сонгуулийг мэдээлэх, улс тєрчийн сэдвийг мэдээлэх зэрэг асуудлыг Визгардын цуврал чуулганаар тасралтгvй хэлэлцэж ирсэн билээ. Улс орон бvрийн хууль тогтоомж єєр єєр байдаг хэдий ч нийт сэтгvvлчид мэдээ, сурвалжлага хийхдээ шударга, vнэн зєв, хараат бус байх зарчмыг баримтлахад Нэгдсэн Вант Улсын жишээг vлгэр дууриал болгох нь зvйтэй гэж санал нэгдсэн байна. Vvнд:
Нэр дэвшигчдийг танилцуулахдаа анхааралтай бай. Тэрбээр Христосын Ардчилсан намынх уу, эсвэл Хараат бус Христосын Ардчилсан намынх уу? Vvнийг буруу мэдээлбэл гvтгэлгийн хэрэгт орооцолдож болзошгvй.
Олон vзэл бодлыг шударгаар танилцуулбал санаатайгаар гуйвуулсан хэрэгт холбогдохоос єєрийгєє хамгаалж чадна.
Он-лайн ХМХ-ийнхэн сонгуулийн vщэр уншигчдын захидал буюу и-мэйл нийтлэхдээ манш анхааралтай байвал зохино. Уншигчид тань гvтгэлгийн тухай хуулийг тооцоолж болохгvй. Тэд мэдэхгvйгээр барахгvй тэр талаар санаа зовох ч vгvй. Харин та тэдний санал бодлыг нийтэлбэл тvvний тєлєє хариуцлага хvлээх болно. Иймээс бодлогын асуудлаар хязгаарлаж хувь хvний талаарх шvvмжлэлтэй зvйлийг хас.

 

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.