Энэхvv гарын авлагыг
ЮНЕСКО-гийн санхvvжилтээр "Ардчилсан сонгууль ба
хэвлэл мэдээлэл""тєслийн хvрээнд "Глоб
Интернейшнл" ТББ-аас эрхлэн гаргав.
АГУУЛГА
-Оршил
-Чєлєєтэй,
шударга, ардчилсан сонгуулийн vеэр хэвлэл мэдээллийн
хэрэгслийн баримтлах зарчмуудын харьцуулсан судалгаа
Зарим улс
орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслийн баримтлах зарчмууд
-Ємнєд
Африк
-Канад
-Австрали
-Их Британи
-Шинэ
Зеланд
-Эстони
-Македони
-Камбож
-Молдав
-Унгар
Македони Улс
2000 оны орон
нутгийн сонгуулийн кампанийг электрон ХМХ-ээр мэдээлэх
журам
I. Ерєнхий
зарчим
1. Элекрон ХМХ нь
2000 оны орон нутгийн сонгуулийг мэдээлэхдээ Єргєн нэвтрvvлгийн
тухай хууль, Орон нутгийн сонгуулийн тухай хууль, ХМХ-ээр
тэнцвэртэй харуулах журмын талаар Македони Улсын Парламентын
шийдвэр, энэ журам болон ХМХ-vvдийн єєрсдийн боловсруулсан
журамд дурдсан зарчим болон заалтуудыг мєрдлєг болгоно.
2. Орон нутгийн сонгуулийг мэдээлэх бvх электрон ХМХ-ийн
нэвтрvvлэг болон бизнесийн vйл ажиллагаа нь шударга,
тэнцвэртэй, нэг талыг барилгvй харуулах, сонгуулийн
кампанид оролцогч бvх талуудад ХМХ-д адил тэгш боломж
олгох зарчмууд дээр vндэслэсэн байх ёстой.
3. Орон нутгийн сонгуулийг мэдээлэхдээ редакцийн хараат
бус байдлын єндєр тvвшин, сэтгvvлчдийн болон сонгуулийн
vйл явцад оролцогчдын мэргэжлийн ёс зvй ба хувийн шударга
зан чанар, мєн улс тєрийн байгууллага болон нэр дэвшигчдэд
зохих ёсоор, нэр талыг барилгvй хандах зарчим дээр тулгуурлана.
4. Бvх ХМХ-ийн хувьд мэдээллийг олж авах, хvлээж авах
болон тvгээх, мєн эх сурвалжаа хамгаалах эрх хангагдана.
5. Сонгуульд зориулан vйл ажиллагаа явуулж буй єргєн
нэвтрvvлгийн байгууллага нэг талыг барьж зєвхєн нэг
нэр дэвшигч юмуу нэг нам, сонгуулийн кампани явуулж
буй нэг этгээдэд vйлчилж болохгvй.
6. Орон нутгийн сонгуульд зориулсан хєтєлбєртєє электрон
ХМХ нь улс орны Vндсэн Хуулийн дэг журмыг хvчээр бусниулах,
цэргийн заналхийлэлд єдєєн турхирах буюу vндэсний, арьс
єнгєний, шашны vзэн ядалт, vл тэвчих байдалд чиглэсэн
мэдээлэл, уриалга нийтэлж болохгvй.
7. Сонгогчдод саналаа єгєх арга, техникийн талаар мэдээлэхэд
зориулагдсан хєтєлбєрvvд явуулах нь Македоний Олон Нийтийн
радио телевиз болон орон нутгийн олон нийтийн єргєн
нэвтрvvлэг эрхлэгчдийн онцгой vvрэг мєн. Сонгогчдын
болон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг батлаж гаргах,
сонгуулийн кампаний явц, сонгуулийн єдрийн санал хураалт,
сонгогчдын санал тооллого, санал хураалтын урьдчилсан
болон эцсийн дvнг мэдээлэх зэрэг сонгуулийн бvх талыг
хамарсан мэдээллийг цацах ёстойгоос гадна, мєн сонгуулийн
хууль эрх зvй, улс тєр, социологи, мэдээлэл харилцааны
болон бусад талуудыг хэлэлцсэн шинжээчдийн хэлэлцvvлгийг
зохион байгуулах ёстой.
8. Македони Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд нэвтрvvлэг
явуулдаг арилжааны єргєн нэвтрvvлгийн компаниуд хэрвээ
техникийн болон боловсон хvчний бололцоотой бол сонгуульд
оролцогч бvх байгууллагуудын vйл ажиллагааг бvрэн мэдээлэх
ёстой.
9. Орон нутгийн арилжааны єргєн нэвтрvvлгийн компаниуд
сонгуулийг мэдээлэхээр шийдсэн бол єєрийн редакцийн
бодлогод vндэслэн нэвтрvvлгийн хэлбэр, цар хvрээг тогтооно.
10. Мужийн захирагч, Иргэдийн хурлын тєлєєлєгчид нэр
дэвшигчид, Сонгуулийн Хорооны гишvvд болон сонгуулийн
кампанид идэвхтэй оролцож буй хvмvvс нь электрон ХМХ-ийн
сонгуультай холбоотой нэвтрvvлгийг бэлтгэн явуулахад
шууд оролцож болохгvй. Орон нутгийн сонгуулийг сурвалжилж
буй редактор, сэтгvvлч, хєтлєгч нар сонгуулийн кампаний
vйл ажиллагаанд оролцож болохгvй.
11. Сонгуулийн сурталчилгааг хориглосон vед буюу 9-р
сарын 7-ны 24:00 цагаас 9-р сарын 10-ны 19:00 цаг хvртэл
сонгуулийн кампаний аливаа оролцогчийн тухай ХМХ-ийн
бvх мэдээлэл зогсох ёстой. Санал хураалтыг мэдээлэхийн
сацуу санал хураалт дуусах хvртэл сонгогчдын шийдвэр
гаргах vйл явцад нєлєєлж болох мэдээлэл, мэдэгдэл, хэвлэлийн
мэдээ болон бусад хэлбэрийн сурвалжлагыг явуулахгvй
байхад ХМХ онцгой анхаарах ёстой.
12. Олон нийтийн санал асуулгын дvнг электрон ХМХ-ээр
мэдээлэхдээ санал асуулга явуулсан байгууллага, хувь
хvмvvсийн нэр, хугацаа, хэрэглэсэн аргачлал, хамарсан
хvний тоо, санал асуулгыг захиалсан байгууллагын нэр
зэргийг дурдах vvрэгтэй. Санал асуулгын дvнг сонгуулийн
хоёр шатны санал хураалтын єдрєєс доод тал нь 15 хоногийн
ємнє мэдээлж болно.
13. Орон нутгийн сонгуулийг сурвалжилж буй электрон
ХМХ нь сонгуулийн кампанийг мэдээлэх єєрийн журмыг баталж
нийтийн хvртээл болгох vvрэгтэй.
II. Тєрєл
бvрийн нэвтрvvлгийн журам
1. Мэдээ,
мэдээллийн хєтєлбєр
Мэдээ, мэдээллийн хєтєлбєрт сонгуулийн тухай (тvvний
эрх зvйн тал, сонгуулийн кампаний явц, мужийн захирагч,
иргэдийн тєлєєлєгчийн суудалд нэр дэвшигчдийн тухай,
санал хураалтын дvн зэрэг) vнэн зєв, цаг хугацаанд нь,
ойлгомжтой мэдээлэх ёстой. Электрон ХМХ дараах зvйлд
онцгой анхаарвал зохино:
-
Орон нутгийн сонгуулийг сурвалжилж
буй мэдээ, мэдээллийн хєтєлбєрvvд нь сонгуульд оролцогч
бvх талуудын хувьд тэдний сонгуулийн кампаний эрч
хvчинд тохируулан тэнцвэрт байдал, нэг талыг барихгvй
байх зарчмыг хvндэтгэн ажиллах ёстой. Сонгуульд
оролцогч зарим байгууллагууд сурталчилгааныхаа эрч
хvчийг бууруулахаар шийдсэн тохиолдолд тэнцвэрт
байдал алдагдахад хvрвэл ХМХ vvний хариуцлагыг хvлээхгvй.
-
Сурвалжлага нь vзэл бодлыг тулгах,
санал болгох хэлбэрээр хийгдэх ёсгvй, харин олон
тvмэнд (иргэд-сонгогчдод) єєрийн байр суурийг тодорхойлоход
шаардлагатай єргєн хvрээний, мэргэжлийн тvвшинд
бэлтгэгдсэн мэдээлэл єгєх хэрэгтэй.
-
Мэдээ, мэдээллийн хєтєлбєр гаргаж
буй ХМХ нь vйл явдлын тухай vнэн бодит ойлголт бий
болгоход сєргєєр нєлєєлєхгvй байдлаар мэдээллийн
агуулгыг хvргэх ёстой.
-
Мэдээ, мэдээллийн хєтєлбєр нь
зарчмын хувьд сэтгvvлчийн болон редакцийн тайлбар
хийх, єєр ХМХ-ийн тайлбарыг нэвтрvvлэхээс зайлсхийх
ёстой. Ийм тайлбарыг нэвтрvvлгийн тусгайлан зориулагдсан
хэсэгт тайлбар буюу хувь хvний байр суурь болохыг
нь тодорхой зарлаж нэвтрvvлбэл зохино.
-
Орон нутгийн олон нийтийн єргєн
нэвтрvvлгийн байгууллага нь єєрийн хамарч буй бvх
муж нутагт сонгуулийн бvхий л хугацаанд сонгууль
болон сонгуулийн кампанийг тэнцвэртэй мэдээлэх vvрэгтэй.
-
Скопиа хотын захирагчийн болон
хотын хурлын сонгуулийн дvнг ХМХ мэдээлэхдээ ихээхэн
болгоомжтой хандаж олон тvмний сэтгэлийн хєєрлийг
бий болохоос сэргийлэх ёстой, учир нь сонгуулийн
эхний шатны дvн эцсийнх биш бєгєєд хоёр дахь шатны
санал хураалт эхлэхээс ємнє бvх нэр дэвшигч адил
тэгш гэдгийг санах хэрэгтэй.
-
Орон нутгийн сонгуультай холбогдуулан
сэтгvvлчид олон нийтийн санал асуулга явуулахдаа
шударга хандаж, мэргэжлийн зарчмыг баримтлан асуугдсан
хvмvvсийн ялгаатай байр суурийг харуулах ёстой.
2. Телевизийн
халз ярилцлага болон тусгай шоу, хувь хvний байр суурь,
vзэл бодлыг харуулсан ярилцлага, шоу
-
ТВ
халз ярилцлага, ярилцлага хийх замаар ХМХ нь улс
тєрийн нам, сонгогчдын бvлгvvд болон нэр дэвшигчдийн
мєрийн хєтєлбєрийг олон нийтэд танилцуулах, тэдгээрийн
хєтєлбєрийн талаар асууж, нэр дэвшигчдийн дэвшvvлсэн
асуудлуудыг хооронд нь хэлэлцvvлэх бололцоо олгох
боломжтой болдог.
-
Улс тєрийн нам, нэр дэвшигчдийг эрх тэгш, шударга,
адил тэгш vзvvлэх, тэдгээрийн мєрийн хєтєлбєрийг
нэг талыг барилгvй танилцуулах ХМХ-ийн vvрэг нь
энэ тєрлийн нэвтрvvлгvvдэд ч гэсэн хамаарна.
-
Халз ярилцлага, шоу зохион байгуулж улс тєрийн намын
тєлєєлєгчид, нэр дэвшигчдэд иргэд биечлэн асуулт
тавих бололцоо олгох хэрэгтэй.
-
Халз ярилцлагыг хєтлєхдєє сэтгvvлчид мэргэжлийн
ёс зvйн зарчмыг баримталж, аядуу, нэг талыг барихгvй,
vнэн бодитой байж єєрийн vзэл бодлыг тулгахаас зайлсхийх
хэрэгтэй. Халз ярилцлагыг оролцогчдын болон хэлэлцvvлгийн
єєрийнх нь нэр хvндийг унагахгvй байх шударга нєхцєлийг
сэтгvvлчид хангах ёстой.
-
Сэтгvvлчид нь сонгогчдын хувьд чухал улс тєрийн
асуудлуудад анхаарлыг тєвлєрvvлж, нэр дэвшигч, улс
тєрийн намуудын мєрийн хєтєлбєрийн гол ялгааг харуулах
хэрэгтэй.
-
Сонгогчдын боловсролд зориулсан тусгай шоу нь сонгуулийн
хууль эрх зvйн зохицуулалтын талаар бvрэн, дэлгэрэнгvй,
практик мэдлэг олгохоос гадна орон нутгийн єєрєє
удирдах ёсны эрх мэдлийн талаар, сонгуулийн мєрийн
хєтєлбєрийн агуулга, саналаа єгєх арга техникийн
талаар мэдлэг олгох нь орон нутгийн болон vндэсний
хэмжээний олон нийтийн єргєн нэвтрvvлэг эрхлэгчдийн
онцгой vvрэг юм.
-
Vндэсний цєєнхийн хэл дээр нэвтрvvлгээ явуулдаг
олон нийтийн єргєн нэвтрvvлэг эрхлэгч нь сонгогчдод
зориулсан мэдээллийн хєтєлбєрєє vндэсний цєєнхийн
хэлээр мєн нэвтрvvлэх ёстой.
3. Сонгуулийн vнэ тєлбєргvй сурталчилгаа
-
Улс тєрийн намууд, сонгогчдын бvлгvvд болон нэр
дэвшигчдэд мєрийн хєтєлбєрєє vнэ тєлбєргvй сурталчлахад
адил тэгш бололцоо хэрхэн олгох талаар Македоний
Радио Телевиз єєрийн журмыг тогтооно.
-
Орон нутгийн олон нийтийн єргєн нэвтрvvлэг эрхлэгчид
улс тєрийн нам, сонгогчдын бvлгvvд болон нэр дэвшигчдэд
сурталчилгааны адил тэгш бололцоо бий болгоход чиглэсэн
єєрийн журмыг боловсруулах ёстой бєгєєд энэ тєрлийн
хєтєлбєрийн цаг, дарааллыг тогтоох шалгууруудыг
бий болгох ёстой.
-
Македоний Радио Телевиз болон орон нутгийн олон
нийтийн єргєн нэвтрvvлэг эрхлэгчид улс тєрийн намуудын
vнэ тєлбєргvй сурталчилгааны цаг болон дарааллыг
зоос хаяж тогтооно.
-
Арилжааны єргєн нэвтрvvлэг эрхлэгчид сонгуульд оролцогчдын
vнэ тєлбєргvй сурталчилгааг явуулах эсэхээ єєрсдєє
шийдэх ёстой.
-
Арилжааны єргєн нэвтрvvлэг эрхлэгчид сонгуульд оролцогчдын
vнэ тєлбєргvй сурталчилгааг явуулахаар шийдвэл бvх
нэр дэвшигчдэд адил тэгш боломж олгох ёстой бєгєєд
сурталчилгааны адил тэгш байдлын тодорхой шалгууруудыг
тогтоож дарааллыг зоос хаяж шийднэ.
-
Энэ тєрлийн хєтєлбєрvvд нь нэвтрvvлгийн эхэнд буюу
тєгсгєлд vнэ тєлбєргvй улс тєрийн нэвтрvvлэг гэдгээ
тодорхой мэдэгдэх ёстой (дуу авиагаар буюу бичгээр,
график хэлбэрээр).
-
Улс тєрийн нам, сонгогчдын бvлэг болон нэр дэвшигчид
єєрсдєд нь оногдсон эфирийн цагийг ашиглаагvй тохиолдолд
тэд vнэ тєлбєргvй сурталчилгааны эрхээ алдана.
4. Электрон ХМХ дэх тєлбєртэй сурталчилгаа
Єргєн нэвтрvvлэг эрхлэгчид улс тєрийн нам, сонгогчдын
бvлэг болон нэр дэвшигчдэд тєлбєртэй сурталчилгаа хийхэд
нь эфирийн цаг олгоно. Тєлбєртэй улс тєрийн сурталчилгаа
нь улс тєрийн сурталчилгааны видео клип болон хэвлэлийн
мэдээ, зар зэрэг сонгуулийн тєлбєртэй сурталчилгааны
богино хэлбэрvvдээс бvрдэнэ. Тєлбєртэй сурталчилгааны
нэг онцгой хэлбэр бол улс тєрийн нам эфирийн цагийг
худалдаж аваад єєрийн зохион байгуулсан хурал, цуглаан
болон нэр дэвшигч, намын тєлєєлєгчдийн оролцсон олон
нийтийн арга хэмжээг шууд буюу бичлэгээр нэвтрvvлэх
явдал юм.
- Сонгуулийн
тєлбєртэй сурталчилгаа нь тvvнд тусгайлан зориулсан
цагт цацагдах ёстой бєгєєд бусад зар сурталчилгаанаас
ангид явагдахаас гадна тєлбєртэй улс тєрийн сурталчилгаа
гэсэн тодорхой хаягтай байх ёстой.
- Тєлбєртэй
улс тєрийн сурталчилгаанд зориулах эфирийн цагийг
Єргєн нэвтрvvлгийн тухай хуулийн 51-р зvйлд заасан
зар сурталчилгааны цагийн хуульчилсан хязгаарлалтад
оруулж тооцохгvй.
- Олон
нийтийн єргєн нэвтрvvлгийн байгууллагын хєтєлбєрт
тєлбєртэй улс тєрийн сурталчилгааны нийт эзлэх хувь
нь нэг цагийн єргєн нэвтрvvлгийн 7%-иар хязгаарлагдана.
Арилжааны єргєн нэвтрvvлгийн компаниудын хувьд энэ
хязгаар нь нэг цагийн єргєн нэвтрvvлэгт 20% байна.
- Улс тєрийн
нэг видео клипийг нэг минут гучин секундээс илvv
хугацаанд явуулж болохгvй.
- Сонгуульд
оролцож буй бvх этгээдэд тєлбєртэй сурталчилгаа
явуулах эфирийн адил тэгш боломжийг ХМХ олгох ёстой.
- Тєлбєртэй
улс тєрийн сурталчилгааны хvрээнд орон нутгийн сонгуульд
нэр дэвшээгvй тєр засгийн байгууллагын тєлєєлєгчийн
ярилцлагыг оруулахгvй байхыг зєвлєж байна.
- Электрон
ХМХ нь эфирийн цагийн vнэлгээ, улс тєрийн сурталчилгааны
видео клипийг бэлтгэх, хийх болон цацах vнэ зэргийг
багтаасан vнийн жагсаалтыг нийтэд ил тод байлгах
vvрэгтэй.
- Эфирийн
цагийн vнэлгээ нь сонгуульд оролцогч бvх этгээдийн
хувьд ижил байх ёстой бєгєєд зар сурталчилгааны
ердийн vнэлгээнээс дээгvvр байх ёсгvй.
- Улс тєрийн
сурталчилгаа захиалсан сонгуульд оролцогч этгээд
агуулгаа хариуцна. Электрон ХМХ нь Vндсэн Хууль
болон бусад хууль тогтоомжийг зєрчсєн эсвэл хvчирхийлэл,
эмх замбараагvй байдалд хvргэх тодорхой, шууд аюул
учруулах тєлбєртэй сурталчилгааг нэвтрvvлэхгvй байх
эрхтэй.
- Улс тєрийн
тєлбєртэй сурталчилгааг мэдээ буюу мэдээллийн бусад
нэвтрvvлгийн дотор болон шашны, спортын, соёлын,
цэнгээнт шууд нэвтрvvлгийн vеэр цацахыг хориглоно.
- Тєлбєртэй
улс тєрийн сурталчилгааг боловсролын болон хvvхдэд
зориулсан нэвтрvvлэгт оруулах буюу эдгээр нэвтрvvлгийн
яг ємнє буюу залгуулан цацаж болохгvй. Тєлбєртэй
улс тєрийн сурталчилгаанд хvvхдийн жvжигчдийг ашиглаж
болохгvй.
- Тєлбєртэй
улс тєрийн сурталчилгааг сонгуульд єрсєлдєгч бусад
этгээдийн оролцсон ТВ хэлэлцvvлэг болон бусад нэвтрvvлгийн
цагаар явуулж болохгvй.
6. Сонгуульд шууд хамаарахгvй хєтєлбєрvvд
- Сонгуульд
шууд хамаарахгvй хєтєлбєрт сонгуульд нэр дэвшигчид
оролцох болвол тэд vvнийгээ сонгуулийн сурталчилгаанд
ашиглаж болохгvй.
-
Кино, театрын найруулагч, жvжигчин хєгжимчин, дуучин
зэрэг нь сонгуульд нэр дэвшсэн бєгєєд тэдний оролцоотой
нэвтрvvлэг нь сонгуулийн кампани албан ёсоор зарлагдахаас
ємнє тєлєвлєгдєж хєтєлбєрт орсон бол нэвтрvvлгvvдийг
vргэлжлvvлэн гаргаж болно. Харин сонгуулийн кампаний
vеэр тэдэнтэй шинээр гэрээ байгуулж болохгvй. Энэхvv
зарчим нь нэр дэвшигчид эфирээр гарах бусад арга
хэлбэрт ч мєн хамаарна (тухайлбал, мэдээний нэвтрvvлэгч
буюу шоу хєтлєгч г.м).
III. Хариу єгєх, залруулга хийх эрх
Хариу єгєх,
залруулга хийх Vндсэн Хуулийн эрхийн дагуу болон Єргєн
нэвтрvvлгийн тухай хуулийн 62, 63-р зvйлийн дагуу
аливаа нэр дэвшигч буюу байгууллагын талаар бодит
байдалд буюу Радио ТВ-ийн нэвтрvvлэгт дурдагдсан зvйл
нь vнэнд нийцээгvй гэж vзсэн тохиолдолд хариу єгєх,
залруулга хийх эрхтэй.
-
Электрон ХМХ нь хариу єгєх, залруулга хийх нэвтрvvлгийг
аль болох тvргэн (дараа єдєр нь, мєн нэвтрvvлэгт
буюу ижил тєстэй нэвтрvvлгээр, ижил цагт) явуулах
vvргээ ухамсарлах vvрэгтэй.
-
Долоо хоног тутмын нэвтрvvлгээр буруу мэдээлэл цацагдсан
бол хариу буюу залруулгыг дараа єдєр нь, ижил тєстэй
нэвтрvvлгээр, ижил цагт нь нэвтрvvлэх ёстой.
-
Сонгуулийн сурталчилгааг хориглосон vеэр хариу буюу
залруулга єгєх боломжгvй тул ийм байдалд хvргэж
болзошгvй агуулгатай мэдээллийг нэвтрvvлэхгvй байхад
ХМХ анхаарвал зохино.
-
Хэрэв vндэслэлгvй буруутгагдсан нэр дэвшигч буюу
байгууллага хариу єгєх, залруулга хийхийг ХМХ татгалзсан
тохиолдолд буруутгагдсан тал Єргєн нэвтрvvлгийн
Зєвлєлд гомдол гаргаж болно.
|