Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Tєсєл болон хєтєлбєрvvд
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хууль
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
Соёл урлаг
Хууль
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Хvний эрх ба хэвлэл мэдээлэл
Урлагийн боловсрол
Худалдаж буй номнууд
Гарын авлага
Холбоо барих
 

Ном, гарын авлага » Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах

Сонгуулийн vеэр хэвлэл мэдээллийн хэрэгслийн баримтлах зарчим

Энэхvv гарын авлагыг ЮНЕСКО-гийн санхvvжилтээр "Ардчилсан сонгууль ба хэвлэл мэдээлэл""тєслийн хvрээнд "Глоб Интернейшнл" ТББ-аас эрхлэн гаргав.

АГУУЛГА

-Оршил
-Чєлєєтэй, шударга, ардчилсан сонгуулийн vеэр хэвлэл мэдээллийн хэрэгслийн баримтлах зарчмуудын харьцуулсан судалгаа

Зарим улс орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслийн баримтлах зарчмууд
-Ємнєд Африк
-Канад
-Австрали
-Их Британи
-Шинэ Зеланд
-Эстони
-Македони
-Камбож
-Молдав
-Унгар

Эстони Улс

Эстони Улсын Парламентын болон Ерєнхийлєгчийн сонгуульд Эстоний Vндэсний Телевиз (ЭVТ) болон Эстоний Vндэсний Радио (ЭVР)–гийн ажиллах журам.

1. Томъёолол

1.1. Парламентын сонгуулийн хугацааг сонгуулийн ємнєх vе ба сонгуулийн vе гэж хуваана.

1.2. Сонгуулийн ємнєх vе нь Дээд Зєвлєлєєс парламентын болон ерєнхийлєгчийн сонгуулийг зарласан єдрєєр дуусгавар болно.

1.3. Сонгуулийн vе нь парламентын болон ерєнхийлєгчийн сонгуулийг зарласан єдєр эхэлж сонгуулийн албан ёсны дvнг Vндэсний Сонгуулийн Хороо (VСХ)-ноос зарласнаар дуусгавар болно.

1.4. Парламентын болон ерєнхийлєгчийн сонгуулийн vе нь дотроо бvртгvvлэх vе, сонгуулийн кампани, сонгуулийн єдєр санал єгєх vе болон сонгуулийн дvнг гаргаж нийтлэх vе гэж хуваагдана.

1.5. Бvртгvvлэх vе нь сонгуулийн vетэй зэрэг эхлээд нэр дэвшигч, намын нэрсийн жагсаалтыг VСХ бvртгэж дуусахад тєгсєнє.

1.6. Сонгуулийн кампаний vе нь нэр дэвшигч, намын нэрсийн жагсаалтыг VСХ бvртгэж дуусахад эхэлж, сонгуулийн єдєр санал авах байр нээгдэхээс 24 цагийн ємнє дуусна.

1.7. Санал єгєх vе нь сонгуулийн єдрийн 09.00 цагт эхэлж, мєн єдрийн оройн 20.00 цагт дуусна.

1.8. Сонгуулийн дvнг гаргаж нийтлэх vе нь сонгуулийн єдрийн 20.00 цагт эхэлж сонгуулийн албан ёсны дvнг Vндэсний Сонгуулийн Хороо (VСХ)-ноос зарласнаар дуусгавар болно.

2. Vндсэн зарчим

2.1. Парламентын болон ерєнхийлєгчийн сонгуулийн vеэр буюу сонгуулийн ємнєх vе (1), бvртгvvлэх vе
(2), сонгуулийн кампани (3), сонгуулийн ємнєх єдєр (4) сонгуулийн єдєр санал єгєх vе (5) болон сонгуулийн дvнг гаргаж нийтлэх vе (6)–д ЭVТ болон ЭVР дараах зарчмуудыг баримтлан ажиллана.

2.2. Сонгуулийн ємнєх vе (1) –д ЭVТ нь сонгуулийн холбогдолтой нэвтрvvлэг, хєтєлбєртєє “ЭVТ-ийн хєтєлбєрийн нэг талыг vл баримтлах, тэнцвэртэй байх хэм хэмжээ”-г баримтлан ажиллана. Нам болон улс тєрийн хєдєлгєєний зохион байгуулсан гол арга хэмжээнд эфирийн цаг хуваарилахдаа ЭVТ- ийн болон Дээд Зєвлєлийн Олон Нийтийн ХМХ-ийн Хорооны саналыг vндэслэн шийднэ.

2.3. Бvртгvvлэх vе (2)–д ЭVТ болон ЭVР-д сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглоно. VСХ-ны албан ёсны мэдэгдлийг нэвтрvvлэхийн зэрэгцээ сонгуулийн хуулийг сурталчилна.

2.4. Сонгуулийн кампани (3)-ийн vед ЭVТ нэр дэвшигч болон намын нэрсийн жагсаалтыг сурталчлахад энэ журмын 3 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр нэвтрvvлгийн 30 хvртэлх цагийг хуваарилна. Ерєнхийлєгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаанд ЭVТ энэ Журмын 4 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр нэвтрvvлгийн 10 хvртэлх цагийг хуваарилна. ЭVТ болон ЭVР нэр дэвшигчдэд єєрийн байр суурийг дэлгэрэнгvй танилцуулах, сонгогчдод мэдээлэл єгєх єргєн бололцоо олгоно. ЭVТ болон ЭVР нь бvх нэр дэвшигчдэд сонгуулийн сурталчилгааг нэг талыг барилгvй, vнэн бодитой, тэнцвэртэй явуулах явдлыг баталгаажуулна. Шаардлагатай гэж vзвэл ЭVТ болон ЭVР нь сонгуулийн кампаний vеэр сонгуулийн хууль болон сонгууль зохион байгуулахтай холбоотой асуудлуудыг мэдээлнэ.

2.5. Сонгуулийн ємнєх єдєр (4) ЭVТ болон ЭVР-гоор сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглоно. VСХ-ны албан ёсны мэдэгдэл болон сонгууль зохион байгуулахтай холбоотой мэдээллийг нэвтрvvлнэ.

2.6. Санал єгєх єдєр (5) ЭVТ болон ЭVР-гоор сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглоно. Санал хураалтын явцын тухай сурвалжлагыг нэвтрvvлнэ.

2.7. Сонгуулийн дvнг гаргаж нийтлэх vе (6)–ээр ЭVТ болон ЭVР-гоор сонгуулийн дvнг мэдээлнэ. Сонгуулийн дvнг мэдээлэх хамтарсан сурвалжлага зохион байгуулна.

2.8. Сонгуулийн кампанид оролцогчид сєрєг нэр дэвшигчидтэйгээ зvй ёсоор харьцана. Бусдын нэр тєрийг гутаасан мэдэгдэл хийхийг хориглоно.

3. ЭVТ-ээр сонгуулийн кампанийг мэдээлэх нь

Парламентын сонгууль

3.1. ЭVТ-ээр нэвтрvvлэх сонгуулийн кампаний сурталчилгааг нэр дэвшигчид ба намын нэрсийн жагсаалт гэсэн хоёр хэсэгт хуваана.

Нэр дэвчигч тус бvр болон намын нэрсийн жагсаалт бvр гурван тєрлийн улс тєрийн сурталчилгаа явуулах эрхтэй. Энэ нь – улс тєрийн мэдээлэл, улс тєрийн зар сурталчилгаа, сонгуулийн халз ярилцлага зэрэг болно.

Сонгуулийн кампаний нэвтрvvлэг нь улс тєрийн мэдээллийн багц нэвтрvvлгээр эхэлж сонгуулийн халз ярилцлагаар vргэлжилнэ. Улс тєрийн зар сурталчилгаа нь зар сурталчилгааны тусгай блокоор сонгуулийн кампаний бvхий л vед цацагдана.

3.2. Намын жагсаалт бvрт єєрийн танилцуулах хєтєлбєрийн бичлэг хийх тоног тєхєєрємжийг (дvрс бичлэгийн 5 камертай студийг 2 цагийн турш ашиглах) vнэгvй ашиглах эрх олгоно. Нэвтрvvлгийн vргэлжлэх хугацаа нь намын жагсаалтад албан ёсоор бvртгэгдсэн нэр дэвшигчдийн тооноос хамаарах бєгєєд дараах байдлаар хуваарилагдана:
1-5 нэр дэвшигчид – 5 минут
6-20 нэр дэвшигчид – 15 минут
20-50 нэр дэвшигчид – 25 минут
51-ээс дээш нэр дэвшигчид – 30 минут
Нэвтрvvлгийн дарааллыг сугалаагаар шийднэ. Хєтєлбєрийн хэлбэр чєлєєтэй.

3.3. Студийн хєтєлбєрєєс гадна намын жагсаалт бvр єєрийн нэр дэвшигчийг сурталчлах эфирийн цаг худалдаж авч болно. Нэг удаагийн сурталчилгаа 75 секундээс илvvгvй байна. Намын жагсаалтыг сурталчлах нэвтрvvлэг нь сонгуулийн кампаний vеэр улс тєрийн зар сурталчилгааны хуваарьт цагаар явагдах бєгєєд єдєрт нэгээс дээшгvй удаа байна. Сонгуулийн кампаний сурталчилгааны vеэр зар сурталчилгааны цагийг хоёр блокоор худалдана. 19.55-20.00 цагт нэг секундийг 20 нэгжээр тооцож, 20.54-20.59 цагт нэг секундийг 30 нэгжээр тооцно. Намын жагсаалтыг сурталчлах зар сурталчилгааг тухайн намын улс тєрийн мэдээллийн цагаар явуулж болно. Зар сурталчилгааны техникийн чанар нь ЭVТ-ийн стандартад нийцэх ёстой. Зар сурталчилгааны захиалга болон цагийн хуваарийг РТВ (арилжааны телевизийн агентлаг) зохицуулна. ЭVТ нь зар сурталчилгааг бэлтгэдэггvй бєгєєд энэ ажилд ЭVТ-ийн сэтгvvлчид оролцохгvй.

3.4. Нэр дэвшигч хувь хvмvvст нийт 3 хvртэлх минутын сурталчилгааны бичлэг хийж нэвтрvvлэхэд тоног тєхєєрємжийг (дvрс бичлэгийн 5 камертай студийг 1 цагийн турш ашиглах) vнэгvй ашиглах эрх олгоно. Тэдний нэвтрvvлгийн дарааллыг сугалаагаар шийдвэрлэнэ. Нэвтрvvлгийн хэлбэр чєлєєтэй.

3.5. Студийн хєтєлбєрєєс гадна нэр дэвшигч хувь хvн бvр єєрийгєє сурталчлах эфирийн цаг худалдаж авч болно. Нэг удаагийн сурталчилгаа 30 секундээс илvvгvй байна. Нэр дэвшигч хувь хvн єєрийгєє сурталчлах нэвтрvvлэг нь сонгуулийн кампаний vеэр улс тєрийн зар сурталчилгааны хуваарьт цагаар явагдах бєгєєд єдєрт нэгээс дээшгvй удаа байна. Зар сурталчилгааны vнэ болон нєхцлийг энэ журмын 3.3-д зааснаар тогтооно.

Нэр дэвшигч хувь хvн єєрийгєє сурталчлах зар сурталчилгааг тухайн нэр дэвшигчийн мэдээллийн цагаар явуулж болно. Зар сурталчилгааны техникийн чанар нь ЭVТ-ийн стандартад нийцэх ёстой. Зар сурталчилгааны захиалга болон цагийн хуваарийг РТВ (арилжааны телевизийн агентлаг) зохицуулна. ЭVТ нь зар сурталчилгааг бэлтгэдэггvй бєгєєд энэ ажилд ЭVТ-ийн сэтгvvлчид оролцохгvй.

3.6. Намуудын хооронд явагдах сонгуулийн халз ярилцлага нь 90 минутын шууд нэвтрvvлгийн хэлбэрээр явагдаж дараах 7 сэдвийг хамарна. Vvнд:
- Тєрийн байгуулалт
- Гадаад бодлого
- Эдийн засгийн бодлого
- Орон нутгийн бодлого
- Нийгмийн бодлого
- Соёл, боловсролын бодлого
- vндэстний бодлого

Нэр дэвшигчдийн тооноос хамаарч намын жагсаалт бvр дараах байдлаар хvнээ оролцуулна:

1-5 нэр дэвшигчид – 2 оролцогч
6-20 нэр дэвшигчид – 4 оролцогч
20-50 нэр дэвшигчид – 6 оролцогч
51-ээс дээш нэр дэвшигчид – 7 оролцогч

Нам бvр нэвтрvvлэг бvрт 2 хvн оролцуулж болно. Тухайн нэг сэдвээр доод тал нь нэг халз ярилцлага явуулахаар тєлєвлєнє. Халз ярилцлагын нийт тоо 10-аас дээш байж болохгvй. Нэг сэдвээр нэгээс дээш тооны халз ярилцлага зохион байгуулбал оролцох сонирхлоо илэрхийлсэн намуудын нэвтрvvлгийн цагийг сугалаагаар шийдвэрлэнэ. Халз ярилцлагад оролцогчдын тоо цєєн байвал ЭVТ ярилцлагын цагийг багасгах эрх эдэлнэ. Халз ярилцлагад оролцох явдал vнэ тєлбєргvй. Халз ярилцлагыг тухайн сэдвээр мэргэшсэн хvмvvс болон ЭVТ-ийн сэтгvvлчид хєтєлнє.

3.7. Нэр дэвшигч хувь хvмvvсийн хооронд явуулах халз ярилцлага нь студиэс явуулах 90 минутын шууд нэвтрvvлгийн хэлбэртэй байна. Халз ярилцлага нь улс тєр, эдийн засаг, нийгмийн ерєнхий асуудлаар хийгдэнэ. Нэр дэвшигч бvр нэг халз ярилцлагад оролцож болох бєгєєд нийт халз ярилцлагын тоо 5-аас дээшгvй байна. Оролцох сонирхлоо илэрхийлсэн нэр дэвшигчдэд нэвтрvvлгийн цагийг сугалаагаар шийдвэрлэнэ. Халз ярилцлагад оролцох явдал vнэ тєлбєргvй. Халз ярилцлагыг тухайн сэдвээр мэргэшсэн хvмvvс болон ЭVТ-ийн сэтгvvлчид хєтєлнє.

3.8. ЭVТ нь сонгуулийн халз ярилцлагын сэдэв, тоо, vргэлжлэх хугацаа (3.6, 3.7-р хэсэгт заасан нийт тооны хязгаарт багтаан)-г болон оролцогч намууд болон нэр дэвшигчдийн бодит тооноос хамаарч оролцох нєхцєлийг тогтоох эрх эдэлнэ.

Ерєнхийлєгчийн сонгууль

3.9. Ерєнхийлєгчид нэр дэвшигч бvр гурван тєрлийн улс тєрийн нэвтрvvлэгт оролцож болно. Эдгээр нь улс тєрийн мэдээлэл, улс тєрийн зар сурталчилгаа, сонгуулийн халз ярилцлага зэрэг болно.

3.10. Ерєнхийлєгчид нэр дэвшигч бvр нийт 20 хvртэлх минутын сурталчилгааны бичлэг хийж нэвтрvvлэхэд тоног тєхєєрємжийг (дvрс бичлэгийн 5 камертай студийг 2 цагийн турш ашиглах) vнэгvй ашиглах эрх олгоно. Тэдний нэвтрvvлгийн дарааллыг сугалаагаар шийдвэрлэнэ. Нэвтрvvлгийн хэлбэр чєлєєтэй.

3.11. Ерєнхийлєгчид нэр дэвшигч бvр єєрийгєє сурталчлах нэг минут хvртэлх эфирийн цаг худалдаж авч болно. Зар сурталчилгааны vнэ болон нєхцлийг энэ Журмын 3.3-д зааснаар тогтооно.

3.12. Нэр дэвшигч бvр ерєнхийлєгчийн халз ярилцлагад оролцож болно. 90 минутын 3 халз ярилцлага зохион байгуулна. Халз ярилцлагын сэдвийг жич шийднэ. Халз ярилцлагыг тухайн сэдвээр мэргэшсэн хvмvvс болон ЭVТ-ийн сэтгvvлчид хєтєлнє.

4. ЭVР-гоор сонгуулийн кампанийг мэдээлэх нь

Парламентын сонгууль
4.1. ЭVР-гоор нэвтрvvлэх сонгуулийн кампаний сурталчилгааг нэр дэвшигчид ба намын нэрсийн жагсаалт гэсэн хоёр хэсэгт хуваана.

Нэр дэвшигч тус бvр болон нам бvр хоёр тєрлийн улс тєрийн нэвтрvvлэг явуулах эрхтэй. Энэ нь улс тєрийн зар сурталчилгаа, улс тєрийн мэдээлэл зэрэг болно. ЭVР нь сонгуулийн арга хэмжээний талаар урьдчилан мэдээлнэ (Ийм зарыг ЭVТ-ээр дамжуулахгvй).

4.2. ЭVР нь сонгуулийн арга хэмжээний талаар урьдчилсан зар мэдээг тєлбєртэй нэвтрvvлнэ. Зарыг “Викрадио” нэвтрvvлгээр єдєрт 2 удаа дамжуулна:
ажлын єдєр 08.35-08.50 ба 20.30-20.45,
Ням гаригт 09.00-09.15 ба 20.30-20.45 цагт.

4.3. Нэр дэвшигч болон намын жагсаалт сурталчилгааны эфирийн цаг худалдаж авч болно. Сурталчилгааг сонгуулийн кампаний vеэр “Викрадио” нэвтрvvлгээр ажлын єдєр 16.30-17.00 цагийн хооронд явуулна. Нэг нэр дэвшигч буюу намын жагсаалт бvрийн сурталчилгааны vргэлжлэх нийт хугацаа 150 секундээс хэтэрч болохгvй. Сонгуулийн кампаний сvvлийн 10 хоногт сурталчилгааны vргэлжлэх хугацаа нэг нэр дэвшигч буюу намын жагсаалт бvрт нэг єдєрт 20 секундээс илvvгvй байна. Сурталчилгааны цаг авах захиалгыг сонгуулийн кампани дуусахаас 10 хоногийн ємнє зогсооно.

4.4. Улс тєрийн мэдээллийг “Сонгуулийн студи” хєтєлбєрєєр дээд тал нь 60 минутаар ажлын єдрvvдэд 12.30-15.00 цагийн хооронд явуулна. “Сонгуулийн студи” хєтєлбєр нь 1, 2-р сувгаар зэрэг цацагдана. “Сонгуулийн студи” хєтєлбєрийн бvх нэвтрvvлгийг сэтгvvлчдийн нэг баг хєтєлнє.

4.5. Намын жагсаалтууд “Сонгуулийн студи” хєтєлбєрт нэг нэгээр оролцоно. Тус хєтєлбєрт намыг тєлєєлєн оролцох нэр дэвшигчдийн тоо намын жагсаалтад бvртгэгдсэн нэр дэвшигчдийн тоотой ижил харьцаагаар байна.

4.6. Нэр дэвшигч хувь хvмvvс “Сонгуулийн студи” хєтєлбєрт сонгуулийн тойргоороо оролцоно.

Ерєнхийлєгчийн сонгууль

4.7. Ерєнхийлєгчид нэр дэвшигч бvр сонгуулийн сурталчилгааны хоёр хvрээнд оролцож болно. Энэ нь улс тєрийн зар сурталчилгаа болон улс тєрийн мэдээлэл. Зар сурталчилгааг энэ журмын 4.3-т заасан журмаар захиалж болно. Улс тєрийн мэдээллийг “Сонгуулийн студи” хєтєлбєрєєр дээд тал нь 60 минут нэвтрvvлнэ. Улс тєрийн мэдээллийн давтамжийг ерєнхийлєгчид нэр дэвшигч єєрєє тогтооно.

5. Сонгуулийн vеэр нэвтрvvлэх бусад хєтєлбєр

5.1. Сонгуулийн бvхий л хугацаанд ЭVТ болон ЭVР-гийн бусад аль ч нэвтрvvлгээр улс тєрийн ухуулга явуулахыг хориглоно. Сонгуультай шууд холбоогvй сэдвээр явуулах нэвтрvvлэгт нэр дэвшигчдийг хэлэлцэх буюу нэр дэвшигчдийг биеэр оролцуулах, тоймчоор оролцуулахаас зайлсхийхийг зєвлєнє.

5.2. Нэр дэвшигчид сонгуулийн vеэр Засгийн газрын, Дээд Зєвлєлийн, орон нутгийн буюу бусад тєрийн байгууллагын ажлыг vргэлжлvvлэн хийсээр байгаа тохиолдолд тэдний тухай ажил vvргийн хуваарийн дагуу ЭVТ болон ЭVР-гийн мэдээ, тєрийн мэдээллийн нэвтрvvлэгт мэдээлэх ёстой бол шаардлагатай хэмжээнд хамгийн бага мэдээлэхийг зєвлєхєєс гадна тэднийг шууд оролцуулахаас (ярилцлага єгєх, тайлбар хийх буюу бусад байдлаар) зайлсхийх хэрэгтэй.

5.3. ЭVТ болон ЭVР-гийн єєрийн сэтгvvлчид парламентын сонгуульд нэр дэвшвэл тэд (эсвэл тэдний нам) VСХ-д бvртгvvлсэн єдрєєс эхлэн санал хураалт дуусах хvртэл ТВ, радиогоор сэтгvvлчийн хувьд гарахгvй. Энэ хугацаанд тэд бусад нэр дэвшигч, намтай ижил эрх эдэлнэ.


 

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.