Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Tєсєл болон хєтєлбєрvvд
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хууль
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
Соёл урлаг
Хууль
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Хvний эрх ба хэвлэл мэдээлэл
Урлагийн боловсрол
Худалдаж буй номнууд
Гарын авлага
Холбоо барих
 

Ном, гарын авлага » Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах

Сонгуулийн vеэр хэвлэл мэдээллийн хэрэгслийн баримтлах зарчим

Энэхvv гарын авлагыг ЮНЕСКО-гийн санхvvжилтээр "Ардчилсан сонгууль ба хэвлэл мэдээлэл""тєслийн хvрээнд "Глоб Интернейшнл" ТББ-аас эрхлэн гаргав.

АГУУЛГА

-Оршил
-Чєлєєтэй, шударга, ардчилсан сонгуулийн vеэр хэвлэл мэдээллийн хэрэгслийн баримтлах зарчмуудын харьцуулсан судалгаа

Зарим улс орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслийн баримтлах зарчмууд
-Ємнєд Африк
-Канад
-Австрали
-Их Британи
-Шинэ Зеланд
-Эстони
-Македони
-Камбож
-Молдав
-Унгар

Молдав Улс

2003 оны тавдугаар сарын 25-нд явагдах орон нутгийн сонгуулийг ХМХ-ээр мэдээлэхтэй холбогдуулж Сонгуулийн Тєв Комисс (СТК)-оос гаргасан журам

I. Ерєнхий зvйл

1. СТК-ийн энэхvv журмаар Молдав Улсын Vндсэн Хууль болон Сонгуулийн хуулийн дагуу сонгуулийн кампанийг ХМХ-ээр мэдээлэх арга хэлбэр, зарчмуудыг тодорхойлно.

2. Сонгуулийг зохион байгуулан явуулах, иргэний боловсролын vйл ажиллагаа, сонгуулийн vйл явцыг сонгогчдод мэдээлэх зэрэгт СТК Молдавын ХМХ-тэй хамтран ажиллана.

3. Орон нутгийн сонгуулийн кампанийг хувийн болон олон нийтийн аудио-визуаль байгууллагууд, хэвлэлд мэдээлнэ.

4. СТК болон Аудио-визуаль Зєвлєл нь Молдавын бvх аудио-визуаль байгууллагуудаас сонгуулийн кампанийг мэдээлэх зарчмыг тогтооно. Эдгээр зарчим нь тусгай журамд тусгагдсан болно.

5. СТК-оос гаргасан мэдээлэл, мєн иргэдийн боловсрол, сонгогчдод зориулсан мэдээлэл зэрэг сонгуулийн холбогдолтой мэдээллийг ХМХ-vvд vнэ тєлбєргvй нийтэлнэ.

6. Сонгуульд єрсєлдєгчид сонгуулийн кампанид адил тэгш оролцох бєгєєд ХМХ-ийг ашиглахдаа тэгш эрх эдэлнэ.

7. Сонгуулийн холбогдолтой шоу болон мэдээллийн бюллетенийг бэлтгэхдээ Сонгуулийн хууль, Аудио-визуалийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцvvлнэ.

8. Олон нийтийн болон хувийн ХМХ нь сонгуулийг мэдээлэхдээ vнэн бодит, тэнцвэртэй байдлыг эрхэмлэж сонгуульд єрсєлдєгчдийн vзэл баримтлалд нєлєєлєхєєс зайлсхийх хэрэгтэй.

9. Улс тєрийн бvх нам, нийгэм-улс тєрийн байгууллага, сонгуулийн блок, бие дааж нэр дэвшигчид сонгуулийн кампанид адил тэгш боломжоор хангагдах бєгєєд єєрийн сонгуулийн мєрийн хєтєлбєрийг танилцуулахын тулд олон нийтийн болон хувийн радио, ТВ сувгаас адил тэгш хvртэнэ.

10. Сонгуулийн холбогдолтой шоуг суваг, цагийг vл харгалзан тусгайлсан дуу авиагаар ялгана.

11. Сонинууд орон нутгийн сонгуульд зориулж тусгай булан ажиллуулна.

12. Олон нийтийн болон хувийн ХМХ сонгуульд єрсєлдєгч бvх талуудад эфирийн цаг худалдаж авахад нь адил тэгш бололцоог олгоно. Сонгуульд єрсєлдєгчдєд худалдах эфирийн цагийн vнэлгээ нь арилжааны сурталчилгааны ердийн vнэлгээнээс их байж болохгvй.

13. Сонгуулийн сурталчилгааг тогтмол цагт нэвтрvvлнэ.

14. Нам, нийгэм-улс тєрийн байгууллага, сонгуулийн блокууд єєр єєрийн сонгуулийн тойрогт бvртгvvлсний нь дараа тэдгээрт радио, телевизийн эфирийн цаг, хэвлэлийн талбайг хуваарилж єгнє.

15. Сонгуульд єрсєлдєгчдєд хуваарилж єгсєн эфирийн цагийг цаг тухайд нь ашиглаагvй бол дахин олгохгvй.

16. Сонгуульд єрсєлдєгч болон аудио-визуаль байгууллагын хооронд байгуулсан гэрээний vндсэн дээр эфирийн цагийг сонгуульд єрсєлдєгчдєд тєлбєртэйгээр олгоно.

17. Сонгуулийн шоу нэвтрvvлгийн vеэр арилжааны зар сурталчилгаа явуулахыг хориглоно.

18. Сонгуульд єрсєлдєгчдийн сурталчилгааны чанартай материалд продюсер буюу сэтгvvлчдийн зvгээс аливаа хэлбэрээр тайлбар хийж болохгvй. Мєн сонгуульд єрсєлдєгчид мэдэгдэлгvйгээр тvvний зураг, дvрс бусад материалыг нийтлэхийг хориглоно.

19. Нэвтрvvлгийн хэлийг сонгуульд єрсєлдєгч єєрєє буюу радио, телевиз дэх тvvний тєлєєлєгч сонгоно.

20. Сонгуулийн ємнєх болон сонгуулийн єдєр ХМХ сонгуулийн сурталчилгааны материал нийтлэхийг хориглоно.

21. Сонгуулийн єдєр сонгогчид хэний тєлєє саналаа єгсєн талаархи судалгааны аливаа дvнг санал авах байр хаагдахаас ємнє ХМХ нийтэлж болохгvй.

22. ХМХ-ийн тєлєєлєгчид албан ёсоор томилогдсон сонгуулийн ажиглагчидтай адил эрх эдэлнэ.

23. Сонгуульд єрсєлдєгчид єєрсдийн хэвлvvлсэн буюу радио, телевизээр нэвтрvvлсэн материалын агуулгыг бvрэн хариуцна.

24. Сонгуульд єрсєлдєгч болон аудио-визуаль байгууллагын хоорондох маргааныг тухайн vед vйлчилж буй Молдавын хууль тогтоомжийн дагуу СТК болон Аудио-визуаль зохицуулах Зєвлєл шийдвэрлэнэ.

25. Сонгуульд єрсєлдєгчдєєс радио, телевизийн сувгийг ашиглан явуулсан сурталчилгааны хэмжээг долоо хоног тутам Аудио-визуаль зохицуулах Зєвлєлєєс нийтэлнэ.

26. Сонгуульд єрсєлдєгч єєр нэгэн этгээдийн мэдэгдэлд хариу єгєх бол, тvvнийгээ СТК-оос хуваарилсан эфирийн цагт л нэвтрvvлнэ.

II. Сонгуулийн сурталчилгааг телевизээр явуулах нєхцєл ба эфирийн цаг

1. Сонгуульд єрсєлдєгчдєд телевизийн эфирийн цагийг зєвхєн тэдний єєрсдийн буюу итгэмжлэгдсэн хvмvvсийн бичгээр єгсєн єргєдлийг vндэслэн хуваарилна.

2. Сонгуульд єрсєлдєгчид бvртгvvлснээсээ хойш 48 цагийн дотор санал болгох эфирийн цагийн тухай мэдээллийг Теле-радио Молдова компанид єгнє. Бусад сувгуудын хувьд сонгуульд єрсєлдєгчид бvртгvvлснээс хойш 72 цагийн дотор єргєдлийг хvлээж авна.

3. Эфирийн цагийг сонгуульд єрсєлдєгчдєд тэдний єргєдлийг хvлээж авснаас хойш 12 цагийн дотор єргєдлийг хvлээж авсан дарааллын дагуу хуваарилж єгнє.

4. Телевизээр vнэ тєлбєргvй нэвтрvvлэх хєтєлбєрийг сонгуульд єрсєлдєгчид єєрсдийн арга хэрэгслээр бэлтгэнэ. Тэд ТВ сувгуудаас туслалцаа авч болохын зэрэгцээ ТВ студиудыг шууд нэвтрvvлэгт ашиглаж болно.

5. Сонгуульд єрсєлдєгчид єєрийн сонгуулийн сурталчилгааны нэвтрvvлэг, рекламыг бичvvлэх, найруулах, компьютер графикийг хийлгэхэд ТВ сувгуудыг тєлбєртэйгээр хєлсєлж болно.

6. Сонгуулийн бvх материалын нууцлалыг радио, телевизээр нэвтрvvлэх хvртэл ТВ сувгууд баталгаажуулна.

7. Сонгуульд єрсєлдєгчид єєрт оногдсон эфирийн цагаар нэвтрvvлэх видео материалын сэдэв, хэлбэрийг єєрсдєє тогтооно. Сонгуулийн хуулийн дагуу хуваарилсан эфирийн цагаар хийсэн мэдэгдэл, vзэл бодлынхоо хариуцлагыг тэд тухайн одоо даган мєрдєж байгаа хуулийн дагуу бvрэн хvлээнэ.

8. Орон нутгийн сонгуулийн кампаний vеэр ТВ Молдова-1 суваг иргэдийн хуралд єрсєлдєхєєр бvртгvvлсэн бvх нам, нийгэм-улс тєрийн байгууллага, сонгуулийн блок бvрт vнэ тєлбєргvй 4 минутыг хуваарилж, бие дааж нэр дэвшигч болон мужийн захирагчийн сонгуульд нэр дэвшигчдэд тус бvр 2 минут хуваарилна.

9. Орон нутгийн олон нийтийн ТВ суваг сонгуулийн нийт хугацаанд иргэдийн хуралд єрсєлдєхєєр бvртгvvлсэн бvх нам, нийгэм-улс тєрийн байгууллага, сонгуулийн блок бvрт vнэ тєлбєргvй 10 минутыг хуваарилж, бие дааж нэр дэвшигч болон мужийн захирагчийн сонгуульд нэр дэвшигчдэд тус бvр 5 минут хуваарилна.

10. Сонгуульд єрсєлдєгч бvрт хуваарилсан vнэ тєлбєргvй эфирийн цаг нэг ТВ сувагт нэг єдєрт 2 минутаас илvvгvй байна.

11. Сонгуулийн сурталчилгаанд зориулсан тєлбєртэй нэвтрvvлгийн цаг олон нийтийн болон хувийн ТВ сувагт аль алинд нь нэг єрсєлдєгчид нэг ТВ сувагт нэг єдєрт 2 минутаас илvvгvй байна.

12. Сонгуульд єрсєлдєгчдєд сонгуулийн тойргийн хороонд бvртгvvлсний дараа ТВ сувгийн цаг хуваарилна.

13. ТВ тєлбєртэй сурталчилгааны нийт хугацаа нэг єрсєлдєгчид сонгуулийн бvх хугацаанд 75 минутаас илvvгvй байна.

14. ТВ сувгаар нэвтрvvлэх сонгуулийн рекламын vргэлжлэх доод хугацаа нь 20 секунд байна.

15. Сонгуулийн видео материал нь сурталчилгааны нэвтрvvлгийн цагийн хуваарийн дагуу цацагдана.

16. ТВМ1 суваг сонгуульд єрсєлдєгчдєд дараах цагийг санал болгож байна:

“Сонгууль 2003” 19.40-20.00
“Сонгуулийн сурталчилгаа” 21.40-22.00
“Єглєєний мэнд” 07.30-07.35

17. Шаардлагатай vед Теле-радио Молдова компани СТК-той уялдуулан сурталчилгааны нэмэлт цагийг тогтооно.

18. Сонгуулийн кампаний тухай мэдээллийг “Сонгууль” нэртэй тусгай нэвтрvvлгээр мєн явуулна. Vvнд сонгуулийн бэлтгэл ажил болон сонгуулийн кампаний тухай, мєн СТК болон тойргийн хороодын тайлан, мэдээлэл орно.

19. ТВ сувгууд сонгуулийн сурталчилгаанд ажиглалт хийж ємнєх єдрийн сонгуулийн бvх мэдээ, нэвтрvvлгийг хадгалах тусгай хавтас бий болгоно.

III.Сонгуулийн сурталчилгааг радиогоор явуулах нєхцєл ба эфирийн цаг

1. Сонгуулийн хуулийн дагуу радио сувгууд сонгуулийн кампани эхэлмэгц сонгуульд єрсєлдєгчдєд vнэ тєлбєргvй болон тєлбєртэй эфирийн цагийг хуваарилна.

2. Эфирийн цаг хvссэн єргєдлийг радио сувгуудад бичгээр єгнє.

3. Радио нэвтрvvлгийг сонгуульд єрсєлдєгчид єєрсдєє буюу радио сувгууд студидээ хийж болно.

4. Радио нэвтрvvлгийг сонгуульд єрсєлдєгчид єєрсдєє бэлтгэсэн тохиолдолд нэвтрvvлгийн бvрэн, техникийн шаардлага хангасан бичлэгийн хальсыг радио сувагт нэвтрvvлгээс 24 цагийн ємнє єгєх vvрэгтэй.

5. Орон нутгийн сонгуулийн кампаний vеэр Радио Молдова иргэдийн хуралд єрсєлдєхєєр бvртгvvлсэн бvх нам, нийгэм-улс тєрийн байгууллага, сонгуулийн блок бvрт vнэ тєлбєргvй 8 минутыг хуваарилж, бие дааж нэр дэвшигч болон мужийн захирагчийн сонгуульд нэр дэвшигчдэд тус бvр 4 минут хуваарилна.

6. Орон нутгийн олон нийтийн радио суваг иргэдийн хуралд єрсєлдєхєєр бvртгvvлсэн бvх нам, нийгэм-улс тєрийн байгууллага, сонгуулийн блок бvрт vнэ тєлбєргvй 20 минутыг хуваарилж, бие дааж нэр дэвшигч болон мужийн захирагчийн сонгуульд нэр дэвшигчдэд тус бvрт 10 минут хуваарилна.

7. Сонгуульд єрсєлдєгч бvрт хуваарилсан vнэ тєлбєргvй эфирийн цаг нэг радио сувагт нэг єдєрт 2 минутаас илvvгvй байна.

8. Сонгуулийн сурталчилгаанд зориулсан тєлбєртэй нэвтрvvлгийн цаг олон нийтийн болон хувийн радио сувагт аль алинд нь нэг єрсєлдєгчид нэг радио сувагт нэг єдєрт 2 минутаас илvvгvй байна.

9. Радиогийн тєлбєртэй сурталчилгааны нийт хугацаа нэг єрсєлдєгчид сонгуулийн бvх хугацаанд 45 минутаас илvvгvй байна.

10. Радио сувгаар нэвтрvvлэх сонгуулийн рекламын vргэлжлэх доод хугацаа нь 30 секунд байна.

11. Сонгуулийн аудио материал нь сурталчилгааны нэвтрvvлгийн цагийн хуваарийн дагуу цацагдана.

12. Радио Молдова сонгуульд єрсєлдєгчдєд дараах цагийг санал болгож байна:

“Єглєєний долгион” 07.30-08.00
“Єдрийн хэмнэл” 12.30-13.00
“Итерпийн хvрээ” 15.15-16.00
“Авиан тойрог” 19.30-20.00
“Цаг vеийн микрофон” 21.30-22.00
Чисинау “Хот ба хvмvvс” 11.30-11.35

13. Шаардлагатай vед Теле-радио Молдова компани СТК-той уялдуулан сурталчилгааны нэмэлт цагийг тогтооно.

14. Сонгуулийн кампаний тухай мэдээллийг “Сонгууль” нэртэй тусгай нэвтрvvлгээр мєн явуулна. Vvнд сонгуулийн бэлтгэл ажил болон сонгуулийн кампаний тухай, мєн СТК болон тойргийн хороодын тайлан, мэдээлэл орно.

15. Сонгуулийн тусгай нэвтрvvлгийг Радио Молдова сувгаар дараах цагийн хуваариар явуулна:

“Єдрийн хэмнэл” 12.15 (гурван минут хvртэл)
“Радио сэтгvvл” (Бямба, Ням гаригуудад) 12.10 (3 минут хvртэл)
“Авиан тойрог” 19.15 (5 минут хvртэл)
“Цаг vеийн микрофон” 21.15 (5 минут хvртэл)
“Мэдээ: Сонсогчидтой ярилцах цаг” 11.00 (60 минут)

16. Сонгуулийн бvх материалын нууцлалыг Радио Молдова болон бусад радио суваг нэвтрvvлэх хvртэл баталгаажуулна.

17. Радио сувгууд сонгуулийн сурталчилгаанд ажиглалт хийж ємнєх єдрийн сонгуулийн бvх мэдээ, нэвтрvvлгийг хадгалах тусгай хавтас бий болгоно.

IV. Сонгуулийн кампанийг сонин хэвлэлд мэдээлэх нь

1. Манай орны ирээдvйн хувь заяанд орон нутгийн сонгууль ихээхэн ач холбогдолтой тул сонин хэвлэлийн эрхлэгчид сонгуулийн кампанийг аль болох єргєн мэдээлж сонгуульд зориулсан тусгай булан нээвэл зохино.

2. Тєрєєс ємчийн сонины эрхлэгчид СТК болон тойргийн хороодоос гаргасан албан ёсны материалыг сониндоо тогтмол нийтэлнэ.

3. Тєрийн ємчийн болон чєлєєт хэвлэлvvд сонгуульд єрсєлдєгчдєд тєлбєртэйгээр нийтлэлийн талбай олгоно. Ингэхдээ нам, нийгэм-улс тєрийн байгууллага, сонгуулийн блок тус бvрт нэг нvvрнээс илvvгvй, бие дааж нэр дэвшигчдэд нэг нvvрний 1/4–ээс дээшгvй байх ёстой. Талбайн vнэлгээ нь арилжааны зар сурталчилгааны ердийн vнэлгээнээс давж болохгvй.

4. Сонинууд сонгуульд єрсєлдєгч бvх этгээдэд хэвлэн нийтлэх адил тэгш боломж олгоно.

5. Сонгуульд єрсєлдєгчийн материалыг хэрхэн байрлуулах талаар сонины эрхлэгч хараат бусаар шийднэ.

6. Сонгуулийн сурталчилгааны материалыг ойлгомжтой болгохын тулд редакторууд тэдгээрийг багцалж сонины нvvрэнд єєрийн макетын дагуу байрлуулна.

7. Сонгуульд єрсєлдєгч нь бусад єрсєлдєгчдийн талаар vндэслэлгvй гvтгэсэн, доромжилсон, тэдний нэр хvндийг гутаасан бусад материал ирvvлбэл сонины эрхлэгч нийтлэхээс татгалзах ёстой.

8. Сонгуульд єрсєлдєгчид нийтлvvлсэн материалынхаа агуулгыг хариуцна.

9. Материал хэвлэгдэх хvртэл тvvний нууцлалыг сонины эрхлэгчид хариуцна.

 

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.