Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Tєсєл болон хєтєлбєрvvд
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хууль
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
Соёл урлаг
Хууль
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Хvний эрх ба хэвлэл мэдээлэл
Урлагийн боловсрол
Худалдаж буй номнууд
Гарын авлага
Холбоо барих
 

Ном, гарын авлага » Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах

"СЭТГYYЛЧ БА ХУУЛЬ" ЦУВРАЛ № 05 "ГЛОБ ИНТЕРНЕЙШНЛ" ТББ

Нэр тєр, гvтгэлэг

АГУУЛГА

НЭГДYГЭЭР ХЭСЭГ
Хvний нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг олон улсын болон vндэсний хэмжээнд баталгаажуулсан нь

Олон Улсын баримт бичиг
Хvний эрхийн тvгээмэл тунхаглал
Иргэний болон улс тєрийн эрхийн Пакт

Yндэсний хууль тогтоомж
Yндсэн хуулийн эрх зvйн зохицуулалт
Иргэний эрх зvйн зохицуулалт
Эрvvгийн эрх зvйн зохицуулалт

ХОЁРДУГААР ХЭСЭГ
Х.Наранжаргал. Чєлєєт хэвлэл ба ёс зvй
Галина Арапова. Нэр тєр сэргээх талаарх хууль тогтоомж-Европын шvvхийн хууль цааз
Уиллем Корталс Алтес. Хэвлэл мэдээлэл-шvvх

ГУРАВДУГААР ХЭСЭГ
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдын нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг гутаасан, гvтгэсэн хэрэг, маргааны талаархи судалгаа, зєвлємж /сvvлийн 3 жил/

- Оршил
- Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдын нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг гутаасан, гvтгэсэн хэрэг маргааныг шvvхэд шийдвэрлэсэн талаарх судалгааны тайлан
- Хууль зvйн зєвлєгєє єгєх, сургалт явуулах хэрэгцээг судалсан тухай тайлан
- Зєвлємж

ДЄРЄВДYГЭЭР ХЭСЭГ
Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгvvлчдийн баримтлах зарчмууд

Сэтгvvлчдийн эрх чєлєє, хvний эрх
Сэтгvvлчдийн баримтлах зарчим
Америкийн сонины редакторуудын нийгэмлэгийн vйл ажиллагааны зарчим
Хэвлэлийн ажилтны ёс зvй

ХАВСРАЛТ
Хавсралт №1: УДШ-ийн зєвлємж
Хавсралт №2: Нийслэлийн шvvхийн зєвлємж

НЭГДYГЭЭР ХЭСЭГ

ХYНИЙ НЭР, НЭР ТЄР, АЛДАР ХYНД, АЖИЛ ХЭРГИЙН НЭР ХYНДИЙГ ОЛОН УЛСЫН БОЛОН YНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД БАТАЛГААЖУУЛСАН НЬ
Монгол Улсад ардчилал, ил тод байдал vvсч хєгжсєний нэгэн тод илрэл бол 1990 оноос эхлэн чєлєєт хэвлэл, мэдээллийн хэрэгсэл буй болсон явдал юм. Энэ нь олон ургальч vзэл бодлыг тєлєвшvvлэх, нийгмийн хурц эмзэг асуудлыг нийтийн ємнє дэлгэж тавих, чєлєєт сэтгэлгээг хєгжvvлэх нэн чухал хэрэглvvр болж байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн чєлєєт байдлын хэмжээ хязгаарын эрх зvйн зохицуулалтыг мэдэх нь сэтгvvлчид, хуульчдын аль алинд чухлаар шаардагдаж байна. Хvний нэр, нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг Олон Улсын болон бvс нутгийн хэмжээнд Олон улсын Конвенцийн хэм хэмжээгээр, дотооддоо Yндсэн хууль, тvvнд нийцvvлэн гаргасан бусад хууль, эрх зvйн актуудаар баталгаажуулж ирсэн байна.

ОЛОН УЛСЫН БАРИМТ БИЧИГ

· Хvний Эрхийн Тvгээмэл Тунхаглал
НYБ-ын Ерєнхий Ассамблей 1948 оны 12 дугаар сарын 10-ны єдєр Хvний эрхийн тvгээмэл Тунхаглалыг баталсан бєгєєд энэ нь оршил хэсэг, 30 зvйлтэй. Хvний эрх, vндсэн эрх чєлєєг нэгтгэн тодорхойлсон уг Тунхаглал нь хvний эрхийн салбарт улс тvмний баримтлах vндсэн удирдамж болсоор байна. Энэхvv баримт бичгийн оршин vйлчилж ирсэн олон жилийн туршлагаас vзэхэд заалт бvр хэрэгжиж байх ёс зvйн болон улс тєрийн хvчин чадалтай болохоо батлан харуулж, бvх нийтэд хvний эрхийг хамгаалах vйл ажиллагааны стандарт болсон учир улс орнууд дотоодын хууль тогтоомждоо Тунхаглалын vзэл санаа, зарчмуудыг хvлээн зєвшєєрч хvндэтгэлтэй хандах болсон ажээ.

Хvний эрхийн тvгээмэл Тунхаглалын Оршил хэсэгт:
"Хvн тєрєлхтний гэр бvлийн бvх гишvvнд угаас заяасан нэр тєр болон тэдний тэгш, салшгvй эрхийг хvлээн зєвшєєрєх нь эрх чєлєє, шударга ёс, бvх нийтийн энх тайвны vндэс мєнийг иш vндэс болгон, хvний эрхийг vл тоомсорлох, басамжлах нь зон олны жигшлийг тєрvvлсэн балмад vйлдэлд хvргэж байсан бєгєєд … Нэгдсэн Yндэсний Байгууллагад нэгдсэн улс тvмэн хvний vндсэн эрх, бие хvний нэр тєр, vнэ хvндийг сахин хамгаалах, … -аар шийдвэрлэснийг харгалзан, гишvvн улсууд НYБ-тай хамтран хvний эрх, vндсэн эрх чєлєєг нийтээр хvндлэн сахиулахад тус дєхєм vзvvлэх vvрэг авсныг vндэслэн … хvний эрх, эрх чєлєєг НYБ-ын гишvvн улс орны ард тvмэн, тэдгээр улсын эрх мэдэлд байгаа нутаг дэвсгэр дээр оршин суудаг ард олны аль алинаар нь зохих ёсоор зєвшєєрvvлэн хэрэгжvvлэхийг зарлан Тунхаглаж байна" гэжээ.

1 дvгээр зvйл: Хvн бvр тєрж мэндлэхдээ эрх чєлєєтэй, адилхан нэр тєртэй, ижил эрхтэй байдаг.Оюун ухаан, нандин чанар заяасан хvн гэгч єєр хоорондоо ахан дvvгийн vзэл санаагаар харьцах учиртай.
2 дугаар зvйл: Хvн бvр энэ тунхаглалд заасан бvхий л эрх, эрх чєлєєг ямар ч ялгаваргvйгээр, арьс єнгє, хvйс, хэл, шашин, улс тєрийн болон бусад vзэл бодол, язгуур угсаа бусад ялгааг эс харгалзан адилхан эдлэх ёстой.Мєн тvvнчлэн тухайн хvний харъяалдаг улс орон буюу нутаг дэвсгэрийн улс тєр, эрх зvйн буюу олон улсын статус ямар ч байлаа гэсэн тэрхvv нутаг дэвсгэр нь тусгаар тогтносон, бусдын асрамжинд байгаа, єєртєє захиргаагvй буюу бvрэн эрхтэй байдал нь єєр ямар ч байдлаар хязгаарлагдмал байсан хvнийг ялгаварлаж vл болно.
7 дугаар зvйл: Хvний эрхийн тvгээмэл тунхаглалд зарласан хvний эрх, vндсэн эрх чєлєєг хангах нєхцєл, нийгмийн баталгаа нь улс орны дотоодод эдгээр эрх, эрх чєлєєг хэрэгжvvлэх нийгмийн байгууламж, гадаад орчин нь олон улсын харилцааны тааламжтай журам дэглэм байх ёстой.
8 дугаар зvйл: Yндсэн хууль, бусад хуулиар олгосон эрх нь зєрчигдвєл хvн бvр эрх мэдэл бvхий vндэсний шvvхээр эрхээ бvрэн сэргээн тогтоолгох эрхтэй.
12 дугаар зvйл: хэний ч хувийн болон гэр бvлийн амьдралд хєндлєнгєєс дур мэдэн оролцох, … захидал харилцааны нь нууц, эсвэл нэр тєр, алдар хvндэд нь дураар халдах ёсгvй. Тэгж оролцох, тийнхvv халдах гэвэл хэн ч бай хуулиаар хамгаалуулах эрхтэй.
22 дугаар зvйл: Хvн бvр нийгмийн гишvvний хувьд нийгмээс хангамж авах эрхтэй бєгєєд нэр тєрєє хамгаалах … эрхтэй.
28 дугаар зvйл: Хvн бvр энэ тунхаглалд заасан эрх, эрх чєлєєг бvрэн эдэлж болохуйц тийм нийгмийн байгууламж болон олон улсын дэг журамд аж тєрєх эрхтэй гэж заажээ.

Хvний эрхийн тvгээмэл тунхаглалд заасан хvний vндсэн эрх бvр хvн бvрт тодорхой vvрэг буй болгодог. Жишээ нь: Хvн vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрхтэй бєгєєд эргээд Бусдын нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг хvндэтгэх vvрэгтэй. Энэ бvгдийг хураангуйлан хvний vндсэн vvргийг Тунхаглалын 29 дvгээр зvйлд:

1.Хvн бvр нийгмийнхээ ємнє тодорхой vvрэг хvлээх бєгєєд гагцхvv нийгэм л бие хvний чєлєєтэй єв тэгш хєгжлийг хангана.

2.Хvн бvр эрх, эрх чєлєєгєє эдлэхдээ бусдын эрх, эрх чєлєєг хууль зvйн дагуу зєвшєєрєн хvндлэх, ёс суртахууны шударга шаардлагыг биелvvлэх, ардчилсан нийгэмд байдаг хэв журам, бvх нийтийн сайн сайхан байдлыг хангах vvднээс хуульчлан тогтоосон хязгаарлалтад л захирагдана.

3.Эдгээр эрх, эрх чєлєєг НYБ-ын зорилго зарчимд харшлуулан эдлэх ёсгvй гэж тус тус заасан байдаг.

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.