Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Tєсєл болон хєтєлбєрvvд
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хууль
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
Соёл урлаг
Хууль
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Хvний эрх ба хэвлэл мэдээлэл
Урлагийн боловсрол
Худалдаж буй номнууд
Гарын авлага
Холбоо барих
 

Ном, гарын авлага » Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах

"СЭТГYYЛЧ БА ХУУЛЬ" ЦУВРАЛ № 05 "ГЛОБ ИНТЕРНЕЙШНЛ" ТББ

Нэр тєр, гvтгэлэг

АГУУЛГА

НЭГДYГЭЭР ХЭСЭГ
Хvний нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг олон улсын болон vндэсний хэмжээнд баталгаажуулсан нь

Олон Улсын баримт бичиг
Хvний эрхийн тvгээмэл тунхаглал
Иргэний болон улс тєрийн эрхийн Пакт

Yндэсний хууль тогтоомж
Yндсэн хуулийн эрх зvйн зохицуулалт
Иргэний эрх зvйн зохицуулалт
Эрvvгийн эрх зvйн зохицуулалт

ХОЁРДУГААР ХЭСЭГ
Х.Наранжаргал. Чєлєєт хэвлэл ба ёс зvй
Галина Арапова. Нэр тєр сэргээх талаарх хууль тогтоомж-Европын шvvхийн хууль цааз
Уиллем Корталс Алтес. Хэвлэл мэдээлэл-шvvх

ГУРАВДУГААР ХЭСЭГ
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдын нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг гутаасан, гvтгэсэн хэрэг, маргааны талаархи судалгаа, зєвлємж /сvvлийн 3 жил/

- Оршил
- Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдын нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг гутаасан, гvтгэсэн хэрэг маргааныг шvvхэд шийдвэрлэсэн талаарх судалгааны тайлан
- Хууль зvйн зєвлєгєє єгєх, сургалт явуулах хэрэгцээг судалсан тухай тайлан
- Зєвлємж

ДЄРЄВДYГЭЭР ХЭСЭГ
Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгvvлчдийн баримтлах зарчмууд

Сэтгvvлчдийн эрх чєлєє, хvний эрх
Сэтгvvлчдийн баримтлах зарчим
Америкийн сонины редакторуудын нийгэмлэгийн vйл ажиллагааны зарчим
Хэвлэлийн ажилтны ёс зvй

ХАВСРАЛТ
Хавсралт №1: УДШ-ийн зєвлємж
Хавсралт №2: Нийслэлийн шvvхийн зєвлємж

ХОЁРДУГААР ХЭСЭГ

Х.Наранжаргал "Глоб интернейшнл" ТББ-ын тэргvvн

/1999 оны 12 сар/

ЧЄЛЄЄТ ХЭВЛЭЛ БА ЁС ЗYЙ
Монголын ардчилал 10 нас хvрч байна. Yндсэн хуулиар иргэдийн vг хэлэх, vзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх баталгаажсан, Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай хуулиар цензурыг хориглож, тєр, засгийн хэвлэл мэдээллийн монополийг халсан. Энэ хуулийн дагуу манай парламент хэзээ ч дахин хэвлэл мэдээллийн эрх чєлєєг хязгаарласан хууль батлан гаргахгvй болж, чєлєєт хэвлэлийн тогтолцоо бодитой болсон. Цєєн хvн амтай, мэдээллийн зах зээл хязгаарлагдмал, жижигхэн Монголд 1000 шахам хэвлэл мэдээллийн хэрэгсэл бvртгэгдсэн байгаа.

Єнєєдєр манайд баривчлагдсан, шоронд сууж буй, ажил vvргээ гvйцэтгэж яваад амь алдсан сэтгvvлч байхгvй. FREEDOM HOUSE-ын тайланд Монгол улс бvрэн чєлєєт хэвлэлтэй орны тоонд бvртгэгдсэн байгаа.

Энэ бол монголын хэвлэл мэдээллийн єнгєн тєрх. Гэхдээ бас амжилт. Харин бодит амьдрал дээр vнэн тєрх огт єєр байгаа. Хэвлэлийн хуулийн дагуу олон нийтэд vйлчлэх ёстой цорын ганц том радио, телевиз Засгийн газрын мэдэлд хэвээрээ, хуучин тєр, засгийн мэдлийн сонинуудын ємчийн асуудал бvрэн шийдвэрлэгдээгvй, хєдєєд мэдээлэл туйлын хомс байна. Зарим аймагт засаг даргын тамгын газар ганц компьютер, ганц хоёр ширээ сандлаа хурааж аваад, сэтгvvлчид ажилгvй хоцорсон, Сvйхээтэй нэг нь хувийн нэртэй сонин байгуулж, бvртгvvлсэн боловч хєл дээрээ босох яагаа ч vгvй. Зарим аймагт хуучин сонин нь хуучин нэрээ гарсан хэвээр тамгын газраа сурталчилсаар байна. Зарим аймагт бол бvр хувийн ч, хувьсгалын ч сонин байхгvй. Тєвийн сонинууд хєдєєгийн захиалагчиддаа долоо хоногт 1-3 удаа бєєнєєрєє очдог, сумдад бол 2 долоо хоногоос ч дээш хугацаагаар саатах нь ердийн vзэгдэл. Аймгийн тєвvvдэд байсан телевизийн жижиг станцууд ємчлєлийн шийдвэр хvлээн тvр зогссон. Харин орон нутгийн радио л хамгийн хоцрогдсон аймагт гэхэд ядаж, ганц цагийн нэвтрvvлэгтэй байна. Ихэнх аймаг, сумд цахилгаан байхгvй, эсвэл хязгаарлагдмал байгаа учраас телевиз тэр бvр vзэж чадахгvй байна. Монголын радиогийн нэвтрvvлэгт хєдєєд хvрч байгаа ч чимээ шуугиан их тул тухтай сонсож, хэрэгтэй мэдээллээ олж авахад хэцvv.

Орон даяар, тэр бvv хэл хотод ч сонин хэвлэл тvгээлт хоцрогдонгуй. Улсын мэдлийн шуудангийн компаниар тараагддаг.

Монголын бvх хэвлэл мэдээлэл Улаанбаатар хотод тєвлєрсєн. Энд єдєр дутмын 5 сонин, долоо арав хоног дутам гардаг 60 гаруй тогтмол сонинтой. Eр нь сард дунджаар 10 сонин шинээр тєрдєг боловч зах зээлийн єрсєлдєєнийг дийлэлгvй дампуурах нь амархан. Єнгєрсєн жил гэхэд 250 гаруй нэрийн сонин хэвлэгдсэн.

Єдєр дутмын нэг сониноос бусад нь єєрийн буюу одоо хэр тєрийн мэдлийн байгаа vйлдвэрт сониноо хэвлvvлдэг. Монголын бvх сонины нэрээр бол 80 гаруй хувь, тиражаар 55 хувь нь Данийн тусламжаар баригдсан vйлдвэрт сониноо хэвлvvлж байна. Хєдєєгийн сонинууд эхээ авчирч хотод хэвлvvлдэг. Улаанбаатар 4 телевиз, 5-6 кабелийн ТВ ажиллаж байгаагаас зєвхєн нэг нь нэвтрvvлгээ хєдєєд цацах чадвартай. Монголын радиогоос гадна хэд хэдэн FM ажиллаж байгаа боловч мєн л Улаанбаатарт ажиллаж байна.

Зарим улсад байдаг шиг шуудан холбоо, тээврийн хєнгєлєлт, хэвлэх vйлдвэрийн тоног тєхєєрємж, цаас тvvхий эдийн гаалийн, худалдааны татварын хєнгєлєлт, чєлєєлєлт гэж манайд байхгvй. Eрєнхийдєє чєлєєт хэвлэл мэдээлэл жинхэнэ ёсоор хєгжих хууль, эрх зvйн болон эдийн засгийн орчин тєдийлєн таатай бус байгаа юм.

Монголын ардчиллын шилжилтийн нєхцєлд чєлєєт, хараат бус хэвлэл мэдээлэл хєгжих, тєлєвших vйл явц сонирхолтой, бас ээдрээтэй байна. Ардчиллын эхнээс ХМХ-ийг зохицуулах, хэвлэлийн болон мэдээллийн эрх чєлєє, мэдээлэл хvртэх, мэдээллийн эх сурвалжийг хамгаалах болон бусад чухал аспектуудыг хуульчлан баталгаажуулах ажил хэт сунжирч, хэвлэл мэдээлэл урсгалаар, задгай хєгжиж ирсэн юм. Энэ нь мэдээж эерэг бєгєєд сєрєг нєлєє vзvvлсэн. Хамгийн гол vр дvн нь олон нийт чєлєєт хэвлэлийн амтанд орж, зах зээл дэх хэвлэл мэдээлийн бизнесийн vнэ цэнийг мэдэрсэн явдал юм. Мэдээллийн бизнес эргэж хумигдах vйл явц аль хэдийн боломжгvй болсон байна. Харин мэдээллийн зах зээлийг хуваалцах тэнцвэржvvлэх vйл явц цаашдаа гарах байх.

Сєрєг тал нь гэвэл сэтгvvлч, ХМХ-ийн ардчилсан нийгмийн ємнє, олон нийтийн ємнє хvлээх хариуцлагын тогтолцоог саармагжуулж, тvvний эрх чєлєє, гvйцэтгэх vvргийг хязгааргvй мэт єргємжилсєн явдал байлаа. Монголын чєлєєт хэвлэл нялх, дєнгєж бойжилтийнхоо эмзэг явцад, хєлд орох гэж дэн дун алхаж явна. Алдаа оноо их байгаа. Харамсалтай нь сvvлийн vед чєлєєт хэвлэлийн мєн чанарт сєргєєр нєлєєлж болзошгvй хандлага гарч байна. Манай зарим улс тєрчид, эрх баригчид хэвлэл мэдээллийг цэгцлэх тухай ярих болжээ. Хэвлэлийн хуулийг санаачлан нэлээн бэрхшээлийг туулан байж батлуулсан УИХ-ын гишvvн Бат-Yvл нэг ярилцлагадаа “хуулийг баталж болсон юм чинь цуцалж болно” гэж хэлсэн байсан. Энэхvv цэгцлэх бодлогын хvрээнд одоо авч хэрэгжvvлж буй, цаашид авах арга хэмжээ бvхэн хичнээн ариун зорилготой байсан ч чєлєєт хэвлэлийн эсрэг тэмцэл, тvvнийг цаазлах оролдлого гэж ойлгогдон улс тєрийн таагvй нєхцєл vvсч бий болох вий хэмээн эмзэглэж, тvгшиж байна. Ийм нєхцєл байдалд хvргэж буй гол зєрчилдєєн нь єнєєдєр гvтгэлэг, нэр тєр гутаасан тухай маргаан шvvхдэлт, хэвлэлийн ёс зvй, ёс суртахуун зєрчсєн асуудал юм.

Єрнєдєд хамгийн анх сэтгvvл зvйн магистр хамгаалсан, залуу сэтгvvлч Гантуг МЧАСЭ-ийн ємнєєс Соросын сангийн санхvvжилтээр “Хэвлэл яагаад шарладаг вэ? Эрх чєлєє дутуудвал” гэсэн сонирхолтой тайлан бичсэн байна. Тvvний зєвшєєрснєєр энэ тайлангаас хэдэн тоо баримт хэлье. 1999 оны 6-р сарын 1-ний байдлаар нэр тєр сэргээлгэх нийт 116 нэхэмжлэл шvvхээр шийдвэрлэгджээ. 1990 онд энэ нь шинэ vзэгдэл байсан бол 1995 оноос хойш байнга єссєєр зєвхєн 1999 оны эхний 5-р сард шvvх 21 нэхэмжлэлийг хянаж, шийдвэр гаргажээ. 1995 онд Иргэний хуулинд иргэд гvтгэгдсэн, нэр тєрєє гутаагдсан гэж vзвэл сэргээх тухай заалт орсонтой энэ холбоотой байна. Дээрх 21 нэхэмжлэлд хохирсон гэж vзсэн тал 1-200 сая тєгрєг нэхэмжилжээ.

“Хэн ихэвчлэн шvvхэд ханддаг вэ?”
70.6 хувь нь дээд боловсролтой, 6 хувь нь дунд боловсролтой, бусад нь єндєр настан, бага боловсролтой хvмvvс байна.

Албан тушаалаар:
УИХ-ын гишvvн 6, шvvгч 5, компанийн захирал 8, тєр, захиргааны ажилтан 24 хувь байгаа бєгєєд энэ нь нийт нэхэмжлэлийн 37 хувийг эзэлж байна. Жолооч, замын цагдаа, vсчин, холбоочин зэрэг ажилтай хvн 3.5 хувь байна. Хэвлэл мэдээллийн дайралтад єртєгсдийн ихэнх нь олны танил, алдар цуутай хvмvvс, єєрєєр хэлбэл, нийгмийн шvvжлэлд єртємтгий хэсэг байна.

Шvvх нийт нэхэмжлэлийн 53 нь буюу 45.6 хувь нь сэтгvvлч буруутай хэмээн шийдвэрлэсэн байна. 8.1 хувьд нь сэтгvvлч заргаа авсан байна. Yлдсэн нь хоёр тал эвлэрсэн, нэхэмжлэхээ буцааж авсан зэрэг хэргvvд байгаа юм байна.

Зарим хvмvvс манайд сэтгvvлчдийн нийтээр даган мєрдєх ёс зvйн албан ёсны дvрэм, зарчим, код байхгvй учраас сэтгvvлчид дураараа дургидаг гэж хэлдэг. Энэ бол тийм биш юм. МЧАСЭ, сэтгvvлчдийн хамгийн том хамтын нийгэмлэгийн гишvvний хувьд Брюссельд тєвтэй ОУСХ-ны “Сэтгvvлчдийн баримтлах зарчим” хэмээх тунхаглалыг хvлээн зєвшєєрч нэгдсэн. Дараа нь МСХ ч бас vvнд нэгдсэн юм. ОУСХ-ны энэ тунхаглал манай нийт сэтгvvлч, хэвлэл мэдээллийн ажилтны ёс зvйн код юм.

Гэвч амьдрал дээр энэ зарчим зєрчигдєж буй нь vнэн. Гэхдээ олон нийтийн эрх ашигт нийцсэн, тэдний хэрэгцээ шаардлагыг хангасан, сонирхлыг нь татсан мэдээллийн єрсєлдєєн дунд алдаа гаргах нь олонтаа. Шvvхээр заргалдахад хvргэсэн нийтлэл, материал бvр тухайн хvний нэр тєрийг зориудаар гутаах хорон санаа агуулсан гэж vзвэл єрєєсгєл болно. Шvvх дээр ялагдсан хэрэг бvрийг зориудын гэж vзэхэд учир дутагдалтай.

Єнєєдєр Монголд сэтгvvлчдийн мэдээлэл хvртэх эрх хязгаарлагдмал, эх сурвалжид нэвтрэх боломж хаалттай байна. Албан ёсны мэдээлэл авах эрх баталгаажаагvй тул сургаар, батлагдаагvй эх сурвалжийг тvшиглэн ташаа мэдээлэх нь ердийн болсон байсан. Энэ нь эцэстээ сэтгvvлчдийг шvvхийн хаалга татахад хvргэж байна. Огт хэрэггvй, жижиг сажиг мэдээллээр єєрсдийгєє хэрэгт хийх тохиолдол ч байна.

Нєгєє талаас шvvмжлэлт материалд нэр дурьдагсад нэр тєр нь доромжлогдсон, гутаагдсан гэж vзэх тохиолдол, сэтгэлгээ ч газар авч байна. Харамсалтай нь, сэтгvvлчид тухайн шvvмжлэлийнхээ баримтыг нотлоогvй учир шvvхийн ємнє хvчин мєхєсдєж, буруудах нь олонтой. (Сvvлийн жишээ, Дэлгэрмаа гишvvн)
Манай олон нийтийн хараат бус хяналтын тогтолцоо vгvй байна. Иймд залруулга хийлгэх, няцаалт єгєх аргыг хэрэглэх нь цєєн, гол тєлєв бvх хэрэг зарга шvvх дээр очиж, шийдвэрлэгдэж байна. Гэхдээ гvтгэсэн, нэр тєр гутаасан гэх мэдээ, материалыг олон нийтийн эрх ашигт нийцсэн, тvvнийг илvvтэй эрхэмлэсэн гэж vзэн гол ємгєєлєл болдог олон улсын хэм хэмжээг Монголд хараахан хvлээн зєвшєєрєєгvй байна. Гэвч мэргэжлийн тvвшинд хvртэл хараахан хєгжиж чадаагvй байгаа ХМХ-vvд “сургаар мэдээлдэг” энэ тогтож хэвшээд байгаа аргаараа цаашид ажиллаад байвал шvvхийн нэхэмжлэлийн тоо буурахгvй нь мэдээж.

Єнєєдєр МХХ-ийн судалгаагаар ажиллаж буй сэтгvvлчдийн 50 гаруй хувь нь мэргэжлийн бус хvмvvс байдаг ажээ. Eрєнхийдєє монголын сэтгvvл зvй сонирхогчийн тvвшинд байгаа нь vнэн. Бид бас алдаа дутагдлаа хvлээх хэрэгтэй л дээ. Телевизийн мэдээллийн хєтєлбєрийг vзэхэд манайд ямар ч бэрхшээл, зовлон байхгvй, бvгдээрээ баярлаад л, шагнуулаад, амгалан сайхан байгаа мэт сэтгэгдэл тєрдєг.

Бидэнд шинэ нєхцєл, шинэ нийгэм, шинэ зах зээлд ажиллах туршлага байна. Тэнцвэртэй, баримттай, хариуцлагатай, чанартай сэтгvvл зvйн тухай ойлголт мэдлэг нимгэн байна. ХМХ-ийн удирдлагууд орчин vеийн менежемент, маркетингийн тухай мэдлэг хомс байна. Олон нийтийн итгэл хvндэтгэл хvлээх гэхээсээ илvv тэдний сонирхлыг татсан дуулиантай, шуугиантай мэдээ, материалаар ашиг олно гэсэн ойлголт илvv байгаа. Энэ сул талууд нь улс тєр, эрх баригчдыг сэтгvvлч, ХМХ-д хариуцлагыг нь хvчээр ухамсарлуулах арга эрэлхийлэхэд хvргэж буй бололтой. Гэвч хvчээр хийсэн, тулгасан бvхэн бас тєдийлєн vр дvнд хvргэдэггvй. Шvvхдсэнээр, торгож хашрааснаар, эсвэл шvvхэд дуудагдсаар байгаад залхснаас мэдээ материалаа нотолдог болно гэж vзвэл гэнэн юм. Ардчилсан нийгэм дэх чєлєєт, хараат бус хэвлэл єєрийнх нь мєн чанар, дотоод хєгжилд дулдуйдсан арга хэмжээ л сэтгvvл зvйг цэвэршvvлэхэд ямар ч хvчирхийллийн аргаас илvv vр дvнд хvргэнэ.

Ардчилал гvнзгийрэхийн хэрээр олон ургальч, хараат бус хэвлэл мэдээллийг улам бэхжvvлэх бодит шаардлага, хэрэгцээ ихсэх нь мэдээж. Тийм ч учраас сэтгvvлч, хэвлэл мэдээллийн ажилтан бидний ємнє монголд мэргэжлийн сэтгvvл зvйг зохих тvвшинд хєгжvvлж, нийгмийн хоточ нохой байх, дєрєв дэх засаглалын vvргээ нэр тєртэй биелvvлэх зорилт тулгарч байна.

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.