Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Tєсєл болон хєтєлбєрvvд
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хууль
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
Соёл урлаг
Хууль
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Хvний эрх ба хэвлэл мэдээлэл
Урлагийн боловсрол
Худалдаж буй номнууд
Гарын авлага
Холбоо барих
 

Ном, гарын авлага » Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах

"СЭТГYYЛЧ БА ХУУЛЬ" ЦУВРАЛ № 05 "ГЛОБ ИНТЕРНЕЙШНЛ" ТББ

Нэр тєр, гvтгэлэг

АГУУЛГА

НЭГДYГЭЭР ХЭСЭГ
Хvний нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг олон улсын болон vндэсний хэмжээнд баталгаажуулсан нь

Олон Улсын баримт бичиг
Хvний эрхийн тvгээмэл тунхаглал
Иргэний болон улс тєрийн эрхийн Пакт

Yндэсний хууль тогтоомж
Yндсэн хуулийн эрх зvйн зохицуулалт
Иргэний эрх зvйн зохицуулалт
Эрvvгийн эрх зvйн зохицуулалт

ХОЁРДУГААР ХЭСЭГ
Х.Наранжаргал. Чєлєєт хэвлэл ба ёс зvй
Галина Арапова. Нэр тєр сэргээх талаарх хууль тогтоомж-Европын шvvхийн хууль цааз
Уиллем Корталс Алтес. Хэвлэл мэдээлэл-шvvх

ГУРАВДУГААР ХЭСЭГ
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдын нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг гутаасан, гvтгэсэн хэрэг, маргааны талаархи судалгаа, зєвлємж /сvvлийн 3 жил/

- Оршил
- Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдын нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг гутаасан, гvтгэсэн хэрэг маргааныг шvvхэд шийдвэрлэсэн талаарх судалгааны тайлан
- Хууль зvйн зєвлєгєє єгєх, сургалт явуулах хэрэгцээг судалсан тухай тайлан
- Зєвлємж

ДЄРЄВДYГЭЭР ХЭСЭГ
Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгvvлчдийн баримтлах зарчмууд

Сэтгvvлчдийн эрх чєлєє, хvний эрх
Сэтгvvлчдийн баримтлах зарчим
Америкийн сонины редакторуудын нийгэмлэгийн vйл ажиллагааны зарчим
Хэвлэлийн ажилтны ёс зvй

ХАВСРАЛТ
Хавсралт №1: УДШ-ийн зєвлємж
Хавсралт №2: Нийслэлийн шvvхийн зєвлємж

ГУРАВДУГААР ХЭСЭГ

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛЭЭР БУСДЫН НЭР ТЄР, АЛДАР ХYНД, АЖИЛ ХЭРГИЙН НЭР ХYНДИЙГ ГУТААСАН, ГYТГЭСЭН ХЭРЭГ МАРГААНЫГ ШYYХЭД ШИЙДВЭРЛЭСЭН ТАЛААРХ СУДАЛГААНЫ ТАЙЛАН

Нэг. Судалгааны эрхэм зорилго
1.1.Мэдээллийн хэрэгслээр хувь хvний нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг гутаасан болон бусдыг гvтгэсэн тухай сvvлийн 3 жилд шvvхээр хянан шийдвэрлэгдсэн хэрэг, маргааныг судлан зохих дvгнэлт хийж тайлан боловсруулахад энэхvv судалгааны эрхэм зорилго оршиж байв.
1.2. Судалгааны баг 1999 оны 1 сарын 1-нээс 2001 оны 11 сарын 01-ны єдрийг (“цаашид сvvлийн 3 жил” гэх) хvртэл нийслэлийн 6 дvvргийн шvvхээс хянан шийдвэрлэсэн
- Эрvvгийн хэргийн болон иргэний маргааны тухай хавтас хэргийг нэг бvрчлэн уншиж судлах,
- Энэ тєрлийн хэрэг маргааны талаархи дэлгэрэнгvй тоо, баримт болон бусад тодорхой мэдээлэл цуглуулах,
- Бичиг баримтад болон бусад мэдээллийг нэгтгэн судалгааны дvгнэлт хийх,
- Эцэст нь нэгдсэн тайлан бичих зорилго тавьсан юм.

Хоёр. Судалгааны зvйлс ба судалсан байдал
2.1.Бид гэрээнд заасан ёсоор судалгааны явцад дор дурьдсан мэдээлэл цуглуулж, дараахи байдлаар судалсан болно.
2.1.1.Сvvлийн 3 жилд хэвлэл мэдээллийн хэрэгслээр буюу сэтгvvлчдийн эсрэг гарсан нэхэмжлэл, гомдолтой хэргvvдийг 6 дvvргийн шvvхээс бvртгэн дэлгэрэнгvй жагсаалт (хавсралт-1.2) гаргасан, Yvнд:
Ш Нэхэмжлэгч, хариуцагч, ємгєєлєгчийн нэр, шvvх нэхэмжлэл хvлээж авсан огноо, нэхэмжлэлийн утга болон шаардлага, шvvх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байдал,
Ш Нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг гутаасан мэдээлэл тараагдсан хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэр, нийтлэлийн нэр, огноо, дугаар,
Ш Шvvхийн шийдвэрийн огноо, дугаар, шvvх бvрэлдэхvvн, шvvх хэрэг шийдвэрлэхдээ баримталсан хуулийн зvйл, заалт, хэргийг шийдвэрлэсэн байдал, шvvхээс бусдын нэр тєрийг гутаасан мэдээг няцаах аргыг хэрхэн тогтоосон болох, нэхэмжлэлийн мєнгєн дvнг хэрхэн шийдсэн болон давж заалдах болон хяналтын шатны шvvхийн шийдвэрийн утга зэргийг оруулсан болно.
2.1.2. Харин энэхvv тайланд хэрэг маргааныг vйлдсэн агуулга, vvссэн шалтгаан, хэрэг маргааны бvрэлдэхvvний байдал, эрхээ хамгаалах механизмыг хэрхэн ашигласан тухай, хэрэг маргааныг хянан шийдвэрлэх асуудлаар шvvгчид, ємгєєлєгчдийг мэргэшvvлэх шаардлага зэрэг асуудлыг эмпирик болон харьцуулсан судалгааны аргаар шинжлэн боловсруулав.

Гурав. Хэрэг маргааныг vйлдсэн агуулга, vvссэн шалтгаан
3.1.Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь нээлттэй нийгмийн нэг тулгуур болохын хувьд ардчилсан нийгэмд єєрийн тодорхой vvрэг, эрх мэдэл эдэлдэг. Хvний эрхийн vvднээс бусдын ємнє хvлээх vvрэгтэй, шудрага ёс, хууль тогтоомжийн хvрээнд vйл ажиллагаагаа явуулах нь нээлттэй нийгэм дэх хэвлэл мэдээллийн хэрэгслийн vйл ажиллагааны нэг гол шинж мєн. Харин хэвлэл мэдээллийн хэрэгсэл бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол, нэр тєр, алдар хvндэд харшлах мэдээ, сэлт нийгэмд тараах, тийм vйл ажиллагаа зориуд явуулж хууль зєрчих явдал Монголын нийгэмд єнєє vед гарч буй гэмт хэрэг, зєрчлийн дотор ялимгvй хувийг эзэлдэг ч шударга бус, vнэнд харш хууль бус vйлдэл, явдал бvхэн ялангуяа тvvнийг бусдын нэр тєр, алдар хvндийг гутаах зорилгоор ашиглах нь чєлєєт хэвлэлийн vvрэг, ач холбогдлыг бууруулж, дєрєв дэх эрх мэдлийн нийгмийн хvч, нєлєєг сулруулахад хvргэх ноцтой vр дагавартай билээ.
3.2.Бидний хийсэн судалгаагаар нийслэлийн зургаан дvvргийн шvvхэд сvvлийн 3 жилийн байдлаар хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр хувь хvн, хуулийн этгээдийн нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг гутаасан тухай иргэний маргаан 79 (цаашид “нийт иргэний хэрэг маргаан” гэх), “…гvтгэлгийг хэвлэлд нийтлэх буюу бусад аргаар олшруулан тараасан…” гэмт хэрэг 4 бvгд 83 хэрэг, маргааныг шийдвэрлэгдсэн байна.
Энэхvv 79 иргэний хэргийн 47 хэрэгт шvvх хариуцагчаар татагдан орсон хэвлэл мэдээллийн хэрэгсэлийг бусдын нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг хэвлэлээр дамжуулан гутаасан гэм буруутай гэж тогтоожээ. Энэ нь нийт иргэний хэргийн 59.4 хувь байх бєгєєд нийт иргэний хэргийн 29.1 хувь буюу 23 хэрэгт хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэм буруутайгаа хvлээн зєвшєєрч эвлэрсэн байна.
Сvvлийн 3 жилийн хугацаанд гарсан энэ тєрлийн нийт иргэний маргааны тухайд хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэм буруутайд тооцогдсон нь 88.6 хувь (Хvснэгт-1) болж байгаа нь сэтгэл эмзэглvvлэхгvй байж чадахгvй юм.
3.2.1.Yvнээс гадна нэг иргэний хэрэгт (1.2 хувь) бусдыг гvтгэсэн мэдээлэл нийтэлсэн сонин хэвлэл биш уул мэдээллийг зориуд нийтлvvлсэн этгээдийг буруутган хариуцагчаар татсан практик шvvхийн vйл ажиллагаанд vзэгдэж байгаа нь эргэлзээтэй юм. Жишээлбэл, 2000 онд Баянгол дvvргийн шvvх иргэн Дарь.Сvхбаатарын нэр тєрєє сэргээлгэх нэхэмжлэлтэй иргэний хэрэгт шvvх уул мэдээллийг (ярилцлагыг) нийтэлсэн “Хvмvvс”, “Єдрийн сонин” сонинуудыг биш харин ярилцлага єгсєн Б.Билэгт (МРТХЭГ-ын дарга)-ийг хариуцагчаар тогтоож, тэр ярилцлага нь бусдын нэр тєрийг гутаасан гэж шvvх vзсэн байна. Тэгээд нэр тєрийг нь сэргээсэн тухай мэдээ нийтлэхийг дээрх сонинуудад vvрэг болгосон нь “гэм буруу”-г хуваасан мэт болгож хоёрдуулжээ. Шvvхийн эл шийдвэр “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь єєрийн нийтэлж нэвтрvvлж байгаа зvйлийнхээ тєлєє хариуцлага хvлээнэ” гэсэн Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай хуулийн 3.1 заалтын утга санаатай нийцэхгvй байна. Гэвч vvнийг шvvх хэвлэл мэдээллийн хэрэгсэлд эвлэрэнгvй хандсан гэж vзэхээс илvv нэхэмжлэгч нь уг ярилцлагыг єгсєн хvнээс нэр тєрєє сэргээхийг шаардсан тул тухайн тохиолдолд шvvх хэвлэл мэдээллийн хэрэгсэлийг хариуцлагаас чєлєєлж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан гэж vзэх vндэстэй болов уу.
3.2.2.Харин нийт иргэний хэргийн 5.1 хувь буюу 4 хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзжээ. Тухайлбал, “Засгийн газрын мэдээ” сонины 1997 оны №72-т “Хvний гараар могой бариулах гэв vv” гэсэн нийтлэлээр “миний бєгєєд єрх гэрийн нэр хvнийг гутаасан…” гэж иргэн Б.Юмчин 1998 оны 11 сарын 23 нд Сvхбаатар дvvргийн шvvхэд “Засгийн газрын мэдээ” сониноос нэр тєрєє сэргээлгэх, 8 сая тєгрєг нэхэмжилсэн ч уг сонины газар татан буугдсанаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
Энэ тухай 1999 оны 01 сарын 28-нд шvvгч захирамж гаргажээ. Эл тохиолдолд нэхэмжлэгч нь эрх залгамжлагчид нэхэмжлэл гаргах эрхээ эдлээгvйтэй холбоотой байж болох юм.
Мєн 1999 оны 01 сарын 29 ны єдєр иргэн Ж.Самбуу “Завсарлага” сонины 1998 оны №77-78, “Тэжээсэн бяруу тэрэг эвдэх вий”, “Лю овогт Самбуугийнхан аюул тарих вий” гэсэн нийтлэлээр нэр тєр гутаасан гэж 30 сая тєгрєг нэхэмжилсэн ч 1999 оны 5 сард нэхэмжлэгч “… энэ сарын зурхайд бvv марга гэсэн…” гэж нэхэмжлэлээсээ татгалзсан тул шvvгч захирамж гаргаж хэргийг хэрэгсэхгvй болгожээ.
3.2.3.Эцэст нь дээрхи 79 маргааны 5.1 хувь буюу зєвхєн 4 хэрэгт хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэм буруугvй єєрєєр хэлбэл, нийтлэл нь бусдын нэр тєрийг гутаагаагvй байна гэж шvvх тогтоосныг vзвэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл хvний эрх, ашиг сонирхлыг хєсєрдvvлдэг нь маргаангvй аж.

Хvснэгт 1
Иргэний хэргийг шvvх шийдвэрлэсэн байдал
Хэргийн тоо
Хувь
1
Хариуцагч буруутай
47
59.5
2
Хариуцагч буруугаа хvлээж нэхэмжлэгчтэй эвлэрсэнийг баталсан
23
29.1
3
Хариуцагч гэм буруугvй
4
5.1
4
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан
4
5.1
5
Хариуцагчаар татаагvй боловч нийтэлсэн ярилцлага нь бусдын нэр тєрийг гутаасан
1
1.2
6
Нийт
79
100

3.3.Мєн хугацаанд шvvх хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан гvтгэсэн тухай 4 эрvvгийн хэргийг шийдвэрлэсэн нь 6 дvvргийн шvvхийн шийдвэрлэсэн эрvv, иргэний хэрэг, маргааны 4.8 хувь болжээ. Тэр 4 хэрэгт 6 сэтгvvлчийг гэм буруутайд тооцон Эрvvгийн хуульд зааснаар ял шийтгэжээ.
Эрvvгийн хэрэгт хорих ял шийтгvvлсэн 1 сэтгvvлч байгаа бєгєєд тvvнд оноосон хорих ялыг тэнсэж хянан харгалзах хугацаа тогтоожээ. Єєрєєр хэлбэл, шvvхээс хорих ял биечлэн эдлэхээр шийтгvvлсэн сэтгvvлч байхгvй гэсэн vг юм.

Эрvvгийн хоёр хэрэг давж заалдах шатны шvvх хуралдаанаар хэлэлцэгдсэн ч анхан шатны шvvхийн шийдвэр хэвээр батлагдсан бєгєєд “Бєх”, “Буухиа мэдээ”, “Хувийн амьдрал”, “Шар мэдээ” зэрэг сонинуудаар хохирогчийг гvтгэж, доромжилсон мэдээг тараажээ. Тухайлбал, Сэтгvvлч Ж.Заяабаатар “…Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди нь ээмэг, бєгж, алмаазан шигтгээтэй зvvлт авсан…” гэж бичиж Сvхбаатар дvvргийн шvvхийн 1999 оны 05 сарын 26-ны 339 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрvvгийн хуулийн 117-р зvйлийн 2 хэсэгт зааснаар 1 жил хорих ял оноож, уг ялыг мєн хугацаагаар тэнсэн харгалзахаар шийдвэрлэсэн байна. Мєн 1999 онд “Шар мэдээ” сонинд “эр, эм хоёр хурьцал vйлдэж наалдсан ноцтой хэрэг гарч, салгуулав” гэсэн нийтлэл бичсэн сэтгvvлч Б.Ойдов, Ж.Єлзийсайхан нар Эрvvгийн хуулийн 117-р зvйлийн 2 хэсэгт зааснаар эрvvгийн хариуцлага хvлээжээ. “Шар сонин” 2001 оны №13-т “МНТ”-ын Ерєнхийлєгч залилан хийжээ.”, “Хувийн амьдрал”, “Буухиа мэдээ” сонинд “МНХ-ын тэргvvн шалгагдсаар байна”, “Нямдорж сайдын зєвлєлийн гишvvн гэмт хэрэгт шалгагдаж эхэллээ” гэж бичжээ. Монголын Нотариатчидын Танхимын Ерєнхийлєгч А.Оюунчимэг хэвлэлээр гvтгэсэн гэмт хэрэгт холбогдуулан єргєдєл гаргаж, улмаар “Итгэлт-Оюу” ХХК-ний сэтгvvлч М.Халиунбат, “Шар сонин”-ы сэтгvvлч Д.Сvхбат нар тус бvр 80000 тєгрєгєєр торгуулах ял шийтгvvлж, торгох ялыг биелvvлэхгvй бол хорих ялаар солих тухай хуулийг хэрэглэх талаар анхааруулсан байдаг байна.
3.4.Дээр бvлэглэж vзсэн 83 хэрэг, маргааныг тархацаар нь буюу дvvрэг тус бvрээр нь ангилж vзвэл энэ тєрлийн бvх хэрэг, маргааны (Хvснэгт-2) 62.6 хувийг Сvхбаатар дvvргийн шvvх, 22.8 хувийг Чингэлтэй дvvргийн шvvх, 9.6 хувийг Баянзvрх дvvргийн шvvх, 3.6 хувийг Баянгол дvvргийн шvvх, 1.2 хувь Сонгионхайран дvvргийн шvvх тус тус хянан шийдвэрлэсэн байна. Энэ нь
хариуцагч болох хэвлэл мэдээллийн хэрэгслийн олонхи тус хоёр дvvрэгт оршин vйл ажиллагаа явуулдагаас хамааралтай юм.

Хvснэгт 2
Шvvх
1999 он
2000 он
2001 он
Нийт
И.Х
Э.Х
И.Х
Э.Х
И.Х
Э.Х
Xэрэг
1
Сvхбаатар дvvрэг
21
3
24
4
52
2
Чингэлтэй дvvрэг
6
8
4
1
19
3
Баянзvрх дvvрэг
3
5
8
4
Сонгинохайрхан дvvрэг
1
1
5
Баянгол дvvрэг
1
2
3
6
Хан-Уул дvvрэг
0
7
Hийт
30
3
39
0
10
1
83

3.5.Эдгээр хэрэг, маргааныг цаг хугацаа буюу он, оноор нь авч vзвэл, 1999 онд 30 иргэний хэрэг, 3 эрvvгийн хэрэг, 2000 онд 39 иргэний хэрэг, 2001 онд 10 иргэний хэрэг, 1 эрvvгийн хэрэг тус бvр шийдвэрлэгдсэн байна. Судлаач Д.Гантуг, Ч.Энхтуяа нарын хийсэн судалгаанаас 1991-1998 он хvртлэх тоо баримтыг єєрсдийн хийсэн сvvлийн 3 жилийн тоо баримттай нэгтгэн 1991-2001 оны 11 сарын 01 хvртлэх сvvлийн 10 жил 10 сарын хугацаанд гарсан энэ тєрлийн хэрэг, маргааны талаарх тоог хvснэгт-3 vзvvлэв.

Хvснэгт 3
Он/Хэрэг
1991
1992
1993
1994
1995
1996
1997
1998
1999
2000
2001
11 .01
Нийт хэрэг
Иргэний хэрэг
7
5
5
3
8
13
23
31
30
39
10
174
Эрvvгийн хэрэг
3
1
4
Дvн
7
5
5
3
8
13
23
31
33
39
11
178

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг талаар бусдын нэр тєрийг гутаах, нєгєє талаар нэр тєрєє шvvхээр сэргээлгэх явдал 1995 оноос 2001 он хvртэл жил дараалан єсч, 1996 онд 13, 1997 онд 23, 1998 онд 31, 1999 онд 33, 2000 онд 39 байснаа 2001 оноос мэдэгдэхvйц буурч 11 болжээ. Гэвч ганц жилийн бууралтыг тогтвортой хандлага гэж vзэхэд хараахан учир дутагдалтай юм. Энэ тєрлийн нилээд хэрэг, маргаан шvvхийн шатанд єєрєєр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх шатанд эцэслэн шийдвэрлэгдээгvй vлдсэнийг судалгаа харуулсныг бодолцвол тийм дvгнэлт хийхэд эртдэх болно. Мєн энэ тєрлийн хэрэг, маргааны тоо буурч байна гэж vзэх vндэсгvй талаар Улсын Дээд шvvхийн судалгаанд ч тусгагдсан байна. Дурьдсан “…1995-1997 онд нэр тєр гутаасан гэх 69 нэхэмжлэл, 1999 онд 140 хэрэг шийдвэрлэснээс vзэхэд энэ тєрлийн хэргийн тоо сvvлийн жилvvдэд нэмэгдэж байна…” гэсэн нь бидний судалгаатай дvйж байна.

3.6. 2000 оны 09 дvгээр сарын 5-14 ний хооронд Хууль зvй, дотоод хэргийн яам, Yндэсний татварын ерєнхий газар, Хэвлэлийн хvрээлэн хамтран Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Тамхины хор хєнєєлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийг хэвлэл мэдээллийн байгууллагууд хэрхэн биелvvлж байгааг шалгасан дvнгээс vзэхэд Хууль зvй, Дотоод хэргийн яаманд 997 сонин, 200 сэтгvvл, мэдээллийн 105 бусад хэрэгсэл бvртгэгдсэн боловч тогтмол ажилладаг 150 сонин, 50 сэтгvvл, 70 мэдээллийн хэрэгслийн нийслэлд vйл ажиллагаа явуулж буй 52 сонин, 5 сэтгvvл, 5 радио, 4 телевиз, 7 кабелийн телевиз байгаа аж.
Энэ шалгалтаар эрх зvйн зєрчил гаргасан 21 сонин, нэг телевизийг 1 сая 950 мянган тєгрєгєєр торгосны гадна удаа дараа хууль зєрчсєн “Чоно”, “Дуулиант хэрэг”, “Жигшvvрт хэрэг” сонины vйл ажиллагааг зогсоож, улсын бvртгэлээс хассан байна. Мєн Нийслэлийн татварын газраас улсын бvртгэлд бvртгvvлсэн зєвхєн 9 сонинд татварын иж бvрэн шалгалт хийж 107.6 сая тєгрєгийн зєрчил илрvvлж, 17.9 сая тєгрєгийн тєлбєр ногдуулжээ.

3.7.Ємнє хийсэн судалгаатай харьцуулан vзвэл, Улсын Дээд шvvхийн Иргэний хэргийн танхимын 2000 оны зургадугаар сарын 25-ны єдрийн хуралдаанаар баталсан Иргэний хуулийн “7”, “392” дугаар зvйлийг хэрэглэх тухай гаргасан зєвлємжид “Манай улсын нийт шvvхvvд 1991 онд бусдын нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг гутаасан гэх эрх зvйн маргаантай 31 хэрэг шийдвэрлэж байсан бол… Улаанбаатар хотын тєвийн 6 дvvргийн шvvх 1995-1997 онд нэр тєр гутаасан гэх 69 нэхэмжлэл хvлээж авсны 20 хэргийн зохигчид (нэхэмжлэгч, хариуцагчийг хэлнэ.) эвлэрч, 49 хэргийн нэхэмжлэлийг хангах, хэрэгсэхгvй болгох зэргээр шийдвэрлэсэн байна…1999 онд 140 хэрэг шийдвэрлэснээс vзэхэд энэ тєрлийн хэргийн тоо сvvлийн жилvvдэд нэмэгдэж байна…”, гэсэн бол судлаач Д.Гантуг, Ч.Энхтуяа нарын судалгаагаар “… Шvvхийн байгууллага нэр тєр сэргээлгэх долоон єргєдлийг 1991 онд хvлээн авсан… ”1995-1997 онд 44” хэргийн нэхэмжлэл шvvхээр шийдвэрлэгджээ…” гэсэн тоо баримтыг гаргажээ.

Эдгээр тоо баримтууд хоорондоо зєрvvтэй байгаа бєгєєд vvнийг Улсын Дээд шvvхийн судалгаа нь Иргэний хуулийн 7 дугаар зvйлээр шийдвэрлэгдсэн улсын хэмжээний бvх хэргийг хамарсан, єєрєєр хэлбэл зєвхєн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр бус єєр аргаар бусдын нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг гутаасан хэрэг, маргааны тоо, харин судлаач Д.Гантуг, Ч.Энхтуяа нарын тоо мэдээлэл нь зєвхєн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдын нэр тєрийг гутаасан, шvvхээр шийдвэрлэгдсэн иргэний хэргийн талаарх судалгаа учраас ийнхvv зєрж байгаа юм. Бидний судалгаа бол зєвхєн 6 дvvргийн шvvхийн хэргийн данс бvртгэлийг шvvж гаргасан баримт мэдээллийг хамарч буйгаараа эдгээрээс ялгаатай юм.

Дєрєв. Хэрэг маргааны бvрэлдхvvний тухай
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдын нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг гутаасан тухай иргэний маргаан, эрvvгийн хэргийн бvтцийн асуудлыг судлахад дараахь байдал тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгчдийн бvрэлдхvvний талаар єй
Нэхэмжлэл гаргаж байгаа хувь хvн болон байгууллагуудыг авч vзвэл нийгмийн шvvмжлэлд єртємтгий хэсэг болох олны дунд алдар цуутай болон єндєр албан тушаал хашиж байгаа, эсвэл урьд ємнє нь хашиж байсан хvмvvс, нийтийн анхаарлын тєвд байдаг байгууллага, гадаад санхvvгийн тусламж, дэмжлэгээр vйл ажиллагаа явуулдаг сан, тvvний дарга, захирал, манай улсад vйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага, аж ахуйн нэгжvvд нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндээ сэргээлгэхээр шvvхэд нэхэмжлэл гаргажээ. Тухайлбал,

Эл 83 хэрэг, маргааны 40.2 хувьд нь (35 хvн) хувь хvн нэр тєрєє сэргээлгэх нэхэмжлэл гаргасан байх бєгєєд энгийн иргэдээс эхлэн урьд ємнє тодорхой албан тушаал хашиж байсан, алдар цуутай хvмvvс тухайлбал, Хєдєлмєрийн баатар, Гавьяат хуульч, УИХ-ын гишvvн асан зэрэг хvмvvс байгаа бол, 14 хувийг улс тєрийн албан тушаалтан, эдгээрийн дотор Монгол Улсын Ерєнхийлєгч, УИХ-ын гишvvн, Засаг дарга зэрэг хvмvvс орж байна.

Энэ 83 хэрэг, маргааны нэхэмжлэгчийн 87 нь хувь хvн, хуулийн этгээд байгаа бєгєєд нэхэмжлэгчдийг дотор нь ангилан авч vзвэл:
А. Хувь хvн, албан тушаалтан
1.Хувь хvн 35 буюу 40.2 хувь
2.Улс тєрийн албан тушаалтан 12 буюу 14 хувь
3.Захиргааны алба хаагч 3 буюу 3.4 хувь
4.Тєрийн тусгай алба хаагч 7 буюу 8.1 хувь
5.Тєрийн vйлчилгээний алба хаагч 4 буюу 4.6 хувь
Б. Хуулийн этгээд
1.Тєрийн байгууллага 1 буюу 1.1 хувь
2.Хувийн байгууллага 14 буюу 16.1 хувь
а/ Дотоодын 12
б/ Гадаадын 2
3.Олон нийтийн байгууллага 9 буюу 10.3 хувь
а/Дотоодын 5
б/Гадаадын 4
4.Нутгийн єєрєє удирдах байгууллага 1 хvн буюу 1.1 хувь
5.Улсын vйлдвэрийн газар 1 хvн буюу 1.1 хувь
4.2.Нэхэмжлэлийн шаардлага тvvнийг хангасан байдал Гу
Нэхэмжилж байгаа мєнгєний хэмжээний тухайд нэхэмжлэгчийн санаа зориг болон эд хєрєнгийн бус гэм хорыг арилгахад шаардагдах зардал зэргээс шалтгаалан харилцан адилгvй байна. Тvvнчлэн хариуцагч нэр тєрийг гутаасан мэдээлэлдээ тодорхой хэмжээний мєнгєтэй холбож гvтгэсэн тохиолдолд тэр тоогоор нь эргvvлэн нэхэмжлэх явдал гарчээ. Тухайлбал, “Дээдсийн амьдрал” сонины 1999 оны №13,14-р дугаарт “Д.Цогт-Очир гишvvний дvv Ниссан Патрол машиныг єнгє єнгєєр нь сэлгэн унадаг” гэсэн нийтлэлд “… цадсан муужгай…”, “…дvvдээ 400 сая тєгрєгийн хvvгvй зээл авч єгсєн…” гэх мэтээр бичиж нэр тєр гутаасан гэж УИХ-ын гишvvн асан Д.Цогт-Очир 400 сая тєгрєг нэхэмжилсэн нь сvvлийн 3 жилийн хугацаанд гарсан хамгийн их мєнгє нэхэмжилсэн тохиолдол юм.

Харин Сvхбаатар дvvргийн шvvхийн 1999 оны 1250 тоот шийдвэрээр Д.Цогт-Очирын нэр тєрийг нь сэргээж, 200000 тєгрєгийг “Дээдсийн амьдрал” сонины газраас гаргуулах шийдвэр гарч, vлдэгдэл 399 сая 800 мянган тєгрєгийг нь хэрэгсэхгvй болгожээ. Тvvнчлэн “Хvмvvсийн амьдрал” сонины 2000 оны дугаар №28 “УГЖ Чимэдцэеэ эротик дvрд тогложээ”, “М.Батболд: Чимэдцэеэ эгч яг 18-т шиг маяглаж байсан” гэх мэтээр бичиж нэр тєр гутаасан хэмээн Монгол Улсын гавьяат жvжигчин Ш.Чимэдцэеэ уг сонины газраас 5 сая тєгрєг нэхэмжилсэнийг шvvх хариуцагч болох “Хvмvvсийн амьдрал” сониноос 1 сая 485000 тєгрєг гаргуулахаар шийдвэрлэсэн нь сvvлийн 3 жилийн хугацаанд шvvх хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн хамгийн их хэмжээний мєнгє болж байна.

Хэдийгээр “Хvмvvсийн амьдрал” сонин давж заалдсан ч давж заалдах шатны шvvх анхан шатны шvvхийн шийдвэрийг хэвээр баталсан аж. Одоо хариуцагчийн гомдлоор уг хэргийг хяналтын шатны шvvх хянаж байна.

Мєн зарим тохиолдолд (10 орчим хэрэг) нэхэмжлэгчээс “... миний нэр тєрийг мєнгєєр vнэлэх аргагvй ” эсхvл “... хариуцагчийн санхvvгийн боломжийг харгалзан” гэх мэтээр эд хєрєнгийн бус гэм хорын хэмжээг мєнгєєр vнэлэлгvйгээр нэр тєрєє єєр аргаар сэргээлгэхээр шvvхэд хандсан тохиолдол ч бий. Сvvлийн 3 жилийн хугацаанд хариуцагчаас нэхэмжилсэн мєнгєний дээд, доод, дундаж хэмжээ, мєн нэхэмжлэлийг хангасан шvvхийн шийдвэрийн эд хєрєнгийн бус гэм хорын хэмжээг тогтоосон доод болон дээд, дундаж хэмжээг хvснэгт 4-д vзvvлэв.

Хvснэгт 4
Хаанаас тогтоосон /мєнгєн дvн/
доод хэмжээ
дундаж
дээд хэмжээ
1
Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мєнгєн дvн
100000 тєг
2 сая - 30 сая тєг
400 сая тєг
2
Шvvхийн шийдвэрээр хариуцагчаас гаргуулахаар тогтоосон мєнгєн дvн
42000 тєг
200000- 500000 тєг
1485000 тєг

Тvvнчлэн нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvнд гэдэг ойлголт нь хэдийгээр хоорондоо ялгаатай ч шvvхийн практикт єєрєєр хэлбэл шvvх, нэхэмжлэгч, хариуцагч нар эдгээр ойлголтыг тєдийлэн ялгааг нь гаргаж авч vздэггvй нь ажиглагдаж байлаа.

4.3.Хариуцагчийн бvрэлдэхvvн, ангилал
Сvvлийн 3 жилийн хугацаанд шvvхээр шийдвэрлэгдсэн 79 иргэний хэрэг, 4 эрvvгийн хэрэг нийт 83 хэрэг, маргааны тухай дээр дурьдсан билээ. Гэтэл энэхvv 79 иргэний хэргийн хариуцагчаар 31 сонин, 2 телевиз оролцсон байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн шvvхэд хариуцагчаар татагдсан давтамжыг авч vзвэл:

Хvснэгт 5
Давтамж
ХМХ-ийн тоо
1
1-3 дээш
24
2
4-6 дээш
7
3
6-10 дээш
3
4
10 дээш
1

Сvvлийн 3 жилийн хугацаанд хамгийн олон удаа шvvхэд хариуцагчаар татагдсан хэвлэл мэдээллийн байгууллагууд бол Б.Одгэрэл эрхлэгчтэй “Шар сонин” (11 удаа), Б.Ганболд эрхлэгчтэй “Зууны мэдээ” сонин (8 удаа), “Дээдсийн амьдрал” сонин (6 удаа), “Єнєєдєр” сонин (5 удаа), “Хувийн амьдрал” (4 удаа), “Ноцтой мэдээ” (4 удаа) зэрэг сонин орж байгаа юм.

Иргэний хэргийн тухайд 4 хэрэгт хариуцагч буюу хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэм буруугvй бєгєєд хуульд харшлаагvй, хvний нэр тєрийг гутаагаагvй мэдээлэл нийтэлсэн гэдгээ нотлож чадсан тухай дурьдсан бєгєєд эдгээрт “Урт чихт” сонин, “Шар сонин”, “Хvмvvс” сонин, “Монголын нэг єдєр” сонин орж байна. Сvvлийн 3 жилийн хугацаанд ямар ямар хэвлэл мэдээллийн хэрэгслэлvvд аль дvvргийн шvvхээр хэргээ шийдвэрлvvлсэн болох, хэдэн удаа иргэний хэрэгт хариуцагчаар орсон болон шvvхээс гэм буруутайд тооцогдсон эсхvл эвлэрсэн эсэх, мєн хэдэн удаа ємгєєлєгч авсан болох зэрэг талаар хvснэгт-6 дэлгэрэнгvй vзvvлэв.

Хvснэгт 6
ХМХ-ийн нэр
СБД шvvх
ЧД шvvх
БЗД шvvх
БГД шvvх
СХД шvvх
“Г”
“Б”
Нэх
“Э”
“Х”
“Є”
1.
“Шар сонин” сонин
11
1
6
4
7
2.
“Зууны мэдээ” сонин
8
5
3
3.
“Дээдсийн амьдрал” сонин
5
1
6
3
4.
“Єнєєдєр” сонин
5
1
4
5.
“Хувийн амьдрал” сонин
4
4
6.
“Ноцтой мэдээ” сонин
4
3
1
2
7.
“Жигшvvрт хэрэг” сонин
2
2
8.
“Маш нууц” сонин
2
1
3
1
9.
“Єдрийн сонин” сонин
1
1
1
1
1
10.
“Ноймор-1” сонин
1
1
11.
“Алаг хорвоо”
1
1
12.
“Завсарлага” сонин
1
1
13.
“Єдрийн толь” сонин
1
1
1
14.
“Шvvдэр” сонин
1
1
15.
“Yндэсний эрх” сонин
1
1
16.
“Урт чихт” сонин
1
1
17.
“Сэрvvлэг” сонин
4
2
1
1
1
18.
“Хєх толбо” сонин
2
1
1
19.
“Мэлмий” сонин
1
1
20.
“Хvмvvсийн амьдрал” сонин
1
1
1
21.
“Дээдсийн хvрээлэн” сонин
1
1
22.
“Энэ хvvхнvvд vv” сонин
1
1
1
23.
“Ноёд Хатагтай” сонин
1
1
1
24.
“Дуулиант хэрэг” сонин
2
2
25.
“Монголын мэдээ” сонин
3
3
26.
“81 дvгээр суваг” сонин
2
2
1
1
2
27.
“Засгийн газрын мэдээ”
1
1
28.
“Хvн” сонин
1
1
29.
“Монголын нэг єдєр” сонин
1
1
30.
“Єчигдєр” сонин
1
1
1
31.
“Хvмvvс” сонин
4
1 “ЄС” -той хамт
1
1
3
2
1
2
32.
“Монголын Yндэсний Телевиз”
1
1
33.
“Eagle” Телевиз
1
1
1
34.
Hийт
51
18
10
4
1
4
48
4
27
2
23

Тав. Эрхээ хамгаалах механизмыг хэрхэн ашигласан тухай
Энэхvv 79 иргэний хэргийн 47 хэрэгт шvvх хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэм буруутай гэсэн шийдвэр гаргасан гэж дээр дурьдсан, vvний 23 хэрэгт буюу 49 хувьд хэвлэл мэдээллийн хэрэгсэл эрхээ хамгаалах талаар давж заалдах шатны шvvхэд хандсан бол, 24 хэрэг буюу 51 хувьд нь энэ боломжыг ашиглаагvй байна. Эл 79 иргэний хэргийн 23 хэрэгт хэвлэл мэдээллийн хэрэгсэл ємгєєлєгч авч эрх ашгаа хамгаалуулсан нь сvvлийн 3 жилд хянан шийдвэрлэгдсэн энэ тєрлийн нийт иргэний хэргийн тоотой харьцуулах юм бол 29.1 хувьд нь ємгєєлєгчийн туслалцаа авчээ гэсэн тоо гарч байгаа нь маш хангалтгvй vзvvлэлт юм.

Шvvхэд хамгийн олон удаа хариуцагчаар татагддаг “Шар сонин” сvvлийн 3 жилийн хугацаанд 11 хэрэгт 7 удаа ємгєєлєгч авсан бол “Зууны мэдээ” сонины газар шvvхээр шийдвэрлvvлсэн 8 иргэний хэрэгт ганц ч ємгєєлєгч аваагvй байна. Ємнє дурьдсан шvvх гэм буруугvй гэсэн шийдвэр гаргасан иргэний 4 хэргийн хариуцагчийн 3 нь ємгєєлєгч авсан юм. Одоо энэхvv 4 хэргийн талаар товч авч vзье. Yvнд:
5.1. Сvхбаатар дvvргийн шvvхийн 2000 оны 12 дугаар сарын 26 ны єдрийн 04 дvгээр шийдвэрээр Цэдэнсодномын Батбэхийн “Урт чихт” сонин 2000 оны 26 дугаартаа “Дундговьд сєнєсєн онгоцноос амьд vлдсэн Батбэх єєрєє онгоцны тєлбєрт орж магадгvй ш дээ” гарчигтай нийтлэлдээ “…намайг заргач, зальхай хvн…” гэж нэр тєрийг гутаасан тул сэргээж 1 сая тєгрєг гаргуулах гэсэн нэхэмжлэлийг Иргэний хуулийн 7, 392 дугаар зvйлд заасны дагуу “нэр тєрийг зориудаар гутаах гэсэн зvйл vгvй тул” хэмээн хэрэгсэхгvй болгож шийдвэрлэсэн. Хэдийгээр нэхэмжлэгч давж заалдах шатны шvvхэд хандсан ч анхан шатны шvvхийн шийдвэрийг хэвээр баталсан байна.
5.2. Сvхбаатар дvvргийн шvvхийн 2000 оны 1 дvгээр сарын 27 ны єдрийн 99 дvгээр шийдвэрээр Чойдог овогтой Сvнжидмаагийн “Шар сонин” 1999 оны 53, 54 дугаартаа “56 настай эмгэн мисс бюст тэмцээнд оролцохыг завдав” гэсэн гарчигтай нийтлэлдээ миний нэр тєрийг гутаасан тул сэргээж, 800000 Ґ гаргуулах” гэсэн нэхэмжлэлийг Иргэний хуулийн 7, 392 дугаар зvйлд заасны дагуу хэрэгсэхгvй болгож шийдвэрлэсэн бєгєєд давж заалдах шатны шvvх анхан шатны шvvхийн шийдвэрийг хэвээр баталсан байна.
5.3. Чингэлтэй дvvргийн шvvхийн 1999 оны 4 дvгээр сарын 20 ны єдрийн 520 дугаар шийдвэрээр Дvгэрсvрэн овогтой Даарийгийн “Хvмvvс” сонин 1999 оны 4 дугаартаа “хvн алаагvй гэдгээ талийгаачийн булшийг ухаж нотлосноор єєрийгєє гэмгvй гэдгийг нотолжээ” гэсэн нийтлэлд миний хvvгийн нэр тєрийг гутаасан тул сэргээж, 5 сая тєгрєг гаргуулах” гэсэн нэхэмжлэлийг Иргэний хуулийн 7, 392 дугаар зvйлд заасны дагуу “тэр ярилцлагад тодорхой хvний нэр дурьдаагvй, нэхэмжлэгчийн хvv Хадбаатарын нэр байхгvй тул нэр тєр гутаагдсан гэж vзэх vндэсгvй” хэмээн хэрэгсэхгvй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шvvх хуралдаанаар хэлэлцэгдээгvй байна.
5.4. Баянзvрх дvvргийн шvvхийн 2000 оны 12 дугаар сарын 13 ны єдрийн 940 дугаар шийдвэрээр Очирхvvгийн Баясгалан, Баясгалангийн Оймандах нарын “Монголын нэг єдєр” сонин 1997 оны 7 дугаар сарын дугаартаа “Миний охин эр эргvvлж, эд хєрєнгєєр дутаж яваагvй” гэсэн ярилцлагад эх, хvv 2-г зодолддог гэх мэтээр бичиж нэр тєрийг гутаасан тул сэргээж, 13 сая тєгрєг гаргуулах гэсэн нэхэмжлэлийг Иргэний хуулийн 7, 392 дугаар зvйлд заасны дагуу “нэр хvндийг гутаасан нийтлэл гараагvй” хэмээн хэрэгсэхгvй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч давж заалдсан боловч давж заалдах шатны шvvх анхан шатны шvvхийн шийдвэрийг хэвээр баталсан байна. Мєн Улсын Дээд шvvх анхан шатны шvvхийн шийдвэрийг vндэслэлтэй байна гэжээ.
5.5.Нэхэмжлэлийг хангасан цаг хугацааны талаар
Шvvхээс хэрэг шийдвэрлэж байгаа хугацааны тухайд хуульд заасан иргэний хэрэг шийдвэрлэх ерєнхий хугацаа 2 сар боловч энэ хугацаанд багтаж шийдвэрлэсэн хэрэг цєєн, харин анхан шатны шvvх ихэнх хэргийг 3-7 сарын хугацаанд шийдвэрлэж, ингэхдээ иргэний хэрэг хянан шvvхэд шийдвэрлэх хуулийн дагуу зохих ажиллагаануудыг хийж ирсэн бєгєєд дээрх хэргvvдийг шvvх хуулийн хугацаа хэтрvvлэн шийдвэрлэсэн гэж дvгнэх vндэсгvй юм.

Жишээ нь: “Цог” хувийн дээд сургууль 1997 оны 12 дугаар сарын 9 ны єдєр шvvхэд єргєдєл гаргасан байхад шvvх 1999 оны 3 дугаар сарын 24 нд буюу 1 жил 3 сар гаруйн дараа нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж, зохигчид эвлэрснийг батлан хэргийг хэрэгсэхгvй болгож шийдвэрлэжээ. Нєгєєтэйгvvр Хvvхдийн эрхийн тєвийн тэргvvн Н.Болормаагийн нэхэмжлэлтэй “Ноцтой мэдээ” сонинд холбогдох хэргийг шvvх 3 хоногийн дотор мєн л эвлэрлийг батлаж шийдвэрлэсэн байх юм.

Сэтгvvлч, хэвлэл мэдээллийн байгууллагууд єєрсдийн бvтээл, vйл ажиллагаагаа хуулийн хvрээнд, хуульд нийцvvлэх талаар бага анхаардаг хийгээд шvvхэд дуудагсан vеэс л ємгєєлєгч, хуулийн зєвлєх авдаг дутагдал байгааг тэмдэглэх хэрэгтэй.

Yvний нэг жишээ бол олны анхаарал татсан томоохон хэрэг болох “Зууны шилдэг луйвар” нэвтрvvлэг орон даяар МYТВ, Ийгл ТВ-гээр цацагдсан бєгєєд Монгол Улсын хєдєлмєрийн баатар Ш.Отгонбилэг агсан Баянзvрх дvvргийн шvvхэд хандаж нэр тєрєє сэргээлгэх нэхэмжлэл гаргажээ. (нэхэмжлэгч нэр тєрєє мєнгєєр vнэлээгvй болно.) Шvvх сэтгvvлч Ц.Оюундарь уг асуудлаар Ш.Отгонбилэгт эрvvгийн хэрэг vvсгэн шалгаад хэргийг хэрэгсэхгvй болгосон байтал гэм буруутай мэтээр нэвтрvvлэг бэлтгэн МYТВ, Йигл ТВ-гээр орон даяар цацаж тvvний нэр тєрийг гутаасан гэж vзэж, МYТВ, Йигл ТВ-ээр нэр тєр сэргээснийг мэдээлж, няцаалт хийхийг дээрх телевизvvдэд vvрэг болгожээ.

Ц.Оюундарийн ємгєєлєгч давж заалдсан ч давж заалдсан гомдлоо татаж авсан байна.

Зургаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдын нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг гутаасан, гvтгэсэн хэрэг, зєрчлийн шалтгаан нєхцєл
6.1.Хэвлэл мэдээллийн хэрэгслэл нь vзэл бодлын чєлєєт индэр болохын хувьд нийгэмд бугшиж буй аливаа бусармаг явдлыг илчлэн олны сонорт хvргэж нийгэмд шvvмжлэлт, эрvvл саруул уур амьсгалыг бий болгохын тєлєє тэмцдэг.
Иймээс хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээллийг нийтлэхээс эхлэн шvvхэд єєрийгєє хамгаалах зэрэг аливаа асуудалд нухацтай хандах, хуульд нийцvvлэх шаардлага гарч ирж байгаа юм.
Харин хэвлэл мэдээлийн хэрэгслvvд vvнд анхаарал тавьдаггvй нь энэхvv судалгааны тоо, баримтаас тодорхой ажиглагдах бєгєєд асуудлыг хєндєхдєє дараахь нийтлэг зєрчил гаргадаг байна.
6.2.Зєрчил нь олон янзын шалтгаантай нь судалгаанаас харагдав.
Ш Мэдээллийн эх сурвалжыг нягталж шалгахгvйгээр нийтлэх,
- Шvvх эрх мэдлийн хvрээнд эцэслэн шийдвэрлэгдээгvй байгаа хэргийн талаар, тvvнчлэн шалгагдаж байгаа хvний талаар бичихдээ гэм буруутай эсэхэд баримт єгч шvvхийг “орлодог”,
- Мэдээллийг авснаас хойш хугацаа алдаж vзэгдэл юмс хооронд гарсан эрс єєрчлєлтийг тусгахгvйгээр нийтлэх зэргээр мэдээллийн шуурхай байх шаардлагыг гажуудуулах,
- Сэтгvvлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийтэлж буй мэдээллийн vнэн зєвийг хайхрахгvйгээр бусдын худал ташаа мэдээ нийтлэх,
- Аль нэг мэдээллийн хэрэгслэлийн нийтэлээс буруу ташаа мэдээг хуулбарлан нийтлэх,
- Єєрийн сонинг сурталчлан зарлан мэдээлэхдээ сониноо борлуулах шаардлагад хєтлєгдєн бусдын нэр тєрийг гутаасан, баримт нотолгоогvй, vндэслэлгvй мэдээг телевиз, радиогоор тараах.

Тvvнчлэн шvvхэд “нотлох баримт нь бий, ярилцлага єгсєн хvн нь байгаа, тэр хvн єєрєє хариуцна гэсэн” гэх, “нийтлэлийн хариуцлагыг сэтгvvлч хариуцана” гэсэн бичигдээгvй хууль сониныхонд vйлчилдэг”, “ийм сайхан залуухан хvvхний биенд эвлvvлэг хийсэн байхад юундаа нэр тєр нь гутдаг байна аа” гэх зэрэг хариу тайлбар хийх бєгєєд харин шvvх хуралдааны vеэр эвлэрэх, уучлал гуйх зэргээр буруугаа хvлээж “нэгэнт урьд нь ингээд нийтэлчихсэн юм чинь одоо яаж залруулж бичих юм вэ эвгvй шvv дээ, єєр сониноор залрууллага хийе”, “энэ мэдээллийг нийтлэхдээ нэхэмжлэгчийн нэр тєрийг гутаах зорилго агуулаагvй” гэх зэргээр тайлбар єгдєг байна.

Долоо. Энэ тєрлийн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх асуудлаар шvvгчид, ємгєєлєгчидийг мэргэшvvлэх шаардлага
7.1.Энэ тєрлийн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа бол мэргэжлийн хувьд нарийн тєвєгтэй, нилээд єргєн мэдлэг шаардсан ажил юм.

Иймд аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг шvvгч, хуульч, ємгєєлєгч нар нарийн мэргэшсэний vндсэн дээр эцэслэн шийдвэрлэх ажиллагаанд оролцох нь зvйтэй. Энэхvv хэрэг, маргааныг тухайн дvvргийн тодорхой шvvгчид дагнан шийдвэрлэх хандлага байгааг сvvлийн 3 жилийн хугацаанд энэ тєрлийн хамгийн их хэрэг, маргааныг шийдвэрлэсэн Сvхбаатар болон Чингэлтэй дvvргийн шvvхийн тоо баримтаас харж болно. Тухайлбал, Сvхбаатар дvvргийн шvvх нийт хэрэг, маргааны 62.6 хувийг дангаараа шийдвэрлэсэн бол Чингэлтэй дvvргийн шvvх 22.8 хувь, Баянзvрх дvvргийн шvvх 9.6 хувь, Баянгол дvvрэг 3.6 хувь, Сонгионхайрхан дvvрэг 1.2 хувийг шийдвэрлэжээ.

Харин шvvгчдээс Сvхбаатар дvvргийн шvvхийн шvvгч Ч.Тунгалаг дангаар болон бvрэлдэхvvнтэйгээр (2 шvvгчийн хамт гэсэн vг) сvvлийн 3 жилийн хугацаанд 41 удаа буюу 78.8 хувь, харин шvvгч Б.Нямсvрэн 17 удаа буюу 32.6 хувь, шvvгч Т.Туяа 11 удаа буюу 21.1 хувь, шvvгч А.Мєнхзул 9 удаа буюу 17.3 хувь, шvvгч Ж.Батхvv 6 удаа буюу 11.5 хувийг дангаар болон бvрэлдэхvvнтэйгээр энэ тєрлийн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэснээс vзэхэд дээрхи шvvгчид зохих дадлага туршлагатай болжээ.

Харин Чингэлтэй дvvргийн шvvхэд энэ байдал Сvхбаатар дvvргийн шvvхээс арай єєр, шvvгч бvр ийм хэрэг шийдвэрлэхэд оролцсон эсхvл дангаар шийдвэрлэсэн байна. Тухайлбал, шvvгч Г.Цагаанцоож, П.Сарантуяа тус бvр 6 удаа буюу 31.5 хувь, шvvгч С.Оюунчимэг 5 удаа буюу 26.3 хувь, шvvгч О.Зандраа, Г.Тvмэндэлгэр тус бvр 4 удаа буюу 21 хувь, шvvгч З.Минжирмаа 2 удаа тус бvр хэрэг шийдвэрлэсэн байна.

Баянзvрх дvvргийн шvvхэд шvvгч М.Баярсvрэн, Ж.Сэлэнгэ, П.Бямбадорж нар дээрх цєєн тооны хэргvvдийг шийдвэрлэсэн байх бєгєєд энэ дvvрэгт дээрх тєрлийн хэрэг харьцангvй бага гардаг учир шvvгчдийг мэргэшvvлэх шаардлага байхгvй бололтой.

7.2.Харин хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгvvлчид болон ємгєєлєгч нарын хэр зэрэг хамтран ажиллаж байгаа талаар авч vзвэл, зарим сонин тухайлбал, “Шар сонин” сонины газар ємгєєлєгч Л.Шинэнтэй гэрээ байгуулан байнга шvvхэд тєлєєлєх, эрх зvйн туслалцаа авдаг бол бусад сонины газрууд энэ тал дээр ач холбогдол єгдєггvй нь сvvлийн 3 жилд хянан шийдвэрлэгдсэн 79 иргэний хэргийн 56 хэрэгт буюу 71 хувьд хэвлэл мэдээллийн байгууллага ємгєєлєгч авахгvй харин єєрийн сонины орлогч, сэтгvvлчийг тєлєєлєгчєєр томилон оролцуулсан ємгєєлєгчийн туслалцаа авах асуудал хангалтгvй тєвшинд байгааг харуулж байна.

7.3.Хэвлэл мэдээллийн салбарт хууль зvйн зєвлєгєє єгєх асуудлын талаар
Сvvлийн 3 жилийн хугацаанд хянан шийдвэрлэгдсэн 79 иргэний хэргийн 37 хэрэгт (47 хувь) нэхэмжлэгч, хариуцагчийн аль алин огт ємгєєлєгч аваагvй ба vлдсэн 42 хэрэгт (53 хувь) ємгєєлєгч оролцсоноос 32 (40 хувь) хэрэгт нэхэмжлэгчийн ємгєєлєгч, 23 хэрэгт (29 хувь) хариуцагчийн ємгєєлєгч тус тус оржээ. Yvнийг хvснэгтээр vзvvлвэл

Иргэний хэрэг Хvснэгт 7
Аль талын ємгєєлєгч болох
Тоо
Хувь
1
Ємгєєлєгчгvй (аль аль тал нь)
37
47
2
Нэхэмжлэгчийн
32
40
3
Хариуцагчийн
23
29

Хариуцагч буюу хэвлэл мэдээллийн хэрэгслийн ємгєєлєгч авсан иргэний 23 хэрэг, эрvvгийн 4 хэргийн 5 ємгєєлєгчєєр нэр бvхий 14 ємгєєлєгч байгаа бєгєєд ємгєєлєгч оролцсон зєвхєн 1 хэрэгт л шvvх хэвлэл мэдээллийн хэрэгслийг гэм буруугvй гэсэн шийдвэр гаргасан байна.Тухайлбал, хvснэгт-8

Ємгєєлєгчдийн нэрс, ємгєєлсєн хэргийн тоо

(Иргэн болон Эрvvгийн хэрэгт) Хvснэгт-8
Ємгєєлєгчийн нэрс
Хэргийн тоо
Шvvх хариуцагчийг гэм буруугvй гэж шийдвэр гаргасан
Шvvх хариуцагчийг гэм буруутай гэж шийдвэр гаргасан
1
Л.Шинэн
7
1
6
2
Э.Болорчулуун
4
4
3
Д.Энхбаяр
3
3
4
Р.Амгалан
3
3
5
Т.Намжил
2
2
6
Ж.Баярсайхан
1
1
7
Б.Энхзаяа
1
1
8
Ц.Ариунаа
1
1
9
Д.Батсvх
1
1
10
Туяа
1
1
11
Бярзана
1
1
12
Оюундэлгэр
1
1
13
Г.Мандахсайхан
1
14
Итгэл
1
1
15
Нийт дvн
28
1
27

Судалгаанаас харвал эдгээр 14 ємгєєлєгчєєс Л.Шинэн, Э.Болорчулуун, Р.Амгалан, Д.Энхбаяр, Т.Намжил зэрэг цєєн тооны ємгєєлєгч энэ чиглэлээр мэргэших хандлага байна. Харин vлдсэн 9 ємгєєлєгчид эл хугацаанд 1 удаа л хариуцагчийг ємгєєлжээ. Мэргэших хандлагатай ємгєєлєгчид болон зєвхєн 1 удаа ємгєєлєгчєєр оролцсон ємгєєлєгчдийг харьцуулан авч vзвэл,

1. Мэргэших хандлага бvхий ємгєєлєгч 5 буюу 35.7 хувь
2. 1 удаа ємгєєлєгчєєр оролцсон ємгєєлєгч 9 буюу 64.3 хувь

Ємгєєлєгч оролцсон иргэний 23 хэрэг, эрvvгийн 4 хэрэг нийт 27 хэргийн зєвхєн 1 иргэний хэрэгт л шvvхээс хариуцагчийг гэм буруугvй гэсэн шийдвэр гаргасан нь ємгєєлєгчдийн мэргэжлийн ур чадвар, энэ салбарын онцлог болоод сэтгvvлчдийг хамгаалах арга механизмуудыг ашиглах явдал хангалтгvй тєвшинд байгааг нєгєє талаар хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульч бэлтгэх тогтоолцоо байхгvй байгаатай холбоотой юм.

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.