Ном, гарын авлага »
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
"СЭТГYYЛЧ БА
ХУУЛЬ" ЦУВРАЛ № 05 "ГЛОБ ИНТЕРНЕЙШНЛ" ТББ
Нэр тєр, гvтгэлэг
АГУУЛГА
НЭГДYГЭЭР ХЭСЭГ
Хvний нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг
олон улсын болон vндэсний хэмжээнд баталгаажуулсан нь
Олон Улсын баримт
бичиг
Хvний эрхийн
тvгээмэл тунхаглал
Иргэний болон
улс тєрийн эрхийн Пакт
Yндэсний хууль
тогтоомж
Yндсэн хуулийн
эрх зvйн зохицуулалт
Иргэний эрх
зvйн зохицуулалт
Эрvvгийн эрх
зvйн зохицуулалт
ХОЁРДУГААР ХЭСЭГ
Х.Наранжаргал.
Чєлєєт хэвлэл ба ёс зvй
Галина Арапова.
Нэр тєр сэргээх талаарх хууль тогтоомж-Европын шvvхийн хууль
цааз
Уиллем Корталс
Алтес. Хэвлэл мэдээлэл-шvvх
ГУРАВДУГААР ХЭСЭГ
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдын нэр тєр, алдар
хvнд, ажил хэргийн нэр хvндийг гутаасан, гvтгэсэн хэрэг, маргааны
талаархи судалгаа, зєвлємж /сvvлийн 3 жил/
-
Оршил
- Хэвлэл мэдээллийн
хэрэгслээр бусдын нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг
гутаасан, гvтгэсэн хэрэг маргааныг шvvхэд шийдвэрлэсэн талаарх
судалгааны тайлан
- Хууль зvйн
зєвлєгєє єгєх, сургалт явуулах хэрэгцээг судалсан тухай тайлан
- Зєвлємж
ДЄРЄВДYГЭЭР ХЭСЭГ
Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгvvлчдийн баримтлах
зарчмууд
Сэтгvvлчдийн эрх чєлєє, хvний эрх
Сэтгvvлчдийн
баримтлах зарчим
Америкийн сонины
редакторуудын нийгэмлэгийн vйл ажиллагааны зарчим
Хэвлэлийн ажилтны
ёс зvй
ХАВСРАЛТ
Хавсралт №1:
УДШ-ийн зєвлємж
Хавсралт №2:
Нийслэлийн шvvхийн зєвлємж
ДЄРЄВДYГЭЭР
ХЭСЭГ
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН
БАЙГУУЛЛАГА, СЭТГYYЛЧДИЙН БАРИМТЛАХ ЗАРЧМУУД
СЭТГYYЛЧДИЙН ЭРХ
ЧЄЛЄЄ, ХYНИЙ ЭРХ
Европын єргєн нэвтрvvлгийн
хэрэгслийн бодлогын асуудлаар сайд нарын хэмжээнд болсон 4-р
бага хуралд оролцогсод нь:
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх, тvvний дотор хэвлэл мэдээллийн
эрх чєлєє нь ардчилсан нийгмийн vндсэн нєхцєл мєн гэж тэмдэглээд,
Yvнтэй холбогдуулан сэтгvvл
зvйн салбарын нийт ажиллагсад, тухайлбал, сэтгvvлч, редактор,
хэвлэлийн газрын ажилтан, электрон болон хэвлэх хэрэгсэл бvхий
байгууллагын захирал, эздийн гvйцэтгэж буй vvрэг нь ихээхэн
ач холбогдолтой бєгєєд тэдгээрийн эрх чєлєєг баталгаажуулах
нь зайлшгvй шаардлагатай гэж vзэн,
Сэтгvvлчийн vндсэн эрх,
эрх чєлєєг хамгаалах талаар Европын Конвенцийн 10 дугаар зvйлийн
хvрээнд Европын зєвлєлийн гишvvдийн талархан хvлээн авсан
vvрэг, мєн тvvнчлэн “ Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх,
мэдээллийн эрх чєлєє нь ардчилсан, олон ургальч vзлийг баримталсан
нийгмийн vндсэн элемент мєн” хэмээн зєвшєєрсєн 1982 оны 4
дvгээр сарын 29 –ний єдрийн “Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх
эрх, мэдээллийн эрх чєлєєний тухай тунхаглалд” заасан vvргvvд
хэвээр хадгалагдаж буйг дахин батлан илэрхийлж,
Гишvvн орнууд нь тус тусынхаа
хуулиар баталгаажсан єєр єєр соёл, уламжлалтайг харгалзан
vзэж, сэтгvvл зvйн салбарт ажиллаж байгаа хvмvvсийн бусад
эрх болон эрх чєлєєг хангахын чухлыг онцлоод,
Сэтгvvл зvйн салбарт ажиллагсад мэргэжлийн харьцангуй єндєр
тvвшинд байгаа бєгєєд vvрэг хариуцлагаа бvрнээ ухамсарлаж
буй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, доорхи зарчмыг
хэлэлцэн тохиролцов.
Нэгдvгээр зарчим
Жинхэнэ ардчилал нь чєлєєтэй, бие даасан, олон ургальч vзэлд
тулгуурласан, хариуцлага бvхий сэтгvvл зvй оршин тогтнох,
хvч чадлыг нь бэхжvvлэх нєхцєл шаардана.
Yvнээс vvдээд сэтгvvл зvй нь:
-олон нийтийн болон хувийн хэвшлийн vйл ажиллагааны тухай
хvмvvст мэдээлж, ингэснээр нийгмийн сэтгэл зvйг тєлєвшvvлэх
бололцоо олгоно.
-хувь хvн болон хэсэг бvлэг хvмvvст vзэл бодлоо илэрхийлэх
бололцоо олгох, олон нийтийн болон нийгмийн санаа бодлыг тодорхойлон,
тvvний тухай мэдээлнэ.
Хоёрдугаар зарчим
Электрон болон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажиллаж буй сэтгvvлчдийн
vйл ажиллагаа нь Хvний эрхийн Европын конвенцийн 10 дугаар
зvйлээр баталгаажиж, Конвенцийн байгууллагуудын хууль дvрэмд
заасан vндсэн эрх, vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх дээр
vндэслэгдэнэ.
Гуравдугаар зарчим
Сэтгvvл зvй нь доорхи нєхцєл бvрдсэн тохиолдолд жинхэнэ ардчиллыг
хєгжvvлэхэд жинтэй хувь нэмрээ оруулна.Yvнд:
а/ Сэтгvvлчийн мэргэжил эзэмшихэд ямарваа хязгаарлалт тогтоохгvй.
б/ Улс тєрийн хvчин болон хэсэг бvлэг хvмvvс, засаг захиргааны
тєлєєлєгчдийн ємнє хэвлэн нийтлэгчдийн хувьд бvрэн бие даасан
байдалтай байх.
в/ Засаг захиргааныханд байгаа мэдээллийг авч, vнэн шударгаар
хэнд ч ая тал засахгvйгээр дамжуулах.
г/ Мэдээллийн эх сурвалжийг нууцлан хамгаалах.
Дєрєвдvгээр зарчим
Сэтгvvлчийн эрх чєлєє нь жинхэнэ ардчиллын нєхцєлд л vндсэн
vvргээ биелvvлж чадна гэдгийг санах ёстой. Тєр, захиргааны
байгууллагынханаас сэтгvvлчдийн ажилд оролцох тохиолдолд:
а/ Хvний эрхийн Конвенцийн 10 дугаар зvйлийн хоёрдугаарт заасан
хязгаарлалтаас хэтрэхгvй байх.
б/ Ардчилсан нийгмийн зайлшгvй шаардлага, нийгмийн тулгамдсан
хэрэгцээнд бvрэн нийцэж байх vvднээс асуудалд хандах
в/ Тодорхой, цэгцтэй томъёолсон хуулийн хvрээнд хандах
г/ Тодорхой тайлбарт хvлцэлтэй хандах
д/ Чиглэсэн зорилгод нийцvvлж байх ёстой.
Тавдугаар зарчим
Тєр, захиргааныхан болон сэтгvvл зvйн салбарын удирдах ажилтны
зvгээс сэтгvvлчдэд дэмжлэг vзvvлж байх ёстой. Yvний тулд:
а/ сэтгvvлчдийн мэргэжлийн сургалт системтэй, чанартай байх
б/ сэтгvvлч, редактор, хэвлэн нийтлэгч, электрон болон хэвлэмэл
мэдээллийн хэрэгслийн захирал, эзэд болон єргєн нэвтрvvлгийн
бодлогыг хариуцсан эрх бvхий хvмvvсийн хооронд засгийн газрын
тvвшинд санал солилцох уулзалт ярилцлага зохиож байх
в/ осолтой нєхцєлд ажиллаж байгаа болон осолтой байдалд татагдан
орсон / тухайн орны болон гадаадын/ сэтгvvлчдийг хамгаалан
дэмжиж, vvнийг хоёр талын болон олон талын гэрээ хэлэлцээрээр
зохицуулах
г/ єргєн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн эзэмшлийн янз
бvрийн хэлбэрийг тодорхой болгох
д/ єргєн нэвтрvvлгийн хэрэгслийн салбарт ажиллагсдын бие даасан
байдалд нєлєє бvхий гурав дахь этгээдтэй харьцаж байгаа харилцааг
ил тод байлгах
Зургадугаар зарчим
Жинхэнэ ардчиллын нєхцєлд сэтгvvл зvйн vндсэн vvрэг нь тухайн
салбарт ажиллагсад хариуцлагаа ухамсарлан, мэргэжлийн ёс зvйг
сахин єєрийн бие даасан байдал, шvvмжлэлт байр сууриа алдахгvй
байхад оршино.
Сэтгvvл зvй нь мэдээлэл
авах, дамжуулах эрхийг агуулсан vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх
эрхийн тусын тулд vйлчилж, Хvний эрхийн Европын конвенциэр
хамгаалуулсан бусад эрх, эрх чєлєє, ашиг сонирхлыг хvндэтгэнэ.
Долдугаар зарчим
Жинхэнэ ардчилсан нийгмийн сэтгvvл зvйн практикт мэргэжлийн
сэтгvvлчийн ёс зvй гэж бий. Энэ нь:
а/ болсон явдал, vйл явдлын тухай vнэн зєв мэдээлэл авах олон
нийтийн эрхийг хvндэтгэх
б/ мэдээллийг зєв шудрага замаар олж авах
в/ vнэн шудрага мэдээлэл, тайлбар, шvvмжлэлийг єгєх бєгєєд
хvний хувийн амьдралын тухай худал зvйл мэдээлэх, гvтэх, vндэслэлгvйгээр
буруутгахаас зайлсхийх
г/ мэргэжлийн болон мэдээллийн эх сурвалжийг нууцлах
д/ хvчирхийлэл, vзэн ядах, vл тэвчих vзэл болон арьсны єнгє,
хvйс, бэлгийн харилцааны хандлага, хэл, шашин шvтлэг, улс
тєрийн болон бусад vзэл, vндэс язгуур, нутгийн болон нийгмийн
гарлаар ялгаварлан гадуурхах явдлаас зайлсхийх.
Наймдугаар зарчим
Єргєн олон нийтийн мэдээллийн тєрєл бvрийн хэрэслийн нєхцєл
єєрчлєгдєж буйг бодолцон эрх баригчдаас долдугаар зарчимд
заасан зvйлийг харгалзан, сэтгvvл зvйн салбарт ажиллаж буй
хvмvvс єєрийгєє зєв эзэмдэх хэм хэмжээ, тухайлбал биеэ авч
явах ёс журмыг нарийвчлан боловсруулах эрхийг дэмжвэл зохино.
Єєрийгєє зєв эзэмдэх эдгээр хэм хэмжээ нь сэтгvvл зvйн салбарт
ажиллагсдын эрх болон эрх чєлєє нь харшилдаж, зєрчилдєж болзошгvй
бусад эрх, эрх чєлєє, ашиг сонирхолтой хэрхэн нийцэхийг зааж,
хариуцлагыг нь тодорхойлно.
|