Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Tєсєл болон хєтєлбєрvvд
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хууль
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
Соёл урлаг
Хууль
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Хvний эрх ба хэвлэл мэдээлэл
Урлагийн боловсрол
Худалдаж буй номнууд
Гарын авлага
Холбоо барих
 

Ном, гарын авлага » Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах

"СЭТГYYЛЧ БА ХУУЛЬ" ЦУВРАЛ № 05 "ГЛОБ ИНТЕРНЕЙШНЛ" ТББ

Нэр тєр, гvтгэлэг

АГУУЛГА

НЭГДYГЭЭР ХЭСЭГ
Хvний нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг олон улсын болон vндэсний хэмжээнд баталгаажуулсан нь

Олон Улсын баримт бичиг
Хvний эрхийн тvгээмэл тунхаглал
Иргэний болон улс тєрийн эрхийн Пакт

Yндэсний хууль тогтоомж
Yндсэн хуулийн эрх зvйн зохицуулалт
Иргэний эрх зvйн зохицуулалт
Эрvvгийн эрх зvйн зохицуулалт

ХОЁРДУГААР ХЭСЭГ
Х.Наранжаргал. Чєлєєт хэвлэл ба ёс зvй
Галина Арапова. Нэр тєр сэргээх талаарх хууль тогтоомж-Европын шvvхийн хууль цааз
Уиллем Корталс Алтес. Хэвлэл мэдээлэл-шvvх

ГУРАВДУГААР ХЭСЭГ
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдын нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг гутаасан, гvтгэсэн хэрэг, маргааны талаархи судалгаа, зєвлємж /сvvлийн 3 жил/

- Оршил
- Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдын нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг гутаасан, гvтгэсэн хэрэг маргааныг шvvхэд шийдвэрлэсэн талаарх судалгааны тайлан
- Хууль зvйн зєвлєгєє єгєх, сургалт явуулах хэрэгцээг судалсан тухай тайлан
- Зєвлємж

ДЄРЄВДYГЭЭР ХЭСЭГ
Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгvvлчдийн баримтлах зарчмууд

Сэтгvvлчдийн эрх чєлєє, хvний эрх
Сэтгvvлчдийн баримтлах зарчим
Америкийн сонины редакторуудын нийгэмлэгийн vйл ажиллагааны зарчим
Хэвлэлийн ажилтны ёс зvй

ХАВСРАЛТ
Хавсралт №1: УДШ-ийн зєвлємж
Хавсралт №2: Нийслэлийн шvvхийн зєвлємж

ХАВСРАЛТ № 2

НИЙСЛЭЛИЙН ШYYХ

Иргэн, хуулийн хэргийн нэр хvндийн ойлголт тvvнийг гутаагсан гэж vзсэн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэж буй байдал, цаашид анхаарах асуудал

Иргэн, хуулийн этгээдийн нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvнд гутаагдсан гэсэн vндэслэлээр нэр тєрєє сэргээлгэхийг хvссэн нэхэмжлэл сvvлийн 5 жилд /1997-2001 оны эхний хагас жилээр/ дvvргийн шvvхvvд 589-ыг хvлээж авч 328 буюу 55,7 хувийн нэхэмжлэлийг хvлээн авахаас татагалзаж, 261 хэрэг буюу 44,3 хувийг шийдвэрлэсний дотор 48 хэрэг буюу 18,4 хувийн нэхэмжлэлийг бvрэн хангаж 103 хэрэг буюу 39,5 хувийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, vлдсэнийг хэрэгсэхгvй болгож, 110 хэрэг буюу 29,1 хувийн нэхэмжлэлийг хэрэгсэхгvй болгох буюу хэргийг хэрэгсэхгvй болгожээ. Нийт шийвэрлэсэн хэргийн 38,5 хувийг Чингэлтэй, 37,1 хувийг Сvхбаатар дvvргийн шvvх шийдвэрлэсэн байхад Налайх дvvргийн шvvх 3 хувь, Сонгинохайрхан дvvргийн шvvх 1,5 хувийг шийдвэрлэсэн байна. Yvнээс vзэхэд хэргийг харъяаллаас шалтгаалан дvvргийн шvvх харилцан адилгvй хэрэг шийдвэрлэж байна.

Нийслэлийн давж заалдах шатны иргэний шvvх хуралдаанаар энэ тєрлийн маргаантай нийт шийдвэрлэсэн хэргийн 29.1 хувь буюу 76 хэрэг хянагдсаны 59 хувь нь хэвээр батлагдаж, 18 хувьд єєрчлєлт оруулж, 18 хувийн шийдвэрийг хvчингvй болгож, хэргийг дахин шалгаж, хянан хэлэлцvvлэхээр дvvргийн шvvхэд буцааж шийдвэрийг хvчингvй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгvй болгосон байна. Судалгаа 1,2,3, 4 хавсаргав.

Судалгаанаас vзвэл анхан шатны шvvхийн шийдвэрийн 70,9 хувийг Иргэний хэрэг шvvхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дvгээр зvйлийн 3-д заасан Шvvхийн шийдвэр нь хууль ёсны бєгєєд vндэслэл бvхий байна. гэсэн шаардлагыг хангасан гэж vзэж зохигчид хvлээн зєвшєєрсєн нь тухайн хэргийг зохих хэмжээнд зєв шийдвэрлэж иржээ гэсэн дvгнэлтэнд хvрч байна. Нийслэлийн шvvхийн давж заалдах шатны иргэний шvvх хуралдаанаар хэлэлцсэн хэргийн шийдвэр єєрчлєгдєх, хvчингvй болох, нэхэмжлэлийг хэрэгсэхгvй болгосон шалтгааныг нягтлан судалж vзвэл нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийн талаар онолын ойлголт хангалтгvйгээс нэхэмжлэлийн шаардлагыг ялган салгаж тєгс шийдвэрлэдэггvй, нэхэмжлэлийн бvрдvvлбэр болон нотлох баримтыг vнэлэх хэргийг, хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарагдах хуулийн зарим заалтыг зєрчих дутагдлыг арилгаж, анхан шатны шvvхийн шийдвэр vндэслэлтэй байх шаардлагыг хэрэгжvvлэхэд анхаарах зарим асуудлын талаар Нийслэлийн шvvхээс ЗЄВЛЄМЖЛЄХ нь:

Нэг. Нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг хамгаалж ирсэн тvvхэн уламжлал, ойлголт
Монголчууд эрт vеэс хvнийг Тvмэн бодисын охь, мянган амьтны манлай гэж дээдэлж, худал хуурмаг, гvтгэлэг, доромжлолтой vл эвлэрэн тухайн цаг vеийн хууль цаазаар бусдын нэр алдрыг гутаан доромжилсон, гvтгэсэн явдалд оноох ял хариуцлагын євєрмєц тогтолцоогоор асуудлыг шийдвэрлэж байсныг эртний хууль цаазын эх сурвалжуудаас vзэж болно.

Жишээ нь: Монгол ойрдын их цаазад
- Хvн гvтгэсэн тайж тавнанг таван есєєр торгох
- ноёдыг гvтгэсэн харцыг долоон ёсєєр торгох
- их ноёныг доромжилбол цаазаар авах
- дунд ноёныг доромжилбол нэг ес авах
- банди нарыг доромжилбол тав авах тухай заажээ.
Халх журамд:
- худал vг айлдваас ноёдыг бол тэмээ тэргvvлэн 7 есєєр торго, vvний 5 есийг санд, 2 есыг гvжирдvvлэгчид єгєх,
- тавнангууд бол тэмээ тэргvvлэн 5 ес vvний 3 есийг санд 2 есийг гvжирдvvлэгчид єгєх,
- харийн хvн бол тэмээ тэргvvлэн 3 ес vvний 2 есийг санд, 1 есийг гvжирдvvлэгчид єгєх гэжээ.
Yvнээс vзвэл хvний нэр тєр алдар хvндэд халдсан нєхцєлд тухайн vеийн нийгэмд эзлэх байр сууриар ангилан ялгавартай хариуцлага ногдуулж байсны дээр гvжирдvvлэгчид учирсан гэм хорын хохирлыг гаргуулан олгох, зарим хэсгийг тєрийн санд хуримтлуулах хэлбэрээр шийдвэрлэж байжээ.

Монгол улсын шинэ Yндсэн хууль /1992 онд/ нь хvнийг дээдэлж, тvvний эрх чєлєєт байдлыг хvлээн зєвшєєрсєн нь уг хуулийн язгуур vзэл баримтлалын нэг юм.

Yндсэн хуулийн 16-р зvйлийн 17-д хvний нэр тєр, алдар хvнд хуулиар хамгаалагдаж мєн хуулийн 17-р зvйлийн 2-т хvний нэр тєр, алдар хvндийг хvндэтгэх нь иргэний vндсэн vvрэг болгожээ.
Энэ заалтаас эх сурвалж болгон Иргэний хуулийн /1995/ 7-р зvйл, 392-р зvйлд иргэн, хуулийн этгээдийн нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг хамгаалах, учирсан гэм хорын хохирлыг гаргуулахыг хуульчлан заасан.

Нэр, тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийн тухай онолын ойлголтыг авч vзвэл:
Нэр тєр гэдэг нь:
Иргэн болон хуулийн этгээдэд хувь хvн, хамт олон, нийгэм тєрєєс єгч буй ёс зvйн vнэлгээ юм. Энэ утгаараа нэр тєр нь иргэн, тvvнчлэн хуулийн этгээдэд нийгмийн зvгээс єгч буй тодорхой vнэлэлт бєгєєд нийгмийн бодит шинжийн нэг хэсэг болж байна.

Алдар хvнд гэдэг нь:
Иргэн болон хуулийн этгээд нийгмийн ємнє хvлээсэн vvргээ биелvvлсэн байдал, нийгэм ард тvмэнд хєдєлмєрийнхєє vр шимээр хvртэх хvртээл, тухай цаг vед бvтээсэн хєдєлмєр тэмцэл, ертєнцийг vзэх vзлээрээ vнэлэгдэж буй vнэлгээ юм. Алдар хvнд нь нэр тєрийн адил бvх хvнд байдаггvй, цєєн хvнд оногдох хєдєлмєр, авъяас, азтай явдлын илрэл бєгєєд нийгэм, олон тvмэн, тєрєєс vнэлэмжийн янз бvрийн аргаар єгдєг, хувь хvн хуулийн этгээдийн хvслээр болдоггvй онцлогтой болно.

Ажил хэргийн нэр хvнд гэдэг нь:
Иргэн ба хуулийн этгээд нь нийгэмд оршин тогтнож, байр сууриа олж, vйл ажиллагаа явуулахдаа бvтээлч хєдєлмєрєєрєє тухайн нийгмийг цогцлон хєгжvvлэхэд оруулсан хувь нэмэрт нь хувь хvн, ард тvмэн, нийгэм тєрєєс єгч буй vнэлэмж юм. Аливаа хvн ажил, мэргэжлийн дагуу хєдєлмєрлєж, vр шимийг нь хайрлан хамгаалж, тvvндээ хvч хєдєлмєр, авъяас аз хийморь бvх зvйлээ зориулсан нь тухайн хvний нэр тєр, алдар хvндийг нь бусдад гарган харуулдгаараа ажил хэргийн нэр хvнд илэрдэг учир нэр тєр, алдар хvндэд тулгуурлан сvvлд гарч ирдэг ойлголт ажээ.

Хоёр. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарвал зохих асуудал
Иргэн, хуулийн этгээд нэр тєр, алдар хvндээ яаж гутаалгасан талаарх нэхэмжлэлийн шаардлагыг нягтлан анхаарвал зохино.

Судалгаанаас vзэхэд иргэн, хуулийн этгээд нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvнд гутаагдсанаас гэм хорын хохирол учирсан гэж нэхэмжилсэн нэхэмжлэлийг дараахь 5 тєрєлд хувааж vзэж болохоор байна.
-нэр тєрєє сэргээлгэхээр 50 хувь
-ажил хэргийн нэр хvнд сэргээлгэхээр 24,4 хувь
-сэтгэл санааны хохирол гаргуулахаар 14 хувь
-эрvvл мэндээр хохирсон гэж vзсэн 9 хувь
-олох ёстой байсан орлого, ашигт нєлєєлсєн гэж vзсэн 2,6 хувь тус тус эзэлж байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шvvхэд ирvvлсэн бичгэн нотлох баримттай харьцуулан нэхэмжлэлийн шаардлага нотлогдсон байна уу? vгvй юу гэдэг гол шалгуурыг нягтлан шалгах нь Иргэний хэрэг шvvхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дvгээр зvйлийн 3 дахь хэсэгт заасан Шvvхийн шийдвэр нь хууль ёсны бєгєєд vндэслэл бvхий байна гэсэн шаардлагыг хангах гол vндэслэл бvрдэнэ.
2.Хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчид эрvvл мэнд, сэтгэл санааны гутрал бий болсон эсэх, ашиг орлогын тооцоо, гэм хорын хохирлын хэмжээ, vг хэллэгийн тайлбар зэрэг тусгай мэдлэг шаардагдах зарим асуудлын талаар Иргэний Хэрэг Шvvхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 44 дvгээр зvйлд зааснаар шинжээч томилж байвал зохино.

Зарим шvvх энэ тєрлийн маргаантай иргэний хэргийг шийдвэрлэхдээ … эрvvгийн гэмт хэргийн шинжтэй тул цагдаагийн байгууллагаар шалгуулах нь зvйтэй гэсэн дvгнэлт гаргаж нэхэмжлэл, нотлох баримтыг цагдаагийн байгууллагад шилжvvлэх, эсвэл Эрvvгийн хэрэг vvсгэхээс татгалзсан тогтоолыг дахин хянан шалгуулах шаардлагатай гэсэн заалт гаргах, гэмт хэргийн бvрэлдэхvvнгvй гэж хэргийг хэргийг хэрэгсэхгvй болгожээ. гэсэн vндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгvй болгох зэргээр иргэний хэрэг шvvхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зvйлийн 2-д ... тэгш эрхтэйгээр оролцох замаар мэтгэлзэнэ гэсэн заалтыг зєрчиж буй дутагдлыг арилгавал зохино.

Иргэн, хуулийн этгээдийн нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг гутаасныг шvvх хэрэг хянан хэлэлцээд тогтоосон атлаа гэм хорын хохирол учраагvй гэж дvгнэж, энэ талаарх нэхэмжлэлийг хэрэгсэхгvй болгож зєрєєтэй дvгнэлтээр ойлгомжгvй шийдвэр гаргадаг дутагдлыг арилгах шаардлагатай. Заримдаа гэм хорын хохирлыг тооцон гаргуулах асуудлыг огт шийдвэрлэлгvй орхих, жич нэхэмжлэх эрхтэй гэсэн заалтаар нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvнд сэргээх эсэх асуудалтай хамт шийдвэрлэхгvй орхигдуулж байгаа нь Иргэний хуулийн 392 дугаар зvйлийн Эд хєрєнгийн бус гэм хорыг арилгах заалтыг зєрчиж буйг анхаарвал зохино.

Судалгаанаас vзвэл нийслэлийн давж заалдах шатны иргэний шvvх хуралдаанаар хянагдсан хэргийн нэхэмжлэлийн шаардлагаар гэм хорын хохирлыг 1,4 тэрбум тєгрєгєєр vнэлэн тооцож нэхэмжилсэнийг шvvх багасган 18 сая тєгрєг буюу 1,2 хувийг хангаж, vлдэх хувийг хэрэгсэхгvй болгожээ. Шvvх нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндэд учирсан хохирлыг дунджаар 100000 тєгрєгнєєс 2 сая тєгрєгт тооцон гаргуулсан байна. Сvvлийн vед нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг сонин хэвлэлээр гутаасан гэж vзсэн нєхцєлд тухай нийтлэл гарсан хэвлэлийн тоо, тvvнээс олсон орлогоос гэм хорын хохирлыг гаргуулахаар шийдвэрлэж байна.

Иргэний хэрэг шvvхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зvйлийн 5-д нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зєрчсєн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бєгєєд шvvхийн шийдвэрийн vндэслэл болохгvй, мєн хуулийн 41 дvгээр зvйлийн ,бичмэл нотлох баримтыг шvvхэд жинхэнэ эхээр нь хэрэв эхийг єгєх боломжгvй бол наториатаар батлуулсан хуулбарыг єгнє, мєн хуулийн 40 дvгээр зvйлд зааснаар гэрчийн мэдvvлгийг авах зэрэг заалтыг ягштал баримтлаагvйгээс шийдвэр хvчингvй болох vндэслэл болж байгааг анхаарах шаардлагатай.

Иргэний хэрэг шvvхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зvйлд зааснаар ... нэхэмжлэгчийн зєвшєєрснєєр жинхэнэ хариуцагчаар солих, зєвшєєрєєгvй бол шvvх уг этгээдийг хоёр дахь хариуцагчаар татах, мєн хуулийн 27 дугаар зvйлд зааснаар гуравдагч этгээдийг татан оролцуулах талаар шvvх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхаарч дээрхи заалтыг хэрэгжvvлэх тухай бvрд шvvгчийн захирамж гаргаж байх шаардлагатай.

Хэрэгт авагдсан нотлох баримтанд эрх бvхий яам, агентлаг, санхvvгийн улсын албаны дvгнэлт, тухайн байгууллагын санхvv аж ахуйн vйл ажиллагаанд хийсэн шалгалтын акт, нэгдсэн дvн, тайланд зєрчил дутагдлын талаар нэг дvгнэлт гаргасныг эрх бvхий байгууллага єєрчлєх буюу хvчингvй болгоогvй нєхцєлд шууд нотлох баримтын хэмжээнд vнэлэх нь зvйтэй юм.

Нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvнд, гутаагдсан гэж vзсэн нэхэмжлэлтэй хэрэгт гэм хорын хохирлыг давхар шийдвэрлэдэг тул Иргэний Хэрэг Шvvхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 81 дvгээр зvйлийн 1 дэх хэсэгт зааснаар бvрэлдэхvvнтэйгээр хэргийг шийдвэрлэдэг заалтыг анхаараагvйгээс шийдвэр хvчингvй болж буйг анхаарвал зохино.

НИЙСЛЭЛИЙН ШYYХ

Судалгаа № 1

НЭР ТЄР, АЛДАР ХYНД, АЖИЛ ХЭРГИЙН НЭР ХYНД ГУТААГДСАН ГЭЖ YЗСЭН НЭХЭМЖЛЭЛИЙГ ДYYРГИЙН ШYYХ ХYЛЭЭН АВЧ ШИЙДВЭРЛЭСЭН БАЙДЛЫН СУДАЛГАА
/1997-2001 оны эхний хагас жил хvртэл/

Д/д
Yзvvлэлт
Хvлээн авсан
Хvлээн авахаас татгалзсан
Шийдвэрлэсэн
Нэхэмжлэлийг бvрэн хангасан
Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, vлдсэнийг хэрэгсэхгvй болгосон
Нэхэмжлэлийг хэрэгсэхгvй болгосон
Хэргийг хэрэгсэхгvй болгосон
1
1997
104
54
50
17
21
12
-
2
1998
177
112
65
7
32
26
-
3
1999
148
76
72
9
22
17
24
4
2000
117
60
57
12
23
7
15
5
2001
43
26
17
3
5
3
6
6
Бvгд
589
328
55,7%
261
44,3%
48
18,4%
103
39,5%
65
24,9%
45
17,2%

Судалгаа гаргасан: Шvvгч Л.Бямбаа

Судалгаа № 2

ДYYРГИЙН ШYYХYYДЭЭС 1997-2001 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛ ХYРТЭЛХ ХУГАЦААНД НЭР ТЄР, АЛДАР ХYНД, АЖИЛ ХЭРГИЙН НЭР ХYНД ГУТААСАН ГЭЖ YЗСЭН НЭХЭМЖЛЭЛТЭЙ ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛЭСЭН БАЙДЛЫН СУДАЛГАА

Д/д
Шvvхийн нэр
Хvлээж авсан
Хvлээн авахаас татгалзсан
Шийдвэрлэсэн
Yvнээс
Нэхэмжлэлийг бvрэн хангасан
Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, vлдэх хэсгийг хэрэгсэхгvй болгосон
Нэхэмжлэлийг хэрэгсэхгvй болгосон
Хэргийг хэрэгсэхгvй болгосон
1
Баянгол
41
26
15
5
2
7
1
2
Баянзvрх
42
24
18
6
3
6
3
3
Багануур
43
29
14
3
9
4
Налайх
13
7
6
3
1
2
5
Сvхбаатар
227
102
125
13
62
20
30
6
Сонгино хайрхан
12
8
4
3
1
7
Хан-Уул
12
5
7
4
1
2
8
Чингэлтэй
199
127
72
14
29
20
9
Бvгд
589
328
261
48
103
65
45
Хувиар
55.60%
44.30%
18.40%
39.50%
24.90%
17.30%

Судалгаа гаргасан: Шvvгч Л.Бямбаа

Судалгаа № 3

НЭР ТЄР, АЛДАР ХYНД, АЖИЛ ХЭРГИЙН НЭР ХYНД ГУТААГДСАНТАЙ ХОЛБОГДУУЛЖ ГЭМ ХОРЫН ХОХИРОЛ НЭХЭМЖИЛСЭН ХЭРЭГ, ТYYНИЙГ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ИРГЭНИЙ ШYYХ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦСЭН БАЙДАЛ

1997 он
1998 он
1999 он
2000 он
2001 он
Бvгд
Нийслэлийн шvvхийн давж заалдах шатны иргэний шvvх хуралдаанаар
Хэвээр баталсан
єєрчлєлт оруулсан
Хvчингvй болгож, дахин хянан хэлэлцvvлэхээр буцаасан
Хvчингvй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгvй болгосон
1
Баянгол
5
1
6
3
1
2
2
Aayic??o
2
2
1
1
3
Баянзvрх
1
1
2
2
4
Багануур
5
Налайх
10
6
13
8
2
39
22
11
4
2
6
Сvхбаатар
1
1
1
3
3
Сонгино хайрхан
7
Хан-Уул
1
1
2
1
1
8
Чингэлтэй
5
8
4
5
22
15
2
4
1
Бvгд
21
28%
17
22%
20
26%
9
12%
9
12%
76
45
59%
14
18%
14
18%
3
4%

Судалгаа гаргасан: Шvvгч Л.Бямбаа

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.