Ном, гарын авлага »
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
"СЭТГYYЛЧ БА
ХУУЛЬ" ЦУВРАЛ № 05 "ГЛОБ ИНТЕРНЕЙШНЛ" ТББ
Нэр тєр, гvтгэлэг
АГУУЛГА
НЭГДYГЭЭР ХЭСЭГ
Хvний нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг
олон улсын болон vндэсний хэмжээнд баталгаажуулсан нь
Олон Улсын баримт
бичиг
Хvний эрхийн
тvгээмэл тунхаглал
Иргэний болон
улс тєрийн эрхийн Пакт
Yндэсний хууль
тогтоомж
Yндсэн хуулийн
эрх зvйн зохицуулалт
Иргэний эрх
зvйн зохицуулалт
Эрvvгийн эрх
зvйн зохицуулалт
ХОЁРДУГААР ХЭСЭГ
Х.Наранжаргал.
Чєлєєт хэвлэл ба ёс зvй
Галина Арапова.
Нэр тєр сэргээх талаарх хууль тогтоомж-Европын шvvхийн хууль
цааз
Уиллем Корталс
Алтес. Хэвлэл мэдээлэл-шvvх
ГУРАВДУГААР ХЭСЭГ
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдын нэр тєр, алдар
хvнд, ажил хэргийн нэр хvндийг гутаасан, гvтгэсэн хэрэг, маргааны
талаархи судалгаа, зєвлємж /сvvлийн 3 жил/
-
Оршил
- Хэвлэл мэдээллийн
хэрэгслээр бусдын нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг
гутаасан, гvтгэсэн хэрэг маргааныг шvvхэд шийдвэрлэсэн талаарх
судалгааны тайлан
- Хууль зvйн
зєвлєгєє єгєх, сургалт явуулах хэрэгцээг судалсан тухай тайлан
- Зєвлємж
ДЄРЄВДYГЭЭР ХЭСЭГ
Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгvvлчдийн баримтлах
зарчмууд
Сэтгvvлчдийн
эрх чєлєє, хvний эрх
Сэтгvvлчдийн
баримтлах зарчим
Америкийн сонины редакторуудын нийгэмлэгийн vйл ажиллагааны
зарчим
Хэвлэлийн ажилтны
ёс зvй
ХАВСРАЛТ
Хавсралт №1:
УДШ-ийн зєвлємж
Хавсралт №2:
Нийслэлийн шvvхийн зєвлємж
ДЄРЄВДYГЭЭР
ХЭСЭГ
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН
БАЙГУУЛЛАГА, СЭТГYYЛЧДИЙН БАРИМТЛАХ ЗАРЧМУУД
АМЕРИКИЙН СОНИНЫ
РЕДАКТОРУУДЫН НИЙГЭМЛЭГИЙН YЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРЧИМ
Оршил
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх явдлыг аливаа хуулиар хязгаарлахаас
хамгаалсан нэгдvгээр нэмэлт єєрчлєлт нь ард тvмэн хэвлэлээр
дамжуулан дээрх эрхийг эдлэх явдлыг vндсэн хуулиар баталгаажуулдаг
бєгєєд vvнээс vvдэн сэтгvvлчдэд онцгой хариуцлага оногддог
юм.
Тийм сэтгvvлзvйн салбарт
ажиллагсдаас мэдлэг, чадвараас гадна сэтгvvлчийн vvрэгт зохицсон
хэм хмэжээ нь єндєр тvвшинд байхыг шаарддаг. Ийм ч учраас
америкийн сонины редакторуудын нийгэмлэг дараах байдлаар зарчмуудаа
тунхаглаж мэргэжлийн болон ёс зvйн эрхэм дээд хэм хэмжээг
дэмжиж буйгаа илэрхийж байна.
Нэгдvгээр зvйл
Хариуцлага
Мэдээлэл, бодол санааг цуглуулан тvгээх гол зорилго нь мэдээллээр
дамжуулан нийгмийн сайн сайханд vйлчилж, хvмvvст єдєр тутмын
vйл явдал, асуудлын талаар єєрсдийн vзэл бодолтой байхад нь
туслах явдал мєн.
Мэргэжлийнхээ дагуу єєрт
нь олгогдсон эрх мэдлийг хувийн ашиг хонжоо буюу бусад зvй
бус зvйлд ашиглах нь нийгмээс тvvнд хvлээлгэсэн итгэл найдварыг
хєсєрдvvлж байгаа хэрэг. Америкийн хэвлэл эрх чєлєєтэй болохдоо
зєвхєн мэдээлэх буюу vзэл бодлыг єрсєлдvvлэх индер болоод
зогсоогvй нийгмийн дээд єндєрлєгvvдийг, тэр дотроо бvх тvвшний
албан ёсны удирдагчдын vйл ажиллагааг гадны нєлєєгvй, бие
даан хянах зорилго агуулсанд оршино.
Хоёрдугаар зvйл
Хэвлэлийн эрх
чєлєє
Хэвлэлийн эрх чєлєєг хvн ард эдэлнэ. Тvvнийг нийгэм болон
хувь хvний аливаа халдлага, дайралтаас хамгаалах ёстой. Нийгмийн
vйл амьдрал ямагт олон нийтийн хараа хяналт дор ил тод явагдаж
буйг сэтгvvлчид байнга соргог ажиглах хэрэгтэй. Хэвлэлийг
хувийн ашиг завшаанд ашиглах гэсэн хэний боловч оролдлоготой
сэтгvvлчид тэмцэх ёстой.
Гуравдугаар зvйл
Тусгаар байдал
Сэтгvvлч /vл нийцэх зvйл/ гаргах, аливаа ашиг сонирхол мєргєлдєхєєс
зайлсхийх хэрэгтэй.
Дєрєвдvгээр зvйл
Yнэн зєв, мадаггvй
байх
Чанартай сайн сэтгvvлзvйн vндэс нь уншигчдын итгэл хvлээх
явдал мєн. Мэдээлэл мадаггvй, агуулгын аливаа гажуудалгvй
хийгээд бvх талуудыг адил тэгш гаргасан байхын тєлєє сэтгvvлчид
бvхий л хvч бололцоогоо дайчлах хэрэгтэй.
Тэргvvн єгvvлэл /редакторын
єгvvлэл/, задлан шинжилсэн єгvvлэл болон тайлбар єгvvлэл /тойм/
зэрэг нь мэдээний нэгэн адил баримт сэлтэд хянуур хандсан
хэм хэмжээний єндєр тvвшинд байх шаардлагатай.
Баримтын алдаа гаргасан буюу баримтыг орхигдуулсан тохиолдолднэн
даруй тод томруунаар залруулах ёстой.
Тавдугаар зvйл
Нэг талыг vл баримтлах
Аль нэг талыг vл баримтлах гэдэг нь сэтгvvлч эргэлзсэн асуулт
тавихгvй буюу сониныхоо байр суурийг илэрхийлэхээс татгалзана
гэсэн vг биш. Практикаас vзэхэд обьектив мэдээлэл болон санаа
бодлыг уншигчдад ялгаж алгаж єгч байх шаардлага байдаг.
Санаа бодол буюу хувийн тайлбар /интерпретация/ бvхий єгvvллийг
маш тодорхой ялгаж vзvvлсэн байх ёстой.
Зургадугаар зvйл
Булхайгvй тоглох
Мэдээлэлд нэр нь гарч байгаа хvмvvсийн эрхийг хvндэтгэж, нийтээр
хvлээн зєвшєєрсєн нэр тєрийн хэм хэмжээг сахиж, олон нийтийн
ємнє мэдээллийнхээ vнэн зєв, мадаггvй байх хариуцлага хvлээнэ.
Ил тод буруушаагдсан хvнд хамгийн богино хугацаанд хариу мэдэгдэл
хийх бололцоо олгох ёстой. Мэдээллийн эх сурвалжийг нууцлах
хvсэлтийг бvрэн биелvvлж амар хялбар задлахгvй байхыг эрмэлзэх
хэрэгтэй. Эх сурвалжийг нууцлах шаардлага нь тодорхой бєгєєд
зайлшгvй тохиолдлоос бусад vед эх сурвалжийг нэрлэх хэрэгтэй.
Манай улсыг vндэслэгчдээс
ард тvмэн, сэтгvvлч нарт аль алинд нь хишиг болгон єгсєн эрх
чєлєєг эрхэмлэхэд хоёулангий нь хоорондын итгэлцэл, хvндэтгэлийг
хадгалан хамгаалж, бэхжvvлэхэд дээр зарчмууд vйлчилнэ.
Энэхvv тунхаглал нь Америкийн
сонины редакторуудын нийгэмлэгийн захирлуудын зєвлєлєєр 1975
оны 10 сард батлагдсан бєгєєд 1922 онд гарсан. "Сэтгvvл
зvйн vндэслэлvvд"-ийг баяжуулсан хувилбар болно.
Англи хэлнээс орчуулсан
Санжаасvрэнгийн Баяраа |