Ном, гарын авлага »
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
"СЭТГYYЛЧ БА
ХУУЛЬ" ЦУВРАЛ № 05 "ГЛОБ ИНТЕРНЕЙШНЛ" ТББ
Нэр тєр, гvтгэлэг
АГУУЛГА
НЭГДYГЭЭР ХЭСЭГ
Хvний нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг
олон улсын болон vндэсний хэмжээнд баталгаажуулсан нь
Олон Улсын баримт
бичиг
Хvний эрхийн
тvгээмэл тунхаглал
Иргэний болон
улс тєрийн эрхийн Пакт
Yндэсний хууль
тогтоомж
Yндсэн хуулийн
эрх зvйн зохицуулалт
Иргэний эрх
зvйн зохицуулалт
Эрvvгийн эрх
зvйн зохицуулалт
ХОЁРДУГААР ХЭСЭГ
Х.Наранжаргал.
Чєлєєт хэвлэл ба ёс зvй
Галина Арапова.
Нэр тєр сэргээх талаарх хууль тогтоомж-Европын шvvхийн хууль
цааз
Уиллем Корталс
Алтес. Хэвлэл мэдээлэл-шvvх
ГУРАВДУГААР ХЭСЭГ
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдын нэр тєр, алдар
хvнд, ажил хэргийн нэр хvндийг гутаасан, гvтгэсэн хэрэг, маргааны
талаархи судалгаа, зєвлємж /сvvлийн 3 жил/
-
Оршил
- Хэвлэл мэдээллийн
хэрэгслээр бусдын нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг
гутаасан, гvтгэсэн хэрэг маргааныг шvvхэд шийдвэрлэсэн талаарх
судалгааны тайлан
- Хууль зvйн
зєвлєгєє єгєх, сургалт явуулах хэрэгцээг судалсан тухай тайлан
- Зєвлємж
ДЄРЄВДYГЭЭР ХЭСЭГ
Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгvvлчдийн баримтлах
зарчмууд
Сэтгvvлчдийн
эрх чєлєє, хvний эрх
Сэтгvvлчдийн
баримтлах зарчим
Америкийн сонины
редакторуудын нийгэмлэгийн vйл ажиллагааны зарчим
Хэвлэлийн ажилтны
ёс зvй
ХАВСРАЛТ
Хавсралт №1:
УДШ-ийн зєвлємж
Хавсралт №2:
Нийслэлийн шvvхийн зєвлємж
ГУРАВДУГААР
ХЭСЭГ
ЗЄВЛЄМЖ
Судалгааны ажлын vр дvнг
харгалзан доорх 3 асуудлаар дараахь зvйлийг зєвлємж болгож
байна.
Нэг. Сэтгvvлч, сэтгvvлчдийн байгууллагуудад эрх зvйн асуудлаар,
хуульч, шvvгч нарт чєлєєт хэвлэл, ардчилсан нийгэм дэхь хэвлэл
мэдээллийн хэрэгсэлийн vvрэг, ач холбогдолын талаар сургалт
явуулах талаар:
1.1.Шvvх сvvлийн 3 жилийн
хугацаанд бусдын нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндтэй
холбоотой 79 иргэний хэрэг, 4 эрvvгийн хэрэг нийт 83 хэрэг,
маргаан шийдвэрлэсний дотор иргэний хэргийн 88.6 хувьд (хvснэгт-1)
нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэм буруутайд тооцогджээ. Энэ
тєрлийн хэрэг, маргаан буурахгvй, харин єсєх хандлагатай нь
судалгаагаар тогтоогдов.
1.2.Дээрх баримт нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтан,
сэтгvvлчид нийтэлж буй мэдээллийнхээ vнэн зєвд нухацтай хандах,
нийгмийн алив vзэгдэл ялангуяа хvний эрхийн асуудалд хууль
зvйн vvднээс зєв шударга хандах шаардлагатайг, мєн энэ асуудалд
анхаарал тавих нь дутагдалтай сул байгааг зарим талаар харуулж
байна. Эл шалтгаанаар гардаг дараахь нийтлэг зєрчил илэрч
байна.
- Мэдээллийн эх сурвалжыг нягталж шалгахгvйгээр нийтлэх,
Ш Шvvх эрх мэдлийн хvрээнд эцэслэн шийдвэрлэгдээгvй байгаа
хэргийн талаар, тvvнчлэн шалгагдаж байгаа хvний талаар бичихдээ
гэм буруутай эсэхэд баримт єгч шvvхийг “орлодог”
- Мэдээллийг авснаас хойш хугацаа алдаж vзэгдэл юмс хооронд
гарсан эрс єєрчлєлтийг тусгахгvйгээр нийтлэх зэргээр мэдээллийн
шуурхай байх шаардлагыг гажуудуулах,
- Сэтгvvлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийтэлж буй мэдээллийн
vнэн зєвийг хайхрахгvйгээр бусдын худал ташаа мэдээ нийтлэх,
- Аль нэг мэдээллийн хэрэгслэлийн нийтлэлээс буруу ташаа мэдээг
хуулбарлан нийтлэх,
- Єєрийн сонинг сурталчлан зарлан мэдээлэхдээ сониноо борлуулах
шаардлагад хєтлєгдєн бусдын нэр тєрийг гутаасан, баримт нотолгоогvй,
vндэслэлгvй мэдээг телевиз, радиогоор тараах,
1.3.Сvvлийн 3 жилийн хугацаанд хянан шийдвэрлэгдсэн иргэний
79 маргааны 5.1 хувь буюу 4 хэрэгт хэвлэл мэдээллийн хэрэгсэл
гэм буруугvй, єєрєєр хэлбэл, нийтлэл нь бусдын нэр тєрийг
гутаагаагvй байна гэж шvvх тогтоосон нь нєгєє талаар хэвлэл
мэдээллийн хэрэгсэл бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг
хєсєрдvvлдэг гэдгийг илтгэж байгаа юм.
1.4.Энэ тєрлийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх талаар шvvгчид
харьцангуй дагнах хандлага байгаа ч ємгєєлєгчид энэ тал дээр
хангалтгvй байгаа нь сvvлийн 3 жилийн хугацаанд шийдвэрлэгдсэн
иргэний хэрэгт ємгєєлєгчєєр оролцсон ємгєєлєгчдийн тоотой
харьцуулахад мэргэших хандлага бvхий ємгєєлєгч 5 буюу 35.7
хувь, ємгєєлєгч оролцсон 27 хэрэгт зєвхєн 1 удаа шvvх хариуцагч
гэм буруугvй гэсэн шийдвэр гаргасан зэргээс vндэслэн ємгєєлєгч,
хуульчдад мэргэшvvлэх чиглэлийн сургалт явуулах шаардлага
байна.
1.5.“Сэтгvvлчид болон хэвлэл мэдээллийн байгууллага, ТББ-д
Yндсэн хуулиар олгогдсон хууль зvйн баталгаа хэвлэл мэдээллийн
хууль, эрх зvйн болон сэтгvvлчдийн эрх vvрэг, хариуцлага,
сэтгvvлчид хэрэг маргаанд холбогдсон vед хууль зvйн туслалцаа
хэрхэн авах болон хэрэг маргаанд єртєхєєс урьдчилан сэргийлэхэд
чиглэсэн “сургалт явуулах шаардлагатай эсэх ” талаар судалгаа
явуулахад судалгаанд хамрагдсан 43 хvний 98 хувь буюу 42 хvн
шаардлагатай гэж vзжээ.
1.6.“Хуульч, хуулийн байгууллага болон хуулийн чиглэлээр vйл
ажиллагаа явуулдаг ТББ-уудын дунд чєлєєт хэвлэл, ардчилсан
нийгэм дэхь хэвлэл мэдээллийн vvрэг, ач холбогдолын талаар
сургалт явуулах хэрэгтэй эсэх” талаар судалгаанд хамрагдсан
43 хvний 83.7 хувь буюу 36 хvн “шаардлагатай” гэж хариулсан
байна.
1.7.Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бусдын эрх, хууль ёсны ашиг
сонирхол, нэр тєр, алдар хvндэд харшлах мэдээ, сэлт нийгэмд
тараах, хууль тогтоомж зєрчих, бусдын нэр тєр, алдар хvндийг
гутаах зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглах нь чєлєєт
хэвлэлийн vvрэг, ач холбогдлыг бууруулж, дєрєв дэх эрх мэдлийн
нийгмийн хvч, нєлєєг сулруулахад хvргэх ноцтой vр дагавар
учруулж байгаа, мєн дээр дурьдсан тоо баримт зэргээс vндэслэн
сэтгvvлчдийн мэдлэг, боловсролыг дээшлvvлэх сургалт явуулах
зайлшгvй хэрэгцээ байгааг харуулж байна.
Хоёр. Сэтгvvлч, сэтгvvлчдийн байгууллага, хуульч, шvvгчдэд
хууль, эрх зvйн ємгєєлєл, хамгаалалт шаардлагатай эсэх талаар:
2.1.Сэтгvvлчид эрхээ хамгаалах арга механизмыг хангалтгvй
ашиглаж байгааг харуулах нэг баримт бол сvvлийн 3 жилийн хугацаанд
хянан шийдвэрлэгдсэн 79 иргэний хэргийн 29.1 хувь буюу 23
хэрэгт ємгєєлєгч оролцсон явдал юм. Энэ нь нэг талаар хэвлэл
мэдээллийн салбарт дагнан хууль зvйн зєвлєгєє єгєх байгууллага,
хууль зvйн товчоо, ємгєєлєгч байхгvй байгаатай холбоотой.
Тухайлбал, “Зууны мэдээ” сонин сvvлийн 3 жилийн хугацаанд
8 иргэний хэрэгт хариуцагчаар татагдахдаа ганц ч ємгєєлєгч
аваагvй байна.
2.2.Энэ тєрлийн хэрэг маргаан цаашид єсєх хандлага байгаа
нь судалгаанаас харагдаж байгаа бєгєєд энэ нь хэвлэл мэдээллийн
салбарт цаашид хууль зvйн зєвлєгєє єгєх байгууллага, мэргэшсэн
ємгєєлєгчийн хэрэгцээ байна гэсэн vг.
2.3.Сvvлийн 3 жилд хянан шийдвэрлэгдсэн 79 иргэний хэргийн
47 хэрэгт шvvх хариуцагчийг гэм буруутай гэж шийдвэр гаргасан
бол 23 хэрэгт хариуцагч гэм буруутайгаа хvлээн зєвшєєрч нэхэмжлэгчтэй
эвлэрсэн нь мэргэшсэн хуульч, ємгєєлєгчийн туслалцаа, зєвлєгєє
хангалтгvй байгааг харуулж байна.
2.4.Хэвлэл мэдээллийн хэрэгсэл Иргэний болон Эрvvгийн хууль
тогтоомж зєрчихєєс гадна Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
тухай хууль, Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль, Тамхины
хор хєнєєлтэй тэмцэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх
тухай зэрэг хууль тогтоомж зєрчдєг талаар судалгааны тайланд
дурьдсан. Энэ нь шvvхэд тєлєєлєх, ємгєєлєгчийн туслалцаа авахаас
гадна бусад хууль тогтоомж зєрчихєєс урьдчилан сэргийлэх,
хэвлэл мэдээллийн байгууллагуудад хууль сурталчилах, тайлбарлан
таниулах арга хэмжээ зохион байгуулах байгууллага байх шаардлага
байгааг илтгэж байна.
2.5.Сvvлийн 3 жилийн хугацаанд хянан шийдвэрлэгдсэн 79 иргэний
хэргийн 56 хэрэг буюу 71 хувьд нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл
ємгєєлєгч аваагvй байх бєгєєд єєрийн сонины орлогч эрхлэгч,
хариуцлагатай нарийн бичгийн дарга, сэтгvvлч зэрэг хvмvvсийг
шvvх хуралд оролцуулсан нь энэ салбарт хууль зvйн зєвлєгєє
єгєх байгууллага байхгvй байгаатай холбоотой байна.
2.6.Сvvлийн 3 жилийн хугацаанд нэр тєр гутаагдсан гэж нэхэмжлэгч
хариуцагч буюу хэвлэл мэдээллийн байгууллагаас дундажаар 2
сая-30 сая тєгрєг нэхэмжилжээ. Нэхэмжлэгчийн энэ шаардлагыг
хууль зvйн хувьд vндэслэлтэйгээр тогтооход мэргэжлийн ємгєєлєгч,
хууль зvйн товчоо чухал vvрэг гvйцэтгэх ёстой юм. Сvvлийн
3 жил зєвхєн 6 дvvрэгт хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрхлэгч,
сэтгvvлчид эд материалын “багагvй хэмжээний хариуцлага хvлээсэн”
байна, тvvний дотор 400 сая тєгрєг хэвлэл мэдээллийн байгууллагаас
нэхэмжилсэн тохиолдол гарсан, мєн 1 сая 485 мянган тєгрєг
“Хvмvvсийн амьдрал” сонины газраас гаргуулахаар шvvх шийдвэрлэсэн
зэргийг хэлж болно.
2.7.Мєн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгvvлчид
хууль, эрх зvйн мэдлэг дутмаг, энэ салбарт хууль зvйн зєвлєгєє
єгєх байгууллага байхгvй учир єєрсдийн эрхээ хамгаалах механизмыг
ашиглах тал дээр хангалтгvй байгаа нь судалгаанаас харагдсан.
Тухайлбал, шvvх хэвлэл мэдээллийн хэрэгслийг гэм буруутай
гэж шийдвэрлэсэн дээр дурьдсан 47 иргэний хэргийн 51 хувьд
нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл давж заалдах гомдол гаргаагvй
байна.
2.8. Хариуцагч болох энэхvv 33 хэвлэл мэдээллийн хэрэгслийн
шvvхэд хариуцагчаар татагдсан давтамжыг аваад vзвэл 1-3 удаа
татагдсан хэвлэл мэдээллийн хэрэгсэл 24, 4-6 удаа татагдсан
хэвлэл мэдээллийн хэрэгсэл 7, 6-10 удаа татагдсан нь 3, 10
дээш удаа татагдсан нь 1 байна. Энэ тоо хэвлэл мэдээллийн
салбарт хууль, эрх зvйн байнгын зєвлєгєє авах хэрэгцээ бийг
харуулж байна.
2.9.“Сэтгvvлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хууль, эрх
зvйн зєвлєгєє авах хэрэгцээг хангах хууль зvйн товчоо, хуулийн
зєвлєгєє єгєх байгууллага шаардлагатай юу” гэсэн асуултыг
судалгаанд хамрагдсан 43 хvний асуухад 93 хувь буюу 40 хvн
“шаардлагатай” гэж хариулсан байна.
Гурав. Монгол дахь Нээлттэй нийгэм хvрээлэнд энэхvv хэрэгцээг
хангахад чиглэгдсэн боломжтой арга замууд (тєсєл)-ын талаар
3.1.Сургалт, судалгаа болон хууль зvйн зєвлєгєє єгєх талаар:
31.1. Сэтгvvлч бэлтгэдэг Их, Дээд сургуулиудын хууль, эрх
зvйн хичээлийн хєтєлбєрийг судлан шинэчлэх шаардлага бий эсэхийг
тогтоох,
3.1.2.Сэтгvvлчдийн дунд богино хугацааны хууль, эрх зvйн сургалт
явуулах
3.1.3.Сэтгvvлчид болон сэтгvvл зvй, хуулийн Их, Дээд сургуулиудад
Хэвлэл мэдээллийн хууль, эрх зvйн сургалт явуулах багш нарыг
бэлтгэх, сургах
3.1.4.Хуулийн Их, Дээд сургуулиудад хэвлэл мэдээллийн эрх
зvйн хичээл оруулах, хєтєлбєр бэлтгэх
3.1.5.Хуульч, ємгєєлєгч, хуулийн байгууллагуудын ажилтан нарт
хэвлэл мэдээллийн эрх зvй, хэвлэлийн эрх чєлєє, чєлєєт хэвлэлийн
нийгэмд гvйцэтгэх vvрэг, ач холбогдолын талаар сургалт явуулах
3.1.6.Сургалтын гарын авлага, хэвлэл мэдээллийн эрх зvйн сурах
бичиг гаргахад туслалцаа vзvvлэх
3.1.7.Гадаад орны хэвлэл мэдээллийн эрх зvйн сургалтын гарын
авлага, ном, сурах бичгийг эх хэлнээ орчуулахад туслалцаа
vзvvлах
3.1.8. Хэвлэл мэдээллийн эрх зvйн сургалтын болон мэргэшсэн
хуульч бэлтгэх тогтолцоо, сургалтын зэрэг асуудлаар гадаад
орны туршлага судлах
3.1.9.Гадаадаас энэ салбараар мэргэшсэн багш, хуульчийг урьж
сургалт, семинар зохион байгуулах
3.1.10.Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдын нэр тєр, алдар
хvнд, ажил хэргийн нэр хvндийг гутаасан хэрэг, маргааны талаархи
судалгааг жил тутам хийх, анализ хийх,
3.1.11.Энэ салбараар дагнан ажиллах сонирхолтой хуульч, ємгєєлєгчдийг
сургалтанд хамруулах
3.1.12.Хэвлэл мэдээллийн асуудлаар зєвлєлгєє єгєх, туслалцаа
vзvvлэх асуудлыг дагнан мэргэшсэн хуульч ажиллуулахыг дэмжих
3.1.13. Шинээр батлагдсан болон хэвлэл мэдээллийн салбарт
vйлчилж байгаа Олон Улсын гэрээ, Монгол Улсын хууль тогтоомжийг
сэтгvvлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлэх, сурталчилах
ажлыг системтэй шуурхай болгох
3.1.14.Хууль тогтоомжийн эмхтгэл болон хууль зvйн талаар мэдээлэл
тогтмол гаргах (сонин, сэтгvvлд нийтлэх)
3.1.15.Хэвлэл мэдээллийн салбарт хууль зvйн зєвлєгєє єгєх
хуульч, ємгєєлєгчдийг бэлтгэх, сургах
|