Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Tєсєл болон хєтєлбєрvvд
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хууль
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
Соёл урлаг
Хууль
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Хvний эрх ба хэвлэл мэдээлэл
Урлагийн боловсрол
Худалдаж буй номнууд
Гарын авлага
Холбоо барих
 

Ном, гарын авлага » Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах

"СЭТГYYЛЧ БА ХУУЛЬ" ЦУВРАЛ № 05 "ГЛОБ ИНТЕРНЕЙШНЛ" ТББ

Нэр тєр, гvтгэлэг

АГУУЛГА

НЭГДYГЭЭР ХЭСЭГ
Хvний нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг олон улсын болон vндэсний хэмжээнд баталгаажуулсан нь

Олон Улсын баримт бичиг
Хvний эрхийн тvгээмэл тунхаглал
Иргэний болон улс тєрийн эрхийн Пакт

Yндэсний хууль тогтоомж
Yндсэн хуулийн эрх зvйн зохицуулалт
Иргэний эрх зvйн зохицуулалт
Эрvvгийн эрх зvйн зохицуулалт

ХОЁРДУГААР ХЭСЭГ
Х.Наранжаргал. Чєлєєт хэвлэл ба ёс зvй
Галина Арапова. Нэр тєр сэргээх талаарх хууль тогтоомж-Европын шvvхийн хууль цааз
Уиллем Корталс Алтес. Хэвлэл мэдээлэл-шvvх

ГУРАВДУГААР ХЭСЭГ
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдын нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг гутаасан, гvтгэсэн хэрэг, маргааны талаархи судалгаа, зєвлємж /сvvлийн 3 жил/

- Оршил
- Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдын нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг гутаасан, гvтгэсэн хэрэг маргааныг шvvхэд шийдвэрлэсэн талаарх судалгааны тайлан
- Хууль зvйн зєвлєгєє єгєх, сургалт явуулах хэрэгцээг судалсан тухай тайлан
- Зєвлємж

ДЄРЄВДYГЭЭР ХЭСЭГ
Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгvvлчдийн баримтлах зарчмууд

Сэтгvvлчдийн эрх чєлєє, хvний эрх
Сэтгvvлчдийн баримтлах зарчим
Америкийн сонины редакторуудын нийгэмлэгийн vйл ажиллагааны зарчим
Хэвлэлийн ажилтны ёс зvй

ХАВСРАЛТ
Хавсралт №1: УДШ-ийн зєвлємж
Хавсралт №2: Нийслэлийн шvvхийн зєвлємж

ГУРАВДУГААР ХЭСЭГ

ХУУЛЬ ЗYЙН ЗЄВЛЄГЄЄ ЄГЄХ, СУРГАЛТ ЯВУУЛАХ ХЭРЭГЦЭЭГ СУДАЛСАН ТУХАЙ ТАЙЛАН

Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгvvлч нарт хууль зvйн зєвлєгєє єгєх, тэднийг сургалтанд хамруулах хэрэгцээ шаардлага хэр зэрэг байгааг тогтоох зорилгоор ярилцлага авах болон анкетын асуултын аргаар судалгаа хийсэн болно. Энэ судалгаа нь:

1.Хууль зvйн зєвлєгєє авах хэрэгцээ, шаардлага
2. Сургалт явуулах хэрэгцээ
3. Хариуцагчаар оролцсон сэтгvvлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тvvний ємгєєлєгч болон хэрэг, маргааныг шийдвэрлэсэн шvvгчдийн санаа бодол
4. Сургалт болон гарын авлагын хэрэгцээ, шаардлага гэсэн дєрвєн vндсэн асуудлыг тодорхойлоход чиглэгдсэн бєгєєд тайланг доорх гурван хэсэг тус бvрээр гаргав.
1.Судалгааны цар хэмжээ, объектын талаар
1.1.Судалгааны нэг дэх хэсгийг шийдвэр гаргах тvвшингийн тєлєєлєл бvхий хуульчид, хуулийн байгууллага, сэтгvvлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд болон энэ салбарт идэвхтэй ажиллаж буй мэргэжлийн тєрийн бус байгууллагуудын хvрээнд явуулсан болно.
1.2.Судалгаанд 25 хvн хамрагдсан бєгєєд ажил, мэргэжийн хувьд:
1.Хуульчид, хуулийн байгууллагын албан хаагч 16 хувь
2.Хэвлэл мэдээллийн байгууллагын захирал,
эрхлэгч, сэтгvvлч 56 хувь
3.Тєрийн бус байгууллагын тэргvvн, захирал 28 хувь
1.3.Судалгаанд хамрагдсан байгууллага, хvмvvсийн нэрс:
1.3.1. Хуульчид, хуулийн байгууллага
1. Цогням УДШ-ийн шvvгч
2. Ж.Сайнжаргал Цагдаагийн ерєнхий газрын Тамгын
газрын дарга, хурандаа
3.Ж.Амарсанаа Yндсэн хуулийн цэцийн гишvvн,
хуульчдын давтан сургалтын тєвийн
захирал
4.Б.Ундрах Нийслэлийн шvvхийн шvvгч
1.3.2. Сэтгvvлч, хэвлэл мэдээллийн байгууллага
1. М.Туяа ”Монголын нэг єдєр” сонин
2. Эрхлэгч ”Урт чихт” сонин
3. Эрхлэгч “Ноёд хатагтай” сонин
4. Д.Бадамгарав ”Монгол тєрх” сонин
5. Б.Ганчимэг ”10 хоног” сонин
6. Л.Болормаа, орлогч эрхлэгч, ”Єнєєдєр” сонин
7. Алтанцэцэг, Батбилэг сэтгvvлч, ”Yнэн” сонин
8. Дуламсvрэн, сэтгvvлч, ”Улаанбаатар таймс”
9. Д.Галсанжаргал, “МН-25 Телевиз”
10. Х.Єлзийбаяр, ахлах редактор МYТВ
11. Улаанбаатар радио 101.6
12. Б.Мєнхбал “Сансар” Катв
13. FM-102.5
14. Жанжинхvv редактор FM-107.5
3.2.3. Тєрийн бус байгууллага
1. Ц.Дашдондов МЧАСЭ-ийн Ерєнхийлєгч
2. Ц.Бат-Орших Монголын Сэтгvvлчдийн Холбоо,
3. Х.Наранжаргал ”Глоб интернейшнл” ТББ, тэргvvн
4. Д.Цэрэнжав ”Олон нийт ба хэвлэл мэдээлэл” ТББ
5. Р.Хадбаатар ”Монголын Сонины Холбоо”
6. О.Чинбаяр ”Монголын Чєлєєт Сонины Холбоо”
7. М.Мєнхмандах “Хэвлэлийн хvрээлэн”

Нэг. Хууль зvйн зєвлєгєє авах хэрэгцээ шаардлага, зорилго
1.1 “Сэтгvvлчид болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгvvлчдийн байгууллагуудад хууль зvйн зєвлєгєє авах “байнгын” хэрэгцээ шаардлага бий эсэх ?”
1.1.1 Энэхvv асуултанд судалгаанд хамрагдсан хvмvvсийн:
1/ 16 хvн буюу 64 хувь “шаардлага бий”
2/ 6 хvн буюу 24 хувь “хааяа ийм шаардлага гардаг”
3/ 3 хvн буюу 12 хувь “байхгvй, мэдэхгvй” гэж хариулжээ.
1.1.2 Сургалт явуулах ”шаардлага бий” гэж хариулсан 16 хvнээс бусдыгаа тєлєєлєхvйц дараах хvмvvсийн хариулсаныг сийрvvлье. Yvнд:
- Ц.Дашдондов: МЧАСЭ-ийн Ерєнхийлєгч
“Хууль эрх зvйн мэдлэг дутуу байна. Хэвлэл мэдээллийн салбарт хууль зvйн болоод хvний эрхийн vvднээс мэргэжлийн ёс зvйн єндєр тvвшинд ажиллаж чадахгvй байгаагаас алдаа их гаргаж байгаа нь хэвлэлийн нэр хvндэд хор уршиг учруулж байна…”,
- Х.Наранжаргал: ”Глоб интернейшнл “ ТББ
“…Ийм шаардлага бий, учир нь хэвлэн нийтлэгчид єєрийн орны хууль болон хэвлэл мэдээллийн эрх зvйн олон улсын хэм хэмжээг мэддэггvй…” ,
- Д.Цэрэнжав: “ОНМХ” ТББ
“Ийм хэрэгцээ шаардлага байдаг боловч, хэвлэл мэдээллийнхэн vvнийгээ мэдэрдэггvй, мэддэггvй, ашигладаггvй …”,
- Ж.Амарсанаа: Yндсэн хуулийн цэцийн гишvvн, ХДСТ-ийн Захирал
“…Хууль тогтоомжийг иргэн бvр тэр дундаа сэтгvvлчид мэдэж байх шаардлагатай…” гэж тус тус хариулжээ.
Р.Хадбаатар, Алтанцэцэг /Yнэн сонин/, Б.Ганчимэг /10 хоног сонин/, Д.Галсанжаргал /МН-25 ТВ/, Ж.Сайнжаргал ЦЕГ-ын ТГ-ын дарга, Б.Цогням /УДШ-ийн шvvгч/, Ц.Бат-Орших, Д.Бадамгарав, М.Туяа нар шаардлагатай гэж хариулсан байна.
1.2.3 “Ийм хэрэгцээ байдаг ч тогмол бус єєрєєр хэлбэл байнгын хэрэгцээ байхгvй” гэж vзсэн буюу 1.1.1-т дурдсан хvмvvс дараахь байдлаар хариулжээ. Yvнд:
- Б.Мєнхбал: “Сансар” КаТВ
“ Байнгын хэрэгцээ байхгvй, гэхдээ шаардлага бол бий…”,
- О.Чинбаяр: МЧСХ
“Байнгын бус, хааяа ийм хэрэгцээ, шаардлага гардаг…”,
Х.Єлзийбаяр, Дуламсvрэн, М.Мєнхмандах нар “ийм хэрэгцээ байдаг ч тогтмол бус…” гэж тус тус хариулжээ.
1.3.Судалгаанд хамрагдаж “байхгvй”, "мэдэхгvй” гэж хариулсан оролцогчид дараахь байдлаар хариулжээ. Тухайлбал,
- Л.Болормаа: “Єнєєдєр” сонины орлогч эрхлэгч
“байхгvй, бусад эх сурвалжаас ашиглах боломжтой…”,
- Жанжинхvv: редактор FM-107.5
“байнгын гэдгийг мэдэхгvй, хэрэгтэй байх…”,
- Б.Ундрах: Нийслэлийн шvvх
“ийм хэрэгцээ байдаг байх…” гэж тус тус хариулжээ.
1.2 “Энэхvv хэрэгцээ шаардлагыг хангах хууль зvйн товчоо, хуулийн зєвлєгєє єгєх байгууллага байгуулах шаардлагатай юу ?”
1.2.1 Энэ асуултанд судалгаанд хамрагдсан хvмvvсийн
1. 11 хvн буюу 44 хувь “шаардлагатай”
2. 11 хvн буюу 44 хувь “шаардлагатай хэдий ч дагнасан байх нь єрєєсгєл”
3. 3 хvн буюу 12 хувь “хэрэггvй, шаардлага байхгvй” гэж тус тус хариулжээ.
1.2.2. Асуултанд “шаардлагатай” гэж хариулсан хvмvvс дараахь байдлаар хариулжээ. Yvнд:
- Б.Цогням : Улсын Дээд Шvvхийн шvvгч
“Зах зээлийн хуулиар аливаа бизнес, vйлдвэрлэл, vйлчилгээг амжилттай хэрэгжvvлэх суурь хєрс нь “тулгын гурван чулуу” /эдийн засаг, технологи, хууль/ гэсэн онол юм. Хэвлэлийн байгууллагын бvх vйл ажиллагааг хуулийн хvрээнд явуулах шаардлагатай учраас эрх зvйн туслалцаа vзvvлэх чиг vvрэгтэй алба байгуулах шаардлагатай”,
- Р.Хадбаатар: “эрх ашгаа хамгаалуулах vvднээс хэрэгтэй”,
- Б.Ганчимэг: “сэтгvvлчид сэтгvvл зvйн боловсрол эзэмшдэг учир энэ талын мэдлэг бага, тийм учраас эрхээ хамгаалуулах хууль зvйн зєвлєгєє єгєх байгууллага байгуулах шаардлагатай…”
Х.Наранжаргал, М.Туяа, О.Чинбаяр, Б.Мєнхбал, Ц.Бат-Орших, Д.Цэрэнжав зэрэг хvмvvс шаардлагатай гэж vзсэн байна.
1.2.3 “Хэдийгээр шаардлагатай ч дагнасан байх гэдэг нь єрєєсгєл” гэж vзсэн хvмvvс дараахь байдлаар хариулт єгчээ. Тухайлбал,
- Ж.Сайнжаргал: ЦЕГ-ын ТГ-ын дарга
“ хууль зvйн товчоог дагнасан байдлаар байгуулна гэдэг бол єрєєсгєл, учир нь ємгєєлєгчид єєр тєрлийн vйл ажиллагаа явуулах хэрэгтэй”,
- Алтанцэцэг: ”Yнэн” сонин
“Дагнасан байх албагvй, чадалтай ємгєєлєгчдийг хvмvvс таньдаг, тэр хvмvvсээр л vйлчлvvлнэ шvv дээ…”
- Ц.Дашдондов: “Хэрэгцээ нэг их байхгvй байх, єєрсдєє єєрийгєє хамгаалуулах хэрэгтэй…”,
- Ж.Амарсанаа: “дагнасан хууль зvйн товчоо байх хэрэггvй болов уу, ємгєєлєгчдийг мэргэжил, ур чадварын хувьд єрсєлдvvлэх замаар хэрэглэгч сонгох ёстой”,
- Б.Ундрах:
“…тэдний vйл ажиллагааны нэг хэсэг л байна, иргэд чадалтай ємгєєлєгч рvv л явдаг…” гэж хариулжээ.
1.2.4 “шаардлага байхгvй, хэрэггvй” гэж vзсэн хvмvvс дараахь байдлаар хариулжээ. Тухайлбал,
- Х.Єлзийбаяр : “ММ агентлаг”
“ …хэрэггvй, учир нь ажил тєрлийн шугамаар янз бvрийн хуульчдаас шаардлагатай зvйлээ асуудаг, мєн хуулийн вэбээс хэрэгтэй зvйлээ хардаг …”,
- М.Мєнхмандах : “Монголын Хэвлэлийн хvрээлэн”
“…хэрэгцээ байхгvй, сэтгvvлчид єєрсдєє эрхээ хэнээр хамгаалуулах вэ гэдгээ сонгох эрхтэй …”,
- Л.Болормаа: “Єнєєдєр” сонин
“…хэрэггvй ” гэж тус тус хариулжээ.
1.3 “Хэвлэл мэдээллийн салбараар дагнан мэргэшсэн хуульч, ємгєєлєгч, шvvгчийг та мэдэх vv ? Мэдвэл нэрлэнэ vv ?, Тэд тоо болон мэдлэг ур чадварын хувьд хангалттай тєвшинд бэлтгэгдсэн vv ?.
1.3.1. Энэ асуултыг дээр тавьсан асуултуудыг баталгаажуулах vvднээс асуусан бєгєєд судалгаанд оролцсон хvмvvсийн:
1/ 76 хувь буюу 19 хvн “мэдэхгvй, боломжгvй”
2 / 24 хувь буюу 6 хvн “ємгєєлєгч нэрлэж, єєрсдийн санал бодлоо илэрхийлсэн” байна.
1.3.2 Асуултанд “мэдэхгvй, боломжгvй” гэж хариулсан хvмvvс дараахь байдлаар хариулжээ. Тухайлбал,
Ш Б.Цогням : Улсын Дээд Шvvхийн шvvгч
“…хуульчийг энэ чиглэлээр дагнан мэргэшvvлэх тогтолцоо байхгvйгээс дагнан мэргэшсэн хуульчийг нэрлэх боломжгvй”,
- Б.Ганчимэг : “ байхгvй байх…” гэж хариулсан бол бусад нь мэдэхгvй гэжээ.
1.3.3.Харин “ємгєєлєгчдийг нэрлэж, єєрсдийн санал бодлоо илэрхийлсэн” хvмvvс дараахь байдлаар хариулжээ. Тухайлбал,
- Ц.Дашдондов :
“С.Нарангэрэл, Б.Чимид гэж нэрлэн, хуулийнхан сэтгvvл зvйн єндєр хєгжилтэй орнуудын жишигт нийцvvлэн, хангалттай мэдээлэл, мэдлэгт суралцах шаардлагатай байна…”,
- Х.Наранжаргал :
“…ийм хуульчийн тоо тун цєєн, хэвлэл мэдээллийн байгууллага ч, хуульчид ч vvнд онц ач холбогдол єгдєггvй, хуульч, сэтгvvлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын холбоо сул.”,
- Ц.Бат-Орших :
“…одоо л ойлгох тєвшинд явж байна, цаашид мэргэшvvлэх хэрэгтэй гэж бодож байна. Єєрєєр хэлбэл, Сэтгvvлч-хуульч, хуульч гэвэл С.Нарангэрэл, Нямжав гэж нэрлэсэн” байна,
- Ж.Амарсанаа :
“ Хэдхэн хvн бий, нэрлэх шаардлага байхгvй биз. Хуульчид хангалттай тvвшинд мэдлэгтэй байх ёстой…”
- О.Чинбаяр :
“ Ринчен, Амгалан, Батбаяр…”,
- Д.Бадамгарав :
“Л.Шинэн…” гэж тус тус хариулжээ.

Хоёр. Сургалт явуулах хэрэгцээ бий юу ?
2.1. Энэ асуудлыг тодруулахын тулд доорх асуулт бvхий анкет 25 хvнд тарааж хариулт авсан юм. Yvнд:
“Сэтгvvлчид болон хэвлэл мэдээллийн байгууллага, ТББ-дад Yндсэн хуулиар олгогдсон хууль зvйн баталгаа, хэвлэл мэдээллийн хууль, эрх зvй болон сэтгvvлчдийн эрх, vvрэг, хариуцлага, сэтгvvлчид хэрэг маргаанд холбогдсон vед хууль зvйн туслалцаа хэрхэн авах болон хэрэг маргаанд холбогдох, шvvхэд дуудагдахаас яаж урьдчилан сэргийлэх талаар сургалт явуулах шаардлага бий юу ?”
2.1.1. Асуултыг нийт судалгаанд оролцогчдын дунд тавьсан бєгєєд судалгаанд оролцогчдын
1. 96 хувь буюу 24 хvн “шаардлагатай”
2. 4 хувь буюу 1 хvн “шаардлага байхгvй” гэж vзсэн байна.
2.1.2 Шаардлагатай гэж vзсэн хvмvvс асуултанд дараахь байдлаар хариулт єгчээ.
- Б.Цогням: “УДШ-ийн шvvгч“
“Сэтгvvлчийн эрх зvйн боловсрол, мэдлэгийг дээшлvvлэх зорилгоор сургалт явуулах, мэргэшvvлэх, дагнах чиглэл баримтлах нь хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгvvлчдтэй холбоотой аливаа хэрэг, маргааныг vнэн зєв, шударга шийдвэрлэх ач холбогдолтой…”,
- Ж.Амарсанаа: “Yндсэн хуулийн цэцийн гишvvн, Хуульчдыг давтан
сургалтын тєвийн захирал”
“…Шаардлага бий, хуулиа, эрхээ мэдсэний vндсэн дээр амжилттай ажиллах бєгєєд нийгмийн vнэлэмж тєдий чинээ нэмэгдэж, тэдний vvрэг, статус дээшлэнэ.”
- Д.Цэрэнжав: “Монголын ОНМХ-ийн тойм” сэтгvvл
“…шаардлага байдаг, гэхдээ хууль зvйн орчин бvрдvvлж байж л сургалт явуулах шаардлагатай. Єєрєєр хэлбэл, заах зvйлээ тодорхойлж байж л сургалт явуулах хэрэгтэй”.
- Р.Хадбаатар : “…зайлшгvй чухал”,
- М.Туяа: “Монголын нэг єдєр” “шаардлагатай, хуулийн мэдлэггvйгээс болж хохирдог…”
- Х.Наранжаргал: Глоб интернейшнл ТББ “…шаардлагатай.
Нэг.Хэвлэлийн хууль эрт батлагдаагvйгээс сэтгvvлч, хэвлэн нийтлэгчдийн дунд хэвлэл мэдээлэл хязгааргvй эрхтэй, чєлєєтэй хєгжих ёстой гэсэн тєєрєгдєл байдаг.

Хоёр.Мэдээллийн эх сурвалжыг нотлох аргуудын талаар мэдлэг сул,
Гурав.Yvргээс гадна хариуцлагаа ухамсарладаггvй…”,
- Ц.Бат-Орших: МСэХ
“…шаардлагатай, эрхийн мэдлэг бага байна, сэтгvvчдийг бэлтгэх
программ боловсруулах хэрэгтэй…”
- Ц.Дашдондов: МЧАСЭ “шаардлагатай, гэхдээ сургалт дутаад
байгаа гэж ойлгож болохгvй, хангалттай сургалт явагдсан гэдгийг хэлэх хэрэгтэй…”
- Б.Ганчимэг: ”10 хоног” сонин
“ хэрэгтэй бєгєєд эхний шатанд нь сонин єєрсдийн хvмvvсийг бэлтгэх хэрэгтэй…” гэж тус тус хариулжээ.

Гурав. Хариуцагчаар оролцсон сэтгvvлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл тvvний ємгєєлєгчид болон хэрэг маргааныг шийдвэрлэсэн шvvгчдийн санаа бодлыг судалсан тухай
3.1 Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгvvлчдэд хууль зvйн зєвлєлгєє єгєх, сургалт явуулах шаардлагын судалгааг энэ талын хэрэг, маргаанд оролцоогvй хvмvvсээс авсан тайланг ємнєх 2 хэсэг (нэг, хоёр)-т тайлагнасан бол энэ гуравдахь хэсэгт “оролцсон хvмvvсээс” авсан судалгааны тайланг тусгав. Тухайлбал судалгааны энэ хэсэгт сvvлийн 2 жилийн хугацаанд бусдын нэр тєр, алдар хvндийг гутаасан тухайн хэрэг, маргааны хариуцагч, тvvний ємгєєлєгчєєр оролцсон болон хэрэг шийдвэрлэсэн шvvгч бvгд 18 хvнийг хамарч явуулсан бєгєєд тэдгээр хvмvvсийн 28 хувь нь шvvгч, 28 хувь нь ємгєєлєгч, 44.4 хувь нь хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгvvлчид байв. Yvнд:
3.1.1 Хуулийн байгууллага, хуульчид
1. Б.Цогням УДШ-ийн шvvгч
2. Б.Ундрах Нийслэлийн шvvхийн шvvгч
3. Туяа СБД Шvvх, шvvгч
4. Б.Нямсvрэн СБД Шvvх, шvvгч
5. Б.Сарантуяа ЧДШvvх, шvvгч
6. Энхбаяр Ємгєєлєгч
7. Ё.Энхбулган Ємгєєлєгч
8. Э.Болорчулуун ”Сувд” ХЗТ, захирал
9. С.Тєгс ”Тєгс” ХЗТ
10. Л.Шинэн Ємгєєлєгч
3.1.2 Хэвлэл мэдээллийн байгуулага, сэтгvvлчид
1.Б.Ерэнтэй ”Зууны мэдээ”, орлогч эрхлэгч
2.Б.Хулан ”Хvмvvсийн амьдрал”
3.С.Баярмєнх ”Сэрvvлэг” сонин, эрхлэгч
4.Д.Заяабат ”Єнєєдєр” сонин, албаны дарга
5. Б.Одгэрэл ”Шар сонин” эрхлэгч
6.О.Мєнх-Эрдэнэ ”Хvмvvс” сонин, эрхлэгч
7.Ханддолгор ”Yг” сонин, эрхлэгч
8.М.Туяа ”Монголын Нэг єдєр”
3.2 . Хууль зvйн зєвлєгєє шаардлагатай эсэх тухайг :
”Сэтгvvлчид болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл сэтгvvлчдийн байгууллагуудад хууль зvйн зєвлєгєє авах байнгын хэрэгцээ шаардлага бий эсэх, дээрх хэрэгцээ шаардлагыг хангахад чиглэсэн хуулийн зєвлєгєє єгєх байгууллага, хууль зvйн товчоо байгуулах шаардлагтай эсэх” гэсэн асуултаар авсан юм.
3.2.1 Энэ асуултанд судалгаанд хамрагдсан 18 хvн 100 хувь “хууль зvйн зєвлєгєє єгєх байнгын хэрэгцээ бий” vзжээ. Yvнийгээ тэдний зарим нь дараахь байдлаар тайлбарлаж байна. Yvнд:
- Туяа: СБД шvvхийн шvvгч
”…шаардлагатай. Яагаад гэвэл, хэвлэл мэдээллийн ажилтанууд, ялангуяа сэтгvvлч, сурвалжлагч нар нь хууль эрх зvйн мэдлэг дутмагаас мэдээллийн эх сурвалжийг шалгаж тогтоохгvйгээр бусдын нэр тєр, алдар хvндэд нєлєєлсэн нийтлэл, мэдээлэл бичдэг. Yvнээсээ болж багагvй хохирол тєлєх болдог…”
- Б.Ерэнтэй: ”Зууны мэдээ” сонины орлогч эрхлэгч
”… энэ бол шаардлагатай. Одоо сэтгvvлчдийн байгууллага эрх нь хєндєгдсєн, дуртай хvний гомдлоо шалгагдаж байгаа сэтгvvлчдээ ємгєєлєх, хууль зvйн талаас нь vнэн зєвийг олох тал дээр туслан ажиллаж чаддаггvй. Єєрсдєд нь хуулийн мэдлэг боловсрол дутагдаж байдаг учраас уг асуудалд орооцолдохоос зайлсхийдэг…”,
- Б.Хулан: ”Хvмvvсийн амьдрал”, эрхлэгч
”…Монголд хєлєє олохгvй, дутагдаж байгаа ”асуудал”. Хэвлэл мэдээлэл аль хэдийн нийгмийн ємнє байр сууриа эзэлчихээд байхад хууль эрх зvйн орчин нь бvрдээгvй байгаа нь харамсалтай… сонин хэвлэлийн нэр хvндийг єндєр авч явахад хуулийн талын зєвлєгєє єгдєг, алдахад нь тvшчихдэг хуулийн байгууллага хэрэгтэй…”,
- С.Баярмєнх : ”Сэрvvлэг” сонины эрхлэгч
“ Ийм хууль зvйн товчоо байх шаардлагатай. Учир нь олон сэтгvvлчид нэр тєр гутаасан хэргээр буруутаж, шvvхээс их хэмжээний мєнгєний торгууль оногдуулж байна. Сэтгvvлчид хууль эрх зvйн мэдлэггvйгээс алдах явдал амьдралд их гарч байна…”
Д.Заяабат: ”Єнєєдєр” сонин, албаны дарга
”…Монголын сэтгvvлчдэд ус, агаар мэт хэрэгтэй зvйлийн нэг яах аргагvй хууль эрх зvйн мэдлэг. Эрэн сурвалжлах сэтгvvл зvй хєгжиж буй єнєє vед хуулийн зохих мэдлэггvйгээр ажиллахад хэцvv. Иймээс хууль, эрх зvйн туслалцаа авах байнгын байгууллага байх нь зvйтэй…”
- Б.Одгэрэл: ”Шар сонин” эрхлэгч
”…хэвлэл мэдээллийн байгууллагуудад нийтэд нь vйлчилдэг мэргэжсэн 1-2 хуульч байж болох юм. /байнгын/”,
О.Мєнх-Эрдэнэ: “Хvмvvс” сонины эрхлэгч
”… хуулийн зєвлєгєє авах байнгын хэрэгцээ бий, харин хууль зvйн товчоо байгуулах шаардлагатай эсэхэд хариулт єгч чадахгvй нь. Учир нь хувь хvн, байгууллага хоёрын алинд нь итгэх вэ, энэ хоёрын хэн нь vнэнч, хариуцлагатай байж чадах вэ ?…”,
- Б.Сарантуяа: ЧДШvvхийн шvvгч
” …сэтгvvлчид эрхийн мэдлэг дутмагаас болж эд материалын хохиролд єртєх явдал цєєнгvй гарч байна. Энэ vvднээс шаардлагатай vед нь хууль зvйн зєвлєгєє єгєх товчоо байгуулж болно. Ингэснээр тэд хууль зєрчих явдал багасч болно…”,
- Л.Шинэн: Ємгєєлєгч
”… дээрхи байгууллагуудад хууль зvйн зєвлєгєє авах байнгын хэрэгцээ байдаг, ийм тєрлийн хууль зvйн товчоо байгуулахад буруудах зvйлгvй. Гэхдээ, уг товчоо нь ганц ийм тєрлийн vйл ажиллагаа явуулна гэвэл оршин тогтнох боломжгvй. Ер нь иймэрхvv тєрлийн ємгєєллийн vйл ажиллагаа явуулж байхад сэтгvvлчид болон сонины байгууллагууд нь эрх зvйн мэдлэг дутмаг байдаг ба энэ байдлаасаа болж буруудах явдал их гардаг…” гэж тус тус хариулжээ.

3.3. ”Хэвлэл мэдээллийн салбараар дагнан мэрэгшсэн хуульч, ємгєєлєгч, шvvгчийг та мэдэх эсэх, мэдвэл нэрлэнэ vv ? . Тэд тооны хувьд болон мэдлэг ур чадварын хувьд хангалттай тvвшинд бэлтгэгдсэн гэж та vзэж байна уу ? ”
3.3.1 Энэ асуултанд судалгаанд хамрагдсан хvмvvсийн,
1. 50 хувь буюу 9 хvн хариулт єгч, єєрийн санал бодлоо илэрхийлжээ.
2. 50 хувь буюу 9 хvн нь энэ салбараар дагнан мэргэшсэн хуульч, ємгєєлєгч, шvvгчийг ”мэдэхгvй” гэж хариулжээ.
3.3.2. Асуултанд ємгєєлєгч бий гэж, єєрийн санал бодлоо илэрхийлсэн хvмvvс дараахь байдлаар хариулжээ. Тухайлбал,
- Туяа: СБД-ийн шvvхийн шvvгч
”…хуульч Ичинноров, ємгєєлєгч Энхдалай нараас єєр мэдэх хvн алга. Тооны хувьд хангалтгvй, мэдлэг, ур чадварын хувьд мэргэжлийн єндєр тvвшинд бэлтгэгдээгvй, зєвхєн єєрсдийн сонирхолын хэмжээнд ажилладаг болов уу ?…”,
- О.Мєнх-Эрдэнэ: ”Хvмvvс” сонин, эрхлэгч
”…ємгєєлєгч тодорхой хэдэн хvн бий, бусдыг нь мэдэхгvй, ур чадвар боломжийн…”,
- Б.Хулан: ”Хvмvvсийн амьдрал” сонины эрхлэгч
”…ємгєєлєгч Л.Шинэн…”,
- Б.Одгэрэл: ”Шар сонин”, эрхлэгч
”…ємгєєлєгч Л.Шинэн, Н.Батбаяр нар сvvлийн 2-3 жилийн хугацаанд энэ чиглэлээр харьцангуй тогтмол ажиллаж байгаа. СБД-ийн шvvгч Ч.Тунгалаг цаашид мэргэших хэрэгтэй болов уу ?…”,
- Энхбаяр: ємгєєлєгч
”…ємгєєлєгч Э.Болорчулуун, Л.Шинэн нар, мэргэшсэн хуульч, ємгєєлєгч, шvvгч нар маш цєєхєн…”,
- Б.Ерэнтэй: ”Зууны мэдээ”, сонины орлогч эрхлэгч
”…Сvхбаатар дvvргийн шvvхийн шvvгч Ч.Тунгалаг гэж ганцхан шvvгчийг мэднэ. Шvvгч єєрийн итгэл vнэмшлээр шийднэ гэсэн нэрийн дор мэтгэлцсэн талуудыг аль алинд нь тал засч ”тугалыг турааж эхийг нь эцээхгvй” бєєрєнхий шийдвэр гаргадаг…” гэх зэргээр санал бодлоо илэрхийлжээ.
3.3.3 Харин доорх нэр бvхий судалгаанд хамрагдсан хvмvvс энэ талаар ”мэдэхгvй” гэж хариулт єгчээ.
- С.Баярмєнх : ”Сэрvvлэг” сонины эрхлэгч
”…энэ салбараар дагнан мэргэшсэн хуульч мэдэхгvй…”,
- Д.Заяабат ”Єнєєдєр” сонин албаны дарга
”…одоогоор яг дагнасан хуульч, ємгєєлєгч, шvvгч байхгvй…”,
- Б.Нямсvрэн СБДvvргийн шvvхийн шvvгч ”…би энэ талаар сайн мэдэхгvй…”,
- Б.Сарантуяа: ЧДШvvхийн шvvгч
”…хэвлэл мэдээллийн салбараар дагнан мэргэшсэн хуульчдийг нэрлэж мэдэхгvй, хэрэв мэргэшсэн нєхцєлд мэдлэг, ур чадвараа байнга дээшлvvлж байх шаардлагатай…”,
- Л.Шинэн: ємгєєлєгч,
”…мэдэхгvй…” гэх зэргээр хариулжээ.
3.4 Сэтгvvлчдэд зориулсан сургалт явуулах шаардлага бий юу ? гэдгийг
”Сэтгvvлчид болон хэвлэл мэдээллийн байгууллага, ТББ-д Yндсэн хуулиар олгогдсон хууль зvйн баталгаа хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн болон сэтгvvлчдийн эрх vvрэг хариуцлага, сэтгvvлчид хэрэг маргаанд холбогдсон vед хууль зvйн туслалцаа хэрхэн авах болон хэрэг маргаанд холбогдох, шvvхэд дуудагдахаас яаж урьдчилан сэргийлэх, энэ талаар сургалт явуулах шаардлагатай эсэх ” гэсэн асуултаар судлав.
3.4.1. Энэ асуултанд судалгаанд оролцсон 18 хvн буюу 100 хувь ”энэ бол шаардлагатай зvйл” хариулжээ. Тухайлбал,
- С.Баярмєнх : “Сэрvvлэг” сонины эрхлэгч
“Ийм сургалт явуулах нь шаардлагатай. Ялангуяа, сэтгvvлчид, сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга нарт. Учир нь шvvх хурал дээр хариуцагч хууль, эрх зvйн мэдлэггvйгээс ялагдах нь элбэг байдаг”
- Д.Заяабат: “Єнєєдєр” сонины албаны дарга
“ Хууль эрх зvйн наад захын мэдлэг дутмагаас сэтгvvлчид шvvхэд дуудагдах нь элбэг. Yнэн зvйл бичсэн ч эсрэг тал нь шvvхэд єгдєг. Yvнийг няцаахын тулд баримт цуглуулахаас эхлээд хуулийн ялангуяа процессын наад захын мэдэгдэхvvнтэй байх шаардлагатай”.
- Б.Сарантуяа: ЧДШvvхийн шvvгч
“Сургалт явуулснаар тэд дахин шvvхэд дуудагдах, хэрэг маргаанд оролцохдоо эрх зvйн мэдлэгтэй, соёлтой оролцох vндэслэлтэй”.
- Ханддолгор: “Yг” сонины эрхлэгч
“Сургалт явуулах нь шаардлагатай, гэхдээ нэг, хоёр удаа сургалт явуулснаар асуудал шийдэгдэхгvй”.
- Б.Ерэнтэй: “Зууны мэдээ” сонины орлогч эрхлэгч
“ Хариуцлагатай сэтгvvл зvй гэж ярьж байгаа єнєє vед сургалт явуулж, манайд хамгийн их маргаан дэгдээдэг нэр тєр гутаах, улсын нууцыг задалсан гэх хэргvvдэд ямар тохиолдолд ”унаж” болох, vvнээс хэрхэн зайлсхийж бичиж туурвих вэ гэдгийг нэн тvрvvнд ойлгуулах хэрэгтэй”.
- Ё.Энхбулган: ємгєєлєгч
“Сургалт явуулах шаардлагатай. Сэтгvvлчид, хэвлэл мэдээллийн байгууллагынхан єєрсдийн эрхэлж буй vйл ажиллагаатай холбоотой хууль, эрх зvйн єргєн мэдлэгтэй болбол бусдад эд хєрєнгийн бус гэм хор хуруулахаас єєрсдєє ч эд хєрєнгийн хохиролд орохоос урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой”.
Дєрєв. Хэвлэл мэдээллийн талаар хуульчдад зориулсан сургалт болон гарын
авлагын шаардлага хэрэгцээ хэр байгааг судалсан тухай
4.1 Энэ асуудлыг ємнєх судалгаанд хамрагдсан 43 хvнээс анкетын асуултаар судлав.
4.2 Хуульчдад зориулсан сургалт шаардлагатай эсэхийг:
“Хуульч, хуулийн байгууллага болон хуулийн чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын дунд чєлєєт хэвлэл, ардчилсан нийгэм дэхь хэвлэл мэдээллийн vvрэг, ач холбогдолын талаар сургалт явуулах хэрэгтэй эсэх” гэсэн асуултаар тодруулсан.
4.2.1 Энэ асуултыг дээрх хоёр судалгаанд хамрагдсан хvмvvсийн дунд тавьсан юм.
1/ 83.7 хувь буюу 36 хvн “шаардлагатай”
2/ 16.3 хувь буюу 7 хvн “шаардлагагvй” гэж vзжээ.
4.2.2 Асуултанд “шаардлагатай” гэж хариулсан хvмvvс дараахь байдлаар хариулжээ. Yvнд:
- Б.Цогням: УДШvvхийн шvvгч
“Хуульчийн сэтгvvл зvйн боловсрол, мэдлэгийг дээшлvvлэх зорилгоор сургалт явуулах, мэргэшvvлэх, дагнах чиглэл баримтлах нь хэвлэл, мэдээллийн байгууллага, сэтгvvлчтэй холбогдох аливаа хэрэг, маргааныг vнэн зєв, шудрага шийдвэрлэх ач холбогдолтой”.
- Ж.Амарсанаа: Yндсэн хуулийн цэцийн гишvvн
Тодорхой ойлголт єгєх нь зєв, томоохон хэмжээнд энэ чиглэлийн хэрэг, маргаан шийдэхэд энэ талын мэдлэг, мэдээлэл чухал.
- Б.Ундрах: Нийслэлийн шvvхийн шvvгч
Шаардлагатай, хэвлэл мэдээллийн онцлогийг сайн мэдэх нь хэрэг шийдэхэд чухал нєлєєтэй.
- Р.Хадбаатар: Монголын Сонины холбоо
“Ойлгуулах vvднээс хэрэгтэй”.
- Б. Мєнхбал: Сансар КаТВ
“…хэрэгтэй байх, бид хуульчидтай хамтарч нэвтрvvлэг хийж байсан, тэгэхэд сэтгvvлчдийн талаар буруу ойлголттой байсан...”
- Ц.Дашдондов:
“…Хэвлэл мэдээлэлтэй холбоотой хэрэг маргааныг шийдвэрлэхэд хууль зvйн vvднээс нь хандахаас гадна хvний эрх, сэтгvvл зvйн салбарын vндсэн ойлголт, зарчим, мэдлэг шаардлагатай. Иймд салбарын онцлогийг мэдэж байх нь зєв шийдвэр гаргахад нєлєєтэй…”
- Ж.Туяа: СБДШvvхийн шvvгч
“…Сургалт явуулахад илvvлдэхгvй. Яагаад, хуульч, ажилтануудын дээрх сэдвийн хvрээн дэх ойлголт харилцан адилгvй байж болох юм…”
- Б.Ерэнтэй: Зууны мэдээ сонины орлогч эрхлэгч
“Сургалт явуулах шаардлагатай, чєлєєт хэвлэлийн vvргээс гадна сэтгvvлчийн хєндсєн асуудлын ач холбогдолыг хэмжих, цэгнэх vнэлгээ ойлголтыг хуулийнханд суулгаж єгєхгvй бол хэлэлцэгч талуудыг маргааны vед тэдэнд анхны мэдэгдэхvvн олгох гэж цаг vрсэн утгагvй ажил болдог”.
- С.Баярмєнх: “Сэрvvлэг” сонины эрхлэгч
“ Сургалт явуулах нь хэрэгтэй, учир нь хууль, хуулийн байгууллагын ажилтнууд сэтгvvл зvйн талаар нарийн ойлголт байдаггvй, зарим нь чєлєєт хэвлэлийг шар хэвлэл гэж vздэгээс асуудлын мєн чанарыг авч vзэлгvй шууд л яллах талаас нь ханддаг ”.
4.2.3 Харин шаардлагагvй гэж vзсэн хvмvvс дараахь байдлаар тайлбар хийжээ. Тухайлбал,
- Б.Нямсvрэн: СБДШvvхийн шvvгч
“…Энэ талаар сургалт явуулах шаардлаггvй байх…”
- Б.Сарантуяа: СБДШvvхийн шvvгч
“…одоогийн нєхцєлд хэвлэл мэдээллийн ач холбогдол, vvргийг сэтгvvлч болгон єндєр ухамсарлаж ойлгож байгаа учраас сургалт явуулах шаардлагагvй байх…”
Л.Болормаа “Єнєєдєр” сонин, Д.Цэрэнжав “Монголын ОНМХ-ийн тойм” нар “мэдэхгvй” гэж тус тус хариулжээ.
4.3. Гарын авлага бий эсэхийг “Танд байнга ашигладаг хэвлэл мэдээлэлтэй холбоотой хууль тогтоомжийн эмхтгэл эсхvл сурах бичиг, гарын авлага бий юу ? Цаашид бий болгох шаардлагатай юу ?” гэсэн асуултаар судлав.
4.3.1. Энэхvv асуултанд судалгаанд оролцсон хvмvvсийн
1. 64.9 хувь нь “байхгvй” гэсэн бол,
2. 35.1 хувь “гарын авлага бий” гэж хариулжээ.
Тухайлбал, гарын авлага бий гэж хариулсан хvмvvс дараахь байдлаар тайлбар хийжээ.
- Б.Нямсvрэн СБДШvvхийн шvvгч
“…байгаа, миний хувьд хангалттай…”
- Б.Сарантуяа СБДШvvхийн шvvгч
“…дээд шатны шvvхээс гаргасан гарын авлагын хэмжээнд байдаг.”
- Ж.Амарсанаа Yндсэн хуулийн цэцийн гишvvн
“…хангалттай бий, цаашид хэрэгцээ, цаг хугацаагаа дагаад л бий болно шvv дээ…”
- М.Мєнх-Мандах Монголын Хэвлэлийн Хvрээлэн
“… Глоб интернейшнл”-ийн ном, Т.Баасансvрэнгийн ном…”
- Р.Хадбаатар Монголын Сонины Холбоо
“…байгаа, Ш.Yнэнтєгс, “Глоб интернейшнл”-ийн ном бий…”
- Б.Ерэнтэй “Зууны мэдээ” сонины орлогч эрхлэгч
“…Ж.Туулын эмхтгэсэн 2001 оны Хэвлэл мэдээлэлтэй холбогдолтой Монгол улсын хууль” /Глоб интернейшнл ТББ/

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.