Ном, гарын авлага »
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
"СЭТГYYЛЧ БА
ХУУЛЬ" ЦУВРАЛ № 05 "ГЛОБ ИНТЕРНЕЙШНЛ" ТББ
Нэр тєр, гvтгэлэг
АГУУЛГА
НЭГДYГЭЭР ХЭСЭГ
Хvний нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг
олон улсын болон vндэсний хэмжээнд баталгаажуулсан нь
Олон Улсын баримт
бичиг
Хvний эрхийн
тvгээмэл тунхаглал
Иргэний болон улс тєрийн эрхийн Пакт
Yндэсний хууль
тогтоомж
Yндсэн хуулийн
эрх зvйн зохицуулалт
Иргэний эрх
зvйн зохицуулалт
Эрvvгийн эрх
зvйн зохицуулалт
ХОЁРДУГААР ХЭСЭГ
Х.Наранжаргал.
Чєлєєт хэвлэл ба ёс зvй
Галина Арапова.
Нэр тєр сэргээх талаарх хууль тогтоомж-Европын шvvхийн хууль
цааз
Уиллем Корталс
Алтес. Хэвлэл мэдээлэл-шvvх
ГУРАВДУГААР ХЭСЭГ
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдын нэр тєр, алдар
хvнд, ажил хэргийн нэр хvндийг гутаасан, гvтгэсэн хэрэг, маргааны
талаархи судалгаа, зєвлємж /сvvлийн 3 жил/
-
Оршил
- Хэвлэл мэдээллийн
хэрэгслээр бусдын нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг
гутаасан, гvтгэсэн хэрэг маргааныг шvvхэд шийдвэрлэсэн талаарх
судалгааны тайлан
- Хууль зvйн
зєвлєгєє єгєх, сургалт явуулах хэрэгцээг судалсан тухай тайлан
- Зєвлємж
ДЄРЄВДYГЭЭР ХЭСЭГ
Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгvvлчдийн баримтлах
зарчмууд
Сэтгvvлчдийн
эрх чєлєє, хvний эрх
Сэтгvvлчдийн
баримтлах зарчим
Америкийн сонины
редакторуудын нийгэмлэгийн vйл ажиллагааны зарчим
Хэвлэлийн ажилтны
ёс зvй
ХАВСРАЛТ
Хавсралт №1:
УДШ-ийн зєвлємж
Хавсралт №2:
Нийслэлийн шvvхийн зєвлємж
НЭГДYГЭЭР
ХЭСЭГ
· Иргэний болон Улс тєрийн эрхийн тухай олон улсын
Пакт
Хvний эрхийн тvгээмэл тунхаглалд заасан улс тєр, иргэний эрхийг
эдлэх нь бие хvний эрхэм зорилго бєгєєд эдгээр эрх нь хvний
мєн чанараас vvдэн гарсан байдаг билээ. Нэгдсэн Yндэсний Байгууллагын
дvрэмд заасан зарчмуудын дагуу хvн тєрєлхтний гэр бvлийн бvх
гишvvнд угаас заяасан нэр тєр болон тэдний тэгш, салшгvй эрхийг
хvлээн зєвшєєрєх нь эрх чєлєє, шудрага ёс, бvх нийтийн энх
тайвны vндэс болохыг харгалзан улс гvрэн бvр хvний эрх, эрх
чєлєєг бvх нийтээр хvндэтгэн сахих явдлыг хєхvvлэн дэмжих,
хувь хvн бvр бусдын ємнє vvрэг хvлээхийн зэрэгцээ эрхийнхээ
тєлєє тэмцэх учиртайг харгалзан уг пактыг 1966 онд батлан
гаргажээ. Манай улс 1974 онд тvvнд нэгдэн орсон юм.
Энэхvv Пактын 19 дvгээр зvйлд:
1.Хvн бvр єєрийн санал бодлыг чєлєєтэй баримтлах эрхтэй.
2.Хvн бvр санал бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрхтэй, энэ эрх
нь тєрєл бvрийн мэдээлэл болон vзэл санааг улсын хил хязгаарыг
vл харгалзан амаар, бичгээр буюу хэвлэлээр, эсхvл уран сайхны
хэлбэрээр, тvvнчлэн єєрийн сонгосон бусад аргаар чєлєєтэй
эрж хайх, хvлээн авах, тvгээх эрх чєлєєг багтаана.
3.Энэхvv зvйлийн 2-т дурдсан эрхийг эдлэх нь онцгой vvрэг,
хариуцлагыг ногдуулна. Энэ нь гагцхvv хуулиар тогтоосон зарим
хязгаарлалттай холбоотой бєгєєд тэдгээр нь:
а/ Бусдын эрх, алдар хvндийг хvндэтгэх
б/ Yндэсний аюулгvй байдал, нийгмийн хэв журам, хvн амын эрvvл
мэнд буюу ёс суртахууныг хамгаалахад зайлшгvй шаардлагатай
байна.”
Хvний эрх, эрх чєлєє хєндєгдсєн vед тvvнийг хамгаалах, сэргээн
тогтоох Олон Улсын Эрх зvйн гол механизмын талаар Пактын 28
дугаар зvйлд Хvний Эрхийн Хороо байгуулахаар заасан ба Пактад
дурьдсан эрх зєрчигдсєн тухай хувь хvний мэдээллийг хvлээн
авч, хэлэлцэж байх эрхийг Хvний Эрхийн Хороонд олгох зорилгоор
Иргэний болон Улс тєрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт
Протоколыг 1966 онд баталсан. Уг Протоколд манай улс 1991
онд нэгдэн орсон бєгєєд нэгдэн орсон улс нь Пактад тусгагдсан
эрхийг зєрчсєний улмаас хохирсон этгээд тухайн эрхийг хамгаалах
дотоодын хууль эрхийн бvхий л хэрэгслийг барагдуулсны эцэст
Хороонд бичгээр гомдол гаргадаг. Хороо нь Пактад дурдсан хvний
эрх зєрчигдсєн улсад ирvvлсэн гомдол, мэдээллийн талаар мэдэгдэх,
харин тухайн улс нь энэ талаар ямар арга хэмжээ авсан болон
бусад тайлбарыг 6 сарын дотор хариу ирvvлдэг байна. Хороо
дараахь тохиолдолд хувь хvний мэдээллийг хэлэлцдэггvй. Yvнд:
а/ Тухайн асуудал нь олон улсын шvvх буюу зохицуулах єєр журмын
дагуу хэлэлцэгдээгvй бол,
б/ Тухайн этгээдийн дотоодын хууль эрхийн хамгааллын бvхий
л бололцоотой хэрэгслийг барагдуулаагvй бол. Тийм хэрэгсэл
ашиглахыг шалтгаангvйгээр удаашруулсан байвал энэ журмыг мєрдєхгvй.
Хороо тухайн асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэх бєгєєд
саналаа оролцогч улс болон тухайн хувь хvнд мэдэгддэг. Уг
пактад оролцогч улс дараахь vvрэг хvлээдэг.
Yvнд:
а/ Энэхvv Пактаар хvлээн зєвшєєрсєн аливаа хvний эрх, эрх
чєлєє нь зєрчигдсєн нєхцєлд, уг зєрчлийг албан vvргээ гvйцэтгэж
байсан этгээд гаргасан тохиолдолд ч, хохирогчийг хууль зvйн
талаар хамгаалах vр нєлєєтэй арга хэмжээ авах,
б/ Ийнхvv хамгаалалт хvссэн аливаа этгээдийн хуулиар хамгаалуулах
эрхийг эрх бvхий шvvх, засаг захиргаа, хууль тогтоох байгууллага,
эсхvл тєрийн хууль зvйн системд орж байгаа эрх бvхий аливаа
бусад байгууллагаас тогтоох явдлыг хангаж, шvvхээр хамгаалуулах
боломжийг єргєжvvлэх,
в/ Хууль зvйн хамгаалалтын хэрэгслийг олгосон vед тvvнийг
эрх бvхий байгууллагаас хэрэглэх явдлыг хангах.
|