Ном, гарын авлага »
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
"СЭТГYYЛЧ БА
ХУУЛЬ" ЦУВРАЛ № 05 "ГЛОБ ИНТЕРНЕЙШНЛ" ТББ
Нэр тєр, гvтгэлэг
АГУУЛГА
НЭГДYГЭЭР ХЭСЭГ
Хvний нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг
олон улсын болон vндэсний хэмжээнд баталгаажуулсан нь
Олон Улсын баримт
бичиг
Хvний эрхийн
тvгээмэл тунхаглал
Иргэний болон
улс тєрийн эрхийн Пакт
Yндэсний хууль
тогтоомж
Yндсэн хуулийн
эрх зvйн зохицуулалт
Иргэний эрх
зvйн зохицуулалт
Эрvvгийн эрх зvйн зохицуулалт
ХОЁРДУГААР ХЭСЭГ
Х.Наранжаргал.
Чєлєєт хэвлэл ба ёс зvй
Галина Арапова.
Нэр тєр сэргээх талаарх хууль тогтоомж-Европын шvvхийн хууль
цааз
Уиллем Корталс
Алтес. Хэвлэл мэдээлэл-шvvх
ГУРАВДУГААР ХЭСЭГ
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдын нэр тєр, алдар
хvнд, ажил хэргийн нэр хvндийг гутаасан, гvтгэсэн хэрэг, маргааны
талаархи судалгаа, зєвлємж /сvvлийн 3 жил/
-
Оршил
- Хэвлэл мэдээллийн
хэрэгслээр бусдын нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг
гутаасан, гvтгэсэн хэрэг маргааныг шvvхэд шийдвэрлэсэн талаарх
судалгааны тайлан
- Хууль зvйн
зєвлєгєє єгєх, сургалт явуулах хэрэгцээг судалсан тухай тайлан
- Зєвлємж
ДЄРЄВДYГЭЭР ХЭСЭГ
Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгvvлчдийн баримтлах
зарчмууд
Сэтгvvлчдийн
эрх чєлєє, хvний эрх
Сэтгvvлчдийн
баримтлах зарчим
Америкийн сонины
редакторуудын нийгэмлэгийн vйл ажиллагааны зарчим
Хэвлэлийн ажилтны
ёс зvй
ХАВСРАЛТ
Хавсралт №1:
УДШ-ийн зєвлємж
Хавсралт №2:
Нийслэлийн шvvхийн зєвлємж
НЭГДYГЭЭР
ХЭСЭГ
Эрvvгийн эрх зvйн зохицуулалт
Эрvvгийн эрх зvйн зохицуулалтад Монгол Улсын одоогийн хvчин
тєгєлдєр мєрдєгдєж байгаа /2002 оны 3 сар/ болон шинээр батлагдан
гарсан Эрvvгийн хуулийн дараахь заалтыг хамааруулна.
71 дvгээр зvйл. Тєрийн
нууц задруулах /хуучин/
2. Албан vvргийн хувьд тєрийн нууцыг мэдэх ёсгvй этгээд эрх
бvхий байгууллагын зєвшєєрєлгvйгээр тєрийн нууцыг олж авах
зорилгоор хайсан, бусдад задруулсан бол гурван жил хvртэл
хугацаагаар хорих ял шийтгэнэ.
87 дугаар зvйл. Тєрийн
нууц задруулах /шинэ/
87.1.Тєрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зvйл,
объект, vйл ажиллагааг итгэмжлэгдэн хариуцсан буюу албан тушаал,
ажил vvргийн хувьд мэдсэн этгээд задруулсан нь эх орноосоо
урвах, тагнуул хийх гэмт хэргийн шинжгvй бол таван жил хvртэл
хугацаагаар хорих ял шийтгэнэ.
87.2. Энэ хэргийн улмаас хvнд хор уршиг учирсан бол таваас
дээш найман жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
117 дугаар зvйл. Гvтгэх
/хуучин/
1. Бусдын нэр тєр алдар хvндийг гутаасан, илт худал гvжирдлэг
тараасан бол нэг жил хvртэл хугацаагаар хорих буюу мєн хугацаагаар
засан хvмvvжvvлэх ажил хийлгэх, арван мянгаас тавин мянга
хvртэл торгох ял шийтгэнэ.
2. Гvтгэлгийг хэвлэлд нийтлэх буюу бусад аргаар олшруулан
тараасан, эсвэл нэргvй захидлаар ирvvлсэн буюу гvтгэх гэмт
хэрэгт урьд ял шийтгvvлсэн этгээд vйлдсэн бол 2 жил хvртэл
хугацаагаар хорих буюу 1 жил зургаан сар хvртэл хугацаагаар
засан хvмvvжvvлэх ажил хийлгэх, эсхvл 25000-100000 хvртэл
тєгрєгєєр торгох ял шийтгэнэ.
3. Хvнд гэмт хэрэгт холбогдуулан яллуулахаар гvтгэсэн бол
4 жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
111 дvгээр зvйл. Гvтгэх
/шинэ/
111.1. Хvний нэр тєр, алдар хvндийг гутаах зорилгоор илт худал
гvжирдлэг тараасан бол хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг хориос
тавь дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний тєгрєгєєр торгох,
эсхvл нэгээс гурван сар хvртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
111.2. Гvтгэглийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд тараасан,
эсхvл доромжлох, гvтгэх гэмт хэрэгт урьд ял шийтгvvлсэн этгээд
vйлдсэн бол хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг тавин нэгээс
нэг зуун тавь дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний тєгрєгєєр
торгох, эсхvл гурваас дээш зургаан сар хvртэл хугацаагаар
баривчлах ял шийтгэнэ.
111.3. Хvнд, онц хvнд гэмт хэрэгт холбогдуулан яллуулахаар
гvтгэснээс хvнд хор уршиг учирсан бол хєдєлмєрийн хєлсний
доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдvvлсэнтэй
тэнцэх хэмжээний тєгрєгєєр торгох, эсхvл хоёроос таван жил
хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
118 дугаар зvйл. Доромжлох
/хуучин/
1. Бусдын нэр тєр, алдар хvндийг амаар, бичгээр буюу бусад
хэлбэрээр зориуд доромжилсон бол 6 сар хvртэл хугацаагаар
засан хvмvvжvvлэх ажил хийлгэх, 10000 тєгрєгєєр торгох ял
шийтгэнэ.
2.Энэ хэргийг доромжлох гэмт хэрэгт урьд ял шийтгvvлсэн этгээд
vйлдсэн буюу хэвлэлд нийтлvvлэх замаар бусдыг доромжилсон
бол 1 жил 6 сар хvртэл хугацаагаар засан хvмvvжvvлэх ажил
хийлгэх буюу 25000-80000 хvртэл тєгрєгєєр торгох ял шийтгэнэ.
110 дугаар зvйл. Доромжлох
/шинэ/
110.1. Бусдын нэр тєр, алдар хvндийг олон нийтийн ємнє, эсхvл
хэвлэл мэдээллийн хэрэгслээр доромжилсон бол хєдєлмєрийн хєлсний
доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний
тєгрєгєєр торгох, эсхvл нэгээс гурван сар хvртэл хугацаагаар
баривчлах ял шийтгэнэ.
146 дугаар зvйл. Иргэний
захидал харилцааны нууцын халдашгvй байдлыг зєрчих /хуучин/
1. Иргэний захидал харилцааны нууцын халдашгvй байдлыг зєрчсєн
бол 1 жил хvртэл хугацаагаар хорих буюу 10000-60000 хvртэл
тєгрєгєєр торгох ял шийтгэнэ.
135 дугаар зvйл. Иргэний
захидал харилцааны нууцын халдашгvй байдлыг зєрчих /шинэ/
135.1. Иргэний захидал, харилцааны нууцын халдашгvй байдлыг
зєрчсєн бол хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг хориос тавь дахин
нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний тєгрєгєєр торгох, эсхvл нэгээс
гурван сар хvртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
135.2. Энэ хэргийг албан тушаалын байдлаа урвуулж буюу эрх
мэдлээ хэтрvvлж, эсхvл тусгай техник хэрэгсэл ашиглаж vйлдсэн
бол хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг далан нэгээс нэг зуу
дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний тєгрєгєєр торгох, тодорхой
албан тушаал эрхлэх, vйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил
хvртэл хугацаагаар хасах, эсхvл гурваас дээш, зургаан сар
хvртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
1461 дvгээр зvйл. Иргэний
хувийн болон гэр бvлийн нууцыг задруулах /хуучин/
Мэргэжлийн болон албан vvргээ гvйцэтгэх явцад иргэний хувийн
болон гэр бvлийн нууцыг итгэмжлэгдэн мэдсэн этгээд тvvнийг
задруулж ноцтой хор уршигт хvрсэн бол тодорхой албан тушаал
эрхлэх буюу тодорхой vйл ажиллагаа явуулах эрхийг хасах буюу
хасахгvйгээр 3 жил хvртэл хугацаагаар хорих буюу 20000-80000
хvртэл тєгрєгєєр торгох ял шийтгэнэ.
136 дугаар зvйл. Хувь
хvний нууцыг задруулах /шинэ/
136.1. Хуулиар хамгаалагдсан хувь хvний нууцыг албаны болон
мэргэжлийн vйл ажиллагааг хэрэгжvvлэх явцдаа мэдсэн этгээд
задруулсан бол хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг хориос тавь
дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний тєгрєгєєр торгох, эсхvл
нэгээс гурван сар хvртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
136.2. Энэ хэргийг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл ашиглаж vйлдсэн
бол хоёр зуун тавин нэгээс дєрвєн зуун цаг хvртэл хугацаагаар
албадан ажил хийлгэх, эсхvл гурваас дээш зургаан сар хvртэл
хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
204 дvгээр зvйл. Зориуд
худал мэдээлэх /хуучин/
1. Гэмт хэрэг vйлдэгдсэн гэж зориуд худал мэдээлсэн бол 1
жил 6 сар хvртэл хугацаагаар хорих буюу мєн хугацаагаар засан
хvмvvжvvлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.
2. Энэ vйлдлийг хийхдээ бусдыг гэмт хэрэгт холбогдуулсан буюу
яллах нотлох баримт хуурамчаар бvрдvvлсэн эсхvл шунахай зорилго
агуулсан бол 5 жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
252 дугаар зvйл. Зориуд
худал мэдээлэх /шинэ/
252.1.Хvнийг гэмт хэрэг vйлдсэн гэж зориуд худал мэдээлсэн
бол хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун
тавь дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний тєгрєгєєр торгох,
эсхvл гурваас дээш зургаан сар хvртэл хугацаагаар баривчлах
ял шийтгэнэ.
252.2. Энэ хэргийг шунахайн болон хувийн бусад сэдэлтээр vйлдсэн,
эсхvл хvнийг хvнд буюу онц хvнд гэмт хэрэгт холбогдуулж яллах
нотлох баримтыг хуурамчаар бvрдvvлж худал мэдээлсэн бол таван
жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
209 дvгээр зvйл. Урьдчилсан
мєрдєн байцаалт, хэрэг бvртгэлтийн мэдээ баримтыг задруулах
/хуучин/
Урьдчилсан мєрдєн байцаалт, хэрэг бvртгэлтийн мэдээ баримтыг
прокурор, мєрдєн байцаагч болон хэрэг бvртгэж байгаа этгээдийн
зєвшєєрєлгvй задруулсан бол зургаан сар хvртэл хугацаагаар
засан хvмvvжvvлэх ажил хийлгэх буюу арван мянгаас тавин мянга
хvртэл тєгрєгєєр торгох ял шийтгэнэ
257 дугаар зvйл. Мєрдєн
байцаалтын мэдээ баримтыг задруулах /шинэ/
257.1. Хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагч, прокурор, шvvгчийн
зєвшєєрєлгvйгээр эрvvгийн хэргийн мэдээ баримтыг задруулсан
бол хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдvvлсэнтэй
тэнцэх хэмжээний тєгрєгєєр торгох, эсхvл нэгээс гурван сар
хvртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ
139 дvгээр зvйл. Сэтгvvлчийн
хуульд нийцсэн vйл ажиллагаанд саад хийх /шинэ/
139.1. Єєрийн болон бусдын ашиг сонирхлыг хєндсєн аливаа мэдээллийг
нийтэд тараах, эсхvл тараалгахгvй байхын тулд сэтгvvлчийн
хуульд нийцсэн мэргэжлийн vйл ажиллагаанд саад хийсэн бол
хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг гучин нэгээс тавь дахин нэмэгдvvлсэнтэй
тэнцэх хэмжээний тєгрєгєєр торгох, эсхvл нэгээс гурван сар
хvртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
139.2. Энэ хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж vйлдсэн
бол хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу
дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний тєгрєгєєр торгох, эсхvл
гурваас дээш, зургаан сар хvртэл хугацаагаар баривчлах ял
шийтгэнэ.
164 дvгээр зvйл. Санхvvгийн
болон аж ахуйн vйл ажиллагааны нууцыг хууль бусаар олж авах,
задруулах /шинэ/
164.1. Шунахайн буюу хувийн бусад сэдэлтээр аж ахуйн нэгж,
байгууллага, банкны санхvvгийн болон аж ахуйн vйл ажиллагааны
нууцад хамаарах мэдээ баримтыг хууль бусаар олж авсан, ашигласан,
задруулсан бол хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг тавин нэгээс
нэг зуун тавь дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний тєгрєгєєр
торгох, эсхvл гурваас дээш зургаан сар хvртэл хугацаагаар
баривчлах ял шийтгэнэ.
164.2. Энэ хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол
хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр
зуун тавь дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний тєгрєгєєр
торгох, эсхvл гурван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
231 дvгээр зvйл. Тєрийн
албан хаагч, хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг
доромжлох /шинэ/
231.1.Тєрийн албан хаагч, хэв журам хамгаалах олон нийтийн
байцаагчийг vvргээ гvйцэтгэж байгаатай нь холбогдуулан олны
ємнє доромжилсон бол хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг таваас
тавь дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний тєгрєгєєр торгох,
нэг зуугаас нэг зуун тавин цаг хvртэл хvртэл хугацаагаар албадан
ажил хийлгэх, эсхvл нэгээс гурван сар хvртэл хугацаагаар баривчлах
ял шийтгэнэ.
Тайлбар: Энэ хуулийн 230, 231 дvгээр зvйлд заасан Тєрийн албан
хаагч гэдэгт шvvгч, прокурор, хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагч,
цагдаа, шvvхийн шийдвэр гvйцэтгэгч, гааль татварын албаны
байцаагч, хууль тогтоомжоор тусгайлан эрх олгосон улсын байцаагч
нарыг хамруулан ойлгоно.
1998 онд Улсын Их Хурал
“Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай” хууль батлан гаргасан
нь хэвлэл мэдээллийн чєлєєт, хараат бус байдлыг баталгаажуулахад
нэн чухал хууль тогтоох vйл ажиллагаа болсон байна. Энэ хуулиар
хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь єєрийн нийтэлж нэвтрvvлж байгаа
зvйлийнхээ талаар хариуцлага хvлээж байхаар тогтоосон юм.
Энэ нь нэг талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд чєлєєт байдлыг
бий болгож байгаа боловч нєгєє талаар нийтэлж нэвтрvvлж байгаа
мэдээллийнхээ vнэн зєв, бодитой эсэх талаар хvлээх хариуцлагыг
єндєржvvлэхэд чиглэгдсэн байна.
Тvvнчлэн энэ чиглэлд тєрийн
нууцын тухай хууль, тєрийн нууцын жагсаалтын тухай хууль,
байгууллагын нууцын тухай хууль, хувь хvний нууцын тухай хуулийг
хамааруулж болно.
YЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ
ЭРХ ЧЄЛЄЄ БА ГYТГЭЛГИЙН ЭСРЭГ ХУУЛИЙН ЗАРЧИМ
19 дvгээр зvйл байгууллага
2000.06 сар
Удиртгал
Энэхvv баримтад багтаж буй зарчмууд нь НYБ-ийн болон бvс нутгуудын
тєдийгvй бvх улс орны тvвшинд батлагдсан хууль зvйн баримт
бичгvvдэд тусгагдсан vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє ба хувь
хvний нэр тєрийг хамгаалах хэрэгцээ хоёрын зохистой тэнцвэрт
байдлыг хангаж єгч байна. Ардчилсан нийгэмд vзэл бодлоо чєлєєтэй
илэрхийлэх эрх чєлєє баталгаажсан байх ёстой ч хууль ёсны
ашиг сонирхол, нэр тєрийг хамгаалах vvднээс шаардлагатай хязгаарлалтуудыг
нарийвчлан тусгаж єгєх нь дээрх зарчмуудын хэрэгжих vндэс
болно. Ялангуяа нэр тєрийг хамгаалж гаргасан хуулийн заалтуудад
vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг хvндэтгэсэн хэм хэмжээг
бага боловч нийцvvлж оруулах ёстой.
Эдгээр зарчмууд нь олон улсын хууль эрх зvй, хэм хэмжээ, туршлага
дээр vндэслэгдсэн бєгєєд хуулийн ерєнхий зарчмууд нь улс vндэстнvvдээр
хvлээн зєвшєєрєгдсєн байна. Энэ нь 19 дvгээр зvйл байгууллагын
олон жилийн судалгаа, зєвлєлгєє, дvн шинжилгээ, олон улсын
болон vндэсний хэмжээний семинар зэрэг vйл ажиллагааны vр
дvн юм. Дээрх vйл ажиллагааны сvvлийн шат нь 2000.02.29-нєєс
3 сарын 1-ны хооронд Нэгдсэн Вант Улсын нийслэл Лондон хотод
зохиогдсон "Гvтгэлгийн эсрэг хууль"-ийн талаарх
семинар, улмаар семинараас гаргасан тєслийг хэлэлцэх явдал
байлаа.
Зарчмуудын шийдвэрлэх асуудлын хvрээ нь нэр тєрийн эсрэг гvтгэлэг
ба vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний хоорондын тэнцвэрт
байдлыг хангахад оршино.. Нэр тєр гэдэг нь тодорхой нийгэм
дэх бие хvний тухай vнэлэмж ба vзэл бодлыг хэлнэ. Энэхvv зарчим
нь хувийн нууц, єєрийн vнэлэмж, vзэн ядсан vг яриа зэрэг бусад
хувь хvний ашиг сонирхолыг хязгаарлах, хориглох, аль эсвэл
сайшаах, дэмжих зорилгыг агуулаагvй болно.
ОРШИЛ
Энэ зарчмын тєслийг боловсруулагчид:
НYБ-ийн дvрэм ба Хvний Эрхийн Тvгээмэл Тунхаглалд нарийвчлан
зааж єгсєн зарчмуудад нийцvvлэн хувь хvний эрх тэгш, халдашгvй
байх эрхийг хvлээн зєвшєєрєх нь хvн тєрлєхтний эрх чєлєєт,
шударга ёсч, энх тайван амьдралын гол vндэс гэдгийг харж vзэн,
Yзэл бодлоо илэрхийлэх
эрх чєлєє, мэдээллийн чєлєєт урсгал, олон нийтийн ашиг сонирхолд
хамааралтай асуудлаар хувь хvнийг ил тод, нээлттэй шvvмжлэн
хэлэлцэх нь хувь хvний хєгжил, тvvний нэр хvнд ажил vйлст
тєдийгvй нийгмийн сайн сайхан, дэвшилийг хурдасгаж бусад хvмvvс
vндсэн эрх, эрх чєлєєгєє эдлэх боломжийг бvрдvvлдэгээрээ ардчилсан
нийгэмд чухал ач холбогдолтой зvйл гэдгийг баталгаажуулж,
Хvний эрхийн тvгээмэл
тунхаглал, Иргэний болон Улс тєрийн эрхийн тухай Олон улсын
пакт, Африкийн хvний эрхийн дvрэм, Америкийн хvний эрхийн
конвенц, Хvний эрх, vндсэн эрх чєлєєний тухай Европын конвенц
болон улс орнуудын vндсэн хуулийн холбогдох заалтуудыг харгалзан
vзэж ,
Хуулийг дээдлэн, vзэл
бодлоо илэрхийлэх эрх чєлєєг багтаасан хvний эрхийг хамгаалах
зорилготой шударга, бие даасан шvvхийн тогтолцоог бvрдvvлэх
бодит хэрэгцээ болон vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє, хvний
эрхийн талаар шvvхийн ажилтнуудыг сургалтад хамруулах асуудлуудыг
харгалзан,
Хувь хvний хувьд нэр тєр
нь vнэт зvйл бєгєєд vvнийг зохих тvвшинд хамгаалалах хэрэгтэй
гэдгийг ойлгож,
Тєр засгийн газар нэр
тєрийг хамгаалах нэрээр гvтгэлгийн эсрэг туйлширсан хуулийг
хvлээн зєвшєєрєх нь нийтэд хамаатай асуудлаар нийгмийг хамарсан
хэлэлцvvлэг хийхийг хязгаарладаг тєдийгvй, єндєр албан тушаал,
нэр хvндтэй байр сууринд байгаа хvмvvс ийм хуулийг мушгин
гуйвуулах явдал гардаг гэдгийг ухан,
Мэдээллийг чєлєєтэй авах, ялангуяа албан тушаалтанд байгаа
мэдээллийг бусад хvмvvс хvртэх эрхийг хангаж єгєх нь vнэн
зєв мэдээлэл цацах явдлыг дэмжих эсвэл худал буюу гvтгэлэгийн
шинжтэй байж болох мэдээллийг нийтэлж , олны хvртээл болгох
vйлдлийг таслан зогсоох ач холбогдолтой гэдгийг санаж,
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл
нь олон нийтийн мэдлэг хvртэх эрхийг баталгаажуулах, нийгмийн
анхаарал татсан асуудлаар нийтийн маргаан мэтгэлцээн єрнvvлэх,
засгийн газар єндєр хариуцлагатай ажиллахад дэмжлэг vзvvлэх
энгийнээр хэлвэл, ард тvмний "хоточ нохой" байх
зэрэг vvрэг гvйцэтгэх ёстой гэдгийг хvлээн зєвшєєрч,
Хэвлэл мэдээллийн байгууллагаас
бий болгосон єєрєє удирдах, зохицуулах тогтолцоо нь нэр тєрийг
сэргээхэд vр дvнтэй, хvртээмжтэй механизм бєгєєд энэ нь vзэл
бодлоо илэрхийлэх эрх чєлєєг зєрчсєн зvйл биш гэдгийг хvлээн
зєвшєєрч,
Yзэл бодлоо илэрхийлэх
эрх чєлєє болон нэр тєрийг хамгаалах хоёр зvйлийн хоорондын
зохистой тэнцвэртэй байдлыг сайн ойлгуулах явдлыг дэмжихийг
хvсэн дараах зарчмуудыг боловсруулсан бєгєєд бид улс орнууд,
бvс нутаг, олон улсын байгууллагуудыг уг зарчмуудыг дэмжих,
хvлээн авах болон хэрэгжvvлэх талаар єєрсдийн тvвшинд зохих
алхам хийхийг зєвєлж байна.
1. ЕРЄНХИЙ ЗАРЧИМ
БYЛЭГ 1: Yзэл
бодлоо илэрхийлэх болон мэдээллийн эрх чєлєє
(а) Хvн бvр хєндлєнгийн оролцоогvй єєрийн гэсэн vзэл бодолтой
байх эрхтэй.
(б) Хvн бvр vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрхтэй ба vvнд
тєрєл бvрийн мэдээлэл ба vзэл санааг ямар нэг хил хязгаарыг
vл харгалзан єєрийн сонголтоор амаар, бичгээр буюу хэвлэлээр,
уран сайхны хэлбэрээр буюу бусад ямар ч хэвлэл мэдээллээр
дамжуулан чєлєєтэй эрж хайх, хvлээн авах эрхтэй.
(в) (а), (б)-д заасан эрхийг бусдын нэр тєрийг хамгаалах шаардлагын
vvднээс олон улсын хуульд орсон зарим нэг тусгай vндэслэлээр
тодорхой хязгаарлана.
(г) Yзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє нь шууд болон шууд бусаар
зєрчигдсєн хэн боловч хараат бус шvvхийн ємнє уг хязгаарлалт
нь vндсэн хууль болон хvний эрхийн хуулиудтай нийцэж буй эсэхийг
мэдэх эрхтэй.
(д) Yзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг хязгаарлахдаа хvний
эрхийг зvй бусаар зєрчих vйлдлээс урьдчилан сэргийлж, энэ
талаар хараат бус шvvхэд хандах хууль ёсны эрхийг нь хангах
ёстой.
ЗАРЧИМ 1.1: Хуульд
зааснаар
Yзэл бодлоо илэрхийлэх болон мэдээлэл хvртэхтэй холбоотой
хязгаарлалтыг хуульд зааж єгсєн байна. Уг хуулийн заалт нь
ойлгомжтой, хоёрдмол утгагvй, цэгцтэй, яаж дагах ёстой бєгєєд
эс бєгєєс хувь хvн ямар нєхцєл байдалд орж болохыг урьдчилан
хэлсэн буюу тодорхой зvйлийг єєр аргаар хийх боломж олгосон
байна.
ЗАРЧИМ 1.2:
Хууль ёсны ашиг сонирхол, нэр тєрийг хамгаалах
Бусдын нэр тєрийг хамгаалах vvднээс мэдээлэх, илэрхийлэх зэргийг
хєндлєгєєс хязгаарлалт тавих vйл нь нэр тєр, хууль ёсны ашиг
сонирхолыг хамгаалах бодит зорилготой, харагдахуйц шалгарсан
vр нєлєєтэй байх ёстой. (зарчим 2-ыг хар)
Зарчим 1.3.
Ардчилсан нийгэм дэх хэрэгцээ
Бусдын нэр тєрийг хамгаалах зорилгоор мэдээлэх, vзэл бодлоо
илэрхийлэх vйлийг хязгаарлах нь ардчилсан нийгэмд байх зайлшгvй
хэрэгцээ юм гэдгийг хvлээн зєвшєєрєєгvй тохиолдолд энэ хязгаарлалтыг
хуульчлах боломжгvй юм. Ялангуяа
I. Хууль ёсны нэр тєр, ашиг сонирхлыг хамгаалах арга хэрэгсэл
нь сул, хvртээмжтэй бус тохиолдолд;
II. Нєхцєл байдлыг тооцон vзэхэд нэр тєрийг хамгаалах хязгаарлалт
хэм хэмжээнээс хэтэрсэн болоод vзэл бодлоо илэрхийлэх эрх
чєлєєг хязгаарласнаар нэр тєрийг хангалттай хамгаалж чадахгvй
нєхцєлд хэрэгжvvлэх боломжгvй юм.
Зарчим 1-д тайлбар
Зарчим 1 нь олон улсын болон vндсэн хуулиар баталгаажсан vзэл
бодлоо илэрхийлэх тухай заалтууд, Иргэний ба Улс тєрийн эрхийн
тухай Олон улсын пактын Сиракузагийн зарчмаас урган гарч ирж
байна. Зарчим 1.1-ээс 1.3.-д буюу тэдгээрээс гарах хувилбарт
тусгасан vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг хязгаарлах хууль
ёсны гурван хэсэг бvхий шалгуур нь олон улсын болон vндэсний
шvvхийн практик, хуулиудад нилээд давтагдсан байдаг.
Зарчим 2. Гvтгэлгийн
эсрэг хуулийн зорилго
(а) Гvтгэлгийн эсрэг хуулийн гол зорилго, vзvvлэх vр нєлєє
нь нэхэмжлэл гаргах болон шvvгдэх vvрэгтэй хувь хvн, хуулийн
этгээдийг нийтэд доог тохуу болгох, vзэн ядуулах, нийгэм дэх
нэр хvндийг нь бууруулах, vнэлэмжид нь халдах зэргээр хохирол
учруулсан тохиолдолд тэдний нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгчээр
оролцох эрхийг хангахад оршино.
(б) Нэр тєрд нь учирсан хохирол байхгvй, эсвэл учирсан хохирлыг
нь барагдуулах vндэслэлгvй (давуу эрхгvй ) хуулийн этгээд
нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчээр оролцоход "нэр тєр"
хамгаалах хэргээр гvтгэлгийн эсрэг хуулийг хэрэглэхийг хориглоно.
Ялангуяа дараах зорилгоор гvтгэлгийн эсрэг хуулийг хэрэглэхийг
(батлахыг) хориглоно.
I. Албан хаагчийн буруутай vйл ажиллагааг зvй ёсоор шvvмжлэх,
хээл хахуулийг ил гаргах явдалд саад хийх;
II. Улсын бэлэг тэмдэг, тєрийн далбаа, vндэсний ялгах тэмдэг
зэрэг обьектийн “нэр хvндийг” хамгаалуулах;
III. Тєр ба vндэстэн гэх мэт зvйлийн “нэр хvндийг” хамгаалах;
IV. Нас барсан хvний ємнєєс нэхэмжлэл гаргах;
V. Нэхэмжлэл гаргах эрхгvй хvмvvсийг тєлєєлж хувь хvн нэхэмжлэл
гаргах багтана.
(в) Гvтгэлгийн эсрэг хууль нь нэр тєрєєс илvv хууль ёсны ашиг
сонирхлыг хамгаалахад чиглэгдэх ёсгvй. Хууль ёсны ашиг сонирхлыг
энэ зорилгоор тусгайлан гаргасан єєр хуулиар зохицуулах ёстой.
Гvтгэлгийн эсрэг хууль нь ялангуяа vндэсний аюулгvй байдал,
нийгмийн хэв журам сахиулахад болон гадаад улсын тєр, засгийн
газартай найрамдалт сайн харьцаатай байхад туслах зорилготой
байж хэрхэвч болохгvй.
Зарчим 2-т тайлбар.
Гvтгэлгийн эсрэг хуулийн зорилго нь зєвхєн нэр тєрийг хамгаалахад
оршино. Гэтэл дэлхийн олон оронд албаны хvмvvсийн буруутай
vйл ажиллагааны талаар олон нийтийн зvгээс хууль ёсны шvvмжлэл,
хэлэлцvvлэг єрнєхєєс сэргийлэх, таслан зогсоох хэрэгсэл болгож
гvтгэлгийн эсрэг хуулийг буруугаар ашиглах тохиолдол гардаг.
Мєн олон улс оронд тєрийн болон шашны бэлэг тэмдэг зэрэг тодорхой
оьектыг хамгаалах тусгай хууль гаргадаг. Учир нь иймэрхvv
зvйлд нэр хvнд гэх зvйл vгvй ба эс бєгєєс гvтгэлийн эсрэг
хуулийг хууль ёсны зорилгоор нь ашиглахгvй байна гэж vзнэ.
Хэн нэгний нэр тєрд хууль
бусаар халдсанаас vvсэх хор уршиг нь мєн чанарын хувьд тухайн
хvн рvvгээ шууд чиглэсэн, хувийн шинжтэй байдаг. Энэ нь ємчтэй
адил єв залгамжилж болох тийм ашиг сонирхол биш. Нас барсан
хvний нэр тєрийг тєрєл садан нь єєрийн ашиг сонирхолдоо ашиглах
нь єєрийн нэр тєрєєрєє амьдарч буй хvнийхээс vндсээрээ ялгаатай.
Иймээс хуулийг гуйвуулах болон нас барсан хvний нэр тєрийг
гутаасан тухай нэхэмжлэх гаргах нь хэргийг нээлттэй, чєлєєтэй
хэлэлцэхээс сэргийлдэг байж магадгvй юм.
Хууль бусаар оршиж буй
бvлгvvдийн хувьд хувь хvний (бодгаль) нэр тєр гэсэн ойлголт
бvрэн утгаараа хэрэгжиж чаддаггvй. Тийм ч учраас ийм бvлгvvдийн
нэр тєрийг гvтгэлэгийн эсрэг хууль хамгаалах боломжгvй юм.
Бvлгийн бvх гишvvд нэр тєрєє гутаалгах, бvлгийн гишvvн учраас
хувь хvнийхээ нэр хvндийг шууд бусаар гутаалгасан тохиолдолд
асуудлыг зарчим 2-ын б-ийн v-ийн дагуу зохицуулна. Аль нэг
бvлгийн гишvvн хувь хvнийхээ хувьд хvлээн зєвшєєрєгдсєн бєгєєд
уг этгээд гvтгэлэг тvvнд шууд нєлєєлсєн, буюу шууд єртсєн
гэдгээ нотолж чадвал хуулийн дагуу шvvхэд хандах боломжтой.
Зарим улс оронд бусдын
нэр тєрєєс илvv олон нийтийн ашиг сонирхол, нийгмийн хэв журам
vндэсний аюулгvй байдал, бусад улстай найрсаг харилцаатай
байхыг илvvд vзэж гvтгэлгийн эсрэг хуулийг эрvvгийн хуулиндаа
хамтатган баталдаг. Ийм шинжтэй гvтгэлгийн эсрэг эрvvгийн
хууль нь дээрх ашиг сонирхлыг нарийн авч vзээгvйгээс Зарчим
1.3-д заасан vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг хязгаарлах
шаардлагад нийцдэггvй. Дээрх хууль ёсны гэх ашиг сонирхлууд
нь тусгай нэр тєр хамгаалах зорилгоор баталсан бие даасан
хуулиар хамгаалагдах ёстой.
Зарчим 3. Тєрийн
байгууллага, албан тушаалтныг гvтгэх
Хууль тогтоох, шvvх болон гvйцэтгэх засаглалын байгууллагууд
ба тєрийн ажилтнууд vvргээ гvйцэтгэхээс бусад тохиолдолд гvтгэлгийн
эсрэг аливаа vйл ажиллагаа явуулахыг хориглоно.
Зарчим 3-д санал
Олон орны дээд шатны шvvх нь албан тушаалтан, сонгуульт албан
тушаалтан, тєрийн ємчийн vйлдвэр байгууллага болон бvр улс
тєрийн намыг ч гvтгэлгийн vйл ажиллагаа явуулахыг хязгаарласан
байдаг. Энэ нь засгийн газар, албаны хvмvvсийг ил тод шvvмжлэх
нь ардчилалд амин чухал зvйл бєгєєд эдгээр байгууллага, албаны
хvмvvсийн нэр тєр хязгаарлагдмал, тэд шvvмжлэлээс єєрсдийгєє
хамгаалах хангалттай хэрэгсэлтэйг (аргатайг) хvлээн зєвшєєрч
буйн илрэл хэрэг юм. Энэхvv зарчмыг хэрэгжvvлэхдээ тєрийн
захиргааны улам олон байгууллагад энэхvv хоригийг тавьж байгаа
олон улсын чиг хандлагыг анхаарч vзэх нь зvйтэй болов уу.
2. Гvтгэлгийн эсрэг
эрvvгийн хууль
Зарчим 4. Гvтгэлгийн
эсрэг эрvvгийн хууль
(а) Зарчмын хувьд эрvvгийн хуулиас гvтгэлгийн эсрэг заалтыг
хасч, иргэний хуулиар зохицуулах хэрэгтэй. Одоог хvртэл гvтгэлгийн
эсрэг заалтууд эрvvгийн хуулинд нь байгаа улс орнууд энэ зарчмыг
хэрэгжvvлэх алхам хийх хэрэгтэй.
(б) Практикаас харахад гvтгэлгийн эсрэг эрvvгийн хууль эн
тэргvvнд нэр тєрийг гутаасан буруутай vйлдэлд чиглэдэг бєгєєд
одоо хvчин тєгєлдєр байгаа эрvvгийн хууль дараахь нєхцлvvдийг
харгалзан єєрчлєлт хийх хойшлуулшгvй алхам хийх шаардлагатай
байна.
I. Нэг талын нэр тєр гvтгэгдсэн
гэх гомдол шаардлага нь эргэлзээтэй, нотлох баримт бvрэн бус
бол хэнийг ч гvтгэлгийн эсрэг хуулиар ял тулгаж болохгvй;
II. Няцааж байгаа зvйл нь худал ташаа болох нь нотлогдоогvй,
санаатай хуурамчаар vйлдсэн буюу худал ташаа болохыг мэдсээр
атал бодлогогvй мэдээлсэн эсвэл нєгєє талд зориуд хор уршиг
учруулахаар тусгай зорилготой гvтгэсэн зэрэг нь нотлогдоогvй
бол гэмт хэрэгт тооцохгvй;
III. Гvтгэгдсэн гэх тал єндєр байр суурьтай єєрєєр хэлбэл
захиргааны байгууллагын нэр хvнд бvхий албан тушаалтан байсан
ч цагдаа, прокурор, захиргааны байгууллагын ахлах ажилтан
зэрэг тєрийн ажилтан уг этгээлийн ємнєєс гvтгэлгийн эсрэг
гэмт хэрэг vvсгvvлэхээр санаачлах, шийдвэрлvvлэх тал болохгvй;
IV. Хорих, хорих ял тэнсэх, аль нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр
єєрийгєє илэрхийлэх эрхийг нь хасах, сэтгvvл зvйн болон бусад
мэргэжлээрээ ажиллахыг тvр тvтгэлзvvлэх, хэт их торгууль тавих
буюу бусад эрvvгийн хатуу ял шийтгэл хариуцлагыг гvтгэлэгийн
гэмт хэрэгт оногдуулахыг зєвшєєрєхгvй.
Зарчим 4-д санал
Ямар нэг vйлдлийг “гэмт хэрэгжvvлэх нь” тооцох нь нийгмийн
зvй бус vйлдлийг ил гаргаж, тvvнд тєрєєс хяналт тавих гэсэн
тодорхой ашиг сонирхлыг агуулдаг. Хvний vндсэн эрхийг зєрчсєн
тухай хэргийг эрvvгийн хуулиар шийдэх vед Засгийн газар хориг,
хяналт тавьж байх хэрэгтэйг олон улсын шvvх онцлон тэмдэглэсэн
байдаг. Олон улсад бусдын нэр тєрийг хамгаалах явдлыг эн тэргvvнд
хувийн ашиг сонирхлын асуудал гэж vздэг бєгєєд нэр тєрийг
зохистой хамгаалахад эрvvгийн хуулийн гvтгэлгийн заалтыг хэрэглэхийг
шаардлагагvй vздэг байна.
Олон улс оронд гvтгэлгийн
эсрэг эрvvгийн хуулийг олон нийтийн маргааныг нухчин дарах,
шvvмжлэлийг хvчлэн хязгаарлах хэрэгсэл болгон гуйвуулдаг.
Хуулийн хатуу чанга хариуцлага, тухайлбал хорих ял нь vзэл
бодлоо илэрхийлэх эрх чєлєєнд сєрєг муу нєлєє vзvvлдэг. Ялангуяа
хувь хvний нэр тєрд учруулсан гэм хорыг арилгахад эрvvгийн
бус хариуцлага хангалттай байхад ийм хариуцлагыг хэрэглэх
шаардлагагvй нь ойлгомжтой. Гvтгэлгийн эсрэг эрvvгийн хуулийг
гуйвуулан ашиглах явдал байнга гарах боломжтой бєгєєд тэр
ч байтугай эрvvгийн хууль нь зєєлєн улсуудад ч ийм явдал гарч
байдаг. Гvтгэлгийн эсрэг эрvvгийн хуулийг нийгмийн хэв журам
сахиулах, олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад хэрэглэх
нь хууль бус, нийцэмжгvй зvйл гэдгийг урьд дурьдсан. Эдгээр
шалтгаанаар гvтгэлгийн эсрэг эрvvгийн хуулийг зарчмын дагуу
єєрчлєх буюу хvчингvй болгох ёстой.
Олон улс оронд нэр тєрийг
хууль бусаар зєрчих явдлыг эн тэргvvнд гvтгэлгийн эсрэг эрvvгийн
хуулиар авч шийддэг хэвээр байна. Yзэл бодлоо илэрхийлэх эрх
чєлєєг дур зоргоор хязгаарлах, уг гvтгэлэгийн эсрэг хуулийг
буруугаар ашиглах боломжийг багасгах vvднээс уг хуулиа энэ
зарчмын “б”ийн 4-т тохируулах нь маш чухал. Эхний нєхцєл нь
эрvvгийн хуулийн vндсэн зарчим болох нотлогдоогvй бол гэм
буруугvйд тооцохоос vvсдэг. Нотлогдоогvй бол гэм буруугvйд
тооцохдоо нэхэмжлэгч тал нь гэмт хэргийн бvх нотлох баримтыг
хэрэгт бvрдvvлэх шаардлагатай болно.
Гvтгэлэгийн хэргийн тухайд
мэдээлэл ор vндэсгvй байх, гэмт хэрэг vйлдсэн vеийн сэтгэл
мэдрэлийн євчний тохирсон зэрэглэл нь нотлох баримт болно.
Эрvvгийн хууль дахь гvтгэлгийн гэмт хэрэгтэй холбоотой бас
нэг хэцvv бэрхшээл нь тєрийн боломжийг ашиглан албан хаагчид
єєрийн хувийн нэр хvндээ хамгаалах зэргээр хуулийг буруугаар
ашиглах нь 3 дахь нєхцєл юм. 4 дэх нєхцєл нь хариуцлага тэнцвэргvй,
vзэл бодлоо илэрхийлэх явдалд цаашид муу нєлєєлєл vзvvлэхгvй
байхыг баталгаажуулна.
БYЛЭГ 3. Иргэний
хууль дахь гvтгэлэгийн тухай заалтууд
Зарчим 5. Журам
(а) Нэр тєр гутаасны тєлєє шvvхэд гаргасан гомдлыг зарим тодорхой
шалтгаанаас бусад бvх тохиолдолд 1 жилийн дотор хянан vзэж
шийдвэрлэнэ.
(б) Yзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєнд сєрєг нєлєє vзvvлэхээс
урьдчилан сэргийлэх зорилгоор нэр тєр гутаасан хэргийг шvvн
таслах ажиллагааны vе шат бvрийг зохистой цаг тухайд нь явуулахад
шvvхийн байгууллага анхаарах ёстой. Тvvний зэрэгцээ хэрэгт
холбогдогч этгээд єєрийгєє хамгаалах боломжгvй, ялангуяа vнэнийг
нотлох баримттай болж чадахааргvй нєхцєл байдалд хурдавчлуулах
ёсгvй.
Зарчим 5-д санал
Гvтгэлэгийн хэрэг гарч, мэдээлэл тарснаас хойш удаан хугацааны
дараа эрvv vvсгэх нь хоёр талаас няцаалт єгєх хvчийг сулруулж
хэрэгт сэжиглэгдсэн этгээд тухайн vед тохирсон хамгаалалт
vзvvлэх боломжийг багасгадаг. Хэрэгт холбогдогчийн vзэл бодлоо
илэрхийлэх эрх чєлєєг хэтэрхий хаах, сєрєг нєлєє vзvvлэх бvх
тохиолдолд нэхэмжлэгч хохирлоо арилгуулах боломжийг бууруулдаг.
Зарим гvтгэлгийн хэргийг шийдвэрлэх vед шvvн таслах ажиллагааг
маш vндэслэл муутай богино хугацаанд явуулахыг хуулиар оноосон
байх нь талуудыг хvнд байдалд оруулдаг. Энэ нь хариуцагч тохирсон
хамгаалалт авах боломжгvй болно гэсэн vг юм. Энэ бэрхшээл
нь холбогдогч этгээд шvvхэд ил гаргахыг хvсэхгvй байгаа ялангуяа
нууц эх сурвалжаас олсон мэдээллийг нотлох баримт болгон ашиглахдаа
эх сурвалжаа нууцлахыг хvсэхэд саад болно.
Зарчим 6. Мэдээллийн
эх сурвалжийг хамгаалах
(а) Сэтгvvлч болон ямарваа хуулийн этгээд олон нийтийн эрх
ашгийн vvднээс мэдээлэл тараасан бол тухайн мэдээллийн эх
сурвалжийг нууцлах эрхтэй . Энэ эрхийг ямар ч нєхцєлд гvтгэлгийн
хэрэгт халах, хязгаарлах ёсгvй.
(б) Энэ зарчмын дагуу гvтгэлгийн хэрэгт мэдээллийн эх сурвалжаа
задруулахаас татгалзсаны тєлєє хэн ч хохирол амсах ёсгvй.
Зарчим 6-д санал
Yзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг баталгаажуулж єгснєєр олон
нийтийн эрх ашгийн vvднээс мэдээлэл тvгээж байгаа сэтгvvлч
болон хэн ч мэдээллийн эх сурвалжаа илчлэхээс татгалзах эрхийг
олгосон явдал юм. Энэ зарчим нь гvтгэлгийн эсрэг хуулинд заасан
эрхийг тодотгож байна. Хувь хvн мэдээллийн эх сурвалжийн нууцлалыг
хадгалахын хамт шvvх vйл ажиллагааны явцад уг мэдээллийн эх
сурвалж оршин байгаа гэдгийг нотлон vзvvлж болно. Харин уг
этгээд ямар хэмжээний мэдээлэл болон эх сурвалжийн хэсгийг
нотлох баримт болгон ашиглахаа єєрєє шийднэ.
Зарчим 7. Yнэнийг
нотлох
(а) Хариуцагч болсон явдлын маргаантай нєхцєл байдлын vнэн
болохыг нь тогтоосон бvх тохиолдолд ямар ч vvрэг хариуцлагаас
чєлєєлєгдєнє. (Зарчим 8-ыг хар)
(б) Олон нийтэд хамааралтай зvйл агуулсан байвал нэхэмжлэгч
уг мэдээллийг худал болохыг єєрєє батлах vvрэгтэй.
(в) Мэдvvлгийнхээ vнэнийг тогтоох гэсэн шvvгдэгчийг vндэслэлгvй
зогсоож буй шvvх ажиллагааг дахин хянаж vзэх хэрэгтэй
Зарчим 7-д санал
Энэ зарчмын эхний хэсэг нь олон улс орны гvтгэлгийн эсрэг
эрvvгийн хуульд аль хэдий багтсан байна. Энэ нь хэн нэгэн
этгээд нэр тєрєє хамгаалж чадахгvй байгаагийн тєлєє тэр зєв
мэдээллийг тараасны тєлєє шvvн хэлэлцэх ёсгvй гэсэн vзэл санаанаас
гарсан юм. Эдгээр зарчмууд нь хувийн нууцыг хамгаалах зэрэгт
бусад хvрээнд гарч болох vйлдлийг журамлах бололцоотой гэсэн
vг биш юм. Зарим хэрэг шvvн шийдвэрлэхэд жишээ нь хувийн нууцын
тухай хуульд урьд ял эдэлсэнтэй холбоотой мэдээллийг нийтлэхэд
зарим хязгаарлалт тавьсан байдаг.
Энэ зарчмын б нь олон
шvvн шийдвэрлэх ажиллагаанд уламжлал болсон нэг зvйл буюу
баримт vйл явдлын гvтгэсэн мэдээлэл ташаа болох нь таамаглагдаж
байвал хариуцагчаар мэдэгдэл vнэн болохыг нотлохыг даалгадаг
туршлагад эсрэг хариултыг єгч байна. Хэдий тийм боловч нэлээд
олон нийтийн эрх ашигт хамаарах мэдээллийнх нь тєлєє хариуцагчийг
vндэслэлгvй дарамтанд байлгаж vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх
эрх чєлєєнд муу нєлєє vзvvлж байжээ.
Зарим шvvн таслах ажиллагаанд
хариуцагчийн мэдээллийн vнэнийг нотлох чадвар, боломжийг vндэслэлгvй
хязгаарлах практикууд бий. Нотолж чадаагvй хариуцагчийг мэдээллээ
vнэн зєв болохыг нотлох оролдлого хийснийх нь тєлєє нэмэлт
тєлбєр тєлєхийг шаарддаг ба ийм шийдвэр гаргахдаа уг хариуцагч
vнэн зєвийг нь нотолж чадахгvй байгаа учир шалтгааныг авч
vздэггvй.
Энэ нь мэдээлэл нь vнэн
байсан ч нотолгоо нь хангалтгvй гэсэн шударга бус байдлаар
хандаж хариуцагчийг нотолгоо нь хангалттай бус байх вий гэсэн
айдаст оруулдаг. Гvтгэлгийн хэргийн шvvн таслах ажиллагаанд
нотолгоо танилцуулахыг хориглосон журам нь хариуцагчийн мэдээллийн
vнэнийг тогтоох чадварыг хууль бусаар боож буй нь энгийн жишээ
юм. Ялангуяа нэхэмжлэгчийнх урьдын ял шийтгэл, гэмт vйлдэл,
урьдны амьдралын талаар нотлох баримт, жишээ татах шvvгдэгчийн
эрхийг хасах явдал нь маш буруу юм.
Зарчим 8. Албан
тушаалтан
Гvтгэлгийн эсрэг хууль нь ямар ч тохиолдолд албан тушаалтанд
тэдний хэргэм зэргийг vл харгалзан тусгай хамгаалалт олгох
ёсгvй. Энэ зарчим нь аливаа гомдол гаргах, гомдол барагдуулах,
хариуцагчийн буруутай эсэхийг тогтоох цаашилбал тохирсон хариуцлагыг
vнэн зєв хvлээлгэхэд чухал vvрэг гvйцэтгэнэ.
Зарчим 8-д санал
Олон орны хуулийн тогтолцоонд оршин буй гvтгэлгийн эсрэг хууль
нь тодорхой хvмvvст жирийн иргэдийнхээс хавьгvй илvv тусгай
хамгаалалт vзvvлдэг. Жишээ нь тєрийн зvгээс тэдний нэр хvндийг
гутаасны эсрэг хэрэг vvсгэхэд оролцох, албаны хvмvvсийн нэр
тєрийг хамгаалахын тулд хамгаалалтын єндєр арга хэмжээ авахыг
шаардах, албан тушаалтаны нэр хvндийг гутаасан этгээдэд єндєр
шийтгэл оногдуулах зэрэг vзэгдлvvд ажиглагддаг. Ойрын vед
олон улсын эрх зvйд албан тушаалтнууд шvvмжлэлд илvv хvлээцтэй
хандах талаар заалтуудыг оруулж эхэллээ. Энэ нь албан тушаалтнууд
дээр єгvvлсэн тусгай хамгаалатад хамаарахгvй гэдгийг баталж
єгч байна.
Зарчим 9. Зохих
хэвлэл материал
Олон нийтэд холбогдолтой мэдээллийн худал ташаа болох нь нотлогдсон
тохиолдолд хариуцагч нь хэвлэн нийтлэх vйл ажиллагаа явуулсаныхаа
тєлєє зохих ємгєєлєлд байх ёстой. Ташаа мэдээлэл тараасан
арга барил болон тараах болсон нєхцєл нь vндэслэлтэй нь тогтоогдсон
vед уг хариуцагчийг тэрхvv ємгєєлєлд авна. Шvvх байгууллага
тухайн тохиолдол vндэслэлтэй эсэхийг тогтоохдоо олон нийтэд
хамаатай зvйлс болон олон нийтийн мэдээлэл хvртэх эрхийг vзэл
бодлоо илэрхийлэх эрх чєлєєтэй хослуулах зарчмыг баримтлана.
Зарчим 9-д санал
Зарим хуулийн тогтолцоо буюу шvvн таслах ажиллагааны баримталж
буй уламжлалт хатуу арга барилын улмаас хариуцагч нь худал
мэдээллийг санаатайгаар тараасан эсвэл уг мэдээлэл нь нь vнэн
гэдгийг баталж чадахгvй байгаад ялгаагvй хариуцлага хvлээж
буй “vндэслэлгvй” шалтгаантай хэргvvдийн тоо єссєєр байна.
Дээрх уламжлалт зарчим нь хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд
тохиромжгvй нь харагдаж байна. Учир нь хэвлэл мэдээллийн байгууллага
нь олон нийтийн мэдээлэл олж авах эрхийг эдлvvлэх vvргийг
давхар биелvvлж байдаг ба тийм ч учраас тухайн тvvх болон
мэдээлэл vнэн эсэх нь батлагдахыг хvлээхгvй нэвтрvvлэх дамжуулах
явдал байдаг. Бvр хамгийн сайн сэтгvvлч ч vнэхээр алдаа гаргадаг
бєгєєд худал ташаа эсэх нь хараахан батлагдаагvй мэдээлэл
дамжуулсан тохиолдолдол бvрт шийтгэл оногдуулах явдлыг нээлттэй
орхих нь мэдээллийг цагт нь хvлээн авах ёстой олон нийтийн
ашиг сонирхлыг vл тоомсорлосон хэрэг болно. Yзэл бодлоо илэрхийлэх
эрх чєлєє болон нэр тєрийн хоорондын илvv тэнцвэртэй байдал
нь vндэслэлтэй vйлдэл хийсэн хvнийг хамгаалахын зэрэгцээ,
жинхэнэ зvй бус vйлдэл хийсэн хvний эсрэг шvvхэд хандах хохирогчийн
эрхийг хvлээн зєвшєєрєхєд оршино. Мэргэжлийнхээ хэм хэмжээний
дагуу ажиллаж байгаа л бол хэвлэл мэдээллийн хэрэгсэлvvд “vндэслэлийн”
шалгуурыг хэвийн байдлаар давж гарах нь дамжиггvй.
Зарчим 10. Санаа
бодлоо илэрхийлэх
(а) Хэн ч санаа бодлоо илэрхийлснийхээ тєлєє гvтгэлгийн эсрэг
хуулийн хариуцлага хvлээхгvй.
(б) Санаа бодол гэдэг нь дараах шинжvvдтэй байна.
1. Бодит бус эргэлзээтэй худал болох нь тогтоогдож болох зvйлээс
бvрдээгvй байх, эсвэл,
2. Хошигносон, тохуурхсан, элэглэсэн хэллэгээр тухайн бодит
байдлыг ойлгомжгvй илэрхийлээгvй байх.
Зарчим 10-д санал
Ямарваа гvтгэлгийн хэрэгт санал бодлоо илэрхийлсэн асуудал
орсон байвал тvvнийг тодорхой нарийн шалгуураар авч vзэх ба
vvнийг “vнэлэмжийг” дvгнэх ч гэж нэрлэх явдал байдаг. Гэсэн
хэдий ч хувь хvний санал бодлыг єєрєєр авч vзэж хамгаалдаг.
Зарим хуулинд “ хvн єєрийн санал бодолтой байх эрхтэй” гэсэн
зарчмаар хvний санал бодлыг бvрэн хамгаалдаг байна. Харин
уг санал бодлыг "зvйтэй" эсэхийг тодорхойлох субьектив
хэмжvvрийг хамгаалалтад авах хэргтэй гэж vздэг явдал бий.
Зарим мэдээлэл єнгєн талаасаа баримт мэт харагддаг боловч
хэрэгдэгдэж буй хэллэг болон нєхцєл байдлын улмаас буруугаар
ойлгогдох явдал гардаг.
Хэтрvvлэл, хошигнол, элэглэл зэрэг яруу найргийн хэрэглvvрvvд
нь vvний тодорхой жишээ юм. Иймээс гvтгэлгийн эсрэг хуулинд
санал бодлыг єнгєц бус бодит утгаар нь хэмжих шаардлагатай
байна.
Зарчим 11. Хариуцлагаас
чєлєєлєх
(а) Зарим тодорхой мэдээлэлд гvтгэлгийн хариуцлага хvлээлгэхгvй.
Тэдгээрт наад зах нь дараах зvйлийг хамруулан ойлгоно.
1. Хууль тогтоох байгууллагын vйл ажиллагаа тvvн дотроо сонгогдсон
гишvvдийн нээлттэй хэлэлцvvлэг, хуулийн байгууллагад дуудагдсан
гэрчийн єгєх мэдvvлэг;
2. Удирдах тvвшин болон тэдгээрийн гишvvдээс гаргасан мэдээлэл;
3. Шvvх хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд ( шvvхийн
ємнєх шат, хэлэлцэх шатанд) шууд оролцогчдоос (шvvгч, талууд,
гэрчvvд, шvvхийн зєвлєл ба тангарагтны гишvvд ) гаргасан уг
шvvх ажиллагаанд хамаатай мэдэгдэл.
4. Хvний эрхийн зєрчлийг мєрдєх эрх бvхий хvн, итгэмжлэгдсэн
этгээдэд хэлсэн мэдээлэл;
5. Хууль тогтоох байгууллагын хэвлэхээр тушаал гаргасан бичиг
баримтууд;
6. Дээр /1-5/ дурьдсан материалын vнэн зєв, нягт нямбай тайлан;
7. Олон нийтийн хvсэлтээр хэвлэгдсэн эсвэл гадаад орны шvvх
буюу олон улсын байгууллагаас гаргасан албаны мэдээ баримтын
vнэн зєв тайлан.
(б) Хэрэв тодорхой тєрлийн мэдэгдэл нь хорон санаа, дайсагнасан
бодол агуулаагvй нь батлагдсан тохиолдолд хариуцлагаас чєлєєлнє.
Дайсагнасан санаа агуулаагvй гэдэгт хууль, ёс суртахуун болон
нийгмийн ємнє хvлээсэн vvргээ гvйцэтгэх vедээ гаргасан мэдэгдлvvд
багтана.
Зарчим 11-д санал
Олон нийтийн ашиг сонирхлыг хvндэтгэн vзвэл хvмvvст байцаагдах
бий гэсэн айдас тєрдєг нь чєлєєтэй ярих чадварт, магадгvй
єєрийн хэлж ярьсан зvйлийнхээ тєлєє шvvхэд хариулахад бэрхшээлтэй
байдгийг хvлээн зєвшєєрсєн. 11-р зарчмын (а) хэсгийн 1-5-д
тодорхойлогдсон зvйлс нь ихэнхдээ гvтгэлгийн эсрэг хуулиар
хариуцлага тооцоохгvй зvйлс байна. Энэ нь сонин болон бусад
мэдээллийн хэрэгслvvдэд жинхэнэ зохиогч нь шаардлагатай хамгаалалтгvй
байсан ч олон нийтийг шударга, нягт нямбай мэдээлэл, баримт,
мєн тэрчлэн бусад тодорхой албан ёсны материалаар хангах боломжийг
олгож байгаагаараа чухал ач холбогдолтой юм.
Тодорхой мэдээлэл хийх
тохиолдолд зохиогч нь тvvнийг хийх vvрэг хvлээсэн эсвэл хийх
тусгай сонирхолтой байсан нь єширхєж хонзогносон шинжтэй биш
бол хариуцлагаас чєлєєлнє. Олон улсын хандлага нь эдгээр тохиолдолд
энэ ємгєєлєх хvрээг улам єргєнєєр тайлбарлаж, vзэл бодлоо
илэрхийлэх эрх чєлєєнд онцгой ач холбогдол єгч байна.
Зарчим 12. Хариуцлагын
хvрээ
(a) Уг гvтгэлгийн мэдээллийн зохиогч, редактор, хэвлэн нийтлэгч
нь биш, уг мэдээг тараахад оролцсоноо мэдээгvй, зvй бус vйлдэлд
оролцсон vндэслэл байхгvй хэн боловч гvтгэлэг, нэр тєр гутаасан
хэрэгт татагдах ёсгvй.
(б) Тухайн гvтгэлгийн мэдээлэлд холбоотой байгууллага нь мэдээллийг
тараах vйлд Интернетэд холбох техникээр хангасан, уг мэдээллийг
интернэтээр дамжуулах ба вэб хуудсыг нь бvхлээр нь болон хэсгээр
нь ажиллуулах зэргээр мэдэхгvйгээр оролцсон бол тэрхvv мэдээлэлтэй
холбоотой ямар нэг хариуцлага хvлээх ёсгvй. Харин уг байгууллагууд
тухайн мэдээллийг дахин цацахаас урьдчилан сэргийлж ,15, 16
дугаар зарчмын дагуу шvvхээс гаргах тvр ба байнгын хоригийн
арга хэмжээг биелvvлэх хэрэгтэй болж болно.
Зарчим 12-д санал
Нэг гvтгэлэгийн хэрэгт олон хvн холбогдох явдал байдаг. Мэдээллийг
гаргах, хэвлэхэд оролцоогvй ба уг зvйл гvтгэлэг гэдгийг мэдээгvй
хувь хvн ба, олон нийтийн мэдээллийн хэрэгслvvд тэр ч бvv
хэл мэдээллийн агентлаг гvтгэлэгт санаатайгаар оролцсон гэдэг
нь нотлогдоогvй хэвлэл тvгээгч, сонин зарагчид тэр мэдээллийн
тєлєє хариуцлага хvлээхгvй.
Энэ зарчмын б-д дурьдсан
бvлэг хvмvvс, ялангуяа интернетийн vйлчилгээ эрхлэгчид гvтгэлгийн
эсрэг хуульд уламжлагдаж ирсэн ойлголт болох хэвлэн нийтлэгчдээс
хэд хэдэн талаараа чухал ялгаатай. Тэд мэдээлэл тарааж байгаа
хvнийхээ мэдээлэлд шууд холбогдох боломжгvй учраас тvvнээс
хамгаалах, тvvнийг болиулах боломжгvй юм. Тийм учраас интернетийн
vйлчилгээ эрхлэгчид тэдний ємнєєс хариуцлага хvлээн эрсдэлд
орох нь зохистой бус юм. Хэрвээ тэд гvтгэлэгийн шинжтэй материалыг
єєрсдєє зохиож Интернэтэд цацтал уг мэдээлэтэй холбоотой зэмлэл,
буруушаалт, айлган сvрдvvлэлт гаднаас ирмэгц уг мэдээллээ
яаравчлан татаж авах хэрэгтэй. Зарим орнуудад эрх мэдэл бvхий
хувь хvн, том корпорациуд интернетийн vйлчилгээ эрхлэгчдийн
vйл ажиллагаанд саад болох зорилгоор мэдээллийг нь мушгин
гуйвуулах явдал байдаг.
БYЛЭГ 4. Гомдол
барагдуулах тухай шийдвэр
Гомдол барагдуулах тухай
тогтоолын тайлбар
Гомдол барагдуулах тухай шийдвэр буюу хоригийг хэт єрєєсгєл
байдлаар гаргах нь мэдээллийн чєлєєт урсгалыг хязгаарладаг.
Тиймээс гомдол барагдуулж хохиролгvй болгох тухай тогтооолийг
тодорхой хэм хэмжээ vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг хязгаарлах
шалгуурын дор хянаж гаргах ёстой.
Зарчим 13. Гомдол
барагдуулах тухай тогтоолын vvрэг
(а) Гvтгэлэг гэдэг нь нотлогдоогvй ямар ч мэдээлэлд албадан
болон хvчээр гомдол барагдуулах буюу хохиролгvй болгох тухай
тогтоол гаргахгvй.
(б) Гvтгэлэг гэдэг нь нотлогдсон мэдээллийн дагуу гомдол барагдуулж
хохиролгvй болгох тогтоол гаргахын зорилго нь нэхэмжлэгчийн
нэр тєрд учирсан хохирлыг арилгах болохоос мэдээллийг тараасан
хvнд хариуцлага хvлээлгэхдээ биш юм.
(в) Нэхэмжлэгчийн нэр тєрд учирсан хор уршгийг арилгахад ашигладаг
сайн дурын буюу єєрийн зохицуулалтын бусад механизмуудыг ашиглах
нь зvйтэй. Мєн нэхэмжлэгч єєрєє єєрийн нэр тєрд учирсан хохирлоо
арилгахад механизмыг vр дvнтэй хэрэглэх боломжоор хангана.
Зарчим 13-д санал
Хэрэв тухайн гvтгэлэг мэдээллийг хэвлэхэд санаатайгаар оролцсон
гэдэг нь бvрэн гvйцэд нотлогдоогvй бол дээрх зарчмын дагуу
тухайн этгээдийг ямар нэг зvйл хийх, эсвэл гомдол хохиролыг
барагдуулхаар тушааж болохгvй. Хэдий тийм боловч энэ нь сонин
ба бусад газрууд єєрсдийнх нь нийтэлсэн мэдээлэл бусдын нэр
хvндэд муугаар нєлєєлсєн байна гэдэгт дvгнэлт хийж сайн дураар
буюу єєрийн зохицуулалт дээр vндэслэн тохирсон арга хэмжээ
авах хэрэгтэй юм.
Гомдол барагдуулах шийдвэрийг онцгой чухал хэдэн тохиолдолд
л авч хэрэглэхийг vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх зарчим шаардаж
байгаа юм. Гомдол барагдуулж хохиролгvй болгох тогтоолыг єєр
зорилгоор ашиглах нь ардчилсан нийгмийн гол хэрэгцээ болсон
vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх зvйлд тооцож боломгvй хохирол
учруулна.
Иргэний хуулийн ерєнхий зарчмаар нэхэмжлэгч хохирлоо барагдуулуулах
vvрэгтэй гэж заасан байдаг. Єєрєєр хэлбэл гvтгэлгийн хуулийн
хvрээнд нэхэмжлэгч єєрийн нэр тєрд учирсан хохирлоо багасгуулахын
тулд боломжтой бvх аргыг єєрєє ашиглах хэрэгтэй гэж заадаг.
Зарчим 14. Торгуулийн
бус барагдуулалт
Шvvх боломжийн хэрээр гvтгэлгийн хэрэгт нэр тєр гутаагдсаны
хохирлыг арилгахад торгуулийн бус аргыг эн тэргvvнд хэрэглэж
байх нь зохистой.
Зарчим 14-д санал
Yзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг хязгаарлахдаа шийтгэх бус,
vр дvнтэй байдлаар ашиглана. Хохирлыг барагдуулах торгуулийн
бус арга хэрэглэснээр голдуу мэдээллийн чєлєєт урсгал, vзэл
санаанд торгуулийн хэлбэртэй харьцуулбал бага хэмжээний сєрєг
нєлєєг vзvvлдэг ба хувь хvний нэр тєрд учирсан ямар ч хохирлыг
арилгахад сайн нєлєєтэй гэж vздэг. Ийм хамгаалалтыг эн тэргvvнд
авч байх хэрэгтэй.
Хохиролгvй болгох харилцан адилгvй аргыг тухайн шvvн шийдвэрлэж
буй хэргээс хамаарч хэрэглэх боломжтой. Эдгээрт уучлал хvсэх,
засвар, гvтгэсэн гэдгийг тогтоосон шvvхийн шийдвэр зэргийг
дугаартаа гаргах ба хариу єгєх зэрэг багтана.
Зарчим 15. Торгууль
(a) Торгуулийг зєвхєн гvтгэлгийн мэдээллээс учирсан хохирлыг
арилгахад торгуулийн бус арга хэмжээ хангалттай бус vед оногдуулна.
(б) Торгуулийн хэм хэмжээ нь хариуцлагад тооцох бусад зvйлийн
дотроос vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг боогдуулахад нєлєєлєх
боломжтой. Торгууль нь учирсан хохиролтой хэзээ ч тэнцвэргvй
байж болохгvй ба торгуулийн бус ямар нэг хамгаалалт авах нь
зvйтэй бєгєєд торгуулийг иргэний бусад хэрэгт оногдуулах ёстой.
в/ Санхvvгийн алдагдалд орсон, эд материалын хохирол учирсаны
тєлєє торлуулийг тус хохирлыг тогтоосон нєхцєлд тусгайлан
оногдуулах ёстой.
г/ Нэр тєрд учирсан эд хєрєнгийн бус хохиролд оногдуулж болох
торгуулийн хэмжээг мєнгєн хэлбэрээр гаргаж болохгvй бєгєєд
тvvнд дээд хэмжээг тогтоосон байна. Дээд хэмжээг зєвхєн хамгийн
хvнд хэцvv хэрэгт оногдуулж болно.
(д) Нэр тєрд учирсан хохиролд торгуулийн арга хэмжээ нь маш
онцгой арга хэмжээ бєгєєд гагцхvv тvvнийг хариуцагч худал
болохыг мэдсээр байсан буюу тvvнд хохирол учруулах тусгай
зорилготойгоор vйлдсэн гэдгийг хохирогч нь батлах юм бол хэрэглэж
болно.
Зарчим 16. Тvр
хугацааны шvvхийн хориг
(а) Шvvхийн хоригийг гvтгэлгийн зvйлийг хэвлэхээс урьд хязгаарласан
хэлбэрээр хэзээ ч тавьж болохгvй.
(б) Тvр хугацааны шvvхийн хориг нь шvvхийн бvрэн байцаалтаас
ємнє шvvхийн шийдвэргvйгээр цаашид хэвлэх vйл ажиллагааг хориглохоор
гарч болохгvй. Энэ арга хэмжээ vvнийг маш онцгой тохиолдол
дараах нєхцєл байдалтай нийцэж байвал авч болно.
1. Нэхэмжлэгч нєхєж баршгvй хохиролд учирсан, дараа дараагийн
эрх хамгаалалтаар ч нєхєх боломжгvй бол,
2. Нэхэмжлэгч нь дараах зvйлийг амжилттайгаар нотолж чадвал:
Мэдэгдэл нь маргахын аргагvйгээр нэр тєр гутаахад чиглэсэн,
ямар ч боломжит хамгаалалт олдохгvй байх.
Зарчим 16-д санал
Тvр хугацааны шvvхийн хориг нь vзэл бодлоо илэрхийлэх
эрх чєлєєг онцгой хязгаарладаг. Хэвлэлд хандахаас ємнє тэд
албадлагын арга хэмжээ авч олон улсын хvний эрхийн хууль зvйн
баримт бичгийг зєрчдєг. Yvнийг хэвлэлд гарснаас хойш ч зєвхєн
шаардлагатай vед маш цєєн авах ёстой. Ялангуяа хариуцагч хамгаалалтын
ямар нэгэн нотолгоо гаргаж байхад энэ хамгаалалт илэрхий vндэсгvй
байгааг харуулахад хангалттай байх ёстой ба тиймээс хориг
тавих санаа нь дийлэгдэх болно.
Зарчим 17. Байнгын
хориг
Байнгын хориг нь шvvхийн тогтоол бvрэн шударга явуулсан шvvхийн
шийдвэрээс гадуур хэзээ ч гадуур гарах ёсгvй. Байнгын хориг
тавьсан шvvхийн тогтоол нь гvтгэсэн гэдэг нь тогтоогдсон тусгай
мэдээллийн дагуу гаргасан єргєдєл, нэхэмжлэл, тэдгээр мэдээллийг
хэвлэсэнд хариуцлага хvлээлгэхээр тогтоогдсон тусгай хvмvvст
хамааралтай. Энэ нь хариуцагчийг цаашид хэвлэн нийтлэх материалаас
хэрхэн урьдчилан сэргийлэх, жишээ нь, тухайн гvтгэлгийн чанартай
мэдээллийг номноос авч хаях (орхигдуулах) зэргээр єєрєє шийдвэр
гаргахад хvргэсэн алхам мєн.
Зарчим 18. Зардал
Шvvгч нь нэхэмжлэгч ба хариуцагчид шvvхийн зардлыг гаргахдаа
энэхvv зардал нь vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєнд нєлєєлєх
боломжид нєлєєлж болохыг урьдчилан харах ёстой.
Зарчим 18-д санал
Гvтгэлгийн хэргийг шvvх ажиллагаа улам нарийн тєвєгтэй, тvvнийг
хамгаалах ажил улам vнэ цэнэтэй болж байна. Зарим тохиолдолд
амжилт олсон хариуцагчийн шvvхийн зардал нь хууль зvйн бодит
хамгаалалтын зардлын зєвхєн багахан хэсгийг эзэлдэг. Энэ нь
олон нийтэд хамааралтай мэдээллийг цаашид хэвлэн нийтлэх явдалд
хvчтэй хориг болдог.
Зарчим 19. Санаатайгаар
хохирол учруулах утга бvхий сєрєг нэхэмжлэл
Нэхэмжлэгч нэр тєрєє хамгаалуулах зорилгоор бус бусдын vзэл
бодлоо илэрхийлэх эрх чєлєєг хаан боогдуулах санаатайгаар
vндэслэл багатай гомдол гаргавал хариуцагчид хохирлыг барагдуулах
шийдвэрийг оновчтой гаргана.
Зарчим 19-д санал
Зарим тохиолдолд улс тєр болон хєрєнгє чинээний хувьд эрх
мэдэлтэй хувь хvн, корпарацууд хэтдээ амжилтанд хvрэхгvй ч
єєрсдийнх нь vйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл шvvмжлэхээс
урьдчилан сэргийлж гvтгэлгийн хэргийг vvсгэдэг. Хариуцагч
эрх мэдэлдээ иймэрхvv тєрлийн vйлдэлд хариу єгєх зарим хууль
зvйн арга хэрэгсэлтэй байх хэрэгтэй.
Шvvх байгууллага бvр хохирлыг
барагдуулах харилцан адилгvй хэлбэрvvдийг хэрэглэдэг боловч
иргэний vйл ажиллагааг зєрчсєн vндэслэлээр эрvv vvсгэх, эсвэл
нэхэмжлэгч нь заргаа авч чадахгvй нь хянан шалгах эхний шатанд
харагдвал уг хавтаст хэргийг хэрэгсэхгvй болгох зэрэг боломжтой
сонголтууд бий.
|