Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Tєсєл болон хєтєлбєрvvд
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хууль
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
Соёл урлаг
Хууль
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Хvний эрх ба хэвлэл мэдээлэл
Урлагийн боловсрол
Худалдаж буй номнууд
Гарын авлага
Холбоо барих
 

Ном, гарын авлага » Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах

"СЭТГYYЛЧ БА ХУУЛЬ" ЦУВРАЛ № 05 "ГЛОБ ИНТЕРНЕЙШНЛ" ТББ

Нэр тєр, гvтгэлэг

АГУУЛГА

НЭГДYГЭЭР ХЭСЭГ
Хvний нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг олон улсын болон vндэсний хэмжээнд баталгаажуулсан нь

Олон Улсын баримт бичиг
Хvний эрхийн тvгээмэл тунхаглал
Иргэний болон улс тєрийн эрхийн Пакт

Yндэсний хууль тогтоомж
Yндсэн хуулийн эрх зvйн зохицуулалт
Иргэний эрх зvйн зохицуулалт
Эрvvгийн эрх зvйн зохицуулалт

ХОЁРДУГААР ХЭСЭГ
Х.Наранжаргал. Чєлєєт хэвлэл ба ёс зvй
Галина Арапова. Нэр тєр сэргээх талаарх хууль тогтоомж-Европын шvvхийн хууль цааз
Уиллем Корталс Алтес. Хэвлэл мэдээлэл-шvvх

ГУРАВДУГААР ХЭСЭГ
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдын нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг гутаасан, гvтгэсэн хэрэг, маргааны талаархи судалгаа, зєвлємж /сvvлийн 3 жил/

- Оршил
- Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдын нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг гутаасан, гvтгэсэн хэрэг маргааныг шvvхэд шийдвэрлэсэн талаарх судалгааны тайлан
- Хууль зvйн зєвлєгєє єгєх, сургалт явуулах хэрэгцээг судалсан тухай тайлан
- Зєвлємж

ДЄРЄВДYГЭЭР ХЭСЭГ
Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгvvлчдийн баримтлах зарчмууд

Сэтгvvлчдийн эрх чєлєє, хvний эрх
Сэтгvvлчдийн баримтлах зарчим
Америкийн сонины редакторуудын нийгэмлэгийн vйл ажиллагааны зарчим
Хэвлэлийн ажилтны ёс зvй

ХАВСРАЛТ
Хавсралт №1: УДШ-ийн зєвлємж
Хавсралт №2: Нийслэлийн шvvхийн зєвлємж

ГУРАВДУГААР ХЭСЭГ

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛЭЭР БУСДЫН НЭР ТЄР, АЛДАР ХYНД, АЖИЛ ХЭРГИЙН НЭР ХYНДИЙГ ГУТААСАН, ГYТГЭСЭН ХЭРЭГ, МАРГААНЫ СУДАЛГАА, ЗЄВЛЄМЖ /СYYЛИЙН 3 ЖИЛ/

Энэхvv судалгааг 2001 оны 12 сард Монголын нээлттэй нийгэм хvрээлэн-Соросын сангийн санхvvжилтээр хийсэн болно.

ОРШИЛ

Єнєєгийн хувьсан єєрчлєгдєж буй нийгэмд эрх зvйгээр зохицуулагдахгvй зvйл гэж vгvй. Нийгмийн бvх харилцаа тэр дундаа хэвлэл мэдээллийн харилцаа ч єєрийн гэсэн эрх зvйн зохицуулалттай байдаг. Монголын нийгэмд хэвлэлийн ёс зvйн асуудал чухлаар тавигдаж байгаа энэ vед сэтгvvлчдийн хууль зvйн мэдлэгийн тvвшин анхаарал татсан зvйл болжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдын нэр тєр, алдар хvндийг гутаах явдал нь нийгмийн ухамсар, сэтгэл зvй, соёлд сєрєг нєлєє vзvvлэхэд хvргэж болзошгvй юм.

Ийнхvv бусдын хууль бус vйлдлийг илчлэх нэрийдлээр vндэслэлгvй гvтгэх, шvvмжилж байна гээд гутаан доромжлох хэрэг явдал буурахгvй байгаа нь нэг талаар шуугиан дэгдээсэн мэдээллээр сонин, хэвлэлийнхээ борлуулалт, орлогыг нэмэгдvvлэх гэсэн хэвлэн нийтлэгчдийн vйл ажиллагаа, нєгєє талаар нэр тєрєє сэргээлгэх, улмаар бодит бусаар их хэмжээний мєнгє нэхэх ба хэвлэн нийтлэгч, чєлєєт хэвлэлийг хязгаарлах гэсэн оролдлогтой ч холбоотой байж болох юм.

Хэвлэл мэдээллийн салбар эрх зvйн хувьд хангалттай зохицуулалтгvй єнєєг хvрсэн нь хэвлэлийн эрх чєлєє, чєлєєт хэвлэл хэмээх ойлголтыг хэвлэн нийтлэгчид хэмжээ, хязгааргvй эдлэх эрх, эрх чєлєє мэтээр ойлгож, энэхvv сэтгэлгээгээр ажиллаж байгаа нь харагдсан бєгєєд хэвлэн нийтлэгчид, сэтгvvлчдийн хууль, эрх зvйн мэдлэг сул тvvний тvвшин дорой байгааг энэхvv судалгааны дvнгээс харж болно. Энэ бvхэн нь хэвлэл мэдээллийн хэрэгслvvд, сэтгvvлчдэд хууль тогтоомж зєрчихєєс урьдчилан сэргийлэх, хууль эрх зvйн зєвлєгєє авах байнгын шаардлага байгааг харуулж байна. Цаашид сэтгvvлчдийн хууль, эрх зvйн мэдлэгийг дээшлvvлэх, сэтгvvлч хуульч, ємгєєлєгч нарын хамтын ажиллагааг сайжруулах хэрэгтэй.

Бид энэхvv судалгааны хvрээнд хэвлэл мэдээллийн салбарт хууль зvйн зєвлєгєє єгєх, хэвлэн нийтлэгчид, сэтгvvлчдийн хууль, эрх зvйн мэдлэгийг дээшлvvлэх хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох vvднээс тvгээмэл гардаг нэр тєртэй холбогдолтой хэрэг, маргааныг шvvхээр хянан шийдвэрлэсэн байдалд судалгаа хийж, шvvхийн практикийг судлан сэтгvvлч, хэвлэн нийтлэгч болон олон нийтийн байгууллагууд, шvvгч, хуульч, ємгєєлєгч зэрэг хvмvvстэй уулзаж ярилцлага авах болон анкетын асуултын аргаар судалгаа хийж энэхvv судалгааны тайланг зєвлємжийн хамт боловсруулсан болно.

Энэ тєслийн зєвлєхєєр Монгол улсын гавъяат хуульч Б.Чимид, тєслийн багийн гишvvдэд хуульч Ш.Yнэнтєгс, хуульч Ц.Цогт, хуульч Э.Болорчулуун, хуульч Д.Мєнхбvрэн нар ажиллав.

Д.Оросоо (Хуульч, тєслийн судалгааны удирдагч)

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.