Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Tєсєл болон хєтєлбєрvvд
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хууль
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
Соёл урлаг
Хууль
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Хvний эрх ба хэвлэл мэдээлэл
Урлагийн боловсрол
Худалдаж буй номнууд
Гарын авлага
Холбоо барих
 

Ном, гарын авлага » Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах

"СЭТГYYЛЧ БА ХУУЛЬ" ЦУВРАЛ № 05 "ГЛОБ ИНТЕРНЕЙШНЛ" ТББ

Нэр тєр, гvтгэлэг

АГУУЛГА

НЭГДYГЭЭР ХЭСЭГ
Хvний нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг олон улсын болон vндэсний хэмжээнд баталгаажуулсан нь

Олон Улсын баримт бичиг
Хvний эрхийн тvгээмэл тунхаглал
Иргэний болон улс тєрийн эрхийн Пакт

Yндэсний хууль тогтоомж
Yндсэн хуулийн эрх зvйн зохицуулалт
Иргэний эрх зvйн зохицуулалт
Эрvvгийн эрх зvйн зохицуулалт

ХОЁРДУГААР ХЭСЭГ
Х.Наранжаргал. Чєлєєт хэвлэл ба ёс зvй
Галина Арапова. Нэр тєр сэргээх талаарх хууль тогтоомж-Европын шvvхийн хууль цааз
Уиллем Корталс Алтес. Хэвлэл мэдээлэл-шvvх

ГУРАВДУГААР ХЭСЭГ
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдын нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг гутаасан, гvтгэсэн хэрэг, маргааны талаархи судалгаа, зєвлємж /сvvлийн 3 жил/

- Оршил
- Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдын нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг гутаасан, гvтгэсэн хэрэг маргааныг шvvхэд шийдвэрлэсэн талаарх судалгааны тайлан
- Хууль зvйн зєвлєгєє єгєх, сургалт явуулах хэрэгцээг судалсан тухай тайлан
- Зєвлємж

ДЄРЄВДYГЭЭР ХЭСЭГ
Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгvvлчдийн баримтлах зарчмууд

Сэтгvvлчдийн эрх чєлєє, хvний эрх
Сэтгvvлчдийн баримтлах зарчим
Америкийн сонины редакторуудын нийгэмлэгийн vйл ажиллагааны зарчим
Хэвлэлийн ажилтны ёс зvй

ХАВСРАЛТ
Хавсралт №1: УДШ-ийн зєвлємж
Хавсралт №2: Нийслэлийн шvvхийн зєвлємж

ХАВСРАЛТ № 1

Улсын Дээд Шvvхийн иргэний хэргийн танхимын 2000 оны 6 дугаар сарын 25-ны єдрийн хуралдаанаар хэлэлцэв

ИРГЭНИЙ ХУУЛИЙН “7”, “392” ДУГААР ЗYЙЛИЙГ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ УЛСЫН ДЭЭД ШYYХИЙН ЗЄВЛЄМЖ

Манай улсын нийт шvvхvvд 1991 онд бусдын нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг гутаасан гэх эрх зvйн маргаантай 31 хэрэг шийдвэрлэж байсан бол 1996 онд 66 хэрэг, 1999 онд 140 хэрэг шийдвэрлэснээс vзэхэд энэ тєрлийн хэргийн тоо сvvлийн жилvvдэд нэмэгдэж байна.

Монгол улсын иргэний хуулийн 7 дугаар зvйлээр нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvнд, гутаагдсан гэж vзвэл уг мэдээг няцаах, учирсан хохирлыг арилгах, гэм хорын хэмжээ, арилгах аргыг шvvх тодорхойлохоор хуульчилсан байна. Тvvнчлэн мєн хуулийн 392 дугаар зvйлд зааснаар хохирогчид учирсан эд хєрєнгийн бус хохирлыг мєнгєн буюу бусад хэлбэрээр арилгах, ийнхvv хохирлын хэмжээг тогтоохдоо худал мэдээг тараасан арга, хэрэгсэл, тарсан хvрээ, сэтгэл санааны vр дагавар, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг харгалзахаар тусгажээ.

Иргэний шинэ хуулиар энэ тєрлийн хохирлын хэмжээг шvvх тогтоох болсноор шvvх, шvvгч бvр олон янзаар шийдвэрлэж байна. Жишээлбэл, нэр тєрийн хохиролд Баянгол дvvргийн шvvх 180000 тєгрєг, Чингэлтэй дvргийн шvvх 1.0 сая тєгрєг, Баян-Єлгий аймгийн шvvх 500000 тєгрєг гаргуулахаар шийдвэрлэжээ.

Улаанбаатар хотын тєвийн 6 дvvргийн шvvх 1995-1997 онд нэр тєр гутаасан гэх 69 нэхэмжлэл хvлээн авсны 20 хэргийн зохигчид эвлэрч, 49 хэргийн нэхэмлэлийг хангах, хэрэгсэхгvй болгох зэргээр шийдвэрлэсэн байна. Эдгээрээс 16 хэрэгт бvгд 142.8 сая тєгрєг нэхэмжилсний 8.6 сая тєгрєгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Баян-Єлгий аймгийн шvvх 1996 онд энэ тєрлийн 18.0 сая тєгрєг нэхэмжилсэн 9 хэрэг шийдвэрлэсний 2 хэрэгт 350 мянган тєгрєгний хохирол гаргуулах болжээ. Нэхэмжлэгч нар єєрийн нэр тєр, алдар хvндийг доод тал нь 250.0 мянган тєгрєг, дээд тал нь 83.0 сая тєгрєгєєр vнэлсэн байна. Харин шvvх эд хєрєнгийн бус хохирлыг нєхєн гаргуулахдаа доод тал нь 50.000 тєгрєг, дээд тал нь 1.0 сая тєгрєг гаргуулсан байна. Энэ талаарх дэлгэрэнгvй судлагааг Дээд Шvvхийн мэдээлэл сэтгvvл /1997 оны №2/-ээс vзэж болно.

Энэ тєрлийн маргаан гарч байгаа гол шалтгаан нь иргэд Yндсэн хуулийн 16-р зvйлд заасан vг хэлэх, vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхээ эдлэхдээ мєн хуулийн 17-р зvйлийн бусдын нэр тєрийг хvндэтгэх vvрэгтэй гэсэн заалтыг эс биелvvлснээс болж байна.

Нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийн талаарх онолын тодорхойлолтыг Yндсэн хуулийн нэр томъёоны дагалга, ОХУ-ын Иргэний эрхийн сурах бичиг, Эрх зvйн мэдлэгийн товч толь, Я.Цэвэлийн Монгол хэлний товч тайлбар толь, Хууль зvйн ухааны доктор С.Нарангэрэлийн Англи-орос хууль зvйн толь номонд хэрхэн тусгасныг авч vзье.

Монгол Улсын Yндсэн хуулийн нэр томъёоны дагалгад:
Нэр тєр, алдар хvнд гэдэг бол хамт олон, нийгэм тєрєєс тухайн хvний хувьд єгсєн vнэлгээ юм. Хувь хvн нь нийгмийн гишvvний хувьд алдар хvндтэй байж, нийгэм тєрєєс оногдуулсан vvргийг нэр тєртэй биелvvлэхийн зэрэгцээ бие хvний тухайд нэр тєрєє бодож тvvнийг ямагт ариун байлгаж алдраа цуурайтуулах ёс суртахууны хийгээд хууль зvйн ач холбогдол бvхий эрхтэй, vvрэгтэй гэж тайлбарлажээ.

ОХУ-ын иргэний эрхийн сурах бичигт:
Алдар хvнд гэдэг нь нийгмийн ємнє хvлээсэн vvргээ биелvvлэх, ертєнцийг vзэх vзэл, зан чанарын илэрхийлэлд vндэслэсэн тухайн хvний субъектив, хувь хvний єєрийн vнэлэлт юм.
Нэр тєр гэдэг нь нийгмээс иргэн хvнд, тvvнчлэн хуулийн этгээдэд хандаж буй харилцаан дээр тvшиглэсэн хувь хvний /объектив/ дvгнэлт юм.
Албаны нэр хvнд гэдэг нь нийгэмд эзлэх байр суурь, мєн чанарын vнэлгээн дээр тvшиглэсэн хохирсон гэх этгээдийн vзэл санаа юм.

Эрх зvйн мэдлэгийн товч толинд:
Нэр тєр бол бие хvний талаар нийгмийн зvгээс єгч буй тодорхой vнэлэлт бєгєєд тvvний нийгмийн бодит шинж юм. Бие хvний нэр тєрийг тvvний vйл ажиллагаа, vйл хэрэг vзэл бодлоор тодорхойлно. Алдар хvнд нь биехvний єєрийн vнэлгээнд илэрхийлэгдэнэ. Энэ vнэлэлт бол бие хvний ухамсар дахь бодит зvйлийн тусгал байдаг ч гэсэн тvvнийг тусгайд нь авч vздэг. Иймд нэр тєр, алдар хvндийг хооронд нь салгахгvйгээр авч vзэх ёстой. Єнєє vед нийгмийн ёс суртахууны зарчим, иргэд байгууллагын нэр тєр, алдар хvндийг хамгаалах явдал нийгэм улс тєрийн асар их холбогдолтой юм. Иргэний хууль тогтоомжоор иргэд, байгууллагын нэр тєр, алдар хvндийг хамгаална. Иргэд, байгууллагын нэр тєр, алдар хvндийг хамгаалах явдал нийгэм улс тєрийн асар их ач холбогдолтой юм. Иргэний хууль тогтоомжоор иргэд, байгууллагын нэр тєр, алдар хvндийг хамгаална. Иргэд, байгууллагын нэр тєр, алдар хvндийг гутаасан мэдээ тараасан этгээд тvvнийхээ vнэн зєвийг нотолж чадахгvй бол уг мэдээг няцаахыг дээрх иргэн буюу байгууллага шvvхэд шаардах эрхтэй. Хэрэв дурдсан мэдээг хэвлэлд нийтэлсэн бол зохих няцаалтыг хэвлэлээр дамжуулан гvйцэтгэнэ. Бусад тохиолдолд няцаалт хийх журмыг шvvх мэдээ тараасан аргыг харгалзан тогтоодог.

Я.Цэвэл, Монгол хэлний товч тайлбар толь номондоо:
-ес суртахуун-хэвшсэн тогтсон зан суртал,
-зан суртал-уламжлан заншиж ирсэн ёс, дvрэм, хvн нийтээр хvлээн зєвшєєрсєн дадал заншил
-зан суртахуун-ямар нэгэн нийгэмлэгийн шаардлагад тохирсон хvний ааль, авир, дvрэм, тєлєв
-алдар
1. Нэрийн хvндэтгэл
2.Олонд тарсан, дурьдсан нэр /алдар хvнд/
3.Yнэгvй бєгєєтєл хуурам бадруулсан цуурхал
-нэр алдар-ногдсон vvргээ нэр тєртэй биелvvлэх
-сэтгэл-элдвийг сэтгэх ухааны эрхтний энэ санаа, бодол, дур хvсэл
-санаа сэтгэл-сэтгэл гэмтний санаа, амаргvй зvйр
санаа-бодол сэтгэж буй зvйл гэсэн тайлбарыг хийжээ.
Хууль зvйн ухааны доктор С.Нарангэрэл, Англи-монгол-орос хууль зvйн толь номондоо:
-нэр тєр-доброе имя
-нэр хvнд-авторитет честь
-алдар хvнд-достоинства
-ёс суртахуун-мораль
-зан суртахуун-нравственность
-нэр алдар-репутация гэжээ.

Сэтгvvл зvйн хvрээнд мэргэжлийн сэтгvvлчийн ёс зvйн зарчимд vнэн зєв мэдээллийг шударга аргаар олж авах, бусдын нэр тєрийг хvндэтгэх, худал зvйл мэдээлэх, гvтгэх, vндэслэлгvйгээр буруушаах, аливаа мэдээлэлд хувийн атгаг санаа оруулах, мушгин гуйвуулах, мэдээллийн vнэн зєвийг нотлох явдал хамаардаг байна.

Олон нийт vнэн зєв мэдээлэл авах эрхтэй бєгєєд энэ мэдээллийг цаг алдалгvй тараах vvргийг хэвлэл мэдээллийн байгууллага, тэдгээрийн сэтгvvлч нар хvлээдэг. Энэ мэдээллээс vvссэн хэрэг маргаан, эд хєрєнгийн бус хохирлыг vнэлэх талаар шvvхийн практик харилцан адилгvй байгааг харгалзан нэг мєр болгох, хуулийг зєв хэрэглэх зорилгоор Иргэний хэргийн Танхимаас ЗЄВЛЄХ нь:

1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад аргаар гутаасан гэх мэдээлэл бодит vнэнд нийцэхгvй болох нь шvvхээр тогтоогдвол няцаалт хийх журмаар тэдний нэр тєрийг хуулиар хамгаалах, харин мэдээлэл vндэслэлтэй болох нь тогтоогдвол нэхэмжлэлийг хэрэгсэхгvй болгох зарчмаар хариуцагчийн хэвлэн нийтлэх, vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх, vг хэлэх эрхийг хамгаалах, олон ургальч vзэл бодлыг дэмжих журмыг шvvн таслах ажиллагаандаа удирдлага болгоно. Ингэхдээ аливаа мэдээлэл бодит vнэнд нийцсэн байх ёстой гэсэн сэтгvvл зvйн зарчмыг тухайн мэдээлэгч баримталсан эсэхэд анхаарна.

2.Иргэний хуулийн 7 дугаар зvйлийн 3 дахь хэсгийн “Нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг гутааснаас учирсан гэм хор…” гэдгийг тухайн хохирсон гэх этгээд болон тvvний гэр бvлийн гишvvд болон ойр дотны хvмvvсийн санаа сэтгэл цочрох, олон тvмнээс ичиж зовох, сэтгэцийн гутралд орох зэргээр ажил амьдралын хэвийн харилцаа алдагдах, vйлдвэрлэл удаашрах, ашиг орлого буурах, бизнесийн vйл ажиллагаанд зогсонги байдал vvсэх зэргээр сєрєг vр дагавар vvссэн байна.

3.Мєн зvйлийн "…учирсан гэм хорыг … арилгах аргыг шvvх тодорхойлно" гэснийг иргэд, хуулийн этгээдийн нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг гутаасан гэж шvvх vзвэл мэдээ тараасан анхны аргаар буюу тvvнээс илvv vр дvнтэй гэж vзсэн мэдээллийн бусад хэрэгсэл ашиглан нэр тєрийг сэргээн тогтоосон болохыг нийтэд мэдэгдэх, няцаалт хийхийг хариуцах эзэнтэйгээр шийдвэртээ тодорхой заана.

4.Иргэний хуулийн 392 дугаар зvйлийн 1 дэх хэсгийн " … эд хєрєнгийн бус гэм хорыг мєнгєн буюу бусад хэлбэрээр арилгах vvрэг хvлээнэ" гэдгийг vндэсний болон гадаад валютаар тєлбєр хийх, эсхvл vнэт цаас болон бусдаас авах авлага, хонжвороо шилжvvлэх, vнэ хєлсгvй ажил vvрэг гvйцэтгэх, олон дахин уучлал хvсэх, сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг vзvvлэх зэргийг хэлнэ.

5.Иргэний хуулийн 392 дугаар зvйлийн 2 дахь хэсгийн “Шvvх эд хєрєнгийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хvрээ, хохирогчид учирсан сэтгэл санааны vр дагавар зэргийг харгалзана” гэдгийг доорхи утгаар ойлгоно.
А/ Эд хєрєнгийн бус хохирлын vнэлгээг тогтоохдоо мэдээ тараасан аргыг харгалзан vзнэ. Мэдээг vгээр илэрхийлэх нь зургаар, дvрс бичлэгээр, фото зургаар, дуу авиагаар, бичгээр илэрхийлэхээс зарчмын ялгаатай юм.
Б/ Мэдээлэл тараасан хэрэгсэл нь vнэлгээ тогтоох бас нэг нєхцєл мєн. Энэхvv арга хэрэгсэл гэдэгт шуудан, холбооны бvх тєрлийн техник хэрэгсэл орохоос гадна приставка, видео, компьютер, факс гэх мэт зvйлс хамаарна. Утсаар ярих, факс илгээх нь хоёр єєр тул хохирлын vнэлгээг ялгамжтай тогтооно.
В/ Эд хєрєнгийн бус хохирлыг vнэлэхдээ мэдээлэл тархсан хvрээ, тодруулбал газар нутгийн байршил, нэвтрvvлэх хэрэгслийн хvчин чадлыг харгалзан vзвэл зохино. Жишээлбэл, мэдээг телевизээр нэвтрvvлэхдээ сум, аймаг, улс дэлхийд дамжуулах, олон захиалагчтай хэвлэлд нийтлэх нь цєєн захиалагчтай сонинд нийтлэхээс ялгамжтай болно. Тvvнчлэн радиогоор нэвтрvvлсэн бол радио цэгийн тоо, сонсогчийн тоог ч ойролцоогоор тогтоож болох юм.
Г/ Хохирогчид учирсан сэтгэл санааны vр дагавар гэдэгт нийгмийн амьдралд идэвхтэй оролцож чадахгvй болох, ажлаас халагдах, шагнал, урамшлаас хасагдах, гэр бvл, захидал харилцаа болон євчний нууц алдагдах, гэр бvл, эцэг, эх, vр хvvхдийн сэтгэл санаанд нєлєєлєх, сэтгэцийн гутралд орох, ажил сургуульдаа явж чадахгvй байх, гудамжинд гарахдаа олон тvмнээс ичих зэргээр сэтгэл санааны таагvй байдалд орсон байхыг ойлгоно.

6. Нэхэмжлэгч єєрийн сэтгэл санааны хохирлыг мєнгєн хэлбэрээр vнэлэхдээ чухам юуг, ямар vзvvлэлтийг иш vндэслэл болгосныг тогтоож байвал зохино /аргачлалыг зургаар хавсаргав/.

7. Тєлбєр хариуцагчийн цалин, орлого, vндсэн болон эргэлтийн хєрєнгийн хэмжээ, мэдээ тараасан санаа зорилго зэргийг харгалзах нь эд хєрєнгийн бус гэм хорын хэмжээг тогтоох нэг нєхцєл мєн. Тvvнчлэн тухайн улс, аймаг, орон нутгийн хэмжээнд нэг хvнд ногдох бодит орлого, цалингийн дундаж, амьжиргааны тvвшин, мєнгєний ханшны уналт эдийн засгийн чадавхи, ард тvмний амьдрал, нийгмийн тогтолцооны шилжилтийн vе дэх эдийн засгийн бэрхшээл зэргийг харгалзан vзнэ.

8.Хэвлэл мэдээллийн байгууллага тухайн мэдээг редакцийн нэрээр тараасан бол єєрєє хариуцагчаар оролцохоос гадна чєлєєт хэвлэлийн зарчмыг vндэслэн мэдээллийг зохиогчийн нэргvй, эсхvл нууц нэрээр нийтэлсэн боловч хэвлэлийн байгууллага зохиогчийн нэрийг заах албагvй, мэдээллийн эх сурвалжийг нууцлах эрхтэй тул єєрєє хариуцагчаар татагдана.

9. Шvvх эрvvгийн хуулийн 117 дугаар зvйлд заасан гэмт хэрэг vйлдсэн этгээдэд ял шийтгэл оногдуулахын зэрэгцээ хохирогчийн нэр тєрийг Иргэний хуулийн 7 дугаар зvйлээр сэргээж, эд хєрєнгийн бус хохирлыг ердийн журмаар хамтатган шийдвэрлэнэ.
Харин яллагдагчийг хуульд заасан журмын дагуу эрvvгийн хариуцлагаас чєлєєлсєн явдал хохирогчийн нэр тєрийг иргэний хэргийн журмаар сэргээхэд саад болохгvй.
Сонгуулийн хууль болон бусад хуульд зааснаар гэм буруутай этгээдэд захиргааны шийтгэл ногдуулахдаа иргэн, байгууллагын нэр тєрийг дээрх журмын нэгэн адил хэрэглэх журмаар хамгаална.

10.Насанд хvрээгvй эсхvл эрх эдлэх, vvрэг хvлээх чадваргvй этгээд болон нас барсан хvний нэр тєрийг сэргээх асуудлыг зєвхєн тэдний хууль ёсны тєлєєлєгч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эрх залгамжлагч нарын нэхэмжлэлээр шийдвэрлэнэ.

11.Бусдын нэр тєрийг гутаасан мэдээг хоёр буюу тvvнээс дээш этгээд хамтран зохиогчоор оролцож тараасан нєхцєлд хамтран хариуцагчаар татагдах боловч бодит vнэнд нийцээгvй тэр хэсгийг бичээгvй, огт мэдээгvй тохиолдолд тухайн хамтран зохиогчийг хариуцагчаас чєлєєлж болох юм.

12.Бусдын нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг гутаасан гэх мэдээг зєвхєн єєрт нь мэдээлсэн бол тараасан гэж vзэхгvй. Харин хєндлєнгийн 3 дахь этгээдэд энэ мэдээлэл очсоноор тараагдсан гэж vзнэ.

13.Тєр, засгийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтан нарын албаны vйл ажиллагаа, vзэл баримтлал, авч буй арга хэмжээг олон тvмний зvгээс шvvмжилж байгаа явдал байгууллага, ажилтын нэр тєрийг гутааж буй явдал биш болно. Гэхдээ хэм хэмжээнээсээ хэтэрсэн шvvмжлэл нь бусдын нэр тєрийг гутаахад чиглэгдсэн буюу ийм байдалд хvргэсэн бол нэр тєр гутаагдсан гэж vзнэ.

Тvvнчлэн мэдээлэл нь уран зохиол, кино, театр, драм, дуурь зэрэг соёл урлагтай холбогдох шvvмж судлалын агуулгатай, эсхvл нєхєрсєг шог зураг, фото эвлvvлэг нь нэр хvндийг гутаасан мэдээлэлд хамаарахгvй”.

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.