Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Tєсєл болон хєтєлбєрvvд
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хууль
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
Соёл урлаг
Хууль
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Хvний эрх ба хэвлэл мэдээлэл
Урлагийн боловсрол
Худалдаж буй номнууд
Гарын авлага
Холбоо барих
 

Ном, гарын авлага » Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах

"СЭТГYYЛЧ БА ХУУЛЬ" ЦУВРАЛ № 03" ГЛОБ ИНТЕРНЕЙШНЛ" ТББ

Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє

АГУУЛГА

- Ємнєх vг

Нэгдvгээр хэсэг
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє

- Б.Чимид.Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх болон хэвлэл мэдээллийн эрх чєлєє
- Д.Оросоо. Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх бол хvний vндсэн эрх мєн
- Ш.Yнэнтєгс. Хэвлэл мэдээллийн орчны зохицуулалтын хэлбэр, арга механизмын тухайд
- Монгол улсын хууль тогтоомжинд хийсэн судалгааны тайлан

Хоёрдугаар хэсэг
Олон улсын болон vндэсний эрх зvйн эх сурвалж

- Хvний эрхийн тvгээмэл тунхаглал
- Иргэний болон Улс тєрийн эрхийн тухай олон улсын Пакт
- Монгол улсын Yндсэн хуулиас
- Монгол улсын Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай хууль

Гуравдугаар хэсэг
Мэдээллийн эрх чєлєє

- Мэдээллийн эрх чєлєє болон Европын холбоо
- 1.Австри улс
- 2.Финлянд улс
- 3.Франц улс
- 4.Герман улс
- 5.Бельги улс
- 6.Их Британи
- 7.Дани улс
- 8.Голланд улс
- 9.Итали улс
- 10.Швед улс
- 11.Люксембург
- 12.Грек
- 13.Португали
- 14.Испани
- “19 дvгээр зvйл” байгууллага. Мэдээлэлд нэвтрэх (олж авах) тухай хуулийн тєсєл боловсруулах нь -Тєв болон Зvvн Европ, ТУХН-ын орнуудын чиг хандлага

Дєрєвдvгээр хэсэг
Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгvvлчдийн дагаж мєрдєх баримт бичигvvд

- Хэвлэлийн эрх чєлєєний Харти
- Ардчилсан хэвлэл мэдээллийн хэрэгслийн соёлын тунхаг
- Сэтгvvлчийн эрх чєлєє, хvний эрх
- Чєлєєт хэвлэлийн арван номлол
- Сэтгvvлчдийн баримтлах зарчим

Ємнєх vг

Мэдээллийн болон хэвлэлийн эрх чєлєє гэдэгт бид хоорондоо нягт холбоотой бvлэг (хэсэг) эрх, эрх чєлєєг хамруулан ойлгодог. Манай иргэдийн “Итгэл vнэмшилтэй байх, vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх, vг хэлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл хайх, хvлээн авах эрх” Монгол улсын Yндсэн хуулиар баталгаажсан байдаг билээ.

Ардчилсан хувьсгалын ачаар 70 гаруй жил ноёрхсон захиргаадалтын дэглэмийн хvлээснээс мултарсан хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгvvлчид єєрсдєд нь олдсон эрх чєлєє, боломжийг ашиглан урьд ємнє нууц, хаалттай байсан сэдвvvдийг єргєн олонд дэлгэн тавьж эхэлснээр vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє Монголд бодитой хэрэгжих боломж нєхцєл бий болсон юм. Монголын сэтгvvл зvйн тvvхийн vvднээс авч vзвэл тэр vе хамгийн сонирхолтой, хамгийн ач холбогдол бvхий " сэтгvvл зvйн сэргэн мандалтын" жилvvд байжээ. Энэ нь Монголын ардчиллын vйл явцад сэтгvvлч, хэвлэл мэдээллийн оруулсан оюун санааны хамгийн том хєрєнгє оруулалт гэж vзэж болно.

Чухам энэ vеэс "Хvний эрхийн тvгээмэл тунхаглал"-ын “Хvн бvр єєрийн vзэл бодолтой байж, тvvнийгээ чєлєєтэй илэрхийлэх эрхтэй, vvнд vзэл бодлоо ямар ч хориг цээргvй баримтлах, аливаа vзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар vл хязгаарлан боломжтой арга замаар эрж сурвалжлах, олж ашиглах, тvгээн дэлгэрvvлэх эрх багтана “ гэсэн , “ Иргэний болон улс тєрийн эрхийн тухай олон улсын Пактын 19 -р зvйлд заасан “ vзэл бодлоо хєндлєнгийн оролцоогvйгээр илэрхийлэх эрх” амьдралд биелэлээ олж эхэлсэн байна.

УИХ 1998 онд Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай хууль батлан гаргасан нь хэвлэлийн эрх чєлєєг улам баталгаажуулсан чухал vйл явдал болсон тєдийгvй vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг хангах хууль зvйн баталгааг сайжруулахад чухал ач холбогдолтой болсон юм. Ялангуяа энэ хуулиар цагдан хяналтыг халж, тєрийн байгууллага єєрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосон нь Монгол улс олон улсын гэрээгээр хvлээсэн vvргээ биелvvлэхэд эрх зvйн таатай орчин бvрдсэн билээ. Гэсэн хэдий ч манай зарим хуульд vзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл олж авах талаар тодорхой хязгаарлалтуудыг тавьсан байдаг. Иргэд мэдээлэлд нэвтрэх (олж авах) эрхээр хангагдаагvй, тєр, засгийн мэдээлэл олон тvмэнд хаалттай байгаа нь, сэтгvvл зvй-зvй бусаар хєгжихєд саад хохирол учруулж байгаа юм. Олон нийтийн эрх ашигт нийцэх мэдээллээр хангах vvрэг хариуцлага бvхий сэтгvvлчид, хэвлэл мэдээллийнхэн албан ёсны, vнэн бодит мэдээлэл дутмаг, хомсын улмаас сургаар, дамаар сонссон зvйлээ нийтлэх, нэвтрvvлэхэд хvрч байгаа юм. Ардчилсан, мэргэжлийн сэтгvvл зvйд туйлын харш зvйл болох нотлогдоогvй, батлагдаагvй мэдээлэл ард тvмнийг тєєрєгдvvлж, тэдний дунд чєлєєт хэвлэлийн нэр хvнд унах байдал ч ажиглагдаж байна. Нєгєєтэйгvvр энэ нь эрэн сурвалжлах, илрvvлэн сурвалжлах зэрэг сэтгvvл зvйн онцгой, дайчин тєрєл хэлбэр хєгжих хєрс бий болоход сєрєг нєлєє vзvvлж, хэвлэл мэдээлэл, сэтгvvлчдийн дунд гагцхvv дуулиант шуугиант мэдээллийг ямар ч аргаар хамаагvй олж авах гэсэн эрvvл бус сэтгэхvй, уур амьсгал давамгайлах болжээ. Манай нєхцєлд сэтгvvлчид эрх чєлєєтэй мэт боловч хууль ёсны эрх нь хязгаарлагдмал орчинд ажиллаж, хєдєлмєрлєж байна. Хууль, эрх зvйн зvй ёсны орчин бvрдээгvй цагт чанартай, хариуцлагатай, мэргэжлийн сэтгvvл зvйн тухай ярих, мэтгэлцэх нь хvндрэлтэй юм.

Сэтгvvлчид бусад иргэдийн адил мэдээлэлд нэвтрэх (олж авах) эрхтэй бєгєєд мэдээллийн эх сурвалжаа нууцлах нь сэтгvvлчийн онцгой бєгєєд цорын ганц эрх юм. Yvнийг баталгаажуулсан хууль одоогоор Монгол улсад алга байна.

Одоо манай улсад ажиллаж байгаа сэтгvvлчдийн хоёр байгууллагын гишvvд 1954 онд Их хурлаараа баталж, 1986 онд шинэчлэн найруулсан "Олон улсын сэтгvvлчдийн баримтлах зарчим" Тунхаглалыг хvлээн зєвшєєрсєн бєгєєд vvнд: " Итгэл олж авсан мэдээллийн эх сурвалжтай холбогдох нууцыг сэтгvvлч хамгаална" гэсэн байдаг юм.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь олон нийтийн мэдээлэлд нэвтрэх (олж авах) эрхийг хамгаалах, тэдний ашиг сонирхлыг дээдлэх талаар шийдвэрлэх vvрэг гvйцэтгэдэг билээ. Энэ утгаар сэтгvvлч нь хувь хvнээс илvv vзэл бодлын эрх чєлєє эдэлдэг. Дэлхийн олон улсад мэдээллийн эх сурвалжийг нууцлах, хамгаалах сэтгvvлчийн эрхийг дэмжиж хамгаалдаг байна. Австри, Франц, Герман, Швед зэрэг орон мэдээллийн эх сурвалжийн нууц байдлыг хамгаалах хатуу хуультай ажээ. Япон, Нигерийн шvvх эх сурвалжаа хамгаалахыг сэтгvvлчдэд зєвшєєрєхийн ач холбогдлыг тодорхой заасан байдаг. АНУ-д хэвлэл мэдээлэл, хувь хvмvvсийн эх сурвалжийн хамгаалалт єндєр тvвшинд байдаг ажээ. Европын орнуудад сэтгvvлч саармаг мэдээ цацах нь багасч, шvvх ч тэднээс эх сурвалжийг нь албадан хэлvvлэхийг оролдох нь цєєрчээ. Ялангуяа эх сурвалжтай холбоотой асуудлаар шоронгоор сvрдvvлэх нь нэн ховор болсон байна.

Европын зєвлєл " Сэтгvvлчдийн мэдээллийн эх сурвалжаа хамгаалах асуудал нь ардчилсан нийгэмд олон нийтийн хоточ нохой байх чухал vvргээ биелvvлэхэд нь хэвлэл мэдээлэлд боломж олгох vндсэн арга юм. Сэтгvvлчид эх сурвалжаа илчлэх албадлагад єртвєл олон нийтийн ашиг сонирхол бvхий хэрэг явдлын талаар мэдээлэл єгєх vvрэгт нь хvндрэл учирна. Иймд олон нийтийн болон хувь хvний ашиг сонирхол мухардмал шинжтэй болох нєхцєл байдал vvсч болзошгvй тул аливаа албадлагыг хязгаарлах ёстой " гэжээ.
Эх сурвалжийн энэхvv хамгаалалтыг олон нийтийн ашиг сонирхол бvхий vйл явдал, хэрэг явдал, буруутай этгээд, буруутай vйлдлийг нотолсон, илчилсэн материалыг хэвлэл мэдээлэл ил тод болгох нь нийгэм эрvvл саруул байж, цэвэршихэд илvv чухал ач холбогдолтой гэж vзсэний vндсэн дээр хэрэгжvvлдэг байна.

Yзэл бодлоо илэрхийлэх, хэвлэлийн болон мэдээллийн эрх чєлєєний талаарх олон улсын хэм хэмжээний тухай ойлголт, зарим бичиг баримтыг эмхэтгэн нэгтгэсэн энэхvv товхимлыг "Глоб Интернейшнл" тєрийн бус байгууллагаас Будапешт дахь Олон улсын нээлттэй нийгэм хvрээлэнгийн Хэвлэл мэдээллийн хєтєлбєрийн санхvvжилтээр хэрэгжvvлж буй " Хэвлэл мэдээллийн хууль, эрх зvйн шинэтгэл" тєслийн хvрээнд эрхлэн гаргаж, хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгvvлч, хуульч та бvхэнд толилууж байна. Бид мєн тєслийн хvрээнд хэвлэл мэдээлэлтэй холбоотой зvйл, заалт бvхий, єнєєдєр Монгол улсад vйлчилж буй 300 шахам хууль, тогтоомжийн талаар судалгаа хийсэн бєгєєд Та бvхэн энэ судалгааны тайланг энэхvv товхимолоос vзэж болно.

Та бvхний ажил vйлс бvтэмжтэй байх болтугай.

Сэтгvvлч Х.Наранжаргал

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.