Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Tєсєл болон хєтєлбєрvvд
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хууль
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
Соёл урлаг
Хууль
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Хvний эрх ба хэвлэл мэдээлэл
Урлагийн боловсрол
Худалдаж буй номнууд
Гарын авлага
Холбоо барих
 

Ном, гарын авлага » Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах

"СЭТГYYЛЧ БА ХУУЛЬ" ЦУВРАЛ № 03" ГЛОБ ИНТЕРНЕЙШНЛ" ТББ

Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє

АГУУЛГА

- Ємнєх vг

Нэгдvгээр хэсэг
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє

- Б.Чимид.Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх болон хэвлэл мэдээллийн эрх чєлєє
- Д.Оросоо. Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх бол хvний vндсэн эрх мєн
- Ш.Yнэнтєгс. Хэвлэл мэдээллийн орчны зохицуулалтын хэлбэр, арга механизмын тухайд
- Монгол улсын хууль тогтоомжинд хийсэн судалгааны тайлан

Хоёрдугаар хэсэг
Олон улсын болон vндэсний эрх зvйн эх сурвалж

- Хvний эрхийн тvгээмэл тунхаглал
- Иргэний болон Улс тєрийн эрхийн тухай олон улсын Пакт
- Монгол улсын Yндсэн хуулиас
- Монгол улсын Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай хууль

Гуравдугаар хэсэг
Мэдээллийн эрх чєлєє

- Мэдээллийн эрх чєлєє болон Европын холбоо
- 1.Австри улс
- 2.Финлянд улс
- 3.Франц улс
- 4.Герман улс
- 5.Бельги улс
- 6.Их Британи
- 7.Дани улс
- 8.Голланд улс
- 9.Итали улс
- 10.Швед улс
- 11.Люксембург
- 12.Грек
- 13.Португали
- 14.Испани
- “19 дvгээр зvйл” байгууллага. Мэдээлэлд нэвтрэх (олж авах) тухай хуулийн тєсєл боловсруулах нь -Тєв болон Зvvн Европ, ТУХН-ын орнуудын чиг хандлага

Дєрєвдvгээр хэсэг
Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгvvлчдийн дагаж мєрдєх баримт бичигvvд

- Хэвлэлийн эрх чєлєєний Харти
- Ардчилсан хэвлэл мэдээллийн хэрэгслийн соёлын тунхаг
- Сэтгvvлчийн эрх чєлєє, хvний эрх
- Чєлєєт хэвлэлийн арван номлол
- Сэтгvvлчдийн баримтлах зарчим

Нэгдvгээр хэсэг

Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє

Д.Оросоо. Хуульч, “Хэвлэл мэдээллийн хууль, эрх зvйн шинэтгэл” тєслийн ажилтан.

Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє бол Хvний Yндсэн эрх мєн

1.Нийтлэг зvйл
Дэлхийн чанартай дайн, сvйрэлийн улмаас хvний эрх ихээр зєрчигдєж, тvvнтэй тэмцэх нь олон улсын асуудал болсон бєгєєд энэхvv шаардлагаар НYБ байгуулагдсан нь Хvний Эрхийн Тvгээмэл Тунхаглалыг батлан гаргах урьдчилсан нєхцєл болжээ. Ер нь хvний эрхийн тєлєєх тэмцэл улс орон бvрийн дотоод амьдралын зєрчилдєєний нэг гол цэг болж ирсэн аж. Энэхvv тэмцлийн явцад 1215 оны 63 зvйл бvхий Английн “magna charta” буюу “Эрх чєлєєний Харти”, 1776 оны Виржинийн Yндсэн хууль, 1787 оны АНУ-ын Yндсэн Хууль, 1788 оны Францын эрэгтэйчvvдийн эрхийн Тунхаглал, 1789 оны Францын хvний болон иргэний эрхийн тунхаг, 1898 оны Францын Хvний эрхийн Лига зэрэг чухал чухал баримт бичгvvд гарч олон оронд тvгсэн билээ.

Хvний Эрхийн тvгээмэл тунхаглалыг 1948 оны 12 дугаар сарын 10-нд Нэгдсэн Yндэсний Байгууллагын Ерєнхий Ассамблейгаас батлан гаргасан нь хvний эрх, эрх чєлєєг олон улсын хэмжээнд бvх нийтээр сахин хангах олон улсын эрх зvйн хэм хэмжээ болгон тунхагласан тvvхэн vйл явдал байлаа. Уг тунхаглалын 19 дvгээр зvйлд хvний vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрхийн тухай “Хvн бvр єєрийн vзэл бодолтой байж, тvvнийгээ чєлєєтэй илэрхийлэх эрхтэй. Yvнд vзэл бодлоо ямар ч хориг цээргvй баримтлах, аливаа vзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар vл хязгаарлан боломжтой арга замаар эрэн сурвалжлах, олж ашиглах, тvгээн дэлгэрvvлэх эрх багтана.” гэж тунхаглан заасан юм. Мєн vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє нь Иргэний болон Улс тєрийн эрхийн тухай олон улсын пактын 19 дvгээр зvйл, Хvний эрхийн тухай Европын конвенцийн 10 дугаар зvйлд тус тус тусгагдсан байдаг.

2.Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрхийн талаар
“Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє нь хvний мєн чанар, утга учир юм.” Энэ эрх чєлєє нь хvний мєн чанар, оршин байгаатай нь холбогдон гарч ирдэг, тєрєєс тогтоодоггvй тvvнээс ангид оршдог, хvний тєрєлх буюу оюун санааны эрх гэж ойлгож болно. Уг эрхийг нийгмийн vнэт зvйлийн нэг гэж vзэж болохын хувьд, хvний тєрєлх эрхийн хувьд Олон улсын эрх зvй болон Yндсэн хуулийн эрх зvйн баталгаагаар хангадаг. Уг эрх нь нийгэмд ил тод байдал, эрvvл саруул орчин, ажил хэрэгч, шvvмжлэлт чанарыг тєлєвшvvлэх, нийгмийг тєгєлдєржvvлэх хэрэгсэл мєн бєгєєд иргэний нийгэм, ардчилалын тулгуур, гол баталгаа болно. Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє нь маш эмзэг, байнга хєндєгдєж байдаг бєгєєд тvvнийг маш зєв, соёлтой хэрэглэх, хамгаалах учиртай. Германы канцлер Герхард Шрейдер: “Хэвлэлийн эрх чєлєєгvйгээр ардчилал байх боломжгvй. Асуудал нэгэнт vvссэн байвал тэр нь нийтэд ил тод байх ёстой болохоор хуримтлагдаж буй болсон зєрчил, маргааныг хэвлэлийн эрх чєлєєгvйгээр шийдэх аргагvй” 1 гэж хэлсэн байдаг.

Хууль зvйн ухааны доктор (PhD), дэд профессор Ц.Сарантуяа хvний vндсэн эрхийн тухай “Хvн тєрєлхтний тvvхэн сурвалжаас vvдэн дvгнэхэд иргэн хvний эрх чєлєєг дєвийлгєх, тєрийн эрх мэдлийг хязгаарлахад чиглэсэн ” тал нь нилээд тvлхvv анхаарах ёстой элемент байдаг гэдэг нь нотлогдож буй юм.Тухайлбал, vзэл бодлоо єєрийн итгэл vнэмшлээр илэрхийлэх боломжийг vндсэн эрхээр баталгаажуулж байгаа бєгєєд тэр нь тухайн vед ноёрхож буй нийгмийн болон улс тєрийн vзэл бодлоос ялгаатай байсан ч уг эрхийг эдлэх боломжоор хvн хангагдах ёстой юм. Yндсэн эрх нь хvнийг тєрєєс хамгаалах шинжтэй эрхvvд болохын хувьд дарангуйллын тєрд байх боломжгvй буюу тийм тєрийн оршин тогтнох чадварыг бууруулдаг.” 2 гэж vзсэн нь тэмдэглvvштэй юм.

Хvний эрхийг шууд хэрэгжих шинж чанартай эрх гэж vздэг. Єєрєєр хэлбэл, мєрдлєг болгохуйц тов тодорхой “заалт” гэсэн vг. Тэгвэл Yндсэн эрхийн нэг болох vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх нь энэхvv єєрєє хэрэгжих (self executing) эсхvл єєрєє хэрэгжих бус (non self executing) аль нь ч байсан Монгол улсын Yндсэн хуульд баталгаажсанаараа Yндсэн хуулиас бусад хуулиудад дээд зарчим, хэм хэмжээ болох аж.
“Хvний эрх уг ёсондоо шууд хэрэгждэг эрхvvд байх ёстой. Энэхvv “єєрєє хэрэгждэг” чанар нь хvний эрхийг хангахын тулд хууль тогтоогчоос заавал хэм хэмжээ тогтоосон акт батлан гаргах шаардлагагvй гэсэн утгатай болно. Єєрєєр хэлбэл: шvvгчид хvний баталгаажуулсан эрхийг шvvхийн vйл ажиллагаанд шууд авч хэрэглэж болно гэсэн vг.”

1994 онд УИХ-аас “Монгол Улсын Yндэсний аюулгvй байдлын vзэл баримтлал”-ыг баталж, vндэсний аюулгvй байдлын нэг салшгvй бvрэлдэхvvн хэсэг болох “иргэдийн эрх, эрх чєлєєний аюулгvй байдал”-д сєрєг нєлєє vзvvлж болох дотоод хvчин зvйлийн нэг бол Монгол Улсын Yндсэн хууль, бусад хууль тогтоомж, тvvнчлэн Монгол Улсын нэгдэн орсон буюу байгуулсан олон улсын гэрээ, конвенцид заасан хvний эрх ноцтойгоор зєрчигдєх явдал гэж vзсэн бєгєєд vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє, чєлєєт хэвлэл ардчилалын тулгуур баталгаа болохын хувьд тvvнийг бататган хамгаалах тухай асуудал vндэсний аюулгvй байдалтай нягт холбоотой гэдэг нь тодорхой юм.

3.Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє болон эрх зvйн орчин
Yзэл бодлоо илэрхийлэх эрхийг Олон Улсын хэмжээнд Олон улсын Конвенцийн хэм хэмжээгээр (мєн бvс нутгийн хэмжээнд), дотооддоо тухайн улсын Yндсэн хуулиар эрх зvйн хувьд дараахь байдлаар баталгаажуулж ирсэн юм. Yvнд: Иргэний болон Улс тєрийн эрхийн тухай олон улсын Пакт тvvний нэмэлт протокол (1966), Хvний эрхийн хорооны vйл ажиллагааны тvр журам (1978), Эмэгтэйчvvдийн улс тєрийн эрхийн тухай Нью-Йоркийн гэрээ (1953), Хvний эрх, эрх чєлєєг хамгаалах тухай Европын конвенц (1950), Хvний эрхийн тухай Америкийн Конвенц (1969), Хvний эрхийн тухай Африкийн Конвенц гэх мэт. Иргэний болон Улс тєрийн эрхийн тухай олон улсын Пактад Монгол улс нэгдэн орж гарын vсэг зурсан ба НYБ-ын дvрэм ёсоор улс гvрэн бvр хvний эрх, эрх чєлєєг бvх нийтээр хvндэтгэн сахих явдлыг хєхvvлэн дэмжих vvрэг хvлээдэг бєгєєд Монгол Улсын Yндсэн хуулийн 10 дугаар зvйлийн 3 дахь заалтын дагуу Монгол Улсын олон улсын гэрээний соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хvчин тєгєлдєр болмогц Монгол улсын бvх шатны тєрийн байгууллага-Монгол улсын Засгийн газар, яамд, шvvх, прокурор, захиргааны байгууллагууд Монгол улсын олон улсын гэрээгээр хvлээсэн vvргийг дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил биелvvлэх ёстой. Дээрхи Пактын 19-р зvйлийн 2 дахь хэсэгт “Хvн бvр санал бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрхтэй, энэ эрх нь тєрєл бvрийн мэдээлэл болон vзэл санааг улсын хил хязгаарыг vл харгалзан амаар, бичгээр буюу хэвлэлээр, эсхvл уран сайхны хэлбэрээр, тvvнчлэн єєрийн сонгосон бусад аргаар чєлєєтэй эрж хайх, хvлээн авах, тvгээх эрх чєлєєг багтаана.” гэж заажээ. Уг эрх чєлєє нь ямар тохиолдолд хязгаарлагдах вэ, гэхээр Пактад гагцхvv хуулиар тогтоосон доорхи хязгаарлалтыг зєвшєєрдєг. Yvнд:

1.Бусдын эрх, алдар хvндийг хvндэтгэх

2.Yндэсний аюулгvй байдал, нийгмийн хэв журам, хvн амын эрvvл мэнд буюу ёс суртахууныг хамгаалахад зайлшгvй шаардлагатай байх гэж заасан юм. Тvvнчлэн Монгол улсын Yндсэн хуулийн Хоёрдугаар бvлгийн 16 дугаар зvйлийн доорхи хэсгvvдэд Yзэл бодлоо илэрхийлэх талаар Монгол улсын иргэний хувьд дараахь vндсэн эрхийг эдлэх тухай хуульчилсан байна. Yvнд:

12/ Тєрийн байгууллага, албан тушаалтанд єргєдєл, гомдлоо гаргаж шийдвэрлvvлэх эрхтэй. Тєрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн єргєдєл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх vvрэгтэй.

13/ Халдашгvй, чєлєєтэй байх эрхтэй.

Хуульд заасан vндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч… эрх чєлєєг нь хязгаарлахыг хориглоно.

14/ Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чєлєє нь зєрчигдсєн гэж vзвэл уул эрхээ хамгаалуулахаар шvvхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нєхєн тєлvvлэх … эрхтэй.

16/ Итгэл vнэмшилтэй байх, vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх, vг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чєлєєтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно.

17/ Тєр, тvvний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгvй асуудлаар мэдээлэл хайх, хvлээн авах эрхтэй. Хvний эрх, нэр тєр, алдар хvнд, улсыг батлан хамгаалах, vндэсний аюулгvй байдал, нийгмийн дэг журмыг хангах зорилгоор задруулж vл болох тєр, байгууллага, хувь хvний нууцыг хуулиар тогтоон хамгаална. Монгол улсын Yндсэн Хуулийн арвандолдугаар зvйлд зааснаар vзэл бодлоо илэрхийлэхтэй холбоотойгоор Монгол улсын иргэн дараахь vндсэн vvргийг хvлээдэг. Yvнд:

А/. Yндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хvндэтгэж, сахин биелvvлэх,
Б/. Хvний нэр тєр, алдар хvнд, эрх хууль ёсны ашиг сонирхолыг хvндэтгэх. Мєн арван есдvгээр зvйлд:
“Хvн эрх, эрх чєлєєгєє эдлэхдээ vндэсний аюулгvй байдал, бусад хvний эрх, эрх чєлєєг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгvй.” заасан байдаг.
Иймд Монгол улсад уг эрх нь Yндсэн хуулийн баталгаатай болж тvvний vзэл санаа амьдрал дээр хэрэгжиж байна гэж хэлж болно.

Гэвч манайд зарим хууль тогтоомжийг цаашид боловсронгуй болгох шаардлага бий. 1998 онд УИХ-аас “Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай хууль” батлан гаргасан бєгєєд энэ нь хvний vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг бататгасан гол хууль юм. Уг хуулиар Монгол улсын Yндсэн хуульд заасан vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх, vг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чєлєєг баталгаажуулах vvднээс тєрийн байгууллагын хэвлэл мэдээллийн хэрэгслийг хориглож, уг хуулийн 4 дvгээр зvйлд “Тєрийн байгууллага єєрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно.”гэж заасан юм. Гэвч єнєєдєр уг хуулийн заалт амьдрал дээр хэрэгжихгvй байна. Тухайлбал:

1.Монголын Радио, Телевиз урьдын адил Засгийн газрын мэдэлд байж, тvvнээс шууд санхvvжин тvvнд vйлчилсээр байна. Мєн орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд олон нийтэд vйлчлэх статустайгаар Иргэдийн Тєлєєлєгчдийн Хурлын мэдэлд очсон гэх боловч хэрэг дээрээ тєрийн удирдлага, хяналтыг эрхэлдэг засаг даргынхаа хараа хяналтад ажиллаж байгаа билээ.
2. МОНЦАМЭ агентлаг “Новости Монголии” (1942), “Монголын Мэдээ” /хятад хэлээр/ (1929), “Хvмvvн бичиг” (1992), “The Mongol Messenger” (1991), БХЯ “Соёмбо” (1925), УНДЕГазар “Амар байна уу”, УБТЗ-ын Хэрэг эрхлэх газар “Ган зам”, Ховд аймгийн ЗДТГ “Ховд таймс” (2000)4 зэрэг байгууллага дээрх нэр бvхий сонин, хэвлэл эрхлэн гаргаж байгаа явдал юм.

МОНЦАМЭ агентлаг нь Монгол Улсын гадаад мэдээлэл, сурталчилгаанд чухал vvрэг гvйцэтгэдэг бєгєєд тус байгууллагыг тєрийн бус, олон нийтэд vйлчлэх статустайгаар єєрчлєн байгуулах нь зvйтэй юм. Гэвч тєрийн байгууллага чиг vvргийнхээ дагуу єєрийн байгууллага, салбарын хэмжээнд, vнэ тєлбєргvй, мєн нийтэд албан ёсны мэдээлэл хvргэх мэдээллийн хэрэгсэлтэй байхыг vгvйсгэхгvй бєгєєд тийм ч шаардлага бий гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Цаашилбал, єнєєдєр хуулийн хэрэгжилтийг хангуулах, хэвлэл мэдээллийн эрх зvйн зохицуулалтыг улам боловсронгуй болгох, тайлбарлах, нийтэд сурталчлах ажил их чухал байна.

Єнєєдєр Монгол улсад хэвлэл мэдээллийн салбарт 90 гаруй хууль тогтоомж vйлчилж байгаа бєгєєд vvнийг “Хэвлэл мэдээллийн хууль, эрх зvйн шинэтгэл” тєслийн баг судлан “хэвлэл мэдээлэлтэй холбоотой Монгол Улсын хууль” гэсэн эмхтгэл болгон гаргасан юм. Тухайлбал : Монгол улсын Yндсэн хууль (1992), Иргэний хууль (1994), Эрvvгийн хууль (1986) зэрэг гол хуулиудын холбогдох зvйл, заалтаас гадна Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай хууль (1998), МУ-ын шvvх, прокурор, мєрдєн байцаах, хэрэг бvртгэх байгууллагын хууль зєрчсєн ажиллагааны улмаас иргэнд учирсан хохиролыг арилгах журмын тухай хууль (1990. 12,15-р зvйл), МУ-ын Их Хурлын сонгуулийн тухай хууль (1992. 5, 6, 21, 30, 40, 44-р зvйл), МУ-ын Yндсэн хуулийн цэцийн тухай хууль (1992. 2-р зvйл) ,МУ-ын шvvхийн тухай хууль (1993. 7, 62/2-р зvйл), МУ-ын Ерєнхийлєгчийн сонгуулийн хууль (1993. 6, 7, 27, 28, 32, 35-р зvйл), МУ-ын Хот, Тосгоны эрх зvйн байдлын тухай хууль (1993. 22/5 хэсэг), МУ-ын Тамхины хор хєнєєлтэй тэмцэх тухай хууль (1993. 6,11-р зvйл), МУ-ын Тєрийн бэлэг тэмдгийн тухай хууль (1994. 21/1 –р зvйл), Жагсаал, Цуглаан хийх журмын тухай хууль (1994. 7-р зvйл), зэрэг (90 гаруй) хуулиуд vйлчилж байгаа юм.

4.Монгол Улсын хэвлэл мэдээлэл ба цагдан хяналт/ цензур/
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє нь аливаа мэдээллийг эрж хайх, олж ашиглах, єєрийн vзэл бодолтой байх, тvгээн дэлгэрvvлэх эрхvvдтэй нягт холбоотой єргєн хvрээтэй ойлголт юм. Иймд дээрхи эрхийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр дамжуулж жинхэнэ утгаар нь хэрэгжvvлдэг бєгєєд хэвлэл мэдээллийн байгууллагыг дєрєв дэхь эрх мэдэл гэж vнэлж дvгнэж байгаа нь хvний нийгэмд эзлэх байр суурь, хvний оршин байгаа мєн чанартай холбоотой юм. Монгол Улсын Хууль Зvй, Дотоод Хэргийн Яаманд зєвхєн 2000 онд нийт 111 сонин, 24 сэтгvvл, 6 радио, телевизийн студи шинээр бvртгvvлж, 1990 оноос хойш бvртгэгдсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо 1270 гарсан байна. Зууны мэдээ (1999), Монголын мэдээ (1998), Єдрийн сонин (1999), Єнєєдєр (1996) , Yнэн (1920) гэсэн єдєр тутмын 5 сонин 2000 оны борлуулалтын тоогоор Монголын сонины зах зээлийн 60 орчим хувийг эзэлж байгаа ба хэвлэл мэдээллийн салбарт нийт 1779 хvн байнга, 160 орчим хvн цагаар буюу тогтмол бус ажиллаж байгаа бєгєєд нийт ажиллагчдын 44 хувь нь сонин хэвлэлд, 20 хувь нь радиод, 36 хувь нь телевизэд ажиллаж байна.5
Дээрх эрхийг амьдрал бодитойгоор хэрэгжvvлэхэд хэвлэл мэдээллийн гол хэрэгсэл болох телевиз, радио, сонин, сэтгvvл чухал vvрэгтэй. Гэвч энэ эрхийг дэлхийн олонхи улс зєвшєєрч хамгаалж байдаг ч янз бvрийн байдлаар хориг хязгаар тавих нь байдаг.

Yvний нэг илрэл бол Цагдан хяналт /Цензур/ бєгєєд “Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай” Монгол Улсын хуулиар мэдээлэлд цагдан хяналт тавихыг хориглож, 3 дугаар зvйлд “ Тєрєєс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгvй.” гэж заасан юм. Цензур нь дотроо олон янз бєгєєд vvний нэг ил хэлбэр бол шууд цагдан хяналт, хориг тавих явдал. Энэ нь сонин хэвлэлийг хаах, сэтгvvлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан нарыг айлган сvрдvvлэх, шорон гянданд хорих, сэтгvvлчдийн амь насыг бvрэлгэх зэрэг байдлаар илэрдэг бєгєєд олон улсын хэмжээнд 2000 онд ажил vvргээ гvйцэтгэсний тєлєє 62 сэтгvvлч, хэвлэл мэдээллийн ажилтан амь насаа алдсан байна. Єєр нэг хэлбэр бол эдийн засгийн буюу далд цензур гэж хэлж болно. Нэг намын хяналтад байгаа улс орны хувьд хэвлэх vйлдвэрийг монопольчлох, зар сурталчилгаа хийх эрхийг тєрийн гол хэвлэлд єгєх, мєн єндєр татвараар чєлєєт хэвлэлийг хязгаарлах зэрэг эдийн засгийн хэлбэрvvд байдаг.

Цензурын бас нэг хэлбэр, магадгvй хамгийн хортой ч гэж хэлж болох хэлбэр бол єєрєє єєрийгєє хянах явдал юм. Аливаа хурц асуудлаар бичих ёстой сэтгvvлч єєрєє сvvлд нь ямар нэгэн дарамтанд орохоос зайлсхийн тэр сэдвээ хєндєхгvй орхихыг энд хэлж байна. Аливаа цензурын эсрэг тасралтгvй тэмцэх хэрэгтэй бєгєєд єнєєдєр хээл хахууль, албан тушаалын эсрэг гэмт хэрэг, улсын нууц гэдгийн дор халхавч хийсэн аливаа хувилдааны эсрэг сэтгvvлчид л тэмцэж байдаг билээ.

5.Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрхийг хэрэгжvvлэх баталгаа
Энэхvv эрхийг хэрэгжvvлэх баталгааг хангах нь уг эрхийг цаасан дээрх хоосон тунхаглал болохоос сэргийлэх ач холбогдолтой.

Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє хєндєгдсєн нєхцєлд тvvнийг сэргээн эдлvvлэх боломжийг хангахад зориулагдсан эрх зvйн хэрэгслvvдийг ашиглах нь чухал юм. Монгол Улсын Yндсэн Хуулийн 19 дvгээр зvйлийн 1 дэх хэсэгт “ Тєр…хєндєгдсєн эрхийг сэргээн эдлvvлэх vvргийг иргэнийхээ ємнє хvлээнэ. ” гэж заасан байдаг. Хvний эрхийг хамгаалах vндсэн чиг vvрэг бvхий байгууллагад Монгол Улсын Yндсэн Хуулийн Цэц, Шvvх, Хvний Эрхийн Yндэсний Комисс зэрэг байгууллагууд орно. “ Монгол Улсын Yндсэн Хуулиар шvvх засаглалын эрх мэдлийг хэрэгжvvлэх байгууллагыг ердийн шvvх, Yндсэн Хуулийн Цэц хоёрт хуваарилан хуульчилсан байна. Гэвч Yндсэн эрх нь Yндсэн Хуулийн Цэцийн хяналтын объект биш юм. Шvvх нь:
Нэгдvгээрт, зохион байгуулалтын хувьд орон нутагт хvн амын гvн дотор ажилладаг учраас зєрчигдсєн эрхээ хамгаалах, сэргээхээр хvн бvр хандахад хамгийн ойр дєт оршдог.
Хоёрдугаарт, тодорхой хувь хvний хууль бус зан vйлээс эхлээд тєр, засгийн бvх шатны байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийн талаар иргэдээс єргєдєл, гомдлыг ямар ч алагчлалгvй хvлээн авч шийдвэрлэх бvрэн эрхтэй.

Гуравдугаарт, шvvх иргэдийн гомдол, санал, хvсэлтийг шийдвэрлэхдээ тєр, засгийн аль ч байгууллага, албан тушаалтан бусад ямарваа байгууллага, этгээдээс хараат биш, бие дааж зєвхєн хуулийн дагуу шийдвэрлэх эрх, vvрэгтэй учраас хvний эрхийг хамгаалах хамгийн бvрэн хvчин чадалтай механизм юм.”6
Монгол Улсын Хvний Эрхийн Yндэсний Комиссын тухай хууль7 нь 2001 оны 12-р сард батлагдсан бєгєєд Комисс нь Монгол Улсын Yндсэн Хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хvний эрх, эрх чєлєєний тухай заалтын хэрэгжилтэнд хяналт тавьж, хvний эрхийг сахин хамгаалах, хєхиvлэн дэмжих байгууллага юм.
Комисс нь гурван гишvvнтэй бєгєєд нэгэн бvрэн эрхийн хугацаа зургаан жил байна. Комисст гомдол гаргах эрхийг Монгол Улсын Yндсэн Хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх, эрх чєлєєг нь аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хvн зєрчсєн гэж vзвэл Монгол Улсын иргэн дангаар буюу хамтарч, Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд єєрєєр заагаагvй бол тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харъяалалгvй хvн эдэлдэг. Хуулиар гомдолд дараахь шаардлага тавьдаг. Yvнд:

1.Гомдол гаргагч гомдлоо захиргааны журмаар шийдвэрлvvлсэн байх.

2.Монгол Улсын Yндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан ямар эрх, эрх чєлєє нь
зєрчигдсєн болохыг заах.

3.Гомдол гаргагч єєрийн нэр, оршин суугаа газрын буюу шуудангийн хаягаа бичиж, гарын vсгээ зурсан байх.

4.Гомдолд холбогдож байгаа аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хvний нэр, хаяг, утасны дугаар холбогдох бусад баримтыг хавсаргасан байх.
Мєн хэрэг бvртгэлт, мєрдєн байцаалт, шvvхийн шатанд байгаа болон хянан шийдвэрлэгдсэн эрvv, иргэний хэрэг, маргааны талаархи гомдлыг хvлээн авахгvй бєгєєд Комиссын гишvvн бvрэн эрхээ хэрэгжvvлэхдээ шаардлага, зєвлємж гаргадаг байна.

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.