Ном, гарын авлага »
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
"СЭТГYYЛЧ БА
ХУУЛЬ" ЦУВРАЛ № 03" ГЛОБ ИНТЕРНЕЙШНЛ" ТББ
Yзэл бодлоо чєлєєтэй
илэрхийлэх эрх чєлєє
АГУУЛГА
-
Ємнєх vг
Нэгдvгээр хэсэг
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє
-
Б.Чимид.Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх болон хэвлэл мэдээллийн
эрх чєлєє
- Д.Оросоо.
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх бол хvний vндсэн эрх мєн
- Ш.Yнэнтєгс. Хэвлэл мэдээллийн орчны зохицуулалтын хэлбэр,
арга механизмын тухайд
- Монгол улсын
хууль тогтоомжинд хийсэн судалгааны тайлан
Хоёрдугаар хэсэг
Олон улсын болон vндэсний эрх зvйн эх сурвалж
-
Хvний эрхийн тvгээмэл тунхаглал
- Иргэний болон
Улс тєрийн эрхийн тухай олон улсын Пакт
- Монгол улсын
Yндсэн хуулиас
- Монгол улсын
Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай хууль
Гуравдугаар хэсэг
Мэдээллийн эрх чєлєє
-
Мэдээллийн эрх чєлєє болон Европын холбоо
- 1.Австри
улс
- 2.Финлянд
улс
- 3.Франц улс
- 4.Герман
улс
- 5.Бельги
улс
- 6.Их Британи
- 7.Дани улс
- 8.Голланд
улс
- 9.Итали улс
- 10.Швед улс
- 11.Люксембург
- 12.Грек
- 13.Португали
- 14.Испани
- “19 дvгээр
зvйл” байгууллага. Мэдээлэлд нэвтрэх (олж авах) тухай хуулийн
тєсєл боловсруулах нь -Тєв болон Зvvн Европ, ТУХН-ын орнуудын
чиг хандлага
Дєрєвдvгээр хэсэг
Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгvvлчдийн дагаж мєрдєх баримт
бичигvvд
-
Хэвлэлийн эрх чєлєєний Харти
- Ардчилсан
хэвлэл мэдээллийн хэрэгслийн соёлын тунхаг
- Сэтгvvлчийн
эрх чєлєє, хvний эрх
- Чєлєєт хэвлэлийн
арван номлол
- Сэтгvvлчдийн
баримтлах зарчим
Нэгдvгээр
хэсэг
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх
эрх чєлєє
Шагдарын Yнэнтєгс - Хууль Зvй, Дотоод Хэргийн
Яамны мэргэжилтэн.
Хэвлэл мэдээллийн
орчны зохицуулалтын хэлбэр, арга механизмын тухайд
Хэвлэл,
мэдээллийн орчин, тvvний зохицуулах зvйл
Хэвлэл, мэдээллийн зохицуулалтын олон янзын хэлбэр байдаг.
Монгол Улсын хувьд одоогоор хэвлэл, мэдээллийн холимог тєрлийн
зохицуулалтын хэлбэр давамгайлж байна. Ямар тєрлийн харилцааг
яаж зохицуулж байгаа нь тухайн улс орны тvvх, соёл, зан заншил,
нийгмийн байгуулалт, эрх зvйн системийн орчин нєхцєл зэргээс
их шалтгаалдаг.
Дэлхийн практик vйл ажиллагаанаас харахад сэтгvvл зvй буюу
хэвлэл, мэдээллийг ерєнхийд нь хоёр ангилан авч vзэж байна.
Энэ нь хэвлэл, мэдээллийг–гэгээрvvлэх хэрэгсэл буюу хvмvvсийн
сонирхолд нийцvvлэн мэдээлэл тvгээх бус харин сонирхолыг нь
хєтлєн хэрэгцээтэй гэсэн мэдээллийг тvгээж, тэдний оюун санааны
тєлєвшилтєд нєлєєлєх чиглэлийн буюу соён гэгээрvvлэх сэтгvvл
зvй, нєгєє тал нь хэвлэл, мэдээлэл бол бизнес, мэдээлэл--мєнгє
гэсэн зарчим баримтлагчид буюу хvмvvсийн сонирхол, хvсч буй
зvйлд нь нийцvvлэн хэрэгцээгээ тодорхойлон мэдээлэл тvгээдэг
арилжааны сэтгvvл зvй юм. Тухайлбал, эхний ангилалд хуучин
социалист системийн орнууд хамрагдаж байсан ба одоогоор Швед,
Хятад, Швейцарь, ОХУ, Испани гэх мэт цєєн тооны орнууд, тvvнчлэн
хєгжиж буй орнуудыг тооцож болно. Харин хоёр дахь буюу арилжааны
сэтгvvл зvйн ангилалд баруун европ, АНУ, Их Британи, Австрали,
Ємнєд Солонгос, ХБНГУ, Ази, номхон далайн орнууд, зэрэг дийлэнх
улсууд хамрагдаж байна. Мєн дээрх хоёр тєрлийн ангилалд хамаарагдахгvй
атлаа аль алинынх нь шинж, ерєнхий тєлєвийг агуулж байдаг
сэтгvvл зvйн тєлєвшилтэй улс орнууд байна. Тухайлбал Энэтхэг,
Франц, Япон, Монгол гэх мэт. Yvнээс vзэхэд гурав дахь буюу
холимог тєрлийн “шилжилтийн” гэж ангилж болох талтай.
Ер нь сэтгvvлчийн хєдєлмєрийг тасралтгvй vргэлжлэх vйл явц,
маш нарийн шуурхай ажиллагаа, хамтын болон хувь хvний хєдєлмєр,
уран бvтээл, олон талтай универсальный мэргэжил бєгєєд тус
мэргэжил нь мэдрэмтгий, найруулан бичих, сэтгэх авьяас, ур
чадвар шаарддаг, єндєр мэдлэг боловсрол зэрэг олон шинж чанарыг
єєртєє агуулсан онцлогтой байдаг учир бvх тєрлийн хєдєлмєрийн
дотроос хамгийн хvнд мэргэжил гэж судлаачид, онолчид vзэх
нь бий. Тиймээс энэ бvх євєрмєц онцлог чанар, нийгмийн ємнє
хvлээсэн єндєр хариуцлага, шаардлагаас хамааран сэтгvvлчийн
ёс зvй, эрх зvйн асуудал яригддаг. Єєрєєр хэлбэл хэвлэл, мэдээллийн
хэрэгслийн vйл ажиллагаа, тvvний євєрмєц хєдєлмєрт нийцсэн
мэргэжлийн ёс зvй, эрх зvйн зохицуулалт зайлшгvй шаарддаг.
Хэвлэл, мэдээллийн
зохицуулалтын тогтолцоо
Аливаа зохицуулалт нь нийгмийн
амьдралд нєлєєлдгєєрєє тєдийгvй, уг харилцааг зохион байгуулалтанд
оруулахад шийдвэрлэх тvлхэц vзvvvлдгээрээ идэвхтэй, бvтээлч
vvрэг гvйцэтгэнэ. Зохицуулалтын зорилго нь нийгмийн харилцааг
зохицуулж тvvнийг зохистойгоор хангаж, чиглvvлж нєлєєлєхєд
оршдог ба нийгмийн харилцаа нь хvмvvсийн хоорондын харилцаа
учир эрх зvйн шинжтэй зохицуулалт зайлшгvй шаарддаг байна.
Эрх зvйн бусад салбарын
нэгэн адил хэвлэл, мэдээллийн эрх зvйн зохицуулах зvйл нь
єєрийн онцлог бvхий нийгмийн харилцаа юм. Хэвлэл, мэдээллийн
эрх зvйн зохицуулах зvйл болох харилцааны гол онцлог бол нэг
хvнээс олон нийт рvv хандсан холбоо харилцаа байдаг. Тvvнээс
нэг хvнээс нєгєє нэг хvн рvvгээ хандсан харилцаа бус юм. Єєрєєр
хэлбэл мэдээллийн олон талт харилцаа бєгєєд тvvнийг дараах
байдлаар тодорхойлж болно.
а.Нийгэмд шаардлагатай мэдээллийг эрж сурвалжлах, олж ашиглах,
тvгээн дэлгэрvvлэх vйл ажиллагааны явцад уг харилцаа бий болно.
б. Уг харилцааны обьект нь мэдээлэл боловсруулах, нийтэд шинэ
мэдлэг, мэдээлэл хvргэхтэй холбоотой мэдээлэл харилцааны vvрэг
байдаг.
Эдгээр онцлог нь нийгмийн бусад харилцааны дотроос хэвлэл,
мэдээллийн харилцааг ялган тодорхойлох боломж олгодог хийгээд
энэхvv хэвлэл, мэдээллийн харилцааны зохицуулалтыг:
1. Эрх зvйн зохицуулалт
2. Єєрийн зохицуулалт гэж тодорхой тєрєлд хуваан авч vзнэ.
Хэвлэл, мэдээллийн эрх
зvйн зохицуулалтын хvрээнд олон улсын гэрээ, конвенц, vндэсний
хууль тогтоомж, тєр, захиргааны байгууллагаас гаргасан акт
болон шvvхийн тайлбар, тэдгээрийг дагаж мєрдєх журам зэрэг
багтана. Єєрєєр хэлбэл олон улсын тvвшинд дагаж мєрдєх /тухайн
улс уг гэрээ конвенцид нэгдэн орсон байх/ гэрээ, конвенц,
тухайн улсын Yндсэн хууль, бусад хууль, Улсын их хурлын тогтоол,
Засгийн газрын тогтоол, Ерєнхийлєгчийн зарлиг, Улсын дээд
шvvх, Yндсэн хуулийн цэцийн шийдвэр болон Захиргааны байгууллагаас
гаргасан нийтээр дагаж мєрдєх хэм хэмжээ тогтоосон актууд
vvнд хамаарагдана.
Хэвлэл, мэдээллийн єєрийн
зохицуулалтын хvрээнд хэвлэл, мэдээллийн чиглэлээр vйл ажиллагаа
явуулдаг, мєн хэвлэл, мэдээлэлтэй холбоотой бие даасан, хараат
бус байгууллагууд vйл ажиллагааныхаа хvрээнд баталж гаргасан
дvрэм, журам, дотоод зарчим багтана. Єєрєєр хэлбэл сэтгvvлчдийн
тєрийн бус байгууллагуудаас гаргасан ёс зvйн зарчим, тvvнийг
дагаж мєрдєх журам, тухайн сонины редакц буюу агентлагийн
программын захиргаанаас гаргасан дотоод журам, мэдээлэл худалдаж
авах, шалгаруулах, эх сурвалжийг нягтлах, хариуцлага тооцох,
сонины эзэд борлуулалтын зах зээлээ хэрхэн зохицуулах талаар
журамласан хэлцэл, журам болон сэтгvvлчээр ажиллах эрх олгох
болзолт шалгуур, тухайн байгууллагын мэдээлэлтэй холбоотой
гомдлыг шийдвэрлэх, залруулга хийх журам гэх мэт тухай тухайн
байгууллагууд эрх хэмжээнийхээ хvрээнд гаргаж, мєрдєж буй
дvрэм, журмууд орно.
ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН
ЭРХ ЗYЙН ЗОХИЦУУЛАЛТ
Хэвлэл, мэдээллийн харилцааг
зохицуулахын тулд тєр нь эрх зvйн тусгай хэм хэмжээ тогтоодог
ба vvнийг хэвлэл, мэдээллийн эрх зvй гэнэ.
Хэвлэл,мэдээллийн эрх зvй гэдэг нь хєгжлийн тухайн vе шатанд
тєрєєс зорилго, чиг vvргээ хэрэгжvvлэхэд шаардлагатай мэдээлэл,
харилцааны тогтолцоог бий болгох, бvрдvvлэх, мэдээлэл хайх,
хvлээн авах, тvгээх эрх олгох, зохих хязгаарлалт тавьж зохицуулалт
хийх явцад vvссэн нийгмийн харилцааг зохицуулж байгаа эрх
зvйн хэмжээний цогц юм.
Энэ vvднээс хэвлэл, мэдээллийн эрх зvйн эх сурвалжийг судлах,
тvvний vзэл баримтлалыг ойлгох шаардлага тавигддаг.
Хэвлэл, мэдээллийн
эрх зvйн эх сурвалж
Манай орны хэвлэл, мэдээллийн
эрх зvйн эх сурвалжуудын дотроос хэвлэл, мэдээллийн эрх зvйн
хэм хэмжээ тогтоосон хууль, хууль тогтоомжийн актаар тогтоосон
норматив /нийтээр дагаж мєрдєх/ хэм хэмжээ маш бага суурийг
эзэлдэг ба ненорматив буюу тунхагийн шинжтэй эх сурвалжууд
давамгайлж байна.
Монгол Улсад 2001 оны байдлаар Yндсэн хууль батлагдан гарснаас
хойш УИХ-аас 198 бие даасан хууль, нэмэлт, єєрчлєлтийн 238
хууль батлагдан гарсан байна. Эдгээр хvчин тєгєлдєр vйлчилж
байгаа хуулиудаас хэвлэл, мэдээллийн орчинд 120 гаруй эрх
зvйн акт vйлчилж байна.
Хэвлэл, мэдээллийн эрх
зvйн эх сурвалжийг дотор нь:
1. Хэвлэл, мэдээллийн орчны эрхийн хамгаалалт, баталгааны
эх сурвалж
2. Хэвлэл, мэдээллийн орчны vvргийн эрх зvйгээр хязгаарлагдсан,
хориглогдсон эх сурвалж
3. Хэвлэл, мэдээллийн хуулийн этгээдийн эрх олгох, бvртгэх,
хяналт тавьж, зохицуулалт хийх хэрэгцээ шаардлага
4. Хэвлэл, мэдээллийн орчинд тєрєєс баримтлах бодлого-зохицуулалт
гэж хувааж авч vзэж болох бєгєєд энд зєвхєн бид сэтгvvлч,
судлаачдын дунд ихээхэн маргаантай байдаг Хэвлэл, мэдээллийн
хуулийн этгээдийн эрх олгох, бvртгэх, тавих хяналт, хэвлэл,
мэдээллийн орчинд тєрєєс баримтлах бодлого-зохицуулалт, цаашид
энэ чиглэлээр хийгдэх зvйлийн талаар авч vзье.
Хэвлэл, мэдээллийн хуулийн
этгээдийн эрх олгох, бvртгэх, хяналт тавьж, зохицуулалт хийх
хэрэгцээ шаардлага
Аливаа улс оронд ямар нэгэн
байгууллага байгуулах эрхийн зєвшєєрлийг тухайн орны хууль
тогтоомжид заасан vндэслэлийн дагуу авч, тухайн орныхоо улсын
бvртгэлд бvртгvvлснээр хуулийн этгээдийн эрхтэй болж тодорхой
чиглэлийн vйл ажиллагаа явуулах, бусдаар хvлээн зєвшєєрєгдєх
эрх нь нээгддэг. Энэ vvднээсээ ч аль ч оронд хэвлэл, мэдээллийн
хэрэгслийг vvсгэн байгуулахдаа тухайн орны улсын бvртгэлд
бvртгvvлэн хуулийн этгээдийн эрхээ олж авдаг. Энд би зєвхєн
улсын бvртгэлийн талаар дурдаж байгаа бєгєєд харин vйл ажиллагаа
явуулах тусгай зєєвшєєрлийн талаар єгvvлээгvй болохыг сануулахыг
хvсч байна. Учир нь манай зарим сэтгvvлчид, тvvнийг эрхлэн
гаргагчид болон зарим судлаачид, холбогдох албаны хvмvvс улсын
бvртгэлд бvртгvvлэх, эрхийн тусгай зєвшєєрєл авах хоёрыг хооронд
нь нэг зvйл болгон туйлшран тайлбарлах явдал тvгээмэл байна.
Тухайлбал, Монголоос єєр оронд хэвлэлийг бvртгэдэггvй, ингэж
бvртгэснээрээ хэвлэл, мэдээллийн эрх чєлєєг боож, цензур тогтоож
байна ч гэдэг юмуу, хэвлэл, мэдээллийг зєвхєн татварын албанд
л бvртгvvлэх хэрэгтэй, бусад улс оронд ч татварын албандаа
бvртгэдэг гэх мэтээр єєрсгєлєєр ярьж тайлбарлах нь бий. Энэ
талаар нийтэд тодорхой мэдээлэл хvргэхийн vvднээс бусад улс
орнуудад болон манайд байдал ямар байгаа талаар харьцуулалт
хийснээ толилуулж байна.
Гадаад эх сурвалжийн
хувьд:
Ер нь дээр дурдсанчлан олон улсын практик vйл ажиллагаанаас
харахад хэвлэл, мэдээллийн олон янзын зохицуулалтын хэлбэр
байдаг. Энэ нь тухайн улс орон эрх зvйн ямар системийг баримтлан
чиг баримжаагаа болгодог, тvvнчлэн хэвлэл, мэдээллийн хэрэгслийг
ямар байр сууринаас тодорхойлж, хэвлэл, мэдээллийн талаар
тєрєєс баримтлах бодлого, чиглэл нь ямар тvвшинд байгаа, бvр
цаашилбал тухайн улс vндэстний хєгжил, зан заншилын хэм хэмжээгээр
хэвлэл, мэдээллийн нийгэмд эзлэх байр суурь, хэрэгцээг нь
тодорхойлдог.
Єєрєєр хэлбэл дээр єгvvлсэн
соён гэгээрvvлэх сэтгvvл зvй, арилжааны сэтгvvл зvй хоёрын
аль ангилалд оруулж хэрэгцээгээ тодорхойлон ямар тvвшинд авч
vзэж буйгаас хамаарна. Жишээ нь: хуучин социалист системийн
vед уг орнууд болон одоо Орос, Швейцарь, Франц, Хятад, Монгол
зэрэг оронд хэвлэл, мэдээллийн байгууллагыг бараа бvтээгдэхvvн
vйлдвэрлэдэг, тvгээн борлуулдаг аж ахйун нэгж гэж бус /vйлдвэрчний
эвлэл, тєрийн бус байгууллагатай адил/ онцгой статустай хуулийн
этгээд гэж vзэж, тусд нь улсын бvртгэлд авах ба зарим оронд
нь давхар vйл ажиллагаа явуулах тусгай зєвшєєрєл олгодог байх
юм. Тухайлбал, Швейцарийн Холбооны Улсад Хууль зvйн асуудал
эрхэлсэн Засгийн газрын байгууллагад сонин хэвлэлийг бvртгэдэг.
ОХУ-д Хууль зvйн яам нь бvртгэдэг. Францад Сонин хэвлэлийн
агентлаг болон Хэвлэлийн зєвлєл улсын бvртгэлд бvртгэдэг ба
тvvнчлэн Францын Дотоод явдлын яам нь vйл ажиллагаанд нь хяналт
тавих ба удаа дараа хууль зєрчсєн болон хvний нэр тєрийг санаатай
гутаасан тохиолдолд vйл ажиллагааг нь зогсоож хаах хvртэл
арга хэмжээ авах эрх хэмжээтэй байдаг. Мєн сонин хэвлэлийг
бvртгvvлснээс хойш 1 сарын дотор Мэдээлэл хууль зvй, техникийн
албанд єдєр тутмын сонин -10 хувь, 7 хоногт 2-4 удаа гардаг
сонин 6 хувь, сар тутмын сонин 4 хувийг хvргvvлдэг юм байна.
Мєн Улсын прокурорын газар, Улсын номын сан, Архивын газруудад
нэг нэг хувийг хvргvvлэх vvрэг хvлээдэг аж1. БНХАУ-д сонин
хэвлэл гаргах эрхийг БНХАУ-ын Засгийн газрын Улсын Мэдээлэл,
хэвлэлийн агентаг олгож, vйл ажиллагаанд нь болоод мэдээллийн
нь агуулгад бvрэн хяналт тавьж ажилладаг юм байна. Энэ нь
Тус улсын муж болгонд салбар нэгжтэй томоохон байгууллага
юм бай.а Харин БНХАУ-д радио, телевиз гэх зэрэг мэдээллийн
хэрэгслийн зєвшєєрлийг Улсын телевиз, радиогийн улирдах газар
олгож, хяналт тавьдаг юм байна.
Харин АНУ, Их Британи,
Австрали, ХБНГУ зэрэг оронд хэвлэл, мэдээллийн байгууллагыг
бизнесийн байгууллага гэж vзэн аж ахуйн нэгжийн ангилалд тооцон
улсын бvртгэлд бvртгэж авдаг ба сонин хэвлэл эрхлэх тусгай
зєвшєєрєл тусгайлан олгодоггvй. Харин шинээр аж ахуйн нэгж
байгуулан, улсын бvртгэлд бvртгvvлэхдээ тухайн компаний эрхлэх
ажлын хvрээнд хэвлэл, мэдээллийн хэрэгсэл эрхлэхээ тодорхойлан
бизнесийн хvрээнд vйл ажиллагаагаа явуулдаг байна. Тvvнээс
биш манайхны одоо ярьж байгаачлан татварын албанд л аж ахуйн
нэгжvvд бvртгvvлдэг юм биш. Татварын албанд бvртгvvлнэ гэсэн
ойлголт байдаггvй. Харин улсын бvртгэлд бvртгvvлснээр хуулийн
этгээдийн эрхтэй болж, бусадтай бие даан харилцах, тєлєєлєх
эрхийг нь баталгаажуулж байгаа хэрэг юм. Тvvнээс бизнесийн
байгууллага л ганцхан татварын байгууллагад бvртгvvлж, татвар
тєлдєг л бол зохих хязгаарлалтад хамаарахгvй гэсэн vг биш
юм.
Ер нь тодорхой vйл ажиллагаа
явуулан ашиг олж буй бvх байгууллага, хvмvvс бvгд татвар тєлдєг.
Энэ утгаар нь улсын бvртгэлдээ тулгуурлан бvх улсын татварын
байгууллага татвар хураах механизмээ бvрдvvлдэг байж болох
талтай ба энэ хэлбэрээс vvдэн хэвлэл, мэдээллийн байгууллагыг
татварын байгууллагад бvртгэдэг хэмээн ойлгодог байж болох
юм. Тухайлбал, ХБНГУ-ын хувьд хэвлэл, мэдээллийн хэрэгслийг
ямар тєрлийн хуулийн этгээдийг болохыг тодорхойлсны vндсэн
дээр анхан шатны шvvхэд улсын бvртгэлд бvртгэдэг. Ихэвчлэн
бизнесийн буюу худалдааны байгууллагын статустай бvртгэдэг
ба бизнесийн байгууллага, улс тєрийн нам, тєрийн бус байгууллага,
боловсрол, эмнэлэг гэх мэтийн байгууллагуудаа мєн анхан шатны
шvvхдээ улсын бvртгэлд бvртгэдэг. Их Британид сонин, сэтгvvлийг
арилжааны хэрэгсэл гэж vзээд худалдааны байгууллагын статусаар
улсын бvртгэлд бvртгэдэг. Радио, телевиз гэх зэрэг мэдээллийн
хэрэгслийн хувьд арилжааны болон арилжааны бус олон нийтийн
гэсэн хоёр шинжээр Холбоо харилцааны зєвлєлєєс зєвшєєрєл олгож,
бvртгэдэг ба Хатан хааны Консулын газар, Засгийн газартайгаа
зєвшилцєєд арилжааны бус олон нийтийн статустай BBC-ийн удирдах
зєвлєлийг сонгодог. АНУ-д мэдээллийн хэрэгслийг 1934 онд баталсан
“Харилцаа холбооны акт”-ийн дагуу АНУ-ын Конгрессын байгуулсан
Холбооны Мэдээлэл Харилцааны Хороо /FCC/ тусгай зєвшєєрєл
олгон, бvртгэдэг, мєн засгийн газрын, арилжааны, арилжааны
бус олон нийтийн гэсэн шинжээр ялгамжтай ханддаг. АНУ-ын Холбооны
Мэдээлэл Харилцааны Хороо /FCC/ нь хэрэглэгчдэд тусгай зорилгоор
vйл ажиллагаа явуулах эрхийг олгох, тараах, хуваарилах эрхийг
дангаар эзэмшдэг. Харин сонин, сэтгvvлийг аж ахуйн нэгж гэдэг
утгаар нь компаний хэлбэрээр бvртгэдэг. Австрали, Канадад
гадаадын иргэн сонин хэвлэл эзэмших эрх худалдаж авахын тулд
заавал засгийн газрын зєвшєєрєл авах ёстой байдаг. Мєн Японд
мєн адил зохицуулалттай бєгєєд мэдээллийн хэрэгслийн хувьд
“Нэвтрvvлгийн тухай хууль”-ийг vндэслэн Японы Дэд бvтцийн
яамны улс тєр, санхvv, мэдээллийн хэрэгсэл, шуудан холбооны
хэлтсээс зєвшєєрєл олгож, бvртгэдэг. Японы сонины холбоо гэдэг
байгууллага байдаг бєгєєд хэвлэлтэй холбоотой асуудлыг зохицуулдаг.
Ємнєд Африкт мэдээллийн хэрэгслийг Нэвтрvvлгийн дамжуулах
эрх бvхий байгууллага /IBA/ нь зєвшєєрєл олгож, бvртгэж авдаг
ба сонин хэвлэлийг засгийн газраас нь зєвшєєрєл олгож, хяналт
тавьдаг.
Эдгээр орны туршлагаас
харахад хэвлэл, мэдээллийн хэрэгслийг хуулийн этгээд болохын
хувьд:
- ашгийн бус хуулийн этгээд буюу хэвлэл, мэдээллийн хэрэгсэл
- ашгийн тєлєє хуулийн этгээд буюу хэвлэл, мэдээллийн хэрэгсэл
гэсэн хоёр vндсэн тєрєлд хувааж vзэж болох мэт.
Эзэмшил статусын хувьд бродкастинг буюу мэдээллийн хэрэгсэл
нь Засгийн газрын, олон нийтийн буюу арилжааны бус нийтийн
эзэмшлийн, арилжааны буюу хувийн гэсэн vндсэн 3 тєрєлтэй байна.
Олон нийтийн телевиз, радио, мэдээллийн агентлагийг ихэвчлэн
тухайн орных нь парламентаас байгуулдаг. Олонхи нь эхлээд
тухайн улсад монополь эрхийг эдэлдэг тєрийн мэдээллийн хэрэгслийн
статусаар ажилладаг байснаа сvvлийн жилvvдэд тєрийн болон
тєрийн бус байгууллагын хэлбэрээр бус харин компани буюу корпорацийн
хэлбэрээр vйл ажиллагаа явуулдаг болсон байна. Сонин хэвлэлийн
тухайд ихэвчлэн хувийн секторын хэвлэл давамгайлах хандлагатай
болж, томоохон зарим сонин хэвлэлийн акцыг тухайн орны засгийн
газар, аж ахуйн нэгж, бизнесийн бvлэглэл, улс тєрийн намууд
эзэмших байдал тvгээмэл болж байна. Yндсэндээ тєрийн мэдлийн
сонин хэвлэл Хятад, Ветьням, Бутан, Албани, Непал зэрэг цєєн
тооны оронд л байна.
Харин хэвлэл, мэдээллийн
зах зээлийн єрсєлдєєний талбарт монополийг задлах, хориглох
зохицуулалт ихээхэн хийгддэг. Энэ нь мэдээллийн тэнцвэрт байдлыг
хадгалахад ихээхэн тустай. Тухайлбал АНУ-ын Yндсэн хуулийн
анхдугаарт нэмэлтэд “Конгресс ямар нэг шашныг албан ёсны болгон
тунхаглах буюу тvvнийг чєлєєтэй шvтэх, vг хэлэх, эсвэл хэвлэлийн
эрх чєлєєг хориглосон, Засгийн газарт хандаж санал гомдлоо
барагдуулах тухай єргєх бичиг барьж тайван жагсаал, цуглаан
хийх ард тvмний эрхийг хязгаарласан нэг ч хуулийг Конгресс
гаргах ёсгvй” 2 гэж тунхагласан байдаг ба АНУ-д монополийг
хязгаарлах талаар мэдээллийн зах зээлийг эзэмшигч нийт зах
зээлийн 15 хувиас хэтрэхгvй эзэмших, нэг эзэмшигчид телевиз-сонин,
эсхvл сонин –радио, радио-телевиз гэх хэвлэл, мэдээллийн эдгээр
хvчирхэг хэрэгслийн тєрлийн хоёрыг нь л эзэмших эрх хадгалагддаг
байна. Тvvнээс биш гурвууланг нь эзэмших нь хориглогдсон байдаг.
Их Британи, Франц, ХБНГУ-д ч эзэмшлийн хязгаарлалт хийгдсэн
байдаг ба ихэвчлэн монополийг задлах бодлого явагддаг. Тухайлбал,
Их Британийн Монополи болон нэг байгууллага нєгєєгєє шингээн
залгих явдлыг хянах комисс нь сонин хэвлэлийн газрууд нэг
нь нєгєєгєє шингээн нэгдэх явдлаас урьдчилан сэргийлэх vvрэгтэйгээр
vйл ажиллагаа явуулдаг. Мєн Франц, Голланд, Швед, Норвеги,
Нидерланд, Австри зэрэг оронд монополийг сэргийлэх, мэдээллийн
олон талт тогтолцоог байлгаж байх, нийгэм, иргэдээ соён гэгээрvvлэх
бодлогын vvднээс сонин хэвлэлдээ тодорхой тєрлийн хєнглєлт
эдлvvдэг. Жишээ нь засгийн газраас нь татаас єгєх, татварын
хєнгєлєлт, шуудан холбооны зардалд дэмжих, зээллэг олгох,
мєнгєн санхvvгийн туслалцаа vзvvлэх зэрэг vйл ажиллагаа явуулдаг
байна.
Дотоод эх сурвалжийн
хувьд:
Монгол Улсын хувьд хэвлэл, мэдээллийн талаар тєрєєс баримтлах
бодлого, чиглэл нь соён гэргээрvvлэх сэтгvvл зvйн байр сууринаас
тодорхойлогдож, онцгой статустай хуулийн этгээд буюу ашгийн
бус хуулийн этгээдийн статусаар эрх зvйн зохицуулалт хийгдсэн
байна.
Хэвлэл, мэдээллийн хэрэгслийг улсын бvртгэлд бvртгэх, vйл
ажиллагаа эрхлэх зєвшєєрєл олгох эрхийн зохицуулалт нь:
1. Монгол Улсын Засгийн
газрын тухай хуулийн 20 дугаар зvйлийн 5 дахь хэсгийн 3-д:
“Хууль зvй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хvрээнд
хэвлэл, мэдээллийн хэрэгслийн улсын бvртгэлийн… хvрээний бодлогын
тєлєвлєлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалт, улсын хяналт
шалгалтын болон дvн шинжилгээ хийх, vнэлгээ єгєх ажлыг эрхлэнэ"
гэж заасны дагуу Хэвлэл, мэдээллийн хэрэгслийг улсын бvртгэлд
бvртгэж, зєвшєєрєл олгох эрх Хууль зvй, дотоод хэргийн яамны
Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хуулиар олгогдсон
байна.
2. Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 267 дугаар тогтоолоор
баталсан “Хэвлэл, мэдээллийн хэрэгслийг бvртгэх, журам”-ын
дагуу хэвлэл, мэдээллийн хэрэгслийг улсын бvртгэлд бvртгэх,
vйл ажиллагаа эрхлэх зєвшєєрєл олгох, хяналт тавих эрх зvйн
зохицуулалт журамлагдсан байдаг. /хавсралтад/
3. Хэвлэл, мэдээллийн хэрэгслийг
улсын бvртгэлд бvртгэх процессыг нь Засгийн газрын дээрх тогтоолыг
хэрэгжvvлэх зорилгоор Монгол Улсын Хууль зvйн сайдын 1991
оны а/352 тоот тушаалаар баталсан “Хэвлэл, мэдээллийн хэрэгслийг
бvртгэх, хяналт тавих заавар”-ын дагуу зохицуулсан байдаг
байна. /хавсралтад/ Мєн Хууль зvй, дотоод хэргийн сайдын 2000
оны 50 тоот тушаалаар улсын бvртгэлийн гэрчилгээний загварыг
баталсан бєгєєд уг тушаалаар гэрчилгээ олгох асуудлыг Хууль
зvй, дотоод хэргийн яамны удирдлагын зєвлєгєєнєєр хэлэлцэж
шийдвэрлэн, Сайдын гарын vсгээр баталгаажуулан гэрчилгээ олгодог
байна.
4. Телевиз, радио зэрэг
долгионы давтамж ашигладаг мэдээллийн хэрэгсэл байгуулах тусгай
зєвшєєрлийг “Харилцаа холбооны тухай хууль”, “Радио долгионы
тухай хууль” болон эдгээр хуульд нийцvvлэн гаргасан Монгол
Улсын Дэд бvтцийн сайдын 2000 оны 108 тоот тушаалаар батлагдсан
“Радио давтамж ашиглах тусгай зєвшєєрєл, эрхийн бичиг олгох
журам”-д заасны дагуу дэд бvтцийн яамны харьяа Харилцаа холбооны
зохицуулах зєвлєл хариуцаж, тодорхой шаардлага хангасан тохиолдолд
Дэд бvтцийн сайдын тушаалаар тусгай зєвшєєрєл, эрхийн бичиг
олгодог бєгєєд уг зєвшєєрєл авагч этгээдтэй Харилцаа холбооны
зєвлєл гэрээ байгуулан гарын vсэг зурж, зохих тєлбєр хийгдсэний
дараа уг зєвшєєрлийг олгодог юм байна. Энэ гэрээ нь техникийн
ашиглалтын чиглэлийн гэрээ байдаг. Yvний дараа Хууль зvй,
дотоод хэргийн яаманд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Улсын
бvртгэлд бvртгvvлэн, хуулийн этгээдийн гэрчилгээ авдаг байна.
5. Мєн сvvлийн гурван жилээс
тєрєєс хэвлэл, мэдээллийн чиглэлээр баримтлах бодлого алдагдаж,
нєгєєтэйгvvр манай татвар тєлєх механизм гvйцэд тєлєвшин тогтоогvй,
тєрийн байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоо сул,
татвар хураах механизм дэндvv болхи, тєрийн бодлогын залгамж
чанар алдагдах зэргээс шалтгаалан хэвлэл, мэдээллийн хэрэгслийг
онцгой статустай хуулийн этгээдээр тодорхойлох бодлого орхигдон
хэвлэл, мэдээлийн хэрэгслийг татвар тєлєгчийн хувьд аж ахуйн
нэгжээр бvртгvvлэхийг шаардах болсон байна.
Энэ байдлуудаас шалтгаалан
Хууль зvй, дотоод хэргийн яамнаас хэвлэл, мэдээллийн хэрэгслээр
улсын бvртгэлд бvртгvvлж, хуулийн этгээдийн гэрчилгээ авсны
дараа Санхvv, эдийн засгийн яамны харьяа Улсын бvртгэлийн
албанд аж ахуйн нэгжээр бvртгvvлэх шаардлага тавигдах болсон
бєгєєд одоогоор бvртгvvлж эхлээд байгаа болно. Энэ нь монголд
л хэвлэл, мэдээллийн хэрэгсэл улсын бvртгэлд хоёр удаа бvртгvvлдэг
гаж тогтолцоо буйг харуулж байна. Аж ахуйн нэгжээр бvртгvvлсэн
тохиолдолд татвар тєлдєг гэсэн буруу ойлголтын vvднээс энэ
доголдол vvсч байна.
Тухайлбал, татварын албанаас
хэвлэл, мэдээллийн байгууллагуудад шалгалт хийхэд ихэнх нь
татвар тєлєєгvй байдаг учир тэрхvv vйл ажиллагаа явуулж ашиг
олж буй байгууллагуудаас татвар хурааж байх механизмд шилжихийн
тулд л ийм байдалд шилжихэд нєлєєлжээ гэж vзэх vндэстэй.
Энэ утгаараа Монгол Улс Хэвлэл, мэдээллийн холимог тєрлийн
зохицуулалттай оронд тооцогдож байна. Єєрєєр хэлбэл, тєрийн
зvгээс эхэлж хэвлэл, мэдээллийг тодорхойлохдоо ашгийн тєлєє
бус онцгой статустай хуулийн этгээд гэж vзэж бvртгэх, зєвшєєрєл
олгох зохицуулалтыг хийсэн байтал одоогоор ашгийн тєлєєх арилжааны
байгууллагын шинжээр авч vзэж хандах болсноос харагдаж байна.
Иймд энэ талаар зохистой зохицуулалт хийх шаардлага урган
гарч байгааг тэмдэглэх нь зvйтэй.
Хэвлэл, мэдээллийн
талаар тєрєєс баримтлах бодлого, чиглэл
Хэвлэл, мэдээллийн чиглэлээр
тєрєєс баримтлах бодлого, чиглэл нь “Монгол Улсын Yндэсний
аюулгvй байдлын vзэл баримтлал”-ын 8 дугаар бvлгийн 40-д Мэдээллийн
аюулгvй байдал гэж тєрєєс улс орны дотоод гадаад бодит байдлыг
зєв vнэлж, оновчтой шийдвэр гаргах, Yндсэн хуулиар олгогдсон
бvрэн эрхээ хэрэгжvvлэхэд шаардагдах мэдээллээр тєрийн байгууллага,
ард иргэд хангагдсан, Монгол Улсын талаар гадаадад мэдээлэл
тархах нєхцєл хангагдсан байдлыг хэлнэ.
Мэдээллийн эрх чєлєє нь ардчилалыг хєгжvvлэн бэхжvvлэх нэн
чухал хэрэгсэл мєн.
41-д Мэдээллийн аюулгvй байдлыг хангахад сєрєг нєлєєлж болох
гадаад хvчин зvйлvvд:
1/ гадаадын бодит бус мэдээлэл тvгсэний улмаас:
- Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бvрэн бvтэн
байдлын талаар бусад улсад эргэлзээ тєрєх:
- Аливаа улс Монгол Улсын дотоод хэрэгт оролцох:
- Монгол Улсын vндэстэн угсаатны хооронд vл итгэлцэх байдал,
маргаан мєргєлдєєн гарах, улс орны дотоод байдал тогтворгvйжих:
2/ мэдээллийн хувьд нэг буюу хэсэг улсаас хараат болох.
42-т Мэдээллийн аюулгvй байдлыг хангахад сєрєг нєлєєлж болох
дотоод хvчин зvйлvvд:
1/ аливаа хvчин хэвлэл, мэдээллийн хэрэгслийг улс орны байдлыг
хурцатгах, хувь хvн хувийн тооцоо хийх, бусдын нэр хvндийг
гутаах зэвсэг болгон ашиглах:
2/ мэдээлэл хайх, хvлээн авах эрх алдагдах:
3/ vндэсний аюулгvй байдал, улсыг батлан хамгаалах, нийгмийн
хэв журмыг хангах зорилго бvхий тєрийн нууц алдагдах:
4/ хэвлэл, мэдээллээр гvтгэгдсэн иргэн, байгууллага єєрийгєє
хэвлэл, мэдээллийн хэрэгслээр буюу шударга шvvхээр хамгаалуулах
эрх хумигдах:
5/ бvрэн мэдээлэл єгєхгvй байх буюу худал мэдээлэл єгєх замаар
бусдыг хохироох:
6/ мэдээллийн эрх чєлєє алдагдаж, мэдээлэл хаагдмал болсноос
vйл явцын єрнєлт, шинжлэх ухаан технологийн хєгжлєєс хоцрох.
43-т Мэдээллийн аюулгvй байдлыг хангах арга зам:
1/ гадаад, дотоод байдлын тухай олон эх сурвалж бvхий мэдээллийн
сантай байх:
2/ хэвлэл, мэдээллийн байгууллага, хэрэгсэл гадаадын байгууллага
буюу иргэдийн эрхшээлд орох явдлаас сэргийлэх:
3/ хэвлэл, мэдээллийн байгууллагууд vнэн бодитой мэдээ, мэдээлэл
тvгээх эрх зvйн vндсийг тогтоох:
4/ компьютерт байгаа мэдээллийг хамгаалах улсын тогтолцоо,
эрх зvйн хамгаалалт бий болгох:
5/ олон улсын мэдээллийн сvлжээнд нэгдэн орох Монгол Улсын
тухай vнэн бодит мэдээллийг шуурхай тvгээх:
6/ хэвлэл, мэдээллийн байгууллагууд ардчилал олон ургальч
vзлийг хєгжvvлэн бэхжvvлэхийг эрхэмлэх, vнэн бодит байдлыг
зориуд гуйвуулж ашиглахгvй байх:
7/ Монгол Улсын тусгаар тогтнол, монгол соёл, зан заншилд
харш мэдээллийн тvрэлтээс сэрэмжлэх,
8/ хэвлэл, мэдээллийн байгууллагууд болон мэдээллийн бусад
эх сурвалжууд vндэсний аюулгvй байдлын талаар шалгагдсан мэдээ,
мэдээллийг тvгээх замаар аюулгvй байдлын мэдээллийн орчинг
бvрдvvлэх” хэмээн тусгасан нь Монгол тєрийн зvгээс хэвлэл,
мэдээллийн талаарх баримтлах бодлогыг тодорхойлж, чиглэлийг
баталжээ.
Тvvнчлэн Монгол Улсын
Ерєнхийлєгч, Yндэсний аюулгvйн зєвлєлийн тэргvvн Н.Багабанди
УИХ-ын 1998 оны хаврын чуулганд хэлсэн vгэндээ: “… Монгол
хvн, Монгол Улс оршин тогтнож, хєгжих тулгуур суурь нь иргэний
эрvvл мэнд тєдийгvй, тvvний оюун сэтгэхvйн аюулгvй байдал
юм. Yндэсний хэл бичиг, тvvх соёл, зан заншлаа хадгалах нь
Монгол тєр, Монгол vндэстэн оршин тогтнож, хєгжихийн vндэс
болохыг vндэсний аюулгvй байдлын vзэл баримтлалд тодорхой
заасан. Эдvгээ энэ салбарт анхаарал тавих нь онцгой чухал
болоод байна. Манай нийгэмд боловсрол, мэдлэгийг vнэлэх vнэлгээ
буурч, бодит мэдээллийн хомсдол бий болж, сэтгэлгээний ядуурал,
ёс суртахууны доройтол газар авлаа. Yндэсний бахархал, тэмvvлэл
бvдгэрч, уламжлал, заншлаа vл тоомсорлох, vгvйсгэх, бусдын
соёл, аж тєрєх ёсыг мухар сохроор хуулбарлан шvтэх хvнийссэн
сэтгэлгээ хvрээгээ тэлж байна. Эдгээр нь хvн амын оюуны тусгаар
тогтнолыг хэврэгшvvлж байгаа манай дотоод дахь чимээгvй аюул
юм. Хvчирхийлэл, садар самуун, мансуурал, архидан согтуурах
хийгээд гэмт хэргийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэх
нь хэт задгайрч байгааг тєр, нийгмийн зvгээс зєв гэж vзэх
аргагvй юм. Нийгмийн сэтгэл санааг ариусгаж, соён гэгээрvvлэх,
нийгмийн ёс суртахууныг эрvvлжvvлэх, vндэсний ухамсар сэтгэлгээг
тєлєвшvvлэхэд боловсрол, хvмvvжил, соёл урлагийн салбарын
тєрийн ба тєрийн бус байгууллагууд, шашны болон олон нийтийн
мэдээллийн хэрэгслийн хvч бололцоог нэгтгэн зангидаж, нэгдмэл
зорилгод чиглvvлэх нь тулгамдсан зорилт болж байна. Yvнийг
тєр хийх vvрэгтэй”4 хэмээн тэмдэглэсэн нь тєрєєс цаашид баримтлах
ойрын зорилтыг илтгэсэн гэлтэй..
Энэ vvднээс ч нэгэнт тєрєєс
баримтлаж буй бодлогыг хэрэгжvvлэх, нєгєєтэйгvvр Засгийн газар
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 14 дvгээр зvйлийн
2-т: “Хvний эрх, эрх чєлєєг зєрчихтэй тэмцэх, хєндєгдсєн эрхийг
сэргээн эдлvvлэх талаар хуульд заасан арга хэмжээ авч хэрэгжvvлнэ”
гэж заасан заалтыг хэрэгжvvлэх болон сvvлийн жилvvдэд хэвлэл,
мэдээллийн хэрэгслээр худал хуурмаг, аллага, хvчирхийлэл,
хулгай дээрэм, архидалт, садар самуунд уриалах, хvний нэр
тєрийг гутаах, гvтгэх, доромжлох, хувийн амьдралд хєндлєнгєєс
оролцсон мэдээ, нийтлэл гарч буй холбогдуулан иргэдээс ирvvлсэн
гомдлыг vндэслэн 1996 онд Хууль зvйн яамнаас Ж.Амарсанаа сайдын
vед хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд шалгалт хийж, Халуун хєнжил,
Амт+Плейбой, Таашаал, Тодорхой нууц зэрэг сонинг улсын бvртгэлээс
хасч, бvртгvvлснээсээ хойш нэг ч дугаар гаргаагvй, хаяг, редакци
эрхлэн гаргагч тодорхой бус, эдийн засгийн боломжгvй 171 сонин,
27 сэтгvvлийг улсын бvртгэлээс хасах хvртэл арга хэмжээ авсан.
Мєн 1998 онд С.Батчулуун сайдын vед нийслэлд vйл ажиллагаа
явуулж буй сонин 455, сэтгvvл 131, радио 8, телевизийн студи
51, мэдээллийн бусад хэрэгсэл 3, нийт 648 байгууллагыг шалгаж,
сонин, сэтгvvлийн 2000 гаруй дугаарыг уншиж танилцсан бєгєєд
сайн дураараа улсын бvртгэлээр хасуулах хvсэлтээ гаргасан
51 сонин, сэтгvvлийг улсын бvртглээс хассан.5 Энэ шалгалт
урьд ємнєх болон хожим хийгдсэн шалгалтын хувьд хамрах хvрээ
болон чансааны хувьд нилээд сайн хийгдсэн боловч шалгалтын
мєрєєр авсан арга хэмжээ нь хууль зєрчсєн байгууллагуудад
анхааруулга єгснєєр л хязгаарлагдсан байна. Энэ нь тухайн
vеийн удирдлагын зvгээс хэвлэлийнхний хvчтэй дайралтад орсноос
vvдэлтэй болов уу. 2000 онд Хууль зvй, дотоод хэргийн сайд
Ц.Нямдоржийн тушаалаар тус яам, Yндэсний татварын ерєнхий
газар, Хэвлэлийн хvрээлэнтэй хамтран хэвлэл, мэдээллийн зарим
байгуллагуудад шалгалт хийсэн байна. Энэ шалгалтаар зєрчил
дутагдал гаргасан 21 сонин болон єдєр тутмын Єнєєдєр, Єдрийн
сонин, UBS телевизийг 1.950.000 тєргєгєєр торгох арга хэмжээ
авч, удаа дараа хууль зєрчсєн Чоно, Дуулиант хэрэг, Жигшvvрт
хэрэг сонины vйл ажиллагааг зогсоож, улсын бvртгэлээс хассан
байна. Нийслэлийн татварын газраас улсын бvртгэлд бvртгvvлсэн
зєвхєн 9 сонинд татварын иж бvрэн шалгалт хийхэд 107.6 сая
тєгрєгийн зєрчил илрvvлж, 17.9 сая тєгрєгийн тєлбєр ногдуулжээ.
Дээрх зvйлvvд нь Монголд
хэвлэл, мэдээллийн орчинд тєрийн зохицуулалт ихээхэн хvчтэй
байгааг харуулж байна. Єєр нэг жишээ дурдахад єнєєдрийн байдлаар
бvх шатны шvvхэд нэр тєрєє сэргээлгэхээр 120 гаруй нэхэмжлэл
шvvхээр шийдвэрлэгдсний дотор нийслэлийн Сvхбаатар дvvргийн
шvvхэд нэр тєрєє сэргээлгэхээр иргэдээс гаргасан нэхэмжлэл
1999 оны байдлаар 30 байсан бол энэ оны эхний 2 сарын байдлаар
16-д хvрсэн нь цаашид иргэд гутаагдсан нэр тєрєє сэргээлгэх
нэхэмжлэл єсєх хандлагатай байгаа нь нийгмийн зvгээс хэвлэл
мэдээллийнхэнд хандах, тэдний vйл ажиллагаанд зохицуулалт
хийх гэсэн хvсэл эрмэлзэлийг илэрхийлэх агаад нийгмийн зохицуулалт
басхvv бага бус буйг илтгэж байна.
Нєгєє талаас хэвлэл, мэдээллийн орчинд эрхийн хамгаалалт тийм
бага бус байгааг тэмдэглэх нь зvйтэй.
Цаашид хийх шаардлагатай
эрх зvйн зохицуулалт
Манай оронд хэвлэл, мэдээллийн
эрх чєлєє, эрх зvйн байдлыг тодорхой хэмжээгээр тодорхойлох
бие даасан “Хэвлэл,мэдээллийн эрх чєлєєний тухай” хууль 1998
онд батлагдан гарсан нь орчин vеийн сэтгvvл зvйн тулгамдсан
чухал асуудал байсан бєгєєд цаашдын хєгжил, чиг хандлагыг
тодорхойлж чадах хvчин зvйл билээ. Энэ нь олон улсын болон
улс орны хvрээнд чухал ач холбогдолтой болж байгааг онцлон
дурдах нь зvйтэй санагдана.
Ер хэвлэл, мэдээллийн
салбарт хийх эрх зvйн зохицуулалт нь иргэдийн хэвлэн нийтлэх
эрх чєлєє, хэвлэл, мэдээллийн байгууллага, тэдгээрийн ажилтнуудын
vйл ажиллагааны хараат бус, бие даасан байдлын эрх зvйн харилцааны
vндсийг хуульчлан баталгаажуулах асуудалтай салшгvй холбоотой.
Энэ нь иргэд vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх, мэдээлэл хайх,
олж авах, тvгээх эрх, олж авсан мэдээллийн эх сурвалжаа нууцлан
хамгаалах, хэвлэл, хэвлэл, мэдээллийн vйл ажиллагаанд аливаа
тєрлийн цензур тогтоохыг халах, мэдээллийг аль нэг давуу байдлаар
монопольчлохгvй байх, радио, телевизийн удирдлага, зохион
байгуулалтын олон нийтийн vндсийг хангах зэрэг vйл ажиллагааг
хуулийн хvрээнд зохицуулахыг хэлдэг гэж ойлгож болно.
Тvvнчлэн Yндсэн хуулинд
мэдээлэл хайх, олж авах эрхийг баталгаажуулахдаа тєрийн байгууллагын
болон хувь хvний нууцад хамаарахаас бусад мэдээллийг албан
тушаалтнаас єгєх vvрэгтэй болохыг заажээ. Єнєєдєр манайд vйлчилж
буй хуулиар хориглосон нууц гэсэн мэдээлэлд 4 vндсэн эрх зvйн
акт хамаарч байна. Yvнд: Тєрийн нууцын тухай, Хувь хvний нууцын
тухай, Байгууллагын нууцын тухай, Тєрийн нууцын жагсаалт батлах
тухай хууль орно.
Манай орны хувьд хэдийгээр
мэдээлэл, хайх, олж авах, тvгээх эрх нь Yндсэн хуулиараа баталгаажсан
хэдий ч тvvнийг хэрэгжvvлэх талаар ямар нэгэн зохицуулалт
хийгдээгvй байна. “Тєрийн нууц” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн
дагуу тєрийн нууцад хамааруулсан, тус улсын гадаад бодлого,
эдийн засаг, шинжлэх ухаан, техник-технологи, батлан хамгаалах,
тагнуул, сєрєх тагнуул, гvйцэтгэх ажилтай холбоотой бєгєєд
задруулбал Монгол Улсын аюулгvй байдалд хор хохирол учруулахуйц
мэдээллийг томьёолол дvрс зураг, дохио тэмдэг, техник, технологийн
шийдэл болон vйл ажиллагааны хэлбэрээр єєртєє агуулж буй мэдээ,
баримт бичиг биет зvйлийг хэлнэ” гэж Тєрийн нууцын тухай хуулийн
3 дугаар зvйлд заасан. “Хувь хvний нууц гэж Монгол Улсын болон
гадаадын иргэн, харьяалалгvй хvн Монгол Улсын хууль тогтоомжид
нийцvvлэн нууцалсан бєгєєд задруулбал тухай хvний хууль ёсны
ашиг сонирхол, нэр тєр, алдар хvндэд илтэд хохирол учруулж
болзошгvй мэдээ, баримт бичиг, биет зvйлийг хэлнэ” Хувь хvний
нууцын тухай хуулийн 2 дугаар зvйлд заасан ба хувь хvний нууц
нь
– захидал харилцааны нууц -захидал, цахилгаан, илгээмж, єргєдєл
зэрэг шуудан холбооны хэрэгслээр бусад хvн, байгууллагатай
солилцож буй мэдээллийг
– эрvvл мэндийн нууц -хувь хvний бие эрхтний гажиг, нийтэд
аюултай онцлог зарим халдварт євчнєєс бусад євчнєєр євчилсєн
тухай мэдээллийг
– хєрєнгийн нууц -эд хєрєнгє, оюуны ємч, эрхийн эзэн, эсхvл
тvvний итгэмжлэгдсэн хvмvvс мэдэх, тvvнчлэн эрх бvхий байгууллага
албан тушаалтны албан vvргийнхээ дагуу олж мэдсэн мэдээ баримт
бичиг, тоо, гэрээ, хэлцэл, биет зvйлийг
– гэр бvлийн нууц -бусдад задруулбал тухайн хувь хvн, гэр
бvлийнх нь нэр хvнд, ашиг сонирхолд харшлах мэдээллийг:
– хуулиар тогтоосон бусад нууц орно.
“Байгууллагын нууц гэж хvний эрх, нэр тєр, алдар хvнд тухайн
байгууллагын хууль ёсны ашиг сонирхолд нь хор уршиг учруулж
болох нууц мэдээ, технологийн шийдэл, тєсєл, судалгаа-шинжилгээний
баримт бичиг, шаардлагатай техник, тоног тєхєєрємжийг байгууллагын
нууцад хамааруулж болно” гэж Байгууллагын нууцын тухай хууийн
1 дvгээр зvйлд заасан байдаг ба 2 дугаар зvйлд “Байгууллагын
нууцтай албан vvргийнхээ дагуу танилцсан, эсхvл олж мэдсэн
этгээд уул нууцыг зєвхєн хууль тогтоомжид заасан vндэслэл,
журамд нийцvvлэн ашиглах бєгєєд бусдад задруулахыг хориглодог.
.3 дугаар зvйлд “Эрх бvхий байгууллага албан тушаалтан бvрэн
эрхийнхээ дагуу хэрэгжvvлж байгаа хяналт шалгалтын явцад хууль
тогтоомж зєрчиж нууцалсан байгууллагын нууцыг ил болгох эрхтэй
бєгєєд тухайн шалгалтаар илэрсэн зєрчил, дутагдалтай холбогдолтой
байгууллагын нууцад хамаарах зарим тодорхой мэдээллийг бусдын
хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахгvй тохиолдолд нийтэд
мэдээлэх болно” гэж заасан байдаг ба байгууллагын нууцыг тухайн
байгууллага єєрєє тодорхойлдог байна. Энэ нь тухайн хариуцаж
буй мэдээллээ алдсан этгээд л хариуцлага хvлээх болж буй ба
тухайн мэдээлэл олж авсан сэтгvvлч хариуцлагад татагдахгvй
болж байна. Энэ vvднээс сэтгvvлчдэд мэдээлэл єгєхгvй байх
асуудал тавигддаг.
Манайд мэдээллийн эх сурвалжийг
нууцлах, хамгаалах, сэтгvvлчийн аюулгvй байдал, нэр тєрийг
хамгаалахыг тодорхой тусгасан заалт ямар нэгэн хуулинд байхгvй
байна. Энэ эрхийг хуульчлаагvйн улмаас сэтгvvлч цагдаа, шvvхэд
дуудагдаж эх сурвалжаа албадан хэлvvлсний эцэст тухайн мэдээллийн
хэрэгсэл, сэтгvvлчдийн аюулгvй байдал, нэр тєр, ажил тєрєлд
дарамт шахалт хавчлага учруулах явдал тохиолддог аж.
Харин манай нєхцєлд тухайн
мэдээлэл vнэн бодитой нь батлагдвал эх сурвалжийг илчлэх ёсгvй,
нууцлах нь зєв. Энэ нь хэн хэнийх нь єєрєєр хэлбэл сэтгvvлчдэд
мэдээлэл єгєгч, сэтгvvлч хоёрын нэр тєрийн хэрэг юм. Харин
мэдээлэл худал хуурмаг, буруу ташаа гэж нотлогдвол сэтгvvлчдэд
мэдээлэл єгєгч, сэтгvvлч хоёр хоёулаа хариуцлага хvлээх ёстой.
Сэтгvvлч мэдээ баримтаа нягтлаж шалган, нотлохгvйгээр мэдээлэл
тvгээсэн гэсэн утгаараа буруугаа хvлээх нь зєв. Энэ дэвшvvлж
буй санал нь бидний баримтлах ёс зvйн хэм хэмжээ, магадгvй
цаашид гарах ямар нэгэн хуулийн хvрээнд тусгах шаардлага урган
гарч байна.
Нєгєєтэйгvvр Хэвлэл, мэдээллийн
эрх чєлєєний тухай бие даасан хууль батлагдан гарч хэвлэлийн
эрх чєлєє, хэвлэл, мэдээлийн хэрэгслийн чєлєєт байдлыг хязгаарласан
хууль батлан гаргах, тєрийн байгууллага єєрийн мэдэлд хэвлэл
мэдээллийн хэрэгсэлтэй байх, тєрєєс хэвлэл мэдээллийн агуулгад
хяналт /цензур/ тогтоохыг тус тус хориглосон нь Засгийн газраас
1991 онд баталсан журамд нийцэхгvй байна. Иймд эдгээр асуудлыг
зохицуулах шаардлага урган гарч байна. Одоогоор Хууль зvй,
дотоод хэргийн яаманд хэвлэл, мэдээллийн эрх зvйн орчинг баталгаажуулах
vvднээс хуульчид, сэтгvvлчдийн хамтарсан ажлын хэсэг Олон
нийтийн радио, телевизийн тухай, Yндэсний мэдээллийн агентлагийн
тухай хуулийн тєслvvдийг эцэслэн боловсруулж, холбогдох байгууллагуудаас
уг хуулийн тєслийн талаар саналыг нь авч нэгтгэн Засгийн газрын
хуралдаанаар хэлэцvvлэхээр хvргvvлээд байгаа ба энэ ондоо
багтаан УИХ-д єргєн мэдvvлж соёрхон батлуулахаар тєлєвлєж
байна. Мєн сэтгvvлчид хэвлэл, мэдээллийн хэрэгслийн ажилтнуудын
мэдээлэл олж авах боломжийг нэмэгдvvлэх, тэднийг vнэн зєв
мэдээлэл олж нийтэлснийх нь тєлєє элдэв дарамт шахалтаас хамгаалах
чиглэлээр тэдний санал хvсэлтийг хvлээн авч санал боловсруулах
ажлыг зохион байгуулах, шаардлагатай бол холбогдох хуульд
нэмэлт, єєрчлєлт оруулах асуудлыг судлаж шийдвэрлэх ажлын
хэсэг ажиллаж байна. Тvvнчлэн Сэтгvvлчдийн мэдээлэл олж авах
боломжийг нэмэгдvvлэх vvднээс “Засгийн газрын байгууллагуудаас
хэвлэлийн брифинг зохион байгуулах журам” Засгийн газрын тогтоолын
тєслийг боловсруулаад Засгийн газрын хуралдаанаар батлуулахаар
бэлэн болгоод байна. Мєн Хэвлэл, мэдээллийн хэрэгслийг бvртгэх
журмыг хянан vзэж шинэчлэн боловсруулах ажлын хэсэг ажиллаж
байгаа бєгєєд Улсын бvртгэлийн хуулийн этгээдийн тухай хуулийн
тєсєл, Тєрийн удирдлагын мэдээллийн тогтолцооны эрх зvйн байдлын
тухай хуулийн тєслийн боловсруулан ажиллаж байна. Мєн Шударга
бус єрсєлдєєний тухай шинэчилсэн хуулийн тєслийг УИХ-д єргєн
бариад байгаа болно. Харин Хууль зvй, дотоод хэргийн сайдын
тушаалаар тус яам болон сайдынх нь эрхлэх асуудлын хvрээнд
хамаарагддаг агентлагууд, зєвлєл, албад хэвлэл, мэдээллийн
байгууллагуудтай хамтын ажиллагааг єргєжvvлэх, хэвлэл, мэдээллээр
гарсан мэдээ, мэдээллийн дагуу зохиох ажлыг журамлах тухай
тушаал гаргасан байна. Энэ нь тус яам болон цагдаа, хэрэг
бvртгэлт, мєрдєн байцаалт, шvvхийн шийдвэр гvйцэтгэл, гал,
оюуны ємч, шvvхийн ерєнхий зєвлєл, иргэний бvртгэл мэдээлэл,
хилийн цэрэг, архив, vл хєдлєх эд хєрєнгє, гадаадын иргэдийн
асуудал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн бvхий
л хvрээнд хэрэгцээтэй мэдээллээ 3 хоногийн дотор олж авах,
шаардлагатай тохиолдолд эх хувьтай нь танилцах боломжийг нь
нээж єгсєн байна. Энэ нь зєвхєн нэг сайдын эрхлэх асуудлын
хvрээнд л шийдэгддсэн боловч хэвлэл, мэдээллийнхэний хамгийн
эрэлттэй атлаа нууцлагдсан олж авахад бэрхшээлтэй салбарт
давуу боломж олгогдсон байна. Энэ нь асуудлыг шийдвэрлэсэн
гэсэн vг биш юм. Иймд тєрєєс Захиргааны мэдээллийг нээлттэй
болгох хууль боловсруулан батлуулах шаардлагатай бєгєєд Францад
1978 онд баталсан Захиргааны баримт бичгийг нийтэд нээлттэй
болгох тухай хууль, Данид 1970 онд баталсан Захиргааны баримт
бичгийг нийтэд хvртээх тухай хууль, Норвегид 1970 оны Засаг
захиргаа нээлттэй байх тухай хууль, АНУ-д 1966 онд баталсан
Мэдээллийн эрх чєлєєний тухай акт, Шведэд 1766 батлаж, 1949
онд нэмэн засварласан Хэвлэл нийтлэлийн эрх чєлєєний тухай
хууль, Нидерландад 1978 онд батлаж 1991 онд нэмэн засварласан
Захиргааны мэдээллээс хvртэх эрхийн тухай хууль, Астралид
1982онд баталж 1983, 1986, 1991, 1994 онд єєрчлєн засварласан
Мэдээллийн эрх чєлєєний тухай хууль, Канадад 1982 онд баталсан
Мэдээллээс хvртэх тухай хууль, Шинэ Зеландад 1982 онд баталж
1983,1987 онд нэмэж засварласан Захиргааны мэдээллийн тухай
хууль, Бельгид 1994 онд баталсан Засаг захиргааг нээлттэй
болгох тухай хууль батлан гаргаж, мэдээлэл нээлттэй байлгах
тогтолцоог бvрдvvлсэн байдаг.
Эдгээр орнуудын туршлагаас vзэхэд, Захиргааны мэдээллийг нээлттэй
болгох хуулийн зорилго, агуулгыг доорхи байдлаар тоймлосон
байдаг:
I. Мэдээллийг
нээлттэй болгох тухай хуулийн зорилго.
Мэдээллийг нээлттэй болгох хууль тухайн улсын засаг захиргааны
байгууллагуудад байгаа бvх баримт бичигт хамаарах бєгєєд эдгээр
баримт бичгийг нийт ард иргэдээс нээлттэй болгохыг /судлах
болон хувилан авах/ хvсэх эрхийн тухай заалтуудыг агуулж байдаг.
Ингэснээр уг хууль нь Засгийн газрыг бvрэн эрхт ард иргэдийн
ємнє єєрийн бvх тєрлийн vйл ажиллагааны талаар хариуцлага
тооцдог болгох, тvvний зэрэгцээ иргэдээс хийх хяналт шнижилгээг
хvчтэй болгох болон тэдгээрийг удирдах ажилд оролцоход нь
дєхєм vзvvлэхийг чиглэх ёстой. Yvнтэй холбогдуулаад “мэдэх
эрх” гэдэг нэр томьёог хэрэглэхгvй боловч, иргэдийн бvрэн
эрхийн зарчим болон дээр дурдсан зарчмын дагуу мэдээллийг
нээлттэй болгох vр нєлєє бvхий тогтолцоог буй болгох vндэс
суурь тавигдаж, Yндсэн хуулийн vзэл санааг бодитойгоор хэрэгжvvлэх
бололцоо бvрдэнэ.
II. Мэдээллийг
нээлттэй болгохыг хvсэх эрх бvхий этгээдэд хэн хамрагддаг
байх
Аль ч этгээд /хувь хvн/ тухайн улсын иргэн эсэх, тус улсад
амьдарч байгаа эсэхийг vл харгалзан баримт бичгийг нээлттэй
болгохыг хvсэх эрхтэй.
III. Нээлттэй
болгохыг хvсч болох захиргааны баримт бичгийн тєрєл
1. Захиргааны баримт бичгийн цар хvрээ
Батлагдсан хянагдсан эсэхээс vл шалтгаалан засаг захиргааны
аль ч байгууллагын аль нэг ажилтны єєрийн vvргийг биелvvлэх
явцад бэлтгэсэн буюу олж авсан, улмаар тухайн байгууллагад
хадгалагдан тvvний ажилтнуудын тогтмол ашиглаж байгаа бvх
баримт бичгийг захиргааны баримт бичиг гэж vзэх бєгєєд тэдгээрийг
нээлттэй болгохыг хvсч болдог. Гэвч ном, сэтгvvл зэрэг худалдаанд
байгаа, утга агуулгыг нь мэдэж авахад хялбар, тvvх, соёлын
материал, эсхvл шинжлэх ухаан , судалгаа шинжилгээний материалууд
зэрэг нийтийн архивт байдаг баримт бичгийг нээлттэй болгохыг
хvсэх баримт бичиг гэж vзэхгvй.
2. Захиргааны баримт бичгийн зєв удирдлага /бичиг хэргийн
хєтлєлт, арчлан хамгаалалт, ашиглалт/
Захиргааны баримт бичгийг зvй ёсоор удирдах /хєтлєх, арчлан
хамгаалж, ашиглах/. Мэдээллийг нээлттэй болгох хуулийг сайтар
сахин мєрдєхийн тулд засаг захиргааны байгууллагууд захиргааны
баримт бичгийн удирдлагатай холбогдсон дvрмийг боловсруулж,
хэвлvvлэн, тэдгээрийг чанд мєрдєн ажиллах шаардлагатай байна.
IV. Захиргааны
баримт бичгийг нээлттэй болгох хэр хэмжээ
1. Yндсэн vзэл санаа
Захиргааны баримт бичигт байгаа зарим мэдээ сэлтийг нээлттэй
болгох нь хувь иргэд буюу олон нийтийн эрх ашиг, сонирхолд
хохирол учруулж болзошгvй учир мэдээллийг нээлттэй болгох
эсхvл хаалттай байлгах сонирхолыг хослуулах шаардлагатай.
Дээрхи зvйлийг харгалзан зарчмын хувьд нээлттэй болгох гэсэн
тогтолцоог нэвтрvvлсэн бєгєєд уг тогтолцооны хvрээнд аливаа
нэг тодорхой шалтгаанаар нээлттэй болгож болохгvй мэдээллийг
хаалттай /нээлттэй болгохгvй/ мэдээлэл гэж тогтоон, уг зэрэглэлд
хамаарахгvй бусад бvх мэдээллийг нээлттэй болгох ёстой.
2. Мэдээллийг хаалттай байлгах шалтгаан
Хаалттай мэдээлэлд доорхи мэдээлэл хамаарна:
а/ Тодорхой хувь хvмvvсийн тухай хувийн мэдээлэл ба доорхи
мэдээлэл vvнд хамаарахгvй:
- нийтэд мэдээлсэн буюу мэдээлэхээр бэлтгэж буй мэдээлэл:
- тєрийн албан хаагчдын vvргээ биелvvлэхтэй холбогдсон мэдээлэлд
орж буй тухайн тєрийн албан хаагчийн vvргийн талаарх мэдээлэл
б/ Мэдээллийг нээлттэй болгосноор тухайн байгууллага, аж ахуйн
нэгжийн єрсєлдєх чадвар, ємчийн эрх болон бусад хууль ёсны
ашиг сонирхолд хохирол учирч болзошгvй буюу засаг захиргааны
байгууллагын нийтэд хэвлэхгvй гэж амласан хvсэлтийх нь дагуу
сайн дураар гаргаж єгсєн, гэхдээ, уг амлалтыг биелvvлэх шаардлагатай
гэж vзсэн нєхцєлд мэдээлэл хаалттай байна. Гэхдээ дээрхи хvний
амь нас, нэр тєрийг хамгаалах зорилгоор зайлшгvй нээлттэй
болгох ёстой мэдээлэл хамаардаггvй.
в/ Нээлттэй болгох нь vндэсний аюулгvй байдал болон бусад
улс vндэстэнтэй тогтоосон харилцан итгэлцэх харилцаанд хор
хохирол учруулж болзошгvй гэдэг нь тодорхой мэдээлэл:
г/ Нээлттэй болгох нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон
мєрдєн байцаах зэрэг нийгмийн аюулгvй байдал, хэв журмыг сахиулахад
саад учруулж болзошгvй гэдэг нь тодорхой мэдээлэл
д/ Засаг захиргааны байгууллагуудад болон тэдгээрийн хооронд
хийхээр тєлєвлєж буй ажил болон судалгааны тухай нээлттэй
болгох нь тухайн засаг захиргааны байгууллагын зохих шийдвэр
гаргахад учир утгагvй хєндлєнгєєс нєлєєлж болзошгvй мэдээлэл:
е/ Нээлттэй болгох нь тухайн мэдээллийн шинж чанараас шалтгаалан
тухайн засаг захиргааны байгууллагаас ажил хэргээ зvй ёсоор
гvйцэтгэхэд нь хєндлєнгєєс оролцох боломжийг буй болгож болзошгvй
засаг захиргааны байгууллагын ажил, хэргийн тухай мэдээлэл.
3. Олон нийтийн сонирхолын дагуу vзэмжээр нээлттэй болгох
Хаалттай мэдээллийг агуулсан баримт бичгийг ч, хэрэв олон
нийтийн эрх ашгийн vvднээс мэдээллийг нээлттэй болгох онцгой
шаардлага гарвал, холбогдох засаг захиргааны байгууллагын
тэргvvний vзэмжээр нээлттэй болгож болдог. Жишээ нь Хууль
зvй, дотоод хэргийн сайд тушаалаар журам баталсан шиг.
4. Захиргааны баримт бичиг байгаа эсэх талаар мэдээлэл
Аливаа хувь этгээдийн євчний тvvхийн талаар, эсхvл гэмт хэргийг
мєрдєн шалгах байгаа, эсхvл дээрх vйл ажиллагаа явагдаж байгаа
эсэх тухай зvгээр нэг нийтэд хэвлэн нийтлэн мэдээлэх нь гуравдагч
этгээдийн эрх ашиг сонирхолд буюу олон нийтийн сонирхолд хохирол
учруулж болзошгvй байдаг. Имйээс мэдээлэл байгаа эсэхийг мэдээлэхгvйгээр
тvvнийг нээлттэй болгохоос татагалзаж болох тохиолдлуудыг
тодорхойлон тогтоодог байна
V. Мэдээллийг нээлттэй
болгохыг хvсэх журам болон мэдээллийг гаргаж єгєх журам
1. Мэдээллийг нээлттэй болгохыг хvсэх журам
Мэдээллийг нээлттэй болгохыг хvссэн шалтгаан буюу тvvний зорилгыг
vл харгалзан, мэдээллийг нээлттэй болгох хvсэлтийг бичгээр
гаргаж, тvvндээ хvсэлттэй холбогдох зхахиргааны баримт бичгийг
тодорхойлох шаардлагатай асуудлуудыг дурдсан байна.
2. Мэдээллийг нээлттэй болгох хvсэлтийг авч шийдэх хугацаа
Мэдээллийг нээлттэй болох хvсэлт гаргаснаас хойш 30 хоногийн
дотор нээлттэй болгох эсэх шийдвэрийг гаргасан байна. Гэвч
хэрэв хэргийг хянан vзэхэд хvндрэл бэрхшээл гарах зэрэг шалтгаан
гарвал шийдвэр гаргах хугацааг цаад зах нь 60 хоногоор сунгаж
болно.
3. Гуравдагч талыг хамгаалах журам
Гуравдагч талын тухай мэдээлэл бvхий захиргааны баримт бичгийг
нээлттэй болгох хvсэлт тавьсан тохиолдолд холбогдогч гурав
дахь талын саналыг сонсох зэрэг 3 дахь талын эрх ашгийг хамгаалах
журам тогтоодог тохиолдол байдаг.
4. Тєлбєр
Мэдээллийг нээлттэй болгосны тєлбєрийг бодит зардлыг харгалзан
тухайн байгууллагын зєвлєлийн шийдвэрээр тогтоож болдог.
VI. Даван заалдах
болон бусад
Ийм хуулиар захиргааны баримт бичгийг нээлттэй болгох буюу
хаалттай байлгах талаар гарсан шийдвэрийг эсэргvvцэж байгаа
хvсэлт гаргагч этгээд засаг захиргааны байгууллага буюу шvvхэд
давж заалдаж, шийдвэрлvvлж болдог байна.
VII. Тогтолцоог бий болгох
Мэдээллийг нээлттэй болгохыг хvсэгчид хаана оршин сууж буйгаас
vл хамааран тогтолцоог хялбар болгохын тулд байгуулллага бvр
уг хvсэлтийг хvлээн авч шийдвэрлэдэг хариуцсан ажилтан бий
болгон ажилладаг ба орон нутгаас шуудангаар ирvvлсэн хvсэлт
ч мєн адил хариу єгєх ёстой.
Эдгээр vзэл баримтлал,
агуулгын дагуу Захиргааны мэдээллийг нээлттэй болгох арга
хэмжээ хийгдэх бєгєєд энэ хуулийг боловсруулан батлан гаргаснаар
хэвлэл, мэдээллийнхний мэдээлэл олж авах, мэдээлэлд vнэн бодитойгоор
хандах сайн механизмыг бvрдvvлэх бололцоотой бєгєєд энэ асуудал
шийдвэрлэгдсэн тохиолдолд vндсэндээ хэвлэл, мэдээллийн эрх
чєлєє зохистойгоор хангагдлаа гэж болно. Ер нь туйлын эрх
чєлєє гэж байдаггvй. Хэвлэл, мэдээлэл ч хуульд захирагдаж,
хуулийн хvрээнд vйл ажиллагаагаа явуулж, хуулиар хамгаалуулж,
хуулиар тогтоосон хэм хэмжээ зєрчвєл хариуцлага хvлээх нь
зvй ёсны хэрэг юм. |