Ном, гарын авлага »
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
"СЭТГYYЛЧ БА
ХУУЛЬ" ЦУВРАЛ № 03" ГЛОБ ИНТЕРНЕЙШНЛ" ТББ
Yзэл бодлоо чєлєєтэй
илэрхийлэх эрх чєлєє
АГУУЛГА
-
Ємнєх vг
Нэгдvгээр хэсэг
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє
-
Б.Чимид.Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх болон хэвлэл мэдээллийн
эрх чєлєє
- Д.Оросоо.
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх бол хvний vндсэн эрх мєн
- Ш.Yнэнтєгс.
Хэвлэл мэдээллийн орчны зохицуулалтын хэлбэр, арга механизмын
тухайд
- Монгол улсын
хууль тогтоомжинд хийсэн судалгааны тайлан
Хоёрдугаар хэсэг
Олон улсын болон vндэсний эрх зvйн эх сурвалж
-
Хvний эрхийн тvгээмэл тунхаглал
- Иргэний болон
Улс тєрийн эрхийн тухай олон улсын Пакт
- Монгол улсын
Yндсэн хуулиас
- Монгол улсын
Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай хууль
Гуравдугаар хэсэг
Мэдээллийн эрх чєлєє
-
Мэдээллийн эрх чєлєє болон Европын холбоо
- 1.Австри
улс
- 2.Финлянд
улс
- 3.Франц улс
- 4.Герман
улс
- 5.Бельги
улс
- 6.Их Британи
- 7.Дани улс
- 8.Голланд
улс
- 9.Итали улс
- 10.Швед улс
- 11.Люксембург
- 12.Грек
- 13.Португали
- 14.Испани
- “19 дvгээр
зvйл” байгууллага. Мэдээлэлд нэвтрэх (олж авах) тухай хуулийн
тєсєл боловсруулах нь -Тєв болон Зvvн Европ, ТУХН-ын орнуудын
чиг хандлага
Дєрєвдvгээр хэсэг
Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгvvлчдийн дагаж мєрдєх баримт
бичигvvд
-
Хэвлэлийн эрх чєлєєний Харти
- Ардчилсан
хэвлэл мэдээллийн хэрэгслийн соёлын тунхаг
- Сэтгvvлчийн
эрх чєлєє, хvний эрх
- Чєлєєт хэвлэлийн
арван номлол
- Сэтгvvлчдийн
баримтлах зарчим
Гуравдугаар
хэсэг
Мэдээллийн эрх чєлєє
14.Испани
Олон улсын хэмжээнд хvлээн
зєвшєєрєгдсєн хvний эрхийн зарчмыг зєрчилгvйгээр Франкогийн
дарангуйлалыг устгаж, Эскади дахь зєрчилдєєнтэй байдлыг намжаахыг
Испани улс эрэлхийлж байна. Ємнє нь тавьж байсан зорилт одоогийнхоосоо
илvv амжилттай хэрэгжиж байсан байна. Баскийн зєрчилдєєнтэй
холбогдуулан тавьж буй цензурын шинжтэй арга хэмжээнvvдийг
Хойд Ирландын асуудлаарх Вэстминстэр ба Дублинээс авч хэрэгжvvлж
байгаа арга хэмжээнvvдтэй харьцуулан авч vзэхэд сонирхолтой
байх болов уу.
Yндсэн хуулийн
баталгаа
1978 онд батлагдсан Испанийн
Yндсэн хуульд vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг хоёр арга
замаар хангахаар заасан бєгєєд vvнд юуны ємнє vндсэн эрх,
эрх чєлєєтэй холбоотой vндсэн хуулийн заалтууд орж байна.
Дээр нь Европын хvний эрхийн шvvх мэтийн олон улсын эрх бvхий
хуулийн байгууллагуудаас гаргасан хууль тогтоомжуудыг Испанийн
шvvх баримтлан хэрэглэх ёстой гэх замаар Испанийн хууль тогтоомжинд
олон улсын хvний эрхийн гэрээнvvдийг хамруулж болно. “Бодол
санаа, vзэл бодлоо амаа, бичгээр буюу аливаа бусад арга хэлбэрээр
чєлєєтэй илэрийлэх, тvгээн дэлгэрvvлэх”, “тvгээн дэлгэрvvлэх
аливаа арга хэлбэрийг ашиглан vнэн зєв мэдээллийг хvлээн авах,
харилцах” гэсэн эрхvvдийг Yндсэн хуулийн 20-р зvйлээр баталгаажуулсан
байна. Тvvнчлэн “ямарваа нэгэн цензураар хязгаарлаж болохгvй”
гэсэн нь энэ бvх эрхээ эдлэхэд баталгаа болдог байна. Уг зvйлд
цааш нь єгvvлэхдээ: “ Эдгээр эрх чєлєєг энэ бvлэгт заасан
эрхvvдийг хангах зорилгоор, мєн vндсэн хуулийг хэрэгжvvлэх
хавсралт хуулийн заалтууд, ялангуяа нэр тєр, хувийн нууц,
хэн нэгний нэр хvндийг ашиглах явдалд хяналт тавих, хvvхэд,
залуучуудыг хамгаалахад чиглэгдсэн эрхvvдээр хязгаарлаж болно
” гэж заажээ.
Yндсэн хуулийн шvvх vндсэн
эрх, эрх чєлєє болон Испанийн хууль тогтоомжууд Yндсэн хуулинд
хир нийцэж байгаа зэрэгтэй холбогдсон асуудлуудыг хянан шийдвэрлэдэг.
Yндсэн хуулийн энэ заалтын дагуу гаргасан гомдол бусад гомдлыг
бодвол илvv тvргэн шуурхай шийдвэрлэгддэг байх ёстой юм байна.
20-р зvйлд илэрхийлэх ба мэдээллийн гэсэн хоёр биеэ даасан
эрхийг хооронд нь ялгаж тайлбарладаг. Yзэл бодлоо илэрхийлэх
эрх чєлєєг хязгаарлах ганцхан тохиолдол нь “илэрхийлсэн vзэл
бодол буюу саналд нь холбоотой бус, илэрхийлсэн зvйлд нь хамааралгvй
яриангvй гvтгэлгийн шинж чанартай мэдэгдэл” хийхэд vvсдэг
байна.
Мэдээллийн эрх чєлєєг
мэдээллийн шинж чанартай, vнэн бодит баримт материалыг солилцоход
хамаарна гэж нилээд нарийн чанд тодорхойлсон байдаг. Тєрийн
хэрэгт иргэдийн бодит оролцоог хангах Yндсэн хуулийн заалтуудын
эцсийн зорилгыг харуулах vvднээс мэдээллийн шинж чанартай
байх шалгуурыг гаргаж ирсэн байна. Гэтэл “vнэн бодит”-той
байх шалгуураар vнэн зєвийг нь нотлоогvй материалыг тогтоон
тодруулдаггvйгээр барахгvй сэтгvvлчдэд баримт мэдээллээ нягтлахдаа
нэлээд хичээл зvтгэл гаргах давхар дарамтыг бий болгожээ.
Yзэл бодлоо илэрхийлэх
эрх чєлєєнд тєрийн зvгээс халдашгvй байлгах vvднээс л эдгээр
хамгаалалтын чанартай арга хэмжээнvvд хэрэгжих бєгєєд хувь
хvмvvсээс энэ эрх чєлєєнд халдах асуудал хамаарахгvй аж. Гэсэн
хэдий ч олон нийтийн санаа бодлыг хэвлэл мэдээллийнхэн мэдээлэхэд
тэдний vvрэг оролцоог эргэн тооцох талаар тусгай хамгаалалтаар
хангагдсан байдаг байна.
“Терроризмыг дэмжих” нь
эрvvгийн хуулийн 268-р зvйлд заасны vндэсний аюулгvй байдал
гэсэн нэрийг барьж цензурдаж болох шалтаг шалтгаануудын нэг
юм. “ЕТА” хэмээх босогчдын бvлгийн мэдэгдэлийг хэвлvvлсний
тєлєє Баск мужийн “EGIN” сониныг шvvхдсэн тохиолдолыг 1986
онд Yндсэн хуулийн шvvх хянан хэлэлцсэн байна. Yндсэн хуулийн
шvvх бага суудлын хуралдаанаараа тус сонинг терроризмыг ємгєєлєн
хамгаалсан байсан тул буруутай гэж vзжээ. Уг мэдэгдэл терроризмыг
ємгєєлєн хамгаалсан боловч сонины газар мэдэгдэлд ямар нэгэн
тайлбар хийлгvйгээр хэвлэсэн гэсэн vндэслэлээр шvvх шийдвэрээ
эргэн хянасан байна.
Yндсэн хуулиар албан хэргийн
баримт материалуудад нэвтрэх эрхийг тусгайлан олгодог. “Улсын
аюулгvй байдал, батлан хамгаалах хэрэг, гэмт хэргийн мєрдєн
байцаалт, хувийн нууцад хамаарахаас бусад захиргааны архив
болон бvртгэлийн материалуудад иргэд нэвтрэх” эрхийг тус хуулиар
зохицуулна гэж Yндсэн хуулийн 105-р зvйлд заасан байна.
Нууцын тухай хууль
тогтоомж мэдээлэл олж авах эрх
1978 оны хуулинд /1968
оны 4 дvгээр сарын 5-ны єдєр батлагдсан 9/68 тоот хуулийг
шинэчлэн найруулж 48/78 тоот хуулийг 1978 оны 11 дvгээр сарын
7-нд баталсан/ нууцлал болон тvvнд нэвтрэх тухай заалтууд
нэлээд их хэмжээгээр агуулагдаж байгаа аж. Мэдээ мэдээллийг
нууцын холбогдох ангилалын дагуу “хадгалагдах” буюу “нууц”
гэж хоёр ангилалын аль алинаар нь ангилж болдог байна. Улсын
аюулгvй байдал, батлан хамгаалах хэрэг хохирч, аюул занал
учирч болзошгvй тохиолдолд нууцлалыг бас хэрэглэж болдог байна.
Иргэний холбогдолтой асуудлыг зєвхєн Сайд нарын зєвлєл, цэргийн
холбогдолтой асуудлыг зєвхєн цэргийн дээд командлагч тус тус
ангилж болдог.
Yндсэн хуулийн 20-р зvйлийн
дагуу 1978 оны хуулиар шvvх байгууллагын материалыг ангилах
эрхийг олгосон байна. Учир нь мэдээлэлд нэвтрэх эрх чєлєє
нь бусад тохиолдлуудаасаа тэргvvлэх шинжтэй байж vндсэн эрх
мэт харагдаж байна.
Хэрвээ сэтгvvлч мэтийн
эрх мэдэлгvй хvн нууцалсан материалтай танилцах бол эрх бvхий
албан тушаалтанд мэдэгдэх vvрэгтэй. Хэрвээ хэвлэл мэдээллийнхэн
тодорхой нэг нууц материалаас мэдээлэл олж авбал тэд энэ материалын
нууцлалын шинжийг тодорхой мэдээлж байх ёстой байдаг. Нууц
баримт материалыг зєвшєєрєлгvй олж авах, хуурамчаар vйлдэх,
хувилах, илчлэхэд ял зэмлэл хvртээдэг бєгєєд ийм vйлдэл хийсэн
тєрийн албан хаагч болон тvvнийг хэвлэн нийтэлсэн сэтгvvлчийн
аль аль нь хэрэгт холбогдоно.
Ерєнхий дvгнэлт
Хэдийгээр сэтгvvл зvйн нууцлалыг Yндсэн хуулиар хvлээн зєвшєєрдєг
ч єєр ямар нэгэн хуулиар энэ эрхийг нь тодотгон тодруулсан
зvйл заалт байдаггvй байна. Мэдээллийн эх сурвалжийг хамгаалах
тухай нэг л журам Франкогийн vед мєрдєгдєж байсан байна. “Мэргэжлийн
нууцлал”-ыг хадгалах сэтгvvлчийн “vvрэг”-ийг хvлээн зєвшєєрєхийн
зэрэгцээ “нийтийн сайн сайхны тусын тулд шvvх засаглалтай
хамтран ажиллах vvрэг”-тэй холбоотой онцлог жич зvйл гардаг.
Европын хvний эрхийн шvvхийг Билл Гудвин даргалж байгаа болохоор
дээрх тодорхойлолт нь маш тодорхой бус байна. |