Ном, гарын авлага »
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
"СЭТГYYЛЧ БА
ХУУЛЬ" ЦУВРАЛ № 03" ГЛОБ ИНТЕРНЕЙШНЛ" ТББ
Yзэл бодлоо чєлєєтэй
илэрхийлэх эрх чєлєє
АГУУЛГА
-
Ємнєх vг
Нэгдvгээр хэсэг
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє
-
Б.Чимид.Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх болон хэвлэл мэдээллийн
эрх чєлєє
- Д.Оросоо.
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх бол хvний vндсэн эрх мєн
- Ш.Yнэнтєгс.
Хэвлэл мэдээллийн орчны зохицуулалтын хэлбэр, арга механизмын
тухайд
- Монгол улсын
хууль тогтоомжинд хийсэн судалгааны тайлан
Хоёрдугаар хэсэг
Олон улсын болон vндэсний эрх зvйн эх сурвалж
-
Хvний эрхийн тvгээмэл тунхаглал
- Иргэний болон
Улс тєрийн эрхийн тухай олон улсын Пакт
- Монгол улсын
Yндсэн хуулиас
- Монгол улсын
Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай хууль
Гуравдугаар хэсэг
Мэдээллийн эрх чєлєє
-
Мэдээллийн эрх чєлєє болон Европын холбоо
- 1.Австри
улс
- 2.Финлянд
улс
- 3.Франц улс
- 4.Герман
улс
- 5.Бельги
улс
- 6.Их Британи
- 7.Дани улс
- 8.Голланд
улс
- 9.Итали улс
- 10.Швед улс
- 11.Люксембург
- 12.Грек
- 13.Португали
- 14.Испани
- “19 дvгээр
зvйл” байгууллага. Мэдээлэлд нэвтрэх (олж авах) тухай хуулийн
тєсєл боловсруулах нь -Тєв болон Зvvн Европ, ТУХН-ын орнуудын
чиг хандлага
Дєрєвдvгээр хэсэг
Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгvvлчдийн дагаж мєрдєх баримт
бичигvvд
- Хэвлэлийн эрх чєлєєний
Харти
- Ардчилсан
хэвлэл мэдээллийн хэрэгслийн соёлын тунхаг
- Сэтгvvлчийн
эрх чєлєє, хvний эрх
- Чєлєєт хэвлэлийн
арван номлол
- Сэтгvvлчдийн
баримтлах зарчим
Дєрєвдvгээр
хэсэг
Хэвлэл мэдээллийн
байгууллага, сэтгvvлчдийн дагаж мєрдєх баримт бичгvvд
Чєлєєт хэвлэлийн
харти
“Чєлєєт
хэвлэлийн харти”-г 1987 оны 1-р сарын 16-18 ны єдрvvдэд Лондон
хотноо болсон " Дэлхийн эрх чєлєєний дуу хоолой "
цагдан хяналтын ( цензур ) эсрэг бага хурлын тєлєєлєгч , 34
орны сэтгvvлчид баталжээ. Энэхvv бага хурлыг Дэлхийн хэвлэлийн
эрх чєлєєний хороо (WPFC), Олон улсын хэвлэн нийтлэгчдийн
холбоо ( FIEJ ), Олон улсын хэвлэлийн хvрээлэн ( IPI ), Америк
Дундын хэвлэлийн эвлэл ( IAPA ), Хойд Америкийн єргєн нэвтрvvлэгчдийн
эвлэл ( NANBA), Олон улсын тогтмол хэвлэлийн холбоо
( IFPP ) хамтран зохион байгуулсан юм.
“Хэвлэлийн эрх чєлєєний Харти”-н заалтууд нь чєлєєт, хараат
бус хэвлэл мэдээллийг дэмжихэд зайлшгvй зарчмуудыг агуулсан
бєгєєд хамгийн єргєн хvрээтэй хvлээн зєвшєєрсєн баримт бичиг
юм. Эдгээр зарчмыг 1989 онд Лондонд, 1991 онд Москва хотноо
хэвлэл мэдээллийн асуудлаар болсон чуулга уулзалт, дугуй ширээний
ярилцлага, 1891 онд Осло хотод болсон Ардчилсан байгууллагуудын
шинжээчдийн зєвлєгєєнєєр хvлээн зєвшєєрчээ.
Чєлєєт хэвлэл гэж чєлєєт ард иргэдийг хэлнэ. Улс vндэстэн
дотор болон хилийн чанадад мэдээлэл, мэдээг саадгvй тvгээх,
ардчилсан байгуулалтыг хамгаалах, хєгжvvлэх vvрэг хvлээсэн
бvхнийг дэмжихэд дараахь зарчим vндэс суурь болно.
1. Шууд болон шууд бус
цагдан хяналтыг (цензур) vл зєвшєєрнє. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн
мэдээллийг чєлєєтэй цуглуулах, тvгээх эрхийг хязгаарласан
аливаа хууль, практик vйл ажиллагааг хориглох ёстой. Засгийн
газрын, vндэсний болон орон нутгийн эрх мэдэлтнvvд хэвлэмэл
болон єргєн нэвтрvvлгийн мэдээллийн хэрэгслийн агуулгад хєндлєнгєєс
оролцох, эсвэл мэдээллийн аливаа эх сурвалжид нэвтрэх боломжийг
хязгаарлах ёсгvй.
2. Бvх улс орон єєрийн нутаг дэвсгэр дээр хэвлэмэл болон єргєн
нэврvvлгийн хараат бус мэдээллийн хэрэгсэл байгуулах, vйл
ажиллагаагаа чєлєєтэй явуулахыг зєвшєєрєх ёстой.
3. Засгийн газар нь улсынхаа мэдээллийн хэрэгслийг хандлага,
эдийн засгийн байдал, эсхvл бусад хэлбэрээр ялгаварлан гадуурхах
ёсгvй. Засгийн газрын мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй
улс орнуудад хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь албан
ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслийн адил хэвлэн нийтлэх, єргєн
нэврvvлгийн vйл ажиллагаа эрхлэхэд зайлшгvй хэрэгцээт материал
болон боломж нєхцєлтэй байх ёстой .
4. Улс орнууд сонины цаас, хэвлэх vйлдвэрийн боломж, тvгээлтийн
систем, мэдээллийн агентлагийн vйл ажиллагаа, єргєн нэвтрvvлгийн
долгион, боломж нєхцлийг хязгаарлах ёсгvй.
5. Мэдээлэл тvгээлтэд шахалт vзvvлж, мэдээллийн урсгалыг хязгаарладаг
харилцаа, холбооны эрх зvй, техник, vнэ тарифын практикийг
халбал зохино.
6. Засгийн газрын хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь редакцийн
хараат бус байдлыг эрхэмлэх, янз бvрийн vзэл бодол илэрхийлэхэд
нээлттэй байх ёстой. Yvнийг эрх зvй, практикийн хvрээнд баталгаажуулбал
зохино.
7. Хэвлэмэл болон єргєн нэвтрvvлгийн мэдээллийн хэрэгслийн
дотооддоо болон гадаадад мэдээ, мэдээллийн vйлчилгээ vзvvлэх
боломжид хязгаарлалт тавих ёсгvй. Олон нийт гадаадын хэвлэл,
гадаадын єргєн нэвтрvvлгийг хєндлєнгийн оролцоогvй хvлээн
авах ижил эрх чєлєє эдэлбэл зохино.
8. Улс орны хил хязгаар гадаадын сэтгvvлчдэд нээлттэй байх
ёстой.
Ердийн журам тэдэнд vйлчлэх ёсгvй. Тэдний ажил vvргээ гvйцэтгэхэд
шаардлага бvхий виз хvссэн єргєдєл, мэргэжлийн итгэмжлэх,
бусад баримт бичгийг саадгvй олговол зохино. Гадаадын сэтгvvлчдэд
улс орон дотроо чєлєєтэй зорчих, албаны болон албан бус мэдээллийн
эх сурвалжид нэвтрэхийг зєвшєєрвєл зохино.
9. Зєвшєєрєл, vнэмлэх, бусад журмаар дамжуулан сэтгvvл зvйн
салбар, эсхvл тvvний практик vйл ажиллагаатай холбоотойгоор
улс оронд чєлєєтэй нэвтрэн орохыг хязгаарлах явдлыг устгавал
зохино.
10. Бусад иргэдийн адил сэтгvvлчдийн хувийн аюулгvй байдлыг
хуулиар хамгаалах ёстой. Дайны бvсэд ажиллаж буй сэтгvvлчдийг
эрхээ эдэлж, энгийн хvмvvсийн адил суллагдах чєлєєлєгдєх боломж
бvхий энгийн иргэд хэмээн хvлээн зєвшєєрвєл зохино.
Орчуулсан Х.Наранжаргал
( “Глоб интернейшнл” ТББ –ын тэргvvн, сэтгvvлч ) |