Ном, гарын авлага »
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
"СЭТГYYЛЧ БА
ХУУЛЬ" ЦУВРАЛ № 03" ГЛОБ ИНТЕРНЕЙШНЛ" ТББ
Yзэл бодлоо чєлєєтэй
илэрхийлэх эрх чєлєє
АГУУЛГА
-
Ємнєх vг
Нэгдvгээр хэсэг
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє
-
Б.Чимид.Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх болон хэвлэл мэдээллийн
эрх чєлєє
- Д.Оросоо.
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх бол хvний vндсэн эрх мєн
- Ш.Yнэнтєгс.
Хэвлэл мэдээллийн орчны зохицуулалтын хэлбэр, арга механизмын
тухайд
- Монгол улсын
хууль тогтоомжинд хийсэн судалгааны тайлан
Хоёрдугаар хэсэг
Олон улсын болон vндэсний эрх зvйн эх сурвалж
-
Хvний эрхийн тvгээмэл тунхаглал
- Иргэний болон
Улс тєрийн эрхийн тухай олон улсын Пакт
- Монгол улсын
Yндсэн хуулиас
- Монгол улсын
Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай хууль
Гуравдугаар хэсэг
Мэдээллийн эрх чєлєє
-
Мэдээллийн эрх чєлєє болон Европын холбоо
- 1.Австри
улс
- 2.Финлянд улс
- 3.Франц улс
- 4.Герман
улс
- 5.Бельги
улс
- 6.Их Британи
- 7.Дани улс
- 8.Голланд
улс
- 9.Итали улс
- 10.Швед улс
- 11.Люксембург
- 12.Грек
- 13.Португали
- 14.Испани
- “19 дvгээр
зvйл” байгууллага. Мэдээлэлд нэвтрэх (олж авах) тухай хуулийн
тєсєл боловсруулах нь -Тєв болон Зvvн Европ, ТУХН-ын орнуудын
чиг хандлага
Дєрєвдvгээр хэсэг
Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгvvлчдийн дагаж мєрдєх баримт
бичигvvд
-
Хэвлэлийн эрх чєлєєний Харти
- Ардчилсан
хэвлэл мэдээллийн хэрэгслийн соёлын тунхаг
- Сэтгvvлчийн
эрх чєлєє, хvний эрх
- Чєлєєт хэвлэлийн
арван номлол
- Сэтгvvлчдийн
баримтлах зарчим
Гуравдугаар
хэсэг
Мэдээллийн эрх чєлєє
2.
Финлянд улс
Финляндын хууль, эрх зvйн
тvvх зєвхєн 1917 оноос буюу тус улс тусгаар тогтносноос хойш
эхэлжээ. Энэ нь Финлянд эхлээд Швед дараа нь Оросд эзлэгдсэн
байсантай холбоотой. Энэ vед Финляндчуудын хамгийн гол шаардаж
байсан зvйл бол хэвлэл мэдээллийн эрх чєлєє байлаа. Тиймээс
ч тусгаар тогтнолоо зарласны дараа хамгийн тvрvvнд хэвлэл
мэдээллийн эрх чєлєєг хуулчилсан аж. Финлянд нь нэг хvнд ноогдох
сонин, сэтгvvлийнхээ тоогоор дэлхийд гуравт ордог юм. Шведтэй
мєн адил Финляндчууд мэдээллийн эрх чєлєєг их эрхэмлэдэг бєгєєд
Финляндын Засгийн газар Европын Холбооны энэ асуудалд хандах
хандлагыг нь шvvмжилдэг аж.
Yндсэн хуулийн
баталгаа
Финляндын Yндсэн Хуулийн
10 дугаар зvйлд vг хэлэх эрхийг баталгаажуулсан байдаг.Yvнд:
“Финляндын иргэн бvр vгээ чєлєєтэй илэрхийлэх эрхтэй, мєн
хэний ч урьдчилсан шалгалт, хяналтгvйгээр бичгээр болон зургаар
илэрхийлсэн материалыг хэвлvvлэн нийтлvvлэх эрхтэй.” гэжээ.
Хэвлэл мэдээллийн эрх
чєлєєний тухай хуулийг 1919 онд баталсан. Энэхvv хуулинд:
“Финляндын иргэн бvр ямарваа нэгэн бичвэр материалыг хэрвээ
энэ хуулийн зvйл заалтуудтай харшлаагvй бол олон нийтийн удирдлагуудын
зvгээс урьдчилсан шалгалт хяналтгvйгээр нийтлvvлэх эрхтэй”
гэж заасан байдаг.
Энэ хуулийн анхны хувилбарт сонин сэтгvvлийг хаах, сэтгvvлчдийн
баримт бичгийг хураан авах тухай заалтууд орсон байж. Гэвч
энэ заалтуудыг єєрчилсєн байна. Одоо бол Финляндад хэвлэн
мэдээлэх эрхийг хаах явдал нь хууль бус юм.
Нууцын тухай хууль
тогтоомж
Мэдээлэлд хvрэх боломжийг
1951 онд батлагдсан “Албан ёсны баримт бичгийг хэвлэх тухай
хууль”-иар олгосон юм. Yvнээс хойш энэ хуулинд зарим єєрчлєлтvvд
орж байсан. Уг хуулийн тодорхой хэдэн заалтад мэдээлэлд хvрэх
боломжгvй тохиолдолуудыг дурьдсан байдаг. Мєн уг хууль батлагдсан
жил гарсан зарим зарлиг, тогтоолууд мєн иймэрхvv тохиолдолуудыг
тусгасан бєгєєд эдгээр нь хуультайгаа адил хvчинтэй байдаг.
Энэхvv хуулийн дагуу албан
ёсны баримт бичгvvд гэдэг нь /vvнд хальсан дээр буулгасан
болон компьютержсэн материал орно./ олон нийтийнх, хэрвээ
уг материал хаалттай материалуудын жагсаалтанд ороогvй бол,
бvх шатны тєрийн удирдлагын мэдэлд байгаа болон шашны байгууллагын
мэдэлд байгаа баримт бичгийг хэлнэ.
Баримт бичигтэй танилцах
боломжийг баталгаажуулж, хvсэлт гаргасан хvмvvст нь тухайн
баримтыг нь олгох vvрэгтэй тєрийн албан тушаалтан байгууллага
бvрт байдаг ажээ. Тухайн хvссэн материалын албан ёсны хуулбар,
хэсэгчлэн авсан хуулбараар эсвэл тэрхvv баримт бичгvvдтэй
танилцахад зориулсан албан ёсны хэрэгслvvдээр хангах vvрэгтэй.
Мєн материал хvсэгчидэд “албан ёсны харилцаа холбооны хэрэгсэлээр”
баримт бичгийг нь хvргvvлж болох ажээ. Материал хvсэгч гадаадын
иргэн биш бол тухайн байгууллага уг хvний тухай мэдээллийг
шаардахгvй байж болно. Ийм тохилдолд тухайн байгууллага хvссэн
мэдээллийг нь єгєх эсэхээ маш болгоомжтойгоор шийдвэрлэнэ.Хэрвээ
материал хvсэгч татгалзсан хариу авбал тухайн татгалзсан байгууллагадаа
давж заалдах цаашилбал, хэрэгтэй гэж vзсэн тохиолдолд Дээд
шvvхэд давж заалдах эрхтэй юм. Арай доод шатны байгууллагаас
татгалзсан хариу авсан бол орон нутгийн шvvхэд хандаж болох
ажээ. Иймэрхvv асуудлыг шvvх богино хугацаанд шийддэг боловч
хуулинд тусгайлан хугацаа заагаагvй байдаг. Мєрдєн байцаах
болон цагдаагийн байгууллагын мэдэлд байгаа хавтаст хэргvvд
шvvхэд шилжээгvй бол эдгээрийг олон нийтэд мэдээллэхийг хоригложээ.
Мєн “боловсрогдож байгаа“ болон дотоод хэрэгцээний баримт
бичгvvд, тvvнчлэн меморандум гэх мэт материалууд нууцын зэрэглэлтэй
байдаг.
Хэрэв олон улсын аюулгvй байдал, гадаад таатай харилцаа, батлан
хамгаалахтай холбоотой материалыг шаардлагатай гэж vзвэл нууцлаж
болох ажээ. Ерєнхийлєгч болон Тєрийн Консул нар шийдвэрлэж
байгаа асуудлынхаа талаарх мэдээллийг тодорхой хугацаанд нууцлах
эрхтэй байдаг.
Гадаад Явдлын Яам болон
Тєрийн Консулын Гадаад хэргийг Хариуцсан Зєвлєлийн баримт
бичгvvд 1994 оны 12 дугаар сар хvртэл нууцын зэрэглэлтэй байв.Энэ
vед гадаад хэрэгтэй холбогдолтой материалуудыг “уламжлалт
гадаад бодлогын” болон “ менежментын” гэж хоёр ангилжээ. Эхний
ангилалд багтсан баримт бичгvvдийг нууц хэвээр нь vлдээж сvvлийнхийг
нь олон нийтэд хvртээлтэй болгохоор шийдвэрлэсэн байна. Дээрх
шийдвэр гарсны дараахан Тєрийн Консул Европын холбоонд єргєн
баригдаж байгаа хуулийн тєслvvдийн талаарх мэдээлэл иргэдэд
хvртээлтэй байх ёстойг анхаарсан шийдвэр гаргажээ. “Хуулийн
тєслийн агуулга, явц” зэргийг олон нийтэд мэдээлж, Финляндын
Европын Холбоонд єргєн барьж байгаа хуулийн саналуудыг аль
болох ил тод байлгахаар Финляндын засгийн газар ажиллаж байна.
Батлан хамгаалах хvчний асуудалтай холбоотой зэвсэгт хvчний
нийлvvлэлт, дайны болон иргэний хамгаалалтын тєлєвлєгєє гэх
мэт нь нууц байна. Дайны vед “улс vндэстний батлан хамгаалахын
асуудлыг аюултай байдалд оруулж болзошгvй” цэрэг зэвсгийн
мэдээллийг ил гаргахыг хориглодог. |