Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Tєсєл болон хєтєлбєрvvд
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хууль
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
Соёл урлаг
Хууль
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Хvний эрх ба хэвлэл мэдээлэл
Урлагийн боловсрол
Худалдаж буй номнууд
Гарын авлага
Холбоо барих
 

Ном, гарын авлага » Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах

"СЭТГYYЛЧ БА ХУУЛЬ" ЦУВРАЛ № 03" ГЛОБ ИНТЕРНЕЙШНЛ" ТББ

Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє

АГУУЛГА

- Ємнєх vг

Нэгдvгээр хэсэг
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє

- Б.Чимид.Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх болон хэвлэл мэдээллийн эрх чєлєє
- Д.Оросоо. Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх бол хvний vндсэн эрх мєн
- Ш.Yнэнтєгс. Хэвлэл мэдээллийн орчны зохицуулалтын хэлбэр, арга механизмын тухайд
- Монгол улсын хууль тогтоомжинд хийсэн судалгааны тайлан

Хоёрдугаар хэсэг
Олон улсын болон vндэсний эрх зvйн эх сурвалж

- Хvний эрхийн тvгээмэл тунхаглал
- Иргэний болон Улс тєрийн эрхийн тухай олон улсын Пакт
- Монгол улсын Yндсэн хуулиас
- Монгол улсын Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай хууль

Гуравдугаар хэсэг
Мэдээллийн эрх чєлєє

- Мэдээллийн эрх чєлєє болон Европын холбоо
- 1.Австри улс
- 2.Финлянд улс
- 3.Франц улс
- 4.Герман улс
- 5.Бельги улс
- 6.Их Британи
- 7.Дани улс
- 8.Голланд улс
- 9.Итали улс
- 10.Швед улс
- 11.Люксембург
- 12.Грек
- 13.Португали
- 14.Испани
- “19 дvгээр зvйл” байгууллага. Мэдээлэлд нэвтрэх (олж авах) тухай хуулийн тєсєл боловсруулах нь -Тєв болон Зvvн Европ, ТУХН-ын орнуудын чиг хандлага

Дєрєвдvгээр хэсэг
Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгvvлчдийн дагаж мєрдєх баримт бичигvvд

- Хэвлэлийн эрх чєлєєний Харти
- Ардчилсан хэвлэл мэдээллийн хэрэгслийн соёлын тунхаг
- Сэтгvvлчийн эрх чєлєє, хvний эрх
- Чєлєєт хэвлэлийн арван номлол
- Сэтгvvлчдийн баримтлах зарчим

Гуравдугаар хэсэг

Мэдээллийн эрх чєлєє

10. Швед

Хэвлэлийн эрх чєлєєг дээдэлж, албан баримт материалуудтай танилцах эрх нь хангагдсан байдаг учраас Швед улс магадгvй дэлхий дээр хамгийн нээлттэй орон байж болох юм. Энэ байдал бvр 1766 оноос хойш заншил болон тогтсон гэдгийг энд тэмдэглэн хэлэх хэрэгтэй болов уу. Шведэд гарсан тєрийн эргэлтийн дараагаар буюу 1772 оноос 1812 оны хооронд хэвлэлийн эрх чєлєєнд хандах хандлага єєрчлєгдсєн бєгєєд ХIХ зуунд хэд хэдэн удаа хэвлэлийн эрх чєлєєнд халдсан ч урьд заншлаасаа ухраагvй. Гэсэн хэдий ч европын бусад орнуудтай харьцуулбал Швед vлгэр жишээч орны хэвээр байсаар байна. 1949 оноос хойш Шведийн Засгийн газрын нээлттэй байх явдал тэгш байсаар иржээ. Саянаас тус улс Европын Холбоонд элссэн нь зарим хvндрэлтэй асуудлуудтай тулгарахад хvргэсэн. Финляндаас болж vvссэн асуудлаас vvдэн Шведийн Засгийн газар Европын Холбооны байгууллагуудыг єєрчлєн шинэчлэх саналыг дэвшvvлээд байна. Сэтгvvлчдийн бодож байгаагаас илvv хор хохирол учруулахгvй хэдий ч энэ талаар бvр анхнаас нь vйл явцыг мэдээлж байхаар тогтоод байгаа юм.

Yндсэн хуулийн баталгаа

Нээлттэй байх зарчим бол Шведийн Yндсэн хуулийн vндсэн хэсэг байдаг. Засгийн газрын тухай хууль /1974/, Хэвлэлийн эрх чєлєєний тухай хууль /1949/, Yг хэлэх эрх чєлєєний тухай хууль гэсэн 3 хууль нь Шведийн vндсэн хуулийн бvрдэл хэсэг болдог байна. Yзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє єєрєєр хэлбэл мэдээлэл дамжуулах эрх чєлєє, vзэл бодол, бодол санаа, сэтгэлийн хєєрлєє амаар бичгээр vйл хєдєлгєєнєєр болон бусад арга хэлбэрээр илэрхийлэх эрх чєлєє, мэдээллийн эрх чєлєє єєрєєр хэлбэл мэдээлэл олж авах, хvлээж авах, бусдын хэлсэн ярьсан зvйлтэй танилцах эрх чєлєєг засгийн газрын тухай хуулиар бvх иргэдэд баталгаажуулсан байна. Санаа бодлыг албадан гаргуулахыг хориглосон бєгєєд шведийн нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэд эдгээр эрх чєлєєг эдэлнэ.

Засгийн газрын тухай хуулиар олгогдсон эрхийг зєвхєн аливаа ардчилсан нийгэмд хvлээн зєвшєєрєгдсєн зорилгыг хэрэгжvvлэх vvднээс хязгаарлаж болно. Yзэл бодлоо илэрхийлэх мэдээлэл авах эрхvvдийг зєвхєн vндэсний аюулгvй байдлыг хамгаалах нийгмийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, хэлмэгдvvлэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор хязгаарлаж болно. Эдгээр эрхтэй холбоотой хэргvvдэд хамгийн єргєн боломж олгож буй эрх чєлєєний ач холбогдлыг харгалзан vзэх ёстой байдаг. Засгийн газрын тухай хуулийн vг хэллэг ихэвчлэн ерєнхий байдаг бол хэвлэлийн эрх чєлєєний тухай хууль сэтгvvлчдийн эрх ашгийг хамгаалсан тодорхой заалттай байдаг.

Энэ хуулиар аливаа бичмэл материалыг хэвлvvлэх , vvнийхээ тєлєє мєрдєгдєн мєшгєгдєхгvй байх эрхийг баталгаажуулах бєгєєд нийтэд хvргэх мэдээллийг хязгаарлахгvйгээр нийтийн дэг журмыг сахихаар тогтоосон хуулийн дагуух тохиолдлоос бусад тохиолдолд дээрх эрхийг аливаа тєрийн байгууллагын зvгээс тавих хориг саадгvйгээр эдэлнэ. Хэвлэлийн эрх чєлєєний хуулийн 2-р бvлэг нээлттэй зарчмын талаарх vндсэн хуулийн заалтуудыг илvv тодорхой бєгєєд тусгай хэлбэрээр тайлбарлаж байна. Санал бодлоо чєлєєтэй солилцох олон тvмнийг гэгээрvvлэх явдлыг дэмжих зорилгоор швед дэх субъект бvр албан хэргийн баримт материалтай чєлєєтэй танилцаж болно гэжээ.
Дараах зvйлстэй холбоотой мэдээлэлтэй танилцахыг хориглоно. Yvнд:
1. Шведийн вант улсын буюу тvvний гадаад улс болон олон улсын байгууллагатай харилцах харилцааны аюулгvй байдал
2. Санхvvгийн тєвлєрсєн бодлого, мєнгєний бодлого буюу вант улсын гадаад валютын арилжааны бодлого
3. Тєрийн байгууллагын хяналт шалгалт буюу бусад хяналтын vйл ажиллагаа
4. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мєрдєн байцаалтын эрх ашиг
5. Хувь хvний халдашгvй байдлыг хамгаалах буюу хувийн хэвшлийнхний санхvvгийн байдал ургамал, ан амьтдын тєрєл ангийг хамгаалах зэрэг болно.

Эдгээр хязгаарлалтыг маш нарийн ангилсан байх ёстой ба парламент эсвэл засгийн газар эдгээр хязгаарлалтаас vл хамааран холбогдох мэдээллийг нийтэд ил болгохыг зєвшєєрсєн шийдвэр гаргаж болдог байна. Энэ утгаар Шведийн шvvх байгууллагуудад парламентийн vйл ажиллагаанд онцгой анхаарал тавьж ажилладаг байна. Дээд шvvх болон захиргааны дээд шvvхийн шийдвэрvvд нь заншлын шинжтэй байдаг ба шведэд vндсэн хуулийн шvvх гэсэн тусгай байгууллага байхгvй учраас шvvх байгууллага болгон vндсэн хуулийг илэрхий зєрчсєн хэргийг авч хэлэлцэх эрхтэй байдаг байна. Хэрвээ тухайн асуудал нь vндсэн хууль зєрчсєн эсэх нь тогтоогдоогvй бол дээд шvvх болон захиргааны дээд шvvх єєрєєр тайлбарлах ёсгvй байдаг.

Парламент ийм тєрлийн асуудлаар нэмэлт єєрчлєлт оруулахыг санаачлах хvртэл парламентын хэлэлцэх асуудлын жагсаалтад ороод байж байдаг байна. Швед улс Иргэний болон Улс тєрийн эрхийн тухай олон улсын Пакт, Хvний эрхийн тухай европын Конвенцийн аль алиныг нь соёрхон баталсан. НYБ-ын хvний эрхийн хороо хvний эрхийн европын комиссын аль алинд иргэний зарга мэдvvлэхийг зєвшєєрдєг байна. Гэсэн хэдий ч эдгээр гэрээ конвенцууд нь дотоодын хууль тогтоомжтой адил эрх хэмжээ байдаггvй гэсэн ерєнхий хандлага зохилдог. Сэтгvvл зvйн зорилгод энэ нь магадгvй сайн ч байж болох юм.

Нууцын тухай хууль тогтоомж Мэдээлэл олж авах эрх

Шведийн vндсэн хуулчилсан хууль тогтоомжинд нууцлалын тухай мэдээлэл олж авах заалтуудыг нэлээд нарийн хэлбэрээр томъёолсон байдаг. Шведийн иргэн бvр Стокольм дахь ерєнхий сайдын байранд нэвтрэх, ерєнхий сайдад захидал илгээмж хvлээх эрхтэй байдаг. Онцгой шалтгаан байхгvй бол хvссэн мэдээллийг заасан хугацаанд єгєх ёстой байдаг.

Мэдээллийг ил болгохыг хориглох тухай асуудлыг Нууцын тухай /1980 онд батлагдсан/ хуулиар хуульчилдаг ба тvvний ангилалыг хэвлэн нийтлэх эрх чєлєєний тухай хуулиар тайлбарладаг. Мэдээлэл авахыг хvсээд татгалзсан хариу авсан хэн болгон захиргааны шvvхийн байгууллага, цаашлаад захиргааны дээд шvvхэд зарга мэдvvлэх эрхтэй байдаг. Мэдлэг олж авах эрхтэй холбоотой нэмэлт хамгаалалтыг энэ тєрлийн маргаанд оролцох эрхтэй Омбудсмены шvvх /Парламентын / байгууллага олгодог. Цэргийн болон аюулгvй байдалтай холбоотой нууц мэдээллийг илчилсэнээр ял хvртэж болох ба энэ тєрлийн ял хvртэх нь маш ховор байдаг. Yндэсний аюулгvй байдалд хор хохирол учруулаагvй бол нууцлалын тухай хуулийг зєрчиж мэдээлэл ил болгосны тєлєє тєрийн албан хаагч буюу хэвлэн нийтлэгчийн аль алинд нь ял гэм тулгахад хvргэдэггvй. Хэрвээ ял зэмлэл хvртэх бол ганцхан мэдээлэлтэй холбоотой тєрийн албан хаагчаас гадна хэвлэн нийтэлснээсээ болж хэвлэл мэдээлэл ажилтан ял хvртэнэ.

Шведийн хуулиар гэмт хэргийн мєрдєн байцаалтын, таслан шийдвэрлэх арга хэмжээний болон баривчилгааны хугацааг нарийн тогтоож єгсєн байдаг. 1970-аад оны эхээр мєрдєх товчооны /тагнуулын алба/ нэгэн ажилтан мєрдєх товчооны талаарх мэдээллийг хоёр сэтгvvлчид єгчээ. Мєрдєх товчооны талаар єгvvлсэн материал сэтгvvлvvдээр гарч, хожим нь хэвлэгдсэн байна. Энд холбогдсон мєрдєх товчооны ажилтан болон хоёр сэтгvvлч уг хэргийн улмаас есєн сараас нэг жил хvртэлх хугацаагаар хорих ял авсан. Гэхдээ энэ явдал нь ном хэвлэн нийтлэх эсвэл сэтгvvлд материал гаргахыг хориглосон vйлдэл байсангvй .
Хэвлэн нийтлэх эрх чєлєєний тухай хуулиар эх сурвалжийг илчлэхийг хориглосон байдаг ба ингэх ганц тохиолдол байдаг нь дээрх тохиолдол буюу гэм буруутай этгээдээс єєрийн гэм буруугvй гэдгийг нотолсон мэдээллийг шаардах vед гардаг. Хэрвээ сэтгvvлчид олсон мэдээллийн эх сурвалжаа зориудаар нуун далдлавал эрvvгийн хариуцлага хvлээхэд хvрдэг. 1988 онд "Dagens Nyheter" сонины нэгэн сурвалжлагчаас шvvх хурлыг даргалагч хэдийгээр шvvхийхэн мэдэж байсан хэдий ч мэдээллийн эх сурвалжаа хэлэхийг хvсчээ.

Харин сэтгvvлч энэ асуулт vндсэн хуулинд нийцэхгvй хэмээн хариулахаас татгалзахад шvvх даргалагч асуултаа буцаасан байна. Харамсалтай нь шведийн нээлттэй байх онолд ч гэсэн хязгаарлалтууд байдаг байна. 1989 онд батлагдсан худалдааны нууцлалын тухай хуулиар хувийн хэвшлийн салбарт ажилладаг хэн нэгний талаарх нууц материал задрахад хvрвэл энэ нь эрvvгийн хариуцлага хvлээлгэхэд хvргэдэг. Худалдааны нууцлалын тухай хуулиар компанийн хууль бус vйл ажиллагаатай холбогдсон ажилтнуудыг шийтгэж байхаар анх хууль хэлэлцэх vед ярьж байжээ. Энэ хууль батлагдан гарсны дараагаар зэвсэг vйлдвэрлэдэг "Bofors" компанитай холбоотой гарсан удаан яригдсан шуугианд хэрэгт хvчтэй цохилт болж энэ асуудал илэрсэн.
Ноцтой буюу хууль бус vйл ажиллагаа явуулсан ажилчдыг илчлэхийг зєвшєєрсєн нэмэлт энэ хуулинд хожим нь оржээ.

Ерєнхий дvгнэлт

"Bofors" компанитай хамтран ажиллаж байсан хувь хvмvvс, байгууллагуудаас тун амархан мэдээлэл олж авч гаршсан шведийн хэвлэл мэдээллийхний тодорхой хувь нэмрээр эл хэрэг илэрсэн гэж ихэнх хууль тайлбарлагчид vздэг. Хээл хахууль єгєх замаар "Bofors" компани энэтхэгийн засгийн газартай гэрээ байгуулсан тухай мэдээллийг тус компанид инженерээр ажилладаг Ингвар Братт задаруулснаар энэхvv дуулиант хэрэг мандсан. Шведийн засгийн газар эл асуудлыг судалж vзээд шведийн ямар ч хуулийг зєрчєєгvй гэж мэдэгджээ.

Гэхдээ хэвлэл мэдээллээр гарсан мэдээлэлтэй холбоотой илтгэх хуудсанд байсан хэсгvvдийг нийтэд мэдэгдэхээс татгалзсан байна. 1989 оны 10-р сард нэгэн энэтхэгийн сонинд хууль бус тєлбєр хийгдсэн гэдгийг нотолсон урьд нь хэвлэгдсэн илтгэх хуудсанд байгаагvй тийм шинэ мэдээлэл бvхий материалыг нийтлэжээ. 6 сарын дараа даралт шахалтын улмаас Шведийн засгийн газар илтгэн хуудсыг бvтнээр нь хэвлэжээ. Нээлттэй зарчмаар олгогдсон боломжууд байсаар байтал энэтхэгийн сэтгvvлчид шведийн vзэг нэгт нєхдийгєє энэ асуудлаар шахан шаардаж байсан нь сэтгvvл зvй гэдэг нь бvхэлдээ эрэл хайгуул байсаар байх болно гэдгийг бид бvхэнд анхааруулсан сургамжтай дохио юм.

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.