Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Tєсєл болон хєтєлбєрvvд
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хууль
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
Соёл урлаг
Хууль
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Хvний эрх ба хэвлэл мэдээлэл
Урлагийн боловсрол
Худалдаж буй номнууд
Гарын авлага
Холбоо барих
 

Ном, гарын авлага » Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах

"СЭТГYYЛЧ БА ХУУЛЬ" ЦУВРАЛ № 03" ГЛОБ ИНТЕРНЕЙШНЛ" ТББ

Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє

АГУУЛГА

- Ємнєх vг

Нэгдvгээр хэсэг
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє

- Б.Чимид.Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх болон хэвлэл мэдээллийн эрх чєлєє
- Д.Оросоо. Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх бол хvний vндсэн эрх мєн
- Ш.Yнэнтєгс. Хэвлэл мэдээллийн орчны зохицуулалтын хэлбэр, арга механизмын тухайд
- Монгол улсын хууль тогтоомжинд хийсэн судалгааны тайлан

Хоёрдугаар хэсэг
Олон улсын болон vндэсний эрх зvйн эх сурвалж

- Хvний эрхийн тvгээмэл тунхаглал
- Иргэний болон Улс тєрийн эрхийн тухай олон улсын Пакт
- Монгол улсын Yндсэн хуулиас
- Монгол улсын Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай хууль

Гуравдугаар хэсэг
Мэдээллийн эрх чєлєє

- Мэдээллийн эрх чєлєє болон Европын холбоо
- 1.Австри улс
- 2.Финлянд улс
- 3.Франц улс
- 4.Герман улс
- 5.Бельги улс
- 6.Их Британи
- 7.Дани улс
- 8.Голланд улс
- 9.Итали улс
- 10.Швед улс
- 11.Люксембург
- 12.Грек
- 13.Португали
- 14.Испани
- “19 дvгээр зvйл” байгууллага. Мэдээлэлд нэвтрэх (олж авах) тухай хуулийн тєсєл боловсруулах нь -Тєв болон Зvvн Европ, ТУХН-ын орнуудын чиг хандлага

Дєрєвдvгээр хэсэг
Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгvvлчдийн дагаж мєрдєх баримт бичигvvд

- Хэвлэлийн эрх чєлєєний Харти
- Ардчилсан хэвлэл мэдээллийн хэрэгслийн соёлын тунхаг
- Сэтгvvлчийн эрх чєлєє, хvний эрх
- Чєлєєт хэвлэлийн арван номлол
- Сэтгvvлчдийн баримтлах зарчим

Гуравдугаар хэсэг

Мэдээллийн эрх чєлєє

12. Грек

Европын бусад орнуудтай харьцуулбал Грект сэтгvvлчид болон тєр, засгийн хоорондын мєргєлдєєн сvvлийн жилvvдэд хамгийн ихээр тохиолдож байна. 1991 онд Мицотакисын Засгийн газар зарим сонины эрхлэгчдийг баривчилсан нь тэд улс тєрийн хяналтад захирагдахаас татгалзасантай холбоотой юм. 1975 он хvртэл засгийн эрхэнд байсан цэргийн дэглэмт Жунтагийн vйлдсэн улс тєрийн шарх єнєєг хvртэл арилаагvй байна.

Грек улс нэг хvнд ноогдох сонин, сэтгvvлийн тоогоороо Европт тэргvvлж байгаа билээ. Ойролцоогоор 20 шахам єдрийн сонин байна. Хэвлэлийнхэн маш дайчин сэтгэлгээтэй байх хандлагатай ч Улсын телевизийн “ERT” суваг тєрийн оролцоонд єртдєг бєгєєд vvнээс гадна ихэнхдээ чанарын хувьд доогуур телевизийн 30 гаруй станц ажиллаж байна.

Yндсэн хуулийн баталгаа

1975 оны Yндсэн Хууль vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг хангадаг ч энэ нь зєвхєн хуулийн дагуу байна. Тvvний 14 дvгээр зvйл тодорхой хэмжээгээр хязгаарлагдмал эрхийг агуулж байна : “Хvн бvр улсын хуулийн дагуу vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх, бичгийн хэлбэрээр хэвлэлээр тvгээх эрхтэй”. Yvнээс гадна, Yндсэн хуулиар хяналт болон “ бусад хязгаарлах арга хэмжээ”-г хязаарладаг. 1990 онд шинээр сонгогдсон консератив засгийн газар зэвсэгт босогчдын бvлгийн мэдэгдлvvдийг хэвлэн нийтлэхийг хориглох тухай хууль гаргасан явдал нь дээрх баталгаануудын vнэ цэнийг тодорхой хэмжээгээр унагасан билээ. Энэхvv хуулийг зєрчсєн тохиолдолд 1 жил хvртэл хугацаагаар хорих шийтгэл болон 250 000 ам. долларын торгууль тєлєх шийтгэл ногдуулахаар заасан.

“11 дvгээр сарын 17” хэмээх бvлэг Афинд болсон аллага болон дайралтуудын талаар хийсэн мэдэгдлээ тус хууль гарсаны дараагийн жилийн 6 дугаар сард нэр тєртэй гэж тооцогддог Тєв-зvvний “Элэвтеротипа” сонинд нийтэлсэн байв. Yvний дараа хэдхэн цагийн дотор тус сонины эрхлэгч Серафим Финтанидисыг баривчлан дараа нь суллажээ. Дараагийн єдєр нь зургаан сонины эрхлэгч Финтанидистай сэтгэл санаа нэг байгаагаа илэрхийлэн мєн мэдэгдэлийг дахин нийтэлж баривчлагдсан байв.

Эдгээр долоон сонины эрхлэгч нар Афинд Дээд шатны шvvхийн ємнє ял тулгагдсан бєгєєд шvvх тэднийг хууль бусаар баривчлагдсан гэсэн гомдлыг няцаасан байна. Хяналтын хуулийн дагуу тэд буруутайд тооцогдсон бєгєєд тэдэнд 5 хvртэлх сараар хорих ял эсвэл торгууль тєлєх шийтгэл ногдуулсан байна. Торгууль тєлєхєєс татгалзсан учир тэднийг шоронд хорьсон байна.

Олон Улсын Сэтгvvлчдийн байгууллагын оролцооны vр дvнд тэд 11 хоногийн дараа суллагдсан юм. Торгуулийн тєлбєрийн vлдсэн хэсгийг Афины Єдрийн Сонины Сэтгvvлчдийн Холбоо болон Сонин Хэвлэгчдийн Холбоо хамтран тєлсєн байна. Энэхvv хямралын vеэр, Грекийн нэгэн томоохон сэтгvvлч засгийн газар шvvхийн vйл ажиллагаанд хутгалдан шvvхийг хатуу шийтгэл оногдуулахыг дэмжсэн гэж мэдэгдэв.

1993 оны хавар дахин таван сонины эрхлэгч хяналтын хуулийн дагуу буруутайд тооцогдсон боловч шvvх хурал удаа дараалан хойшлогдов. Удалгvй тэр жилдээ Мицотазкисын засгийн газар засгийн эрхээс буусан байна. Сєрєг хvчин засгийн эрхэнд гарсанаар сэтгvvлчдийн эрх чєлєєнд учрах аюул занал буурсан ч, шvvхийн байгууллагууд vндсэн хуулийн эрх чєлєєнд хэрхэн хандаж буй талаар ноцтой асуудлууд гарсаар байна.

Нууцын тухай хууль тогтоомж Мэдээлэл олж авах эрх

1986 оноос хойш зарчимын хувьд тєрийн бичиг баримттай танилцах эрх бий болсон. Хvсэлт гаргагч нь тухайн асуудалд сонирхолтой байгаагаа нотлох ёстой. Мэдээлэл олгохоос татгалзсан тохиолдолд тухайн байгууллага нэг сарын дотор татгалзах болсон шалтгаанаа мэдэгдэнэ. Компьютерчилсэн мэдээлэлд энэ хууль хамаарахгvй.

Хувийн нууцыг хадгалах шалтгаанаар мэдээлэл єгєхєєс татгалзаж болно. Гэхдээ Ерєнхийлєгч болон асуудлыг эрхэлсэн сайд хуулийн хvчингvй болох хэсгийг албаны сонинд нийтлэх замаар хамтран нэвтрvvлж болно. Европын холбооны улс орнуудын мэдээллийн эрх чєлєєний зохицуулалтын талаар Данийн Сэтгvvлчдийн Холбоо болон Данийн Сонин Хэвлэгчдийн Холбооны хийсэн судалгаанаас vзэхэд Грекийн хэвлэлийн эрх чєлєєний хуулийн заалтууд нь “ардчилсан нийгэмд шаардагдах зохих хэмжээнээс илvv єргєн тодорхойлогдсон байна ” гэдэг нь тодорхой байв.

Грект мэдээллийн эх сурвалжийн хамгаалалт байхгvй. Гvтгэлэгтэй холбоотой хэрэгт сэтгvvлч холбогдох єгvvллэгтээ єєрийн мэдэгдэлээ vнэн зєв гэдгийг нотлох vvрэгтэй. Иймээс сэтгvvлчид зарим тохиолдолд мэдээллийн эх сурвалжаа илчлэх, задруулах давхар дарамттай болж байна. Эх сурвалжийг илрvvлэх нь сэтгvvлчийг зєвхєн шvvхийг vл хvндэтгэх явдлаас хамгаалахаас гадна тvvнийг мєн гvтгэлгээс хамгаалах ч 1967 оноос хойш эх сурвалжаа задруулаагvй явдал Грекийн сэтгvvлчдэд итгэх итгэлийг нэмэгдvvлж байгаа билээ.

Ерєнхий дvгнэлт

Грект хэвлэлийн эрх чєлєє дарамтад байгаа нь тодорхой байна. Энэ нь зєвхєн хяналтын асуудалтай холбогдон гарч буй биш, олон салбарт гарч байна. Грекийн сэтгvvлчид єєрсдийн зорилгоо биелvvлэхийн тулд шоронд ороход ч бэлэн байгаа юм.

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.