Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Tєсєл болон хєтєлбєрvvд
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хууль
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
Соёл урлаг
Хууль
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Хvний эрх ба хэвлэл мэдээлэл
Урлагийн боловсрол
Худалдаж буй номнууд
Гарын авлага
Холбоо барих
 

Ном, гарын авлага » Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах

"СЭТГYYЛЧ БА ХУУЛЬ" ЦУВРАЛ № 03" ГЛОБ ИНТЕРНЕЙШНЛ" ТББ

Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє

АГУУЛГА

- Ємнєх vг

Нэгдvгээр хэсэг
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє

- Б.Чимид.Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх болон хэвлэл мэдээллийн эрх чєлєє
- Д.Оросоо. Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх бол хvний vндсэн эрх мєн
- Ш.Yнэнтєгс. Хэвлэл мэдээллийн орчны зохицуулалтын хэлбэр, арга механизмын тухайд
- Монгол улсын хууль тогтоомжинд хийсэн судалгааны тайлан

Хоёрдугаар хэсэг
Олон улсын болон vндэсний эрх зvйн эх сурвалж

- Хvний эрхийн тvгээмэл тунхаглал
- Иргэний болон Улс тєрийн эрхийн тухай олон улсын Пакт
- Монгол улсын Yндсэн хуулиас
- Монгол улсын Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай хууль

Гуравдугаар хэсэг
Мэдээллийн эрх чєлєє

- Мэдээллийн эрх чєлєє болон Европын холбоо
- 1.Австри улс
- 2.Финлянд улс
- 3.Франц улс
- 4.Герман улс
- 5.Бельги улс
- 6.Их Британи
- 7.Дани улс
- 8.Голланд улс
- 9.Итали улс
- 10.Швед улс
- 11.Люксембург
- 12.Грек
- 13.Португали
- 14.Испани
- “19 дvгээр зvйл” байгууллага. Мэдээлэлд нэвтрэх (олж авах) тухай хуулийн тєсєл боловсруулах нь -Тєв болон Зvvн Европ, ТУХН-ын орнуудын чиг хандлага

Дєрєвдvгээр хэсэг
Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгvvлчдийн дагаж мєрдєх баримт бичигvvд

- Хэвлэлийн эрх чєлєєний Харти
- Ардчилсан хэвлэл мэдээллийн хэрэгслийн соёлын тунхаг
- Сэтгvvлчийн эрх чєлєє, хvний эрх
- Чєлєєт хэвлэлийн арван номлол
- Сэтгvvлчдийн баримтлах зарчим

Дєрєвдvгээр хэсэг

Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгvvлчдийн дагаж мєрдєх баримт бичгvvд

СЭТГYYЛЧДИЙН ЭРХ ЧЄЛЄЄ, ХYНИЙ ЭРХ

Европын єргєн нэвтрvvлгийн хэрэгслийн бодлогын асуудлаар сайд нарын хэмжээнд болсон 4-р бага хуралд оролцогсод нь:

Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх, тvvний дотор хэвлэл мэдээллийн эрх чєлєє нь ардчилсан нийгмийн vндсэн нєхцєл мєн гэж тэмдэглээд,

Yvнтэй холбогдуулан сэтгvvл зvйн салбарын нийт ажиллагсад, тухайлбал, сэтгvvлч, редактор, хэвлэлийн газрын ажилтан, электрон болон хэвлэх хэрэгсэл бvхий байгууллагын захирал, эздийн гvйцэтгэж буй vvрэг нь ихээхэн ач холбогдолтой бєгєєд тэдгээрийн эрх чєлєєг баталгаажуулах нь зайлшгvй шаардлагатай гэж vзэн,

Сэтгvvлчийн vндсэн эрх, эрх чєлєєг хамгаалах талаар Европын Конвенцийн 10 дугаар зvйлийн хvрээнд Европын зєвлєлийн гишvvдийн талархан хvлээн авсан vvрэг, мєн тvvнчлэн “ Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх, мэдээллийн эрх чєлєє нь ардчилсан, олон ургальч vзлийг баримталсан нийгмийн vндсэн элемент мєн” хэмээн зєвшєєрсєн 1982 оны 4 дvгээр сарын 29 –ний єдрийн “Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх, мэдээллийн эрх чєлєєний тухай тунхаглалд” заасан vvргvvд хэвээр хадгалагдаж буйг дахин батлан илэрхийлж,

Гишvvн орнууд нь тус тусынхаа хуулиар баталгаажсан єєр єєр соёл, уламжлалтайг харгалзан vзэж, сэтгvvл зvйн салбарт ажиллаж байгаа хvмvvсийн бусад эрх болон эрх чєлєєг хангахын чухлыг онцлоод,

Сэтгvvл зvйн салбарт ажиллагсад мэргэжлийн харьцангуй єндєр тvвшинд байгаа бєгєєд vvрэг хариуцлагаа бvрнээ ухамсарлаж буй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, доорхи зарчмыг хэлэлцэн тохиролцов.

Нэгдvгээр зарчим

Жинхэнэ ардчилал нь чєлєєтэй, бие даасан, олон ургальч vзэлд тулгуурласан, хариуцлага бvхий сэтгvvл зvй оршин тогтнох, хvч чадлыг нь бэхжvvлэх нєхцєл шаардана.

Yvнээс vvдээд сэтгvvл зvй нь:

-олон нийтийн болон хувийн хэвшлийн vйл ажиллагааны тухай хvмvvст мэдээлж, ингэснээр нийгмийн сэтгэл зvйг тєлєвшvvлэх бололцоо олгоно.
-хувь хvн болон хэсэг бvлэг хvмvvст vзэл бодлоо илэрхийлэх бололцоо олгох, олон нийтийн болон нийгмийн санаа бодлыг тодорхойлон, тvvний тухай мэдээлнэ.

Хоёрдугаар зарчим

Электрон болон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажиллаж буй сэтгvvлчдийн vйл ажиллагаа нь Хvний эрхийн Европын конвенцийн 10 дугаар зvйлээр баталгаажиж, Конвенцийн байгууллагуудын хууль дvрэмд заасан vндсэн эрх, vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх дээр vндэслэгдэнэ.

Гуравдугаар зарчим

Сэтгvvл зvй нь доорхи нєхцєл бvрдсэн тохиолдолд жинхэнэ ардчиллыг хєгжvvлэхэд жинтэй хувь нэмрээ оруулна.Yvнд:

а/ Сэтгvvлчийн мэргэжил эзэмшихэд ямарваа хязгаарлалт тогтоохгvй.
б/ Улс тєрийн хvчин болон хэсэг бvлэг хvмvvс, засаг захиргааны тєлєєлєгчдийн ємнє хэвлэн нийтлэгчдийн хувьд бvрэн бие даасан байдалтай байх.
в/ Засаг захиргааныханд байгаа мэдээллийг авч, vнэн шударгаар хэнд ч ая тал засахгvйгээр дамжуулах.
г/ Мэдээллийн эх сурвалжийг нууцлан хамгаалах.

Дєрєвдvгээр зарчим

Сэтгvvлчийн эрх чєлєє нь жинхэнэ ардчиллын нєхцєлд л vндсэн vvргээ биелvvлж чадна гэдгийг санах ёстой. Тєр, захиргааны байгууллагынханаас сэтгvvлчдийн ажилд оролцох тохиолдолд:
а/ Хvний эрхийн Конвенцийн 10 дугаар зvйлийн хоёрдугаарт заасан хязгаарлалтаас хэтрэхгvй байх.
б/ Ардчилсан нийгмийн зайлшгvй шаардлага, нийгмийн тулгамдсан хэрэгцээнд бvрэн нийцэж байх vvднээс асуудалд хандах
в/ Тодорхой, цэгцтэй томъёолсон хуулийн хvрээнд хандах
г/ Тодорхой тайлбарт хvлцэлтэй хандах
д/ Чиглэсэн зорилгод нийцvvлж байх ёстой.

Тавдугаар зарчим

Тєр, захиргааныхан болон сэтгvvл зvйн салбарын удирдах ажилтны зvгээс сэтгvvлчдэд дэмжлэг vзvvлж байх ёстой. Yvний тулд:

а/ сэтгvvлчдийн мэргэжлийн сургалт системтэй, чанартай байх
б/ сэтгvvлч, редактор, хэвлэн нийтлэгч, электрон болон хэвлэмэл мэдээллийн хэрэгслийн захирал, эзэд болон єргєн нэвтрvvлгийн бодлогыг хариуцсан эрх бvхий хvмvvсийн хооронд засгийн газрын тvвшинд санал солилцох уулзалт ярилцлага зохиож байх
в/ осолтой нєхцєлд ажиллаж байгаа болон осолтой байдалд татагдан орсон / тухайн орны болон гадаадын/ сэтгvvлчдийг хамгаалан дэмжиж, vvнийг хоёр талын болон олон талын гэрээ хэлэлцээрээр зохицуулах
г/ єргєн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн эзэмшлийн янз бvрийн хэлбэрийг тодорхой болгох
д/ єргєн нэвтрvvлгийн хэрэгслийн салбарт ажиллагсдын бие даасан байдалд нєлєє бvхий гурав дахь этгээдтэй харьцаж байгаа харилцааг ил тод байлгах

Зургадугаар зарчим

Жинхэнэ ардчиллын нєхцєлд сэтгvvл зvйн vндсэн vvрэг нь тухайн салбарт ажиллагсад хариуцлагаа ухамсарлан, мэргэжлийн ёс зvйг сахин єєрийн бие даасан байдал, шvvмжлэлт байр сууриа алдахгvй байхад оршино.
Сэтгvvл зvй нь мэдээлэл авах, дамжуулах эрхийг агуулсан vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрхийн тусын тулд vйлчилж, Хvний эрхийн Европын конвенциэр хамгаалуулсан бусад эрх, эрх чєлєє, ашиг сонирхлыг хvндэтгэнэ.

Долдугаар зарчим

Жинхэнэ ардчилсан нийгмийн сэтгvvл зvйн практикт мэргэжлийн сэтгvvлчийн ёс зvй гэж бий.Энэ нь:
а/ болсон явдал, vйл явдлын тухай vнэн зєв мэдээлэл авах олон нийтийн эрхийг хvндэтгэх
б/ мэдээллийг зєв шудрага замаар олж авах
в/ vнэн шудрага мэдээлэл, тайлбар, шvvмжлэлийг єгєх бєгєєд хvний хувийн амьдралын тухай худал зvйл мэдээлэх, гvтэх, vндэслэлгvйгээр буруутгахаас зайлсхийх

г/ мэргэжлийн болон мэдээллийн эх сурвалжийг нууцлах
д/ хvчирхийлэл, vзэн ядах, vл тэвчих vзэл болон арьсны єнгє, хvйс, бэлгийн харилцааны хандлага, хэл, шашин шvтлэг, улс тєрийн болон бусад vзэл, vндэс язгуур, нутгийн болон нийгмийн гарлаар ялгаварлан гадуурхах явдлаас зайлсхийх.

Наймдугаар зvйл

Єргєн олон нийтийн мэдээллийн тєрєл бvрийн хэрэслийн нєхцєл єєрчлєгдєж буйг бодолцон эрх баригчдаас долдугаар зарчимд заасан зvйлийг харгалзан, сэтгvvл зvйн салбарт ажиллаж буй хvмvvс єєрийгєє зєв эзэмдэх хэм хэмжээ, тухайлбал биеэ авч явах ёс журмыг нарийвчлан боловсруулах эрхийг дэмжвэл зохино.
Єєрийгєє зєв эзэмдэх эдгээр хэм хэмжээ нь сэтгvvл зvйн салбарт ажиллагсдын эрх болон эрх чєлєє нь харшилдаж, зєрчилдєж болзошгvй бусад эрх, эрх чєлєє, ашиг сонирхолтой хэрхэн нийцэхийг зааж, хариуцлагыг нь тодорхойлно.

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.