Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Tєсєл болон хєтєлбєрvvд
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хууль
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
Соёл урлаг
Хууль
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Хvний эрх ба хэвлэл мэдээлэл
Урлагийн боловсрол
Худалдаж буй номнууд
Гарын авлага
Холбоо барих
 

Ном, гарын авлага » Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах

"СЭТГYYЛЧ БА ХУУЛЬ" ЦУВРАЛ № 03" ГЛОБ ИНТЕРНЕЙШНЛ" ТББ

Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє

АГУУЛГА

- Ємнєх vг

Нэгдvгээр хэсэг
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє

- Б.Чимид.Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх болон хэвлэл мэдээллийн эрх чєлєє
- Д.Оросоо. Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх бол хvний vндсэн эрх мєн
- Ш.Yнэнтєгс. Хэвлэл мэдээллийн орчны зохицуулалтын хэлбэр, арга механизмын тухайд
- Монгол улсын хууль тогтоомжинд хийсэн судалгааны тайлан

Хоёрдугаар хэсэг
Олон улсын болон vндэсний эрх зvйн эх сурвалж

- Хvний эрхийн тvгээмэл тунхаглал
- Иргэний болон Улс тєрийн эрхийн тухай олон улсын Пакт
- Монгол улсын Yндсэн хуулиас
- Монгол улсын Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай хууль

Гуравдугаар хэсэг
Мэдээллийн эрх чєлєє

- Мэдээллийн эрх чєлєє болон Европын холбоо
- 1.Австри улс
- 2.Финлянд улс
- 3.Франц улс
- 4.Герман улс
- 5.Бельги улс
- 6.Их Британи
- 7.Дани улс
- 8.Голланд улс
- 9.Итали улс
- 10.Швед улс
- 11.Люксембург
- 12.Грек
- 13.Португали
- 14.Испани
- “19 дvгээр зvйл” байгууллага. Мэдээлэлд нэвтрэх (олж авах) тухай хуулийн тєсєл боловсруулах нь -Тєв болон Зvvн Европ, ТУХН-ын орнуудын чиг хандлага

Дєрєвдvгээр хэсэг
Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгvvлчдийн дагаж мєрдєх баримт бичигvvд

- Хэвлэлийн эрх чєлєєний Харти
- Ардчилсан хэвлэл мэдээллийн хэрэгслийн соёлын тунхаг
- Сэтгvvлчийн эрх чєлєє, хvний эрх
- Чєлєєт хэвлэлийн арван номлол
- Сэтгvvлчдийн баримтлах зарчим

Хоёрдугаар хэсэг

Олон улсын болон vндэсний эрх зvйн эх сурвалж

Иргэний болон Улс тєрийн эрхийн тухай олон улсын пакт

Хvний эрхийн тvгээмэл тунхаглалд заасан улс тєр, иргэний эрхийг эдлэх нь бие хvний эрхэм зорилго бєгєєд эдгээр эрх нь хvний мєн чанараас vvдэн гарсан байдаг билээ. Нэгдсэн Yндэсний Байгууллагын дvрэмд заасан зарчмуудын дагуу хvн тєрєлхтний гэр бvлийн бvх гишvvнд угаас заяасан нэр тєр болон тэдний тэгш, салшгvй эрхийг хvлээн зєвшєєрєх нь эрх чєлєє, шудрага ёс, бvх нийтийн энх тайвны vндэс болохыг харгалзан улс гvрэн бvр хvний эрх, эрх чєлєєг бvх нийтээр хvндэтгэн сахих явдлыг хєхvvлэн дэмжих, хувь хvн бvр бусдын ємнє vvрэг хvлээхийн зэрэгцээ эрхийнхээ тєлєє тэмцэх учиртайг харгалзан уг пактыг 1966 онд батлан гаргажээ.Манай улс 1974 онд тvvнд нэгдэн орсон юм.

Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєний талаар “ Пактын 19 дvгээр зvйлд:

1.Хvн бvр єєрийн санал бодлыг чєлєєтэй баримтлах эрхтэй.

2.Хvн бvр санал бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрхтэй, энэ эрх нь тєрєл бvрийн мэдээлэл болон vзэл санааг улсын хил хязгаарыг vл харгалзан амаар, бичгээр буюу хэвлэлээр, эсхvл уран сайхны хэлбэрээр, тvvнчлэн єєрийн сонгосон бусад аргаар чєлєєтэй эрж хайх, хvлээн авах, тvгээх эрх чєлєєг багтаана.

3.Энэхvv зvйлийн 2-т дурдсан эрхийг эдлэх нь онцгой vvрэг, хариуцлагыг ногдуулна. Энэ нь гагцхvv хуулиар тогтоосон зарим хязгаарлалттай холбоотой бєгєєд тэдгээр нь:

а/ Бусдын эрх, алдар хvндийг хvндэтгэх

б/ Yндэсний аюулгvй байдал, нийгмийн хэв журам, хvн амын эрvvл мэнд буюу ёс суртахууныг хамгаалахад зайлшгvй шаардлагатай байна.”
Хvний эрх тэр дундаа Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє хєндєгдсєн vед тvvнийг хамгаалах, сэргээн тогтоох Олон Улсын Эрх зvйн гол механизмын талаар Пактын 28 дугаар зvйлд Хvний Эрхийн Хороо байгуулахаар заасан бєгєєд хорооны бvрэлдэхvvнд Пактад оролцогч улсуудын иргэдээс хvний эрхийн салбарт нэрд гарсан 18 хvнийг 4 жилийн хугацаагаар сонгодог. Пактад дурьдсан эрх зєрчигдсєн тухай хувь хvний мэдээллийг хvлээн авч, хэлэлцэж байх эрхийг Хvний Эрхийн Хороонд олгох зорилгоор Иргэний болон Улс тєрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт Протоколыг 1966 онд баталжээ, уг Протоколд манай улс 1991 онд нэгдэн орсон юм. Протоколд нэгдэн орсон улс нь Пактад тусгагдсан эрхийг зєрчсєний улмаас хохирсон этгээд тухайн эрхийг хамгаалах дотоодын хууль эрхийн бvхий л хэрэгслийг барагдуулсаны эцэст Хороонд бичгээр гомдол гаргадаг. Хороо нь Пактад дурдсан хvний эрх зєрчигдсєн улсад ирvvлсэн гомдол, мэдээллийн талаар мэдэгдэх, харин тухайн улс нь энэ талаар ямар арга хэмжээ авсан болон бусад тайлбарыг 6 сарын дотор хариу ирvvлдэг байна. Хороо дараахь тохиолдолд хувь хvний мэдээллийг хэлэлцдэггvй. Yvнд:

а/ Тухайн асуудал нь олон улсын шvvх буюу зохицуулах єєр журмын дагуу хэлэлцэгдээгvй бол.

б/ Тухайн этгээдийн дотоодын хууль эрхийн хамгааллын бvхий л бололцоотой хэрэгслийг барагдуулаагvй бол. Тийм хэрэгсэл ашиглахыг шалтгаангvйгээр удаашруулсан байвал энэ журмыг мєрдєхгvй.
Хороо тухайн асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэх бєгєєд саналаа оролцогч улс болон тухайн хувь хvнд мэдэгддэг. Уг пактад оролцогч улс дараахь vvрэг хvлээдэг.

Yvнд:

а/ Энэхvv Пактаар хvлээн зєвшєєрсєн аливаа хvний эрх, эрх чєлєє нь зєрчигдсєн нєхцєлд, уг зєрчлийг албан vvргээ гvйцэтгэж байсан этгээд гаргасан тохиолдолд ч, хохирогчийг хууль зvйн талаар хамгаалах vр нєлєєтэй арга хэмжээ авах,

б/ Ийнхvv хамгаалалт хvссэн аливаа этгээдийн хуулиар хамгаалуулах эрхийг эрх бvхий шvvх, засаг захиргаа, хууль тогтоох байгууллага, эсхvл тєрийн хууль зvйн системд орж байгаа эрх бvхий аливаа бусад байгууллагаас тогтоох явдлыг хангаж, шvvхээр хамгаалуулах боломжийг єргєжvvлэх,

в/ Хууль зvйн хамгаалалтын хэрэгслийг олгосон vед тvvнийг эрх бvхий байгууллагаас хэрэглэх явдлыг хангах.

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.