Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Tєсєл болон хєтєлбєрvvд
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хууль
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
Соёл урлаг
Хууль
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Хvний эрх ба хэвлэл мэдээлэл
Урлагийн боловсрол
Худалдаж буй номнууд
Гарын авлага
Холбоо барих
 

Ном, гарын авлага » Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах

"СЭТГYYЛЧ БА ХУУЛЬ" ЦУВРАЛ № 03" ГЛОБ ИНТЕРНЕЙШНЛ" ТББ

Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє

АГУУЛГА

- Ємнєх vг

Нэгдvгээр хэсэг
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє

- Б.Чимид.Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх болон хэвлэл мэдээллийн эрх чєлєє
- Д.Оросоо. Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх бол хvний vндсэн эрх мєн
- Ш.Yнэнтєгс. Хэвлэл мэдээллийн орчны зохицуулалтын хэлбэр, арга механизмын тухайд
- Монгол улсын хууль тогтоомжинд хийсэн судалгааны тайлан

Хоёрдугаар хэсэг
Олон улсын болон vндэсний эрх зvйн эх сурвалж

- Хvний эрхийн тvгээмэл тунхаглал
- Иргэний болон Улс тєрийн эрхийн тухай олон улсын Пакт
- Монгол улсын Yндсэн хуулиас
- Монгол улсын Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай хууль

Гуравдугаар хэсэг
Мэдээллийн эрх чєлєє

- Мэдээллийн эрх чєлєє болон Европын холбоо
- 1.Австри улс
- 2.Финлянд улс
- 3.Франц улс
- 4.Герман улс
- 5.Бельги улс
- 6.Их Британи
- 7.Дани улс
- 8.Голланд улс
- 9.Итали улс
- 10.Швед улс
- 11.Люксембург
- 12.Грек
- 13.Португали
- 14.Испани
- “19 дvгээр зvйл” байгууллага. Мэдээлэлд нэвтрэх (олж авах) тухай хуулийн тєсєл боловсруулах нь -Тєв болон Зvvн Европ, ТУХН-ын орнуудын чиг хандлага

Дєрєвдvгээр хэсэг
Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгvvлчдийн дагаж мєрдєх баримт бичигvvд

- Хэвлэлийн эрх чєлєєний Харти
- Ардчилсан хэвлэл мэдээллийн хэрэгслийн соёлын тунхаг
- Сэтгvvлчийн эрх чєлєє, хvний эрх
- Чєлєєт хэвлэлийн арван номлол
- Сэтгvvлчдийн баримтлах зарчим

Гуравдугаар хэсэг

Мэдээллийн эрх чєлєє

9.Итали улс

Италийн сурвалжлагчид тvргэн єєрчлєгдєж буй Улс тєр, хууль эрх зvйн орчинд ажиллаж байна. Иймд олон нийтийн мэдээллийн хэрэгслvvд мєн адил хувьсан єєрчлєгдєх шаардлагатай болоод байгаа юм. Хувийн телевизийн нэг компани нь Ерєнхий сайдын хувийн эзэмшлийнх байсан нь тогтоогдсон болон сонин унших хvмvvсийн тоо буурсан зэрэг нь vндсээр нь єєрчлєлт хийх нєхцєл байдлыг vvсгэжээ. Хууль эрх зvйн тvвшинд албан ёсны мэдээлэл авах нєхцєл байдал сайжирч байна. Гэхдээ Итали улсын хувьд улс тєрийн системийг нээлттэй болгох талаар шаардах тухай асуудал эрт хэвээр байна.

Yндсэн хуулийн баталгаа

Итали улсын vндсэн хуулийн 21 зvйлд "хvн бvр vг хэлэх болон бусад мэдээллийн хэрэгслээр єєрийгєє чєлєєтэй илэрхийлэх эрхтэй. Хэвлэл нь хянах арга хэмжээ болон урьдчилан хязгаарлах зvйлд хамаарахгvй болно." гэж заасан байдаг.

Нууцын тухай хууль тогтоомж

Эрvvгийн байцаан шийтгэх хуулийн олон заалтанд улсын болон цэргийн нууцыг хамгаалах тухай заасан байдаг. Сурвалжлагчид эдгээр заалтыг зєрчвєл хатуу шийтгэл хvлээнэ. Ийм тохиолдолд арван жил шоронд хорихоор шийтгэх нь ердийн зvйл юм.

Мэдээлэл олж авах эрх

"Хэвлэлийн болон шvvмжлэлийн эрх чєлєє нь хязгаарлах ёсгvй сэтгvvлчийн эрх болно." гэж хуулиараа заасан байдаг ч гэхдээ энэ эрх чєлєє нь онолын хувьд биелэшгvй зvйл болно. Энэ хуульд байгаль орчин болон бvс нутгийн асуудлаас бусад зvйлээр улсын баримт бичиг, мэдээллийн авах баталгааны тухайд юу ч заагаагvй юм.

Иргэд 1986 оны 349 Хуулийн дагуу Байгаль орчны яамнаас байгаль орчинтой холбогдох мэдээлэл, материалыг хувилж авах эрхтэй. Гэхдээ хууль бусад засгийн газрын яам тамгын газруудаас мэдээлэл авах эрхгvй болно. Италийн хуулиар бvс нутгийн, орон нутгийн, хотын засаг захиргаанаас мэдээлэл, баримт бичиг авах эрхийг баталгаажуулсан байдаг. Ийм мэдээлэл авах хvн хуулийн дагуу єєрийн хvсэлтийг илэрхийлнэ. Хуулийн дагуу мэдээлэл авах боломжгvй болсон хvмvvс шvvхэд мэдvvлэх эрхтэй болдог.

Сэтгvvл зvйн нууцлалыг Италид тодорхой тvвшинд хvлээн зєвшєєрсєн байдаг. 69 Хуулийн дагуу эрхийн тухай товч дурьдсан боловч Эрvvгийн байцаан шийтгэх хуулийн 200-р зvйлд хамгаалалтын тухайд тодорхой зvйл алга байна. Энэхvv заалт эмч, лам болон хуульчдад нууцлалын давуу эрхийг олгодог байна. Бvртгэгдсэн сэтгvvлчид ердийн тохиолдолд шууд эх сурвалжийн нэр эсвэл хэний тухай єгvvлж буй талаар нууцалж болно.

Энэхvv нууцлал нь хэрвээ шvvгч шаардвал хамгаалалт хvчингvй болно. 80-аад оны дундуур нэгэн сэтгvvлч Милан хотод олон тооны баривчлага явагдах тухай мэдээлээд эх сурвалжийн нэрийг хэлэхээс татгалзсан учир 2 жил шоронд хорих ялаар шийтгvvлсэн байна. Гэвч Дээд шатны шvvх шийтгэлийг хvчингvй болгосон юм.

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.