Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Tєсєл болон хєтєлбєрvvд
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хууль
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
Соёл урлаг
Хууль
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Хvний эрх ба хэвлэл мэдээлэл
Урлагийн боловсрол
Худалдаж буй номнууд
Гарын авлага
Холбоо барих
 

Ном, гарын авлага » Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах

"СЭТГYYЛЧ БА ХУУЛЬ" ЦУВРАЛ № 03" ГЛОБ ИНТЕРНЕЙШНЛ" ТББ

Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє

АГУУЛГА

- Ємнєх vг

Нэгдvгээр хэсэг
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє

- Б.Чимид.Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх болон хэвлэл мэдээллийн эрх чєлєє
- Д.Оросоо. Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх бол хvний vндсэн эрх мєн
- Ш.Yнэнтєгс. Хэвлэл мэдээллийн орчны зохицуулалтын хэлбэр, арга механизмын тухайд
- Монгол улсын хууль тогтоомжинд хийсэн судалгааны тайлан

Хоёрдугаар хэсэг
Олон улсын болон vндэсний эрх зvйн эх сурвалж

- Хvний эрхийн тvгээмэл тунхаглал
- Иргэний болон Улс тєрийн эрхийн тухай олон улсын Пакт
- Монгол улсын Yндсэн хуулиас
- Монгол улсын Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай хууль

Гуравдугаар хэсэг
Мэдээллийн эрх чєлєє

- Мэдээллийн эрх чєлєє болон Европын холбоо
- 1.Австри улс
- 2.Финлянд улс
- 3.Франц улс
- 4.Герман улс
- 5.Бельги улс
- 6.Их Британи
- 7.Дани улс
- 8.Голланд улс
- 9.Итали улс
- 10.Швед улс
- 11.Люксембург
- 12.Грек
- 13.Португали
- 14.Испани
- “19 дvгээр зvйл” байгууллага. Мэдээлэлд нэвтрэх (олж авах) тухай хуулийн тєсєл боловсруулах нь -Тєв болон Зvvн Европ, ТУХН-ын орнуудын чиг хандлага

Дєрєвдvгээр хэсэг
Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгvvлчдийн дагаж мєрдєх баримт бичигvvд

- Хэвлэлийн эрх чєлєєний Харти
- Ардчилсан хэвлэл мэдээллийн хэрэгслийн соёлын тунхаг
- Сэтгvvлчийн эрх чєлєє, хvний эрх
- Чєлєєт хэвлэлийн арван номлол
- Сэтгvvлчдийн баримтлах зарчим

Гуравдугаар хэсэг

Мэдээллийн эрх чєлєє

8. Голланд улс

Голландад мэдээлэл олж авах эрхийг хуулиар хангаж єгдєг.
1815 оноос хойш санал бодлоо илэрхийлэх эрх чєлєєг хуулиар баталгаажуулсан бєгєєд тус улсын хэвлэл нь Европын хамгийн чєлєєтэй хэвлэлvvдийн нэг юм. Нэр тєр гутаах тухай хуульд олон нийтийн санал бодлыг чєлєєтэй илэрхийлэх явдлыг огт хориглоогvй бєгєєд мєн тvvнчлэн нэр тєрєє сэргээх нєхєн олговор буюу торгуулийн хэмжээ харьцангуй бага байдаг байна.

Yндсэн хуулийн баталгаа

Голланд улс нь єєрийн Yндсэн хуульдаа мэдээллийн эрх чєлєєний талаар тусгасан дэлхийн цєєн орны нэг нь юм. Yндсэн хуулийн 110–р зvйлд Засгийн газрын байгууллагууд єєрсдийн хvлээсэн vvрэг хариуцлагыг биелvvлэхдээ Парламентын тухай хуулийн заалтуудтай уялдуулан олон нийтийг мэдээлэл олж авах эрхийг хангах ёстой хэмээн заажээ.
Мєн тvvнчлэн vндсэн хуульд мэдээллийг цензурдах болон хориглох тухай асуудлын эсрэг байр суурьтай хатуу заалтууд байдаг. Мєн хуулийн 7-зvйлд “Хуулийн дагуу хvн бvхний хvлээх vvрэг хариуцлагыг урьдчилан цензурдалгvйгээр тэдний бодол санаагаа хэвлэлийн хэрэгслээр дамжуулан илэрхийлэхэд хэн нэгэн нь урьдчилан зєвшєєрєл шаардах ёсгvй” гэж заажээ. Дээрхи заалтыг баримтлан “радио, телевизийн нэвтрvvлгийн агуулагыг урьдчилан хянах ” тухай асуудлыг зохицуулдаг. Голланд улс Yндсэн хуулийнхаа 93 зvйлд Хvний Эрхийн тухай Европын конвенц болон Иргэний болон улс тєрийн эрхийн олон улсын пактын заалтуудаас оруулсан байдаг.

Нууцын тухай хууль тогтоомж

Эрvvгийн хуулийн 98-р заалт болон дараах заалтуудад улсын нууцыг алдагдуулах тухай тус улсын Дотоод хэргийн яамнаас гаргасан журамд маш нарийн тодорхойлсон байдаг ба улмаар зєвхєн цєєн тооны албан ёсны хvмvvс нарийн тогтоосон журмын дагуу нууц эсэхийг нь шийдэх эрхтэй байдаг. Хоёрдугаарт бvх яамд Дотоод хэргийн яамтай зєвшилцсєний vндсэн дээр нууц мэдээллийн жагсаалтыг гаргах ёстой.Эцсийн дvнд шvvх єєрт олгогдсон эрхийн дагуу баримт бичгийг хянан vзэж хуулийн баталгаа болон мэдээлэл олж авах дvрэм журамтай уялдуулан тухайн мэдээллийг нууцлах эсвэл ил гаргах эсэх шийдвэрийг гаргана.

Мэдээлэл олж авах эрх

1978 онд гарсан Олон нийт мэдээлэл олж авах эрхийн тухай хуулийг нэрийг нь єєрчлєлгvйгээр 1992 оны 5-р сард шинэчлэн батлан мєрдєж байна. Тус хууль нь яамдууд, орон нутгийн эрх барих дээд байгууллагууд, хотын захиргаад, ус зохицуулалтын газар болон аж vйлдвэрийн салбарын зохицуулагч байгууллагууд єєрсдийн салбарын хvрээнд засгийн газраас зааж єгсний дагуу эрэмблэгдсэн, компьютерт бичигдсэн болон хэвлэмэл мэдээллийн талаар асуудлыг мєн уг хуульд зааж єгсєн.

Данийн хууль тайлбарлагчид мэдээлэл тархалтыг дотор нь “эерэг” ба “сєрєг” гэж ялган vздэг байна. “Жинхэнэ ардчилсан засгийн газрын ашиг сонирхолд нь нийцэж байвал” мэдээллээр тогтмол хангах хуулиар албаны хvмvvст эрх олгогддог аж. Байгууллага болгон нууцлалтай болохыг зорих болсон энэ vед нээлттэй байдалд чиглэсэн эерэг шийдвэр байх явдал нь энэ хуулийн хамгийн чухал онцлог юм. Албан бичиг хэрэг нийтийн шинжтэй байж, нийтийн ашиг сонирхол нууц задлахын эсрэг байгаагаас бусад тохиолдолд нээлттэй байх ёстой гэсэн vндсэн зарчим Нидерландад vйлчилдэг.

Нээлттэй байх зарчимд гарах хязгаарууд дунд “туйлын ба харьцангуй” гэсэн хоорондоо ялгаатай хоёр хязгаарлалт байна. Хаант засаглалын эв нэгдэлд аюул занал учруулах буюу улсын аюулгvй байдалд хор хохирол учруулах асуудал нь туйлын шинжтэй хязгаарлалт болох ба vvнтэй холбоотой мэдээ мэдээлэл нь Засгийн газрын хэмжээнд нууцлалын тvвшинд хадгалагдана. Шvvхэд гаргасан нэхэмжлэлийг шvvгч хянан vзээд тухайн мэдээлэл, жишээ нь улсын аюулгvй байдалд бодитойгоор аюул учруулахгvй гэдгийг олж тогтоож болно. Мэдээлэл нээлттэй байх явдал нууцлагдсан тєрийн эрх ашгаас даваагvй тохиолдолд харьцангуй хязгаарлалт бий болно.

Бусад улс орон, олон улсын байгууллагатай харилцах харилцаа, улсын буюу улсын байгууллагуудын эдийн засгийн ашиг сонирхол, гэмт хэргийн мєрдєн байцаалт, ялын дээд хэмжээний гvйцэтгэл, хувийн нууцтай холбоотой баримт материалуудад харьцангуй хязгаарлалт тохиолддог байна. Эдгээр асуудлаар мэдээллийг олж авахын тулд хvсэлт гаргагч нь мэдээллийг олон нийтэд ил тод болгох нь учруулах хор хохирлоос хир зэрэг ач холбогдолтой байж болохыг нотлох шаардлагтай байдаг.

Дотоод хэрэгцээнд зориулагдсан баримт материалууд маш нууц байдаг. Гэвч тодорхой бодлогын талаарх улс тєрийн хувийн санал бодолтой холбоотой мэдээллийг олон нийтэд ил болгохийг єєрєє зєвшєєрсєн л бол тухайн эзнийг нь дурьдахгvй байх хэлбэрээр нийтийн хvртээл болгож болдог. Тєрийн албан хаагчид болон зєвлєх хоорондын хувьд мэдээллийг ил болгох асуудал нь тэдгээр албаны хvмvvсийн санал бодлыг нийтэд зарлах гэж байгааг урьдчилан єєрсдєд нь мэдэгдсэн эсэхээс шалтгаалдаг. Мэдээлэл авахыг хvссэн єргєдлийг холбогдох байгууллага хvлээн авч шийдвэрлэх хугацаа хоёр хvртэл долоо хоног байх бєгєєд хэрвээ бичгээр хариугийн нь єгєх болбол дахиад хоёр долоо хоног сунгаж болдог.

Мэдээлэл авахыг хvссэн єргєдєл нь татгалзсан хариу єгсний улмаас 1978 оны хууль болон одоо vйлчилж байгаа хууль тогтоомжийн дагуу шvvхэд мэдvvлэх заргыг нэг шvvгчийн бvрэлдэхvvнтэй захиргааны шvvхээр шийдвэрлvvлнэ. Энэ тєрлийн шvvх ємнєх хууль тогтоомжийн дагуу 1976 онд байгуулагдсан байна. Асуудлын vvссэн шалтгаан нь процедур єєрчлєгдсєнтэй холбоотой байсан хэдий ч шvvх vйл ажиллагааг харьцангуй тvргэн, албан бус маягаар тодорхой зарим нэг улсын практикаас эсрэг явагддаг мэт санагддаг.

1980 оноос 1992 оны хооронд хуучин хуулиар захиргааны шvvх 650 орчим хэргийг шийдвэрлэсэн. Хэдийгээр нийт хурлын тоо цєєхєн байсан ч шvvхээр орсон бvх хэрэгт мэдээллийг ил болгохыг зєвшєєрсєн шийдвэр гаргаж байжээ. Одоогийн хуулиар мэдээлэл авах бололцоог єргєн болсон. Нидерландын Yндэсний Омбудсмены алба мэдээллийн эрх чєлєєний асуудлаар нэлээд анхаарах болсон. Энэ байгууллагын vйл ажиллагааны vр дvнд шvvхийн ємнєх шатанд гэмт хэргийн талаар мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох тухай журмуудын тєслийг Хууль зvйн яамны сайд боловсруулан гаргаад байна.

Ерєнхий дvгнэлт

Сэтгvvлчийн мэдээллийн эх сурвалжийг хамгаалах талаар саяхан Нидерландад нэгэн мэтгэлцээн болсон. Нидерландын сэтгvvлчдийн холбоо бие даасан сэтгvvлч гишvvдийн тухай хуулийг 1993 оны тєслєєр нь оруулж хэлэлцvvлэхийг дэмжсэн боловч зарим сэтгvvлчид ийм хэлбэрийн хамгаалалт бий болгосноор нийтлэлийн биеэ даасан байдалд хууль зvйн vvднээс гvнзгий нєлєєлєх болно гэсэн эмээсэн байр суурьтай байна.

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.