Ном, гарын авлага »
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
"СЭТГYYЛЧ БА
ХУУЛЬ" ЦУВРАЛ № 03" ГЛОБ ИНТЕРНЕЙШНЛ" ТББ
Yзэл бодлоо чєлєєтэй
илэрхийлэх эрх чєлєє
АГУУЛГА
-
Ємнєх vг
Нэгдvгээр хэсэг
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє
-
Б.Чимид.Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх болон хэвлэл мэдээллийн
эрх чєлєє
- Д.Оросоо.
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх бол хvний vндсэн эрх мєн
- Ш.Yнэнтєгс.
Хэвлэл мэдээллийн орчны зохицуулалтын хэлбэр, арга механизмын
тухайд
- Монгол улсын
хууль тогтоомжинд хийсэн судалгааны тайлан
Хоёрдугаар хэсэг
Олон улсын болон vндэсний эрх зvйн эх сурвалж
-
Хvний эрхийн тvгээмэл тунхаглал
- Иргэний болон
Улс тєрийн эрхийн тухай олон улсын Пакт
- Монгол улсын
Yндсэн хуулиас
- Монгол улсын
Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай хууль
Гуравдугаар хэсэг
Мэдээллийн эрх чєлєє
-
Мэдээллийн эрх чєлєє болон Европын холбоо
- 1.Австри
улс
- 2.Финлянд
улс
- 3.Франц улс
- 4.Герман
улс
- 5.Бельги
улс
- 6.Их Британи
- 7.Дани улс
- 8.Голланд
улс
- 9.Итали улс
- 10.Швед улс
- 11.Люксембург
- 12.Грек
- 13.Португали
- 14.Испани
- “19 дvгээр
зvйл” байгууллага. Мэдээлэлд нэвтрэх (олж авах) тухай хуулийн
тєсєл боловсруулах нь -Тєв болон Зvvн Европ, ТУХН-ын орнуудын
чиг хандлага
Дєрєвдvгээр хэсэг
Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгvvлчдийн дагаж мєрдєх баримт
бичигvvд
-
Хэвлэлийн эрх чєлєєний Харти
- Ардчилсан
хэвлэл мэдээллийн хэрэгслийн соёлын тунхаг
- Сэтгvvлчийн
эрх чєлєє, хvний эрх
- Чєлєєт хэвлэлийн
арван номлол
- Сэтгvvлчдийн
баримтлах зарчим
Гуравдугаар
хэсэг
Мэдээллийн эрх чєлєє
13.
Португали
Хэвлэлийн эрх чєлєєний
тухай асуудал урган гарч ирэхэд Yндсэн хуулийн гоё сайхан
vгс ба тvvний хэрэгжилтийн хооронд гvнзгий ангал vvссэн байхыг
сvvлийн хэдэн жил Португалийн сэтгvvлчид олж мэдэрчээ. Сэтгvvлчдийн
мэдээлэл олж авах эрхийг Yндсэн хуулиараа баталгаажуулна гэсэн
байдалд шууд эсрэг vйлчлэх зарим нэг маш нарийн хязгаарлалтай
хууль тогтоомжууд саад тотгор болж байна.
Yндсэн хуулийн
баталгаа
Yндсэн хуулийн 37-р зvйлд
: “Хvн бvр єєрийн бодол санаагаа vгээр, vйл хєдєлгєєнєєр буюу
аливаа бусад арга хэлбэрээр илэрхийлэх, таниулах эрхтэй ба
тvvнчлэн хавчин гадуурхуулгvйгээр чєлєєтэй мэдээлэл хийх,
мэдээлэл олж авах, мэдээлvvлэх эрх эдэлнэ.” хэмээн заажээ.
“Сэтгvvлчдийн мэдээллийн эх сурвалжид хvрэх эрх хангагдсан
байна” гэж мєн хуулийн 38–р зvйлд зааснаар мэдээлэлд хvрэх
эрхийг дахин тодотгон єгчээ.
Цаашилаад 48- зvйлд /1989
онд оруулсан нэмэлт/: “Иргэн бvр тєр, засгийн байгууллагуудын
vйл ажиллагааны талаар vнэн бодит мэдээлэл авах, тєрийн vйл
ажиллагааны удирдлага зохицуулалтын асуудлаар Засгийн газар
буюу холбогдох бусад эрх бvхий албан тушаалтнуудад санал бодлоо
илэрхийлэх эрхтэй” гэж заасан байна.
Хэвлэл, мэдээллийн асуудал
эрхлэх тєв байгууллага Yндсэн хуулийн 39-р зvйлд заасны дагуу
“улс тєр, эдийн засгийн хvчнvvдээс олон нийтийн мэдээллийн
хэрэгсэл хамааралгvй, бие даасан байх” явдлыг хангах зорилгоор
1990 онд байгуулагдсан.
Нууцын тухай хууль
тогтоомж
Yндсэн хуулиар хангагдсан
баталгаа байсаар байтал Парламент 1993 онд Тєрийн нууцын тухай
нарийн хязгаарлалт бvхий заалттай хуулийг баталсан. Улс орны
тусгаар тогтнол, тєрийн эв нэгдэл, дотоод ба гадаад аюулгvй
байдалд хохирол, аюул учруулж болохуйц мэдээлэлд энэхvv хуулиар
хязгаарлалт тогтоожээ. Тодорхой нэг хэсэг баримт мэдээлэл
нууцын ангилалд нэгэнт орвол тэр нь дєрєв хvртэлх жил хаалттай
байхаар хуульчилжээ.
Тєрийн нууц хэмээн зарлах
эрхтэй дараах албан тушаалтнууд байх ба vvнд: Ерєнхий сайд,
Засгийн газрын бvх гишvvд, Португалийн Ерєнхийлєгч, парламентын
дарга, орон нутгийн засаг захиргааны удирдлагууд зэрэг болно.
Хойшлуулшгvй, яаралтай нєхцєлд Португалийн мэдээллийн албаны
захирлууд, зэвсэгт хvчний командлагч аливаа нэг асуудлыг нууцын
зэрэглэлийн ангилалд оруулж мєн болдог байна.
Нууцын тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих зорилгоор хяналтын
шvvх байгуулагдсан. Гурван хvний бvрэлдэхvvнтэй энэхvv байгууллага
нь Захиргааны дээд шvvхийн ерєнхийлєгч, Засгийн газар болоод
сєрєг хvчинг тєлєєлсєн тус бvр нэг тєлєєлєгчєєс бvрдэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагуудын
тєлєєлєгчид энэхvv арга хэмжээг “дарангуйлалыг ханхалуулсан
тvгшvvрт vйлдэл” хэмээн тодорхойлоход дээд байгууллагаас ямар
нэгэн тайлбар хийгээгvй байна.
Хууль гарснаар сэтгvvлчид
болон 1995 онд засгийн эрхийг алдсан Социал демократ нам хоорондын
зєрчлийн эрин vеийг эхлvvлжээ. Олон тооны хэвлэл мэдээллийн
ажилтнууд тэр Засгийн газрын vйл ажиллагааны золиос болж,
зарим нэг нь ажлаасаа хvчээр халагдсан байна. 1993 онд Засгийн
газар сэтгvvлчдийг парламентын ордны зарим хэсэгт оруулахыг
хориглон хязгаар тогтоосон нь парламентад ажиллаж байсан сэтгvvлчид
эсэргvvцэл илэрхийлэн ажил хаяхад сєрєг хvчнийхэн тэднийг
дэмжжээ. Сарын дараагаар Засгийн газар буулт хийж, сэтгvvлчдийг
тєрийн ордонд чєлєєтэй явахыг зєвшєєрсєн байна.
Мэдээлэл олж авах
эрх
Хэвлэлийн тухай хууль
нь сэтгvvлчдэд мэдээлэл олж авах эрхийг жирийн иргэдийг бодвол
давуу байдал олгож байна. Гэтэл энэхvv эрх нь Нууцын тухай
хуулиар бvхэлдээ хязгаарлагдсан мэт санагдаж байгаа юм. Улс
орны аюулгvй байдал эсвэл улсын компани буюу иргэдийн хувийн
нууцад хамаарах мэдээлэл гэх мэтийн нууцлалын асуудлыг єєр
ямар нэг хуулиар албадан хуульчилбал мэдээлэлд нэвтрэх давуу
эрхэнд хамаарахгvй гэж Хэвлэлийн тухай хуулийн 4-р зvйлд заажээ.
Ерєнхий дvгнэлт
Социал демократуудаас
болж Португалид бий болсон Yндсэн хуулийн зарчим ба хуулийн
хэрэглээний хоорондын зааг нь Гранд Каньёны хавцал мэт санагдаж
болох юм. 1995 онд болсон сонгуулиар социалистууд засгийн
эрх авснаар Португалийн сэтгvvлчид Засгийн газартайгаа илvv
эрvvл харилцаатай болсон байна. |