Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Tєсєл болон хєтєлбєрvvд
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хууль
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
Соёл урлаг
Хууль
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Хvний эрх ба хэвлэл мэдээлэл
Урлагийн боловсрол
Худалдаж буй номнууд
Гарын авлага
Холбоо барих
 

Ном, гарын авлага » Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах

"СЭТГYYЛЧ БА ХУУЛЬ" ЦУВРАЛ № 03" ГЛОБ ИНТЕРНЕЙШНЛ" ТББ

Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє

АГУУЛГА

- Ємнєх vг

Нэгдvгээр хэсэг
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє

- Б.Чимид.Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх болон хэвлэл мэдээллийн эрх чєлєє
- Д.Оросоо. Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх бол хvний vндсэн эрх мєн
- Ш.Yнэнтєгс. Хэвлэл мэдээллийн орчны зохицуулалтын хэлбэр, арга механизмын тухайд
- Монгол улсын хууль тогтоомжинд хийсэн судалгааны тайлан

Хоёрдугаар хэсэг
Олон улсын болон vндэсний эрх зvйн эх сурвалж

- Хvний эрхийн тvгээмэл тунхаглал
- Иргэний болон Улс тєрийн эрхийн тухай олон улсын Пакт
- Монгол улсын Yндсэн хуулиас
- Монгол улсын Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай хууль

Гуравдугаар хэсэг
Мэдээллийн эрх чєлєє

- Мэдээллийн эрх чєлєє болон Европын холбоо
- 1.Австри улс
- 2.Финлянд улс
- 3.Франц улс
- 4.Герман улс
- 5.Бельги улс
- 6.Их Британи
- 7.Дани улс
- 8.Голланд улс
- 9.Итали улс
- 10.Швед улс
- 11.Люксембург
- 12.Грек
- 13.Португали
- 14.Испани
- “19 дvгээр зvйл” байгууллага. Мэдээлэлд нэвтрэх (олж авах) тухай хуулийн тєсєл боловсруулах нь -Тєв болон Зvvн Европ, ТУХН-ын орнуудын чиг хандлага

Дєрєвдvгээр хэсэг
Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгvvлчдийн дагаж мєрдєх баримт бичигvvд

- Хэвлэлийн эрх чєлєєний Харти
- Ардчилсан хэвлэл мэдээллийн хэрэгслийн соёлын тунхаг
- Сэтгvvлчийн эрх чєлєє, хvний эрх
- Чєлєєт хэвлэлийн арван номлол
- Сэтгvvлчдийн баримтлах зарчим

Гуравдугаар хэсэг

Мэдээллийн эрх чєлєє

1.Австри улс

Хєрш орнуудтай нь харьцуулбал Австрид vг хэлэх эрх чєлєєг илvv хvндэтгэн vздэг. Энэ нь Европын Хvний Эрхийн Конвенцид Австри нэгдмэл саналаар гарын vсэг зурсан хийгээд Yндсэн хууль нь дээрхи Конвенцтэй нэгдмэл vзэл санаатай байдагтай холбоотой юм. Гэвч тус улсад хэвлэл мэдээллийн эзэмшлийн талаар маргаантай байгаа бєгєєд энд єдєр тутмын сонины хоёр том урсгал дангаар ноёрхдог. Австрид хэвлэлийг зєв зохистой дэмжих замаар зарим хэсэгт хэвлэлийн системийг задлах арга хэмжээ авч байна.

Yндсэн хуулийн баталгаа

1867 онд Австрийн vндсэн хууль батлагдсан бєгєєд 1920 оны Холбооны Yндсэн хуультай зохицуулан єєрчилсєн юм. Уг хуулийн 13-р зvйлд “Хvн бvр єєрийн сонирхлоо дагах эрхтэй. Хэвлэл бол хяналтын юм уу зєвшєєрєл олгох алба биш” гэж заасан байдаг.

Мєн мэдээллийн эрх чєлєєний тухай хуулийн тайлбар ч байдаг. Холбооны хуулийн 20(4)-р зvйлд “ Бvх холбоо, муж, орон нутгийн засгийн газрын бvрэлдэхvvн хэсэг болон бvх корпораци нууцыг нь хуулиар хамгаалаагvй тохиолдолд vйл ажиллагааныхаа явцыг ард тvмэнд мэдээлж байх ёстой.” гэж заажээ. Австри улс 1958 онд Хvний Эрхийн Европын Конвенцид гарын vсэг зурсан бєгєєд vvнийг 1964 онд хууль болгон баталсан. Саяхныг хvртэл Yндсэн хуулиараа баталсан эрх чєлєєг “хуулийн vйл ажиллагааны хvрээн дэхь эрх” гэж авч vздэг байсан бєгєєд Yндсэн хуулийн шvvх эрх ашгийг илvv хамгаалах тал дээр анхааран ажиллаж, Европын Хvний Эрхийн Шvvхийн vндэслэлийг мєрдєж эхлээд байна.

Улмаар Австри 1978 онд Иргэний болон Улс тєрийн эрхийн Олон Улсын Пактад (цаашид “ИУТЭОУП” гэх ) нэгдэн орж, 1987 оноос ИУТЭОУП-ын дагуу хувь хvнд НYБ-ын Хvний Эрхийн Хороонд Австрийн эсрэг санал шvvмжлэл мэдvvлэх эрхийг олгосон байна. ИУТЭОУП нь Yндсэн хуульд хамааралгvй ба vvнийг шvvхэд шууд утгаар нь хэрэглэх боломжгvй юм.

Нууцын тухай хууль тогтоомж

Холбооны Yндсэн Хуулийн 20 /3/-р зvйлд vндэслэн гаргасан мэдээлэлтэй танилцах дvрэмийн тухай Эрvvгийн хуулийн 225-р хэсэгт заасан байдаг.Тус улсын Засаг захиргаа болон Шvvхийн зvгээс албаны нууцыг ил тод болгох хандлагыг баримталж байна.

Нууцыг задруулах, албан бичиг баримтыг мэдээлэх хоёрыг ялган тайлбарласан байдаг. Yvнд, хэрэв тєрийн албан хаагч нууцыг задруулсан тохиолдолд тухайн хvн хариуцлага хvлээнэ. Нэгэнт задарсан мэдээллийг сонин хэвлэл нийтлэх эрхтэй байдаг. Сvvлийн хэдэн жилд энэ талаар идэвхтэй мэдээлсээр ирсэн. Гэвч уг нууцыг тарааснаар улс vндэстний аюулгvй байдал, тvvний олон улсын харилцаанд хvндрэл учруулбал 225-р заалтын дагуу гэмт хэрэг гэж vздэг. Энэ тохиолдолд шvvх мэдээлэх эрх чєлєє, vндэсний аюулгvй байдал хоёрыг дэнслэн vзэх хэрэгтэй болдог. Сvvлийн жилvvдэд ийм хэдэн тохиолдол цєєн гарчээ. Мэдээлэл авах эрх гэдэг нь мэдээлэл цуглуулах газарт орох эрхийг авсан тохиолдолд засгийн газар сурвалжлагчдын цуглуулсан мэдээг хянах эрхгvй байдаг юм. Мєн 1987 онд жагсаал цуглаан хийж байсан хvмvvсийн фото зургуудыг цагдаа нар устгасан явдлыг шvvх хууль бус vйл ажиллагаа гэж vзсэн байдаг.

Мэдээлэл олж авах эрх

Холбооны хvрээнд Мэдээллийн Эрх Чєлєєний тухай хуульд мэдээлэлтэй танилцах харилцааг нарийн заасан бєгєєд хvсэлт тавигч мэдээлэлтэй танилцах зєвшєєрєл авч чадаагvй бол Засаг захиргааны шvvхэд хандаж болохоор заасан байна.1981 оны Хэвлэлийн хуулиар шvvхийн vйл ажиллагааг нээлттэй болгосон. Гэвч Австрид энэ єєрчлєлтийн талаар маргаантай байдаг. Тvvнчлэн Хэвлэлийн мэдэгдэлийн сенсааци, “хэвлэлийн шvvх хурал” гэж байдаг байна. Мєн хуулийн 31-р зvйлд сурвалжлагчийн нууцыг тууштай хамгаалсан бєгєєд Хэвлэн нийтлэгчид, редактор, сэтгvvлчид болон бусад хэвлэлийн ажилтан мэдээллийн агуулгын талаар шvvхийн ємнє мэдэгдэл хийхээс татгалзах эрхтэй. Шvvхийн даалгавраар гэмт хэрэг илрvvлэхээс бусад тохиолдолд сонин, телевизийн vйл ажиллагааг тагнан тандахыг хориглодог ба тагнан тандвал шvvхээс доод тал нь 10 жилийн хорих ял оноодог. Хэвлэлийн хуулийн єєр нэг эерэг тал нь нэр тєрийг гутаах явдлыг зохицуулсан бєгєєд энэ нь сэтгvvлчид зєвхєн єєрсдийнхєє ажлыг хийж байгаа эсэхийг батлах шалтгаан болсон юм.

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.