Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Tєсєл болон хєтєлбєрvvд
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хууль
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
Соёл урлаг
Хууль
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Хvний эрх ба хэвлэл мэдээлэл
Урлагийн боловсрол
Худалдаж буй номнууд
Гарын авлага
Холбоо барих
 

Ном, гарын авлага » Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах

"СЭТГYYЛЧ БА ХУУЛЬ" ЦУВРАЛ № 03" ГЛОБ ИНТЕРНЕЙШНЛ" ТББ

Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє

АГУУЛГА

- Ємнєх vг

Нэгдvгээр хэсэг
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє

- Б.Чимид.Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх болон хэвлэл мэдээллийн эрх чєлєє
- Д.Оросоо. Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх бол хvний vндсэн эрх мєн
- Ш.Yнэнтєгс. Хэвлэл мэдээллийн орчны зохицуулалтын хэлбэр, арга механизмын тухайд
- Монгол улсын хууль тогтоомжинд хийсэн судалгааны тайлан

Хоёрдугаар хэсэг
Олон улсын болон vндэсний эрх зvйн эх сурвалж

- Хvний эрхийн тvгээмэл тунхаглал
- Иргэний болон Улс тєрийн эрхийн тухай олон улсын Пакт
- Монгол улсын Yндсэн хуулиас
- Монгол улсын Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай хууль

Гуравдугаар хэсэг
Мэдээллийн эрх чєлєє

- Мэдээллийн эрх чєлєє болон Европын холбоо
- 1.Австри улс
- 2.Финлянд улс
- 3.Франц улс
- 4.Герман улс
- 5.Бельги улс
- 6.Их Британи
- 7.Дани улс
- 8.Голланд улс
- 9.Итали улс
- 10.Швед улс
- 11.Люксембург
- 12.Грек
- 13.Португали
- 14.Испани
- “19 дvгээр зvйл” байгууллага. Мэдээлэлд нэвтрэх (олж авах) тухай хуулийн тєсєл боловсруулах нь -Тєв болон Зvvн Европ, ТУХН-ын орнуудын чиг хандлага

Дєрєвдvгээр хэсэг
Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгvvлчдийн дагаж мєрдєх баримт бичигvvд

- Хэвлэлийн эрх чєлєєний Харти
- Ардчилсан хэвлэл мэдээллийн хэрэгслийн соёлын тунхаг
- Сэтгvvлчийн эрх чєлєє, хvний эрх
- Чєлєєт хэвлэлийн арван номлол
- Сэтгvvлчдийн баримтлах зарчим

Гуравдугаар хэсэг

Мэдээллийн эрх чєлєє

5.Бельги улс

Зан заншлын олон хэлбэр, холбооны улсын тогтолцооноос шалтгаалан Бельгийн улс тєр, хууль эрх зvйн асуудал ихээхэн тєвєгтэй. Валлона, Фландерс, нийслэл хот Брюссель гэсэн гурван бvс нь холбооны хуулийг бvрдvvлдэг бєгєєд тус тусын хууль эрх зvйн тогтолцоо, Хэвлэлийн хуультай бєгєєд бvс болгон хуулиа бие даан мєрддєг байна.


Yндсэн хуулийн баталгаа

Бельгийн Yндсэн хууль 1831 онд батлагдсан бєгєєд саяхан шинэчлэгдсэн юм. Yндсэн хуулийн 18-р зvйлд: "Хэвлэл бол эрх чєлєєтэй, тvvнийг хянан цагдах vзэгдэл байж болохгvй", 14-р зvйлд:"хувь хvнд бvх асуудлаар vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх олгоно" гэж заажээ. Дахин засварласан Yндсэн хуулийг 1994 оны 2 сарын 17-нд батлан, 1995 оны 1 сарын 1-нээс мєрдєж эхэлсэн бєгєєд vvний 33-р зvйлд "хууль, дvрэм, журмаар ямар нэгэн болзол тавиагvй тохиолдолд хvн бvр засаг захиргааны бvх бичиг баримтыг ашиглаж, хуулбарлаж болно" гэж заасан. Энэ нь мэдээлэлтэй танилцах эрхийг шvvхийн ємнє ч тодорхой болгож єгсєн.

Хvний Эрхийн тухай Европын Конвенц нь Бельгийн дотоод хуулийн нэгэн хэсэг болсон бєгєєд Белгийн хууль тогтоомжийн дагуу ажилладаг Бельгийн шvvх хувь хvний эрхийг илvv хамгаалж байгаагаас бусад тохиолдолд Страсбургийн шvvхийн гаргасан шийдвэр Бельгийн хуульд давамгайлдаг. Зєвхєн Дээд Шvvх л Страсбургийн шvvхийн гаргасан шийдвэрийг няцаах эрхтэй. Шvvхийн доод шатны байгууллага нь ч Хvний Эрхийн тухай Европын Конвенцийн дагуу хуулийг баримтлах ёстой.

Мэдээлэл олж авах эрх

Єнєєгийн Засаг захиргааны нээлттэй байдлын тухай хууль нь 1991 онд батлагдсан бєгєєд уг хууль тухайн улсын иргэн, цагаач хэн бvхэнд тэдний мэдээллийн сонирхлоос vл хамааран эрх тэгш vйлчилдэг, vvний зэрэгцээ мужийн захиргааны байгууллага болон "Засгийн газрын удирдлагад хамааралтай, аливаа тєрлийн, бvх мэдээлэл"-д энэ хууль vйлчилдэг. Хуулиар удирдлагын тогтолцооны талаар vнэгvй болон тєлбєртэй мэдээлэл, зєвлєлгєє єгєх vvргийг засгийн газрын болон орон нутгийн удирдлагад даалгасан.

Ингэснээр хvсэлт тавигч хаана, хэнд єргєдєл гаргахаа мэдэх боломжтой болно. Хvсэлт тавигч нэр хаягаа бичиж, асуултаа тодорхой зааж, боломжтой бол хайж байгаа мэдээллээ дурьдвал зохино. Хvсэлт ойлгомжгvй, хэтэрхий ерєнхий байвал хvлээж авахгvй. Хvсэлт гаргагч хадгалагдаж буй бичиг баримтыг vзэж, vvний талаар тайлбар авах эсвэл хуулбарлах зєвшєєрєл авдаг. Удирдлага 30 хоногийн дотор хариу єгєх ёстой бєгєєд vvнийг 15 хоногоор сунгаж болно. Энэ хугацаанд хариу єгєхийг татгалзах буюу удаашруулвал дараагийн арга хэмжээ авч эхэлнэ.

Аюулгvй байдал, бусдын эрхийг хамгаалах, олон улсын харилцаа, нийтийн тайван байдал, vндэсний батлан хамгаалах, гэмт хэргийн мєрдлєгийн улмаас мэдээлэл ашиглахыг эсэргvvцэж болно. Холбооны эдийн засаг, санхvvгийн асуудал бас єєр нэгэн татгалзах шалтгаан болж, хувийн нууц байдлаар єгсєн мэдээллийг хамгаална, Мєн мэдээлэгчийн нэр, танилцуулгыг нууцалж болно. Нєгєєтэйгvvр хувийн нууц хуулиар хамгаалагдсан бєгєєд Холбооны засаглалын vйл явц нууц юм. Бvрэн бус бичиг баримтыг олонд зарлавал буруу ташаа ойлголт єгєх нєхцєлд тэдгээрийг нууцална.

Хуулиар хvсэлт гаргагч авсан мэдээллээ худалдахыг хориглоно. Хvсэлт гаргагчид хуулийн дагуу дэмжлэг, туслалцаа єгєх, vйл ажиллагааны талаар мэдээлэх зорилгоор Засаг Захиргааны Бичиг Баримттай Танилцах Комиссыг (цаашид “ЗЗББТК” гэх) байгуулсан байна. Анхны хvсэлт нь няцаагдвал єргєдєл гаргагч дахин хянаж vзэх санаа тавьж, ЗЗББТК-т энэ тухайгаа даруйхан мэдэгдэх хэрэгтэй ч Комисс няцаалт єгсєн Удирдлагад саналаа хэлнэ. Гэвч тэд тушаах эрхгvй. Нийт 105 єдєр хvртэл хугацаанд хvсэлтийг хvлээж аваагvй бол асуудлыг шvvхэд шилжvvлнэ.

Ерєнхий дvгнэлт

Энэ судалгаанд хамрагдсан мэдээлэлтэй танилцах хуулиудаас хамгийн урт хvлээлгийн хугацааг Бельгийн хуулиар олгосон байна. Yйл ажиллагааг хянах зорилготой ЗЗББТК нь хамгийн сайн зєвлєгч байгууллага юм. Гэвч Бельгийн хууль эрх зvйн vйл ажиллагаанд дvгнэлт єгєхєд арай эрт байна.

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.