Ном, гарын авлага »
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
"СЭТГYYЛЧ БА
ХУУЛЬ" ЦУВРАЛ № 03" ГЛОБ ИНТЕРНЕЙШНЛ" ТББ
Yзэл бодлоо чєлєєтэй
илэрхийлэх эрх чєлєє
АГУУЛГА
-
Ємнєх vг
Нэгдvгээр хэсэг
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє
-
Б.Чимид.Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх болон хэвлэл мэдээллийн
эрх чєлєє
- Д.Оросоо.
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх бол хvний vндсэн эрх мєн
- Ш.Yнэнтєгс.
Хэвлэл мэдээллийн орчны зохицуулалтын хэлбэр, арга механизмын
тухайд
- Монгол улсын
хууль тогтоомжинд хийсэн судалгааны тайлан
Хоёрдугаар хэсэг
Олон улсын болон vндэсний эрх зvйн эх сурвалж
-
Хvний эрхийн тvгээмэл тунхаглал
- Иргэний болон
Улс тєрийн эрхийн тухай олон улсын Пакт
- Монгол улсын
Yндсэн хуулиас
- Монгол улсын
Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай хууль
Гуравдугаар хэсэг
Мэдээллийн эрх чєлєє
-
Мэдээллийн эрх чєлєє болон Европын холбоо
- 1.Австри
улс
- 2.Финлянд
улс
- 3.Франц улс
- 4.Герман
улс
- 5.Бельги
улс
- 6.Их Британи
- 7.Дани улс
- 8.Голланд
улс
- 9.Итали улс
- 10.Швед улс
- 11.Люксембург
- 12.Грек
- 13.Португали
- 14.Испани
- “19 дvгээр
зvйл” байгууллага. Мэдээлэлд нэвтрэх (олж авах) тухай хуулийн
тєсєл боловсруулах нь -Тєв болон Зvvн Европ, ТУХН-ын орнуудын
чиг хандлага
Дєрєвдvгээр хэсэг
Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгvvлчдийн дагаж мєрдєх баримт
бичигvvд
-
Хэвлэлийн эрх чєлєєний Харти
- Ардчилсан
хэвлэл мэдээллийн хэрэгслийн соёлын тунхаг
- Сэтгvvлчийн
эрх чєлєє, хvний эрх
- Чєлєєт хэвлэлийн
арван номлол
- Сэтгvvлчдийн
баримтлах зарчим
Гуравдугаар
хэсэг
Мэдээллийн эрх чєлєє
7.
Дани улс
200 жилийн турш хаалттай
байсны эцэст буюу 1849 онд либерал Yндсэн хууль батлагдсанаар
Дани улсын хэвлэл мэдээлэл 1940-1945 онуудыг (энэ vе Дани
улс фашист Германд эзлэгдээд байсан vе) эс тооцвол одоо хvртэл
эрх чєлєєтэй байгаа юм. Швед болон Финляндыг Европын холбоонд
элсэхээс ємнє Дани улс тус холбоондоо хамгийн нээлттэй улсад
тооцогдож байлаа. Гэвч Баруун Европын стандартыг дагах болсоноос
хойш энэ нь тийм ч чухал vзvvлэлт биш болжээ. Сvvлийн жилvvдэд
Данийн сэтгvvлчдийн сэтгэлийг хэвлэл мэдээллийн эрх чєлєєнд
халдаж байгаа явдал ихээхэн зовоож байна.
Yндсэн хуулийн баталгаа
Yндсэн хуулийн 77 дугаар
зvйлд зааснаар /1953 оноос хойш/: "Хvн бvр єєрийн бодол
санааг амаар болон бичгээр илэрхийлэн нийтлvvлэх эрхтэй бєгєєд
vvнээс улбаалан гарсан vр дагаврын хариуцлагыг хуулийн дагуу
хvлээх болно. Хяналт шалгалт болон бусад урьдчилан сэргийлэх
арга хэмжээг дахин авч хэрэгжvvлэхгvй болно" гэжээ. Хэдийгээр
эдгээр vгс сэтгvvлчдийн хувьд найдвар тєрvvлж байгаа ч Дээд
Шvvхийн зарим гол гол шийдвэрvvд хэвлэлийн эрх чєлєєг энэхvv
77-р зvйлд зааснаас арай л дутуу vнэлээд байгаа мэт санагдуулж
байгаа юм. Данийн сэтгvvлчид бусад холбооны гишvvн орнуудын
мэргэжил нэгтнvvдийнхээ нэгэн адил єєрсдийн эрхийг хамгаалахын
тулд дотоодын хууль сахиулах байгууллагаас бус харин олон
улсын шvvхээс илvvтэйгээр шалтгаалахад хvрээд байна.
Копенгагены нисэх онгоцны
буудал дахь цагдаагийнхан цагаачидтай хэрхэн харьцаж байгааг
илрvvлэхээр 1980-аад оны vед сэтгvvлч Мартин Брэум хуурамч
тєрсний гэрчилгээ vйлдэн Ираны цагаачийн дvрд хувирчээ. Дээд
Шvvх тvvний энэхvv vйлдлийг нийгмийн эрх ашгийн тєлєє байсан
гэж vзсэн боловч тvvнийг цагдаагийнхан цагаачидтай хэрхэн
ёс бусаар харьцаж байсныг илрvvлснийг vл харгалзан хуурамч
баримт бичиг vйлдсэн хэмээн буруутган их хэмжээний мєнгєн
торгууль тавьжээ.
1985 онд хэвлэлийн эрх
чєлєєг эргэлзээтэй байдалд оруулсан нэгэн vйл явдал болсон
юм. Тэр жил нэгэн Данийн радио арьс єнгєєр ялгаварлан vзэх
vзлийн тухай нэвтрvvлэг явуулж нэвтрvvлгийнхээ явцад арьс
єнгєєр ялгаварласан, танхай vг хэллэг хэрэглэж буй бvлэг этгээдvvдийн
яриаг нэвтрvvлжээ. Хэдий уг нэвтрvvлгийн зорилго арьс єнгєєр
ялгаварлах vзлийг єчvvхэн ч дэмжээгvй байсан ч Дээд Шvvхийн
таван шvvгчээс дєрєв нь уг нэвтрvvлэг арьс єнгєєр ялгаварлан
гадуурхах тухай хуулийг зєрчсєн хэмээн vзээд нэвтрvvлгийн
зохиогчдыг торгожээ. Эцэст нь энэ хэргийг Данийн Сэтгvvлчдийн
Холбооны тусламжтайгаар Европын Шvvхэд давж заалдсан бєгєєд
саяхан Европын Хvний Эрхийн Шvvх уг хэргийг сэтгvvлчдийн талд
шийдвэрлэжээ.
Нууцын тухай хууль
тогтоомж
Дани Улс Нууцлалын тухай
албан ёсны хуульгvй юм. Тэгэхдээ мэдээллийн эрх чєлєєний тухай
хууль тогтоомжид энэ асуудлын тухай тусгасан нь их байдаг.
Цаашилбал, Гадаад бодлогыг хамарсан батлан хамгаалах, аюулгvй
байдлын хvрээн дэх нууцлалыг хуульчилсан байдаг. Эрvvгийн
хуулийн дагуу бол нууцлалын зэрэглэлтэй материалыг тараасан
хэн ч бай 6 хvртэл сарын шийтгэл хvлээх ёстой. Гэвч энэ заалт
зарчим талаасаа илvv vйлчилдэг бєгєєд бодит амьдрал дээр бараг
хэрэглэгддэггvй билээ.
Одоо vед хэрвээ аливаа
нэгэн нууц материал ил болсон бол тvvнийг хэвлэн нийтлэх нь
хууль зєрчсєн хэрэг биш болоод байгаа билээ. Гэхдээ хэрэв
энэхvv материал нь улсын аюулгvй байдалд хамаарахгvй тохиолдолд
л шvv дээ.
Мэдээлэл олж авах
эрх
1970 оноос хойш Данийн
сэтгvvлчид олон нийтийн удирдлагын баримт бичгvvдтэй танилцах
боломжтой болсон билээ. 1987 онд Олон Нийтийн Удирдлагын Баримт
Бичигтэй танилцах тухай Хууль /ОНУББХ/ батлагдсанаар энэхvv
боломж улам нэмэгдсэн юм. 1991 онд Европын Холбооны баримт
бичгvvдтэй танилцах боломж олгосон заалт уг хуулинд нэмж оруулжээ.
Мєн сэтгvvлчид уг материалуудыг компьютержсэн байдлаар авах
боломжтой хэдий ч мэдээлэл хvсэгч уг материалыг интернетээр
юмуу он-лайнаар авахгvй зєвхєн хуулбар эсвэл хэвлэсэн байдлаар
авч болох ажээ.
Бvх яамд, газар, хэлтэс
болон орон нутгийн удирдлагын байгууллагууд, олон нийтийн
байгууллага, компани, аж ахуйн нэгжийг бvртгэдэг газрууд энэхvv
хуулинд хамрагддаг юм байна. Сэтгvvлчид уг хуулийн дагуу дээр
дурьдсан аль ч байгууллагаас мэдээлэл, баримт хvсэх эрхтэй
бєгєєд хэрэв хvссэн материалын зарим хэсгийг ямарваа нэгэн
шалтгаанаар хаан дарагдуулахыг оролдвол тэр vлдсэн хэсгийг
ч мєн олон нийтэд ил тод болгох эрхтэй ажээ. Мэдээлэл хvсэгчдэд
тухайн байгууллага 10 хоногийн дотор хариу єгєх ёстой бєгєєд
энэхvv хариуг єгєхдєє хvссэн мэдээллээр хангах эсвэл хvндэтгэх
шалтгаантайгаар татгалзах явдал байж болно. Татгалзсан тохиолдолд
мэдээлэл хvсэгч нь шvvхэд хандах эрхтэй. Зарим тохиолдолд
иймэрхvv хэргvvдийг Парламентын Удирдлагын Тєлєєлєгч /Омбудсмен/
шийддэг.
Энэ хуулийн нэг дутагдалтай
тал нь мэдээлэл хvсэгч нь ямарваа нэгэн баримт мэдээлэл хvсэхийнхээ
ємнє уг материалынхаа талаар нарийн мэдэх эсвэл нэрийг нь
мэдэж байх ёстой гэнэ. Зєвхєн материалын нэр болон доторх
агууламжийг нарийн мэдэж байж л хvссэн баримт бичиг мэдээлэлдээ
хvрэх боломжтой. Данийн Сэтгvvлчдийн Холбоо албаныхныг єєрсдийн
эзэмшилд байгаа баримт бичгийн жагсаалтын гаргаж єгч байх
vvргийг нь хуульчилахыг оролдож ирсэн билээ. Ихэнхи орон нутгийн
удирдах байгууллагууд зєвхєн vvнийг л хийдэг гэнэ.
Энэхvv баримт бичигтэй
танилцах тухай хууль vйлчлэхгvй байх тохиолдол маш их байдаг
нь харамсалтай.Хууль тогтоомжтой холбоотой баримт бичгvvдтэй
Парламентад єргєн баригдахаас нь ємнє танилцана гэсэн ойлголт
байдаггvй. Парламентын Удирдлагын Зєвлєлийн гишvvн асан Ларс
Нордсков Нилсен энэ тухай бичихдээ: “Ардчилсан нийгмийн ойлголтоор
улс тєрийн ямар нэгэн шийдвэрийн vндэс суурь бий болоход олон
нийтийн мэдээлэл, олон нийтийн маргаан, шvvмж чухал vvрэг
гvйцэтгэдэг. Гэвч vvнтэй vйл ажиллагаа маань уялдахгvй байна
” гэжээ.
Бvрэн гvйцэд боловсрогдсон
буюу бэлэн болсон баримт бичгvvдийг нэг байгууллагаас нєгєєд
шилжих хооронд сэтгvvлчид тэдгээртэй танилцах эрхтэй боловч
“дотоод vйл ажиллагааны зориулалттай баримт бичгvvдийг” ил
гаргах эрхгvй аж. Маш олон тєрлийн материал энэ нэрийн дор
vйлдэгддэг бєгєєд сэтгvvлчдийн мэдээллэсэнээр сvvлийн vед
засгийн газрын эрх мэдэлтнvvд хоорондоо гvйцэд боловсрогдсон
баримт бичгээр бус “дотоод vйл ажиллагааны” гэгдэх эдгээр
баримт бичгvvдээр илvvтэйгээр харилцах болжээ. 1990 оны 2
дугаар сард Омбудсмен нь тусгай зєвлєлийн боловсруулсан баримт
бичиг энэ хуулийн хvрээнд хамрана гэсэн шийдвэр гаргажээ.
Уг шийдвэрийг гаргах болсон
шалтгаан нь 1987 онд нэгэн сэтгvvлч тусгай зєвлєлєєс мэдээлэл
авахыг хvсээд татгалзсан хариу авсан учир тэрээр гомдол мэдvvлжээ.
Омбудсмен ийнхvv шийдвэрлэсэнээр хэрэв баримт бичгvvд тусгайлан
сайд нарын хэмжээнд бэлтгэгдээгvй зєвхєн тєрийн ажилтны хэрэгцээний
хэмжээнд боловсрогдсон бол уг материал сэтгvvлчдэд хvртээмжтэй
байх мэдээллийн тоонд багтана гэжээ.
Ерєнхийдєє, энэхvv хуулийн дагуу сэтгvvлчид тєрийн байгууллагуудтай
хамтран ажиллах явдал нь тийм ч санаснаар зvйл биш юм гэж
дvгнэжээ. Сэтгvvлчдийн зvгээс ирж байгаа хамгийн тvгээмэл
шvvмжлэл бол тєрийн байгууллагууд хvссэн материалыг нь хуулиар
тогтоосон эцсийн хугацааг нь хvртэл аль болох єгєхгvйг хичээдэг
гэжээ. Харин Европын Холбооны талаарх материал эрэлхийлсэн
мэргэжил нэгтнvvдийн хувьд энэ тал дээр арай нааштай замыг
туулсан байдаг аж.Европын Холбооны баримт бичгvvд автоматаар
нууцийн зэрэглэлтэй болдог байсныг 1991 онд єєрчиллєє.Гэвч
єєрчлєлтийн vр дvн нь єнгєцхєн зvйл байв. Бодит амьдрал дээр
ихэнхи тохиолдолд” нууц байх болно” гэдэг vг зєвхєн “нууц
байж болно.”гэдгээр солигджээ.
Энэ мэтчилэн хуулийн холбогдох єєрчлєлтvvдийн vг хэллэг нь
ч нэлээн vлбэгэрдvv болсон байв. Жишээ нь 12:1 дvгээр зvйлд
Европын Холбооны “техникийн vйлдвэр болон боловсруулалт, vйл
ажиллагааны болон бизнесийн явц” зэрэг асуудалтай холбоотой
мэдээллийг нууцлана гэжээ. Хуулийн 13:1 дэх заалтад хэрэв
Данийн Засгийн газар “тухайн хэргийн онцлогоос шалтгаалан
хувь хvн болон олон нийтийн эрх ашгийн тєлєє нууцалж” байна
гэж vзвэл Европын Холбооны тухай мэдээллийг єгєхєєс татгалзаж
болно гэж заажээ. Энэ бол нэлээн єргєн хvрээтэйгээр нууцлалыг
баталгаажуулсан заалт болж байна. Гэвч vvн дээр бас нэмэгдэнэ.
”Олон нийтийн удирдан зохион байгуулах, хянах, зохицуулах,
тєлєвлєх vйл ажиллагааны хэрэгжилтийг” мэдээллэхээс татгалзаж
болохыг мєн хуулиар баталгаажуулж єгчээ. Тvvнчлэн “олон нийтийн
санхvvгийн асуудлууд”, “олон нийтийн арилжаа наймааны асуудлуудыг”
хамруулж болох нээ.
Дээрхи байдлыг харгалзан
vзээд Европын Холбооны асуудлыг хариуцсан Парламентын Хороо
Европын Холбооны талаарх материалуудын хэвлэл мэдээлэлд илvv
олдоцтой болгох тал дээр шургуу ажиллажээ. Дээр дурьдсанчлан
Европын Холбооны талаар материал эрэлхийлэгч Дани эсвэл Бруссель
дэхь сэтгvvлчдийн хувьд Данийн Засгийн газрын тухай мэдээлэл
хайгчидтай харьцуулбал арай л дардан зам туулсан байх аж.
Шvvх хуулийн дагуу шvvх
хурлын явцыг чєлєєтэй мэдээлж болдог. Гэвч энд ч гэсэн зарим
хориглосон зvйл байх юм. Зарим тохиолдолд шvvгдэгч болон хохирогчийн
тухай мэдээллийг тараахыг хориглодог ажээ. Мєн уг хуулинд
сэтгvvлчдийн мэдээлэл олж авсан эх сурвалжыг хамгаалах заалт
байдаг. Гэвч дахиад л бас эрхийг нь хаасан тохиолдлууд байна.
Хэрэв тухайн хэрэг 4 ба тvvнээс дээш жил хорих ялтай бол уг
хэргийг сурвалжилсан сэтгvvлчээс хэргийн тухай мэдээллийн
эх сурвалжийг хаанаас олж авсныг шаардаж болох ажээ. Хэрэв
шvvгчдийн vзэж байгаагаар эх сурвалжыг нуун дарагдуулсан нь
шударга бус бол тэр сэтгvvлч хуулийн шийтгэл хvлээнэ. Гэхдээ
Данийн сэтгvvлчид ийм шахалтанд бараг орж байгаагvй гэдгийг
тэмдэглэх нь чухал юм.
Сэтгvvлчдийн ємчлєлд байгаа
материалыг эрэн сурвалжлах эсвэл хvчээр авах явдал нь эх сурвалжыг
хамгаалах эрхийг ноцтой зєрчиж байна гэсэн vг.1993 оны Дээд
Шvvхийн шийдвэр гарсанаас хойш Данийн Цагдаа зєвхєн энэхvv
vйлдлийг хийх эрхтэй болсон юм.
Ерєнхий дvгнэлт
Европын хэмжvvрээр
бол Дани улс хамгийн нээлттэй оронд тооцогдсоор байна. Гэвч
Данийн сэтгvvлчид Засгийн газрынхаа болон хууль шvvхийн байгууллагуудын
нээлттэй байдлын тухай vзэлд нь нэлээд шvvмжлэлтэй хандсаар
байгаа билээ. Европын Холбооны хувьд Данийн шvvхийн “арьс
єнгєєр ялгаварлах vзэлтэй” холбоотой радио нэвтрvvлгийн талаар
гаргасан шийдвэр нь маш чухал юм. Европын Холбооны шvvх уг
хэргийг няцааж хэрэгсэхгvй болгосон билээ. Данийн Хууль зvйн
сайд 1993 онд мэдэгдэхдээ “хэрэв Европын Холбооны хууль манай
засгийн газрын гаргасан шийдвэрийн эсрэг байх юм бол холбогдох
эрvvгийн хуулийн заалтууд ямар ч утга учиргvй болох биш vv”
гэжээ. Яг энэ хэлсэнчлэн уг хэрэг болжээ. Тиймээс Данийн улс
тєр болон хууль хяналтын байгууллагууд хэвлэл мэдээллийн эрх
чєлєєний асуудлыг дутуу vнэлсээр байх уу гэдгийг шийдэх цаг
иржээ. Швед, Финлянд Европын Холбоонд элссэн нь Данийн хувьд
холбоотонтой байх боломжийг олгож єгч байна. Европын хэмжээнд
Дани улс нь мэдээллийг нээлттэй байлгах асуудал дээр бусад
орнуудтай хамтран ажиллаж байна. |