Ном, гарын авлага »
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
"СЭТГYYЛЧ БА
ХУУЛЬ" ЦУВРАЛ № 03" ГЛОБ ИНТЕРНЕЙШНЛ" ТББ
Yзэл бодлоо чєлєєтэй
илэрхийлэх эрх чєлєє
АГУУЛГА
-
Ємнєх vг
Нэгдvгээр хэсэг
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє
-
Б.Чимид.Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх болон хэвлэл мэдээллийн
эрх чєлєє
- Д.Оросоо.
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх бол хvний vндсэн эрх мєн
- Ш.Yнэнтєгс.
Хэвлэл мэдээллийн орчны зохицуулалтын хэлбэр, арга механизмын
тухайд
- Монгол улсын
хууль тогтоомжинд хийсэн судалгааны тайлан
Хоёрдугаар хэсэг
Олон улсын болон vндэсний эрх зvйн эх сурвалж
-
Хvний эрхийн тvгээмэл тунхаглал
- Иргэний болон
Улс тєрийн эрхийн тухай олон улсын Пакт
- Монгол улсын
Yндсэн хуулиас
- Монгол улсын
Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай хууль
Гуравдугаар хэсэг
Мэдээллийн эрх чєлєє
-
Мэдээллийн эрх чєлєє болон Европын холбоо
- 1.Австри
улс
- 2.Финлянд
улс
- 3.Франц улс
- 4.Герман улс
- 5.Бельги
улс
- 6.Их Британи
- 7.Дани улс
- 8.Голланд
улс
- 9.Итали улс
- 10.Швед улс
- 11.Люксембург
- 12.Грек
- 13.Португали
- 14.Испани
- “19 дvгээр
зvйл” байгууллага. Мэдээлэлд нэвтрэх (олж авах) тухай хуулийн
тєсєл боловсруулах нь -Тєв болон Зvvн Европ, ТУХН-ын орнуудын
чиг хандлага
Дєрєвдvгээр хэсэг
Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгvvлчдийн дагаж мєрдєх баримт
бичигvvд
-
Хэвлэлийн эрх чєлєєний Харти
- Ардчилсан
хэвлэл мэдээллийн хэрэгслийн соёлын тунхаг
- Сэтгvvлчийн
эрх чєлєє, хvний эрх
- Чєлєєт хэвлэлийн
арван номлол
- Сэтгvvлчдийн
баримтлах зарчим
Гуравдугаар
хэсэг
Мэдээллийн эрх чєлєє
4.
Герман улс
Герман улсын мэдээллийн
эрх чєлєєний талаар баримталж буй байр суурь нь дээр дурьдсан
Скандинавын орнууд болон нууцлалыг хэт чухалчладаг гэж хэлж
болмоор Британи болон Ирландын байр суурины дунд оршино. Холбооны
Герман Улсын тvvх, ялангуяа хvйтэн Дайны цагт эзэлж байсан
тvvний байр суурь нь тус орны Yндсэн хуульд илэрхийллээ олсон
vзэл санаа ба шvvхийн практик хоёрын хооронд зєрvv, мєргєлдєєн
vvсэхэд хvргэсэн байна.
Энэ шалтгаанаар, хэвлэлийн
эрх чєлєє болон мэдээллийн эрх чєлєєг хєндсєн асуудлууд нь
Yндсэн Хуулийн Шvvх дээр байнга хатуу тэмцэлийн vр дvнд шийдвэрлэгддэг
байв. Хамгийн чухал хэргvvдээс 1996 оны “Der Spiegel”-ийн
хэрэг мєн 1981 оны гvнтер Валрафын хэргийг хэлэлцсэн явдал
юм.
Yндсэн Хуулийн 5(1) дvгээр
зvйлд “Хvн бvр єєрийн vзэл бодлоо амаар, бичгийн болон дvрсийн
хэлбэрээр илэрхийлэх, тvгээх эрхтэй бєгєєд олон нийтийн хvртээл
болсон мэдээллийг ямар ч саадгvйгээр олж авах эрхтэй.Хэвлэлийн
эрх чєлєє болон радио телевизийг ашиглан мэдээлэх эрх чєлєєгєєр
хангагдсан байна.Хэвлэлийг хянан шалгах явдлыг хориглоно.”
гэж заажээ. “Мэдээллийг ямар ч саадгvйгээр олж авах” эрх нь
мэдээллийн эрх чєлєєний Yндсэн хуулийн баталгаа гэсэн утгаар
ойлгогдоно. Эдгээр эрхэд тавьсан зарим хязгаарлалтыг 5(2)
дугаар зvйлд “эдгээр эрх нь иргэний хувийн болон хvvхдийн
эрхийн хамгаалалтыг зохицуулах хууль тогтоомжийн заалтуудаар
хязгаарлагдана.” гэж заасан байдаг. 18 дугаар зvйлд “vзэл
бодлоо илэрхийлэх эрхээ ялангуяа хэвлэлийн чєлєєт ардчилсан
тогтолцооны vндсийг эвдэх зорилгоор буруугаар ашигласан тохиолдолд
эдгээр vндсэн эрхийг Холбооны улсын Yндсэн хуулийн Шvvхээр
шийдвэрлэсэн хэлбэрээр хасна ”гэж заасан байна. Гэхдээ 19
дvгээр зvйл “ ямарч тохиолдолд vндсэн эрхийг бvр хасч болохгvй
”гэж мєн заасан байдаг. Холбооны улсын Yндсэн Хуулийн Шvvх
нь хэвлэлийн эрх чєлєєг “хvний эрхийн хамгийн онцгой чухал
эрх бєгєєд ардчилсан тогтолцооны гол амин vндэс” мєн хэмээн
тодорхойлжээ.Энэ утгаараа, Yндсэн Хуулийн Шvvх нь хэвлэл мэдээллийн
байгууллагуудыг хувь хvний эрхээс илvv ардчиллын суурь байгууллага
гэж vзэж байна. Хэвлэлийн зєвшєєрєл нэвтрvvлэх, мэдээллийн
эх сурвалжийг хаах, хэвлэлийн тооны хязгаарыг улс тєрийн vзэл
бодлын дагуу тогтоох арга хэмжээнvvд нь Yндсэн хуульд харш
vйл ажиллагаа юм.
Германы Yндсэн хуулийн
болон vзэл бодлын эрх чєлєєний нэрт зvтгэлтэн, профессор Улрих
Карпен “Тєрийн нууцлалын сонирхол, мэдээллийн эрх чєлєєний
сонирхол мєргєлдєх тохиолдолд Германы шvvх талуудын сонирхлыг
тэнцвэржvvлэх зорилгоор пропорциональ тестийг хэрэглэх болно.”гэж
бичжээ. Гурван талт энэхvv тестийг хэрэглэхэд засгийн газар
нь єєрийн дэвшvvлж буй саналыг зохистой, шаардлагатай, пропоциональ
гэдгийг нотлох vvрэгтэй. Тэрээр нэмж хэлэхдээ “Эцсийн дvгнэлтийг
гаргахад аль талын сонирхол давамгайлж буй талаар ямар нэгэн
эргэлзээ гарсан тохиолдолд хэвлэлийн эрх чєлєєний сонирхлыг
илvv тvлхvv анхаарна“ гэжээ.
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх
эрхийн vйлчлэх хvрээнд Германы иргэдээс гадна бусад бvх хvмvvс
мєн адил хамаарна.Бодит байдлаар авч vзвэл vзэл бодлын илэрхийллийг
хамгаалахын зэрэгцээ мєн тvvнд агуулагдаж буй хийгээд тvvний
зорьж буй нєлєєлєл давхар хамгаалагдаж байгаа юм. Яагаад гэвэл
vзэл бодлын илэрхийллийн утга учир нь орчин тойрондоо оюун
санааны нєлєє vзvvлэх, олон нийтийг тодорхой vзэл бодолтой
болгох, тvvнд итгэл vнэмшлийг олгоход оршдог юм. Yзэл бодлыг
чєлєєт байдлаар бий болгох явдал нь харилцааны vйл явцад хэрэгждэг.
Yvний тулд нэг талаас vзэл бодлоо илэрхийлж тvгээх эрх чєлєє,
нєгєє талаас илэрхийлсэн vзэл бодлыг хvлээж авах, єєрєєр хэлбэл
мэдээлэл авах эрх чєлєє байх шаардлагатай. Yндсэн Хуулийн
5 дугаар зvйлийн 1-ийн заалт нь vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх,
тvvнийг тvгээх ба мэдээлэл авах эрхийг хvний vндсэн эрхийн
хэмжээнд баталгаажуулж байгаагийн зэрэгцээ мєн харилцааны
vйл явцыг / процессыг/ vндсэн хуулиар хамгаалах зорилгыг тавьж
байгаа юм.2 ХБНГУ-ын бавари муж улс нь нийтийн мэдээллийн
хэрэгслээр Германд тэргvvн байранд ордог. Ажлын 10 байрны
нэг нь энэ салбарынх. Германы мэдээллийн программын бvх ажилтнуудын
33 % нь Баварид ажилладаг.
Германы сонин сэтгvvл
гаргадаг компаниудын тавны нэг нь Баварид байдаг ба тэд 250
гаруй нэрийн сонин, бараг 1450 сэтгvvл гаргадаг.Єдєрт 3 сая
сонин борлуулагддаг, Баварид 2800 хэвлэх vйлдвэр, 1000 орчим
ном, сэтгvvлийн хэвлэлийн газар ажилладаг. Нийт Германы хэмжээгээр
хэвлэгддэг номын дєрєвний нэг нь эндхийн бvтээгдэхvvн юм.
Европын номын нийслэл гэгддэг Мюнхен хот нь Нью-Йоркийн дараа
ордог дэлхийн хоёрдох том номын хот билээ.Баварид улсын чанартай
радио, телевизийн програмаас гадна хувийн радио, телевиз олноор
ажилладаг. Жишээ нь : Радио антени-Бавари, Германи даяар цацагддаг
кабелийн программ, Радио-эгшиг болон орон нутгийн чанартай
олон радио нэвтрvvлгийн программтай. Телевизийн программ л
гэхэд: РТЛ-2, ДСФ,ТМ-3, ДФ-1, Кабель-1, Прозибен зэрэг нь
Мюнхенээс явуулдаг.3
Нууцын тухай хууль
тогтоомж
Германы мэдээллийн нууцлалын
тухай хуулийн заалтууд нь энэ талаарх тусгай хуулинд биш харин
мэдээллийн тухай хуулийн хуулийн онцгой нєхцлийн заалтуудад
тодорхойлогдсон байна. Харамсалтай нь, эдгээр хангалттай тодорхой
бус бєгєєд 19 дvгээр зvйлийн дагуу нууц буюу нууцлалын журамын
тухай нарийвчилсан тодорхойлолт байхгvй байна. Эрvvгийн Хуулийн
93 дугаар хэсэгт зааснаар улсын нууц гэж зєвхєн тодорхой тооны
хvмvvс авах эрхтэй, Холбооны Улсын аюулгvй байдалд учирч болзошгvй
ноцтой хохирлоос сэргийлэх зорилгоор гадаад улс орнуудаас
нууцлагдах ёстой тоо баримт, мэдээлэл, зvйлvvдийг хэлнэ.
1968 онд 95 дугаар хэсэгт
єєрчлєлт орсоноор сэтгvvлчдийг эх орноосоо урвасан хэргээр
шийтгэх илvv хэцvv болсон. Гэвч: улсын нууцыг эрх бvхий бус
хvмvvст хvргэсэн, олон нийтэд тvгээсэн, ингэснээрээ улмаар
улсын гадаад аюулгvй байдалд ноцтой хохирол учруулсан иргэнийг
эх орноосоо урвасан хэргээр хариуцлага хvлээлгэнэ. Хэвлэл
мэдээллийн байгууллагуудад зэвсэгт хvчний техник, тєхєєрємж,
батлан хамгаалахын тєлєвлєгєєг нийтлэхийг хориглоно.
Мєн 93(2) хэсэгт харин
улсын нууцын тодорхойлолтыг илvv хязгаарлаж єгч байна. Чєлєєт
ардчилсан тогтолцооны эсрэг болон зэвсэг хорогдуулах хэлэлцээрийг
зєрчин бусад оролцогч талуудаас нууцалсан тоо баримтуудыг
улсын нууц гэж тооцохгvй. Хэрэв тухайн мэдээллийг нууц байсан
атал биш гэж итгэж байсан эсвэл бусдыг аврах зорилгоор нийтэлж
болно.
Мэдээлэл олж авах
эрх
Германы мужуудын хэвлэлийн
хууль нь албаны баримт бичиг, мэдээлэл авах эрхээр тусгайлан
хангана. Жишээ нь, Гамбург хотын мужийн хэвлэлийн хуулийн
4 дvгээр зvйлд “Тєрийн байгууллагууд нь Хэвлэл, Радио телевизийн
тєлєєлєгчдєд нийгмийн vvргээ гvйцэтгэхэд нь шаардлагатай хэрэгцээт
мэдээллийг єгєх vvрэгтэй бєгєєд мэдээлэл єгєхийг хориглосон
ерєнхий тогтоолууд нь” хvлээн зєвшєєрєгдєх ёсгvй” ба тєрийн
албан хаагчид албаны мэдэгдэл хийхдээ хэвлэл мэдээллийн бvх
тєлєєлєгчидтэй адил тэгш харьцах vvрэгтэй” гэж заажээ. Хуучин
Холбооны бvгд Найрамдах Герман Улсын бvх мужууд адил тєстэй
мэдээлэл авах эрхийн баталгаа єгч байгаа ба хуучин Бvгд Найрамдах
Ардчилсан Герман Улсын мужууд тэдгээрийг дагаж баталгаагаа
єєрчилж байна.
Берлин хотын муж нь мэдээлэл
олгохоос татгалзсанаас буюу хуурамч мэдээлэл єгсєнєєс хохирол
учирсан тохиолдолд шvvхэд хандахыг зєвшєєрч байна. Гэвч дээрхид
хамаарахгvй онцгой тохиолдлуудыг єргєнєєр тодорхойлсон учир
албан байгууллагууд ямар ч мэдээлэл єгєхєєс татгалзаж болох
боломж бvрдсэн байна. Мэдээж бvх мужуудад хяналт шалгалтанд
байгаа хэргийн талаарх мэдээллийг хамгаалах шаардлагатай ердийн
хамгаалалт бий. Гэхдээ, жишээ нь Гамбургт “нууцлалын хуулийн
хvрээнд хамаарагдах буюу хамгаалах хэрэгтэй олон нийтийн болон
хувийн онцгой сонирхол, эрх ашигтай холбогдсон мэдээллийн
тухайд гэвэл тэдгээрийг олгох хvсэлтийг хvлээн авах ёсгvй”
байна.
“ Нууцлалыг зохицуулах”
буюу “хамгаалах хэрэгтэй хувийн эрх ашиг, сонирхол” гэсэн
нэр томьёонууд нь тус мужийн хэвлэлд байнга тохиолддог билээ.
Эцэстээ эдгээр олон нэр томьёо нь нэг зvйлээ олон дахин давтаж,
хууль тогтоомжууд нэг зvйлийн талаар хэт нурших хандлагатай
болж байна: “Нууц учир нууц юм” гэж хэлж буй мэт. Германы
хуульд сэтгvvлчдэд мэдээллийнхээ эх сурвалжийг задруулахаас
татгалзах хязгаарлагдмал эрх олгодог. Эрvvгийн байцаан шийтгэх
Хуулийн 53 дугаар бvлэгт мэргэжлийн шугамаар сонин, сэтгvvл
болон радио нэвтрvvлгийг бэлтгэх ажилд оролцож буй хvмvvс
тухайн мэдээлэл нь хэвлэлийн, нэвтрvvлгийн зориулалттай бол
тvvний эх сурвалжыг мэдvvлэхээс татгалзах эрхтэй” гэж заасан
байна. Харин, жишээлбэл, цэргийг оргоход хєхvvлэн дэмжих,
нас барсан хvний нэр хvндийг гутаах, иргэдийг гvтгэх зэрэг
vйлдлийг хийсэн сэтгvvлчид Эрvvгийн байцаан шийтгэх хуулийг
зєрчиж шийтгэх хуулийг зєрчиж байгаа бєгєєд улмаар Yндсэн
хуулиар олгогдсон хэвлэлийн эрх чєлєєгєє алдахад хvрнэ. Хэвлэлийн
материалыг хураан авахыг хориглосон тєрєл бvрийн заалт бий.
Гэвч, “Шпигель”-ийн хэргийн vед эрх мэдэлт байгууллагууд эдгээр
заалтыг тун бага харгалзсан байна.1962 онд Гамбургийн энэхvv
сэтгvvлд НАТО-гийн цэргийн хээрийн сургууль дээр Холбооны
Герман Улсын зэвсэгт хvчин ямар сул байсныг єгvvлсэн єгvvлэл
гарав.
Yvний улмаас холбооны
Прокурор тус сэтгvvлийн эрхлэгч Рудольф Аугштайныг болон тvvний
зарим ажилтнуудыг баривчлав. Цагдаагийн ажилтнууд дєрвєн долоо
хоногийн турш тус сэтгvvлийн газрын архивыг шалгаж, “Шпигель”-ийн
хэргийн тухай хэвлэлийн материалуудыг хайж, хураасан байна.
Холбооны Улсын Yндсэн Хуулийн Шvvх Аугштай болон тvvний хамтран
зvтгэгчдийн хэргийг хянан vзээд, бараг хэрэгсэхгvй болгон
шvvх хуралд ч оруулаагvй байна. Гэхдээ, Шvvх эрх хєндєгдсєн
тухай тус сэтгvvлийн газрын гаргасан гомдлыг няцаан буцаасан
байна.Энэ хэргийн талаар шvvгчдийн санал дєрєв дєрвийн харьцаатай
тэгш хуваагдсан байсан бєгєєд эрх бvхий байгууллагуудын хэвлэлийн
материалыг хураах, шалгах эрхийг тодорхой хэмжээгээр хязгаарлав.
Германы шvvгчдийн хэвлэлийн
эрх чєлєєнд хэрхэн ханддаг талаар дvгнэлт хийхэд Валрафын
хэргийг авч vзэх нь маш чухал. 1997 онд, Валраф нууц нэрээр
доод зиндааны хэмээн тооцогддог Билд-Цайтунг /Bild- Zeitung
/ сэтгvvлд ажиллаж байсан бєгєєд тvvнийхээ дараа тус сэтгvvлийн
газарт ажилласан тухайгаа ном болгон бичсэн байна. Чингэхдээ
тэрээр тус сэтгvvлийн нэр хvндийг олны ємнє унагааж, мэргэжлийн
маш доод тvвшинд ажилладагийг илчилсэн байна. Тус сэтгvvлийн
компани, хvч эрх мэдэл бvхий Шпрингер Групп тvvний эсрэг нэхэмжлэл
гаргасан боловч 1981 онд ялагдал хvлээсэн. Холбооны улсын
дээд шvvх олон нийтийн эрх ашгийг илvv чухал гэж vзэн Валрафын
хэрэглэсэн зальт аргыг чухалчлан авч vзсэнгvй.
Шvvх хэвлэлийн хариуцлага
vvргээ умартсан сэтгvvлийн газрыг илчилсэн явдал нь зvй ёсны
асуудал юм гэсэн дvгнэлтэд хvрч, ийм тєрлийн дутагдлыг шvvмжилж
санал бодлоо солилцох замаар илрvvлсэн нь Yндсэн хуулийн зарчимтай
нийцэж байна гэж vзэв. Мєн Хэвлэлийн газрын ийм тєрлийн дутагдал
нь тvvнийг хууль бус аргаар илрvvлсэн явдлаас илvvгээр хуульд
сєрєг нєлєє vзvvлнэ гэсэн дvгнэлтэд хvрсэн байна. Хэдийгээр
Шvvх дээрх дvгнэлтэд хvрсэн ч Валраф шvvхийн танхимаас огт
шийтгэлгvйгээр гарсангvй. Шvvгчид хувийн нууцлалыг vндэс болгон
тvvнийг Билд сэтгvvлийн эрхлэгчийн гэрт зочлохдоо олж илрvvлсэн
зvйлсийн тухай тайлагнахыг хориглов.
Холбооны улсын vндсэн
хуулийн шvvх нэмэлт дvгнэлтэндээ Дээд шvvхийн 1984 онд гаргасан
дvгнэлтийг хvчингvйд тооцсон нь сонирхолтой явдал болсон байна.
Yндсэн хуулийн шvvхийн vзэж буйгаар хэвлэлийн нууцын зарчмын
дагуу Валраф Билд сэтгvvлийн хэвлэлийн хурлын протоколыг хавсруулан
оруулах ёсгvй байв.
Ерєнхий дvгнэлт
Хэдийгээр Германы хууль
мэдээлэл олгохоос татгалзсан тохиолдлыг шvvхээр хянан шалгахыг
зєвшєєрдєг ч асуудлыг шийдвэрлэх vйл явцыг хянах, тvргэлvvлэх
эрх мэдэл бvхий бие даасан омбудсмен буюу шvvхийн байгууллага
байхгvй байна. Холбооны Yндсэн Хуулийн Шvvх мэдээлэл авах
эрхийг хамгаалдаг нь ойлгомжтой, энэ шатанд хvртэл их цаг
хугацаа шаардагдана. Сэтгvvлчдийн асуудлын талаар улс тєрийн
уур амьсгал, хандлага таатай биш байдаг нь харамсалтай юм.
|