Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Tєсєл болон хєтєлбєрvvд
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хууль
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
Соёл урлаг
Хууль
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Хvний эрх ба хэвлэл мэдээлэл
Урлагийн боловсрол
Худалдаж буй номнууд
Гарын авлага
Холбоо барих
 

Ном, гарын авлага » Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах

"СЭТГYYЛЧ БА ХУУЛЬ" ЦУВРАЛ № 03" ГЛОБ ИНТЕРНЕЙШНЛ" ТББ

Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє

АГУУЛГА

- Ємнєх vг

Нэгдvгээр хэсэг
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє

- Б.Чимид.Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх болон хэвлэл мэдээллийн эрх чєлєє
- Д.Оросоо. Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх бол хvний vндсэн эрх мєн
- Ш.Yнэнтєгс. Хэвлэл мэдээллийн орчны зохицуулалтын хэлбэр, арга механизмын тухайд
- Монгол улсын хууль тогтоомжинд хийсэн судалгааны тайлан

Хоёрдугаар хэсэг
Олон улсын болон vндэсний эрх зvйн эх сурвалж

- Хvний эрхийн тvгээмэл тунхаглал
- Иргэний болон Улс тєрийн эрхийн тухай олон улсын Пакт
- Монгол улсын Yндсэн хуулиас
- Монгол улсын Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай хууль

Гуравдугаар хэсэг
Мэдээллийн эрх чєлєє

- Мэдээллийн эрх чєлєє болон Европын холбоо
- 1.Австри улс
- 2.Финлянд улс
- 3.Франц улс
- 4.Герман улс
- 5.Бельги улс
- 6.Их Британи
- 7.Дани улс
- 8.Голланд улс
- 9.Итали улс
- 10.Швед улс
- 11.Люксембург
- 12.Грек
- 13.Португали
- 14.Испани
- “19 дvгээр зvйл” байгууллага. Мэдээлэлд нэвтрэх (олж авах) тухай хуулийн тєсєл боловсруулах нь -Тєв болон Зvvн Европ, ТУХН-ын орнуудын чиг хандлага

Дєрєвдvгээр хэсэг
Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгvvлчдийн дагаж мєрдєх баримт бичигvvд

- Хэвлэлийн эрх чєлєєний Харти
- Ардчилсан хэвлэл мэдээллийн хэрэгслийн соёлын тунхаг
- Сэтгvvлчийн эрх чєлєє, хvний эрх
- Чєлєєт хэвлэлийн арван номлол
- Сэтгvvлчдийн баримтлах зарчим

Дєрєвдvгээр хэсэг

Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгvvлчдийн дагаж мєрдєх баримт бичгvvд

Ардчилсан хэвлэл мэдээллийн хэрэгслийн соёлын тунхаг

Олон Улсын Сэтгvvлчдийн холбоо ирээдvйг єєдрєгєєр тєсєєлєн харж байна. Ардчилсан хэвлэл мэдээллийн соёлыг тєлєвшvvлэн бvрдvvлж дэмжих vйлсэд чєлєєт бие даасан мэргэжлийн холбоодод эвлэлдэн нэгдэж, зохион байгуулагдсан мэргэжлийн сэтгvvлчид онцгой vvрэгтэй.

Хаа сайгvй нийгмийн шударга ёс тогтож, vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє газар авч, єргєжин тэлэхээс ардчилал хамааралтай юм гэж ОУСХ итгэж байна.

Ардчилсан нийгэмд мэдээллийн хэрэгслийн гvйцэтгэх vvрэг онцгой євєрмєц агаад тухайлсан vvргийг ухаарч сэхээрсэн тэр цагт ардчилал бvрнээ vнэ хvндтэй болох учиртайг ОУСХ нотолж байна. Ардчилсан нийгэм дэх мэдээллийн vvрэг нь уг чанартаа хэвлэлийн эрх чєлєєний жаяг зарчмыг ёсчлон баримтлах явдал бєгєєд чухам vvн дээр л vзэл санаа илэрхийлэх эрх чєлєє тулгуурлана. ОУСХ-ны vзэж байгаагаар мэдээ, мэдээлэл нь нийтэд зориулагдсан зvйл болохын хувьд сэтгvvлчдээс уншигч, vзэгч, сонсогч тvмнээ бодож, тэдэнд хэрэгтэй юмыг нь хvргэж дуулгах vvргээ биелvvлэхэд нь хєндлєнгийн оролцоо, хориг саад байх учиргvй. ОУСХ нь хэвлэлийн эрх чєлєє гэдгийг “ хєндлєнгийн нєлєєлєл, оролцооноос чєлєєтэй байх явдал мєн. Энэ нь сэтгvvлч, сонины эрхлэгч, хэвлэн нийтлэгчдээс баримт сэлт хийгээд vзэл бодлыг нийтлэн нэвтрvvлж, дамжуулж тvгээхдээ гагцхvv олны эрэлт шаардлага, эрх ашгийг хамгаас урьтал болгоход зайлшгvй чухал зvйл юм. Yvнгvйгээр ардчилсан сонголт нь хариуцлагатай шийдэл болж чадахгvй” хэмээн томъёолж тодорхойлох байна.Тэгэхдээ хэвлэлийн эрх чєлєє хэдийд хэрэгжиж биелэх вэ гэвэл:

Нэгд: Янз бvрийн санаа, vзэл бодлыг тусгасан чєлєєт, бие даасан, хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол ардчилсан нийгмийг цогцлуулан байгуулахад зайлшгvй хэрэгтэй угтвар нєхцєл мєнийг,

Хоёрт: Мэдээллийн урсгал нь газар зvйн байршил, гарал vvсэл, хєрєнгє баялаг, хэл яриа ямар байхаас шалтгаалахгvйгээр нийт хvн зоны нийтлэгvvдэд хэрэг болох амин чухал болохыг,

Гуравт: Ард иргэдээс эдлэх мэдээллийн эрх чєлєє, тэдэнд єєрт нь хэрэгтэй зvйлийг олж мэдэх эрх хаана баталгаажсан байна, зєвхєн тэнд л vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє байдгийг,

Дєрєвт: Дэлхийд хаа сайгvй ардчилсан, олон ургалч хэвлэлийг дэлгэрvvлэхийн тулд мэргэжлийн халдашгvй бvрэн цогц байдал, сэтгvvл зvйн бие даасан шинж чанарыг vнэлэн дээдлэх ёстойг тус тус хvлээн зєвшєєрсєн vед л сая биелэлээ олно.

Мэдээллийг бичгээр / хэвлэмэл / буюу дуу авиа, дvрсийн алинаар нь ч дамжуулдаг бай, энэ салбарт ажилладаг мэргэжлийн хvмvvс, сэтгvvлч, эрхлэгч, хэвлэн нийтлэгчид єєр хоорондоо, тэрчлэн Засгийн газар, тэр ч байтугай Засгийн газар дундын зохих эрх бvхий байгууллага, хvнтэй мэдээллийн хэрэгслийн бодлогын чанартай асуудлаар ярилцах байх гэж ОУСХ найдаж байна.

Харилцан ярьж зєвшилдєх зорилготой иймэрхvv маягийн бvтэц нь энгийн ажиллагсад, эрх бvхий удирдлага, цаашилбал хэрэглэгчдийг тєлєєлсєн хvмvvсийг цугийг оролцуулж, асуудал хэлэлцэхэд зохимжтой, хэлэлцэх зvйл нь чухам юу байх вэ гэвэл:

а/ Мэдээллийн хэрэгслийн эдийн засаг, нийгмийн талын асуудал бvр тодруулбаас бvх тvвшинд ардчилалыг бодитойгоор хэрэгжvvлэхэд гарцаагvй хэрэг болох мэдээллийн эх сурвалж олон тєрєл янзаар байх ёстойг хумигдуулж мэдэх монопольчлолыг хязгаарлах,

б/ Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн эзэмшил ч юм уу, єєр бусад учир шалтгаанаас vvдэлтэй ажилгvйдэл, ажлын баталгаат бус байдал,

в/ Чєлєєт, олон ургальч мэдээллийн хэрэгслийг хєгжvvлэхэд тус дэм vзvvлэхvйц хууль, чиг бодлого, хэм хэмжээг ажил амьдрал болгон мєрдєх,

г/ Хэвлэл, мэдээллийн хvрээн дэх мэргэжил, эдийн засаг, нийгмийн нєхцєл, тухайлбал:

1.Нийт хэвлэл, мэдээллийн хvрээн дэх ажил, vйлдвэрлэл эрхлэх бизнес, нийгмийн шинжтэй vйл ажиллагаанд ил тод ойлгомжтой байх зарчмыг нэвтрvvлэх.

2.Улс тєр, арилжаа, ашиг хонжоо бодсон албадлага, тусгалтаас ангид бие даасан, єндєр зэрэглэлийн сэтгvvл зvйн эрэлт шаардлагыг тусгасан мэргэжлийн хvлээн зєвшєєрєхvйц хараат бус тогтолцоог дэмжих.

3.Мэдээллийн эрх чєлєє хийгээд бие даасан хараат бус сэтгvvл зvйг хамгаалах механизмыг редакцийн эдлэх эрх, статус маягаар хуульчлан хvлээн зєвшєєрєх.

4.Орон тоогоор бус хэлцлийн дагуу ажиллах, тvvнчлэн ажил vvрэг хавсран гvйцэтгэх vед сэтгvvлчдийн хєдєлмєрийг завшуулахгvй байх, улмаар ажиллагсад адил тэгш нєхцєл бvрдvvлэхэд чиглэгдсэн баталгаат орчин бий болгох.

Хяналт, хориг цензур, улс тєр, эдийн засгийн дарамт, шахалтыг эсэргvvцэн тэмцэхдээ ОУСХ-ны зарчим, чиг зорилгын дор нягтарч эвлэлдэн нэгдэхийг даян дэлхийн сэтгvvлчдэд ОУСХ уриалж байна.

Орчуулсан: Д.Дашдондов

( МЧАСЭ-ийн Ерєнхийлєгч, сэтгvvлч )

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.