Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Tєсєл болон хєтєлбєрvvд
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хууль
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
Соёл урлаг
Хууль
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Хvний эрх ба хэвлэл мэдээлэл
Урлагийн боловсрол
Худалдаж буй номнууд
Гарын авлага
Холбоо барих
 

Ном, гарын авлага » Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах

"СЭТГYYЛЧ БА ХУУЛЬ" ЦУВРАЛ № 03" ГЛОБ ИНТЕРНЕЙШНЛ" ТББ

Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє

АГУУЛГА

- Ємнєх vг

Нэгдvгээр хэсэг
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє

- Б.Чимид.Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх болон хэвлэл мэдээллийн эрх чєлєє
- Д.Оросоо. Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх бол хvний vндсэн эрх мєн
- Ш.Yнэнтєгс. Хэвлэл мэдээллийн орчны зохицуулалтын хэлбэр, арга механизмын тухайд
- Монгол улсын хууль тогтоомжинд хийсэн судалгааны тайлан

Хоёрдугаар хэсэг
Олон улсын болон vндэсний эрх зvйн эх сурвалж

- Хvний эрхийн тvгээмэл тунхаглал
- Иргэний болон Улс тєрийн эрхийн тухай олон улсын Пакт
- Монгол улсын Yндсэн хуулиас
- Монгол улсын Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай хууль

Гуравдугаар хэсэг
Мэдээллийн эрх чєлєє

- Мэдээллийн эрх чєлєє болон Европын холбоо
- 1.Австри улс
- 2.Финлянд улс
- 3.Франц улс
- 4.Герман улс
- 5.Бельги улс
- 6.Их Британи
- 7.Дани улс
- 8.Голланд улс
- 9.Итали улс
- 10.Швед улс
- 11.Люксембург
- 12.Грек
- 13.Португали
- 14.Испани
- “19 дvгээр зvйл” байгууллага. Мэдээлэлд нэвтрэх (олж авах) тухай хуулийн тєсєл боловсруулах нь -Тєв болон Зvvн Европ, ТУХН-ын орнуудын чиг хандлага

Дєрєвдvгээр хэсэг
Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгvvлчдийн дагаж мєрдєх баримт бичигvvд

- Хэвлэлийн эрх чєлєєний Харти
- Ардчилсан хэвлэл мэдээллийн хэрэгслийн соёлын тунхаг
- Сэтгvvлчийн эрх чєлєє, хvний эрх
- Чєлєєт хэвлэлийн арван номлол
- Сэтгvvлчдийн баримтлах зарчим

Гуравдугаар хэсэг

Мэдээллийн эрх чєлєє

3.Франц улс

Франц улс бол хэвлэл мэдээллийг хvчтэй зохицуулах шаардлагагvй цєєнх улс орнуудын нэг юм.Yvний нэг шалтгаан нь тус улсын эрх зvйн тогтолцоо нь хэвлэл мэдээллийн эрхийг зєрчсєн гэж vзэж буй хvмvvсийн гомдлыг харьцангуй шуурхай, vр дvнтэй, боломжийн хэлбэрээр барагдуулах боломжийг олгодогт оршиж байна.Бас нэг шалтгаан бол Францын хэвлэл мэдээллийнхэн Солонгын хэргvvд ( Rainbow Affairs) болон сvvлийн vед гарсан цус солилтын хэрэг зэрэг дээгvvр болж буй зохисгvй буруу явдлуудыг илрvvлсэнд тvvнд нийт олны зvгээс итгэх итгэл бий болсон явдал юм.

Yндсэн хуулийн баталгаа

Хэдийгээр тасралтгvй биш ч гэсэн Франц улсад Хэвлэлийн эрх чєлєє нь 1789 оны Хvний болон Иргэний Эрхийн Тунхаглалаас хойш бий болсон уламжлалтай билээ. Энэхvv тунхаглалын 11 дvгээр заалт нь Францын 4 дэх Бvгд Найрамдах Улсын 1958 оны Yндсэн хуулийн Оршилын нэг хэсгийг бvрдvvлсэн бєгєєд vvнд “Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх нь хvний хамгийн vнэт эрх чєлєє юм. Иймээс хvн бvр чєлєєтэй ярих, бичих, хэвлэх эрхтэй бєгєєд чингэхдээ энэхvv эрх чєлєєгєє буруугаар ашигласан бол тус хуульд заасан тохиолдлуудад хариуцлага хvлээх болно.” гэж заажээ.

Францын vндсэн хуулийн шvvх болох Yндсэн хуулийн Зєвлєл нь Yндсэн хуультай харш ямарч хуулийг хvчингvй болгох эрхтэй ба тvvний шийдвэрийг заавал биелvvлэх ёстой. Тус Зєвлєл нь vзэл бодлын эрх чєлєє нь хvний бусад эрхийн гол баталгаануудын нэг мєн гэж тогтоосон бєгєєд хэвлэлийн плюрализмыг Yндсэн хуулийн гол зорилго болгоход энэхvv эрх чєлєє нь хэвлэлийн хэрэглээ, vйлдвэрлэлийн аль алинд хамаарах болно гэж заажээ.

Yндсэн хуулийн 55 дугаар заалтаар олон улсын гэрээнvvд нь дотоодын хууль тогтоомжыг давамгайлах бєгєєд тэдгээрийг бvх тvвшний шvvхийн байгууллага нь (зєвхєн дээд тvвшний гээд зогсохгvй) хэрэглэх vvрэгтэй. Иймээс Францын шvvх байгууллагуудад Европын Хvний Эрхийн Конвенц, Иргэний болон Улс тєрийн Эрхийн тухай Олон Улсын Пакт нь Францын єєрийн vндсэн хуулиас илvv давамгайлах нєлєєтэй билээ. Францын иргэд хувийн гомдлоо НYБ-ын Хvний Эрхийн Хороо болон Европын Хvний Эрхийн Комисст єргєн барих эрхтэй юм.

Нууцын тухай хууль тогтоомж

Албаны мэдээлэл авах эрх нь vндсэндээ эрх зvйн гурван актаар зохицуулагдана. Эдгээрээс захиргааны бичиг баримтанд хvрэх тухай 1978 оны 7 сарын 17-ны тогтоол нь сэтгvvлчийн хувьд хамгийн чухал.Энэхvv тогтоолыг 1979 оны 7 сарын 11-ний Хууль дагалдан vйлчилнэ.Энэ хуулиар захиргааны байгууллагуудаас мэдээлэл олгохоос татгалзах болсон vндэслэлээ гаргаж єгєхийг шаардана.Албаны мэдээллийг зохицуулах гуравдахь эрх зvйн акт болох 1978 оны 1 дvгээр сарын 6-ны Мэдээлэл болон Эрх чєлєєний тухай хууль нь компьютер болон хавтаст хэрэгт буй хувь хvний мэдээлэлд нэвтрэх асуудлыг зохицуулна. Захиргааны мэдээлэлд нэвтрэх тухай хууль тогтоомжууд нь дор хаяж онолын тvвшинд “ хvн бvрт мэдээлэлд хvрэх эрхийг бий болгоно. Гэхдээ практик дээр энэ нь дутагдалтай байгааг сэтгvvлчид олж харсаар байна. Нээлттэй байх тухай журамд хамаарагдахгvй тохиолдлууд нь маш єргєн хvрээтэй тодорхойлсон бєгєєд vйл явцын хугацаа нь онцгой урт байгаа юм. Мэдээлэл олгохоос дараах vндэслэлээр татгалзаж болно: (1) засгийн газар, тєрийн захиргааны байгууллагын vйл ажиллагааны нууцлал, (2) vндэсний батлан хамгаалах болон гадаад харилцаа, (3) улсын валют болон нийтийн зээл, (4) улсын аюулгvй байдал болон нийгмийн аюулгvй байдал (5) шvvх болон шvvхийн ємнєх vйл явц (6) хувийн хэргийн нууцлал, (7) арилжааны болон vйлдвэрлэлийн vйл ажиллагааны нууцлал болон (8) татварын болон гаалийн албан шалгалт vзлэг. Хуулиар мэдээлэлд нэвтрэх тухай ирvvлсэн гомдлыг шалгах vvрэг бvхий Захиргааны мэдээлэлд нэвтрэх тухай Комиссыг (САDA) байгуулна.

Тус байгууллага нь системийн vйл ажиллагааны жилийн тайланг гаргах бєгєєд мэдээлэл эрж буй хvмvvст зааварчлага єгнє. Гэхдээ хэдийгээр энэ нь єндєр эрх мэдэл бvхий шvvхийн болон улс тєрийн албан тушаалтнуудаас бvрддэг ч мэдээлэл олгохыг тушаах эрхгvй байгууллага юм. Мэдээлэл олгохоос татгалзсан тохиолдолд єргєдєл гаргагч эхлээд CADA-тай зєвлєлдєх ёстой бєгєєд CADA тухайн байгууллагыг мэдээлэл єгєхийг ятгаж хvсэлт тавина. Энэхvv эхний шат амжилтгvй болсон тохиолдолд єргєдєл гаргагч захиргааны шvvхэд хандана. Гэхдээ энэ vйл явц маш их сунжрах магадлалтай. Татгалзагч байгууллага нь анхлан татгалзах болсон тухай шалтгаанаа єгєх vйл явц 2 сар хvртэл vргэлжлэнэ. Захиргааны шvvх єргєдлийг барагдуулж, асуудлыг шийдвэрлэтэл 6 хvртэл сар шаардагдана. Ийм урт хугацаа шаардагдах учраас сэтгvvлчид ихэнхдээ энэ vйл явцыг орхидог нь гайхах зvйлгvй.

Мэдээллийн хууль нь иргэдэд єєрийн тухай мэдээллийг агуулсан хавтас хэргийг vзэх мєн алдаатай мэдээллээс хамгаалах эрхийг олгоно. Энэ хуулиар мэдээллийг хамгаалах vндэсний комиссыг байгуулдаг.
Эрvvгийн тєрєлжсєн хууль нь мєн зарим тєрлийн мэдээллийг задруулахыг хориглодог. Уг хуулийн 76 дугаар зvйлийн дагуу батлан хамгаалахын мэдээллийг задруулахыг vндэсний аюулгvй байлдалд аюул учруулна гэж vзээд хориглосон байдаг.

Тєрийн бvх албан хаагчид тєрийн нууцлалыг чанд сахих vvрэгтэй бєгєєд vvнд “нийгмийн эрх ашиг“-ийн vvднээс буруу зохисгvй ажиллагаануудын талаар мэдээллийг тєрийн албан хаагчид, Улсын Прокурорын газарт мэдэгдэх vvрэгтэй. Францын хууль нь сонинуудад урьдчилсан хязгаарлалт тогтоож, хураан авахыг зарим тохиолдлуудад зєвшєєрєх бєгєєд ийм тєрлийн vйл ажиллагаа нэн ховор тохиолдоно. “Цус солилтын”-ын хэргийн дуулианы vеэр “Paris weekly” сонин хэрэгт холбогдсон эмч болон єєр нэгэн сонины сэтгvvлч хоорондын ярианы хэсгvvдийг нийтэлжээ. Яриаг мєн АНУ-д дэлгэрvvлэн нийтэлсэн байна. Хэрэгт холбогдсон эмч хувийн нууцыг задруулсан гэсэн vндэслэлээр “Paris weekly” сонинг хураахыг шаардаж байв.Хэдийгээр шvvх уг яриаг нийтлэх нь гурван тусдаа vндэслэлийн дагуу хууль бус vйлдэл мєн гэж vзсэн боловч тус сонинг хураах шийдвэр гаргахаас татгалзсан байна.

Эрvvгийн байцаан шийтгэх ажиллгааны хуулийн 1993 оны нэмэлт єєрчлєлтєєс хойш, хэвлэл мэдээллийн газруудын эд хєрєнгєд vзлэг хийх vед цагдаагийн ажилтны хамт шvvгч буюу улсын прокурор “Yзлэг нь сэтгvvлчийн ажлыг чєлєєтэй эрхлэх эрхэд аюул учруулахгvй байх, мєн мэдээллийг хvргэхэд садаа болох буюу цаг алдан хvргэхээс сэргийлэх”-ийн vvднээс заавал байлцах болсон.

1993 он хvртэл, хэдийгээр шvvгчид мэдээллийн эх сурвалжаа мэдэгдэхээс татгалзсан сэтгvvлчдийг шийтгэх нэн дургvй байсан ч сэтгvvлчийн нууцлалын эрхийн эрх зvйн хамгаалалт байгаагvй билээ. 1993 оны 1 дvгээр сард Эрvvгийн байцаан шийтгэх ажиллагааны хуульд оруулсан нэмэлт, єєрчлєлт бол 109(2) дугаар зvйл: “Сэтгvvлчийн ажлаа гvйцэтгэх явцдаа єєрийн цуглуулсан мэдээллээ гэрч сэтгvvлч нь задруулахгvй байх эрхтэй.” гэж заасан байна.

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.